хууль бол шударга ёс

2012-06-06 - ОУХЭЗ-н тест

Олон улсын хувийн эрх зүйн ойлголт
1. Олон улсын хувийн эрх зүйн үндсэн зарчим нь:
a. шударга ёсыг хангах
b. сул талыг дэмжих
c. хууль сонгох боломжийг өргөжүүлэх
d. нягт холбоо бүхий эрх зүйг тогтоох
2. Олон улсын хувийн эрх зүйн үндсэн зарчим нь:
a. тэгш байдлыг хангах
b. олон улсын шийдвэрийн зохицолдооныг хангах
c. Ordre public-ийг харгалзах
d. талуудын чөлөөт байдлыг дээдлэх
3. “Гэрээний хэлбэрийг түүнийг хийсэн улсын эсхүл үндсэн гэрээнд хэрэглэсэн улсын хуулиар
тодорхойлно” гэсэн хэм хэмжээнд дараах төрлийн холболт хэрэглэсэн:
a. кумулятив холболт
b. факультатив холболт
c. альтернатив холболт
d. сөргөлцсөн холболт
4. Гадаадын иргэний хувийн (иргэний эрх зүйн чадвар, чадамжийг тогтоох) хуулийг тодорхойлоход
аль арга нь илүү зохимжтой вэ?
a. эцэг эхийн харьяаллаар
b. төрсөн газраар
c. иргэний харьяаллаар
d. өөрийн хүсэлтээр нь
5. Талууд хуулиа сонгоогүй тохиолдолд худалдах худалдан авах гэрээнд хэрэглэгдэх хууль нь:
a. гэрээ байгуулсан газрын хууль
b. гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах газрын хууль
c. гэрээний харилцаанд гол үүрэг гүйцэтгэж буй талын хууль
d. барааны өмчлөх эрх шилжих газрын хууль
6. Талууд хуулиа сонгоогүй үед зээлийн гэрээний үүргийг дараахь байдлаар тодорхойлно:
a. зээлдэгчийн талын хуулиар
b. зээлдүүлэгчийн талын хуулиар
c. гэрээ байгуулсан газрын хуулиар
d. зээлийн мөнгийг олгосон газрын хуулиар
7. Талууд хуулиа сонгоогүй бол барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг дараах байдлаар
тодорхойлно:
a. захиалагчийн талын хуулиар
b. ажил гүйцэтгэгч талын хуулиар
c. ажил гүйцэтгэж буй газрын хуулиар
d. гэрээ байгуулсан газрын хуулиар
8. Талууд хуулиа сонгоогүй тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээнд хэрэглэгдэх хуулийг сонгох арга
журам нь:
a. гэрээ байгуулсан газрын хууль
b. гэрээний үр дүн гарч буй газрын хууль
c. гэрээний үүрэгт гол үүрэг гүйцэтгэж буй талын хууль
d. гэрээний маргааныг шийдвэрлэх газрын хууль
9. Хуулийн этгээдийн харьяалсан улсыг тодорхойлоход үл хэрэглэгдэх аргыг ол:
a. удирдах байгууллага нь оршин байгаа газрын
b. үйл ажиллагааныхаа голыг явуулдаг газрын
c. үүсгэн байгуулж, бүртгүүлсэн улсын
d. үүсгэн байгуулагчдийн нийтлэг иргэний харьяаллын
10. “Гэм хор учруулсны улмаас үүсэх үүргийн талууд нэг улсын харьяат иргэд байвал тэдгээрийн
эрх үүргийг энэхүү харьяалсан улсын хуулиар тодорхойлно” гэсэн хэм хэмжээнд дараах төрлийн
холболт хэрэглэсэн байна:
a. кумулятив холболт
b. нийтлэг зүйлийн холболт
c. шалтгаант холболт
d. сөргөлцсөн холболт
11. Инкотермс-2000 нь эрх зүйн эх сурвалжийн төрлийн хувьд:
401234
1
a. олон улсын гэрээ
b. үндэсний хууль
c. заншлын хэм хэмжээ
d. шүүхийн практик
12. “Хэлцлийн хэлбэрийг түүнийг хийсэн газрын хуулиар тодорхойлно” гэсэн хэм хэмжээ нь:
a. диспозитив хэм хэмжээ
b. факультатив хэм хэмжээ
c. олон талын хэм хэмжээ
d. нэг талын хэм хэмжээ
13. Монгол Улсын шүүх, арбитр гадаад улсын хуулийг хэрэглэж болох уу? Илүү зөв хариултыг
сонгоно уу.
a. болно
b. болохгүй
c. зөвхөн олон улсын хувийн эрх зүйн харилцаанд болно
d. зөвхөн маргааны талууд тохиролцсон тохиолдолд болно
14. Монгол Улсын Иргэний хуулиар өвлөх харилцаанд ямар үндсэн холбоос хэрэглэсэн бэ?
a. иргэний харьяаллын
b. өв оршин байгаа улсын
c. гэрээслэл бичсэн газрын
d. өвлүүлэгчийн амьдран сууж байсан газрын
15. Монгол Улсын Иргэний хуулиар өвлөх харилцааны гэрээслэлийн хэлбэрт ямар үндсэн холбоос
хэрэглэсэн бэ?
a. өвлүүлэгчийн хувийн (иргэний эрх зүйн чадвар, чадамжийг тогтоох) хууль
b. гэрээслэл бичсэн газрын хууль
c. гэрээслэл бичих үед гэрээслэгчийн байнга амьдран сууж байсан улсын хууль
d. өв байгаа газрын хууль
16. ОХУ-д байнга амьдран сууж байсан БНХАУ-ын харьяат иргэн хүний Монгол Улсад байгаа үл
хөдлөх хөрөнгийн өвлөх харилцааг аль улсын хуулиар зохицуулах вэ?
a. Монгол Улсын
b. БНХАУ-ын
c. ОХУ-ын
d. өвлөгчийн сонгосон улсын
17. Монгол Улсад байнга амьдран сууж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын харьяат иргэн
хүний өв залгамжлалын асуудлыг аль улсын хуулиар зохицуулах вэ?
a. Монгол Улсын
b. БНСУ-ын
c. Монголд Улсад байгаа хөрөнгийн өвлөх харилцааг Монгол Улсын, БНСУ-д байгаа
хөрөнгийн өвлөх харилцааг БНСУ-ын хуулиар тус тус зохицуулна
d. бусад улсад байгаа үл хөдлөх хөрөнгөөс бусад хөрөнгөд хамаарах өвлөх харилцааг
Монгол Улсын хуулиар зохицуулна
18. 1999 оны Гэр бүлийн тухай хуульд зааснаар “Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын
иргэдийн гэрлэх асуудлыг”:
a. гэрлэгчдийн сонгосон улсын хуулиар
b. олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын хуулиар
c. гэрлэгчдийн нийтлэг харьяаллын хуулиар
d. гэрлэгчдийн амьдран суугаа газрын хуулиар тодорхойлно.
19. Монгол Улсын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд /Унгар, Болгар, Куба/ гэрлэгчдийн гэрлэх
үндсэн нөхцөлийг дараахь байдлаар тодорхойлсон:
a. гэр бүл бүртгүүлсэн газрын хуулиар
b. гэрлэгчдийн харьяалагдсан улсын тус бүрийн хуулиар
c. нөхрийн харьяалагдсан улсын хуулиар
d. гэрлэгчдийн амьдран суух газрын хуулиар
20. Солонгос улсын иргэн хоёр залуу Монгол улсад түр хугацаагаар байхдаа хоорондоо зодолдож
нэг нь эрүүл мэндийн хувьд багагүй хохирсон байна. Хохирогч залуу хохирлоо нөхөн
төлүүлэхээр Монгол улсын шүүхэд ханджээ. Хэрэв Монгол улсын шүүх энэ хэргийг харьяалан
шийдвэрлэх эрхтэй гэж үзвэл шүүх аль улсын хуулийг хэрэглэж энэ хэрэг маргааныг
шийдвэрлэх вэ?
a. Солонгос улсын хууль
b. хохирогчийн сонгосон улсын хууль
c. Монгол улсын хууль
d. талуудын хэрэглэхээр тохиролцсон улсын хууль
41234
2
21. Монгол Улсад байгуулагдсан ОХУ болон БНХАУ-ын хамтарсан компани Монгол Улсад авто зам
барихаар монголын засгийн газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээнд аль
улсын хуулийг хэрэглэх вэ?
a. Монгол Улсын хууль
b. ОХУ-ын хууль
c. БНХАУ-ын хууль
d. талуудын сонгосон улсын хууль
22. БНХАУ-ын компани Монгол Улсад авто зам барихаар монголын засгийн газартай ажил гүйцэтгэх
гэрээ байгуулжээ. Талууд гэрээнд хэрэглэгдэх хуулиа сонгоогүй бол аль улсын хуулийг хэрэглэх
вэ?
a. гэрээ байгуулсан газрын хууль
b. гэрээний үр дүн гарч буй газрын хууль
c. гэрээний үүрэгт гол үүрэг гүйцэтгэж буй талын хууль
d. гэрээний маргааныг шийдвэрлэх газрын хууль
23. Монгол Улсын хуулийн дагуу олон улсын шинжтэй хэлцлийн хэлбэрийг аль улсын хуулиар
тодорхойлох нь зохимжгүй вэ?
a. хэлцэл хийсэн газрын хууль
b. тухайн хэлцлийг хүчин төгөлдөр хийгдсэн гэж тооцоход баримтлах хууль
c. хэлцлийн зүйлээс хамаарч холбогдох улсын хууль
d. хэлцэл хийх санал гаргагч талын хууль
24. Гадаадын иргэний, иргэний эрх зүйн чадамжийг ямар тохиолдолд Монгол Улсын хуулиар
тодорхойлох вэ?
a. аливаа гэрээ хийх
b. аливаа гэм хор учруулсны хариуцлага хүлээх
c. гэрээслэл бичих
d. Монгол Улсад байгуулсан аливаа гэрээний хувьд
25. Шүүхээр олон улсын хувийн эрх зүйн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд
баримтлах хуулийг тодорхойлоход дараахь холбоосын алийг нь хэрэглэх вэ?
a. Lex rei sitae
b. Lex fori
c. Lex patriae
d. Lex solutionis
26. Иргэний харьяалалгүй хүний эрх зүйн чадамжийг тодорхойлоход дараахь холбоосын алийг нь
хэрэглэх вэ?
a. Lex domicilii
b. Lex rei sitae
c. Lex patriae
d. Lex celebrationis
27. Монгол Улсад гадаадын иргэний эрх зүйн чадамжийг тодорхойлохдоо ямар төрлийн холбоосыг
үндсэн арга болгон хэрэглэдэг вэ?
a. Lex domicilii
b. Lex rei sitae
c. Lex patriae
d. Lex celebrationis
28. Монгол Улсад гадаадын иргэний эрх зүйн чадамжийг тодорхойлохдоо ямар төрлийн холбоосыг
туслах (субсидар) арга болгон хэрэглэдэг вэ?
a. Lex domicilii
b. Lex fori
c. Lex patriae
d. Lex celebrationis
29. Олон улсын худалдааны гэрээний харилцааны “нягт холбоо бүхий” улсыг тодорхойлох илүү
оновчтой шалгуур аль нь вэ?
a. Гэрээ байгуулсан газар
b. Гэрээг бүртгүүлсэн газар
c. Гэрээний гол үүргийг гүйцэтгүүлэгч талын хувийн хууль
d. Тухайн гэрээний агуулгад шийдвэрлэх ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэгч талын
хувийн хууль
30. Олон улсын шинжтэй гэм хор учруулсны улмаас үүсэх үүрэгчлэлийн “нягт холбоо бүхий” улсыг
тодорхойлоход зохимжгүй шалгуур аль нь вэ?
a. Гэм хор учруулах үр дагавар бүхий үйл баримт бий болсон газар
b. Гэм хор учирсан үр дагавар бий болсон газар
c. Гэм хор учруулагчийн хувийн хууль
d. Хохирогчийн хувийн хууль
4234
3
31. “Талууд өөрөөр тохиролцоогүй бол гадаад эдийн засгийн хэлцлээр замд яваа эд хөрөнгийг
өмчлөх эрхийн асуудлыг уг эд хөрөнгийг илгээсэн улсын хуулиар тодорхойлно” гэсэн хэм
хэмжээнд дараах төрлийн холболт хэрэглэсэн:
a. диспозитив холболт
b. факультатив холболт
c. альтернатив холболт
d. сөргөлцсөн холболт
32. Олон улсын иргэний хэргийн шүүхийн харьяалал болон тухайн хэрэгт хэрэглэгдэх эрх зүй
хоорондоо харилцан нөлөөлөх үү?
a. ямар нэгэн харилцан нөлөөлөл байх боломжгүй
b. заавал харилцан нөлөөлнө
c. зарим тохиолдолд харилцан нөлөөлөх боломжтой
d. дээрх гурван хариулт бүгд буруу
33. Олон улсын иргэний хэргийн шүүхийн харьяалал болон тухайн хэрэгт хэрэглэгдэх эрх зүйн
хоорондын харилцан нөлөөллийг Монгол Улсын үндэсний хууль тогтоомжоор хэрхэн тогтоосон
бэ
a. хэрэглэгдэх хуулиас хамаарч шүүхийн харьяаллыг тогтооно
b. шүүхийн харьяаллаас хамаарч хэрэглэгдэх хууль шууд тодорхойлогдоно
c. шүүхийн харьяаллыг тогтоосны дараа тухайн шүүх хэрэглэгдэх хуулиа өөрөө тогтооно
d. шүүхийн харьяалал ба хэрэглэгдэх хууль зэрэг тодорхойлогдоно
34. Олон улсын хувийн эрх зүй нь:
a. бүх улсуудын хувьд нийтлэг нэг эрх зүй мөн
b. аль нэгэн улсын үндэсний эрх зүйн бүрэлдэхүүн хэсэг мөн
c. олон улсын нийтийн эрх зүйн бүрэлдэхүүн хэсэг мөн
d. гадаадын иргэдийн эрх зүй мөн
35. Улс орнуудын хооронд эрх зүйн зөрчилдөөн үүсэх гол шалтгаан
a. эрх зүйн харилцааны зохицуулалтын агуулга ялгаатай
b. тухайн эрх зүйн харилцаанд оролцогчдын иргэний харьяалал өөр байдаг
c. эрх зүйн харилцаа өөр өөр улсад үүсдэг
d. улс орнуудын хууль тогтоомжид хэрэглэсэн нэр томьёо ялгаатай утга агуулгатай
байдаг
36. Зөрчилдөөний эрх зүйн арга нь
a. иргэний эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийг сонгох арга журмыг тогтооно
b. иргэний эрх зүйн харилцааг шууд зохицуулах журмыг тогтооно
c. улс хороондын хуулийн зөрчилдөөнийг тодруулна
d. улс хоорондын хуулийн нэр томьёоны зөрчилдөөнийг арилгах арга журмыг тогтооно
37. Ямар хэргийг олон улсын хамаарал бүхий гэж ОУХЭЗ-д үзэх вэ?
a. Эрх зүйн харилцаанд оролцогч нэг тал нь гадаад улсын хуулийн этгээд байх
b. Эрх зүйн харилцаанд оролцогч нэг тал нь гадаадын төр байх
c. Эрх зүйн харилцаанд оролцогч нэг тал нь аль ч улсын харьяалалгүй хүн байх
d. Дээрх гурван хариулт бүгд зөв
38. “Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шаардах эрх шилжих нь хуучин үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг
гүйцэтгэгчийн нарын тухайн гэрээг байгуулахдаа баримталсан улсын хуулиар тодорхойлогдоно”
гэсэн хэм хэмжээнд дараахь төрлийн холболт хэрэглэсэн байна:
a. кумулятив холболт
b. нийтлэг зүйлийн холболт
c. шалтгаант холболт (lex causae)
d. сөргөлцсөн холболт
39. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийн
хэлбэрийг Монгол Улсын хуулиар тодорхойлно” гэсэн нэг талын хэм хэмжээг хэрхэн олон талын
хэм хэмжээ болгох вэ?
a. “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийн хэлбэрийг тухайн эд хөрөнгө байгаа
улсын хуулиар тодорхойлно” гэж бичвэл
b. “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа хэлцлийн хэлбэрийг Монгол Улсын
хуулиар тодорхойлно” гэж бичвэл
c. “бусад улсын нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийн
хэлбэрийг Монгол Улсын хуулиар тодорхойлно” гэж бичвэл
d. боломжгүй
40. “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх, гэрээслэх, түүнийг
өөрчлөхөд Монгол Улсын хуулийг хэрэглэнэ” гэсэн хэм хэмжээ нь:
a. диспозитив хэм хэмжээ
b. факультатив хэм хэмжээ
c. олон талын хэм хэмжээ
434
4
d. нэг талын хэм хэмжээ
41. Монгол Улсын шүүх дараахь төрлийн эх сурвалжийн алийг нь хэрэглэж болохгүй вэ?
a. Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ
b. Монгол Улсын нэгдэн ороогүй олон улсын гэрээ
c. Гадаад улсын хууль
d. Дээр дурдсан бүгдийг хэрэглэж болохгүй
42. Олон улсын шинжтэй иргэний харилцааг зохицуулахад ямар аргыг хэрэглэдэг вэ:
a. Зөвхөн материаллаг эрх зүйн арга
b. Зөвхөн зөрчилдөөний эрх зүйн арга
c. Материаллаг болон зөрчилдөөний эрх зүйн арга
d. Ямар нэгэн тусгайлсан арга байхгүй
43. ОУХЭЗ бол ... мөн:
a. Үндэсний эрх зүй
b. Олон улсын эрх зүй
c. Эрх зүй биш харин техникийн журам
d. Гадаадын этгээдэд зориулсан тусгай эрх зүй
44. Монгол Улсад ОУХЭЗ-г хамрах хүрээний хувьд хэрхэн ойлгодог вэ?
a. зөвхөн зөрчилдөөний хэм хэмжээг агуулна
b. зөрчилдөөний хэм хэмжээнээс гадна материаллаг хэм хэмжээг багтаана
c. зөрчилдөөний хэм хэмжээ, материаллаг хэм хэмжээ, мөн олон улсын иргэний
процессийн хэм хэмжээг багтаана.
d. өмнөх гурван хариулт бүгд буруу
45. Өв залгамжлалын харилцааны зохицуулалтыг ижилтгэх (унификаци хийх) олон улсын хамтын
ажиллагаа ямар чиглэлээр явагдаж байна вэ?
a. зөрчилдөөний хэм хэмжээг ижилтгэх
b. материаллаг хэм хэмжээг ижилтгэх
c. зөрчилдөөний болон материаллаг хэм хэмжээг ижилтгэх
d. өнөөдрийн байдлаар ийм хамтын ажиллагаа явагдаж чадахгүй байна
46. Гэр бүлийн харилцааны зохицуулалтыг ижилтгэх (унификаци хийх) олон улсын хамтын
ажиллагаа ямар чиглэлээр явагдаж байна вэ?
a. зөрчилдөөний хэм хэмжээг ижилтгэх
b. материаллаг хэм хэмжээг ижилтгэх
c. зөрчилдөөний болон материаллаг хэм хэмжээг ижилтгэх
d. өнөөдрийн байдлаар ийм хамтын ажиллагаа явагдаж чадахгүй байна
47. Гэрээний харилцааны зохицуулалтыг ижилтгэх (унификаци хийх) олон улсын хамтын ажиллагаа
ямар чиглэлээр явагдаж байна вэ?
a. зөрчилдөөний хэм хэмжээг ижилтгэх
b. материаллаг хэм хэмжээг ижилтгэх
c. зөрчилдөөний болон материаллаг хэм хэмжээг ижилтгэх
d. өнөөдрийн байдлаар ийм хамтын ажиллагаа явагдаж чадахгүй байна
48. Аль нь ОУХЭЗ-ийн эх сурвалжид хамаарахгүй вэ?
a. зөрчилдөөний хэм хэмжээ агуулсан олон улсын гэрээ
b. материаллаг хэм хэмжээ агуулсан олон улсын
c. гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх журам агуулсан
захиргааны байгууллагын эрх зүйн акт
d. нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээ
49. Дараахь байгууллагын аль нь олон улсын худалдааны практик, заншлын хэм хэмжээг нэгтгэн
нэгдмэл баримт бичиг хэлбэрээр нийтлүүлэх үйл ажиллагаа явуулдаг вэ?
a. Иргэний эрх зүйг ижилтгэх талаархи олон улсын Ромын институт (UNIDROIT)
b. Олон улсын худадааны эрх зүйн НҮБ-ын комисс (UNCITRAL)
c. Олон улсын худалдааны танхим (ICC)
d. ОУХЭЗ-н талаархи Гаагийн бага хурал (Haag Conference on PIL)
50. Аль улстай Монгол Улс анх иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх хоёр талт гэрээг
байгуулсан бэ?
a. БНХАУ
b. ОХУ
c. Унгар
d. Болгар
51. Бие даасан зөрчилдөөний хэм хэмжээний “холболтын зүйл” гэдэгт юуг ойлгох вэ?
a. Эрх зүйн харилцаанд оролцогчдын хүлээх хариуцлагыг тодорхойлсон хэсэг
b. Эрх зүйн харилцааны төрөл зүйлийг заасан хэсэг
c. Эрх зүйн тодорхой харилцааны төрөлд хэрэглэгдэх эрх зүйг тодорхойлсон хэсэг
d. Аль гадаад улсын хууль хэрэглэхийг заасан хэсэг
44

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2022-10-19 -
Бичсэн: Зочин
Нхр
[Permanent Link]

Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 13 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax