хууль бол шударга ёс

2012-06-05 - Эрх зүйн онол хичээлийн хөтөлбөр

 

 ЭРХ ЗҮЙН ОНОЛ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

БҮТЭЦ

 

 

I ХЭСЭГ. “Эрх зүйн онол” хичээлийн тодорхойлолт

 

I.1 “Эрх зүйн онол” хичээлийн танилцуулга

I.2  Хичээлийн судлах хэрэгцээ шаардлага

I.3  Хичээлийн зорилт, зорилтууд, залгамж холбоо

I.4  Агуулгын тодорхойлолт

I.5  Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

I.6  Багшид тавигдах шаардлага

 

II ХЭСЭГ. “Эрх зүйн онол” хичээлийн агуулга

 

II.1.1 Эрх зүйн ойлголт,байх ёстой эрх зүйн ба үндсэн хэм хэмжээ, байгаа эрх зүйн ба эрх зүйн хэмжээ, тэдгээрийн харилцан хамаарлын талаарх онол арга зүйн браимтлал

II.1.2 Хууль зүйн шинжлэх ухаан дахь эрх зүйн онолын эзлэх байр суурь, эрх   зүйн чиг үүрэг, төрөл

II.1.3  Эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, эрх зүйн зарчим   

II.1.4  Эрх зүйн харилцаа, түүний онцлог, бүрэлдэхүүн, хууль зүйн факт    

II.1.5  Эрх зүйн эх сурвалж, түүний агуулгын болон хэлбэрийн тал

II.1.6  Эрх зүйн бүл, соёл  

II.1.7  Нийгмийн хэм хэмжээ ба эрх зүйн хэмжээ    

II.1.8  Эрх зүйн хэм хэмжээний тогтолцоо, төрөл, бүтэц, шинж,чиг үүрэг

II.1.9  Эрх зүйн хийдэл түүнийг даван туулах арга зам

II.1.10  Эрх зүйн хэм хэмжээнд тавих агуулгын болон хэлбэрийн шаардлага

II.1.11  Хууль бүтээх, хэрэглэх,шийдвэр гаргах , эрх зүйн шинжилгээ хийх

II.1.12  Эрх зүйн зөрчил хууль зүйн хариуцлага, эрх зүйн хэлний ойлголт

 

III ХЭСЭГ. “Эрх зүйн онол“ хичээлийг заах арга, аргачлал

 

III.1 “Эрх зүйн онол” хичээлийн арга зүйд тавигдах шаардлага

III.2 Мэдээлэл түгээх арга, аргачлал

III.3 Оролцооны арга, аргачлал

 

 IY ХЭСЭГ. “Эрх зүйн онол” хичээлийн үнэлгээ

 

IY.1 Үнэлгээний зорилго

IY.2 Үнэлгээний журам

IY.3 Үнэлгээний шалгуур

 

 

 

 

 

 

 

 

 

I ХЭСЭГ. “Эрх зүйн онол “хичээлийн тодорхойлолт

 

I.1 “Эрх зүйн “эрх зүй хичээлийн танилцуулга    

Хичээлийн нэр:     Эрх зүйн онол

Индекс:                    Theo.Law 109

Кредит цаг:                         2

Нийт цаг:                 40 /лекц-24, семинар-16/

Семестр:                  I

 

I.2 Хичээлийн зорилго

эрх зүйн ойлголт түүний хөгжлийн нийтлэг зүй тогтлыг судлан мэдэж ,орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны ойлголт , төр, түүний үүсэл, хөгжлийн нийтлэг зүй тоггол, онол хандлагыг судлан мэдэж, Хууль зүйн шинжлэх ухаанд тулгуурлан орчин үеийн үндсэн хуульт төрийн талаархи суурь мэдлэгийг эзэмших; ардчилал, эрх зүйт ёс, нээлттэй нийгэм, иргэний эрхийн үүднээс төрд хандах арга зүй, чадвартай болох; төртэй холбоотой нийгмийн үзэгдлүүдэд онолын үндэслэлтэй үнэлгээ дүгнэлт өгөх хандлагыг өөртөө төлөвшүүлнэ

 

I.3 Хичээлийн зорилт, залгамж холбоо

 

Зорилтууд:

Ш  Эрх зүйн  ерөнхий болон тусгай онолын суурь мэдлэгийг эзэмших

Ш  Хууль зүйн шинжлэх ухаан дахь эрх зүйн  онолын үндсэн нэр томъёонуудтай танилцах

Ш  Төр, эрх зүйн ойлголтууд, улс төр, нийгмийн асуудалд Үндсэн хуульт төрийн суурь зарчмууд,  ардчилал,  эрх

 

Залгамж холбоо: Эрх зүй онол хичээл нь Үндсэн хуулийн эрх зүйн суурь курс хичээл бөгөөд төрийн онол, Монголын төрт ёсны түүхэн уламжлал хичээлүүдтэй зэрэгцэн судлагдана. Агуулга нь Эрх зүйн философи, Харьцуулсан эрх зүй хичээлээр гүнзгийрч Нийтийн эрх зүйн хичээлүүдээр задарна.

 

 I.4 Агуулгын тодорхойлолт: Эрх зүйн хичээлд суралцсанаар оюутан эрх зүйн онолын ойлголт, эрх зүйг тодорхойлох хандлагууд, эрх зүйн үнэт зүйл, хууль зүйн шинжлэх ухаан дахь эрх зүйн онолын эзлэх байр суурь, эрх   зүйн чиг үүрэг, төрөл эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, эрх зүйн зарчим, эрх зүйн харилцаа түүний бүрэлдэхүүн, хууль зүйн факт, эрх зүйн эх сурвалж, түүний төрөл, эрх зүйн хэм хэмжээ, түүний төрөл, бүтэц, хэлбэр, эрх зүйн бүлийн тухай ойлголт, төрөл, эрх зүйн  бүтээх ажиллагаа, үе шат, эрх зүйн хийдэл түүнийг даван туулах арга зам , эрх зүйн хэмжээг тайлбарлах ажиллагаа, эрх зүй соёл ба ухамсар, эрх зүйн зөрчил хууль зүйн хариуцлага

 

 

 

 

 

 

 

 

I.5 Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

 

Лекц / сэдвийн нэр /

Цаг

Семинар / сэдвийн нэр /

Цаг

1

Эрх зүйн ойлголт,байх ёстой эрх зүйн ба үндсэн хэм хэмжээ, байгаа эрх зүйн ба эрх зүйн хэмжээ, тэдгээрийн харилцан хамаарлын талаарх онол арга зүйн баримтлал

 

2

Эрх зүйн судлалын онол арга зүй , эрх зүйт ёсны агуулгын идеиал

2

2

 Хууль зүйн шинжлэх ухаан дахь эрх зүйн онолын эзлэх байр суурь, эрх   зүйн чиг үүрэг ,төрөл

2

3

Эрх зүйн зохицуулах зүйл зохицуулалтын арга ,эрх зүйн зарчим ,төрөл

2

Эрх зүйт ёсны зарчууд , эрх зүйн чиг үүрэг

2

4

Эрх зүйн харилцаа, түүний онцлог, бүрэлдэхүүн, хууль зүйн факт   

2

5

Эрх зүйн эх сурвалж, түүний агуулгын болон хэлбэрийн тал

2

Үндэсний эрх зүйн бүрдэл хэсэг

2

6

  Эрх зүйн бүл, соёл  

2

Эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа

2

7

Нийгмийн хэм хэмжээ ба эрх зүйн хэмжээ    

2

8

Эрх зүйн хэм хэмжээний тогтолцоо, төрөл, бүтэц, шинж,чиг үүрэг

2

Хууль зүйн арга ажиллагааны ойлголт ,

2

9

Эрх зүйн хийдэл, түүнийг даван туулах арга зам

2

Монгол улс дахь эрх зүйн хийдэл түүний даван туулах арга зам

2

10

 Эрх зүйн хэм хэмжээнд тавих агуулгын болон хэлбэрийн шаардлага

 

2

11

Хууль бүтээх, хэрэглэх,шийдвэр гаргах , эрх зүйн шинжилгээ хийх

2

Эрх зүйт ёсны соёл

2

12

Эрх зүйн зөрчил, хууль зүйн хариуцлага, эрх зүйн хэлнийн ойлголт

2

Гэмт хэрэг ба ял шийтгэл

2

 

Нийт цаг

24

16

                        

I.6 Багшид тавигдах шаардлага:

 Мэргэжлтийн талаар :-       Хууль зүйн магистр ,түүнээс дээш зэрэгтэй ,багшлах эрхийн үнэмлэхтэй байх -       арга зүйн чиглэлээр:  Лекц унших, семинар болон оюутнуудын бие даалтын ажлыг удирдах арга зүйг эзэмшсэн, сурган, заах арга зүйн талаар зохих мэдлэг, дадал, чадвартай байх-     Хууль зүйн дээд боловсрол олгох сургалт, сурган, заах арга зүйд гарч буй орчин үеийн хандлага, шинэчлэл, өөрчлөлтийг өөрийн хичээл заах арга зүйд байнга нэвтрүүлж, цаг ямагт бүтээлчээр ашиглаж чаддаг байх-     Оюутны лекцээр олж авсан мэдээлэл болон бие даан судалсан мэдлэгт нь үндэслүүлэн Санхүүгийн  эрх зүйн онолын мэдлэгийг олгох үйл явцыг удирдаж чаддаг байх-     Сургуулийн удирдлага, сургалтын алба, бусад багш болон оюутнуудтай хамтран багаар ажиллах чадвартай байх-     Мэдээлэл түгээх болон оролцооны идэвхитэй аргуудыг хэрэгжүүлэх зохих мэдлэг, дадалтай байх-     Тухайн хичээлийн сэдэвт тохирсон заах арга, аргачлалыг зөв сонгож хэрэглэх чадвартай байх

                                   

Бусад чиглэлээр: -       Сургалтын материал /сурах бичиг, тараах материал, үлгэрчилсэн ажилбар зэрэг сургалтын хэрэглэгдэхүүн/ -г шинэлэг хэлбэрээр бэлтгэх, тэдгээрийг ашиглах аргыг оюутнуудад зааж сургах-       Оюутнуудад зориулсан гарын авлагыг товч, тодорхой, энгийн хялбаршуулсан аргаар бэлтгэх-       Орчин үеийн сургалтын техник, хэрэгслийг ашиглах чадвартай байх /комьпютер, проектор, кодоскоп, видео, аудио техник хэрэгсэл/-       Хичээлээр олсон мэдлэг, чадварыг үнэлэх зохистой шалгуурыг сонгон авч оюутан бүрийг хичээлийн оролцоог бодитойгоор үнэлэх чадвартай байх

 

 

 

                            II ХЭСЭГ. “Эрх зүйн онол “ хичээлийн агуулга

 

Зорилго: Эрх зүйн онлын үндсэн ойлголтууд, эрх зүйн хувьсал өөрчлөлт ,үнэт зүйлсийн талаарх мэдлэг зээмшиж, эрх зүй судлалын арга зүйд суралцах

 

Сэдэв 1.  Эрх зүйн ойлголт,байх ёстой эрх зүйн ба үндсэн хэм хэмжээ, байгаа эрх зүйн ба эрх зүйн хэмжээ, тэдгээрийн харилцан хамаарлын талаарх онол арга зүйн браимтлал

 

Сэдвийн зорилго: Эрх зүй, түүний ойлголт ,үндсэн хэм хэмжээ болон, эрх зүйн хэмжээ , хөгжлийн ерөнхий зүй тогтолтой танилцах, эрх зүйн онол арга зүй, эрх зүйн үнэт чанар, эрх зүйг тодорхойлох онолын хандлагуудын талаарх мэдлэг эзэмшинэ.

 

Сэдвийн агуулга:

Эрх зүйн ойлголт,байх ёстой эрх зүйн ба үндсэн хэм хэмжээ, байгаа эрх зүйн ба эрх зүйн хэмжээ, тэдгээрийн харилцан хамаарлын талаарх онол арга зүйн браимтлалЭрх зүйн онол түүний тодорхойлолт, эрх зүйг тодорхойлох жам ёсны болон позитив онол , нийгмийн гэрээний онол, шашны онол гэх мэтЭрх зүйн үнэт зүйл түүний тодорхойлох, эрх зүйн үнэт зүйлүүд болох  хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс, тэгш байдалЭрх зүйн онолын судлах зүйл үүнд: эрх зүйн онолын ойлголт, эрх зүйг тодорхойлох хандлагууд, эрх зүйн үнэт зүйл, хууль зүйн шинжлэх ухаан дахь эрх зүйн онолын эзлэх байр суурь, эрх   зүйн чиг үүрэг, төрөл, эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, эрх зүйн зарчим, эрх зүйн харилцаа түүний бүрэлдэхүүн, хууль зүйн факт, эрх зүйн эх сурвалж, түүний төрөл, эрх зүйн хэм хэмжээ, түүний төрөл, бүтэц, хэлбэр, эрх зүйн бүлийн тухай ойлголт, төрөл, эрх зүйн  бүтээх ажиллагаа, үе шат, эрх зүйн хийдэл түүнийг даван туулах арга зам, эрх зүйн хэмжээг тайлбарлах ажиллагаа, эрх зүй соёл ба ухамсар, эрх зүйн зөрчил хууль зүйн хариуцлага

 

Нэр томъёо: ·   Эрх зүйн онол ·   Жам ёсны онол ·   Позитив онол ·   Эрх, эрх чөлөө ·   Шударга ёс ·   Тэгш байдал ·   Ёс суртахуун ·   Эрх зүйн онолын судлах зүйл  Хяналтын асуулт :·   Эрх зүйн онол түүний тодорхойлох ·   Эрх зүйн үнэт зүйлийг  тайлбарлах ·   Эрх зүйн онолын судлах зүй нэрэл

 

Ашиглах эх сурвалж:

1.    “Эрх зүйн онолын арван таван сэдэв “ О.Амархүү  УБ . 2008 он  .

2.    Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.

3.     Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.. 2002.

4.    Алекеев С.С.”Төр ба эрх зүй” . орч Батчулуун .Б , Бахтал .Г ,УБ 2004 он

5.    Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон .Б ,УБ ,2003 он

6.    Нарангэрэл.С , “Дэлхийн ба монголын эрх зүзйн тогтолцоо “ УБ ,2004 он

7.    Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002

8.    Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000

9.    .Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл.

10. Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002

11. Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005.

12. Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.

13. Романов А.К

14. “Төр ,эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он

15. “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он

16.  “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он 

 

 

 

 

 

Сэдэв 2. Хууль зүйн шинжлэх ухаан дахь эрх зүйн онолын эзлэх байр суурь, эрх зүйн чиг үүрэг, төрөл

 

 Сэдвийн зорилго: Хууль зүйн шинжлэх ухаанд эрх зүйн онол хичээлийн ач холбогдлын таниулах суурь, салбар, хавсарга шинжлэх ухааны ойлголт , эрх зүйн чиг үүрэг ойлголт төрөл зэргийг ойлгох

 

Сэдвийн агуулга:

Хууль зүйн шинжлэх ухаан дахь эрх зүйн онолын эзлэх байр суурийг  тодорхойлох .                                              .                                                                               Хууль  зүйн шинжлэх ухааны суурь, салбар, хавсрга шинжлэх ухаан төрөл болгон гаргах Эрх зүйн чиг үүрэг түүний ойлголт, төрөл, ерөнхий чиг үүрэг, болон бусад чиг үүрэг

 

Нэр томъёо: ·   Хууль зүйн шинжлэх ухаан ·   Хууль зүйн суурь шинжлэх ухаан ·   Хууль зүйн салбар шинжлэх ухаан ·   Хууль зүйн хавсрга шинжлэх ухаан ·   Эрх зүйн чиг үүрэг ·   Эрх зүйн чиг үүрэг төрөл   Хяналтын асуулт ·   Хууль зүйн шинжлэх ухаан гэж юуг хэлэв вэ?·   Эрх зүйн онол хууль зүйн шинжлэх ухааны аль төрөл хамаарах вэ? ·   Эрх зүйн чиг үүрэг түүний ойголт, төрөл

 

Ашиглах эх сурвалж:

“Эрх зүйн онолын арван таван сэдэв “ О.Амархүү  УБ . 2008 он  . Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.. 2002.Алекеев С.С.”Төр ба эрх зүй” . орч Батчулуун .Б , Бахтал .Г ,УБ 2004 он Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон .Б ,УБ ,2003 он Нарангэрэл.С , “Дэлхийн ба монголын эрх зүзйн тогтолцоо “ УБ ,2004 он Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000.Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл.Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005.Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.Романов А.К “Төр, эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он 

 

  

 

 

Сэдэв 3. Эрх зүйн зорхицуулах зүйл, зохицуулалтын арга ,эрх зүйн зарчим, төрөл

 

Сэдвийн зорилго: эрх зүйн зохицуулах зүйл зохицуулалтын арга зүй, болон эрх зүйн нийтлэг зарчмуудтай танилцах, эрх зүй чиг үүрэгт итгэл үнэмшилтэй хандах эрх зүйч мэргэжлийн хандлага тогтоно.

 

Сэдвийн агуулга:

Эрх зүйн зохицуулах зүйл,зохицуулалтын арга, эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцаа түүнийг зохицуулах арга зүй Эрх зүйн зарчим түүний ойлголт, жам ёсны болон позитив зарчим, суурь, салбар, салбар хоорондын зарчим түүний ойлголт   Нэр томъёо: ·   Эрх зүйн зохицуулах зүйл ·   Эрх зүйн зохицуулалтын арга·   Эрх зүйн зарчим ·   Жам ёсны зарчим ·   Позитив зарчим ·   Суурь зарчим ·   Салбарын зарчим ·   Салбар хоорондын зарчим  Хяналтын асуулт ·   Эрх зүйн зохицуулах зүйл нийгмийн харилцаа мөн үү?·   Эрх зүйн зохицуулалтын арга түүний төрөл ·   Эрх зүйн зарчим ба эрх  зүйн үнэт зүйл ·   Эрх зүй зарчим түүний төрөл  

Ашиглах эх сурвалж:

“Эрх зүйн онолын арван таван сэдэв “ О.Амархүү  УБ . 2008 он  . Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.. 2002.Алекеев С.С.”Төр ба эрх зүй” . орч Батчулуун .Б , Бахтал .Г ,УБ 2004 он Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон .Б ,УБ ,2003 он Нарангэрэл.С , “Дэлхийн ба монголын эрх зүзйн тогтолцоо “ УБ ,2004 он Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл.Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005.Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.Романов А.К “Төр ,эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он 

 

 

 

Сэдэв 4.   Эрх зүйн харилцаа, түүний онцлог, бүрэлдэхүүн, хууль зүйн факт     

 

Сэдвийн зорилго: Эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцааг гаргаж өгөх , эрх зүй харилцаа түүний бүрэлдэхүүн ,хууль зүй факт зэргийг ойлгох

 

Сэдвийн агуулга:

Эрх зүйн харилцаа түүний ойлголт, бүрэлдэхүүн  субъект, объект, субъектив эрх, хууль зүйн үүрэг, эрхт зүйн зан үйл Хууль зүй факт, төрөл үйлдэл, үйл явдал

 

Нэр томъёо: ·   Эрх зүйн харилцаа ·   Субъект·   Объект ·   Субъектив эрх  ·   Хууль зүйн үүрэг·   Эрх зүйн зан үйл  Хяналтын асуулт ·   Нийгмийн харилцаа бүр эрх зүйн харилцаа мөн үү·   Эрх зүйгээр зохицуулаж болохгүй зүйл нэрлэх ·   Хууль зүйн факт түүний ойлголт, төрөл  

Ашиглах эх сурвалж:

“Эрх зүйн онолын арван таван сэдэв “ О.Амархүү  УБ . 2008 он  . Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.. 2002.Алекеев С.С.”Төр ба эрх зүй” . орч Батчулуун .Б , Бахтал .Г ,УБ 2004 он Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон.Б УБ ,2003 он Нарангэрэл.С , “Дэлхийн ба монголын эрх зүзйн тогтолцоо “ УБ ,2004 он Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000.Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл.Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005.Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.Романов А.К “Төр ,эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он 

 

 

 

 

 

 

 

 

Сэдэв 5.  Эрх зүйн эх сурвалж, түүний агуулгын болон хэлбэрийн тал

 

Сэдвийн зорилго: Эрх зүйн эх суралжийн тухай ойлголт, эрх зүй судлалд эх сурвалжийг тодорхойлох ерөнхий аргачлалыг судалж, эрх зүйн бүлгээс хамаарч эх сурвалжийг ойлгох арга зүй, түүнийг төрөлжүүлж ангилах үзэл баримтлалуудтай танилцан, эрх зүйн эх сурвалжуудын ялгааг тодорхойлох үнэлэлт өгөх чадвар суралцана.

 

Сэдвийн агуулга:

Эрх зүйн эх сурвалж , түүхэн , танин мэдэхүйн, хууль зүйн эх сурвалж тэдгээрийн ойлголт, түүний агуулгын болон хэлбэрийн тал Хууль зүйн эх сурвалж , төрөл, эрх зүйн акт, олон улсыгн гэрээ, зан заншил, шүүхийн прецедент түүний ойлголт  Нэр томъёо: ·   Эрх зүйн эх сурвалж ·   Түүхэн эх сурвалж ·   Танин мэдэхүйн эх сурвалж ·   Хуууль зүйн эх сурвлаж ·   Эрх зүйн акт ·   Олон улсын гэрээ ·   Зан заншил ·   Шүүхий прецедент  Хяналтын асуулт ·   Эрх зүйн эх сурвалж гэж юуг хэлэх вэ?·   Эрх зүйн акт түүний үйлчлэх орон зай , хугацаа ·   Зан зашил эрх зүйн эх сурвалж болох нь ·   Олон улсын гэрээ эрх зүйн эх сурвалж болох нь ·   Шүүхийн прецедент эрх зүйни эх сурьалж болох нь  

Ашиглах эх сурвалж:

“Эрх зүйн онолын арван таван сэдэв “ О.Амархүү  УБ . 2008 он  . Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.. 2002.Алекеев С.С.”Төр ба эрх зүй” . орч Батчулуун .Б , Бахтал .Г ,УБ 2004 он Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон .Б ,УБ ,2003 он Нарангэрэл.С , “Дэлхийн ба монголын эрх зүзйн тогтолцоо “ УБ ,2004 он Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000.Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл.Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005.Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.Романов А.К

17. “Төр ,эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он

18. “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он

19.  “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он 

 

Сэдэв 6. Эрх зүйн бүл, соёл 

Сэдвийн зорилго:  Дэлхийн эрх зүйн тогтолцоо түүний систем улс орны эрх зүйн онцлог болон үндэсний эрх зүйн системийг  судлахад эрх зүйн бүлийн үүрэг роль асар их ач холбогдолтой  учираас эрх зүйн онолын хүрээнд судлагдахуун болж орж байна. Эрх зүйн соёл түүний ойлголт, бүтэц, төрөл, үзэл баримтлал, эрх зүйн соёл төлөвших үе шат

Сэдвийн агуулга:

·         Эрх зүйн бүл түүний ойлголт

·         Эрх зүйн бүлийн төрөл, Ром-германы эрх зүйн бүл, Англи–Саксоны эрх зүй бүл, Социалист эрх зүйн бүл, Шашны эрх зүйн бүл, Уламжлалт  эрх зүйн бүл

 

Нэр томъёо: ·   Эрх зүйн соёл ·   Эрх зүйн бүл ·   Эрх зүйн бүлийн төрөл

·   Ром-германы эрх зүйн бүл

·   Англи –саксоны эрх зүй бүл

·   Социалист эрх зүйн бүл

·   Шашны эрх зүйн бүл

·   Уламжлалт  эрх зүйн бүл

.

Хяналтын асуулт ·   Монгол улс эрх зүйн бүлийн хувьд ямар бүлд хамаарах вэ?

·   Ром-германы эрх зүйн бүл, Англи–саксоны эрх зүй бүл, Социалист эрх зүйн бүл, Шашны эрх зүйн бүл, Уламжлалт эрх зүйн бүлийн онцлог ялгааг гаргах

 

Ашиглах эх сурвалж:

“Эрх зүйн онолын арван таван сэдэв “ О.Амархүү  УБ . 2008 он  . Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.. 2002.Алекеев С.С.”Төр ба эрх зүй” . орч Батчулуун .Б , Бахтал .Г ,УБ 2004 он Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон .Б ,УБ ,2003 он Нарангэрэл.С “Дэлхийн ба монголын эрх зүйн тогтолцоо “ УБ ,2004 он Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000.Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл.Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005.Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.Романов А.К “Төр ,эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он 

 

 

 

 

 

Сэдэв 7  Нийгмийн хэм хэмжээ ба эрх зүйн хэмжээ    

Сэдвийн зорилго: Нийгмийн хэм хэмжээ түүний ойлголт,Эрх зүйн онол арга зүй гол сэдэв  болохын хувьд эрх зүйн хэм хэмжээний ойлголт, төрөл, хэлбэр, бүтэц зэрэг ойлголтуудыг онолын хүрээнд тусгасан .

 

Сэдвийн агуулга:

Нийгмийн хэм хэмжээ Эрх зүйн хэм хэмжээ түүний ойлголт , нийгмийн хэм хэмжээнд эзлэх байр суурь , Эрх зүйн хэм хэмжээний төрөл түүний ойлголт,төрөл Эрх зүйн хэм хэмжээний хэлбэр түүний ойлголт,төрөлЭрх зүйн хэм хэмжээний бүтэц түүний ойлголт , бүтэц   Нэр томъёо: ·   Нийгмийн хэм хэмжээ·   Эрх зүйн хэм хэмжээ ·   Эрх зүйн хэм хэмжээний төрөл ·   Эрх зүйн хэм хэмжээний бүтэц ·   Эрх зүйн хэм хэмжээний хэлбэр ·   Эрх зүйн гадаад хэлбэр ·   Эрх зүйн дотоод хэлбэр ·   Гипотез·   Диспозиц·   санкц Хяналтын асуулт ·   Нийгмийн хэм хэмжээнд эрх зүйн хэм хэмжээ эзлэх байр суурь ·   Эрх зүйн хэм хэмжээний бүтэц дээр жишээ гаргах ·   Эрх зүйн хэм хэмжээний төрөл , хэлбэр зэрэг ойлголтуудад дүн шинжилгээ хийх

 

Ашиглах эх сурвалж:

“Эрх зүйн онолын арван таван сэдэв “ О.Амархүү  УБ . 2008 он  . Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.. 2002.Алекеев С.С.”Төр ба эрх зүй” . орч Батчулуун .Б , Бахтал .Г ,УБ 2004 он Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон .Б ,УБ ,2003 он Нарангэрэл.С , “Дэлхийн ба монголын эрх зүзйн тогтолцоо “ УБ ,2004 он Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000.Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл.Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005.Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.Романов А.К “Төр ,эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он 

 

Сэдэв 8.Эрх зүйн хэм хэмжээний тогтолцоо, төрөл, бүтэц, шинж,чиг үүрэг

Сэдвийн зорилго: Нийгмийн хэм хэмжээ түүний ойлголт,Эрх зүйн онол арга зүй гол сэдэв  болохын хувьд эрх зүйн хэм хэмжээний ойлголт, төрөл, хэлбэр, бүтэц зэрэг ойлголтуудыг онолын хүрээнд тусгасан .

 

Сэдвийн агуулга:

Нийгмийн хэм хэмжээ Эрх зүйн хэм хэмжээ түүний ойлголт , нийгмийн хэм хэмжээнд эзлэх байр суурь , Эрх зүйн хэм хэмжээний төрөл түүний ойлголт,төрөл Эрх зүйн хэм хэмжээний хэлбэр түүний ойлголт,төрөлЭрх зүйн хэм хэмжээний бүтэц түүний ойлголт , бүтэц   Нэр томъёо: ·   Нийгмийн хэм хэмжээ·   Эрх зүйн хэм хэмжээ ·   Эрх зүйн хэм хэмжээний төрөл ·   Эрх зүйн хэм хэмжээний бүтэц ·   Эрх зүйн хэм хэмжээний хэлбэр ·   Эрх зүйн гадаад хэлбэр ·   Эрх зүйн дотоод хэлбэр ·   Гипотез·   Диспозиц·   санкц Хяналтын асуулт ·   Нийгмийн хэм хэмжээнд эрх зүйн хэм хэмжээ эзлэх байр суурь ·   Эрх зүйн хэм хэмжээний бүтэц дээр жишээ гаргах ·   Эрх зүйн хэм хэмжээний төрөл , хэлбэр зэрэг ойлголтуудад дүн шинжилгээ хийх

 

Ашиглах эх сурвалж:

“Эрх зүйн онолын арван таван сэдэв “ О.Амархүү  УБ . 2008 он  . Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.. 2002.Алекеев С.С.”Төр ба эрх зүй” . орч Батчулуун .Б , Бахтал .Г ,УБ 2004 он Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон .Б ,УБ ,2003 он Нарангэрэл.С , “Дэлхийн ба монголын эрх зүзйн тогтолцоо “ УБ ,2004 он Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000.Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл.Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005.Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.Романов А.К “Төр ,эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он 

 

 Сэдэв 9.  Эрх зүйн хийдэл,түүний даван туулах арга

 

Сэдвийн зорилго: Эрх зүйн хэм хэмжээний хийдэл нь эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдвал зохих нийгмийн зарим харилцааг зохицуулах хэм хэмжээ дутагдаж байгаа ойлголтыг онолын хүрээнд авч үзэх

 

Сэдвийн агуулга:

Эрх зүйн хийдэл түүний ойлголт, онцлог Эрх зүйн хийдэл түүнийг  даван туулах арга зам, хуульд нэмэлт өөрчлөлт хийх , хуулийг төсөөтэй хэрэглэх, хуулийг тайлбарлах

 

Нэр томъёо: ·   Эрх зүйн хийдэл ·   Эрх зүйн хийдэл түүнийг даван туулах арга зам ·   хуульд нэмэлт өөрчлөлт хийх ·   хуулийг төсөөтэй хэрэглэх·   хуулийг тайлбарлаХ Хяналтын асуулт ·   Эрх зүйн хийдэл гарах шалтгаан нөхцөл ·   Эрх зүйн хийдэл түүнийг даван туулах арга замууд  

Ашиглах эх сурвалж:

“Эрх зүйн онолын арван таван сэдэв “ О.Амархүү  УБ . 2008 он  . Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.. 2002.Алекеев С.С.”Төр ба эрх зүй” орч Батчулуун .Б , Бахтал .Г ,УБ 2004 он Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон .Б ,УБ ,2003 он Нарангэрэл.С , “Дэлхийн ба монголын эрх зүзйн тогтолцоо “ УБ ,2004 он Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000.Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл.Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005.Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.Романов А.К “Төр ,эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он 

 

 

 

Сэдэв 10. Эрх зүйн хэм хэмжээнд тавих агуулгын болон хэлбэрийн шаардлага

 

Сэдвийн зорилго: Эрх зүйн хэм хэмжээнд тавих агуулгын болон хэлбэрийн шаардлага

Сэдвийн агуулга:

Эрх зүйг тайлбарлах ажиллагаа түүний ойлголт, онцлог Эрх зүйг тайлбарлах ажиллагааны арга, хэл зүйн арга, логик арга, системчилэх арга, түүхчлэх арга ,Эрх зүйг тайлбарлах ажиллагаа албан ёсны, албан ёсны бус тайлбар түүний ойлголт   Нэр томъёо: ·   Эрх зүйг тайлбарлах ажиллагаа·   Хэл зүйн арга ·   Логик арга ·   Системчилэх арга  ·   Түүхчлэх арга ·   Эрх зүйг тайлбарлах албан ёсны тайлбар  ·   Эрх зүйг тайлбарлах албан ёсны бус тайлбар  Хяналтын асуулт ·   Эрх зүйг тайлбарлах  ажиллагаа түүний ойлголт ·   Эрх зүйн албан ёсны тайлбар түүний онцлог ·   Эрх зүйгн албан ёсны бус тайлбар түүний онцлог  

Ашиглах эх сурвалж:

“Эрх зүйн онолын арван таван сэдэв“ О.Амархүү  УБ . 2008 он Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.,2002.Алекеев С.С.”Төр ба эрх зүй” . орч Батчулуун .Б , Бахтал .Г ,УБ 2004 он Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон .Б ,УБ ,2003 он Нарангэрэл.С , “Дэлхийн ба монголын эрх зүзйн тогтолцоо “ УБ ,2004 он Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000.Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл.Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005.Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.Романов А.К “Төр ,эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он 

 

 

Сэдэв 11. Сэдэв Хууль бүтээх, хэрэглэх, шийдвэр гаргах , эрх зүйн шинжилгээ хийх

Эрх зүйн хэм хэмжээ, түүнд тавигдах хууль зүйн техникийн шаардлага, ач холбогдол, аргачлалыг танин мэднэ. Мөн түүчлэн эрх зүйг бүтээх үйл ажиллагаанд тавигдах хууль зүйн техникийн шаардлага, ач холбогдыг ойлголж, хууль бичиг баримтын стандартад суралцана.

 

Сэдвийн агуулга:

Эрх зүйн бүтээх ажиллгааны ойголт, онцлог Эрх зүйн хэмжээний актын төслийг бэлтгэх, эрх зүйн хэмжээний актын төслийн хэлэлцэх, эрх зүйн хэмжээний актын төслийг батлах , эрх зүйн хэм хэмжээний тогтоосон актыг хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг хэрэглэх  Баримт бичгийн хууль ёсны /албан ёсны/ болгох үйл ажиллагаа ба эрх зүйн баримт  бичгийн хэлбэр, шаардлага, стандарт

 

Нэр томъёо: ·   Хууль бүтээх, хэрэглэх,шийдвэр гаргах , эрх зүйн шинжилгээ хийх·   Эрх зүйн бүтээх ажиллагаа ·   Эрх зүйг бүтээх ажиллагааны үе шат

·   Эрх зүйн хэмжээний актын төслийг бэлтгэх

·   Эрх зүйн хэмжээний актын төслийн хэлэлцэх ,

·   Эрх зүйн хэмжээний актын төслийг батлах

·   Эрх зүйн хэм хэмжээний тогтоосон актыг хэрэгжүүлэх

·   Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг хэрэглэх

 

Хяналтын асуулт ·   Монгол улс дахь эрх зүйн бүтээх ажиллагаа ·   Эрх зүйн бүтээх ажиллагааны үе шат

 

Ашиглах эх сурвалж:

“Эрх зүйн онолын арван таван сэдэв “ О.Амархүү  УБ . 2008 он  . Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.. 2002.Алекеев С.С.”Төр ба эрх зүй” орч Батчулуун, Б. Бахтал. Г УБ 2004 он Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон .Б ,УБ ,2003 он Нарангэрэл.С , “Дэлхийн ба монголын эрх зүзйн тогтолцоо “ УБ ,2004 он Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000.Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл.Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005.Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.Романов А.К “Төр ,эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он 

 

Сэдэв 12. Эрх зүйн зөрил хууль зүйн хариуцлага

 

Сэдвийн зорилго: Нийгмийн харилцаан дахь эрх зүйн зөрчил түүнийг багасгах талаар авах арга хэмжээний нэг нь эрх зүйн зөрчил хууль хариуцлага зэрэг ойлголтыг онолын төвшинд гаргаж ирэх дүгнэлт өгөх арга зүйд суралцана.

 

Сэдвийн агуулга:

·   Эрх зүйн зөрчил, түүний ойлголт ·   Эрх зүйн зөрчил төрөл , сахилгын зөрчил , захиргааны зөрчил, иргэний  зөрчил,эрүүгийн зөрчил , бусад болон олон улсын зөрчил ·   Хууль зүйн хариуцлага түүний ойлголт  ·   Хууль зүйн хариуцлага түүний төрөл , сахилгын зөрчил , захиргааны зөрчил, иргэний  зөрчил,эрүүгийн зөрчил , бусад болон олон улсын зөрчил  Нэр томъёо: ·    Эрх зүйн зөрчил·    Эрх зүйн зөрчил төрөл , ·   Сахилгын зөрчил , ·   Захиргааны зөрчил, ·   Иргэний  зөрчил,·   Эрүүгийн зөрчил , ·   Бусад болон олон улсын зөрчил ·   Хууль зүйн хариуцлага түүний ойлголт  ·   Хууль зүйн хариуцлага түүний төрөл , ·   Сахилгын хариуцлага  , ·   Захиргааны хариуцлага , ·   Иргэний  хариуцлага ,·   Эрүүгийн хариуцлага , ·   Бусад болон олон улсын хариуцлага  Хяналтын асуулт ·   Эрх зүйн зөрчил гарах шалтгаан нөхцөл ·   Гэмт хэрэг түүний хор уршиг ·   Хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл , журам  

Ашиглах эх сурвалж:

“Эрх зүйн онолын арван таван сэдэв “ О.Амархүү  УБ . 2008 он  . Төрийн ерөнхий онол. Ц.Сарантуяа. УБ., 1998.Төр. эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Н.Лүндэндорж. УБ.. 2002.Алекеев С.С.”Төр ба эрх зүй” . орч Батчулуун .Б , Бахтал .Г ,УБ 2004 он Аристотель “Улс төр “ орч Даш-Ёндон .Б ,УБ ,2003 он Нарангэрэл.С , “Дэлхийн ба монголын эрх зүзйн тогтолцоо “ УБ ,2004 он Улс төрийн философийн удиртгал. Ж.Вольф. УБ., 2002Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтпал УБ . 2000Үндсэн хуулийн дархлаа ба  хамгаалалт АНУ-ын Азийн саигийн 15 жилийн ойн хурлын эмхтгэл. Улс төрийн философийн удиртгал. Жоннатон Вольф. УБ.2002 Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгзл/, УБ. 2005. Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал. Романов А.К “Төр ,эрх зүйн онол” Б.Минжүүрдорж  нар , УБ 2006 он “Эрх, төрийн онол “ Ч.Нямсүрэн  .УБ.  2005 он “Харьцуулсан эрх зүй” Кристофер Осакве  / орч  Ж.Нямдорж нар / 2005 он   III. Хэсэг. “Эрх зүйн онол ” хичээлийн заах арга, аргачлал III.1. “Эрх зүйн онол” хичээлийн арга зүйд тавигдах шаардлага                Эрх зүйн онол  хичээлийг судлах үндэслэл, хичээлийн зорилго, зорилттой уялдан уг хичээлийг заах арга зүйд дараах шаардлага тавигдана.   Үүнд: §  Хичээлийн зорилгыг хангахуйц арга хэлбэрийг сонгох, тэр нь хичээлийн агуулгад тохирсон байх. §  Эрх зүйн онол  хичээлээр мэдлэг бүтээх, бүтээсэн мэдлэгээ амьдралд хэрэглэх чадвар, дүн шинжилгээ хийх хандлагыг хөгжүүлэх нөхцөл боломжийг хангах, эрх зүйн ухамсар, соёлын төлөвшлийн дээшлүүлэх §  Оюутнууд хичээлд жигд оролцох боломжийг бүрдүүлэх §  Оюутнуудын сонирхолыг татахуйц шинэлэг арга барилаар хичээлийг заах эрмэлзлэлтэй байх§  Багш зөвхөн мэдлэг түгээгч бус оюутантай хамтран мэдлэг бүтээгч байх зарчмыг баримтлах  III.2. Мэдээлэл түгээхэд ашиглах арга Лекц /Lecture /                              Лекцийн арга нь сэтгэлгээний мэдлэг, ойлголтын түвшний зорилтыг хангахад илүү үр дүнтэй байдаг. Харин дараах зорилтыг хангахад лекц тохиромжтой бус:§  Оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх §  Мэдээллийг хэрэглэх §  Дээд түвшний танин мэдэхүйн чадавхийг хөгжүүлэх§  Шүүмжлэлтэй хандах ур чадварыг төлөвшүүлэх§  Суралцагчдын хандлагыг өөрчлөх  Энэ аргыг хэрэглэхэд анхаарах зүйлс:         §  Хүн анхаарлаа дунджаар 15-20 минут төвлөрүүлж чаддаг тул лекц үүнээс урт хугацаагаар үргэлжлэх   ёсгүй бөгөөд боломжтой нөхцөлд сургалтын үр ашгийг дээшлүүлэх үүднээс хэлэлцүүлэг, дүрд хувирах, биечлэн үзүүлэх зэрэг бусад аргыг нэмж ашиглах нь зүйтэй. §  Хүн нэг зэрэг 7-оос илүүгүй мэдээллийг л тогтоох боломжтой гэж судлаачид дүгнэсэн байдаг. §  Барууны судлаачдын дүгнэснээр 60-65 хувийнх нь харааны ой (харж сурах), 20-25 хувийнх нь сонсох ой (сонсож сурах) илүү хөгжсөн байдаг. Хүмүүсийн 15-20 хувь нь үйл хөдлөлөөр (хийж сурах) дамжуулж сурдаг.§  Багш ярихын (лекц) хажуугаар үзүүлэн таниулах материал ашигласан тохиолдолд суралцагчдын тогтоох мэдээллийн хэмжээ 25 хүртэл хувиар нэмэгддэг бол заалгасан зүйлээ туршиж хэрэглэсэн нөхцөлд энэ үзүүлэлт 70 хувь хүртэл өсдөг (Бефелийн Үндэсний сургалтын лаборатори).   Эвлүүлгийн арга /Jacksaw/               Энэ арга нь оролцогчдод богино хугацаанд  их мэдээлэл олж авах боломж олгодог ба лекцийг орлуулахад ашигладаг.                 Зорилго: Энэ арга нь бие биедээ сургах боломж олгодог. Бие биедээ сургах энэхүү арга нь тухайн хичээлээр мэдээлэл олж авах болон хүнд хэцүү хичээлийг тайлбарлах, асуулт асуух, бусадтай харилцах ба сонсох чадварыг амьдралд хэрэглэхэд хамгийн үр дүнтэй.  “Эвлүүлгийн” аргыг хэрэглэх үе шат:               Зарим хичээлээр оюутнуудад маш их мэдээлэл олгох хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд тухайн мэдээлэл, лекцийн агуулга болон бусад нэмэлт хэрэглэгдэхүүнийг тухайн агшинд ажиллах багийн тоогоор хувааж бэлтгэсэн байна. Бэлтгэсэн материалаа нэг дугтуйд хийж багуудад тараан өгөх болно. 1.    Мөн оролцогчдыг багт хуваахдаа ашиглах өнгийн цаасыг бэлдэнэ. 2.    Эхлээд “гэрийн” багийг (1,2,3-аар тоолуулан) бүрдүүлнэ.  Баг бүрийн гишүүн тус бүр өөр өөр өнгийн цаастай байна. Жишээ нь: 1-р багт 5 гишүүн байгаа бол хүн тус бүрт өөр өөр өнгийн цаас байна.  (нэг нь улаан, нөгөө нь цэнхэр, гурав дахь нь ногоон, дөрөв дэхь нь шар гэх мэт). 3.    “Гэрийн” багийн гишүүд одоо шинэ газар очиж, эрдэм сурч ирээд бие биедээ сурсан эрдмээ заах болно гэдгийг хэлээд гэрийн баг бүрт байгаа адил өнгийн цаастай хүмүүсийг дахин шинэ баг үүсгэхийг хүснэ. Шинээр үүссэн энэ баг бол “Мэргэжилтнүүд”-ийн баг бөгөөд энд та бүхэн шинэ юм мэдэж авах болно гэдгийг хэлнэ. 4.    “Мэргэжилтнүүд”-ийн багуудад бэлтгэсэн ууттай материалуудыг өгч, ажиллах заавраар хангана. Тухайлбал, А) Дүрүүдийг хуваарилах: хөтлөгч, цаг харагч, асуулт тавигч:Б) Тараасан ууттай материалыг уншиж, ярилцах :В) Асуултад хариулж буй сурагч бүгд материалыг ойлгосон гэдэгт итгэлтэй байхын тулд бусдаасаа асууна.   Г) Багийн гишүүд өөрийн “гэрийн” багийнхандаа  чухам юуг заахаа шийднэ.               Тэдэнд "мэргэжилтэн" болоход хангалттай хугацаа өгөх хэрэгтэй. Баг бүрт очиж материалаа ойлгож байгаа эсэх, гэрийхэндээ очоод яаж тайлбарлах талаар ярилцаж туслах хэрэгтэй байдаг.5.    Суралцагчид “гэрийн” багтаа буцаж очно. “Гэрийн” багт “мэргэжилтнүүдийн багаас нэг нэг төлөөлөгч буцаж ирнэ. Өөрсдөө юу сурсанаа  багийн гишүүддээ нэг нэгээрээ зааж өгнө. Материалын их бага, хүнд хөнгөнөөс шалтгаалаад дахиад нэг бүтэн хичээл шаардагдаж магадгүй.6.    Шалгах  асуултууд бэлдээд тэдний юу сурсныг нь дүгнэнэ. Мөн шаардлагатай нэмэлт мэдээллийг өгнө.  Хүн бүр багш /Each one teach one/               Бүлэг сэдвийг танилцуулахад болон үзсэн сэдвийн агуулга, судлагдахуунуудыг дүгнэх, лекцийн агуулгыг хүргэхэд энэ аргыг гол төлөв хэрэглэнэ.                 Зорилго: Сургалтын үйл явцад идэвхтэй оролцох болон бие биетэйгээ санаа бодлоо солилцоход оролцогчдод ихээхэн ач холбогдолтой болно.                Энэ аргыг хэрэглэснээр хичээлийн үед заавал эзэмших ёстой агуулга болон судлагдахууны талаар ерөнхий ойлголт өгөх ба тэдний сонирхлыг өдөөж, асуулт тавихад хүргэнэ.  Хэрэгжүүлэх дараалал:1.    Лекцийн агуулга, мэдээллийг утгат хэсгээр нь хувааж, хүнд тарааж өгөх зорилгоор жижиг цаасан дээр бичиж бэлдэнэ. Энэ нь таны сургалтад оролцогчдын тоогоор байх ёстойг анхаараарай. 2.    Оролцогч бүрт тараана.3.    Оролцогчид мэдээллийг уншсаны дараа уг уншсан зүйлийнхээ агуулгыг ярих, зураглал, бүдүүвчээр илэрхийлэх зэргээр бусдад түгээх бэлтгэлээ хийнэ. Энэ үед багш тусламж шаардлагатай хүн дээр очиж зөвлөлгөө өгч, тайлбарлаж болно. 4.    Бэлтгэх хугацаа дууссаны дараа тэд мэдээллээ бие биедээ танилцуулж ангиа тойрон явна. Хүн бүр өөрт буй мэдээллээ танилцуулж, бусдаас мэдээлэл авч дуустал энэ ажил үргэлжилнэ.  Зорилго нь бусадтай мэдээлэл солилцох буюу өөрт буй мэдээллээ бусдад тарааж, шинэ мэдээлэл бусдаас олж авахад оршино.5.    Энэ ажлыг дууссаны дараа багш бие биенээсээ юу мэдсэн, ямар шинэ мэдээлэл авсан тухай, уг мэдээллийг юу гэж ойлгож байгаа тухай, энэ мэдсэн зүйл өөрт нь ямар хэрэг болох тухай ярилцуулна.6.    Ярилцлагын явцад оюутнуудад юу хэрэгтэй байгаа, тэдний бие биеэсээ авсан мэдээллийг хэрхэн цэгцлэх шаардлагатайг багш ажиглаж, тэр дагуу нэмэлт мээдээллийг өгнө. III.3. Оролцооны  арга Маргаантай асуудлаар хэлэлцүүлэг явуулах арга                Маргаантай асуудлыг яагаад хэлэлцэх хэрэгтэй вэ? Хичээлийн хүрээнд эсрэг тэсрэг үзэл бодлыг хамтран хэлэлцэж сурсан оюутнууд бодит байдал дээр удирдлагын үүрэг болон үйл ажиллагааны хэлбэрийн талаар  санал бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох дадлаа хэрэгжүүлэх бололцоотой байдаг.                Судалгаанаас үзэхэд маргаантай асуудлаар хэлэлцүүлэг хийх аргаар хичээлийг явуулахад оюутанд дараах чадвар, хандлага төлөвших боломжтой.Үүнд:§  Нийгмийн болон иргэний амьдралд идэвхтэй байр суурь эзлэх эрмэлзлэлтэй болох§  Төрийн удирдлага болон улс төрийн, нийгмийн чухал асуудлуудыг олон талаас нь шүүмжлэлтэйгээр эргэцүүлэн бодож, түүнийгээ илэрхийлэх чадварт суралцах§  Эсрэг, тэсрэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, ойлгож, няцаах нотолгоог дэвшүүлэх чадвар хөгжих. Хичээлээр хэлэлцэх маргаантай асуудлыг сонгох шалгуур:§  Асуудлыг олон талаас нь авч хэлэлцэх боломжтой эсэх§  Энэхүү асуудал үнэхээр маргаантай асуудал мөн эсэх  §  Хуулийг дээдлэхэд болон ардчиллыг хөгжүүлэхэд энэхүү асуудал нь чухал  ач холбогдолтой эсэх  §  Энэ асуудал суралцагчдын   хувьд чухал эсэх§  Энэ асуудал нь  тухайн ангид хэлэлцэхэд тохиромжтой эсэх Маргаантай асуудлыг хэлэлцэхэд баримтлах дүрэм:               Маргаантай асуудлыг хэлэлцэхэд хувь хүний үзэл бодлыг хөндөх ба сэтгэлийн хөдөлгөөн үүсгэдэг учраас  заримдаа түүнийг зохион байгуулалттай дарааллаар хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. Иймээс хичээлийг дээд зэргийн түвшинд явуулах, үүссэн байдлыг хяналтандаа байлгахад дараах дүрэм нь багшид тус болно. Тухайлбал, дүрмийг  зөвшилцөж гаргаад бүгд биелүүлнэ.§  Нотолгоо болон баттай мэдээлэл дээр анхаарлаа төвлөрүүлнэ.§  Цаг барьж, ганцаараа ярихаас зайлсхийнэ.§  Уриа хэрэглэхээс зайлсхийнэ.§  Маргааныг хийсвэр түвшинд хүргэхээсээ өмнө тодорхой асуудлуудаар ярилцана.  §  Таны байр сууринд эргэлзэх бололцоог бусаддаа олгоно.§  Өөрийн байр суурийн эргэлзээтэй зүйл, хүнд хэцүү болон сул талуудыг хүлээн зөвшөөрнө.§  Бусдын санааг  өөрчлөн хэлэх замаар ойлгож сурна. Ийм дадалтай болгохын тулд бусдаас сонссоноо өөрчлөн хэлж  сурна.§  Үзэл  бодол болгонд хүндэтгэлтэй хандана.  Байр сууриа илэрхийлэх арга               Энэ арга нь маргаантай асуудлыг хэлэлцэхэд ихээхэн ач холбогдолтой. Маргаантай асуудал нь хууль зүйн үндэслэлтэй, зөв хариулт байхгүй, 2-ба түүнээс дээш эсрэг байр суурьтай байх ёстой.                 Зорилго: Үзэж буй сэдвийн хүрээнд олон янзын эсрэг, тэсрэг байр сууриуд байдаг гэдгийг харуулах, суралцагчдад өөрсдийн байр сууриа илэрхийлэх болон харилцааны чадвараа амьдралд хэрэглэх боломж олгох зэрэг болно. Тухайн сэдвийг суралцагчид хэрхэн ойлгосныг үнэлж дүгнэх үүднээс мөн хичээлийн эцэст хэрэглэж бас болно.   Хэрэгжүүлэх дараалал:§  Ангийн булангуудад хэлэлцэх асуудлын сэдвээс хамааран “Санал бүрэн нийлж байна”, “Санал нийлж байна”, “Шийдээгүй буюу эргэлзэж байна”,  “Санал нийлэхгүй байна” , “Санал бүрэн нийлэхгүй байна” эсвэл  “ Маш зөв”, “Зөв”, “ Буруу”, “Маш буруу” гэсэн  бичиг бүхий цаасыг дээрх дарааллаар байрлуулсан байна.§  Энэ дасгал ажлыг хэрхэн хийх талаар дүрэм зохиогоод түүнийгээ хэлэлцэж батлана. Дүрмийн жишээг доороос үзнэ үү. §  Хэлэлцэж буй асуудлын хүрээнд суралцагчид өөрсдийн байр суурийг илтгэсэн бичиг бүхий буланд очиж зогсоно. §  Суралцагчдыг өөрсдийн байр суурийг тодруулж тайлбарлахыг хүснэ. Бүх суралцагчдыг хамруулах үүднээс ижил сонголттой сурагчид нэг багийг үүсгэж ярилцаад байрь сууриа танилцуулахад бэлдэнэ.§  Өөрсдийн байр сууриа тайлбарласны дараа хэн нэг нь байр сууриа өөрчилж өөр буланд очихыг хүсэж   байгаа эсэхийг асууна.  Хэрэв өөрчлөх хүсэлтэй хүн гарвал яагаад ингэх болсон шалтгааныг асууна. §  Эсрэг баримтлалуудын дэвшүүлсэн үндэслэлээс аль нь хамгийн үнэмшилтэй байсныг асууна.      Байр сууриа илэрхийлэхэд баримтлах дүрэм: §  Өөрийнхөө ярих ээлжийг хүлээх. §  Нэг нь ярьж байхад бусад нь чимээгүй сонсох.§  Шинэ санал, үндэслэл гаргах. Бие биетэйгээ маргалдахгүйгээр, соёлтой харьцах.§  Өөрийнхөө байр суурийг хэзээ ч өөрчилж, өөр буланд очиж болно. Гагцхүү яагаад үзэл бодлоо өөрчлөх болсон шалтгаанаа хэлнэ. §  Бусад хүмүүсийн үзэл бодлыг сонсож хүндэтгэх. Бусад үзэл баримтлал, үндэслэлүүдээс илүү их таалагдсанаа тайлбарлах. Байр сууриа илэрхийлж сурахын тулд дагаж мөрдөх үе шат: 1.    Өөрийн үзэл бодлоо тодорхойлох.2.    Өөрийн үзэл бодлыг хамгаалсан нэг шалтгааныг хэлэх.3.    Өөрийн хэлсэн шалтгааныг тодруулах нэг  жишээ хэлэх4.    Өөрийн үзэл бодлоо нэгтгэх. Жишээ:§  Би тасалгаанд хүмүүс тамхи татахын эсрэг байна. §  Тамхи татах нь тамхичдад хортойгоос гадна тасалгаанд байгаа тамхи татдаггүй хүмүүст ч мөн хортой. §  “Идэвхгүй” байдлаар тамхи татах нь хорт хавдарт хүргэдэг гэдгийг судалгаа харуулсан.§  Ийм учраас би хүмүүсийг тасалгаанд тамхи татуулахын эсрэг байдаг.  Жижиг багаар ажиллах /Group work/                “Жижиг багаар ажиллах” нь бусдыг анхааралтай сонсох, нэгдсэн дүгнэлтэнд хүрэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах, багийг буюу хэсэг бүлгийг төлөөлөх зэрэг чадварыг амьдралд хэрэглэх боломжийг оюутанд олгодог учир ихээхэн дэлгэрсэн арга юм.                 Зорилго: Энэхүү арга нь хамтран ажиллах болон бусдыг ойлгох зэрэг чухал чадваруудыг эзэмших боломжийг олгодог. Үүнээс гадна өөр хоорондоо зөрүүтэй бодол санааг нийцүүлэхэд тусалдаг.   Жижиг багаар ажиллуулахад юу анхаарах хэрэгтэй вэ?1.    Суралцагчид тухайн ажлыг гүйцэтгэх мэдлэг, дадал, чадвар эзэмшсэн байх ёстой. Эзэмшээгүй тохиолдолд тэд тухайн даалгаврыг хийж гүйцэтгэх ямар ч сонирхолгүй байх тул та үүнийг нэн түрүүнд мэдэх шаардлагатай.2.    Багт ажлын зааварчилгааг маш тодорхой өгөх ёстой.  Нэг дор (хэдий маш тодорхой ч) хоёроос дээш зааварчилгаа өгөхгүй байх.3.    Жижиг багт тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд хангалттай цаг хугацаа олгох ёстой. Түрүүлж ажлаа дуусгасан багийг бусаддаа саад болгохгүйн тулд юу хийлгэхээ сайтар төлөвлөсөн байна.  4.    2-4 гишүүнтэй баг бүрдүүлэх. Гэхдээ эхлээд 2-3 гишүүнтэй багтай ажиллах. Жижиг багийн хувьд 5 гишүүнтэй байх нь хамгийн дээд хэмжээ байна.  5-аас дээш хүнтэй баг бүрдүүлж үл болно. 5.    Бие дааж болон хамтаараа ажиллах чадварыг зэрэг хөгжүүлэх буюу тэнцвэртэй байлгахыг зорьсон асуудал, даалгаврыг өгөх ёсгүй. Учир нь жижиг багаар ажиллах аргыг ширээ тойрон сууж бие даан ажиллах чадварыг бус зөвхөн хамтаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд л ашиглах нь илүү тохиромжтой байдаг.  6.    Энэ аргыг тодорхой зорилготойгоор, тохиромжтой үед, дүрмийн дагуу хэрэглэх ёстой болохоос биш зөвхөн лекцийг орлуулах нэгэн арга болгон ашиглаж үл болно. 7.    Баг доторх удирдлагын асуудлыг мөн тооцож үзэх ёстой.  Багаас нэг гишүүн хийсэн зүйлээ танилцуулах тохиолдолд тэр суралцагчийг шударгаар  сонгоход анхаарах. 8.    Багаар ажиллахад гарах дуу чимээг хүлээн зөвшөөрөх ёстой. 9.    Жижиг багаар ажиллах явцад суралцагчид бие биеийнхээ нүдийг харах боломжтой байдлаар суусан байна. Гишүүн тус бүр бусад гишүүдээ төвөггүйгээр харж, харьцах ёстой.
IҮ хэсэг. “Эрх зүйн онол” хичээлийн үнэлгээ IҮ.1. Үнэлгээний зорилго          Хичээлийн үнэлгээний зорилго нь:Харьцуулсан эрх зүй хичээлээр олж авсан мэдлэгийн түвшинг тогтоох, оюутнуудын мэдлэг, чадвар, хандлагад гарсан өөрчлөлтийг бодитойгоор үнэлэхэд оршино. Үнэлгээ нь бүхэлдээ зорилгондоо хүрч чадсан эсэхийг илрүүлэхэд чиглэгдэнэ.          Багш, оюутануудын сурч, боловсрох эрмэлзлэлийг идэвхижүүлэх сургалтын үр дүнд хүрэх явцад оюутны мэдлэг, чадвар, хандлага чухам ямар түвшинд байгааг тэдэнд мэдэгдэх, оюутанд өөрийгөө үнэлэх боломж олгох, багш өөрийнхөө мэргэжлийн болон заах арга зүйг үнэлэх, мөн цаашид юунд анхаарах шаардлагатай болохыг тодорхойлох, чиг хандлагыг тогтоох зорилгыг тавьж ажиллана.   IҮ.2. Үнэлгээний журам Оюутныг үнэлж, дүгнэхдээ дараахь үсгэн үнэлгээг хэрэглэнэ. Ш  “А”: Хичээлийн мэдлэг, чадвар, хандлагын дээд түвшинг илтгэх үнэлгээ: Харьцуулсан эрх зүй хичээлийн үндсэн ойлголт, судлагдахуун, агуулгыг бүрэн дүүрэн ойлгосон, хөтөлбөрт тусгасан мэдлэгийг онцсайн эзэмшсэн, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлах, хэрэглэх чадвар бүрэн эзэмшсэн, нэр томьёог оновчтой хэрэглэх, бодлого, тохиолдлыг зөв шийдвэрлэх, үнэлэлт дүгнэлт өгөх зөв хангалттай хандлагатай, хичээлд жигд идэвхи санаачлагатай оролцдог байвал зохино. Ш  “В”: Хичээлийн мэдлэг, чадвар, хандлагын дундажаас дээш түвшинг илтгэх үнэлгээ: Харьцуулсан  эрх зүй хичээлийн үндсэн ойлголт, судлагдахуун, агуулгыг сайн ойлгосон, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлах, хэрэглэх чадвар хангалттай эзэмшсэн, бодлого, тохиолдол бодох, үнэлэлт дүгнэлт өгөх, шийдэл гаргах хангалттай хандлагатай семинарын хичээлд байнга идэвхитэй оролцдог, явцын шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн байвал зохино. Ш  “С”: Хичээлийн мэдлэг, чадвар, хандлагын дундаж түвшинг илтгэх үнэлгээ: Харьцуулсан эрх зүй хичээлийн үндсэн ойлголт, судлагдахуун, агуулгын ихэнх хэсгийг ойлгосон, хялбар бодлого, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг ихэнх тохиолдолд зөв тайлбарлах, хэрэглэх чадвар эзэмшсэн, бодлого, тохиолдлуудад үнэлэлт дүгнэлт өгөх, шийдэл гаргах зөв хандлагатай, семинарын хичээлд идэвхитэй оролцож явцын шалгалтад хангалттай дүн үзүүлсэн байвал зохино. Ш  “D”: Хичээлийн мэдлэг, чадвар, хандлагын дунджаас доош амжилтыг илтгэх үнэлгээ: Харьцуулсан  эрх зүй хичээлийн үндсэн ойлголт, судлагдахуун, агуулгыг бүрэн гүйцэд ойлгоогүй, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг ихэнх тохиолдолд зөв тайлбарлах, хэрэглэх чадварыг сул эзэмшсэн, бодлого, тохиолдлуудад үнэлэлт дүгнэлт өгөх, шийдэл гаргах зөв хандлагагүй, семинарын хичээлд жигд бус оролцож, явцын шалгалтад хамрагдсан байвал энэ үнэлгээг өгнө. Ш  “F”: Хичээлийн мэдлэг, чадвар, хандлагын хангалтгүйг илтгэх үнэлгээ Харьцуулсан  эрх зүй хичээлийн үндсэн ойлголт, судлагдахуун, агуулгыг бүрэн ойлгоогүй, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг ихэнх тохиолдолд зөв тайлбарлах, хэрэглэх чадваргүй, бодлого тохиолдлуудад үнэлэлт дүгнэлт өгөх, шийдэл гаргах зөв хандлагагүй, байвал энэ үнэлгээг өгнө.                              Үсгэн, процентон болон тоон үнэлгээг дараах жишгээр нэгнээс нь нөгөөд шилжүүлнэ.
Үсгэн дүн Тоон дүн Процентон дүн
A 4.0 90-100
B 3.0 80-89
C 2.0 70-79
D 1.0 60-69
F 0.0 0-59
                Жич: Сонсогч “F” үнэлгээ авсан тохиолдолд тухайн хичээлийг хангалтгүй судалсанд тооцох ба 2 удаа “F” үнэлгээ авсан тохиопдолд тухайн хичээлийн агуулгыг дахин судлуулах үндэслэл болно.   Жишиг үнэлгээ:             Ирц – 10 оноо                                              Идэвхи – 15                                              Явцын шалгалт – 20                                              Бие даалт –15               Явцын оноо 60, семестрийн шалгалтын оноо 40, үүнээс босго оноо 40 байна.  IҮ.3. Үнэлгээний шалгуур 
Үнэлэх зүйл  Үнэлэх жишиг, шалгуур 
Мэдлэг -       Асуудлын мөн чанарыг хэрхэн ойлгож, тусгаж байгаа байдал-       Асуудалд онолын үндэстэй хариулж чадаж байгаа эсэх -       Мэдлэгээ бусдад түгээн, дамжуулж, тайлбарлаж чадаж байгаа эсэх -       Тухайн судлагдхууны тодорхойлолт гаргах, харьцуулалт хийх, харилцан хамаарал, зүй тогтлыг тодорхойлох арга зүйг эзэмшсэн эсэх -       Хариулт болон үзэл бодлынхоо үндэслэл, нотолгоог гаргаж байгаа байдал
Чадвар  -       Тодорхой онолын мэдлэгийг ашиглан / үндэслэл, нотолгоо болгох жишээ баримт татах, тайлбарлах/ тухайн асуудлыг тайлбарлаж шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх -       Бодлого бодох, тохиолдол шийдвэрлэхдээ онолын мэдлэгээ ашиглаж чадаж байгаа эсэх-       Баримт бичиг боловсруулах чадварт суралцсан байдал -       Амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадварын хөгжлийн түвшин -       Олж авсан онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж байгаа байдал, онол, практикийн харилцан уялдаа, холбоо, практикт учирч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж байгаа байдал -       Дүрд тоглох чадвар, арга барилыг эзэмшсэн байх-       Багт ажиллаж, бусдыгаа төлөөлөх чадварын хөгжилт
 Хандлага         - Өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ дүгнэлтийг илэрхийлж чадаж байгаа эсэх, ийнхүү илэрхийлэхдээ бусдын үзэл бодол, байр сууринд хүндэтгэлтэй хандаж, түүнээс хэрэгтэй зүйлийг олж харж, авч хэргэлэж чадаж байгаа эсэх       - Ялгаатай үзэл, хандлага, байр сууринд хандах   хандлага, түүнийг хүлээн зөвшөөрч байгаа байдал

 

 

 

 

 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 39 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax