хууль бол шударга ёс

2012-6-5 - Эрх зүйн онол лекц

Батлав:  Тэнхмийн эрхлэгч, докторант                                                            Ш.Дуламсүрэн

ЛЕКЦ №1

Хугацаа 90 минут

1.    Эрх зүйн онолын үндсэн асуудлууд

 

Эрх зүйн онолын тухай ойлголт, хууль зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурь, судлах зүйл судалгааны арга

Сэдвийн зорилго: Эрх зүй, түүний ойлголт ,үндсэн хэм хэмжээ болон, эрх зүйн хэмжээ , хөгжлийн ерөнхий зүй тогтолтой танилцах, эрх зүйн онол арга зүй, эрх зүйн үнэт чанар, эрх зүйг тодорхойлох онолын хандлагуудын талаарх мэдлэг эзэмшинэ.

Сэдвийн агуулга:

Эрх зүйн ойлголт,байх ёстой эрх зүйн хэмжээ, тэдгээрийн харилцан хамаарлын талаарх онол арга зүйн баримтлалЭрх зүйн онол түүний тодорхойлолт.Эрх зүйн онолын судлах зүйл үүнд: эрх зүйн онолын ойлголт, эрх зүйг тодорхойлох хандлагууд, эрх зүйн үнэт зүйл, хууль зүйн шинжлэх ухаан дахь эрх зүйн онолын эзлэх байр суурь. Нэр томъёо:                         

·         Хууль зүйн шинжлэх ухаан дахь эрх зүйн онолын эзлэх байр суурийг  тодорхойлох .                                                                                

·         Хууль  зүйн шинжлэх ухааны суурь, салбар, хавсрга шинжлэх ухаан төрөл болгон гаргах

·         Эрх зүйн чиг үүрэг түүний ойлголт, төрөл, ерөнхий чиг үүрэг, болон бусад чиг үүрэг

·   Эрх зүйн онолын судлах зүйл, судалгааны арга  

Эрх зүйн нь урт удаан хугацаагааны түүхэн хөгжлийн явцад хүмүүс өнөөгийн байр сууринаас эрх зүй гэж хараахан болохооргүй тийм үзэл бодол төсөөллийн нөлөөнд байсан аж.

Эрх зүй хэмээх нэр томъёогоор хоёр өөр үзэгдлийг нэрлэн илэрхийлж ирсэн уламжлалын нэг өвөрмөц тал ажиглагддаг юм. Нэ талаас эрх зүйн ном зохиолуудад энэхүү нэр томъёог эрх зүйн илрэл тодорхой хэлбэр тухайлбал парламентаас баталсан тодорхой хууль, шүүхийн зарим шийдвэр, түүгээр ч үл барам нэртэй хуульчид эрх зүйчдийн зохиож нийтлүүлсэн эрх зүйн нэгэн сэдэвт зохиол өүтээлүүдээс үл хамааран эрх зүйг хэм хэмжээний нийлбэр хэмээн тодорхойлжээ.[1]

Эрх зүйн үүсэл, эрх зүйн тухай ойлголтын олон янз байдал, түүний орчин үеийн үзэл баримтлал, эрх зүйн хувьсал өөрчлөлт, эрх зүйн мөн чанар, агуулга, эрх зүйн хэм хэмжээ, түүний зохицуулалт, эрх зүйн харилцаа, эрх зүйн ухамсар ба соёл, эрх зүйн нэр томъёо зэргийг судлах үндсэн дээр эрх зүйн хөгжлийн ерөнхий хандлагыг тодорхойлох нь эрхзүйн онолын танин мэдүүлэхүй хийгээд  практик учир холбогдол оршино.

Энэ бүхнээс үзэхэд эрх зүйн онол гэсэн ойлголтын ерөнхий шинж нь орчин үед дараах 2 утгыг илэрхийлж байна.

Нэгдүгээрт. Эрх зүйн онол нь хууль зүйн хэм хэмжээний агуулга түүний бүтэц, хязгаар, танин мэдэхүйн онолын үзэл сэтгэлгээнд үндэслэсэн аргатай холбоотойгоор

Хоёрдугаарт. Эрх зүйн онол нь эрх зүйг системийн хувьд бүхэлд нь судлан авч үзсэнийг харуулна.

Эрх зүй гэдэг нь Нийгмийн харилцааг зохицуулан тохируулж байгаа төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, биелэгдээгүй тохиолдолд төрийн албадлагаар хамгаалагдсан хэм хэмжээний нийлбэр цогц юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн өнөөг хүртэл хүмүүсийн хоорондын харилцаа нь нийгмийг бүрдүүлж ирсэн. Нийгэм бол хүмүүсийн олон зууны туршид өөр хоорондоо харицлаж байсан янз бүрийн хэм хэмжээг өөртөө агуулж байдаг. Нийгмийн харилцаа нь олон төрлийн хэм хэмжээг өөртөө агуулдаг. Эдгээрээс эрх зүйн хэм хэмжээ хэрхэн үүсэн бий болсон болон эрх зүйн зүй тогтол эрх зүйн цаашдын хөгжлийн хандлага хэв маягийг тогтоох үүднээс судалдаг.

Эрх зүйн онол хичээл нь хууль зүйн шинжлэх ухааны бусад салбар институтэд гардаг ойлголт нэр томъёог гүнзгийрүүлэн мэдэхэд чухал ач холбогдолтой.

Эрх зүйн үндсэн шинж нь:

1.    Эрх зүйг төрөөс тогтоодог \УИХ \

2.    Төр эрх зүйг хамгаалдаг

3.    Эрх зүй нь өөрийн гэсэн илрэх хэлбэртэй. Энэ нь эх сурвалж болж байдаг . Үүнд: хууль, зарлиг, захирамж шийдвэр гэх мэт.

4.    Эрх зүй нь хэсэг хэсгээр нийлж үндэсний эрх зүйн системийг бүрдүүлдэг. Үндэсний эрх зүйн систем нь Салбар эрх зүй, институтэд хуваагдана.

Салбар эрх зүй нь:

*      Хөдөлмөрийн эрх зүй

*      Гэр бүлийн эрх зүй

*      Эрүүгийн эрх зүй

*      Захиргааны эрх зүй

*      Иргэний эрх зүй зэрэгт хуваагдана.

Институт нь тодорхой үйл ажиллагааг явуулах ажиллагааг ойлгоно. Жишээлбэл: Эрүүгийн эрх зүй, нотлох баримт, урьдчилсан мөрдөн байцаалтын онол гэх мэт институтэд хуваагдана.

5.    Эрх зүй нь үүсэл хөгжил практикт хөгжиж буй байдлаараа нрх зүйн системийг бүрдүүлдэг.    

Эрх зүй гэж чухам юу вэ? Энэ нь шинжлэх ухаан мөн үү, аль эсхүл урлаг уу? Эцсийн эцэст бүгд эрх зүй бол шинжлэх ухааны мэдлэг чадвараа практикт хослуулах урлаг гэдэгт санал нийлдэг байна. Учир нь нийгмийн харилцааг боловсронгуй болгох арга замаар шударга ёсыг бүрэлдүүлж, тэднийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлдэг. Энэ урлагаар эрх зүй нь журмыг баталгаажуулах бус маргаантай асуудлыг шийдвэрлэхэд зөв тайлбар өгөхөөр хязгаарлагдахгүйгээр үл барам хууль зүйн фактыг ангилж, онол зарчмыг боловсруулах үүргийг хүлээдэг.[2]

Хүй нэгдлийн нийгэмд хүмүүсийн зан үйлийн үндсэн хэм хэмжээ зан заншил байсан төдийгүй зан заншлийн хэм хэмжээ тодорхой нөхцөл байдалд хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах илүү оновчтой хувилбарыг тогтоон бэхжүүлсэн зан заншил нь хүмүүсийн амьдралын практик үйл ажиллагаатай өөрөөр хэлбэл тухайн зан заншил практикт удаан хугацаагаар хэрэглэшдсэн байх, уг зан заншлын хэм хэмжээ общины гишүүдэд ойлгомжтой төдийгүй тэдэнд уг хэм хэмжээг хэрэглэх, хэрэгжүүлэх сэдэл төрүүлэх гэх зэрэг шаардлагатай уялдан тухайн хэм хэмжээг тогтоодог байв[3].

Эрх зүйн ерөнхий онол: Эрх зүйн тухай хууль зүйн мэдлэгийн цэгцлэгдсэн систем. Эрх зүйн ерөнхий онол нь хууль зүйн шинжлэх ухааны хамгийн түгээмэл ойлголт, зүй тогтолыг судалдаг шинжлэх ухаан.[4]

Эрх зүйн онол гэдэг нь: Хууль зүйн шинжлэх ухааны танин мэдэхүйн ерөнхий объектийн хамгийн түгээмэл ойлголт, категори зарчим, зүй тогтлыг эмпирик социологийн буюу логик хийсвэрлэлтийн замаар нээн илэрүүлж тодорхойлсон олон улсын болон үндэсний хүрээнд хүлээн зөвшөөрсөн, эрх зүйн үзэгдэл, бодит байдлын тухай хууль зүйн суурь мэдлэгийн цэгцтэй систем мөн.[5]  Эрх онол нь хууль зүйн тулгуур шинжлэх ухаанд хамаарна. Орчин үед олон улсын хэмжээнд эрх зүйн онолын нэгдмэл нэг загварчлал байхгүй бөгөөд олон хувилбар бүхий систем үйлчилж байна. Үүний нэг нь систем хандлагын чиглэл буюу үндэсний загварчлалын эрх зүйн системийн тухай онол юм. Гол төлөөлөгчид нь Г.Кельзен (АНУ), Р.Арон, Г.Давид (Франц), М.Дюверже (Франц), Э.Рос (Герман) нар юм. Энэ чиглэл нь үндэсний эрх зүйн янз бүрийн онолыг олон улсын хэмжээнд нийтлэг эх үндэсээр нь тодорхойлон ангилж хооронд нь харьцуулан судалдгаараа эрх зүйн онолын түгээмэл шинжийг тодорхойлоход тус дөхөм үзүүлдэг. Иймд олон улсын төдийгүй үндэсний эрх зүйн хүрээнд ач холбогдолтой. Дээрх чиглэлээр бол дэлхий нийтийн \үндэсний\ эрх зүйн системийг 4 бүлэг болгон ангилдаг.[6] Эдгээр нь:

1.    Ром-Германы

2.    Англи-Саксоны

3.    Социалист

4.    Зан заншил буюу шашинт эрх зүйн систем гэсэн анилал юм.

Эдгээр судлаачдын үзлээр аль ч орны эрх зүйн систем нь дээрхи 4 бүлийн аль нэгэнд нь хамаарагдах учиртай заасан байдаг. Манай зарим хуульч эрэдмтэд Монгол улсын эрх зүйн систем Ром Германы системд хамаарагдана гэж үздэг. Зарим судлаачид нь Ром германы буюу Англи саксоны эрх зүйн системийн аль алиаас нь авсан хосолмол системтэй гэж үздэг явдал бий. Монгол улсын эрх зүйн өнөөгийн систем нь Ром Германы эрх зүйн системтэй олон зүйлээр адил төсөөтэй боловч эрх зүйн шинжтэй нилээд асуудлаар ялгаатай бөгөөд зөвхөн тодорхой хүрээнд л \Үндсэн хууль, төрийн байгуулал, шүүх эрх мэдэл, хууль хэрэглэх практик гэх мэт\ уг бүлэгт хамаарагдаж байгааг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Гэхдээ хосолсон хэв маягийн систем цаашдаа байж болохыг үгүйсгэх аргагүй билээ.

Эрх зүйн онол хууль зүйн шинжлэх ухаанд

эзлэх байр суурь

Нийгмийн нарийн төвөгтэй үзэгдлийн хувьд эрх зүй нь гүн ухаан, улс төр, эдийн засаг, удирдлагын гэх зэрэг нийгмийн шинжлэх ухааны салбарууд өөрсдийн чиглэл зорилгын үүднээс судалдаг боловч хоорондоо харилцан нягт уялдаа холбоотой.[7]

Гүн ухаан: нь байгаль нийгэм, хүний сэтгэхүйн хөгжлийн түгээмэл хуулиудын тухай шинжлэх ухаан[8] мөний хувьд нийгмийн шинжлэх ухааны бүх салбар түүний дотор  хууль цаазын шинжлэх ухааны онолын суурь танин мэдэхүйн арга зүйн үндэс нь болно. Гүн ухаан нь эрх зүй ба төрийг нийгмийн үзэгдлийнх нь хувьд судалж, нийгмийн хөгжилд төр, эрх зүйн давхаргын эзлэх байр суурийг тодорхойлдог. Ийм учраас гүн ухаан нь хууль цаазын шинжлэх ухааныг хөгжүүлэх, хууль ёсыг бэхжүүлэх, хууль тогтоомжийг цаашид улам боловсронгуй болгох зайлшгүй урьдчилсан нөхцөл болдог. Мөн гүн ухааны  сонгодог төлөөлөгчдийн олон зууны туршид боловсруулж ирсэн ерөнхий ойлголт, гүн ухааны категориудыг эрх зүй, төрийн ерөнхий онол өргөнөөр ашигладаг.

Социологийн шинжлэх ухаан нь: Нийгмийн тогтолцооны үйл ажиллагаа нийгмийн удирдлагын асуудлыг судалдаг хүмүүнлэгийн шинжлэх ухааны хувьд эрх зүй ба төр тэдний оролцоотойгоор хэрэгжиж байгаа аиваа удирдлага, засаглалтай нягт холбоотой. Эрх зүй ба төрийн тухай шинжлэх ухаан нь нийгмийн тодорхой судалгаа социологийн ололт амжилтанд тулгуурлан төрийн аппаратуудын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох эрх зүйн нийгмийн үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг амжилттай шийдэж болно.

Улс төр судлал: улс төрийн бодлого \институци \, улс төрийн байгууллага тэдгээрийн тогтолцоо, үйл ажиллагааг судална. Улс төрийн амьдрал нь төрийн засаглал түүний үйл ажиллагааны арга хэлбэр, агуулгаар илэрхийлэгдэнэ. Улс төрийн намууд болон улс төрийн бусад институтууд нь улс төрийн засаглал тухайлбал: эрх зүй ба төртэй идэвхтэйгээр харилцан үйлчилж байдаг.

Нийгмийн сэтгэл зүйн шинжлэх ухааны: олотод түшиглэн эрх зүйн ухамсарын түвшин, түүний бүрэлдэн тогтох болон эрх зүйг бүтээх үйл явц, эрх зүйгээс хүмүүсийн зан үйл, хүсэл зориг, ухамсарт үзүүлэх нөлөөг судална. Нийгмийн сэтгэл зүй нь эрх зүй ба төрийн онолын шинжлэх ухаанд эрх зүй ба төрийн институтуудын үйл ажиллагааны үр дүнг тооцоход тусална.

Эдийн засгийн шинжлэх ухаан:  нь нийгэм хүмүүсийн амьдралд эдийн засгийн суурь хэрхэн нөлөөлж байгааг нээн харуулдаг. Эдийн засгийн харилцаа нь хөгжлийн ямарч түвшинд төрийн ба эрх зүйн зохицуулалтыг байнга шаардаж байдаг. Түүнчлэн төр ба эрх зүй нь нийгэм-эдийн засгийн хэрэгцээ, шаардлагын  төвлөрсөн илэрхийлэл нь болдог. Төрийн эдийн засгийн удирдлага, эдийн засгийн салбарыг зохицуулж байгаа хууль, тогтоомжуудыг боловсронгуй болгох асуудал улам бүр хурцаар тавигдсаар байна.

Түүхийн шинжлэх ухаан:  нь янз бүрийн соёл иргэншлийн хэв маяг иргэний нийгмийн хөгжлийн үе шатууд, нийгэм эдийн засгийн нэг байгууламж нөгөөгөөр солигдох асуудлуудад дүн шинжилгээ хийж тодорхой цаг үе дэх зарим нэг улс орны төрт ёс, хууль цаазын түүхэн туршлага, тэдгээрийн хэлбэр, чиг үүрэг болон эрх зүйн зарим эх сурвалж дурсгал бичгүүдийг судалдаг. Гэвч түүхийн шинжлэх ухаан нь төр ба эрх зүйн хөгжлийн ерөнхий зүй тогтолыг томъёолж нэгдсэн дүгнэлт өгөхгүй учраас эрх зүй, төрийн ерөнхий онолоос ялгаатай.

Эрх зүйн онолын судлах зүйл, судалгааны арга

Эрх зүйн онол нь хууль зүйн шинжлэх ухаанд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь дараах шинжээр тодорхойлогдоно.

1.    Эрх зүйн онол нь хууль зүйн шинжлэх ухааны нийтлэг зарчим, арга зүйн үндэсийг судалдаг тул хууль зүйн бусад тодорхой шинжлэх ухааныг танин мэдэх урьдчилсан нөхцөл үндсэн суурь нь болж өгдөг.

2.    Хууль зүйн бусад шинжлэх ухаан нь эрх зүйн онолын ойлголт категороор дамжуулан эрх зүйн асуудлыг судалдаг.

3.    Эрх зүйн онолын нийтлэг зарчим, арга зүйн бодитой эсэх нь хууль зүйн тодорхой  шинжлэх ухаан буюу практикаар шалгагдана.

4.    Эрх зүйн онол ба хууль зүйн бусад тодорхой шинжлэх ухаан нь харилцан холбоотой нэг нь нөгөөдөө нөлөө үзүүлж байдаг.

Эрх зүйн онол нь бусад шинжлэх ухааны нэгэн адил өөрийн судлах зүйл, судалгааны аргатай.

Эрх зүйн онол нь эрх зүйн бодит байдал, түүний хөгжлийн түгээмэл зүй тогтол, нийтлэг төлөв байдал, хэтийн хандлагыг судалдаг. Түүний судлах зүйлийн хүрээ нь:

Ш  Эрх зүйн үзэгдэлийн мөн чанар, зүй тогтол.

Ш  Эрх зүйн зорилго, зарчим

Ш  Эрх зүйн хэм хэмжээ

Ш  Эрх зүйн харилцаа

Ш  Эрх зүйн зөрчил

Ш  Эрх зүйн систем

Ш  Эрх зүйн ухамсар ба соёл

Ш  Эрх зүйг хэрэгжүүлэх үйл явц гэх мэт.

Эрх зүйн онол нь эрх зүйн шинжтэй бүхий л асуудлыг бус харин эрх зүйн мэдлэгийн онол, арга зүйн үндсэн хүрээнд багтах асуудлыг судална. Гэхдээ эрх зүйн холбогдолтой асуудлыг зохих хэмжээнд тусган судална. Төрийн тухай асуудлаас эрх зүйн судлагдахуунд шууд хамааралтай асуудлууд байдаг. Тухайлбал: төр, иргэний хоорондын харилцааны эрх зүйн зохицуулалт, төр эрх зүйн хамааралт байдал зэрэг асуудлыг эрх зүйн онолын  чиглэлээр судална. Судалгааны арга нь үнэн бодитой мэдлэг олж авахад төдийгүй онолын зарчмыг амьдралд хэрэглэхэд тус дөхөм үзүүлдэг. Эрх зүйн онолын судалгааны аргууд нь хоорондоо харилцан холбоотой бөгөөд тэдгээрийг зохистойгоор харьцангуй түвшинд хэрэглэх шаардлагатай.

Судалгааны үндсэн аргууд нь:

1.    Харьцуулалтын арга. Энэ нь эрх зүйн онолын танин мэдэхүйн тухайн объектыг бусадтай нь буюу дотоод бүрдэл хэсгүүдтэй нь зэрэгцүүлэн жишиж, адил төстэй ба ялгаатай шинжийг илрүүлэн, хоорондын хамааралт харьцааг тогтоох замаар судалдаг арга.

2.    Түүхчлэн судлах арга. эрх зүйн тодорхой асуудлыг түүхэн цаг үеийн нөхцөлд нь, хөгжлийн зүй тогтолын талаас нь судалдаг арга.

3.    Формаль-логикийн арга. Эрх зүйн танин мэдэхүйн объектыг зүй тогтолт төлөв байдал нь буюу шалтгаант холбоо, үндэслэлт шинжээр нь судалдаг арга. Үүнд анализ, синтез, индукци дидукц гэх мэт

4.    Социологийн арга. Нийгмийн амьдралыг бодит байдалд нь эмпирик туршилтын замаар судалдаг арга.

5.    Хийсвэрлэн сэтгэх арга. Эрх зүйн асуудлыг танин мэдэхүйн сэтгэлгээний түвшинд загварчлан гаргах, тодорхойлон томъёолж судлах арга.

6.    Диалектик хандлагын арга. Эрх зүйн үзэгдлийг хөгжил хөдөлгөөнд нь бусад үзэгдэлтэй салшгүй холбоотой шинжээр нь судалдаг арга.

7.    Системд хандлагын арга. Эрх зүйн үзэгдлийг эрэмбэ дараалалтайгаар тодорхой бүрдэл хэсгийн тогтолцоонд нь судалдаг арга.

8.    Интеграци-дифференциацийн арга. Энэ нь тухан объектыг бусдад нь нэгтгэх буюу бусдаас нь зааглан тусгаарлах замаар судалдаг арга.

Дээр дурьдсан үндсэн аргуудаас гадна статистикийн математик-загварчлалын, шийдлийн, функциональ, гипотез (үндэслэлийн) магадлалын зэрэг бусад аргуудыг хэрэглэж болно.  

Эрх зүйн зохицуулах зүйл нь: Эрх зүйгээр журамлагдаж буй нийгмийн харилцаа мөн.

Эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь: Эрх зүйг танин мэдэхэд нөлөөлж байгаа арга хэрэгсэлийг хэлнэ.

Эрх зүйн зохицуулалтын арга нь:

Ш  Императив арга: Энэ нь хориг, үүрэг, шийтгэлд үндэслэсэн захирамжлах, захирах, захирагдах заалтын шинжтэй байдаг. Эл аргыг гол төлөв, эрүүгийн захиргааны болон бусад салбар эрх зүйд ашиглагдана.

Ш  Диспозитив арга: Энэ нь талуудын зөвшилцөх, харилцан тохиролцоход үндэслэсэн эрх тэгш байдлаар илэрнэ. Энэ аргын онцлог шинж нь субъектүүд хуулийн хүрээнд зан үйлийн хувилбараар сонгох боломжийг бүрдүүлсэн байдаг. Энэ нь иргэний болон худалдааны эрх зүйд хэвшмэл байна.  

Ш  Урамшуулалын арга: Энэ нь тодорхой сайн зан үйлийг хөхүүлэн дэмжихэд чиглэгдэнэ. Энэ аргыг хөдөлмөрийн эрх зүйд өргөн хэрэглэнэ. Цалин урамшуулалт гэх мэт

Ш   Зөвлөмж болгосон арга: Уг арга нь гол төлөв хөдөө аж ахуйн эрх зүйд өргөн хэрэглэгдэх бөгөөд төрөөс малчид, фермер, хөдөө аж ахуйн бусад байгууллагад зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх байдлаар илрэн гарна.

 

 

 

 

 

 

Батлав:  Тэнхимийн эрхлэгч, докторант                                                          Ш.Дуламсүрэн

ЛЕКЦ №2

Хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

2.    Эрх зүйн үүслийн талаарх үзэл онолууд

Сэдвийн нэр: Эрх зүйн үүслийн талаарх үзэл онолууд

Сэдвийн зорилго: Эрх зүй, түүний ойлголт ,үндсэн хэм хэмжээ болон, эрх зүйн хэмжээ , хөгжлийн ерөнхий зүй тогтолтой танилцах, эрх зүйн онол арга зүй, эрх зүйн үнэт чанар, эрх зүйг тодорхойлох онолын хандлагуудын талаарх мэдлэг эзэмшинэ.

Сэдвийн агуулга: Эрх зүйн онолын үүслийн талаарх үзэл онолуудыг судлах, эртний сэтгэгч болон эрдэмтэдийн үзэл дэвшүүлсэн сургааль тэдгээрийн хоорондын зөрчилдөөн болон адил төстэй онолын асуудлуудыг хооронд нь харьцуулан судлах.

Нэр томъёо:

Ш  Зан заншил

Ш  Түүхэн материализмийн онол

Ш  Эцгийн эрхэт ёсны онол \патраирх\

Ш  Эцгийн засаглал

Ш  Шашны онол  \теологийн онол\

Ш  Хүчирхийлэлийн онол

Ш  Бие эрхтний онол \органи\

Ш  Нийгмийн хэлцлийн онол \гэрээний\

Ш  Сэтгэл зүйн онол

Хяналтын асуулт:

Эрх зүйн үүслийн талаарх

үзэл онолын ойлголт

      Эрт дээр үеэс төр, эрх зүйн үүслийн тухай тэдгээрийн түүхэн хувь заяаны талаар маш олон янзын сургааль гарсаар иосэн боловч нэгдсэн нэг хандлага байдаггүй. Энэ нь тухайн онолч эрдэмтэдийн амьдарч байсан түүхэн цаг үе, ертөнцийг үзэх үзэл, шинжлэх ухаан техникийн хөгжил, судлаачдын мэдлэгийн салбар зэрэг олон хүчин зүйлээр үздэг.

Зан заншил үүсэн бий болох нь хүмүүсийн амьдралын практик үйл ажиллагаатай өөрөөр хэлбэл тухайн зан заншил практик \өдөр тутмын үйл ажиллагаанд\ удаан хугацаагаар хэрэглэгдсэн байх уг зан заншлын  хэм хэмжээ общины гишүүдэд ойлгомжтой төдийгүй тэдэнд уг хэм хэмжээг хэрэглэх, хэрэгжүүлэх сэдэл төрүүлэх зэрэг шаардлагатай уялдан тухайн хэм хэмжээг тогтоодог байв. Зан заншил нь овгийн ахлагч нарын нэр хүнд, амьдралын зайлшгүй шаардлага, овгийн гишүүдийн санаа бодол, хүч зэрэгтэй уялдан гарч байсан ба мөн шашны хэм хэмжээгээр тодорхой үүрэг хүлээлгэсэн, зөвшөөрсөн хязгаарласан шинжийг агуулдаггүй боловч хэсэг бүлгийн ашиг сонирхолыг илэрхийлж хамгаалж байв.  Энэхүү хамгаалагчийн үүргийг овгийн ахлагч, хүй нэгдлийн  байгууллагын засаглалын байгууллага, хожим нь сүм, төр гүйцэтгэх болсон.

Эрх зүйн үүслийн талаарх дараах онолуудыг эрдэмтэд дэвшүүлэн судалсан байна[9].

Ш  Түүхэн материализмийн онол

Ш  Эцгийн эрхэт ёсны онол \патраирх\

Ш  Эцгийн засаглал

Ш  Шашны онол  \теологийн онол\

Ш  Хүчирхийлэлийн онол

Ш  Бие эрхтний онол \органик\

Ш  Нийгмийн хэлцлийн онол \гэрээний\

Ш  Сэтгэл зүйн онол

Түүхэн материализмийн онол:

      Энэ онол нь К.Маркс, Ф.Энгельс, Л.Морган нартай холбоотой америкийн угсаатан зүйч Л.Морган \1818-1881 \ америкийн индейнчүүдийн амьдрал ахуйг судалж, хүй нэгдлийн нийгмийн тухай маш их бодит материал цуглуулж, нэгтгэсний үндсэн дээр эртний нийгэм гэсэн \1877 он\ бүтээлээ туурвижээ. Морганы нээлтэд тулгуурлан Ф.Энгельс 1884 онд “Өрх гэр, хувийн өмч төрийн үүсэл гэсэн бүтээлээ бичиж, хүй нэгдлийн нийгмийн байгууллагын хөгжилд дүн шнжилгээ хийсний үндсэн дээр хувийн  өмч, ангиуд, төр нь байнга оршиж байгаагүй бөгөөд эдийн засгийн хөгжлийн үе шатанд бий болсон гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Төр эрх зүйн үүслийн тухай марксист онол нь төрийн үүслийн хувийн өмч, нийгмийн ангиудад хуваагдсан болон ангиудын эвлэршгүй тэмцлийн үр дүнд нэг ангиас нөгөө анги дарангуйлах зэвсэг, нөгөө нь эдийн засгийн хөгжлийн үр дүнд нийгмийн амьдрал \түүний дотор үйлдвэр, хуваарлалт нийгмийн нийт ажил\ улам бүр нарийн төвөгтэй болсон нь удирдлагыг боловсронгуй болгох шаардлагаас урган улмаар төр үүсэхэд нөлөөлсөн гэж үздэг.  

Эцгийн эрхт ёсны \патриарх\ онол:

\ Патер эцэг гэсэн грек үгнээс гаралтай үг \ Энэ онол нь мөн эрт дээр үед үүссэн бөгөөд түүнийг үндэслэгч нь Аристотель юм. Энэ онолоор гэр бүл өсөж өргөжсөний үр дүнд овог аймаг, буй болж аажмаар төр болон хувирсан гэж үздэг. Хаан бол “Эцгийн засаглал”  учраас түүний албатууд нь түүний үр хүүхдүүд гэж үзэж байв.

Аристотель эрх зүйг жам ёсны эрх зүй буюу хэн ч өөрчилж үл болох байгалийн хууль, нөхцлийн эрх зүй буюу төрөөс тогтоосон хууль гэж хоёр үндсэн хэсэгт ангилж үзсэн байдаг.

      Английн эрдэмтэн Р.Фильмер “Эцгийн эрхт ёсны буюу хааны жам ёсны эрхийг  хамгаалах нь” \1642 он\ хэмээх бүтээлдээ, эцгийн эрхт ёсны онолыг иш татаад, “Ертөнцийн эзэн хэлээд хаант засаглалыг Адамд бэлэглэсэн учраас тэр зөвхөн хүн төрөлхтний эцэг байгаад зогсохгүй, мөн түүнийг засаглагч мөн” гэж бичжээ. Энэ онолыг баримтлагчид хүмүүс нь эцгийн засаглалын шууд үргэлжлэл болох төрд үг дуугүй захирагдах ёстой гэж нотолж байв.

Шашны онол \теологийн онол\ 

\Теол- бурхан, логос-сургааль гэсэн грек гаралтайф үг\ төр эрх зүйн үүслийн тухай хамгийн эртний онолын нэг бол шашны онол юм. Эртний дорно дахины шашны зүтгэлтнүүд дундад зууны үеийн Европын  \Фома Аквинский XIII-зуунд\ болон орчин үеийн католик шашинтны зарим төлөөлөгчд \ Э.Жильсон, Ж.Маритен зэрэг \ зарим төлөөлөгчид нь төр ба эрх зүйг бурхан багш бүтээсэн гэж үзэж байв. Энэ онол нь төрийн хүсэл зориг бол бурхных учир хүн бүр захирагдах ёстой бөгөөд төр ч өөрөө бурханы хүсэл зоригоос  хараат байна гэж номолдог.

Эртний Вавилоны хаан Хаммурапийн \МЭӨ XVIII зууны үед\ хуульд “Бурхнаас хар толгойтнуудыг удирдуулахаар Хаммурапийг тавилаа. Хүн бол бурханы сүүдэр, боол бол хүний сүүдэр, харин хаан бол бурхантай адил” гэж бичсэн байдаг.

Дундад зууны үеийн католик шашны зүтгэлтэн Ф.Аквинский\1225-1274\ Аристотелийн хуулин онолыг христос шашны номлолд тохируулан тайлбарлаж “хуулийн тухай онолоо” дээшлүүлэн тавьж байжээ.

Шашны онолыг шууд үгүйсгэх, эсвэл нотлох асуудал байж болохгүй бөгөөд энэ онолын үнэн зөв эсэх, бурхан байдаг, эсвэл байхагүй тухай асуудал нь эцсийн эцэст тухайн хүний сүшиг бишрэлтэй холбоотой.

Хүчирхийлэлийн онол:

Энэ онол нь XIX зууны үед үүсчээ. Түүний гол төлөөлөгчид н \Л.Гумплович, К.Каутский,  Е.Дюринг нар\ төр эрх зүйг цэрэг, улс төрийн учир шалтгаанаар өөрөөр хэлбэл нэг аймаг нөгөөгөө байлдан эзэлж, ялагчид нь ялалтаа бататган бэхжүүлэхийн тулд үүссэн гэж тайлбарадаг. К.Каутский \1854-1938\ уг онолын үндсэн ухагдахууныг улам баяжуулж “Төр ба ангиуд нь нэгэн зэрэг бий болно. Ялсан овог нь ялагдсан овгоо өөртөө харьяалуулж тэдний бүх газар нутгийг өөрийн ыолгож, дараа нь ялагдсан овгоо ялагчдын төлөө ажиллах тэдэнд албан татвар, гувчуур төлөхийг албадна. Анхны төр ба ангиуд нь байлдан дагуулалтын үр дүнд бие биетэйгээ нэгдсэн овгуудаас бий болно” гэж тодорхойлжээ.

Эдгээр онолчид эртний Герман, Унгарын улс орон үүссэн түүхэн баримтуудад тулгуурлан энэ онолыг боловсруулсан байна.

Улс орнууд нөгөө аймаг овгийг байлдан дагуулах, өөрөөр хэлбэл  төр үүсэх дотоод нөхцөл урьдчилан бий болсон нь тодорхой учраас энэ онол нь учир дутагдалтай.

Хүчирхийлэлийн онолыг баримтлагчид төрийн эх бол дайны ба байлдан дагуулалт мөн гэж үздэг.     

Нэр томъёо: ·   Эрх зүйн онол ·   Жам ёсны онол ·   Позитив онол ·   Эрх, эрх чөлөө ·   Шударга ёс ·   Тэгш байдал ·   Ёс суртахуун  Хяналтын асуулт:·   Эрх зүйн онол түүний тодорхойлох ·   Эрх зүйн үнэт зүйлийг  тайлбарлах ·   Эрх зүйн онолын судлах зүй нэрлэ.

 

Эрх зүйн үүслийн талаарх онол сургаалууд

Эрх зүйн тухай онол сургаалыг эрт үеийн сэтгэгчдээс эхлэн өнөөгийн эрх зүйн судлаачид хүртэл дэвшүүлэн гаргаж байгаа төдийгүй тэдгээр үзэл баримтлал “эрх зүйг нийгмийн оюун санааны амьдралын цогц үзэгдэл” болох талаас нь тайлбарлах, танин мэдэхэд чиглэгдэж байсан төдийгүй эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн гол үндэс болж ирсэн.

Эрх зүйн тухай дараах онол сургаал байдаг.

Ш  Жам ёсны эрхийн онол

Ш  Эрх зүйн түүхэн сургаал

Ш  Эрх зүйн сэтгэл зүйн онол

Ш  Эрх зүйн норматив онол

Ш  Эрх зүйн социологийн онол

Ш  Эрх зүйн марксист онол

Жам ёсны эрхийн үзэл санаа эртний Грек, Ромд Грекийн сэтгэгч Сократ, Аристотель, Ромын сэтгэгч Цицерон, Ульпиан болон бусад хуульчдын нэртэй холбоотой үүсч, дундад зууны үед Фома Аквинскийн бүтээлээр дамжин хөгжиж ирсэн. Эрх зүйг ойлгох биеэ даасан сургаал болон XVII-XVIII зууны хөрөнгөтний хувьсгалын өрнөл үед бүрэлдэн тогтсон. Уг сургаалын гол төлөөлөгчид нь Г.Горций, Т.Гобсс, Ш.Монтескье. Ж.Ж.Руссо, А.Н.Радище нар юмаа.

Жам ёсны эрхийн онолын үзэл санаа эрх зүйн хоёр тогтолцоо \жам ёсны ба позитив\ үүсэн бий болсонтой холбоотойгоор бүрэлдэн тогтсон.

Жам ёсны онол нь эрх зүйн нэлээн тархсан эртний номлолын  нэг бөгөөд эрх зүйн хэм хэмжээний эх сурвалж нь хууль тогтоогчдын хүсэл зориг биш (эрх зүйн позитивист төлөөлөгчид ингэж үздэг) харин байгалийнх (эд юмс, хүн, нийгэм) гэж үздэг.

Жам ёсны эрх зүй нь дундад зууны үед хувьсан өөрчлөгджээ. Хүн байгалийн бүтээгдэхүүний хувьд мөнхийн бөгөөд өөрчлөгдөшгүй гэсэн үзлээр тэргүүн зэрэгт тавьсан хэвээр байсан бөгөөд жам ёсны эрх зүй ( ялангуяа XIV-XVI зуунд ) бурхан тэнгэрээс үүсэл гаралтай гэх үзэл нь байгалиас гэдгээсээ илүүтэй байх болжээ. Дундад зууны сэтгэгчид жам ёсны эрх зүйн гарал үүсэл нь бурхан тэнгэрээс үүсвэртэй гэдэгт эргэлздэгүй.

Позитив үзлийн мөн чанар нь: эрх зүй бол төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, заавал биелэгдэх хүчин чадалта бөгөөд дагаж мөрдөх явдлыг нь төрийн албадлагаар хэрэгжүүлэх ёстой тэрхүү хэм хэмжээ хийгээд журмын нилбэр мөн.

Позитивистүүд ерөөсөө жам ёсны эрх зүйг үгүйсгэх хандлагатай. Хэрэв хууль байхгүй бол эрх баригчдын хүсэл зориг илэрхийлдэггүй  тохолдолд эрх зүй гэж байхыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд эрх зүй бол хүмүүсийн бий болгосон хүмүүстэйгээ үл орших хэм хэмжээ гэж үздэг.  Товчхон хэлбэл эрх зүйг дээд эрх баригчдын болон нийтийн засаглалын айлдвар гэж үздэг. Дээд эрх баригчидад ард түмнийг оруулан тооцдог.эрх зүйг үзэх позитивист үзлийн анхдагч үндэслэлийг  хамгийн энгийн бөгөөд зэрвэс авч үзэхэд  нэлээн үнэмшилтэй гурван тогтолцоо  гарч ирдэг[10].

1.    Нийгэмд үйлчилж буй эрх зүй бол ямар зан үйлийг эрүүгийн ял хүлээлгэх заналхийллээр хориглох, ямар зан үйлийг төрийн албадлагын хүч, нийтийн засаглалаар дэмжиж байх ёстойг тодорхойлсон тодорхой журам, хэм хэмжээний нийлбэр мөн.

2.    Хууль ёсны зан үйлийн журам болон эрх зүйн хэм хэмжээний хийлбэр нь хязгаартай бөгөөд дур зоргын санаа бодлын үндсэн дээр баяжин нэмэгдэх ёсгүй.

3.    Эрх зүйн үүрэг хэн нэгэнд хүлээлгэсэн байна гэсэн нь тухайн асуудал тодорхой этгээдээс зохих зан үйлийг шаардсан эсвэл хориглосон хэм хэмжээнд нийцэж байх ёстой гэсэн үг.

Жам ёсны эрхийн позитив эрхээс ялгагдах гол ялгаа уг эрх “хүнд төрөхөөс заяамал, шударга, төрөөс хязгаардагддаггүй, өүх цаг үед бүх ард түмэнд үйлчлэх, үл өөрчлөгдөх, мөнхийн эрх” юм. Жам ёсны эрхийг боловсруулсан ёс суртахууны ба эрх зүйн гол үзэл санаа зарчим нь хүний төрөлхийн салшгүй эрх: эрх чөлөө, эгш байдал, гэр бүл, өмч, аюулгүй байдал бөгөөд эдгээр эрхийг төрөөс хамгаалах ёстой гэсэн үзэл баримлалд үндэслэдэг.[11]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БАТАЛСАН: Тэнхимийн эрхлэгч, докторант                                                    Ш.Дуламсүрэн

ЛЕКЦ №3

Хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

1.    Эрх зүйн ойлголт, байх ёстой эрх зүй ба үндсэн хэм хэмжээ, тэдгээрийн харилцан хамаарлын  талаарх онол, арга зүйн баримтлал

Сэдвийн нэр: Эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын арга, эрх зүйн зарчим, төрөл.

Сэдвийн зорилго: Эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга зүй болон эрх зүйн нийтлэг зарчмуудтаай танилцах, эрх зүйн чиг үүрэгт итгэл үнэмшилтэй хандах эрх зүйч мэргэжлийн хандлага өрүүлнэ.

Сэдвийн агуулга:

Ш  Эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцаа түүнийг зохицуулах арга зүй.

Ш  Эрх зүйн зарчим түүний ойлголт жам ёсны болон позитив зарчим, суурь салбар, салбар хоорондын зарчим түүний ойлголт.

Нэр томъёо:

Ш  Эрх зүйн зорилго

Ш  Эрх зүйн агуулга

Ш  Эрх зүйн зохицууулах зүйл

Ш  Эрх зүйн зохицуулалтын арга

Ш  Эрх зүйн зарчим

Ш  Жам ёсны зарчим

Ш  Позитив зарчим

Ш  Суурь зарчим

Ш  Салбарын зарчим

Ш  Салбар хоорондын зарчим

Эрх зүйн ойлголт байх ёстой эрх зүй ба байгаа эрх зүй

 Харилцааг “Эрх зүй” гэх бүхэл системээр шийдвэрлэдэг.

Эрх зүй гэдэг нь бүх нийтээр дагаж мөрдөх, төрөөс тогтоосон ба түүнийг албадлагын хүчээр хангагдаж байдаг нийгмийн хэм хэмжээний тогтолцоо юм. Эрх зүй нь бүхэл ойлголт ба дотроо эрх зүйн хэм хэмжээнд шилжинэ. Эрх зүйн хэм хэмжээ нь хууль ба хуульчилсан актад задарна.

Хууль гэдэг нь: төрийн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу батлан гаргасан дээд хүчин чадалтай акт юм.

Аливаа улсын хууль үндсэн хуулиндаа тулгуурлан тогтоогддог ба бусад хууль болон хуульчилсан акт нь үндсэн хуулиндаа нийцэж хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх ёстой.

Үүний учир шалтгааныг бодож үзвэл

1.    Хууль тогтоомжийг УИХ гаргадаг

2.    УИХ-ыг ард түмэн буюу бид өөрсдөө сонгодог.

Хэнийг сонгохоос шалтгаалж бидний амьдрал дээшилж бас доошилно.

Эрх зүйн зорилго: Нийгмийн харилцааг зохицуулж түүнийг зохистойгоор хангаж чиглүүлж нөлөөлөхөд оршино.

Эрх зүйн агуулга нь:Түүний зохицуулалтын багьаамж хүрээг хамарч тусгасан байна.

Түүний агуулгыг:

1.     хүсэл зоригын

2.     улс төрийн

3.    Хууль зүйн

4.    Оюун санааны гэх мэтээр ангилан үздэг.

Оюун санааны агуулга нь эрх зүйш ойлгох ухамсарлах соёл сэтгэл зүйн талыг илэрхийлдэг байхад хүсэл зоригын агуулга нь эрх зүйн улс төрийн сонирхолын хуульчлагдсан байдлаар тодорхойлогдоно. Улс төрийн агуулга нь түүхэн тодорхой цаг үед ямар хүсэл зориг эрх голлох нөлөөтэй вэ гэдэгтэй холбоотой гарч ирдэг.

Эрх зүйн зорилго агуулга нь:

Нийгмийн өмнө таюигдсан хүсэл шаардлагыг  хамгийн зохистойгоор хангахад чиглэгдэнэ. Нийгмийн амьдрал бол бүхэлдээ хүмүүсийн зохион байгуулагдсан харилцааны орчин юм. Нийгмийн зохион байгуулалтын дээд хэлбэр нь төрийн зохион байгуулалт бөгөөд хүн төрөлхтөний сочл иргэнишлийн олон зуун жилийн түүхээр шалгагдан хөгжиж ирсэн. Төр нэг талаас улс бүхий зохион байгуулалтыг нөгөө талаас засаглал хэрэгжүүлэгч субьект байх хэв шинжийг илэрхийлсэн байдаг. Засаглал нь нийгмийн харилцаанд хүчлэх чадвар мөн тул төрийн албадлага хэрэглэх төдийгөөр түүний агуулгыг хэмжиж болохгүй. Энэ нь нийгмийг удирдан чиглүүлж хянан зохицуулах зэрэг төрийн чиг үүргийг хянах үндсэн хэрэгсэл болдог. Төр нь нийгэмд тухайн нийгмийн зохион байгуулалтын хуульчлагдсан илэрхийлэл учраас эрх зүйтэй салшгүй холбоотой. Төр нь хуулийг гаргаж түүнийг хэрэгжүүлдэг учраас эрх зүйг бий болгож амьдруулахад шийдвэрлэх нөлөөтэй. Эрх зүй нь төрийг бүрдүүлж байгуулахад онцгой үүрэгтэй. Гэхдээ эрх зүй нь зөвхөн төрөөс тогтоосон хэм хэмжээ төдий зүйл биш юм. Харин төрөөс хүлээн зөвшөөрсөн буюу баталгаажуулсан жам ёсны горимууд юм. Эрх зүй нь нийгмийн харилцааны хуульчлагдсан ба хуульчлагдаагүй горимуудын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл эрх зүй нь төрийн албадлагаар хангагдах төдийгүй түүний хүч дэмжлэгийг өөртөө хүлээсэн байдаг. Төр эрх зүй хоёрын хоорондын харьцааг дараах чиглэлээр тодорхойлж болно.

1.    Эрх зүй нь жам ёсныхоо утгаар төрийн зайлшгүй байдлыг хангадаг.

2.    Төр нь эрх зүйн үйлчлэх баталгааг бүрдүүлснээрээ засалалын хүчийг өөртөө олж авдаг

3.    Төр нь эрх зүйг дээдлэн түүний хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Ингэснээрээ эрх зүйт төрийн шинжтэй болно.

4.    Эрх зүй нь төрийн зохицуулалтын хууль зүйн хэлбэр болж үйлчлэх тул түүний зорилгыг хангагч хүчин зүйл болдог.

5.    Эрх зүй нь төрд, төр нь эрх зүйд нөлөөлөхдөө нийгмийн зохицуулалт хамгаалалтыг хангах нийтлэг агуулгыг илэрхийлдэг.

Төр эрх зүйн харилцан холбоонд тэдгээрийн харилцан уялдсан нэгдсэл байдлыг тусгахад оршдог. Эрх зүйг төрөөс салгах буву төрийг эрх зүйгүйгээр төсөөлөх нь утгаггүй бөгөөд эрх зүйт төр нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилгыг хэрэгжүүлэх үндсэн хөшүүрэг болно. Энэ утгаараа төр нь нийгмээс дээгүүр онцгой давуу хүч биш. Эрх зүйт төр гэдэг нь эрх зүйн шаардлага зүй тогтлоор оршин нөхцөлдөж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж хууль зүйн үндэслэлд тулгуурласан орчин үеийн ардчилсан төрт тогтолцооны сонгодог хэлбэр юм. Эрх зүйт төр нь хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахгүй хуулинд нийцсэн үйл ажиллагааг явуулах ёстой. Эрх зүйт төр нь орчин үеийн нөхцөлд нийгмийн хөгжлийг урагшлуулах хүчин зүйл болохдоо албадан захирамжлах аргаар бус харин хянан зохицуулах зөвшин тохируулах аргад илүү дулдуйдаж өөрийн чиг үүргийг хангана.  

Эрх зүйн чиг үүрэг, түүний ангилал

Нийгмийн харилцаанд эрх зүйн нөлөөлөх үндсэн чиглэлийг эрх зүйн иг үүрэг гэнэ.[12] Өөрөөр хэлбэл эрх зүйн зорилгыг хангах үндсэн чиглэмж юм.

Эрх зүйн чиг үүрэг нь эрх зорилгыг хангахад чиглэгдсэн хууль зүйн нөлөөллийн хүрээг тодорхойлно. Түүнийг зөв ойлгож танин мэдэхийн тулд хэд хэдэн шалгуураар ангилан тодорхойлох шаардлагатай.

Нэг. Эрх зүйн чиг үүргийг нийгмийн амьдралын хүрээнд нөлөөлж байгаа байдал, чиглэлээр нь:

1.    Эдийн засгийн чиг үүрэг

2.    Улс төрийн чиг үүрэг

3.    Экологийн чиг үүрэг

4.    Ёс суртахуун, оюун санааны чиг үүрэг гэж 4 хүрээнд ангилна.

Хоёр. Засаглалын хүч, нөлөөллийн шинжээр нь эрх зүйн чигүүргийг

1.    Хууль тогтоох \нийгмийн харилцааг тодорхойлон бэхжүүлэх\

2.    Хуулийг хэрэгжүүлэх \Нийгмийн харилцааг зохицуулан журамлах\

3.    Хуулийг хэрэглэх \нийгмийн харилцааг хамгаалах\ гэж 3 агилна.

Гурав. Нийгмийн зориулалтын шинжээр нь:

1.    Нийгмийн харилцааг зохицуулах чиг үүрэг

2.    Нийгмийн харилцааг хамгаалах чиг үүрэг гэж 2 ангилна.

Эрх зүйн зохицуулах үүрэг нь нийгмийн харилцааг зохион байгуулалтын горимд оруулж, субъектын үан үйлийн хэр хэмжээг хуульчлан журамлаж чиглүүлэх явдал юм. Нийгмийн амьдралд хууль зүйн тодорхой боломж, зааг хязгаарлалт тогтооход чглэгдсэн чиг үүргүүд байдаг. Жишээлбэл: Эрх олгох үүрэг хүлээлгэх, хариуцлага ноогдуулах, зөвшөөрөх, хоориглох, урамшуулах гэх мэт.

Дээрх чиг үүрэг нь зөвхөн эрх зүйн хэм хэмжээ тогтоосноор төдийгүй түүнийг амьдралд хэрэгжүүлж, зохион байгуулахад идэвхтэй үйлчилдэгээрээ онцлогтой.

Эрх зүйн хамгаалах чиг үүрэг нь нийгмийн харилцаанд хэвийн аюулгүй байдлыг хангаж, түүнийг аливаа халдлагаас сэргийлэхэд үйлчилнэ. Эрх зүйн хэм хэмжээг зөвхөн зөрчигдсөн үед нь түүнийг хамгаалах биш, харин түүнийг зөрчигдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд гол нь оршино. Эрх зүйн хамгаалах чиг үүрэг нь дараахь хэлбэрээр илэрнэ. Үүнд:

1.    Эрх зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх хэвийн найдвартай нөхцлийг хангах

2.    Эрх зүйн харилцаанд оролцогчдын даган биелүүлэх хэм хэмжээг тогтоох \үүрэг хариуцлага\

3.    Эрх зүйн хэм хэмжээ зөрчигдсөн үед эрхийг нь сэргээн тогтоох

4.    Эрх зүйн зөрчлөөс учирсан хохирлыг \үр дагаврыг\ буруутай этгээдээр нөхөн төлүүлэх

5.    Эрх зүйн зөрчлөөс үүссэн хэрэг, маргааныг зохицуулж шийдвэрлэх

6.    Эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн буруутай этгээдэд цээрлэл зэмлэл үзүүлэх гэх мэт.

Эрх зүйн чиг үүрэг нь зөвхөн төрийн байгууллагуудын эрх хэмжээгээр зохицуулагдахын зэрэгцээ тухайн харилцаанд оролцогч субъектийн эрх зүйн дагуух зан үйлийн хэрэгжилтээр дамжн илэрч болно.

Эрх зүйн чиш үүргийг аль болох оновчтой, үр ашигтай хэрэгжүүлэх нь эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох чухал хүчин зүйл юмаа. Эрх зүйн зохицуулах хамгаалах чиг үүрэг нь хоорондоо нягт уялдаа холбоотой бөгөөд ихэвчлэн зохицуулах чиг үүргийг гүйцэтгэдэг.

Орчин үед эрх зүйн зоиулалтын өөрчлөлтийг харгалзан эрх зүйн чиг үүргийн агуулга нь нийгмийг хөгжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэх хандлагатай.

Эрх зүйн чиг үүргийг судалсны дараа түүний мөн чанарын тусгал болсон үндсэн зарчмуудыг зайлшгүй мэдэх нь чухал болно.

Эрх зүйн зохицуулалт, түүний механизм

Эрх зүй нь нийгмийн амьдралд нөлөөлөхдөө зохицуулалтын харилцааг бий болгоно. Эрх зүйн зохицуулалт нь нийгмийн харилцаанд үйлчлэгч хууль зүйн нөлөөллийн систем.

Эрх зүй нь өөртөө зохицуулах зүйл, зохицуулалтын аргатай байна.

Эрх зүйн зохицуулах зүйл гэдэг нь Эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдсон нийгмийн болон түүнтэй холбогдож үүссэн тодорхой төрлийн харилцаа юм. Эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь тухайн харилцаанд үйлчлэн нөлөөлөхөд тус дөхөм үзүүлж буй хэрэгсэл.

Эрх зүйн зохицуулалтын механизм нь өөртөө дараахь бүрдэл хэсгүүдтэй байна.

1.    Эрх зүйн хэм хэмжээ

2.    Эрх зүйн харилцаа

3.    Эрх зүйг хэрэгжүүлэх үйл явц

Эдгээр нь хоорондоо харилцан уялдаа холбоотой, нөлөөлөгч шинжтэй.

Эрх зүйн зохицуулалтын олон аргуудтай. Үүнд:

1.    Императив буюу захирамжлах арга

2.    Диспозитив буюу зөвшилцөх арга

3.    Урамшуулах арга

4.    Талуудын эрх тэгш, хараат бус байдлын  арга

5.    Зөвлөсөн арга

6.    Итгүүлэн үнэмшүүлэх, албадлах арга[13].

Эрх зүйн зарчим

Нийгмийн амьдралын эрх зүйн бодит байдлыг хангаж, түүний харилцааг зохицуулахад баримтлах хууль зүйн үндсэн чиглэмжийг эрх зүйн зарчим гэнэ. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаандаа удирдлага болгон баримталэ байгаа үзэл баримтлалыг зарчим гэж үзэж болно.

Эрх зүйн зарчим нь түүний зорилго, агуулгыг амьдралд хэрэгжүүлэхэд идэвхтэй нөлөөлдөг хөшүүрэг юм. Энэ нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг тусгаж, төрт ёсны бодит шаардлагад нийусэн байна.

Эрх зүйн зарчим нь хууль зүйн нөлөөлөл бүхий үзэл баримтлал төдийгүй эрх зүйн ухамсар, ёс суртахууны чиглүүлэгч хэм хэмжээнүүдээс бүрдэнэ.

Эрх зүйн зарчмыг эрх зүйн зүй тогтолт шинжээр нь:

1.    Хууль ёсны зарчим

2.    Жам ёсны зарчим гэж хоёр түвшинд авч үзнэ.

Эрх зүйн хууль ёсны зарчим гэдэг нь: Олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон үндэсний хжжль тогтоомжид тусгагдсан хуульчлагдан тодорхойлогдсон зарчмуудыг хэлнэ.

Эрх зүйн жам ёсны зарчим гэдэг нь: иөрөлхийн эрхийн мөн чанараар нөхцөлдсөн, хүний язгуур эрх ашгийг тусгасан, төрөөс дамжигдэж, хамгаалагдсан зарчим.

Эрх зүйн хууль ёсны болон жам ёсны зарчим нэгдэж дараахь үндсэн зарчмуудыг бүрдүүдэг.

1.    Нийгмийн эрх чөлөөг хангах зарчим

2.    Шударга ёсны зарчим

3.    Хүнлэг ёсны зарчим

4.    Хууль дээдлэх ёсны зарчим

5.    Тэгш эрхийн зарчим

6.    Ардчилсан ёсны зарчим

7.    Эрх үүргийн нэгдлийг хангах зарчим

8.    Гэм буруугийн төлөө хариуцлага хүлээх зарчим

Хяналтын асуулт:

Ш  Эрх зүйн зохицуулах зүйл нийгмийн харилцаа мөн үү?

Ш  Эрх зүйн зохицуулалтын арга түүний төрөл

Ш  Эрх зүйн зарчим ба эрх зүйн үнэт зүйл

Ш  Эрх зүйн зарчим түүний төрөл

Хяналтын асуулт:

Ш  Эрх зүйн зохицуулах зүйл нийгмийн харилцаа мөн үү?

Ш  Эрх зүйн зохицуулалтын арга түүний төрөл

Ш  Эрх зүйн зарчим ба эрх зүйн үнэт зүйл

Ш  Эрх зүйн зарчим түүний төрөл

Уншиж судлах ном зохиолын хуудас

Д.Баярсайхан “Эрх зүйн онол” УБ 2000 он 25-34 дахь тал

Б.Минжүүрдорж “Эрх зүйн онол” УБ 2010 он 18-26 дахь тал

С.Нарангэрэл “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” 66-73 дахь тал

Ч.Нямсүрэн “Эрх зүй, төрийн ерөнхий онол” УБ 2004 он 98-117 дахь тал

 

 

 

 

 

 

БАТАЛСАН: Тэнхимийн эрхлэгч, докторант                                                    Ш.Дуламсүрэн

ЛЕКЦ №6

Хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

6.1.        Эрх зүйн эх сурвалж, түүний агуулгын болон

хэлбэрийн тал

Эрх зүйн эх сурвалж бол тухайн улс оронд дагаж мөрдөж буй эрх зүйн хэм хэмжээний илрэх болон бэхжүүлэх (мөн өөрчлөх буюу хүчингүй болгох) албан ёсны хэлбэр мөн[14].

Өөрөөр хэлбэл эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэр юм. Энэ нь хууль хуульчилсан акт, байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  


[1] С.Нарангэрэл “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” УБ.2001 он.

[2] Бержель. Ж.Л Общая теория права. Под общ ред В. И Даниленко. Пер с фр. Издательский дом Nota Bene. M 2000. 22 дахь тал

 

[3] Б.Минжүүрдорж “Эрх зүйн онол” УБ.,2010 он.

[4] Д.Баярсайхан “Эрх зүйн онол” .,УБ.,2000 он. 132-р талд

[5] Д.Баярсайхан “Эрх зүйн онол” .,УБ.,2000 он.

[6]Д.Баярсайхан “Эрх зүйн онол” .,УБ.,2000 он.

[7] Ч.Нямсүрэн “Эрх зүй төрийн ерөнхий онол” УБ 2004 он., 16-18

[8] Б.Самбуу “Нийгэм судлалын үндсэн ойлголтын товч толь” УБ. 1983 он 134- р тал

[9] Ч.Нямсүрэн “Эрх зүй төрийн ерөнхий онол” .,УБ 2004 он., 38-44  дахь талд

[10] С.Нарангэрэл “ монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” .УБ.2001 он 48-50 дахь тал

[11] Б.Минжүүрдорж “Эрх зүйн онол” .,УБ.2010 он. 8 дахь талд

[12] Д.Баярсайхан “Эрх зүйн онол” .,УБ.2000 он., 30-31 дахь тал

[13] Б.Минжүүрдорж “Эрх зүйн онол” :,УБ.2010., 24-25 дахь талд

[14] С.Нарангэрэл “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” УБ.2001, 110 дахь талд

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2014-3-15 -
Бичсэн: Зочин
sain ban uu bi oyutan bgaan maa Bi erh zuin talaar jaahan medlege ahuilah geed unshahaar uur ll bhiin bagshiin zaasanaas sanaan uur bhiin bi bur tolgoi ergejihlee
[Permanent Link]

2013-9-19 -
Бичсэн: зочин (зочин)
залууст хэрэг болох шууд тодорхойлолтыг өгөх нь зөв. Эрх зүй, хууль зүй 2-ын ялгаа аль нь том юм. Багш нар 2 өөрөөр бичих юм. Эрх зүйг төрөөс тогтоодог гэжээ. Уламжлалын, зан заншлын эрх зүй бий гэж зарим нь бичих юм. Зөвхөн хууль, тогтоомжийг төрөөс тогтоодог юм биш үү
[Permanent Link]

2013-7-25 -
Бичсэн: нууц (зочин)
Өнөөдөр дэлхий эрх зүйн тухай өөр дуу дуулдаг болоод байнаа хө цаг үетэйгээ нийл
[Permanent Link]

2013-7-25 -
Бичсэн: нууц (зочин)
минжүүдоржийн 10 оны номыг эс тооцвол чи бүхэл бүтэн 10 гаруй жилийн өмнөх юм өнөөдөр яриал сууж байна ш дээ энэ мэдээлэлээ татаж ав, юуных нь хичээлийн зорилго вэ.
[Permanent Link]

2013-7-25 -
Бичсэн: нууц (зочин)
чм байнаа баярсайхан эрх зүйн онол 2010 нямсүрэн эрх зүйн ерөнхий онол 2011 захиргааны эрх зүй одгэрэл 2008 он гээд ном харвал яасан юм вэ. энэ минжүүдоржийн ном чинь социалист эрх зүйн ном шүү дээ. жаахан үнэнд дөхсөн юм бичвэл зүгээр байна
[Permanent Link]

2013-7-25 -
Бичсэн: нууц (зочин)
хэрвээ рэх зүйн дан ганц төр тогтоодог бол нөгөө эрх зүйн эх сурвалжийн төрөл яах вэ. Одоо яанаа асуултууд ар араасаа урсах байхдаа
[Permanent Link]

2013-7-25 - юм хэлмээр байна
Бичсэн: нууц (зочин)
арай жаахан ёс суртахуунтай байвал яасан юм вэ
[Permanent Link]

2013-7-25 - юм хэлмээр байна
Бичсэн: нууц (зочин)
чи одоо багш уу та нар ингэж социалимт эрх зүйнчдын ном хуулж хүүхдүүдэд элэрсэн баларсан юм битгий зааж хуурч байгаач яадаж эрх зүйн тодорхойлолтоо зөв өгвөл сайн банйа. Чи ийм юм яриад сууж байхад монголын эрх зүйчид яаж шинэчлэгдэхэв дээ чаваач гэж ичиж амьдармаар юм.
[Permanent Link]

Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 40 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant