хууль бол шударга ёс

2012-06-06 - Эрх зүйн социологи тест

1. Эрх зүй нь позитив онолын хувьд

a. эрх зүйн хэм хэмжээтэй давхцсан ойлголт

b. эрх зүйн хэм хэмжээнээс өргөн ойлголт

c. эрх зүйн хэм хэмжээнээс явцуу ойлголт

2. Эрх зүй нь жам ёсны эрхийн онолын хувьд

a. эрх зүйн хэм хэмжээнд үндэслэсэн ойлголт

b. эрх зүйн хэм хэмжээг үндэслэх ойлголт

c. эдгээрийн аль нь ч биш

3. Субъектив эрх

a. эрх зүйн хэм хэмжээнд

b. эрх зүйн үзэл баримтлалд

c. эрх зүйн мөн чанарт

d. эрх зүйн хэрэгжилтэд илүү хамаатай ойлголт

4. Объектив эрх

a. эрх зүйн хэм хэмжээнд

b. эрх зүйн үзэл баримтлалд

c. эрх зүйн мөн чанарт

d. эрх зүйн хэрэгжилтэд илүү хамаатай ойлголт

5. Эрх зүйн мөн чанар эрх зүйт төрийн онол ёсоор

a. жам ёсны байдал

b. захиргааны албадлага

c. төрийн хүлээн зөвшөөрөл

d. шүүхийн хэрэглээгээр илэрхийлэгдэнэ

 

6. Эрх зүйн мөн чанар

a. заавал биелэгдэх шинжээр 

b. эрх зүйт төрийн зарчмуудаар 

c. төрийн хөгжлийн түвшингээр

d. эрх зүйн уламжлалт байдлаар гол нь тодорхойлогдоно

7. Эрх зүйн мөн чанар төрийн хүсэл зоригоор тодорхойлогдоно гэж

үздэг онол

a. материалист онол 

b. нормативист онол 

c. зүй ёсны процедурын онол

d. хууль тогтоох онол

8. Үүсмэл эрх зүйн хэлбэршлийг бий болгох арга зам (Монголын

хувьд)

a. заншлын эрх зүй 

b. хууль тогтоогчийн эрх зүй 

c. шүүхийн эрх зүй

9. Социалист эрх зүйн мөн чанарыг "бутач охин" гэж тодорхойлдог

онол

a. Америкийн онол

b. Францын онол

c. Германы онол

10. "Хууль тогтоомж" гэсэн ойлголт нь багтаамжаараа

a. парламентаас баталсан эрх зүйн баримт бичгийн хүрээнд

b. шүүхэд хэрэглэгддэг эх сурвалжийн хүрээнд

c. хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлээс гаргаж буй бүх баримт бичгийн хувьд

d. хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн баримт бичгүүдийн хувьд

ойлгогдоно

11. Суурь хэм хэмжээ гэдэгт (үл хамаарахыг ол)

a. иргэний үндсэн эрх 

b. эрх мэдэл хуваарилах зарчим

c. Үндсэн хуулийн дархлаа, хамгаалал 

d. ардчиллын үндсэн хэм хэмжээ

e. эдгээрийн аль нь ч биш

12. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэх зарчим нь

a. ардчиллын онол

b. нийгмийн гэрээний онол

c. эрх зүйт төрийн онол

d. хууль тогтоох онолд үндэслэгдсэн байдаг

13. Дараахь эрх зүйн салбаруудын алинд нь төсөөтэй хэрэглэх

зарчмыг хэрэглэж болох вэ?

a. процессын эрх зүйд

b. материаллаг эрх зүйд

c. нийтийн эрх зүйд

d. хувийн эрх зүйд

14. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэх зарчим нь

a. шударга ёсны зарчим

b. тэгш эрхийн зарчим

c. ардчилсан ёсны зарчим

d. хууль дээдлэх зарчим

e. эв нэгдлийг хангах зарчим

15. Эрх зүйт төрийн хэлбэрийн тал (идеал)-д хамаарах зарчим

a. хууль хараат бус, бие даасан шүүхэд хэрэглэгддэг байх

b. хууль эрх мэдлийг хуваарилаж, хязгаарласан байх

c. хууль хүний эрхэд үндэслэгдэж, түүгээр тайлбарлагддаг байх

d. хуулийн тогтолцоонд Үндсэн хууль дээдлэгддэг байх

e. хууль урьдчилан таагдахуйц тогтвортой, тодорхой байх

16. Эрх зүйт төрийн агуулгын (идеал)-д хамаарах зарчим

a. хууль түгээмэл шинжтэй байх

b. хууль тодорхой бичилттэй байх

c. хууль хүний эрхэд үндэслэгдсэн байх

d. хууль нээлттэй, ил байх

e. хууль өөр хоорондоо зөрчилдөөнгүй байх

17. Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн зарчим

a. үйл ажиллагааны зарчим

b. чиг үүргийн зарчим

c. бүтцийн зарчим

18. Шүүн таслах үйл ажиллагааг шүүхээс гадуур явуулахыг хориглоно гэсэн зарчим

a. үйл ажиллагааны зарчим

b. чиг үүргийн зарчим

c. бүтцийн зарчим

19. Шударга шүүх нь

a. хууль ёсны шүүх гэсэн ойлголттой адил 

b. хууль ёсны шүүх гэсэн ойлголтоос ялгаатай 

c. зөв хариулт алга байна

 

20. Шударгаар шүүлгэх эрх 

a. үйл ажиллагааны агуулгатай 

b. бүтцийн агуулгатай 

c. чиг үүргийн агуулгатай

21. Шүүхийн сэтгэлгээний тогтолцоо нь индуктив байдаг эрх зүйн тогтолцоо

a. Социалист эрх зүйн бүл

b. Иргэнлэг эрх зүйн бүл

c. Нийтлэг эрх зүйн бүл

22. Шүүгч гагцхүү хуульд захирагдах гэх зарчим

a. шүүхэд хэрэглэх эх сурвалжид хамаатай зарчим 

b. шүүн таслах үйл ажиллагаанд хамаатай зарчим

c. эдгээрт хоёланд нь хамаатай зарчим

23. Хууль дээдлэх зарчим

a. иргэнд илүү хамаатай 

b. төрд илүү хамаатай

c. эдгээрт адил хамаатай

24. Эрх зүйт төрийн зарчмаар шалгуур хийвэл эрх зүйн тогтолцоог

a. өрнийн ба хуурмаг өрнийн, өрнийн бус

b. нийтлэг, иргэнлэг, социалист

c. шашинт, шашинт бус

d. уламжлалт, улс төржсөн, мэрэгшсэн гэж ангилна

25. Үндсэн хуулийн зарчим бүрэлдэн хөгжихөд нөлөөлсөн онолууд (үл хамаарахыг ол)

a. жам ёсны эрхийн онол

b. иерархи онол

c. эрх мэдэл хуваарилах онол

d. нийгмийн гэрээний онол

e. зөв хариулт алга байна

26. Нийгмийн хамгааллын тогтолцоо нь эрх зүйн аль зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг вэ?

a. шударга ёсны зарчим

b. ардчилсан зарчим

c. тэгш эрхийн зарчим

d. хүмүүнлэг зарчим

27. Олонхоороо шийдвэрлэж, цөөнхийг хамгаалах зарчим нь

a. шударга ёсны зарчим

b. ардчилсан зарчим

c. тэгш эрхийн зарчим

28. Нэгэн удаа Иракын удирдагч асан Садам Хуссейн “Би Иракт шинэ Үндсэн хууль тогтооно” гэж зарласан гэдэг. Энэ нь эрх зүйг өөрийг нь бүтээж байдаг ямар зарчмыг зөрчсөн бэ?

a. Эрх зүйн эх сурвалжууд нь бие биенээ шатлан захирдаг байх

b. Нийтлэг байх

c. Ухаалаг (рационал) байх

d. Тодорхой байх

29. Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх тухай хуулийн 5.1.4-т “иргэн, түүний гэр бүлийн гишүүн-Монгол Улсын иргэнд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэр, гэр бүл болоогүй Монгол улсын иргэн ийм эрх эдлэх боломжгүй гэсэн үг. Энэ нь эрх зүйн ямар зарчмыг зөрчсөн бэ?

a. Эрх зүйн эх сурвалжууд нь бие биенээ шатлан захирдаг байх

b. Нийтлэг байх

c. Ухаалаг (рационал) байх

d. Тодорхой байх

30. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэлийг хангалттай гаргаагүй буюу үндэслэгээ нь тодорхой бус байгаа бол энэ нь эрх зүйн ямар зарчмыг зөрчсөн бэ?

a. Нийтэд зарлагдсан байх

b. Нийтлэг байх

c. Ухаалаг байх

d. Эрх зүйн эх сурвалжууд нь бие биенээ шатлан захирдаг байх

e. Тодорхой байх

31. Эрх зүй, төрийн онолыг эрх зүйн сургалтад суурь хичээл байдлаар чухалчилан авч үздэг сургалтын уламжлал аль үндэсний эрх зүйгээс үүсэлтэй вэ?

a. Германы эрх зүй 

b. Английн эрх зүй

c. Оросын эрх зүй

d. Америкийн эрх зүй

e. Францын эрх зүй 

32. Эрх зүйн хэм хэмжээний төрөл (үл хамаарахыг ол)

a. эрх олгосон хэм хэмжээ

b. үүрэг болгосон хэм хэмжээ

c. хууль бус үйлдэл

d. хориглосон хэм хэмжээ

33. Эрх зүйн хэм хэмжээний үндсэн шинж

a. Нийтлэг нөхцлөөр илэрнэ

b. Дахин давтагдах шинжтэй

c. Зайлшгүй шинжтэй

d. Дээрхи бүгд зөв

 

 

34. Эрх зүйн хэм хэмжээг зохицуулах шинжээр нь

a. Зохицуулах ба хамгаалах

b. Хамгаалах ба бэхжүүлэх 

c. Императив ба диспозитив

d. Ерөнхий ба тусгай 

35. Зохицуулах хэм хэмжээ

a. Төрийн албадлага хэрэглэх нөхцлийг заадаг

b. Тодорхой төрлийн зан үйлийг хязгаарладаг

c. Субъектив эрх, хууль зүйн үүрэг үүсэх үндсэн нөхцлийг тусгадаг

d. Эерэг агуулгатай үйлдэл хийхийг зөвшөөрдөг

36. Иргэд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь

a. Зохицуулах хэм хэмжээ

b. Хамгаалах хэм хэмжээ

c. Хориглосон хэм хэмжээ

d. Эрх олгосон хэм хэмжээ

e. Үүрэг болгосон хэм хэмжээ

37. Төрийн нууцыг задруулахгүй байх нь

a. Императив хэм хэмжээ

b. Диспозитив хэм хэмжээ

c. Хориглосон хэм хэмжээ

d. Нөхөн сэргээх хэм хэмжээ

38. Эрх зүйн хэм хэмжээ нь

a. Тодорхой бус хүрээний этгээдэд үйлчлэх нийтлэг дүрэм журам 

b. Эрх зүйн эх сурвалжид илэрхийлэгдсэн зан үйлийн журам

c. Нийтээр заавал дагаж мөрдөх зан үйлийн журам

d. Эрх зүйн номлол

e. Шүүхийн шийдвэр

39. Императив хэм хэмжээ нь (үл хамаарахыг ол)

a. Ямар нэг сонголгүйгээр томъёологдсон

b. Субъектийн санаа зоригоос үл хамааралтай

c. Субъектийн чөлөөт хүсэл зоригт тулгуурладаг

d. Гэрээний эрх зүйд хамаарна

40. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулах нь

a. Дефинитив хэм хэмжээ

b. Нөхөн сэргээх хэм хэмжээ

c. Хамгаалах хэм хэмжээ

d. Зохицуулах хэм хэмжээ

e. Декларатив хэм хэмжээ

41. Орон сууцны хөлс төлөх нь

a. Декларатив хэм хэмжээ

b. Оператив хэм хэмжээ

c. Зөвшөөрсөн хэм хэмжээ

d. Үүрэг болгосон хэм хэмжээ

e. Хамгаалах хэм хэмжээ

42. Эрх зүйн актын үйлчлэлийн эхлэл, төгсгөлийг зааж өгсөн нь

a. Дефинитив хэм хэмжээ

b. Оператив хэм хэмжээ

c. Императив хэм хэмжээ

d. Диспозитив хэм хэмжээ

e. Нөхөн сэргээх хэм хэмжээ

43. Эрх, үүрэг үүсэх нөхцөл заасан хэсэг

a. Сонгох диспозиц

b. Харьцангуй тодорхой санкци

c. Гипотез

d. Диспозиц

e. Санкци

44. Эрх, үүргийг заасан хэсэг

a. Нийлмэл гипотез

b. Сонгох санкци

c. Диспозиц

d. Санкци

e. Гипотез

45. Шийтгэл, хариуцлага заасан хэсэг

a. Санкци

b. Диспозиц

c. Гипотез

d. Иш татсан диспозиц

46. Зохицуулах хэм хэмжээнд гол төлөв

a. Гипотез болон санкци хамаарна

b. Диспозиц болон санкци байна

c. Гипотез болон диспозиц агуулагдана

d. Дээрхи бүгд зөв

e. Зөв хариулт алга байна

 

 

47. Хамгаалах хэм хэмжээ нь гол төлөв

a. Гипотез болон санкцаас бүтдэг

b. Диспизиц болон санкцийг агуулдаг

c. Гипотез болон диспозиц байдаг

d. Зөвхөн санкцаас хамаарна

48. Дадал зуршил ба хэм хэмжээний гол ялгаа (үл хамаарахыг ол)

a. Дахин давтагдах шинжтэй

b. Хүмүүсийн зан үйлийг журамладаг

c. Үүрэгжсэн байдлыг шаарддаг

d. Зайлшгүй шинжтэй

49. “Ёс суртахууны хэм хэмжээ”, “Эрх зүйн хэм хэмжээ” гэсэн ойлголт

a. Агуулга, багтаамжийн хувьд адил

b. Ёс суртахууны хэм хэмжээ нь өргөн хүрээтэй

c. Эрх зүйн хэм хэмжээ нь өргөн хүрээтэй

d. Үнэлэмжээс хамаарна 

50. Эрх зүйн хэм хэмжээний гадаад хэлбэр нь (үл хамаарахыг ол)

a. Үндсэн хууль

b. Олон улсын гэрээ

c. Хэм хэмжээ тогтоосон акт

d. Эрх зүйн номлол

e. Библи

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 12 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax