хууль бол шударга ёс

2012-06-05 - Ромын эрх зүйн хөтөлбөр

 

“РОМЫН ЭРХ ЗҮЙ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БҮТЭЦ

 

I  ХЭСЭГ. Ромын  эрх зүй хичээлийн тодорхойлолт

 

I.1 Ромын эрх зүйн хичээлийн танилцуулга

I.2 Ромын эрх зүй хичээлийг судлах хэрэгцээ, шаардлага

I.3 Ромын эрх зүй хичээлийн зорилго

I.4 Ромын  эрх зүй хичээлийн зорилт

I.5 Ромын  эрх зүй хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө, цаг хуваарилалт

I.6 Багшид тавигдах шаардлага

 

 

II ХЭСЭГ. Ромын эрх зүй хичээлийн агуулга

 

II.1 Удиртгал хичээл, Ромын ерөнхий эрх зүйн ойлголт, Ромын эрх зүйн  эх сурвалж, ойлголт, төрөл

II.2 Ромын эрх зүйн этгээд

II.3 Ромын гэр бүлийн эрх зүй

II.4 Ромын эд юмсын  эрх зүй

II.5 Ромын  үүргийн эрх зүй

II.6 Ромын гэрээний эрх зүй

II.7 Ромын өв залгамжлалын эрх зүй

II.8 Ромын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүй

 

III ХЭСЭГ. Ромын  эрх зүй хичээлийн заах арга зүй III.1 Ромын эрх зүй  хичээлийн арга зүйд тавигдах шаардлага

III.2 Мэдээлэл түгээх арга аргачлал

 

 

IY ХЭСЭГ. Ромын эрх зүй хичээлийн үнэлгээ

IY.1 Үнэлгээний зорилго

IY.2 Үнэлгээний шалгуур

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

I  ХЭСЭГ. Ромын эрх зүй хичээлийн тодорхойлолт I.1 Ромын эрх зүй хичээлийн танилцуулга

 

Хичээлийн нэр:       Ромын  эрх зүй

Индекс:                      Rome Law 113

Нийт цаг:                   32  цаг

Кредит:                      1.5 кр

Үзэх семeстр:           I

Залгамж холбоо:     Энэ хичээлийг Логик, Философи, Дэлхийн соёл иргэншлийн түүх зэрэг хичээлийн дараа судалвал зохино.

 

д/д

 

Заавал судалсан байх хичээл

 

Үндэслэл

 

1.

Логик

Ромын эрх зүйн үүсэл, хөгжил, хөгжлийн үе шат болон Ромын эрх зүйн үндсэн ойлголтуудыг гүн гүнзгий танин мэдэхийн тулд логикийн үндсэн ойлголт болох бодомж, оюун дүгнэлт, логикийн хууль зэргийг ашиглах учраас логикийн өргөн мэдлэг шаардлагатай.

2.

Философи

Ромын гүн ухаантнуудын  сэтгэлгээ, сургаал,  онол, үзэл баримтлалын талаарх мэдлэг Ромын эрх зүйн онол, сургаалыг цаашид гүнзгийрүүлэн судлахад  тус дөхөм үзүүлнэ.

3.

Дэлхийн соёл иргэншлийн түүх

Дэлхийн соёл иргэншлийн өлгий болсон Грек, Ромын түүх, соёл, урлагийн хөгжлийн онцлог, дэлхийн соёлын өв санд оруулсан ололт гэх зэргийг нарийн судалж мэдсэн байх нь Ромын эрх зүйн хууль тогтоомжийн талаар  танин мэдэхэд ихээхэн ач холбогдолтой

 

Үнэлгээ: Хичээлийн явцад оюутан үнэлгээний 60 хувийг идэвхи оролцоо, бие даалтын ажил, явцын шалгалт шүүлгээр цуглуулна. Эцсийн шалгалтаар үнэлгээний 40 хувийг авна.

 

I.2 Ромын эрх зүй хичээлийг судлах хэрэгцээ, шаардлага:

  Эрх зүй хэрхэн үүсч бий болсон, эрх зүйн шинжлэх ухааны үүсэл, хөгжил, эрх зүйг бүтээх үйл ажиллагааны арга, хэлбэр, хууль зүйн техник, гэр бүлийн болон өмчийн эрх зүй түүнчлэн гэрээний болон өв залгамжлалын эрх зүйн үндэстэй оюутнуудыг танилцуулж, тэдний эрх зүйн соёл, сэтгэлгээг хөгжүүлж, төлөвшүүлэхэд  чиглэгдэнэ.

 

I.3 Ромын  эрх зүй хичээлийн зорилго: Роман – Германы эрх зүйн бүлийн  үндэс болсон Ромын эрх зүйг судлах гол хэрэгцээ шаардлага  нь  оюутнуудад  олгох иргэний эрх зүйн талаарх үндсэн суурь мэдлэгийн эх сурвалж болсон   ухагдхуун, тэдгээрийн үүсэл, хөгжил, агуулга, мөн чанар,  өнөөгийн иргэний эрх зүйн дэд салбар, институтын  үндэс болж байгаа Ромын хувийн эрх зүйн гол гол институтын  талаарх  онол, практикийн баттай  суурь мэдлэг эзэмшүүлэх явдал юм.

I.4 Ромын  эрх зүй хичээлийн зорилт

 

Ромын  зүйг судлахын ач холбогдлыг тодорхойлох Ромын эрх зүйн агуулга, мөн чанарыг тодорхойлох Ромын эрх зүйн бүтэц, түүний ангилал, ангиллын шалгуурыг судалж мэдэх Ромын эрх зүйн хэм хэмжээг бүтээх үйл ажиллагааны арга техниктэй танилцах Ромын гэр бүлийн эрх зүйн үндсийг танин мэдэх Ромын эд юмсын эрх зүйн үндсийг танин мэдэх Ромын гэрээний эрх зүйн үндсийг танин мэдэх Ромын үүргийн эрх зүйн үндсийг танин мэдэх Ромын өв залгамжлалын эрх зүйн үндсийг танин мэдэх Ромын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсийг танин мэдэх        I.5 ²Ромын эрх зүй² хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө, цаг хуваарилалт

 

Лекцийн хичээлийн сэдвийн  нэр

Цаг

Семинарын хичээлийн сэдвийн  нэр

Цаг

1.

Удиртгал хичээл, Ромын эрх зүйн ерөнхий ойлголт, Ромын эрх зүйн эх сурвалж

2

Ромын эрх зүйн ойлголт, онцлог, судлахын ач холбогдол, Ромын эрх зүйн хөгжлийн үе шат, Ромын эрх зүй н бүтэц, Ромын эрх зүйн эх сурвалж, ойлголт, төрөл

2

2.

Ромын эрх зүйн этгээд

2

Ромын эрх зүйн этгээдийн тухай сургаал, эрх зүйн чадвар, чадамж, эрх зүйн байдал, Ромын уугуул иргэдийн эрх зүйн байдал,харь иргэдийн эрх зүйн байдал, боолын эрх зүйн байдал, эмэгтэйчүүдийн эрх зүйн байдал, Асран хамгаалалт, харгалзан дэмжилт, хуулийн этгээд

2

3.

Ромын гэр бүлийн эрх зүй

2

Гэр бүлийн тухай ойлголт, Гэрлэлт, ойлголт, төрөл, Эцгийн засаглал, Үрчлэлт, Гэрлэх нөхцөл, Гэрлэлт цуцлах үндэслэл, Гэрлэгсдийн хоорондын хувийн болон эд хөрөнгийн харилцаа

 

2

 

 

4.

 

Ромын эд юмсын эрх зүй

2

Эд юмсын эрх зүйн ойлголт, онцлог, Эд юмсын ойлголт, эд юмсын ангилал, эд юмсыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, өмчлөх эрх, өмчлөх эрх үүсэх анхдагч ба үүсмэл арга, Бусдын эд юмсыг хязгаартай эзэмших, ашиглах эрх, Эд юмсын эрхийг хамгаалах аргууд

2

5.

Ромын үүргийн эрх зүй

2

Эд юмсын эрх зүйн ойлголт, онцлог, Эд юмсын ойлголт, эд юмсын ангилал, эд юмсыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, өмчлөх эрх, өмчлөх эрх үүсэх анхдагч ба үүсмэл арга, Бусдын эд юмсыг хязгаартай эзэмших, ашиглах эрх, Эд юмсын эрхийг хамгаалах аргууд

2

6.

Ромын гэрээний эрх зүй

2

Гэрээний ойлголт, гэрээний онцлог, гэрээний ангилал, гэрээний алдаа, гэрээний төрөл, зөвшилцлийн гэрээ, бодит гэрээ, аман ба бичгэн гэрээ

2

 

7.

Ромын өв залгамжлалын эрх зүй

2

Өв залгамжлал, ойлголт, төрөл, гэрээслэлээр өв залгамжлах, хууль ёсоор өв залгамжлах, өв нээгдэх, өв хүлээн авах ажиллагаа

2

 

8.

 

Ромын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүй

2

Ромын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ойлголт, үе шат, зарчим, нэхэмжлэл, төрөл, Легисакцын процесс, Формулярын процесс, Экстраординарный процесс

 

2

 

 

Нийт цаг

16

 

16

I.6 Багшид тавигдах шаардлага

 

Мэргэжлийн талаар:

 

 Хууль зүйн шинжлэх ухааны онолын гүн бат мэдлэгтэй, онолын мэдлэгээ практиктай холбож заах, бусдад ойлгуулах чадвартай, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүй, боловсрол судлал, заах арга зүйн зохих мэдлэг чадвар эзэмшсэн, багшийн ёс зүй төлөвшсөн мэргэжилтэн байна.

 

Заах арга зүйн хувьд:

v  Лекц унших, семинар болон оюутнуудын бие даах ажлыг удирдахдаа тухайн хичээлийн сэдэв хоорондын логик дараалал уялдааг оновчтой хослуулж, практиктай холбон  оюутны сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх арга зүйг эзэмшсэн байх

v  Оюутны мэдлэг болон лекцээр олж авсан мэдээлэл дээр суурилан ромын  эрх зүйн онолын мэдлэгийг бүтээх үйл явцыг удирдаж чаддаг байх

v  Хууль зүйн онолын асуудлыг  ромын  эрх зүйн үүднээс танин мэдэж, онолын мэдлэг эзэмшиж, түүнийгээ практиктай холбож ойлгоход  нь оюутанд туслах арга зүйг сонгож боловсруулах чадвартай байх. Үүний тулд мэдээлэл түгээх болон оролцооны аргуудыг ашиглаж чаддаг байх

 

Бусад:

v  Сургалтын материал /сурах бичиг, лекцийн тэмдэглэл, семинарын сэдэв зэрэг/-ыг шинэлэг хэлбэрээр бэлтгэх, тэдгээрийг ашиглах аргыг оюутнуудад зааж сургах

v  Оюутнуудад зориулсан гарын авлагыг товч, тодорхой, энгийн хялбаршуулсан аргаар бэлтгэх

v  Хичээлээр олсон мэдлэг, чадварыг үнэлэх зохист шалгуурыг сонгон авч, оюутан нэг бүрийг бодитойгоор дүгнэх

v  Орчин үеийн техник хэрэгсэл ашиглан сургалтыг зохион байгуулах зэрэг чадвартай байх 

 

II ХЭСЭГ. Ромын эрх зүй хичээлийн агуулга

 

II.1 Удиртгал сэдвийн нэр: Ромын эрх зүйн ерөнхий ойлголт, Ромын эрх зүйн эх сурвалж

 

Удиртгал сэдвийн зорилго: Уг сэдвийн гол агуулга оюутнуудыг эрх зүйн мөн чанар, агуулга, Эртний Ромд эрх зүйн гол үүрэг, зарчим, өнөөг хүртэл зарим нэр томъёог хэрэглэсээр байгаагийн учир холбогдлыг таниулж, тэдний эрх зүйг судлах гэсэн хүсэл эрмэлзлэлийг улам бүр өдөөхөд чиглэгдэнэ.

 

Нэр томьёо:

Нийтийн эрх зүй Хувийн эрх зүй Квиритын эрх зүй Ард түмний эрх зүй Преторын эрх зүй Эрх зүйн эх сурвалжБичмэл эрх зүй Бичмэл бус эрх зүй Хууль Магистратын эдикт Хуульчдын үйл ажиллагаа

 

Агуулга:

-          Ромын эрх зүйн агуулга

-          Ромын нийтийн ба хувийн эрх зүй

-          Ромын эрх зүйн хөгжлийн үе шат, түүний онцлог

-          Ромын эрх зүйн материаллаг эх сурвалж

-          Ромын эрх зүйн агуулгын эх сурвалж

-          Ромын эрх зүйн хэлбэрийн эх сурвалж

-          Хууль эрх зүйн эх сурвалж болох нь

-          Магистратын эдикт эрх зүйн эх сурвалж болох

-          Ромын хуульчдын үйл ажиллагаа эрх зүйн эх сурвалж болох нь

-          Ромын хуульчдын бүтээл, түүний агуулга, ач холбогдол

 

Хяналтын асуулт:

Ромын эрх зүйг судлахын ач холбогдлыг тодорхойлно ууРомын эрх зүйн агуулга, мөн чанарыг тодорхойлно уу Ромын эрх зүйн эх сурвалж, төрөл, агуулгыг тодорхойлно ууРомын магистратын эдиктын үүргийг тодорхойлно уу Ромын нэртэй хуульчдыг нэрлэнэ үүРомын хуульчдын бүтээлээс дурьдана уу II.2 Сэдвийн нэр: Ромын эрх зүйн этгээд

 

Сэдвийн агуулга: Ромын эрх зүйд эрх  зүйн этгээдийг хэрхэн тодорхойлж байсан болон эрх зүйн этгээдийн эрх зүйн байдал, эрх зүйн чадвар үүсэх, дуусгавар болох үндэслэл, эрх зүйн чадамж, эрх зүйн чадамжийг хязгаарлах, асран хамгаалалт, харгалзан дэмжилт, хуулийн этгээдийн талаар онолын мэдлэг олгож, түүнийгээ практиктай холбох

 

Нэр томъёо:

Эрх зүйн этгээдЭрх зүйн чадвар, түүний үүсэх үндэслэл Эрх зүйн чадамж, түүний  төрөл Асран хамгаалалт Харгалзан дэмжилтХуулийн этгээд

 

Агуулга:

Эрх зүйн этгээдийн тухай Ромын хуульчдын сургаал Ромын уугуул иргэд ба харь иргэдийн эрх зүйн чадвар Ромын боолын эрх зүйн чадвар Ромын эмэгтэйчүүдийн эрх зүйн чадвар Ромын эрх зүйн чадамж, Ромын эрх зүйн чадамийн төрөл Асран хамгаалалт, харгалзан дэмжилт Хуулийн этгээд, ойлголт, төрөл


Хяналтын асуулт:

Эрх зүйн этгээдийг Ромын хуульчид хэрхэн тодорхойлж байсан бэ?Эрх зүйн чадвар гэж юу?Эрх зүйн чадвар үүсэх үндэслэл гэж юу вэ?Ромын уугуул иргэн ба харь иргэдийн эрх  зүйн чадварын ялгааг жишээн дээр харуулна ууРомын эрх зүйн чадамжийн төрлийг тодорхойлно уу?Ромын эрх зүй дэх асран хамгаалалт, харгалзан дэмжилтийн талаар жишээ гаргана ууРомын хуулийн этгээдийн төрлийг нэрлэнэ үү

 

II.2. 3. Сэдвийн нэр: Ромын гэр бүлийн эрх зүй

 

Сэдвийн зорилго: Ромын эрх зүй дэх гэр бүл, гэрлэлт, гэрлэх нөхцөл, гэрлэлт цуцлах үндэслэл, гэрлэгсдийн хоорондын эд хөрөнгийн болон хувийн харилцааны агуулга, мөн чанарыг оюутнуудад таниулж, орчин үеийн гэр бүлийн эрх зүйн үндсийг ойлгуулах

 

Нэр томьёо:

-          Гэрлэлт

-          Гэрлэх нөхцөл

-          Эцгийн засаглал

-          Үрчлэлт

-          Агнатын төрөл

-          Когнатын төрөл

-          Ургийн холбоо

-          Гэрлэгсдийн хоорондын хувийн харилцаа

-          Гэрлэгсдийн хоорондын эд хөрөнгийн харилцаа

 

Агуулга:

-          Гэрлэлтийн талаарх Ромын хуульчдын тодорхойлолт

-          Гэрлэх нөхцөл, гэрлэхэд харшлах шалтгаан

-          Гэрлэгсдийн хоорондын хувийн харилцаа

-          Гэрлэгсдийн хоорондын эд хөрөнгийн харилцаа

-          Гэрлэгсдийн дундын эд хөрөнгө, түүний эрх зүйн дэглэм

-          Гэрлэгсдийн хуваарьт эд хөрөнгө, түүний эрх зүйн дэглэм

 

Хяналтын асуулт:

Гэрлэлт гэж юу вэ ?Эцгийн засаглал гэж юу вэ ?Эцгийн засаглалаас чөлөөлөгдөх үндэслэл Эцгийн засаглалд тогтоосон хязгаарлалтуудыг нэрлэнэ үү?Үрчлэлт гэж юу вэ?Гэрлэгсдийн хоорондын хувийн харилцааны агуулгыг тодорхойлно уу?Гэрлэгсдийн хоорондын эд хөрөнгийн харилцаа гэж юу вэ?Гэрлэгсдийн хуваарьт эд  хөрөнгөнд ямар эд  хөрөнгө орох вэ?Гэрлэгсдийн  дундын эд  хөрөнгөнд ямар эд хөрөнгө орох вэ?

 

II.2.4  Сэдвийн нэр: Ромын эд юмсын эрх зүй

 

Сэдвийн зорилго: Эд юмсын талаарх ойлголтыг танин мэдэж, эд юмсын ангилал тус бүрээр тодорхой жишээ гаргаж, эд юмсыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг агуулгыг тодорхойлж, бусдын эд юмсыг хягаартай эзэмших, ашиглах эрхийн агуулга, ач холбогдлыг нарийн судалж, эд юмсын эрхээ хамгаалах аргуудыг тодорхой жишээн дээр хэрэглэх чадвар эзэмших

 

Нэр томъёо:

-          Эд юмс /res/

-          Хөдлөх ба үл хөдлөх эд юмс

-          Хуваагдах ба үл хуваагдах эд юмс

-          Нэг бүрийн шинжээр тодорхойлогдох ба төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс

-          Хэрэглэгдэх ба үл хэрэглэгдэх эд юмс

-          Нийлмэл ба энгийн эд юмс

-          Гол ба хавсрага эд юмс

-          Сервитут

-          Узуфрукт

-          Эмфитевзис

-          Эд юмсын эрхээ хамгаалах аргууд

 

Сэдвийн агуулга:

Эд юмсын ойлголт, ангилал, төрөл Эд юмсыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн агуулгаЭд юмсыг өмчлөх анхдагч ба үүсмэл арга Өмчийн төрөл Бусдын эд юмсыг хязгаартай эзэмших, ашиглах эрх Эд юмсын эрхийг хамгаалах аргууд

 

Хяналтын асуулт:

Эд юмс гэж юу вэ?Эд юмсын ангилал тус дээр жишээ гаргаЭд юмсыг  эзэмших эрх гэж юу вэ?Эд юмсыг ашиглах эрх гэж юу вэ?Эд юмсыг захиран зарцуулах гэж юу вэ?Өмчлөх эрх олж авах анхдагч ба үүсмэл арга гэж юу вэ?Бусдын эд юмсыг хязгаартай эзэмших, ашиглах эрх гэж юу?

 

II.2.5. Сэдвийн нэр: Үүргийн эрх зүй

 

Сэдвийн зорилго: Ромын эрх зүй дэх үүргийн ойлголт, ангилал, талууд, ангилал, үүрэг гүйцэтгэх зарчим, үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг танин мэдснээр цаашид үүргийн эрх зүйг судлах онолын суурь мэдлэг эзэмших

 

Нэр томьёо:

Үүрэг Гэрээнээс үүсэх үүрэг Гэрээний бус үүрэг Үүргийн талууд/үүрэг хүлээгч, үүрэг гүйцэтгүүлэгч/Альтернатив үүрэг Факультатив үүрэг Нэг талын үүрэг Хоёр талын үүрэг БарьцааДэнчин Батлан даалт Торгууль Деликт

 

Агуулга:

Үүргийн ойлголт Үүрэг үүсэх үндэслэл Үүргийн агуулгаҮүрэг гүйцэтгэх зарчим Үүрэг дуусгавар болох Үүргийн гүйцэтгэлийг хангах арга

 

Хяналтын асуулт:

Үүргийн агуулгыг тодорхойлно ууҮүргийн үүсэх үндэслэлээр жишээ гаргана ууҮүргийн талууд дээр жишээ гаргана ууҮүрэг гүйцэтгэх зарчим тус бүр дээр жишээ гаргана ууҮүргийн гүйцэтгэлийг хангах арга тус бүр дээр жишээ гаргана уу

 

 

II.2.6. Сэдвийн нэр: Ромын гэрээний эрх зүй

 

Сэдвийн зорилго: Ромын гэрээний агуулга, мөн чанарын талаар мэдлэг эзэмшиж, гэрээний тодорхой төрөл тус  бүр дээр жишээ гарган тайлбарлан  гэрээний зүйл болж буй эд юмсаар нь гэрээг өөр хооронд нь ялгаж сурах

 

Нэр томьёо:

·         Гэрээ

·         Гэрээний алдаа

·         Хүчин төгөлдөр бус гэрээ

·         Зөвшилцлийн гэрээ

·         Бодит гэрээ

·         Аман ба бичгэн гэрээ

Агуулга:

Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл Гэрээний гол нөхцөл Гэрээний алдаа, түүнээс үүсэх эрх зүйн асуудал, хэрхэн шийдвэрлэх Гэрээний ангилалБодит ба зөвшилцлийн гэрээАман ба бичгэн гэрээ

 

 

Хяналтын асуулт:

Гэрээний төрөл тус бүр дээр жишээ гаргаж тайлбарлана ууГэрээний алдаанаас гарах үр дагаврыг хэрхэн арилгах талаар жишээ гаргана уу

 

II.2.7. Сэдвийн нэр: Өв залгамжлалын эрх зүй

 

Сэдвийн зорилго: Өв залгамжлалын эрх зүйн үндсийг таниулж, өв хүлээн авах, өв нээгдэх үйл ажиллагааны онцлог, мөн чанарыг тодорхой жишээн дээр ялган тайлбарлах чадвар эзэмших

 

Нэр томьёо:

·         Өв залгамжлал

·         Гэрээслэлээр өв залгамжлах

·         Хууль ёсоор өв залгамжлах

 

Агуулга:

-          Өв залгамжлал эд юмс олж авах арга болох нь

-          Гэрээслэл, ойлголт, онцлог

-          Гэрээслэлээр өв залгамжлах

-          Хууль ёсоор өв залгамжлах үндэслэл

-          Хууль ёсоор өв залгамжлах

-          Квиритын эрх зүйн дагуу өв залгамжлах

-          Юстинианы Иргэний эрх зүйн эмхэтгэлд заасны дагуу өв залгамжлах

 

Хяналтын асуулт:

Өв залгамжлал гэж юу вэ?Гэрээслэлээр өв залгамжлах гэж юу вэ?Хууль ёсоор өв залгамжлах гэж юу вэ?Өв нээгдэх үе гэж юу вэ?Өв нээгдэх үед үүсэх маргааныг хэрхэн шийдвэрлэдэг байсан бэ?

 

II.2.8. Сэдвийн нэр: Ромын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

 

Сэдвийн зорилго: Ромын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэс, зарчмыг таниулан тайлбарлаж, эд  юмсын эрхээ хамгаалах  үйл ажиллагааны  онцлог, үе шат, оролцогчдын эрх, үүрэг, шүүхийн бүрэлдхүүн, өмгөөлөх, яллах ажиллагааны агуулга тус бүрт тодорхой жишээ гарган  жүжигчилсэн тоглолт хийж сурах

 

Нэр томьёо:

·         Нэхэмжлэл

·         Эд юмсын нэхэмжлэл

·         Публицианы нэхэмжлэл

·         Легисакцын процесс

·         Формулярын процесс

·         Экстраординарный процесс

 

Агуулга:

Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдНэхэмжлэлийн үндэслэл Нэхэмжлэлийн төрөл Процесс ажиллагааны төрөл, үе шат, онцлог Өмгөөлөх ажиллагаа Яллах ажиллагаа Мэдүүлэг өгөхгүй байх онцгой эрхтэй этгээдүүд

 

Хяналтын асуулт:

-          Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, үе шат, зарчмын талаар тайлбарлана уу?

-          Легисакцын процессын онцлог, үе шатыг тайлбарлана уу?

-          Формул гэж юу вэ?

-          Формулярын  процесс гэж юу вэ?

-          Экстраординарын процесс гэж юу вэ?

 

Ашиглах  ном, сурах бичиг, гарын авлага

1.      Баярсайхан. Д. Ромын эрх зүй. УБ., 2000

2.      Минжүүрдорж.Б.Ромын хувийн эрх зүй. УБ., 2004

3.      Одонхүү. Т.Ромын эрх зүй. УБ., 1999

4.      Сэлэнгэ. Х. Ромын эрх зүй. УБ., 1999

5.      Астапенько.А.Н. Римское частное право

6.      Бартошек.М. Римское право/понятия, термины, определения/ М.,1989

7.      Дигесты Юстининана М., 1984

8.      Дождев. Д.В. Римское частное право. М., 1996

9.      Дождев.Д.В. Основание защиты владения в Римском праве.М., 1996

10.  Новицкий .И.Б. Римское право. М., 1997

11.  Новицкий. И.Б. Римское право.М., 2002

12.  Римское право./под.ред. Новицкого.И.Б/ М., 1996

13.  Савельев. В.А. Римское частное право. М., 1995

14.  Скрипилев. Е.А.Основы Римского права. М., 1999

15.  Хутыз.М.Х. Римское частное право. М.,1994

 

III ХЭСЭГ. Ромын эрх зүй хичээлийн заах арга, аргачлал

 

III.1. Ромын  эрх зүй хичээлийн арга зүйд тавигдах шаардлага

Ромын  эрх зүй хичээлийг судлах үндэслэл, хичээлийн зорилго, зорилттой уялдан уг хичээлийг заах арга зүйд дараах шаардлага тавигдана. Үүнд:

-          Тухайн хичээлийн зорилгыг хангахуйц, мөн түүний агуулгад тохирсон арга, хэлбэрийг сонгож хичээлээ заах

-          Оюутан бүр хичээлд жигд, идэвхитэй оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлэх

-          Хичээлийн агуулга нь практикт нийцсэн байх 

 

 

III.2. Мэдээлэл түгээх арга, аргачлал

 

1.      Лекцийн арга /Lecture/

 

Лекцийн арга нь сэтгэлгээний мэдлэг, ойлголтын түвшний зорилтыг хангахад тохиромжтой байдаг бөгөөд Ромын эрх зүй хичээлийн агуулгыг судлахад лекцийн аргыг өргөнөөр ашигладаг.

 

Оюутанд их хэмжээний мэдээллийг хүргэхийн тулд лекцийн явцад бичүүлдэг уламжлалт аргаас бүрмөсөн татгалзах нь зүйтэй. Хичээл зааж буй багш цуглуулсан мэдээллээ хураангуй хэлбэрт оруулан урьдчилан тараасан байвал зохино. Харин хичээлийн явцад оюутан өөрөө хүсвэл уг хураангуй дээр чухал гэсэн зүйлээ бичиж тэмдэглэж авч болно. Иймд багш ойлгоход нарийн төвөгтэй зүйлийг тайлбарлан таниулах болон гагцхүү олон цаг зарцуулан янз бүрийн эх сурвалж уншиж байж сая нэг төсөөлөл авах төвөгтэй сэдвийг цогц байдлаар хүргэхийн тулд лекцийн аргыг ашиглах нь илүү тохиромжтой. Лекцийн хичээлд, зураг, бүдүүвч болон бусад үзүүлэн таниулах материал өргөнөөр ашиглах нь цаг хэмнэх, оюутны хүлээж авах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

 

Лекцийн аргыг хэрэглэхэд анхаарах зүйлс:

·         Хүн анхаарлаа дунджаар 15-20 минут төвлөрүүлдэг тул лекц урт хугацаагаар үргэлжлэх ёсгүй бөгөөд боломжтой нөхцөлд сургалтын үр ашгийг дээшлүүлэх үүднээс хэлэлцүүлэг, дүрд хувирах, биечлэн үзүүлэх зэрэг бусад аргыг нэмж ашиглах нь зүйтэй.

·         Хүн нэг зэрэг долоогоос илүү мэдээллийг тогтоох боломжтой гэж судлаачид дүгнэсэн байдаг.

·         Барууны судлаачдын дүгнэснээр оюутнуудын 60-65 хувийнх нь харааны ой, 20-25 хувийнх нь сонсох ой илүү хөгжсөн байдаг ба хүмүүсийн 15-20 хувь нь үйл хөдлөлөөр дамжуулж сурдаг.

·         Багш ярихын хажуугаар үзүүлэн таниулах материал ашигласан тохиолдолд суралцагчдын тогтоох мэдээллийн хэмжээ 25 хүртэл хувиар нэмэгддэг бол заалгасан зүйлээ туршиж хэрэглэсэн нөхцөлд энэ үзүүлэлт 70 хувь хүртэл өсдөгийг багш бүр анхаарах шаардлагатай. /Хавсралт дахь зөвлөмж 1-ийг үзэж танилцаарай/

 

Ромын эрх зүй хичээлийг лекцийн аргаар заахдаа уг аргыг лекцийн зорилго, бүтэц, агуулгатай нийцүүлэн төлөвлөх шаардлагатай. Тухайлбал, хэвлэгдээгүй, нийтийн хүртээл болоогүй мэдээллийг дамжуулах, олон эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэн дүгнэж оюутнуудад хүргэх зорилготой байх бөгөөд лекцийн агуулгыг хамгийн чухал, хэрэгтэй, сонирхолтой гэсэн байдлаар ангилж аль болох хамгийн чухал хэсгийг нь оюутанд хүргэх нь зүйтэй.

 

2.      Хүн бүр багш /Each one teach one/

 

Бүлэг сэдвийг танилцуулахад болон үзсэн сэдвийн агуулга, ухагдахуунуудыг дүгнэх, лекцийн агуулгыг оюутнуудад хүргэхэд энэ аргыг гол төлөв ашиглана.

 

Энэ аргын зорилго нь сургалтын үйл явцад идэвхтэй оролцох болон бие биетэйгээ санаа бодлоо солилцоход оюутнуудад ихээхэн ач холбогдолтой. Энэ аргыг ашигласнаар хичээлээр заавал эзэмших ёстой агуулга болон ухагдахууны талаар ерөнхий ойлголт өгөх ба оюутнуудын сонирхолыг өдөөж, асуулт тавихад хүргэнэ.

 

Хэрэгжүүлэх дараалал:

·         Лекцийн агуулга, мэдээллийг утгат хэсгээр нь хувааж, тарааж өгөх зорилгоор жижиг цаасан дэр бичиж бэлдэнэ. Энэ нь таны сургалтад оролцогчдын тоогоор байх ёстойг анхаарч оролцогч бүрт тараана.

·         Оюутнууд мэдээллийг уншсаны дараагаар уг уншсан зүйлийнхээ агуулгыг ярих, зураглал, бүдүүвчээр илэрхийлэх зэргээр бусдад түгээх бэлтгэлээ хийнэ. Энэ үед багш тусламж шаардлагатай хүн дээр очиж зөвлөгөө өгч, тайлбарлаж болно.

·         Бэлтгэх хугацаа дууссаны дараа тэд мэдэллэ бие биедээ танилцуулж ангиа тойрон явна. Хүн бүр өөрт байгаа мэдээллээ танилцуулж, бусдаас мэдээлэл авч дуустал энэ ажил үргэлжилнэ. Зорилго нь бусадтай мэдээлэл солилцох буюу өрт буй мэдээллээ бусдад тарааж, шинэ мэдээлэл бусдаас олж авахад оршино.

    

Энэ ажлыг дууссаны дараа багш бие биенээсээ юу мэдсэн, ямар шинэ мэдээлэл авсан тухай, энэ мэдээлэл өөрт нь ямар хэрэг болох тухай ярилцуулна.

Ярилцлагын явцад оюутнуудад юу хэрэгтэй байгаа, тэдний бие биеэсээ авсан мэдээллийг хэрхэн цэгцлэх шаардлагатайг багш ажиглаж, тэр дагуу нэмэлт мэдээллийг өгнө.   

 

IY ХЭСЭГ. “Ромын эрх зүй хичээлээр оюутныг үнэлэх үнэлгээ

 

IY.1 Үнэлгээний зорилго. Ромын  эрх зүй хичээлийн явцад олж авсан мэдлэг, түүнийг практикт ашиглах чадвар хийгээд оюуны үнэт зүйлийн баримжаалалд гарсан өөрчлөлтийг бодитойгоор үнэлэхэд уг хичээлийн үнэлгээний гол зорилго оршино. Үнэлгээ нь бүхэлдээ зорилгодоо хүрч чадсан эсэхийг илрүүлэхэд чиглэгдэнэ.

 

Багш үнэлгээний дүнг дараахь зорилгоор ашиглана:

-          давтан судлах шаардлагатай эсэхийг тогтоох

-          сурч боловсрох эрмэлзлэлийг идэвхижүүлэх

-          сургалтын үр дүнд хүрэх явцад оюутны мэдлэг, чадвар ямар түвшинд байгааг тодорхойлох

-          багш өөрийгөө үнэлэх

 

IY.2 Үнэлгээний шалгуур

 

Үнэлэх зүйл

Үнэлэх жишиг шалгуур

Мэдлэг

-          тодорхой асуултанд онолын үндэстэй хариулж чадаж байгаа эсэх

-          мэдлэгээ бусдад танилцуулж, тайлбарлаж чадаж байгаа эсэх

-          тухайн судлагдахууны тодорхойлолт гаргах, үндсэн ба үндсэн бусыг ялгах, харьцуулалт хийх, хамаарлыг тогтоох арга зүйг эзэмшсэн эсэх

-          хариулт болон үзэл бодлынхоо үндэслэл нотолгоог гаргаж байгаа байдал

Чадвар

-          тодорхой онолын мэдлэгийг ашиглан (үндэслэл, нотолгоо болгох, жишээ баримт татах, тайлбарлах) тухайн асуудлыг тайлбарлаж, шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх

-          бодлого бодох, тохиолдол шийдвэрлэхдээ Бизнесийн эрх зүйн онолын мэдлэгээ ашиглаж чадлаж байгаа эсэх

-          баримт бичиг боловсруулах чадварт суралцсан байдал

-          амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадварын хөгжлийн түвшин

Хандлага

-          өөрийн үзэл бодол байр суурь, үнэлгээ дүгнэлтийг илэрхийлж чадаж байгаа эсэх, ийнхүү илэрхийлэхдээ бусдын үзэл бодол, байр сууринд хүндэтгэлэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж харж, авч чадаж байгаа эсэх

-          багийн гишүүн байх, бусдыг төлөөлөх чадварын хөгжилт

-          ялгаатай үзэл бодол байр суурийнд хандах хандлага, түүнийг хүлээн зөвшөөрч байгаа байдал

 

Дээрхээс гадна оюутны мэдлэг, чадварын түвшнийг дараахь байдлаар ангилан, үнэлгээг ялгавартай тогтоож байх нь зүйтэй. Үүнийг хамгийн энгийн буюу доод түвшнээс хамгийн төвөгтэй буюу дээд түвшинд хүрэх дарааллаар тодорхойлж болно. Үүнд:

 

Мэдлэг. Хамгийн доод түвшин. Голчлон тодорхой баримт, мэдээллийг тогтоож авах, сэргээн санах чадварыг авч үзнэ.

 

Ойлгоц. Өөрөө анхлан сэдэж олсон бус, өөрөөр хэлбэл, бусдын олж тогтоосон зүйлсийг оюутан наад захын түвшинд ойлгосон болохыг харуулж буй тайлбарлах, өөрийн үгээр илэрхийлэх, ургуулан бодож дүгнэлт хийх зэрэг чадвар юм.

 

Хэрэглээ. Оюутан мэдэж авсан ойлголт, зүй тогтол зэргийг урьд тохиолдож байгаагүй шинэ нөхцөл байдал, мөн практикийн тодорхой тохиолдолд хэрэглэх чадвар.

 

Анализ. Мэдээллийг бүрэлдэхүүн хэсгүүдэд нь задлан хувааж, ялгаж зааглахыг хэлнэ.

 

Синтез. Бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэн бүхэл зүйл бий болгохыг хэлнэ. Оюутан урьд нь байгаагүй бүтцийн шинэ хувилбарыг бүтээх чадвартай байх ёстой.

 

Үнэлэлт. Хамгийн дээд түвшин. Бусдын бүтээсэн зүйл, түүний логик бүтэц, үндэслэл нотолгоо нь бүрэн гүйцэд хийгдсэн эсэхэд үнэлгээ өгөх зэргийг ойлгоно.

 

Дээрх чадварын түвшинг дотор нь дараах байдлаар ангилж болно. Үүнд:

 

Сургалтын зорилго

Оюутны чадвар

заавал эзэмшсэн байвал зохих (essential)

мэдлэг, ойлгоц, хэрэглээ

Эзэмшсэн байвал сайшаалтай (desirable)

анализ, синтез, үнэлгээ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 41 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax