хууль бол шударга ёс

2012-06-05 - Эрх зүйн лекц

БАТЛАВ: Тэнхимийн эрхлэгч магистр                                                  Д.Эрдэнэцэцэг

 

ЛЕКЦ №1

Хугацаа: 90 минут

 

§.1.   Эрх зүйн  социологийн  ойлголт

1962 онд Москва хотноо хуралдсан олон улсын социологийн чуулганаас эрх зүйн социологийг шинжлэх ухааны мэдлэгийн салбар мөн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ олон улсын чуулганаар хэсэг хуульчид, социологичид "Эрх зүйн социологийн агуулга, арга" гэсэн асуудлыг хэлэлцүүлжээ. Хэлэлцүүлгийн үр дүнд "Эрх зүйн социологи" гэсэн хууль зүйн салбар шинжлэх ухаан байх ёстойг хүлээн зөвшөөрч "Олон улсын социологичдын холбоо"-ны дэргэд "Эрх зүйн социологийн судалгааны хороо" гэдгийг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Гэхдээ энэ мөчөөс өмнө хууль зүйн шинжлэх ухаанд эрх зүйн социологи огт байгаагүй мэт ойлгож хараахан болохгүй.

Академич В.Н.Кудрявцев "Эрх зүйн шинжлэх ухаан нь өөрийн үүсэл хөгжлийнхөө эхний үеэс эхлэн социологийн шинжлэх ухаан байв"[1]. Эрх зүйн шинжлэх ухаан нь төр, эрх зүй, түүний бусад институтийг нийгмийн хөгжлийн бодит хуультай салшгүй холбоотой авч үзэж байсан" гэж бичсэн нь төр, эрх зүйн үзэгдлийг судлах нэгэн арга нь социологи хандлага болохыг үгүйсгэхгүй байна.

 

Гадаадын болон дотоодын эрдэмтдийн судалгааны ном бүтээлүүдэд эрх зүйн социологийг нийгмийн шинжлэх ухааны мэдлэгийн нэг салбар, хууль зүйн шинжлэх ухааны нэг салбар,  социологичид  болохоор  социологийн  нэг  салбар  гэж үзсэн байх жишээтэй.

Эрх зүй судлаачийн хувьд эрх зүйн салбар дахь социологийн судалгаа ийм маягаар төсөөлөгддөг байх. Харин социологийн онолын үүднээс авч үзвэл эрх зүйн нийгмийн судалгаа хэлбэр талаас биш харин ч эрх зүйг агуулгаас нь судлах, судлах зүйлийн онцлогт нийцсэн судалгаа болж байгаа юм.

  Эрх зүйн социологийн объект

Шинжлэх ухааны судалгааны объект нь судалгаанд өртөгдөж буй юмс үзэгдлүүд байдгийг бид мэднэ. Аль ч шинжлэх ухааны объектод бодит байдлын хүрээ, хэсэг, ямар нэг үзэгдэл, үйл явц багтдаг. Судалгааны объектыг янз бүрийн шинжлэх ухаан өөр өөрийн арга, судлах зүйлийн талаас нь судалдаг.

Социологийн шинжлэх ухааны судалгааны объект нь шинжлэх ухааны судалгаанд өртсөн бодит байдлын зарим хэсэг болж байхад харин судлах зүйл бол судалж буй объектын мөн чанар, тогтвортой харилцан уялдаа, зүй тогтлын тухай шинжлэх ухааны ойлголтуудын тогтолцоо байдаг

Эрх зүйн социологийн судалгааны объектын хүрээг В.Н.Кудрявцев, В.П.Казимирчук нар дэлгэрэнгүй томьёолжээ. Тэд: "Энэ шинжлэх ухааны судалгааны объектын хүрээнд эрх зүй, нийгэм, нийгмийн үзэгдлийн хоорондын уялдаа, түүний нийгмийн чиг үүрэг, мөн нийгэм, бие хүн, хамт олон, хэсэг, бүлэг (байгууллагын) зан үйл, үйл ажиллагаанд эрх зүйн хэм хэмжээний үйлчлэх үйл явц хамаарагдана[2] гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор эрх зүйн социологийн объект нь эрх зүйн нийгмийн мөн чанар, нийгмийн зориулалт (чиг үүрэг)-ыг нийгмийн үйл ажиллагаа бүтцийн салшгүй хэсэг гэж судлах явдал юм.

Эрх зүйн социологийн объектыг 2 үндсэн хэсэгт ангилж болно.

1.             Эрх зүй нийгмийн институт болох талаас судлах судалгаа.

2.        Эрх зүйн үйлчлэлийн хүрээн дэх хүмүүсийн зан үйл, үйл ажиллагааг судлах судалгаа.

Энэ хоёр объект эрх зүйн социологи макро болон микро түвшинд социологийн анализ хийх судалгаа шинжилгээний суурь (бааз)-тай болохыг харуулж байна. Мэдээж тодорхой судалгааны төсөлд судалгааны зорилго, зорилттой уялдуулан судалгааны объектыг нарийвчлан тогтоох явдал гарна.

Эрх зүйн социологийн объект хамгийн өргөн утгаараа эрх зүй (эрх зүйн бодит байдал), тодорхой (явцуу) утгаараа эрх зүй, нийгмийн харилцан холбоо юм. Эрх зүйн социологийн объектуудаас:

1.        Эрх зүй нийгмийн үзэгдэл болох

2.        Эрх зүйн үйлчлэлийн хүрээн дэх хувь хүний нийгмийн үйл  ажиллагаа (Бүдүүвч 1) гэсэн 2 объектыг онцлон авч үзэж болох юм.

Бүдүүвч 1

Эрх  зүйн  социологийн  объект

 

 

ЭРХ ЗҮЙ

(Эрх зүйн бодит байдал)

 

 

 

 

 

 

ЭРХ ЗҮЙ

(Нийгмийн үзэгдэл)

 

 

 

 

 

ЭРХ ЗҮЙН НИЙГМИЙН ТАЛ

(ба нийгэм дэх эрх зүйн нийгмийн чиг үүрэг)

 

 

 

 

 

ЭРХ ЗҮЙ

(Нийгмийн институт)

 

ЭРХ ЗҮЙ

(Эрх зүйн үйлчлэлд хувь хүний нийгмийн ажиллагаа)

 

Тодорхой судалгаан дахь

судалгааны объектууд

 

 

 

 

Эрх  зүйн  социологийн  судлах  зүйл

 Эрх зүйн шинжлэх ухаан дахь социологийн судалгааны хөгжил нь хэд хэдэн ерөнхий шалтгаан нөхцөлөөр тодорхойлогддог. Хэрэв бид орчин үеийн нөхцөлд хууль зүйн шинжлэх ухааны судалгааны чиглэлийн өвөрмөц онцлог чиглэлийг олж харахыг хүсэж байгаа бол юуны урьд тэдгээрийн хүрээг өргөжүүлэх, төр, эрх зүйн амьдрал практикаар дэвшигдэж буй шинжлэх ухааны шинэ тулгамдсан асуудлыг илрүүлж, шинжлэх ухааны судалгааны аргуудыг төгөлдөржүүлэх нь чухал юм.

 

 

 

ЭРХ ЗҮЙН СОЦИОЛОГИЙН АРГА ЗҮЙ,  АРГА

Эрх зүйн  социологийн  арга зүйн  ойлголт

Аливаа шинжлэх ухааны арга зүйн асуудал судлаачдын анхаарлын төвд байдаг. Судалгааны арга зүйг нэг тогтсон хэв маяг, загвараар тодорхойлж томьёолж болдоггүй.

Шинжлэх ухаан техникийн дэвшлийн хурдац, нийгмийн шинжлэх ухаануудын ойртон нягтралд, ялгарал зэргээс тэдгээрийн арга зүй, арга, арга хэрэгсэл харилцан бие биедээ нэвтэрч байна. Энэ бүхэн нь нийгмийн шинжлэх ухаан тэр лундаа хууль зүйн шинжлэх ухааны арга зүйг улам боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлж байна.

Хууль зүйн шинжлэх ухааны арга зүйн асуудлыг эрх зүй, төрийн онолын салбарт судлан боловсруулахаас гадна эрх зүйн шинжлэх ухааны бусад салбар шинжлэх ухаанууд мөн адил судалж байна.

Аль ч шинжлэх ухаанд:

1) мэдлэгийн тогтолцоо,

2) арга барилын тогтолцоо гэсэн хоорондоо харилцан шүтэлцээтэй 2 элемент байдаг.

Эндээс мэдлэгийн тогтолцооны арга зүйг хэрхэн зүй зохистой зөв боловсруулж чадсанаар шинжлэх ухааны дэвшил урагшилдаг жамтай.

Арга зүйн асуудлыг судлаачид дараах 3 үзлээр тайлбарлаж байна. Үүнд:

1.          Хууль зүйн шинжлэх ухааны арга зүй нь эрх зүйн үзэгдлийг судлах тусгай арга барилын нэгдэл цогц мөн.

2.      Арга зүй гэдэг нь эрх зүйг танин мэдэх философи аспект тал (төлөв) болно.

3.     Арга зүй бол ерөнхий утгаараа диалектик болон түүхэн   материализм   мөн.   Сүүлчийн   үзэл   бодол өнөөдрийн түвшингээс  харахад хэтэрхий өрөөсгөл
мэт санагдана/

 

 

 

 Эрх зүйн социологийн судалгааны арга,

ангилал

Эрх   зүйн   социологийн судалгааны арга зүйн онолын үндэслэл болно.

Эрх зүйн аливаа үзэгдлийг судлахдаа шинжлэх ухааны ерөнхий болон тусгай аргуудыг хэрэглэх талаар дээр дурьдсан.

Судалгааны арга - эрх зүйн үзэгдлийг <судлах танин мэдэхүйн төрөл бүрийн арга хэрэгсэл , арга барил, эв дүйн систем. Судалгааны аргыг тусгай ба ерөнхий гэж ангилна.

Хэд хэдэн шинжлэх ухаанд арга зүйн суурь ач холбогдолтой аргыг шинжлэх ухааны ерөнхий арга гэнэ. (диалектик,  философи, түүхчлэх,  харьцуулах, логик).

Зарим шинжлэх ухааны танин мэдэхүйн мэдлэгийн салбарт ашиглагдаж буй аргыг шинжлэх ухааны тусгай арга гэнэ.

Жишээ нь: Хууль зүйн шинжлэх ухааны тусгай аргуудад дараах аргууд хамаарна. Үүнд: эрх зүйн өвөрмөц арга; эрх зүйн харьцуулсан; эрх зүйн тоо баримтын гэх мэт.

1.   Эрх зүйн өвөрмөц аргад:

А.  Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах;

б.   Эрх   зүйн   үзэгдлийн   мөн   чанар,   ойлголтод   товч тодорхойлолт өгөх

в. Эрх зүйн үзэгдлийг ангилах (анхдагч ба хоёрдогч эрх
зүйн үзэгдэл);

Эрх зүйн үйлчлэлийн хүрээн дэх хүмүүсийн зан үйл, санал, бодлыг судлахад ашиглагдаж буй судалгааны аргуудыг дараах 2 группт хувааж болно.

1.       Хүний ухамсрын гадаад бодит хүчин зүйлсэд дүн шинжилгээ

хийх аргууд. Өөрөөр хэлбэл, эрх зүйн үзэгдэл, үйл явдал, үйл баримтад хүмүүсийн хандах хандлага (үйлдэл), зан үйл,  харьцааг судлах аргууд.

2.       Хүмүүсийн   үйл   ажиллагаа,   зан   үйлээр   илрэн   гардаггүй
санаа бодлыг судлах аргууд.

1.      Ухамсрын гадаад бодит хүчин зүйлсийн илрэлийг судлах аргуудад:

а) ажиглалт;

б) бичиг баримт судлах (хувийн,олон нийтийн);

в) бүх нийтийн хэлэлцүүлэг (бүс нутгийн, хамт олны);

г) онолын бага хурал (шинжлэх ухаан, онолын, онол-практикийн, суртал нэвтрүүлгийн);

д) хүмүүсийн практик үйл ажиллагаанд   анализ   хийх   (бие   хүн,   хамт   олон, нийгмийн хэсэг,  бүлэг,  байгууллагын үйл  ажиллагаа,  зан үйл) зэргийг хамруулна.

2.    Хүмүүсийн   үйл   ажиллагаа,   зан   үйлээр   илрэн   гардаггүй
санаа бодлыг судлах аргуудад

а) ажиглалт,

б) сурвалжлага (чөлөө, хагас чөлөөтэй, утсаар);

          в) анкет (шууд, хөндлөнгийн) асуултын аргуудыг хүний үйл  ажиллагаа,  зан  үйлээр   илрэн  гардаггүй  санаа  бодлыг судлахад ашиглаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БАТЛАВ: Тэнхимийн эрхлэгч магистр                                                  Д.Эрдэнэцэцэг

 

ЛЕКЦ №2

Хугацаа: 90 минут

 

ЭРХ  ЗҮЙ   БА  НИЙГЭМ

  Нийгмийн тогтолцоо  ба эрх зүй

Эрх зүйн социологид эрх зүйн үзэгдлийг судлах судалгааг янз бүрийн арга замаар гүйцэтгэж болно. Тэдгээрийн нэг нь асуулт хариултын аргаар хун амын зарим хэсгийн дунд эрх зүйд хандах хандлагын талаар мэдээлэл авах явдал юм. Яагаад асуулт хариултын арга гэж? Яагаад гэвэл эрх зүй бол хүмүүсийн бодол, санаанд байдаг зүйлүүдийн нэг.

Өмгөөлөгчийн хувьд эрх зүй үйлчлүүлэгчийнхээ эрх. ашгийг хамгаалах арга,  хэрэгсэл  гэж  ойлгогдоно.

Шүүгчийн хувьд эрх зүй бол аливаа хэрэг, маргаан, зөрөлдөөнийг шийдвэрлэх механизм болдог.

Улс төрчдөд эрх зүй улс төрийн тоглоомын нэг хэлбэр мэт төсөөлөгдөж болох юм.

Зарим арилжаа наймаа эрхлэгчдийн хувьд эрх зүйг үйл ажиллагаагаа шударга үнэнч, ур ашигтай, хариуцлагатай явуулах хууль гэж төсөөлөгдөж байхад зарим нэг нь эрх зүйг төвөгшөөж, болж өгвөл түүний алдаан дээр ашиг, орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэнэ

Ихэнх жирийн иргэдийн хувьд эрх зүйд хэрхэн хандах нь тодорхой нөхцөл байдалд эрх зүй түүнд тус болж байсан уу? үгүй юу гэдгээр тодорхойлдог.

Харин хуулиар ял авсан хүмүүсийн хувьд эрх зүйн  шударга ёсны талаар өөрийн үзэл, бодолтой болсон нь ойлгомжтой.

Эрх зүйг чухал үзэгдэл талаас судлах эрх зүйн социологийн судалгаа шинжилгээний зорилго өөр байдаг. Өөрөөр хэлбэл,  эрх зүйг нийгмийн үзэгдлийн хувьд түүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх  чиг үүрэг нийгмийн бусад үзэгдлүүдтэй холбоо хэлхээнд нь тайлбарлаж, ойлгоход оршино.

Эрх зүй нийгмийн институт болох нь

Нийгмийн харилцааны зохион байгуулалтын хэлбэр нь нийгмийн институтүүд юм. Нийгмийн институтүүдийн үүслийн үндэс нь нийгмийн суурь хэрэгцээ гэж тооцдог. Нийгмийн хэрэгцээг хангахгүйгээр НИЙГэм хэвийн тогтвортой оршиж чадахгүй, Нийгмийн хэрэгт чухал болохоос үүдээд түүний Хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн нийгмийн механизмууд шаардагдана. Нийгмийн механизмын зорилго нь нийгмийн хэрэгцээг хангахад зориулсан нөхцөл, арга хэрэгсэл, хэлбэрийг бий болгоход оршино. Ийм нийгмийн механизмд нийгмийн институтүүд багтдаг. Үүнд:

а) Нийгмийн тогтвортой байдал, хүмүүсийн матер[)иаллаг аж   амьдралыг  хангах   албан  хаагч,   эдийн   засгийн

б)   гадаад,   дотоод   аюулгүй   байдал,   засаглалын хэрэгжилтийг зохицуулах улс төрийн институтүүд,

в) хүн амын нөхөн үржихүй, залуу үеийг нийгэмшүүлэх
зорилгыг хангах гэр бүлийн институт;

г)  шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, шашны үйл ажиллагаатай холбоотой соёлын институт.

               Эдгээрээс гадна орчин үеийн нийгэмд маш чухал ач холбогдолтой эрүүл мэндийн институт бий болж байна. Мөн эрх зүй нийгмийн институт болж байна. Эрх зүйг институт нийгмийн институттай нэгэн өвөрмөц төрөл болохдоо нийгмийн институтийн ерөнхий шинжүүдийг агуулахаас гадна өөрийн онцлогтой. Эрх зүйн нийгмийн институтийн хэд хэдэн онцлогтой авч  үзье.

Эрх зүй нийгмийн дэг журмыг хангах чухал хүчин зүйл мөн.

Эрх зүй, хуулийн зохицуулах хүчээр дамжуулж нийгмийн ерөнхий тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахад зориулагдана. Нийгэм, ард иргэдийг элдэв хүчирхийллийн илрэл, эвлэн сүйтгэх зөрөлдөөний үр дагвараас аюулгүй болгох, нийгмийн харилцааны эмх цэгтэй байдал, урьдчилан харах боломжийг баталгаажуулах зэрэгт эрх зүйн инс.титутийн онцлог оршино.

 

 

 

Эрх зүй холбогч институт мөн.

Эрх зүйн хэм хэмжээ, хууль тогтоомж хүний амьдрал, төрийн байгууллага, албан газар, нэгжийн үйл ажиллагааны чухал

 

Гэмт хэргийн улмаас нийтдээ VII тэрбум төгрөгийн хохирол учирсны 9,8% буюу 1246,8 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.

Насанд хүрсэн (18 наснаас дээших) 10.000 хүнд ноогдох бүртг.ээдмэг гэмт хэргийн тоо 86 болж өнгөрсөн оны мөн үеийнхнээс 1,1% буюу 1 хүнээр буурсан. Эхний хагас ЖИЛД нийт 298 хэргийг хэрэгсэхгүй болгожээ1

Энэ бүхнээс үзвэл эрх зүйн нийгмийн институтүүдийн үйл ажиллагаа олон харилцаанд хэвийн үйл ажиллагаатай институтийн шалгуурт хүрэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж

Эрх зүй хүмүүсийн амьдрал аахь зан үйлийн тогтолцооны баримжааг өөрчилж байна. Тэдний хүсэл, сонирхол хэрэгжиж байна. Яагаад гэвэл түүнийг эрх зүй өдөөж, дэмжиж байдаг: (хэрэв ертөнц сөнөхөд хүрвэл хууль зүй бүтнээр үлдэг) гэж Германы социологич Г.Зиммель бичсэн байна. Үүнээс үзвэл эрх зүйн дагуух зан үйл нийгмийн амьдралын зорилгод үндэслэдэг.

Хувь хүмүүс нийгмийн гишүүний хувьд бие биетэйгээ харилцан уйл ажиллагаа, үйлдэл хийх замаар харилцаанд орж байлаг. Тэдний харилцааны ялгагдах шинж нь хэм хэмжээний байх явдал юм.

Зах зээлийн харилцаанд эрэлт, хэрэглээний харьцаа бодитойгоор тогтоогдож байдаг шиг нийгмийн ба эрх зүйн хэм хэмжээ бодитой бүрэлдэн төлөвшдөг. Хувь хүмүүсийн харилцан үйл ажиллагаа хэм хэмжээгээр журамлагдсан байлаг бол эрх зүй чиг үүргээрээ тэдний нийгмийн харилцан үйл ажиллагаатай холбоотой.

Харин бид эрх зүйг туйлын хүслэн болгосон нийгмийн бүтцийг ямар нэг хэмжээгээр санал болгохыг хүсээгүй. Энэ бол түвэгтэй асуудал. Хувь хүн нийгмийн боломж, эрх чөлөөгөө чухам яаж ашиглах, эхлэх тухай эрх зүй хэлдэггүй. Хүн өөрийн асууллаа бие дааж өөрөө шийддэг.

 

 

БАТЛАВ: Тэнхимийн эрхлэгч                                                                 Д.Эрдэнэцэцэг

 

ЛЕКЦ №3

Хугацаа: 90 минут

 

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН СОЦИОЛОГИ БА ХУУЛЬ  ТОГТООХ  ҮЙЛ  АЖИЛЛАГАА

Эрх зүйг бүтээх үйл  ажиллагааг судлах социологи

Эрх зүйг бүтээх нь олон түвшний үйл явц юм.  Эрх зүйг бүтээх үйл ажиллагааг судлах социологи хандлага дараах 2 асуудлыг онцгойлон авч үзэхийг шаарддаг.

1.              Албан ёсны эрх зүйг бүтээх үйл ажиллагаа.

2.              үүдрийн" хэм хэмжээ амьдралд бий болох.

Албан ёсны эрх зүйг бүтээх үйл ажиллагаа

Төрийн ба нийгмийн уйл ажиллагааны ур дүнд хуульчилсан акт, бусад эрх зүйн хэм хэмжээний тогтолцоо тогтож дэмжигдэж, хөгжиж байх явдлыг албан ёсны эрх зүйг бүтээх гэж нэрлэнэ. Эрх зүйг бүтээхийн салшгүй хэсэг нь хууль тогтоох үйл ажиллагаа юм. Эрх зүйн социологи хууль тогтоох үйл ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэх вэ?

Нэгдүгээрт:  Эрх зүйн социологи албан ёсны эрх зүйг бүтээх   уйл   ажиллагаанд   нөлөөлж   буй   нийгмийн   хүчин зүйлсийн (эдийн засгийн, байгаль - газар зүйн, экологийн, хун ам зүйн.  улс төр эрх зүйн,  үзэл суртал - сэтгэл судлалын) тогтоодог илрүүлэхийг гол зорилго болгодог. Ингэхдээ Эрх зүйг бүтээх уйл ажиллагааны үе шат бурийг социологи хандлага мөрдөж байдгийг тогтоох нь чухал.

Хууль боловсруулах уйл ажиллагаа ба түүний үе шат болгон хэлбэрээрээ, шалтгаан нийгэм, улс төрийн шинж чанар байдаг. Энэ нь эрх зүйг томъёолох жам ес

Баримт бичгийг батлах нь хэр зэрэг чухал ирээдүйтэй байх вэ? гэдгийг судлах ёстой.

 

 

Ш  Баримт бичгийн анхны төслийг бэлдэх

Энэ шатанд төслийн эхийг ямар механизмаар бэлтгэх вэ? Үүнд: Нийгмийн ямар хүчин зүйлүүдийг ямар хэмжээтэй авч үзэх вэ? Иргэдийн янз бүрийн бүлэглэлүүдийн ажил, зан заншил, ашиг сонирхлыг ямар хэмжээгээр тусгах вэ? гэдгийг авч үзэх ёстой.

Ш  Төслийг хэлэлцэх;

Энэ шатанд хуулийн төслийг хэлэлцэхэд иргэд хэрхэн идэвхтэй оролцож байна вэ? ямар давхарга, нийгмийн бүлэглэлүүд ямар санал, бодол гаргаж байна вэ? тэдгээрийг хэлэлцүүлгийн явцад хэрхэн анхаарч байна вэ? зэргийг авч үзэх ёстой.

Ш  Төслийг хууль тогтоох байгууллагад өргөн барих; Энэ шатанд төсөлд ямар ямар бодитой өөрчлөлтүүд орно?   Төрийн   болон   олон   нийтийн   янз   бүрийн байгууллагуудын ашиг сонирхол хэрхэн туссан, түүний хэрэгжилтийг  хэр  зэрэг   бодитой   гэж  үзэж  байгааг судлах хэрэгтэй

Ш  Төслийг хууль тогтоох байгууллагад хэлэлцэх;

Энэ шатанд дээрхтэй адилхан асуудлыг авч үзэхээс гадна хуулийн төслийг хэлэлцэх үйл ажиллагаа болон түүний   явдал   олон   түмэн   хэрхэн   хандаж   байгааг анхаарах ёстой.    Баримт бичиг хүчин төгөлдөр болох;

 

Хоёрдугаарт: Эрх зүйн социологи хуульчилсан актуудын маргаантай асуудлыг судалж, практик зөвлөмжүүдийг өт болно. Хуульчилсан   акт   хуулийг   биелүүлэхээр   гардаг   болохоос хүмүүсийн зан үйлийг зохицуулах шинэ хэм хэмжээг тогтоох ёсгүй.

Тушаал. заавар болон бусад хуульчилсан актуудын нэрийг барьж зарим албан тушаалтнууд төрийн хууль тогтоогчийн  эрхийг чимээгүйхэн эдэлж байна Хуульчилсан актын үндсэн дээр бусдын эрх, эрх чөлөөг дур мэдэн хөсөрдүүлж байгааг иргэдийн өргөдөл гомдлоос тодорхой харж болох юм.

Гуравдугаарт: Эрх зүйг б^тээх уйл ажиллагаанд нийгэм хэр зэрэг нөлөөлж байгааг эрх зүйн социологи сонирхдог

АНУ-ын эрх зүйн тогтолцоонд иргэний төлөөлөгчтэй шүүхээр шүүгдэх эрх байдгийг Л.Мейхью тэмдэглэжээ. Тэрээр иргэдийн төлөөлөгчөөр нийгмийн дунд давхаргынхан ихэвчлэн ашигладаг болохыг тогтоожээ. Ингэснээрээ тэд эрх зүйг бүтээх үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлж чаддаг байна. Америкийн социологичид зохион байгуулалттай бүлгүүдийн ашиг сонирхол хуулийн байгууллагад өгсөн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг нотолсон байна.

Мөн  эрх  зүйг бүтээх уйл  аж1-тллагаанд  өмгөөлөгчид, мөрдөн байцаагчид, хууль хяна/1тыи байп,ууллагын ажилтнуудын нөлөөллийг үгүйсгэж боломгүй.

 үүдрийн" хэм хэмжээ амьдралыг бий болох

үүдрийн" хэм хэмжээ бий болох үйл явцын шалтгаан албан ёсны эрх зүйн хэм хэмжээний үйлчлэл муу байх, эрх зүйн хийдэл, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбогдон гарч ирдэг. Нийгмийн гишүүдийн хоорондын хэвийн харилцаа алдагдах, тэдний эрх зүй болон ердийн амьдралын хэв шинж өөрчлөгдсөнтэй холбоотой. Эрх зүйг үгүйсгэх зөвхөн нийгэм эдийн засгийн учир шалтгаантай биш байгааг. Энэ нь хүнд суртал, шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийг хохироох, хүний эрхийг үл хүндэтгэх зэрг.ээс үүдэн гарч ирдэг.

Жишээ нь: аж ахуйн үйл ажиллагааг, зохицуулсан хуучирсан хууль тогтоомжуудыг өөрчлөх, орчин үеийн зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулахыг Парламент. Засгийн газар, Ерөнхийлөгч ямагт хичээж байдаг боловч энэ нь тэр болгон тухайн аж ахуйн нэгжийн эрх ашигт нийцдэггүй.

Мөн үр нөлөө муутай эрх зүйн хэм хэмжээг иргэд хүлээн зөвшөөрөхөө больдог. Бас нэг жишээ бол үндэсний үйлдвэрлэлд ч/хал ач холбогдолтой түүхий эдийг хууль бусаар хил давуулах, архи, тамхи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалахыг хориглох^мгон хуулиудыг зарим нэгэн иргэн төдийгүй хууль тогтоох байгууллагын ажилтнууд өөрсдөө сайшаадаггүй.

"Сүүдрийн" хэм хэмжээ "Чи надаа-би чамд" гэсэн зарчим бүхий зан үйлийн чухал тогтолцоог бий болгодог.

Социологичид "сүүдрийн" хэм хэмжээний үндсэн дээр амьдрал дахь бодит эрх зүй оршдог гэсэн дүгнэлтэд хүрчээ.

 

  Хууль  тогтоомжийн социологи

Эрх зүйн социологийн бүтээл хууль тогтоомжийн социологи томоохон байр суурь эзэлнэ. Эрх зүйн социологийн хүрээнд хууль тогтоох үйл ажиллагааг социологиор (судалгаа шинжилгээгээр) хангахад чиглэгдсэн иж бүрэн онолын болон практик судалгаануудыг хууль тогтоомжийн социологи гэж тодорхойлж болно Хууль тогтоомжийн социологийг 3 төрөлд хуваан авч үздэг.

1.   Хууль тогтоомж гарахаас өмнөх үеийн;

2     Хууль тогтоомжийн (өөрийнх нь):

3. Хууль тогтоомж гарснаас хойшхи үеийн социологи гэнэ.

Хууль гарахаас өмнөх үеийн социологийн/югнйи шаардлага нь эрх зүйн зохицуулалт шаарлагдаж буй нийгмийн аль нэг асуудлаар олон нийтийн санал бодлыг судлах, ажиглах мөн эрх зүйн ШИНЖ1ЭЙ өөрчлөлтүүдэд хүн амын янз бүрийн хэсгийг бэлтгэх зэрэгт байгаа юм.

Хууль гарснаас хойшхи үеийн социологийн хүрээ үйлчилж  буй   хууль   тогтоомж,   эрх  зүйн   хэм   хэмжээний   үр нөлөөний асуудлаар  асууд/лаар нийгмийн санал бодлыг судлах асуудлыг хамардаг. Практикаас ажиглахад хууль тогтоогч хууль гаргаснаас хойшхи хугацаанд түүний хувь заяаг төдийлэн/юн сонирхдоггүй. Тийм учраас хуулийн үйлчлэлийн үр нөлөөний асуудлаар тогтмол судалгаа явуулж, олон нийтийн санал бодлыг судлах нь эрх зүйн хэм хамжээ үйлчлэхгүй байх, үр нөлөө нь муу байх шалтгааныг илрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулахын тулд тухайн нөхцөл байдлаас хамаарч ЗасгиЙн газар хууль тогтоомжийг албан ёсоор тайлбарлах, албан ажлын зааварчилга гаргах, прокурорын хяналтыг сайжруулах, эцэст нь хууль тогтоогч руу хандах хүртэл арга хэрэгслүүдийг ашиглах ёстой.

Хууль тогтоомжийн социологи нь хууль тогтоомжийг социологиор хангахад чиглэгдсэн өргөн хүрээтэй асуудлуудыг багтаадаг. Үүнд. эрх зүйн зохицуулалтын хэрэгцээг урьдчилан мэдээллэх: эрх зүйн хэм хэмжээний актын төсөл боловсруулахад орших; Хуулийн төсөлд шинжлэх ухаан практикийн шинжилгээ хийх; шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн туршилт хийх; эрх зүйн шинэчлэл, өөрчлөлтийг талаар олон нийтийн санал. бодлыг судлах; үйлчилж буй хэм хэмжээний актын үр нөлөөг судлах  гэх  мэт

Эрх зүйн социологи хууль тогтоох үйл ажиллагаа, Хуулийг хэрэглэж буй практиктай хамааран ажиллахаас биш тэдгээртэй хутгалдах Ёсгүй- Хууль тогтоомжийн социологийн судалгааны тус/ламжтайгаар:

1. Хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, үеийн сонирхогч этгээд, бүлгүүдийн нөлөө, дарамтын аргуудыг илрүүлнэ. Энэ НЬ "Лоббизм"-ын тухай яриглаж байгаа юм. Төрийн байгууллагуудын .захиргааны үйл ажиллагаанд зохион байгуулалттай хэлхээ холбоо. нэгдэл, хувь хүний зүгээс үзүүлэх нөлөөллийн тогтолцоог илрүүлэх явдал юм. Ардчилал, зах зээл хөгжсөн нийгэмд албан тушаалтан, Парламентын гишүүний саналыг худалдаж авах арга ихээхэн дэлгэрч байна.  

2.    Хуулинд "тунхаглалын" байдлаар өөрсдийн ашиг сонирхлоо хавчуулчих бодлоготой энэ бүрийн улс төр, үйлдвэрчний, нийгмийн бүлгүүдийн арга. хэлбэрийг судалж илрүүлнэ.

3.     Хуулийг зөрчиж буй нийтлэг хэлбэрүүдийг илрүүлнэ. Өнөө үед Үндсэн хуулийг дараах хэлбэрээр ихээхэн зөрчиж байна.  Үүнд:  Үндсэн хуулийг дур мэдэн ТаЙлбар/ВХ, төрийн байгууллагуудын Үндсэн хуулийн эрх  мэдлийг зөрчих,  эрх зүйн хэрэг маргааныг авч   үзэж,   шийдвэр   гаргахдаа   Үндсэн   хуулийн процедурыг сахихгүй байх, Үндсэн хуулинд шууд тусгагдсан эрх зүйн актыг хэрэглэхгүй байх г.м.

4.     Эрх   зүйн   хэм   хэмжээний   актын   хэрэгжилт, багтаамжийг ажиглах. Зах зээлийн эдийн засгийн олон төрлийн харилцааг эрх зүйн зохицуулалтаар хангах   асуудал   маш   их   хүндрэлтэй   байгаа   нь
харагдаж байна. Өөрөөр хэлбэл, өөр хоорондоо зөрчилтэй маш олон эрх зүйн хэм хэмжээний акт батлагдан гарч байгаа нь хүмүүсийн дунд эрх зүйг үгүйсгэх үзлийг төрүүлэх боллоо. Энэ нь өөрийн орны амьдралын өвөрмөц онцлог, бодит байдлыг тооцсонг судалгаа, шинжилгээгүйгээ^р гадаадын улс гүрнүүдийн хуулийг сохроор шүтэж, хуулбарлаж байгаагаас үүдэлтэй. Шинээр гарсан хуульчилсан актуудын зарим нь үйлчлэхгүйд хүрч байна. Нийтийн бодон хувийн эрх зүйн харьцааны чанга зохицолдлогоо шаардагдаж байна.

 

5.     Эрх зүйн тогтолцооны бодит нүүр царайг олон нийт,   улс  төрчдөд  үнэнээр  зураглан  харуулдаг. Жишээлбэл: манай улсын хууль тогтоомж дараах эерэг нааштай шинжүүдийг агуулж байна. Үүнд: төр иргэнийхээ өмнө хууль зүйн болон материаллаг хариуцлага   хулуух;    элдэв   янзын   хоригдлуудыг үгүй болгосон; ажил хаялт, жагсаал цуглаан ХИЙХИЙГ
зөвшөөрсөн, сэт1гэл санааны гэм хороо арилгуулах: олон улсын шүүхэд иргэн хун хандаж болох гэх мэт.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БАТЛАВ: Тэнхимийн эрхлэгч                                                                 Д.Эрдэнэцэцэг

 

ЛЕКЦ №4

Хугацаа: 90 минут

ШҮҮХ БА ХУУЛЬ САХИУЛАХ

БАЙГУУЛЛАГУУДЫН   ҮЙЛ   АЖИЛЛАГААНЫ СОЦИОЛОГИ

Шүүхийн  социологийн  онилог

Эрх зүйн хэм хэмжээ хүний оролцоогүйгээр аяндаа үйлчилж, хэрэгжиж нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй. Мэргэжлийн хуульч Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлан таниулж, тодорхой тохиолдолд түүнийг хэрэглэнэ,

"Хууль дээдлэх зарчим" бодитой хэрэгждэг нийгмийн нэг бол АНУ юм.

АНУ иргэний нийгэм байгуулах 200 гаруй жилийн түүхэндээ хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, нийтлэг эрх ашгийг илэрхийлж чадахуйц хуулийн тогтол/тоог Төлөвшүүлэх. Америкчууд хэлний нийгмийн амьдралын олон талыг зохицуулж чадсан хуулийн тогтолцоонд тулгуурласан шүүхийн байгууллагаар өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалуулахыг юунаас илүүтэйд үздэг байна.

АНУ-ын хүн ам өнөөгийн шүүн таслах ажиллагаагаа нийгмийн Ямар зөрөлдөөнийг хамгийн шударгаар, хамгийн хурдан шийдвэрлэх багаж, зэвсэг гэж үнэлгээг хүлээн зөвшөөрчээ. Энэ нь иргэний нийгэмд "эрх зүй" ба "шударга ёс" гэсэн ойлголтуудын агуулга давхивж байгаа байдлаар илэрнэ.

Аль ч нийгэмд гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үйл хэрэгт тухайн улсын шүүхийн тогтолцоонд ихээхэн ач холбогдол өгдөг. Ийм ч учраас өрнөдийн орнуудын өнөөгийн эрх зүйн социологийн бүтцэд "шүүхийн социологи" томоохон байр суурь эзэлж  байна

Шүүхийн социологи шүүн таслах үйл ажиллагааны чухам юуг нь судлах вэ? гэдэгт судлаачдын үзэл бодол жигдрээгүй байгаа бөгөөд бид эрх зүйн социологийн гол онолчдын бүтээлд тулгуурлаж дээрх асуудлыг авч үзэх болно.

Ж.Карбонье: 'Шүүхийн социологийн төвд шүүхийн шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх үйл явц байна" гэж бичсэн бол Леон Мехью.  'Шүүхийн социологи шүүн таслах ажиллагааны явцад   шүүгчид   үзүүлж  буй   нийгмийн   нөлөөлөл,   дарамтыг илрүүлэх зорилготой" гэжээ,

Энэ бүхнээс үүдээд шүүхийн социологийн судалгааны объектыг судлах зүйлээр нь 5 чиглэлд хуваан авч үзэж байна.

    Шүүн таслах ажиллагаанд "Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчмыг хэрхэн мөрдөж байгаа байдлын анализ:

Энд юуны урьд шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнд тохирсон ял өгч чадаж байна уу гэдгийг судлах асуудал хамаарагдана. Энэхүү асуудлыг судлахдаа "ял шийтгэл бүр бие даасан шинжтэй байх" зарчим шүүн таслах ажиллагаанд хэрэгжиж чадаж байна уу? Яагаад шүүх хэт хүнд буюу хэт хөнгөн ял оноогоод байна вэ?. Энэ байдал нь шүүгчийн мэдлэг боловсролтой холбоотой юу? аль эсвэл шүүн Таслах ажиллагаанд нийгмийн зүгээс нөлөөлөх нөлөөлөл, дарамт шахалттай холбоотой юу? өөр ямар шалтгаан байна вэ? гэдгийг шүүхийн социологи судалж, хариу өгөх ёстой.

Харамсалтай нь хүнд сурталд нийгмийн хуучин сэтгэл зүй өнөөгийн нийгмийн шүүхийн тогтолцоонд амь бөхтэй зууралдсаар байгаа бус уу.

 

шүүхийн алдаанд хийх судалгаа:

Шүүхийн алдааны учир шалтгаан юунд байна вэ? гэдгийг судлахад эрх зүйн социологийн үйлчлэх чиг үүрэг  нилээд ач холбогдолтой.

Шүүн таслах ажиллагааны сэтгэл зүй, үйл ажиллагаа гэмт хэргийн сэдэлт, зүйлчлэлийн ташаа ойлголттой байсны улмаас буруу шийдвэр гаргах явдлыг шүүхийн алдаа гэж ойлгодог. Шүүн таслах ажиллагааны шийдвэрт шүүхийн алдаа ямагт тодорхой хувь эзэлдэг байна.

Бүр тодруулбал, Өрнөдийн социологичид 5 тохиолдол бүрийн 1 нь шүүхийн алдаа байдгийг тогтоожээ.

Шүүхийн алдааны эх үүсвэр юунд байх  вэ?

1,    Авторитари үеэс төлөвшсөн "Яллах" гэсэн шүүгчдийн сэтгэл зүйтэй холбоотой.

2. Шүүгч боловсон хүчний ажлын ачаалал их, ажлын нөхцөл боломж муу, "сайн" боловсон хүчин бэлтгэж чадахгүй байгаатай;

3 Шүүх ажиллагаанд "Гэм буруугүйд тооцох" зарчмыг удирдлага болгож чадаагүйтэй тус тус холбоотой гэж эрх зүйн социологи үзэж байна.

Шүүхийн алдаа хувь хүн, нийгэмд асар их хохирол, эмгэнэл авчирдгийг ОХУ-ын шүүхийн алдаануудаас харж болох юм.

Шүүгдэгч хүний хувь заяаг шийдвэрлэх тэр агшинд шүүх алдаа гаргахаас өөр эмгэнэл хаана байхав

Шүүгчийн зан үйлд Дэвид Майерсийн  хийсэн анализаас үзвэл практикт дараах төлөв ажиглагддаг байна.

Шүүгдэгчийн гадаад төрх (царай зүс, бие бялдар) шүүгчийн
дотоод итгэл үнэмшилд нөлөөлдөг байна.

Шүүгдэгчийн   ажил,   мэргэжил   шүүгчийн   дотоод   итгэл үнэмшилд нөлөөлдөг.

Дээрхийг Дэвид Майерсийн хийсэн анализд тулгуурлан дэлгэрүүлж үзвэл, шүүгч гадаад төрхөөрөө хүний нүдэнд дулаахан, царайлаг шүүгдэгчид ял өгөхдөө зөөлөн сэтгэл гаргадаг гэжээ. Үүнийгээ царай зүс, бие бялдрын зөв хөгжилтэй хүмүүс ихэвчлэн хүнд муу юм хийдэггүй, сайхан сэтгэлтэй хүн байдаг гэдгээр тайлбарласан байна.

Харин том нүдтэй, богинохон эрүүтэй хүмүүс болгоомжгүй байдлаар гэмт хэрэг үйлдэх магадлал ихтэй гэж шүүгчид үзсэн байх жишээтэй.

Мөн царай зүс муу хүмүүс онц аюултай гэмт хэрэгтэн гэсэн  сэтгэгдлийг шүүгчид  төрүүлээд зогсохгүй,   тэд сексийн гаж донтон бол бүр ч хүнд төрлийн гэмт хэрэг үйлдэхээс буцахгүй гэж үздэгээ илэрхийлжээ.

Хэрэв шүүгдэгчийн гадаад төрх хэргийг шүүж буй шүүгчтэй (надтай) адил төстэй юм гэж бодох тохиолдолд энэ хүн гэм буруугүй байх гэж бодолтой;- байна. Энэ тухай Дэвид Майерс "Шуугч өөртэйгөө адил гэж үзсэн шүүгдэгчид ял оноохдоо их өрөвч хандаж ... Хэрви бил энэ гэмт хэргийг үйлдэж/гдэж чадахгүй гэж үзэж байгаа бол, бид нартай адилхан хун энэ гэмт Хэргийг үйлдэж чадахүй нь лавтай гаж бодож байна.

Өрнөдийн эрх зүйн социологийн талаарх ном бүтээлүүдэд шүүгдэгчийн нийгмийн гарал, ажил мэргэжил зэрэг нь шүүгч^ийн дотоод итгэ/л ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг болох тухай бичжээ. Тухайлбал; ажилчин, тариачин гаралтай шүүг!"Ч шуун таслах ажиллагаа явуулж буй тохиолдолд ажилчин тариачин гаралтай шүүгдэгчид их өрөвч, зөөлөн сэтгэлээр Ханддаг болох нь. ГэхДЭЭ ЭНЭ бүхнийг шуугчийн зан үйлд хийсэн анализаар бүрэн дүүрэн нотлогдсон зүйЛ ээс хараахан ж болохгүй

Хууль  сахиулах  байгууллагуудын үйл ажиллагааны  социологи

Түүхийн хөгжлийн хөгжлийн явцад төр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нийгмийн дэг журмыг- бэхжүүлж, гэмт хэрэг, хэв журмын Зөрчлийг 1Ируулж, таслан зогсоох явдлыг өөрийн зорилт болгосоор Райсам, Хууль, эрх зүйн дэг журмыг зөрчих явдалтай тэмцэх хамгийн ур нөлөөтэй манайхаас бол хууль сахиулах байгуу/ллагууд уйл ажиллагааны тогтолцоо байдаг. Прокурор,цагдаа, улсын аюулгүй байдлыг хамгаалагч байгууллага г.м.

Эрх зүйн социологи өөрийн төлөвшлийн эхний үеэс гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлийн хүрээг идэвхитэй судалж байжээ. XX зууны 20-иод оноос АНУ-д социологийн олон программууд тухайлбал, Гуйлгачин",   'Шайка",  "Хонгил" нэртэйгээр гэмт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БАТЛАВ: Тэнхимийн эрхлэгч                                                                 Д.Эрдэнэцэцэг

 

ЛЕКЦ №5

Хугацаа: 90 минут

ГЭМТ ХЭРЭГТЭН БИЕ ХҮН

§.1.   Эрх зүйн  онол,  практик дахь бие хүний  асуудал

Гэмт хэрэг гармагц "Гэмт хэрэгтэн хэн бэ?, ямар учир шалтгаантай вэ?" гэдэг асуултууд эхний ээлжинд тавигддаг. Энд л эрх зүйн социологи бие хүний асуудал хамгийн зангилаа асуудал болдгийн учир бий.

Энэ асуудлын чухал тал нь түүний онолын тулгамдсан шинжээр төдийгүй практик, хавсарга ач холбогдлоор тодорхойлогдоно. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд урьдчилсан мөрдөн байцаалтаас эхлээд шүүх хурлаар дуусах хүртэлх олон үе шаттай хүнд хэцүү ажлынхаа туршид гэмт хэрэгтэн бие хүний шинж чанар, сэтгэл зүйч онцлог шинжийг тодорхойлоход хүрдэг.

Ямар мөрдөн байцаагч аль нэг гэмт хэргийн учир шалтгааныг гүнзгий ойлгож, мэдрэхийн тулд сэжигтний ёс суртахуун, сэтгэл зүйн шинжид үнэлэлт өгөх, найз нөхөд, танил талын дүрээ, дасал болсон зүйл, авьяас чадварыг илрүүлэх, материалын ба нийгмийн байдлыг тодорхойлоход хүрдэг. Сүүлчийн шатанд шүүх хуралдааны үед шүүхийн шийдвэр гаргахдаа хууль гэмт хэрийн нийгмийн хор уршиг, нийгмийн аюулыг тооцохоос гадна гэмт хэрэгтэн бие хүний хувийн шинжийг харгалздаг гэдгийг бид мэднэ.

 Бие хүн гэдэг нь нийгмийн баримжаа, хэрэглээний өвөрмөц тогтолцоо бүхий хувь хүн байдаг. Нийгмийн баримжаа, хэрэгцээний тогтолцоо нь хувь хүний зан үйлийг тодорхойлж, бусдаас ялгаж байдаг байна. Харин гэмт хэрэг бол хүний зан үйлийн онцгой, нийгмийн эсрэг хэлбэр нь юм.

 Гэмт хэрэгтэн бие хүний мөн чанарыг тодорхойлох асуудал олон шинжлэх ухааны танин мэдэхүйн дундын объект болдгоороо ялгаатай байдаг.

 Гэмт хэрэгтэн бие хүний асуудлыг эрүүгийн эрх зүй, криминологи. шүүхийн сэтгэц гэм судлал, эрх зүйн социологи судална. Энэ нь гэмт хэрэгтэн хүнийг хүмүүжүүлэх ажлын шинжлэх ухааны үндэс болох юм.

Нийгмийн чиг баримжаа нь бие хүний сэтгэл зүй, оюун санааны үндэс суурь, цөмийг бүрэлдүүлнэ. Нийгмийн үнэ цэнэ нь ертөнцийг үзэх үзлийн зарчмууд, ёс суртахууны хэм хэмжээ, зан үйлийн хэв маягийн нийлбэр юм. Нийгмийн чиг баримжаагүйгээр хүн амьдарч чадахгүй Эрих Фромм "чиг баримжаан дахь хэрэгцээ .., хүний амьд явахын салшгүй хэсэг " гэж тэмдэглэжээ/ Нийгмийн чиг баримжаа бол хүмүүст ашиг сонирхол төрүүлж, анхаарлыг татаж, хүсэн хүндэлж буй нийгмийн үнэт зүйлс юм. Эдгээр нь хүний зорилгын үндэс суурийг бий болгон амьдралыг утга учиртай болгодог. Тэдгээрийн хэрэгжилт хүнд эерэг сэтгэл хөдлөлийг авчирна.

Нийгмийн зохицуулгын тогтолцоо өөрийн чиглэлтэй: хуулийг сахин биелүүлэгч эсвэл нийгмийн эсрэг, аль эсвэл эрүүгийн гэмт хэрэгтэн бие хүн болгон төлөвшүүлнэ.

Гэмт хэрэгтэн бие хүний мөн чанарыг сайтар ойлгохын тулд шинжлэх ухааны хандлагуудад задлан шинжилгээг авч үзье.

§.2.   Гэмт хэрэгтэн  бие хүний  асуудлаарх хун  судлалын  биологийн  чиг хандлага

Шинжлэх ухаанд гэмт хэрэгтэн бие хүний мөн чанарын анализад зориулагдсан 3 үндсэн чиглэл оршиж байна.

1.  Хүн судлалын ба биологийн

2.  Сэтгэл судлалын

3.  Социологийн ба нийгмийн

Хүн судлалын болон биологийн чиглэлийг үндэслэгч нь Италийн профессор Чезаре Ломброзо юм. Тэрээр Их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн толгойлж, сэтгэл мэдрэлийн эмнэлгийн захирлаар ажиллах хугацаандаа Турины шоронд ял эдэлж байсан хоригдлуудын дунд ажиглалт хийжээ.

 

 

 

 

Түүний төрөлхийн гэмт хэрэгтний тухай онолд хүн анх төрөхдөө гэмт хэргийн шинжтэй төрдөг 6а гэмт хэрэгтэн хувийн дотоод сэтгэл зүйн мөн чанар эрт галвын хүмүүст байх шинж рүү их ойртсон байдаг гэжээ.  Үүнд:

 

1.            Оюун ухаан, амьтны зөнгийн хоорондын тэнцвэр алдагдсан

2.            Түрэмгий үйлдэл  нь ухаалаг зан үйлээ дийлж байдаг

3.     Бие хүний бүтэц эгэлдүү, хөгжлийн түвшин доор г.м.

Эдгээр шинж удамшлын тухай  түүний үзэл тэр үедээ нилээд шуугиан тарьсан юм.  Удамшлын хуулиар эдгээр зан нь үеэс үед  дамждаг гэдгийг тэрээр нотлох зорилгоор хэд хэдэн гэр   бүлийнхний   удмын   судалгаанд   анализ   хийсэн   байна, Тухайлбал.   Нэгэн  гэр  бүлийн  200  жилийн  түүхийг  жишээ болгоход 900 гишүүнд нь гэмт зан  төлөв удамшсан байна. Эдгээрээс   200   нь   гэмт   хэрэгтэн   болсон   ба   200  хүн   нь сэтгэцийн   өвчтэй   ба   тэнэмэл   амьдралтай   байжээ.   Өөр   гэр бүлийн  834  хүнийг  хамарсан  судалгаа  хийхэд   167  янхан, 142 гуйлгачин, 76 гэмт хэрэгтэн байсан бөгөөд тэд шоронд ерөнхийдөө 166 жил сууцгаажээ.

Ч.Ломброзогийн нэг сонирхолтой ажиглалтаас жишээ татвал зарим хулгайч. янхнууд баяжиж, хүн шиг хүн болсныхоо дараа  өөрийнхөө хүүхдүүдийг шударга,   сайн хүн болгохыг эрмэлздэг байжээ. Тэрээр: "зарим бие хүнд хүмүүжил Ямар нөлөө   үзүүлдэггүй,   тэд   төрөхдөө   эвдэрсэн   байдаг  ба   энэ байдлыг нь эх эцэг  нь засах гэж Ямар хуч гаргаад нэмэргүй" гэж үзсэн.  Энэ үзэл орчин үеийн сурганы шинжлэх ухааны үзэлтэй харшилдаг байжээ.

Ч Ломброзо төрөлхийн гэмт хэрэгтэн бие хүний үзлийн хэрэгцээ,  гэмт хэрэг хийх дуршлыг хүний  гадаад  төрөхөөс мэдэж болно гэсэн таамаглалыг дэвшүүлсэн нь тухайн үедээ судлаачдын анхаарлыг татаж байсан юм.

Хүний энэхүү гадаад шинж  нь:

·         жижигхэн хавтгай духтай

·         Хэт төвхийж гарсан шанаатай;

·          Хөмсөгний доорх яс урагшаа товойсон;

·         Доошоо унжсан том эрүүтэй

·         Намхан булчин шөрмөслөг биетэй

·         Их урт гартай

·         Гавлын яс орой дээрээ товгортой байх гэнэ.

Ч.Ломброзог амьд байх үед түүний төрөлхийн гэмт хэрэгтний тухай онол, гэмт хэрэгтэн бие хүний гадаад төрхийн тухай үзлүүдийг түүний талын орчин үеийнхэн хүлээж аваагүй болно. Мөн гэмт хэрэгтний ген удамших тухай үзэл дэмжигдээгүй. Хэрвээ   гэмт   хэргийн   шалтгаан   нь   ганцхан   удамшлаас хамааралтай  гэдэг үзэл нотлогдсон бол хүн төрөлхтөн  аль хэдийн гэмт явдлыг устгачих байсан болов уу.

Ч.Ломброзо “гэмт хэрэг" бүтээлдээ хангагдаагүй хэрэгцээ хүмүүсийг гэмт хэрэг рүү түлхлэг болохыг тэмдэглэсэн байдаг. Тэр "өлссөнөөс болж хулгайлна" аль эсвэл "мөнгөгүй болбол хүн ална" гэж бичсэн байна.

Цаашилбал гэмт хэргийн төрөлд боловсрол нөлөөлдөг тухай дүгнэлтээ Францын гэмт хэргийн статистикийн тоо бүртгэлд тулгуурлаж хийсэн нь сонирхол татаж байгаа юм. Тухайлбал, Бичиг үсэг мэдэхгүй буюу боловсролгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг ихэвчлэн бүдүүлэг, зэрлэг шинжтэй байхад, харин бичиг үсэгтэй боловсролтой хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн байдаг байна. Эндээс бичиг үсэг мэддэг, мэддэггүй  үйлдсэн гэмт хэргийн төрлүүдийг тодорхой болгосон

байна.

1.     Бичиг үсэг мэдэхгүй хүмүүс ерөнхийдөө хулгай, булаах, дээрэм,галдан шатаах, хүүхдэд алах гэмт хэргүүд үйлддэг;

2.     Бичиг   үсэг   дөнгөж   уншиж,   бичиж   чадах   бага боловсролтой хүмүүс залилах, заналхийлэх, булаах, зодох, гэмтээх гэмт хэрэг хийнэ.

3.            Дунд боловсролтой хүмүүсийн дунд хээл хахууль өгөх,   авах,  ёс суртахууны   эсрэг   гэмт   хэргүүд, хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргүүд гардаг

4.            Дээд боловсролтой хүмүүсийн дунд мөнгө, бичиг баримт   ашиглан   шамшигдуулах,   хуурамч   бичиг баримт үйлдэх, улс төрийн гэмт хэргүүд гарах нь элбэг гэсэн байна.

Мөн гэмт хэргийг ямар хүрзний хүмүүс үйлдэж байгааг сонирхсон судалгааны ур дун, энэ талаарх үзлийг сонирхвол дээд, доод түвшний амьдралтай хүмүүс гэмт хэрэг үйлдэх нь их байдаг ба ядуу хүн өөрийн хэрэгцээгээ хангаж чадахгүй учраас гэмт хэргийн замаар хоол, хүнс, хувцсаа олохоос өөр аргагүйд хүрдэг байна.

Харин баян чинээлэг- амьдралтай хүмүүсийн хувьд бусдаас илүү байх гэсэн хүсэл, тэмүүлэл, шунахай сэтгэлийн г.м шалтгаанаар бусдын өмч рүү халддаг" гээд тэрээр өөрийн үзлийг нэгтгэж "гэмт хэрэгт нөлөөлж буй эдийн засгийн хүчин зүйл зөвхөн ядуурлаас болохгүй, бас эд баялгаас хамаардаг" гээд дүгнэсэн нь өнөөгийн нийгмийн амьдралд биеллээ олж байгааг бид харж байна.    

§.3. Гэмт хэрэг хэрэгтэн бие хүнийг

судлах сэтгэл судлалын  хандлага

Хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн түүхийг гэмт хэрэгтний тооны өсөлт зөөлөршгүй сэтгэлгээний зүй тогтолтой цуг дагалдаж байна

Гэмт хэрэгтэй тэмцээд, гэмт хэрэгтнийг шууж, яллаад ч гэмт явдлын асуудлууд, гэмт хэрэгтэн бие хүний онцлогийн ойлголт тулгамдсан хэвээр байсан байна.   

Хүний ёсны учир шалтгааныг ерөнхий онолын суурийг тавигч Зигмунд Фрейд гэмт зан үйлийн асуудалд багагүй анхаарал хандуулжээ. Гэмт зан үйлийн механизмүүдийг ойлгохыг эрмэлзсэний эцэст түүний эхэнд түрэмгий зан байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Бие хүний зан үйлийн үндэс нь зан (араншин)-гийн эвдрэл байдаг.

 

Америкийн социологичид Эдвин Шур: 'Сэтгэл судлалд анализ хийгчдийн дунд оршиж буй гэмт явдлын талаарх зарим үзэл бодлоор бол хүн болгон сэтгэл дотроо гэмт хэрэгтэн" гэснийг иш татсан байна. Харин олон нийтийн хэвлэл мэдээлэл, америкийн статистикийн мэдээ, баримтаас үзвэл америкчуудын 90% гаруй хувь нь дор хаяж амьдралдаа 1 удаа гэмт хэрэг үйлддэг гэж баталж байна Үүнээс 30%-иас дээш хувь нь хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэг ба энэ нь ихэвчлэн илэрдэггүй байна.

Зигмунд Фрейдийн шавь Альфрел Аалер гэмт үйлдлийн эх үндсийг нээх, илрүүлэх зорилгоор сэтгэл судлалд багагүй хөдөлмөр зориулсны эцэст "бусдаас өөрийгөө дээр үзэх" тухай сургаалаа томьёолжээ-*. "Бусдаас өөрийгөө дорд үзэх" нь бие хүний зан үйл, ертөнцийг үзэх үзлийн онцгой хэлбэр юм "... Бусдаас өөрийгөө дорд үзэх явдал - хун өөрийгөө хүнээс дутуу үнэлэх мэдрэмжээ" хэт томруулсны үр дүн.

 Өмгөөлөгчид шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн бага нас хүнд хэцүү байсан тийм учрыг ял оноохдоо үүнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохыг хүссэн өмгөөллийн үг их хэлдэг. Бусдаас өөрийгөө дорд үзэх онолын үүднээс үзвэл энэ бүгд эсрэгээр байна. Бүрэн бүтэн хүн биш гэж үзэх үзэл бие хүний ес суртахууныг эвдэж, нийгмийн эсрэг чиглэл, баримжааг төрүүлж, батжуулна.

 

§.4   Гэмт хэрэгтэн  бие  хүний  социологийн, нийгэм-сэтгэл судлалын анализ

Социологийн задлан шинжилгээний мөн чанар нь энэ чиглэлийн эрдэмтэд гэмт хэрэгтэн бие хүний биологийн, хүн судлалын судалгаагаар хязгаарлахгүй хүний үйлдлийг нийгмийн хучин зүйлтэй харьцуулдагт байгаа юм.

Бие хүний шинжилгээний социологийн хандлагын нуух өөрийн эх үндсээрээ хүний мөн чанар, нийгмийн орчин, түүний амьдралын гадаад нөхцөл байдлын философи ойлголт руу дөхөж очно.

Философичид бие хүний тухай асуудлыг дараах байдлаар: "Хүн өөрийн мөн чанараараа догшин, эвлэрсэн байдаг уу? эсвэл анхнаасаа сайн санаатай байсан уу Нэг үгээр хэлбэл хүмүүс чоно уу? хонь уу? харин нэг зэрэг чоно, хонь хоёрын нийлбэр байж болох уу?" гэж томьёолжээ

XVI зууны Сэргэн мандлын үеийн Германы сэтгэгч Мартин Лютер хүн биологийн мөн чанараараа эвдэрсэн өөдгүй амьдарч гэдэгт итгэлтэй байв. XVII зууны Английн сэтгэгч Томас Гоббс. "Хүн хүнээ чоно" гэж үзсэн. Соён Гэгээрлийн үеийн Францын сэтгэгчид үүний эсрэг байр суурийг баримталж, "Хүн өөрийн мөн чанараараа сайн, сайхан санаатаЙ" гэжээ. Харин уур хилэн, хорсол бол амьдралын гадаад нөхцөл байдлын ур дагавар юм. Х^эрвээ эдгээр нөхцөл байдлыг сайжруулчихвал хүний сайн, сайхан нь муугаа дийлнэ.

 

 Хүний хүчирхийллийн дараа  хэлбэрийг тодорхойлон ангилснаараа энэ бүхэнд хуульчдын сонирхлыг татаж болох юм.

ба)       айж цочирдсоноос үүдэх хүчирхийлэл

б) бухимдал

в) атаархал   ба   хардалт

г)  өс хонзонгийн хүчирхийлэл

д) төлөөсийн хүчирхийлэл

е) тарчлан зовоох
ё) хуучны цусан өш

 

Гэмт явдлын эх үүсвэр, учир шалтгааны анализ нэгэн зэрэг хоёр хүчин зүйлийг бие хүний өөрөөр хэлбэл, хувийн ба нийтийн тохиолдлын тодорхойлон харуулж байна.

ХувиЙН   хүчин   зүйлд   тодорхойлох   шинжтэй   нь   бие хүний зорилго чиглэл, түүний үнэт зүйлсийн баримжаа юм.

Фромм   "Хүн   болгон   тодорхой,   сонгосон   чиглэлээр   урагш хөдөлж байдаг сайн сайхан зүйл рүү аль эсвэл муу муухай руу гэж тодорхойлжээ.

Бие   хүний энэхүү чиглэл нь  дараах зүйлээс хамааралтай

ба) бие хүний гарал;

б. Бие хүний хүмүүжил

в) хүрээлэн буй орчин

г. Боловсролын түвшин

д. Мэргэжил

е. Нас хүйс, бие бялдрын чадал

Нийгмийн хучин зүйлийн хувьд бие хувийн нийгмийн төлөв байдал уг хүний үндсэн хэрэгцээг нь хангахад тус болж байна уу? үгүй юу? гэдэг нь чухал юм.

 

 

 

 

 

 

 

БАТЛАВ: Тэнхимийн эрхлэгч                                                                 Д.Эрдэнэцэцэг

 

ЛЕКЦ №6

Хугацаа: 90 минут

 

ГЭМТ  ЯВДЛЫН  СОЦИОЛОГИ

§.  Гэмт явдлын социологийн орчин үеийн  чиг хандлагууд

Үйлдэл зүйн социологийн бие даасан томоохон сэлбаруудын нэг нь  гэмт явдлын социологи юм. Гэмт явдлын социологи нийгэм, нийгмийн хзсэг, бүлэг, хувь хүний дунд гарч буй гэмт хэргийг нийгмийн хэм хэмжээнээс гажсан сөрөг үзэгдэл болох талаас судалдаг.  Гэмт явдлын социологийн судалгааны онцлог нь гэмт хэргийн зэрэгцээ гэмт хэрэгт шууд хүргэдэг нийгмийн аюултай нөлөөлийг өөрөөр хэлбэл, нийгмийн ёс суртахууныг зөрчин, түүнд хохирол учруулдаг гажууд зан үйлийг судалдагт оршино. Үүнээс гадна социологи гэмт явдлын нийгмийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлж арга зам, нийгэм дэх гэмт явдлын өөрчлөлт, хөдөлгөөн, гэмт хэрэгтний нийгмийн бүтэц, гэмт хэргийн төрлийг судалж, гэмт явдлын хөгжил, хөдөлгөөнийг урьдчилан тодорхойлдог. Эдгээр задлан шинжилгээнүүдээ статистикийн баримт, үйлдэл зүй судлаач, сэтгэл   зүйчид, сэтгэл гэм судлаачид, хүн судлалын судлаачдын судалгаанд тулгуурладаг байна.

Гэмт явдлын социологи бусад шинжлэх ухаануудаас криминологитой их ойр байдаг. Зарим эрдэмтэдийн үзлээр криминологийн судалгааны объект гэмт хэрэгт хүргэж буй шалтгаан, нөхцөл, байдлыг судлах (сэтгэл зүйн талыг) тохиолдолд социологийн судлах зүйлийн салбар, хүрээтэй шүргэлцэхэд хүрдэг.

Мөн гэмт хэргийг тодорхой үйлдэл зүйн хэм хэмжээний хүрээнд судлахдаа гэмт явдлын социологи эрүүгийн үйлдэл зүйтэй маш нягт холбоотой.  Ямар нэг  гэмт хэрэгтний сэтгэл зүйн онцлогийн тухай яригдвал шүүхийн сэтгэл гэм судлалтай ойр дөт болно. Гэмт явдлын социологи хууль зүйн болон бусад мэргэжлийн салбаруудын мэллэгийн эх сурвалжийг ашиглаж, социологийн судалгааны арга зүй, техникийг бүрэн хэрэглэж, гэмт хэрэгт задлан шинжилгээ, прогноз хийнэ.

 

 

Хүн судлалын онолын үндэсийг Ч.Ломброзогийн үзэл тавьсан. "гэмт хэрэгтэн хүн" бүтээлдээ гэмт хэрэгтэн нь хүний эрт эдүгээгийн үүслээс (атавизм) үеэс үед удамшиж ирсэн тодорхой хүн судлалын шинжтэй байдаг. Энэ нь бие бялдрын хөгжил, тархины багтаамж, эрүүний хэлбэр, биеийн урт, нүүрний ерөнхий хэлбэр гэх мэт болно.

Ч.Ломброзогийн судалсан бие бялдрын болон сэтгэл зүйн атавизм нь гэмт хэрэгтнүүдийн дунд ажиглагддаг нийтлэг шинж ч байж болохыг үгүйсгэхгүй.

Гэмт хэрэгтний мөн чанарыг зөвхөн атавизмаа олж харах хандлага нэг талтай гэж шүүмжилж байна. Яагаад гэвэл тохиолдлын, бүлэг, улс төрийн гэмт хэргүүд судлаачдын хараанд өртөхгүй үлдэхэд хүрэх нь. Ферри, Дюригейм болон бусад социологичид, криммнологичид Ч.Ломброзогийн хүн судлалын онолыг шүүмжлэхлээ гэмт явдалд нөлөөлөх биологи, физиологийн хүчин зүйлсийг үгүйсгээгүй юм.

Гэмт хэрэгтэн "төрөлхийн" байдаг бөгөөд гэмт явдлын эрс өсөлт үүнээс шууд холбоотой учраас түүнтэй тэмцэх өөрсдийн боловсруулсан аргыг хэрэглэхийс антропологийн сургаалийн төлөөлөгчид шаргуу шаардаж байсан боловч илт шинжлэх ухаанч бус тул удаан хугацааны турш эрдэмтэд, практик ажилтнуудын оюун ухаанд зохих байрыг эзэлж чадаагүй билээ. Энэ учраас гэмт явдлын байдал шинэ үзэл санааг шаардах болов. Иймд эрүүгийн үйлдэл зүйд хүн судлалын сургаал үеэ өнгөрөөж шинэ чиглэл социологийн сургаал бий болсон түүхтэй.

2. Гэмт явдлын нийгмийн мөн чанарын үзэл баримтлалыг баримтлагчид гэмт явдлын гарал, үүслийг амьдралын нийгмийн нөхцөлтэй холбодог:  Энэ нь нийгмийн ннститутүүдийн үйл ажиллагааны түвшинтэй; нийгэмд бие хүн өөрийгөө илүйлдэлийлж чадах боломжтой; нийгмийн үнэт баялгаас хүртэх  хүртэмжтэй; улс төрийн үйлдэл чөлөөтэй; хүмүүсийн хүмүүжлийн агуулгатай уялдаатай гэсэн үг. Жишээ нь: Ф.лист гэмт явдлын өсөлтийн нийгмийн нөхцлийг ядуурал, гүйланчлалтай холбож, гэмт явдалтай тэмцэх үндсэн чиглэлийг эдийн засгийн тэгш бус байдлыг устгах, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх явдал гэж тодорхойлж байв.

И.Тейлор, П.Уолтон, Дж.Янг гэмт явдлын үндсэн шалтгааныг хөрөнгөтний нийгмийн байгуулалаас олж харж байжээ. Э.Дюркгейм гэмт явдлыг нийгмийг тодорхойлогч хүчин зүйл гэж үзсэн. Яагаад гэвэл нийгэмд гэмт явдлыг ямар нэг хэлбэрээр төрүүлэхүйц эх үүсвэр үргэлж байдаг байна. Мөн нийгэм болон өөрийн гэмт хэргийн төрлүүдийг төрүүлдэг ба гэмт явдал амьдралын нийгмийн нөхцөлтэй бат бөх уялдаатай болохыг Э.Люркгөйм "хэм хэмжаэ ба эмгэг" бүтээлдээ дурдсан. Э.Ферри гэмт явдлыг биологийн болон нийгмийн хэвийн бус үзэгдэл гэж тодорхойлохдоо: "бидний онолоор гэмт хэрэг зөвхөн биологийн үзэгдэл ч биш, байгаль, нийгмийн бүтээгдэхүүн ч   биш  харин   нийгмийн  хэвийн  бус   байдлын  бүтээгдэхүүн мөн” гэжээ.

Цаашилбал, гэмт хэрэг биологийн болон байгаль нийгмийн нийлмэл  үзэгдлийн хувьд түүний үүсэл зарим нэг хүчин зүйлүүдийн нөлөөллийн түвшингээс,  хүний ялгаанаас, нөхцөл байдлаас,  цаг хугацаа,  орон зайнаас  шалтгаалдаг. Ф Лист   гэмт   явдлын   хүний   үүслийн   (антропологи)   хүчин зүйлүүдийг үгүйсгээгүй бөгөөд харин нийгмийн хүчин зүйлүүдтэй харьцуулбал нөлөө нь үүсмэл юм гэжээ.

Гэмт явдалд нөлөөлж, тодорхойлж буй нийгмийн хүчин зүйлүүд дотор нийгмийн янз бүрийн давхаргын тэгш бус байдлыг (өмч, өрсөлдөөн, мөлжлөг) онцолж байв.

3. Гэмт  явдлын   нийгмийн   шалтгааныг  судалж  буй дараачийн үзэл баримтлал нь "аномия"-ийн үзэл баримтлал. Аномия-шилжилтийн  үеийн  гажилт.  Цөхрөнги  байдал  гэсэн утгатай үг. Энэ үед хуучин хэм хэмжээ, үнэт зүйлс үйлчлэхээ больж, харин шинэ үйлдэл зүйн хэм хэмжээ нийгмийн харилцааг зохицуулж   эхлээгүй   байх   явдал.   Э.Дюркгейм   аномия-г шилжилтийн   ба   хямралын    үед   байх    ёстой  үзэгдэл   гээд: "нийгмийн цөхрөнги” байдал гэдэг нь нийгмийн уялдаа, хэлхээ нийгмийн   хэм   хэмжээний   тогтолцоо   суларч,   эвдэрч,   эмх замбараагүй болох байдал" гэж тодорхойлсон байна. Энэхүү байдал нийгмийн үйл ажиллагааны үүргийг нурааж, зөрөлдөөн, эсэргүүцэл, нийгмийн хэм хэмжээг зөрчсөн гажууд зан үйлүүдийг нийгэмд төрүүлдэг байна   нийгмийн аномын үзэл баримтлалыг Р.Мертон хөгжүүлж, "нийгмийн үнэт зүйлс. Түүнээс хууль ёсоор хүртэх нийгмийн бүлгүүдийн боломжийн хооронд тэнцвэргүй байдал үүснэ. Энэ нь нийгмийн тогтолцоо үргэлж түгшүүртэй байх  хүчин зүйл болдог. "Хүмүүс өөрийн хүссэн зорилтоо биелүүлэхийн тулд хулгай, залилангийн аргыг сонгож, хууль ёсны арга замыг үгүйсгэдэг" гэж өгүүлжээ. Нийгэмд хүмүүс аж амьдралынхаа  эх үүсвэрийг   хууль   ёсны аргаар   олж   авч байна   уу?   Үгүй   юу   гэдгийг  хннах   хяналт   байхгүй   болох тохиолдолд хуурч мэхлэх,  залилах,  хахуулдач,  гэмт явдлын аргаар зорилгоо биелүүлэх явдал "хэвийн" үзэгдэл мэт болсоор байдаг байна.

Хэрэв  Э.Дюркгейм аномын нийгэм-сэтгэл зүйн талыг гаргасан бол Р.Мертон нийгмийн ба нийгэм-сэтгэл зүйн талыг товойлгож тавьсан. Р.Мертон америкийн нийгмийг судалсны үр дүнд дараах дүгнэлтэд хүрсэн. Нийгмийн хэм хэмжээг зөрчсөн гажууд зан үйлүүд нийгмийн доод давхаргынхны дунд их гардаг ба үүний шалтгааныг дараах зүйлд байна гэж үзэж байна.

Нэгдүгээрт. Доод давхаргын хүмүүсийн ажил мэргэжлийн боломж нь биеийн хүчний хөдөлмөрөөр ихэвчлэн хязгаарлагдсан байдаг

Хоёрдугаарт, бага орлогогой, мэргэжлийн бус хөдөлмөр үйлдэлэлдэг хүмүүсийн хувьд өндөр орлоготой "зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, рэкет-тэй өрсөлдөх маш хэцүү.

Нийгмийн ийм хэсэг эд баялаг, амжилт олох, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тупд гэмт хэргийн арга замыг сонгоход хүрдэг ба энэ нь элдвийн гажуул зан үйл элбэгшэхэд хүргэдэг. Бага орлого, ядуурал, гуйланчлал гэмт хэргийн шалтгаан юм. Үүнээс үндэслэн Р.Мергон "доод давхаргынхны гэмт явдал жирийн хүмүүс нийгмийн хэвийн бус нөхцлийг эсэргүүцэл; байгаатай адилаар гарч ирж болно" гэж дүгнэсэн байна.

 

4. Дээр дурдсан гэмт явдлын социологийн чиглэлүүдээс гадна бие хүн, гэмт  хэргийн  орчны харилцан  уялдаа хэлхээний тухай онолыг нэрлэж болно (Э.Сатерленд). Хувь хүн гэмт бүлэглэлүүдийн гишүүдтэй холбоо. Хэлхээтэй байснаар хууль үйлдэл зүйн хзм хзмжээг үгүйсгэх үзэл түүнд төлөвшиж, гэмт зан төлвийн сэдлүүдийг тодорхойлох, гэмт хэрэг үйлдэх арга, техникт суралцах, түүнээс өөрийгөө хамгаалах арга, хэлбэр техниктэй болдог.

5. Гэмт явдлын социологид бидний бодлоор зөрөлдөөний онол багагүй ач холбогдолтой.  

Гэмт хэргийн социологийн дүн

Шинжилгээний   онцлог

Дэлхийн хууль зүйн зургийг хуульчид сайн судалж, тодорхойлон бичдэг. Улс орнуудын хууль зүйн шинжлэх ухаанд гэмт хэргийг хуулиар хориглосон үйлдэл гэж тодорхойлсон байдаг.  Гэмт хэргийн социологийн дүн шинжилгээ өнөөдөр бидэнд  үгүйлэглэж  байна.   Үйлдэл зуй  судлаачийн хувьд  гэмт хэргийг тухайн орны үйлчилж буй хууль тогтоомж, үйлдэл зүйн тогтолцооны  хил  хязгаараар л олж  харна.   Тухайлбал;   нэг улсад гэмт хэрэгт тооцогдож байсан үйлдэл, нөгөө улсад гэмт хэрэг гэж үздэггүйн учир юунд байна вэ?

Энэхүү байдал нь гэмт хэргийн агуулга хууль тоггоомжийн тогтолцооны тодорхой өчүүхэн хэв маяг ба хэлбэрийн цаана нуугдаж байна гэсэн үг. Ийм далдлалт олон улс орны эрк зүйн тогтолцоонд гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэм буруу, нийгмийн хор уршгийн талаархи үзэл, төсөөлөл харилцан адилгүй байдал ач холбогдол өгөхгүй байх боломж олгож байна.

Гзмг явдлын социологийн орчин үеийн үе шатны хөгжилд түүнийг криминологийн шинжлэх ухаанаас зааглах шаардлага гарч ирж байгаа ба энэ нь үйлдэл зүйн боловсролын тогтолцоонд нэн чухал юм.

Криминологид гэмт явдлыг тухайн нутаг дэвсгэрт тодорхой цаг хугацаа, нөхцөл байдалд үйлдэгдсэн хуулиар хориглосон үйлдэл гэж үздэг.

Харин үйлдэл зүйн социологийн хувьд гэмт хэрэгт задлан шинжилгээ хийхдээ хэд хэдэн онцлог шинжтэй.

1. Гэмт хэргийн судалгаанд олон хэмжүүрээр хандах хандлага

Социологичид гэмт хэргийг судлахдаа криминологичдоос өөр байр сууринаас, өөрөөр хэлбэл, гэмт хэргийг нийгмийн "өвчин". Хувь хүнд нөлөөлж буй орчны нөлөөлөл; хүн амьдралдаа ганц удаа алдах алдааны төрөл: гажууд зан үйл: эд баялгийг хүртэх арга; хүчирхийлэл, эсэргүүцлийн хэлбэр гэх талаас сонирхон судалдаг.

 

 

 

 

 

 

БАТЛАВ: Тэнхимийн эрхлэгч                                                                 Д.Эрдэнэцэцэг

 

ЛЕКЦ №7

Хугацаа: 90 минут

ЭРҮҮГИЙН ЯЛЫН  СОЦИОЛОГИ

§.1.  Ялын талаарх социологийн чиг хандлагууд

Эрх зүйн социологи эрх зүйн хэм хэмжээний үүсэл хөгжилд анализ хийхээс гадна бодит амьдралд эрх зүйн үйлчлэх үйлчлэл, түүнийг хэрэглэх практикийг судалдаг

Эрх зүйн социологийн бүтцийн нэг хэсэг нь эрүүгийн ялын социологи ба эрүүгийн хариуцлагын талаарх шинжилгээ эрх зүйн социологийн судалгааны чухал асуудлуудын нэг болсоор байна. Эрх зүйн социологийн эрүүгийн ялд шинжилгээ хийх зорилго нь ялын үндэслэл, зорилго, арга хэрэгслийг тогтоох, улмаар төрийн үйл ажиллагааны цээрлэлийн үр дүн, гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын харилцан хамаарлыг илрүүлэхэд оршино.

Ялын онол, практикийн социологи хандлага, харьцуулсан шинжилгээний үндсэн дээр ялын тухай тусгай шинжлэх ухаан (пенология) төлөвшсөн юм. Ерөнхий социологид социологийн мэдлэгийн 3 түвшин байлаг.

 

1.            Ерөнхий социологийн онол

2.     Тусгай болон хувийн социологийн  мэдлэг [дунд түвшин)

3.            Тодорхой судалгааны үндсэн дээр олж авсан анхдагч мэдлэг.

 

Италийн эрдэмтэн энэхүү бүтээлдээ гэмт хэргийн бүрэлдэхүүнд тохирох ял өгөх тухай, гэмт хэрэгтнийг давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх тухай асуудлуудыг хөнджээ. Рецидив, давтан үйлдсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эцсийн арга хэмжээ нь цаазаар авах ял байдгийг бид мэднэ.

Дундад зууны шүүн гаслах ажиллагаа гэмт хэрэгтнийг олны нүдний өмнө цаазалдгаас үзвэл бусдыг айлгах зорилгыг агуулж байв.

Ийм ч учраас энэ үед дөрвөн мөчилж алах, түүдэг   гал   дээр   шатаах,    чихийг   огтлох,   дух,    хацар   дээр тамгалах, хавирганаас нь сэнжилж дүүжлэх зэрэг зэрлэг аргуудаар хэрэглэж байжээ. Жишээлбэл: Орос оронд Иван Грознын үед завхай эхнэрийг амьдаар нь газарт булж, бэлгийн гаж донтон, хүчингийн гэмт хэрэгтнүүдийг Европт засч байсан байна.

Гэмт хэрэгт тохирсон ял оноож байх тухай Беккериагийн үзэл өрнөдийн орнуудын эрүүгийн эрх зүйн төлөвшилд томоохон үүрэг гүйцэтгэсэн.

Түүхийн өнгөрсөн үеүдийн ялын тогтолцооны тухай ерөнхий төлөөлөлтэй болохын тулд 2000 жилийн өмнө орчин үеийн ойлголтод байгаа шорон ял эдлүүлэх байгууллагууд.

Гэмт хэрэгтнүүдийг зүгээр л  нойтон шавартай ухсан нүхэнд өлсөж үхтэл нь хорьдог байв. Тэднийг өрөвдсөн хүмүүс хааяа идэх юмны хэлтэрхий тийш нь чулуудчихдаг байжээ.

Төр эдийн засгийн хувьд бэхжиж гэмт хэрэгтнүүдийг өөрийн хөрөнгөөр хорьж,  цагдаж чадах  боломжтой болсон тэр үеэс  л  шоронгийн  тогтолцоо төлөвшиж  эхэлсэн  байна.

 Гэмт хэрэгтнийг тусгаарлах, нийгмийг тэднээс хамгаалах зайлшгүй шаардлага гарснаас шорон хэрэгт)й болсон нь ойлгомжтой.

Өнгөрсөн зуунуудад цаазаар авах ялын зэрэглэлээр сэжигтнийг байцаах үед айлгах үүднээс зодож, бие эрхтнийг нь гэмтээдэг байжээ.

Өнөөдөр ч гэсэн дэлхийн бөмбөрцгийн аль нэг хэсэгт янз бүрээр зодох явдал хэвээр байгаа бөгөөд түүний залгамжлагч нь цахилгааны хүчдэлээр зовоох явдал гэж хэлж болно. Латин Америкт залхаан цээрлүүлэхчид боомилох аргыг илүүтэйд үздэг байна.

 

Манай улсад тарчлаан зовоох төрлийн эрүү. шүүлт устгагдсан хэдий ч цагдаа, хорих байгууллагад хүнийг зовоох үзэгдэл байхыг үгүйсгэхгүй.

Эрүүгийн ялын тухай шинжлэх ухаанд Э.Дюркгейм том хандив оруулсан юм. "Нийгмийн хөдөлмөрийн хуваарийн тухай" өөрийн бүтээлдээ ялын хувьслыг дараах байдлаар томъёолсон байна.

1.     Нийгмийн хөгжил сул дорой байх дутам ял харгис, хатуу байдаг. Ийм нийгэмд хэмжээгүй эрхт (хаант засаг)   засаглал, ноёрхоно үнэхээр бидний дээр дурьдсан харгис хатуу эрүү шүүлтүүд дундад зууны үед л ноёрхож байсан.

2. Соёл   иргэншлийн   хөгжилтэй   хамт  ял   энэрэнгүй болж  ирнэ.   Энэрэнгүй  болох  чиглэлийг  цаазаар авах   ялыг   дэлхийн    улс   орнуудад   өөрчилсөөр байгаагаас харж болох юм. Ялын шинэ хэлбэрүүд бий болж байна.

Дээрхээс үзвэл Э.Дюркгейм ял буюу эрх чөлөөг хязгаарлах явдлыг нийгэм дах нийгмийн хяналтын хэвийн, жам ёсны арга хэрэгсэл гэж үзсэн байна.

 Ж.Карбонье Э.Дюркгеймийн эрх зүйн социологид оруулсан хувь нэмрийг үнэлж, ялын зорилго бол Дюркгеймийн үзсэн шиг "Нийгмийн хэвийн үйл ажиллагааг хангах. нийгмийн ухамсрын түвшинг зохих хэмжээнд нь барьж байхад оршино гэжээ.

§.2.  Ялын чиг үүрэг

Ялын тухай шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн үйл явцад ялын чиг үүрэг, зорилгыг янз бүрээр тодорхойлсон онолууд бий болсон ба эдгээр нь төрийн хуульд тусган, бэхжилээ олсон байна.

Эрүүгийн ял олон зорилго, чиглэлтэй, янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг хэцүү асуудлын нэг юм, Эрүүгийн ялаар үйлдсэн гэмт хэргийг цээрлүүлэх, гэмт хэрэгтнийг айлгах, нийгмийн шударга ёсыг сэргээх, гэмт хэрэгтнийг засаж залруулах явдал илэрч байдаг.

 Энд чухам аль нь чухал гэдгийг тодорхойлоход түвэгтэй учраас хуульчдын үзэл бодол зөрөөтэй байхад хүргэдэг.

Ялын зорилго түүний чиг үүргээр тодорхойлогдоно.

Ялын чиг үүргийг

Ш  цээрлүүлэх,

Ш  урьдчилан сэргийлэх,

Ш  нийгмийн шударга ёсыг сэргээх,

Ш  хүмүүжүүлэх гэсэн 4 чиглэлд хуваан үзэж болох юм.

Эд бүгд Монгол Улсын Эрүүгийн хуулинд тусгалаа олсон. Эрүүгийн хуулийн 45-р зүйлийн 3 дахь хэсэгт: "Эрүүгийн хариуцлагын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино"1 гэж тодорхойлжээ.

Дээрх чиг үүргүүдийн заримыг авч үзвэл.

1. Цээрлүүлэх чиг үүрэг

Эрүүгийн ха]риуцлагад тодорхойлогч нь цээрлүүлэл байдаг. Манай улсын эрүүгийн хуулинд цээрлүүлэх чиг үүргийг авч үзсэн ба эрүүгийн эрх зүйн салбараар судалгаа, шинжилгээний ажил хийдэг томоохон эрдэмтэд цээрлүүлэх чиг уургийг ялын үндсэн чиглэл гэж үздэг.

Манай улсад ял эдлүүлэх төвлөрсөн 12, төвлөрсөн бус .16 хорих анги, насанд хүрээгүй хүмүүсийн ял эдлүүлэх 1 байгууллага байна.

Эдгээрт 6000 гаруй ялтан эрх чөлөөгөө хасуулан ял эдэлж байна.

Эрүүгийн хариуцлагын асуудлын чухал тал нь төрийн эрүүгийн бодлого юм, Өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжлийн аль нэг үе шатанд түүний хэвийн уйл ан^илдэггүйд ямар төрлийн гэмт хэргүүд аюултай болох, эдгээр гэмт хэрэгт ямар ял зүй ёсоор оногдуулахыг тодорхойлдог.  Тухайлбал,  манай оронд 70-80-аад онд эдийн засгийн гэмт хэрэгт хүнд ял оногдуулж байсан бол 1990-ээд оноос хүн амины гэмт хэрэг цаазаар авах ялыг оногдуулж байна.

Шинэ эрүүгийн хууль бус хүний эсрэг гэмт хэргийн ялыг чангаруулав.

1.           Хүн амины гэмт хэрэгт эрх чөлөөг 15 жил хасаж байсан бол одоо 25 жил хүртэл хорих, мөн цаазаар авах ялтай болжээ.

2.           Хэд хэдэн гэмт хэрэгт яллагдаж буй этгээдийг хөнгөн ялыг  хүндэд нь багтааж хамгийн хүнд ялын хэмжээнүүдээс хэтрүүлэхгүйгээр ял оноохоор хуульчилсан.

Монгол Улсын Эрүүгийн хуулинд тусгалаа олсон ялын цээрлүүлэх чиг үүрэг амьдралд хэрэгжиж байгаа хэдий ч гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэлд эл чиг үүргийг хэтрүүлэн үнэлж болохгүй.

2.  Урьдчилан  сэргийлэх чиг үүрэг

Энэхүү онолыг баримтлалын гол зорилгыг урьдчилан сэргийлэх чиглэл гэж үздэг. Урьдчилан сэргийлэх чиг үүргийн 2 төрөл байна,

 

ба Тусгай мэргэжлийн ба хувийн урьдчилан сэргийлэх үүрэг

 гэмт хэрэгтнийг аюулгүй болгох, дахин нийгэмд аюултай үйлдэл хийх боломж олгохгүй үүднээс тусгаарладаг явдлаар илэрнэ. Гэмт хэрэгтнийг тусгаарлахаас гадна түүний үйлдлийн эсрэг тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна энэ нь аюултай үйлдэл дахин хийлгэхгүйн тулд айлгах сэтгэл судлалын чиг үүрэг юм.

б. Ерөнхий ба эрүүгийн өвөрмөц урьдчилан сэргийлэх чиг  үүрэг.   Гэмт хэрэг,  зөрчилд  орж  болзошгүй  хүмүүсийн ухамсарт эрүүгийн  хариуцлагын  тухай  бодол  суулгаж өгөх явдал. Хүний соёл иргэншил хөгжлийнхөө бүхий л үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг янз бүрийн арга хэрэгслээр авах   тухай   ярьж,   хэрэгжүүлсээр   ирсэн.   Хуулийг   дээдлэх, сахих,   түүнд  засаглах   асуудлыг' зөвхөн  төрийн   цээрлүүлэх бодлогоор   зохицуу/[ахгүй   гэдэг   нь   ойлгомжтой.   Хуулийг дуулгавартай   сахих   нь   юуны   урьд   хууль  хүмүүсийн   ашиг сонирхлыг хэрхэн тусгаж, өөрийн эрхээ хамгаалах, илэрхийлэх боломж нөхцөлөөр хэр хамгаалсан байна гэдгээс шууд хамаарна.

Аль ч нийгмийн хун амын эрх зүйн ухамсар хэлэн арван жид, хэдэн зуун жилийн туршид төлөвшин хөгждөг.

Манай улсад иргэний нийгмийн ардчилсан уламжлал байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манай хүмүүсийг юу сахилга баттай болгож байна вэ? гэвэл хуулийн өмнө хариуцлага хүлээхээс айх айдас гэж хэлж болно.

Гэсэн хэдий ч ялын тогтолцоон дахь урьдчилан сэргийлэх чиг үүргийн нийгмийн ач холбогдол асар их бөгөөд шууд утгаараа  нийгмийн дэг   журам,   тогтвортой  байдалд  ихээхэн нөлөөтэй.

3. Хүмүүжүүлэх чиг үүрэг

Ялтныг хүмүүжүүлэх нь ялын зорилгын оновчтой зорилт юм. Харин оновчтой зорилт шийдвэрлэгдэх нь ховор. Социологийн судалгааны баримтууд эрх чөлөөгөө хасуулан, амьдралын амин чухал хэрэгцээгээ хангах бололцоогүй болсон, дасаж дадсан амьдралын орчноосоо хөндирсөн хүмүүсийн дотоод сэтгэл зүйн бүтэц гажуудалд ордгийг гэрчилж байна. Энэ байдлыг шинжлэх ухааны судалгаанууд нотолж байна. Эрх чөлөөгөө хасуулсан ял эдэлж буй хүмүүсийн (5-8 жилийн хугацаанд) хэвийн чиглэл, баримжаа.хүсэл эрмэлзлэл/1 заримдаа эвлэрдэг.

Энэ тухай 1940 онд ЛТроцкийг устгах нууц ажиллагааг удирдаж байсан шоронд 15 жил ял эд/лэн Зөвлөлтийн (хуучин нэрээр) тагнуулч Павел Судоплатов хэвийн амьдралд дасахад хэцүү байснаас ингэж бичжээ. "Зам хөндлөн гарах... Энэ бол бүхэл бүтэн проблем байлаа. 15 жил жижигхэн давчуу өрөөнд суучихаад гадаа гарна гэдэг бол маш том, аюултай орон зай мэт санагдаж байв1".

Ялын чиг үүргийг ур нөлөөг дэмжихийн  тулд шинжлэх ухаанд социологийн судалгаа шинжилгээний үзүүлэлтээс өөр арга хэрэг&хэрэгсэл олдохгүй болов уу. Хааяа энэ үзүүлэлтүүд "хасах" тэмдэгтэй гардаг. Жишээлбэл: ОХУ-л уучлал үзүүлсэн хун амины гэмт хэрэгтнүүдийн цаашдын амьдралыг сонирхвол 52% нь жилийн дотор дахин гэмт хэрэг үйлддэг ба 11% нь дахин хун амины гэмт хэрэг үйлддэг ажээ,

Хорих байгууллага ялтанг хүмүүжүүлдэггүй харин муу муухайд С:ургах сургалтын бааз нь болдог гэдэг яриа байдагч тодорхой тооны хүмүүс ялаа эдэлж дуусаад нийгэмд хүний Хэвийн амьдралаар амьдарч буйг үгүйсгэж болохгүй.

Шорон хоригдлын сэтгэл зүйг гажуудуулдаг гэдгийг АНУ-д тооцож, хэрэв онц хүнд. хунд гэмт хэрэг биш бол гэмт Хэрэгтэн ялын төрлөө сонгохыг зөвшөөрдөг. Тухайлбал, хорих ангид ял эдлэх  уу? Эсвэл  өндөр торгууль төлөх үү? гэх мэт.

4. Гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүрэг

Ямар эрүүгийн гэмт хэрэг бие хүний эрх. эрх чөлөө, нийгмиЙН үнэт зүйлсийн тогтолцоо, Нийгмийн л.эг журамд гэм хор, хохирол учруулдаг. Нийгмийн дэг журам Төрийн хяналтаас гадуур байдаг ч>юп нийгмийн бүтэц гам^уудаж байдаг. Эрүүгийн эрх зүй нийгмийн лэг журам, нийгмийн шударга ёс, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхийг эрмэлздэг.

 

 

 

§.3.  Ялын дээд хэмжээ:  

Социологийн эргэцүүлэл

Эрх зүйн социологийн бүрэлдэхүүн хэсэг болох ялын социологийн судалгааны дүн шинжилгээнүүдийн жишээнээс ялын дээд хэмжээний асуудлыг авч үзье. Цаазаар авах ял нь хууль зүйн төдийгүй, философи, ёс суртахуун, социологийн асуудал юм.

 Сүүлийн үед ялын дээд хэмжээ болох цаазаар авах ялын асуудал дэлхий нийт ихээхэн анхаарал татах болжээ. 1Лаазаар авах асуулдалд эрх зүйн^'тн социологийН байр сууринаас ана/лиз Хийсэн.  Хэрэв  философич  уг асуудлыг хүний амьдралын үнэ цэнийн талаас хардаг бол эрх зүйн социологид цаазаар авах ял нийгмийн ухамсарт хэрхэн яаж нөлөөлж байна вэ? гэдгийг илрүүлдэг.   Цаазаар   авах   ял  хүнийг   гэмт  хэрэг   үйлдэхээс айлгах  уу?  үгүй   юу?  Яаж  нөлөөлөх   вэ?   гэдгийг  нотолж, батлахын тулд эрх зүйн социологийн судалгааны материалд анализ хийх ёстой.

Соёл иргэншлийн хөгжлийн явцад ял энэрэнгүй болох тухай Э.Дюркгеймийн үзлийг амьдрал нотолж байна.

Манай ертөнцөд 200 гаруй улс гүрэн оршин тогтнож Шүүн таслах ажиллагаанд нь цаазаар авах ялыг ямар нэг шалгуураар хэрэглэж буй улс орнуудыг 3 үндсэн бүлэгт хуваан үзэж болно.

1.        Цаазаар авах ялыг хэрэглэж буй улс (100 гаруй) бий.   Ихэвчлэн   Ази  тивийн  улсуудад  (БНХАУ,   Монгол   Улс, Энэтхэг, Бирм, Индонези болон бусад). Арабын орнууд (Египет, Сири, Иран, Пакистан бусад); Африкийн {Ангол, Нигер, Замби бусад) байгаа юм АНУ-д цаазаар авах ялыг хэрэглэж байгаа, БНХАУ,   Америк,   Саудын   Арабд   цаазын   тоо   их   байна. Хятад 1995 онд 2.5 мянган хүнийг хүн амь, хээл хахуул, улсын   өмчийг   ашиглан   шамшигдуулсан,    мансуурах    бодис наймаалсан хэргээр цаазалжээ.

2.        Цаазаар  авах  ялыг онцгой   нөхцөл  байдлын  үед хэрэглэдэг 20 гаруй улс бий. Тухайлбал, лайн байлдааны нөхцөлд г.м. Европын орнууд, Латин Америкийн орнууд, Их Британи, Итали, Канад, Израиль, Аргентин, Бразиль, Мексик ба бусад.

3.        Цаазаар авах ялыг хууль тогтоомжоосоо бүрэн хассан   35   улс   байдаг.   Ихэвчлэн   Европын   улсууд   (Англи, Франц, Герман, Дани, Австри, Швед, Норвеги, Португали ба бусад)

АНУ-л байдал өөрийн өвөрмөц онцлогтой. АНУ-д 50 мужаас 12 нь ялын дээд хэмжээг өөрчилсөн. Ялын дээд хэмжээг энэрэнгүй болгох үүлнээс цаазаар авах ялыг 5 янзын аргаар гүйцэтгэж  байна. Энэ нь цахилгаан сандал, хурдан үйлчлэх хороор тарих, дүүжлэх, буудах, хорт хийн тасалгаа. Зарим мужид цаазаар авахуулах аргаа ялтан өөрөө сонгох боломж өгдөг. Манай улсын хуулинд ялын дээд хэмжээг буудах аргаар гүйцэтгэхээр заасан. Цаазаар авах ялыг эцсийн шатанд ерөнхий/лөгч уучлал үзүүлбэл (5үх насаар нь хорих ялаар солино. Цаазаар авах ялыг байлгах, үгүй болгох тухай маргаан эдүгээ мухардалд ороол байна. Бур энэ талаарх хийсэн эрх зүйн социологийн шинжилгээнүүд ч маргаж буй галуудын үзэл,  онолыг батлах хариу өгч чадахгүй байна.

Тухайлбал, Америкийн эрдэмтэн Г.Селлин АНУ-ын эрүүгийн статистию олон жилийн турш харшуулсан шинжилгээ хийсний эцэст цаазаар авах ял нуугдмал гэмт хэргийн ухамсарт ямар ч нөлөө үзүүлэхэгүй байна гэсэн дүгнэлтийг хийж.ээ. НҮБ-ийн мэргэжилтнүүд АмерикиЙН эрдэмтний арга зүйг ашиглан "Орчин үеийн ертөнц дэх дэх цаазаар авах ялын тухай' илтгэлдээ.э бэлджээ (1960). Эдгээр мэргэжилтнүүд АНУ, Их Британи, Франц, Канал, Мексик, Цойлон болон бусад улс гүрнүүдийн хууль тогтоомж, статистиКТ судалгаа хийсэн байна.

Харин судалгааны үр дүн Т.Селлнний үзлийг баталжээ. Хүн амины гэмт хэргийн түвшин хууль тогтоомжид цаазаар авах ял  байгаа,   үгүйгээс  хамаарахгүй  байжээ.   Хүн  амины гэмт  хэргийн   тоон   үзүүлэлтэд  ажилгүйдэл,   чөлөөт  цаг  их байх, арьсны болон үзэл бодлын аль нэг бүлэглэлд хамаарах зэрэг их нөлөөлж байв.  Америкийн өөр социологич И.Эрлих бие хүний түвшинд өөр арга зүйг хэрэглэн судалгаа явуулсны үр дүнд цаазаар авах ял нуугдмал гэмт хэрэгтнийг гэмт хэрэг үйлдэхэд  ихээхэн  нөлөөлдөг гэж үзсэн  байна.

 

 

БАТЛАВ: Тэнхимийн эрхлэгч                                                                 Д.Эрдэнэцэцэг

 

ЛЕКЦ №8

Хугацаа: 90 минут

ХУУЛЬ  ЗҮЙН   УЧИР ХОЛБОГДОЛ

БҮХИЙ  ЗӨРӨЛДӨӨН

§8.   Зөрөлдөөний  ойлголт,   онцлог

Социологийн ерөнхий онолд өнөөдөр бүтэц - үйл ажиллагааны онол (функционализм). зөрөлдөөний онол (теория конфликта) гэсэн хоёр томоохон урсгал ноёрхож байна.

Бүтэц - үйл ажиллагааны онол нь нийгэм бол тодорхой чиг чиг үүрэг бүхий харилцан уялдаа, хамааралтайг бүрэлдэхүүн Хэсгээс бүрдэх бүхэл бүтэн организм болохыг иш үндэс болгодог. Зөрөлдөөний онол нь аливаа нийгэм улс төр, эдийн зас^аг, оюун санаа гэх мэг харилцан адилгүй/й хэсгүүдээс тогтох  ба эдгээр нь улс төр, ЭЛИЙн засгийн эрх мэдэл, материаллаг баялгийн төлөө байнгын зөрчил, тэмцэлтэй байлаг гэдгээс үүдэлтэй. Энэ бол НИЙГМИЙН зөрөл(1өөний эч үндэс мөн. Нийгмийн зөрө/дөөний олон төрлөөс хууль зүйн учир холбогдол бүхий зөрөлдөөнийг суллах, түүний учир шалг-аанд дун шинжилгээ хийх явдал эрх зүйн социологийн судалгааны хүрээн дэх гол асуудал болж байна.

Хууль зүйн учир холбогдол бүхий зөрөлдөөн нь хувь хүн, нийгмийн хэсэг, бүлэг, институтийн нийгмийн субъектуудын харилцан үйл ажиллагааны янз бурийн ялгаатай байх тухай нийгмийн зөрөлдөөний нэг төрөл том, Хууль зүйн учир холбогдол бүхий зөрөлдөөний ойлголт,онцлогыг авч үзэхийн өмнө "зөрчил", "өрсөлдөөн", "хэрүүл-маргаан" гэсэн утга ойролцоо ухагдахуунуудыг тайлбарлахыг оролдсон.

Зөрлийн  үндэс нь талуудын гол ялгаанууд юм. Өөрөөр хэлбэл, агуулгаараа эсрэг, тэсрэг байх. Жишээлбэл: баян, ядуугийн ялгаа, бичиг үсэгтэй хун, бичиг үсэггүй хүмүүсийн ялгаа нь амьдралын хэв шинжил, амьдрал боломжид байр сууриа хадгалж байлаг гол ялгаа Тэдний ашиг Сонирхол, хэрэгцээ ч зөрчилдөж байдаг.

Зөрчил нь 2 талыг сөргөлдөөнд хүргэхгүйгээр хөгжиж, шийдвэрлэгдэж болно. Зөрчлийн хамгийн хурц илрэл нь зөрөлдөөн болдог Зөрөлдөөн байгаа газар зөрчил заавал байдаг. Ийм учраас: зөрчил ба  зөрөлдөөн

бүхэл,  хэсгийн  харьцаатай.   Зарим  судлаачид зөрөлдөөнийг зөрчлийн  суурь гэж тодорхойлдог.

Зөрөлдөөний онцлог:

/Улс   төр,   эдийн засаг,   гэр  бүл   гэх   мэт  нийгмийн амьдралын бүх салбар хүрээнд зөрөлдөөн гарч байдаг. Үүний нэг адил эрх зүйн салбарт зөрөлдөөн гарна. Эхний ээлжинд хууль зүйн учир холбогдол бүхий зөрөлдөөнийг шийдэхийн  тулд  эрх  зүйн  үйлчлэлийн  хил хязгаарыг  тодорхой  болгох шаардлагатай юм шиг санадагтаа/Харин нийгмийн амьдралд/Ш хууль зүйн  шинж  нь  тодорхой  бус  уг.үзэгдэлтэй  тааралддаг/ Жишээ ны хууль зөрчигч цагдаа хоёрын хоорондын харьцаа хууль зүйн шинжтэй байхад гэр бүлийн доторх гишүүдийн маргаанд   хууль  зүйн   элемент  дамжмал   байдаг.   Өөр   үгээр хэлбэл,   эрх  зүйн  үзэгдлийг  анхдагчпааланш,  .хоёрдогчхоёр  үзэгдэл  гэж ангнлдагт1 йайгаа  юм.  

Эрүүгийн хэрэгт хүргэдэг зөрөлдөөний  ойлголт,  хандлага

1. Хууль зүйн учир холбогдол бүхий зөрөлдөөний хөдөлгөөн, явц, механизмыг илүү ойлгомжтой болгох үүднээс түүний нэг төрөл болох эрүүгийн гэмт хэрэг болдог :Зөрөлдөөний талаар авч үзвэл.үзвэл. Гэмт хэрэг, гэмт зан үйл, гэмт хэрэгтний ашиг сонирхол нь нийгэм, хувь хүний ашиг сонирхолтой харшилж байдгийг тайлбарлах нь илүүц болов уу. Хүн амь, хүчин, танхай, дээрэм, хулгай зэрэг гэмт хэргийн олон төрлүүд бие хун, нийгмийн хэсэг, булгийн ашиг сонирхлыг хохироож;., зөрөлдөөний үр дагавар, сүүлчийн шат болдог Үүний тал илрэл нь хуч хэрэглэсэн гэмт Хэрэгтний (санаатай бусдын амь насыг хохироох, санаатай бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг} шалтгаант холбоогоор илэрнэ.

Гэмт хэргийн шалтгааныг судалсан суда^гааны дүн шинжилгээнээс үзвэл хуч хэрэглэсэн гэмт хэргүүд янз бүрийн хэрүүл, маргаан, тааламж муутай харьцаа, ахуйн эмх замбараагүй байдлаас үүдэн гардаг нь тогтоогджээ. Мөн хувь хүмүүсийн хоорондын зөрөлдөөн ихэнх тохиолдолд хүч хэрэглэх эх үндэс болдог Үүнээс үзвэл зөрөлдөөний өвөрмөц төрлийн нэг нь Эрүүгийн эрх зүйн хүрээнд хамрагдах эрүүгийн хэрэгт хүргэдэг зөрөлдөөн болж байна.

Эрүүгийн хэрэгт хүргэдэг зөрөлдөөний үр дагавар ба төгсгөлийн шат нь түүний үүсэл , хөгжлийн онцлогийг тодорхойлох явдал цөөнгүй байдаг.

Эрүүгийн хэрэгт хүргэдэг зөрөлдөөний төгсгөлийн шат хөдөлгөөн,    явцын    онцгой механизмын илрэл нь болдог юм.

2. Эрүүгийн хэрэгт  хүргэдэг зөрөлдөөн өөрийн жингээрээ нэг төрлийн байдаггүй. Төгсгөлийн шатны гэмт хэрэг өөр өөр юм. Ийм зөрөлдөөний  оролцогчдын тоо өөр байна. Энэ нь зөвхөн хоёр хүн (хожмын гэмт хэрэгтэн ба хохирогч) байх нь цөөнгүй боловч, ихэнхдээ зөрчилдсөн субъектүүд (гэмт хэрэгтнүүд ба хохирогчид) байх ба түүнчлэн бүлгүүдийн хооронд үүссэн эрүүгийн зөрөлдөөн ч мөн тохиолддог.

Эдгээр зөрөлдөөний объект ба хэрэг үүсэх шалтгаан нь энэ бүр байдаг. Эрүүгийн хэрэгт хүргэдэг зөрөлдөөний ялгаатай байдлын гол шалгуурын нэг нь цаг хугацааны шалгуур бөгөөд өөрөөр хэлбэл, тэдгээрийн үргэл;жлэх хугацаа, хэргийн харилцан  үйлдлийн гоо хэмжээ юм. Эл шалгуураар эрүүгийн хэрэг хүнд|хүргэдэг зөрөлдөөнийг үргэлжилсэн ба тохиолдлын ШИНЖТЭЙ гэж ангилж болно.

Үргэлжилсэн шинжтэй зөрөлдөөн гэдэг нь угтаа гэмт ХЭрГиЙН янз бурийн тохиолдлын цуглуулга юм. Хоорондын харилцаанд нь харилцан бие биенээ үл ойшоох байдал хуримтлагдсан, байнга санал зөрөлдөж, үе үе маргаж байдаг хамаатнууд, гэр бүлийн гишүүд. хамтран амьдрагсад, ажиллагсад, хөршүүд. танилууд зэрэг нь ийм зөрөлдөөний субъект нь болдог. Иймэрхүү зөрчлүүд нь эцэстээ гэмт хэргийн байдлаар илрэх харилцан үйлдлийн тодорхой нэг тохиолДОЛ болдог ба эцсийн энэ шат нь дарамт дээд цэгтээ хүрсэн тэдний харилцааны ерөнхий нөхцөл байдлаас үүснэ.

Санал Зөрөлдөөний сэдвүүд байнга өөрчлөгдөх ба эдгээр нь хамт амьдрах хүмүүсийн хоорондын харилцаан дахь захирах]эах, захирагдах ёсон, эд хөрөнгийг эзэмших хийгээд хуваах асуудал, субъектүүдийн хэн нэгний ёс суртахуунгүй буюу эмх замбараагүй байдал, хамаатнууд эсвэл хөршүүдийн хэн нэгний аж ахуйгаа эрхлэх арчаа!-үй байдал, эхнэр нөхөр, хамт амьдрагсадын аль нэгний хардлага зэрэг байна. Ийм зөрчилт харилцаа хэдэн сар, хэдэн жилээр ч үргэлжилж болох юм

Хүн амины хэргээр төгссөн зөрөлдөөнүүдийг судлаач Д.Лакенбилл судлаад тэдгээр зөрөлдөөн нь дунжаар 6 үе шаттай байдгийг  тогтоожээ.

1.    Ирээдүйн хохирогч ирээдүйн хэрэгтнийг доромжлох эсвэл түүний шаардлагыг биелүүлэхээс татгалзана.

2.    Гэмт хэрэгтэн уг үйлдлийг дайсагнасан хэмээн ойлгох,

3.    Өдөөн   хатгах юмуу, эсвэл довтолно.

4.    Хохирогч түүнд үл захирагдах ба эсвэл хариу довтолно.

5.    Талууд харилцан довтлох, эсвэл зөвшилцөлд хүрнэ.

6.    Талууд зөрөлдөөнөө үргэлжлүүлэх, эсвэл дахин зодоон эхэлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ашигласан материал

1.    Ж.Амарсанаа. “Эрх зүй нийгмийн харилцаа” тохируулагч. УБ.

2.    Ж Амарсанаа Хүний эрх: Олон улсын ба үндэсний эрх зүйн асуудал”

УБ   2000.

3.    Г.Баярхүү . “Эрх зүйн мэдлэг соёл”. УБ.   1981.

4.   Д.Баярсайхан. “Эрх зүйн онол”. УБ.  2000.

5.    Л.Бурмаа.  "Эрх зүйн ухамсрын төлөвшил" магистрын зэрэг горилсон дипломын ажил. УБ. 2001

6.       С.Жалан-Аажав. Төр, эрх зүйн онол (лекцүүд)-  УБ 2000.

7.       Н.Жанцан. Криминологи УБ   2000.

8.       Н.Лүндэндорж. Эрх зүйн шинжлэх ухааны уг гарвал.
"Эрх зүй" цуврал.  2000.  N4-5.

9.       А.Лхагва  Монгол Улсын шүүхийн шийдвэр биелүүлэх эрх зүй УБ.  1999.

10. С.Нарангэрэл. Өсвөр үеийнхний эрх зүйн хүмүүжилд” УБ.   1983.

11. С.Нарангэрэл. Монголын ба лэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ. 2001.

12. С.Нарангэрэл. Англи-Монгол-Орос хууль зүйн толь  УБ. 1999.

13. С.Нарангэрэл., Н.Лүндэндорж. Эрх зүй судлалын удиртгал  УБ. 2002.

14. Д.Нямсүрэн. Төр, эрх зүйн онол УБ.   2004

15. В.Отгоннасан. Социологийн судалгааны үндсэн аргуудУБ.   1993

16. М.Ринчин.  Улс төрийн хэлмэгдүүдэлт ба цагаатгал   УБ. 2000.

17.   Ц.Сарантуяа. Үндсэн эрх болон хүний эрххарьцуулалт,  онол эргэцүүлэл.   "Эрх зүй"  цуврал    2000

18. Б.Содовсүрэн. Хууль хүндэтгэх үзэл, "Социалист хууль ёс" сэтгүүл 1981. N8.

 

 


[1] В.Н.Кулрявиев..  В.П.Казимирчук.  Современная социология права.  М.   1995. с.52.

[2] В.Н.Кулрявиев..  В.П.Казимирчук.  Современная социология права.  М.   1995. с.7-15.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 38 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax