хууль бол шударга ёс

2012-06-06 - хүний эрх хичээлийн тест

1.         Харьяалал олж авах аргад хамаарахгүй нь

a.   төрснөөр

b.   хүсэлтээр

c.   ius soli

d.   ius dominium

 

2.         ius soli нь

a.   хөрсний зарчим

b.   цусны зарчим

3.         Дараахи байдлаар Апатрид болдог (үл хамаарахыг сонго)

a.   хөрсний болон цусны зарчим зөрчилдснөөс

b.   төрийн санаачлагаар

c.   хүсэлтээр

d.   эцэг эхгүй бол

 

4.         Дараахи байдлаар Бипатрид болдог (үл хамаарахыг сонго)

a.   хөрсний болон цусны зарчим зөрчилдснөөс

b.   төрийн санаачлагаар

c.   хүсэлтээр

d.   эцэг эхгүй бол

 

5.         Цагаач гэдэг нь

a.   гадаадын иргэн

b.   дүрвэгч

c.   харьяалалгүй хүн

d.   иргэн

 

6.         Дүрвэх шалтгаан болдог нь

a.   гамшиг

b.   дайн, зэвсэгт мөргөлдөөн

c.   хүсэлтээр

d.   хөдөлмөрлөх эрхээ хэрэгүүлэх шаардлага

 

7.         Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр

a.   үндэсний дэглэм эдлэнэ

b.   нэн тааламжтай байх дэглэм

c.   онцгой дэглэм

d.   аливаа дэглэм эдлэх ёсгүй

 

8.         Олон улсын гэрээний эрх зүйн объект

a.   эдийн засгийн харилцаа

b.   олон улсын гэрээ

c.   цэрэг, улс төрийн харилцаа

d.   гэрээ байгуулах талаар эрх зүйн хэм хэмжээ

 

9.         Олон улсын эрх зүйн үндсэн зарчим (Үл хамаарахыг ол)

a.   Хамтын ажиллагааны зарчим

b.   Хүний эрхийг хүндэтгэн дээдлэх

c.   тэгш эрхийн зарчим

d.   тэгш бүрэн эрхийн зарчим

 

10.       Олон улсын эрх зүйн хэм хэмжээ үндэсний эрх зүйн хэм хэмжээгээс давуу хүчинтэй байх онол

a.   нигилист монизм

b.   радикал монизм

c.   дуалист

d.   радикал дуалист

 

11.       Бусад улсаар хүлээн зөвшөөрөгдснөөр шинэ улс бий болдог гэх үзлийг үгүйсгэдэг үзэл

a.   конститутив

b.   декларатив

c.   Тобара доктрин

d.   Эстрада доктрин

 

12.       Хүлээн зөвшөөрүүлэх субъект (үл хамаарахыг ол)

a.   Улс гүрэн

b.   Үндсэн хуулийн замаар бус үүссэн Засгийн газар

c.   Тусгаар тогтолынхоо төлөө тэмцэж буй үндэстэн

d.   Олон улсын байгууллага

 

13.       Олон улсын гэрээний эрх зүйн эх сурвалжид тооцогдохгүй нь

a.   1969 оны ОУГЭЗ тухай Венийн конвенц

b.   1975 оны ЕАБХАЗ-ийн зарчмын тухай тунхаглал

c.   1978 оны Олон улсын гэрээний талаархи улс гүрний эрх зүйн өвлөлийн тухай Венийн конвенци

 

14.       Олон улсын гэрээний эрх зүйн  Венийн конвенцийн дагуу гэрээ  гэж (үл хамаарахыг ол)

a.   хэлэлцээр

b.   тохиролцоо

c.   джентелменийн хэлэлцээр

d.   Конвенци

 

15.       1969 оны  Олон улсын гэрээний эрх зүйн  тухай Венийн конвенцийн дагуу гэрээ байгуулах эрх бүхий субъект

a.   Улс гүрэн

b.   Олон улсын байгууллага

c.   Засгийн газрын хоорондын байгууллага

d.   Олон улсын Засгийн газарын бус  байгууллага

 

16.       Монгол Улс нь Ромын дүрэмд 2000 оны 12 дугаар сард гарын үсэг зурж, 2002 оны 4 дүгээр сард соёрхон баталсан билээ. Олон улсын эрүүгийн шүүхэд харьяалагддаг үндсэн дөрвөн төрлийн олон улсын гэмт хэрэг байдаг. Үүнд хамаарахгүйг ол:

a.   Төрлөөр устгах

b.   Геноцид

c.   Терроризмын

d.   Түрэмгийлэл

 

17.       “Геноцид” (төрлөөр устгах) гэдэг үг нь грек хэлний “genos” буюу удам угсаа, латин хэлний ”caedere” буюу хүн алах, амь бусниулах гэсэн үгнээс гаралтай. Энэ гэмт хэргийг  яаж тодорхойлдог вэ? (хамааралтайг ол)

a.   Нэг бүлэг нөгөө бүлгийн гишүүдийг ялгаварлан гадуурхах

b.   Нэг бүлэг нөгөө бүлгийн гишүүдийг эрхшээлдээ оруулан дарангуйлах

c.   Нэг бүлэг нөгөө бүлгийн гишүүдийг хэсгээр эсхүл бүхэлд нь хоморголон устгах

d.   Нэг бүлэг нөгөө бүлгийн гишүүдийн эрхийг хязгаарлах

 

18.       Апартеидийн гэмт хэрэг Өмнөд Африкаас гаралтай билээ. Уг гэмт явдалтай Нелсон Манделла олон жил тэмцэж, олон жил хоригдсон. Үүний эцэст апартеидыг зогсоож улмаар энх тайван, хүн төрөлхтөний аюулгүй байдал, хүний эрхийг дээдлэх үйлсэд үнэтэй зүтгэл, хувь нэмэр оруулсны төлөө Нобелийн шагнал хүртсэн. Ямар олон улсын гэмт хэргийг апартеид гэдэг вэ?

a.   Нэг бүлэг нөгөө бүлгийн гишүүдийг хэсгээр эсхүл бүхэлд нь хоморголон устгах

b.   Нэг бүлэг нөгөө бүлгийн гишүүдийг дарангүйлах замаар эрхшээлдээ оруулах

c.   Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах

d.   Арьс өнгөөр ялгаварлан тодорхой бүлгийн гишүүдийн эрхийг хязгаарлах

 

19.       Ромин Ашшрафи гэгч палестин гаралтай Голланд улсын иргэн Гааг хотно Израил улсын Консулын газар нэвтрэн орж алсын удирдлагатай тэсрэх төхөөрөмж байрлуулсны улмаас израилын олон арван иргэн амь насаа алджээ. Энэ гэмт хэрэг нь .

a.   Төрлөөр устгах гэмт хэрэг мөн

b.   Түрэмгийлэл мөн

c.   Олон улсын гэмт хэрэг мөн

d.   Олон улсын шинжтэй гэмт хэрэг мөн

 

20.       МУ-ын иргэн О, Ж нар МУ-ын төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгслийг хуурамчаар үйлдэн борлуулж байсан нь тогтоогдон Эрүүгийн хуулиар 9 жилийн хорих ялаар шийтгэгджээ. Хожим нь хуурамч мөнгөн тэмдэгт борлуулсан гэмт хэрэг нь олон улсын шинжтэй болох нь тогтоогдож хохирол учирсан газар болох ОХУ нь шилжүүлэн өгөхийг хүссэн байна. Энэ хэргийг яаж шийдвэрлэх вэ?

a.   Олон улсын шинжтэй учир шилжүүлэн өгнө

b.   Гэмт хэрэгтэнг шилжүүлэн өгөх тухай гэрээ хийсэн байдаг учир шилжүүлэн өгнө

c.   Иргэний болон улс төрийн эрхийн пактад заасан учир шилжүүлнэ

d.   Шилжүүлэн өгөхгүй

 

21.       АНУ-ын зэвсэгт хүчин олон сарын байлдааны ажиллагаа Иракийн нутаг дэвсгэр дээр явуулсны үр дүнд Хасам Хусейн гэгч Иразийн хуучин Загийн газрын гишүүнийг  баривчилсан. Иракийн шинэ Засгийн газар болон АНУ-ын Засгийн газар түүнийг олон улсын гэмт хэрэгт үйлдсэнд сэжиглэж байна. Хасам Хусейн нь:

a.   Иракийн үндэсний эрүүгийн эрх зүйгээр хариуцлага хүлээнэ

b.   АНУ-ын эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ

c.   Төрийн өндөр албан тушаалтан иракийн хуулиар дархан эрхтэй учир ямар ч хариуцлага хүлээхгүй

d.   Олон улсын эрүүгийн хариуцлага хүлээнэ

 

22.       1992 онд Персийн буланд Ирак түрэмгийллийн ажиллагаа явуулж, үүнийхээ төлөө хариуцлага хүлээсэн. Ямар хариуцлага хүлээх үндэслэлтэй вэ?

a.   Олон улсын эрх зүйн хариуцлага

b.   Олон улсын эрүүгийн хариуцлага

c.   Олон улсын хувийн хариуцлага

d.   Үндэсний хууль тогтоомжоор эрүүгийн хариуцлага

 

23.       Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэл рүү иргэн С.Б, С.Б нар зэвсэглэн дайрч тээвэрлэж явсан цөмийн материалыг дээрэмдсэн байна. Энэ хэргийг яаж шийдвэрлэх вэ?

a.   Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хариуцлага хүлээнэ

b.   Гэмт хэрэгтэнг шилжүүлэн өгнө

c.   Уг гэмт хэргийг дотоодын хууль тогтоомжоор шийдвэрлэнэ

d.   Олон улсын эрүүгийн шүүхээр шийдвэрлэнэ

 

24.       2000 онд ХБНГУ-ын Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан 10 настай охиныг хүчиндсэн хэрэгт сэжиглэгдсэн. Энэ хэргийг яаж шийдвэрлэх вэ?

a.   Түүнийг Монгол Улсын хуулиар шийтгэнэ

b.   Түүнийг Монгол Улсын хуулиар шийтгэхгүй

c.   Олон улсын эрүүгийн шүүхээр шийтгэнэ

d.   Дипломат дархан эрх эдлэх учир ямар ч хуулиар шийтгэгдэхгүй

 

25.       Улаанбаатар хотын Нэгдсэн үндэсний гудамжинд Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан санамсаргүй нэгэн гэмт хэргийн гэрч болжээ. Ийм тохиолдолд дипломат ажилтан нь гэрчийн мэдүүлэг өгөх үүрэгтэй юу?

a.   Өгөх ёстой

b.   Тусгай журмаар өгөх үүрэгтэй

c.   Өөрийн хүсэлтээрээ өгч болно

d.   Өгөх ёсгүй

 

26.       Югославын Эрүүгийн тусгай шүүх 1993 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Хуучин Югославын нутаг дэвсгэр дээр олон улсын гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж байсан арав гаруй шахам цэргийн болон улс төрийн албан тушаалтныг хариуцлагад татан ял сонсгосон. Энэ шүүх нь Олон улсын эрүүгийн шүүхээс дараахь зүйлээрээ ялгаатай: (хамаарахгүйг ол)

a.   Үйлчлэх нутаг дэвсгэрийн хувьд хязгаарлагдмал

b.   Түр хугацаатай, байнгын бус

c.   Цаазаар авах ял оноодог

d.   Үйл ажиллагаандаа баримталдаг зарчим

 

27.       1923 онд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага үүсгэн байгуулагдаж 1956 онд дүрмээ баталсан түүхтэй. Уг байгууллагын үндсэн чиг үүрэг нь (хамааралтайг ол):

a.   Тухайн салбарын асуудлаархи олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангах

b.   Үндэсний байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх

c.   Гишүүн улсуудын тухайн асуудлаархи хамтын ажиллагааг хангах

d.   Эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх

 

28.       Гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны цөм нь эрүүгийн хэргээр харилцан туслалцааны хэлбэр байдаг. Эрүүгийн хэргээр харилцан туслалцааны гэрээ нь дараахь асуудлаар хийгддэг (хамааралгүйг ол):

a.   Гэмт хэрэгтэнг шилжүүлэн өгөх

b.   Шүүхийн даалгаврыг гүйцэтгэх

c.   Шүүхийн шийдвэрийг хянах

d.   Мэдээлэл солилцох

 

29.       Монгол Улсын иргэн Ц “Өглөөний цай” сонинд: ”Солонгос хүнтэй залуу охидыг найдвартай суулгана” гэсэн утгатай зар гаргажээ. Энэ зарын дагуу Солонгос явсан хүмүүс нь сураггүй болдог гэж тэдгээрийн ар гэрийнхан цагдаагийн газар ханджээ. Монгол Улсын иргэн Ц, Солонгосын иргэн И нар янхандуулах зорилгоор хүн наймаалдаг байсныг Цагдаагийн газар илрүүлэн тогтоосон байна. Энэ нь

a.   Олон улсын гэмт хэрэг

b.   Олон улсын шинжгүй

c.   Олон улсын шинжтэй гэмт хэрэг

d.   Олон улсын эрх зүйн гэмт хэрэг

 

30.       Олон улсын эрүүгийн эрх зүй нь

a.   Олон улсын нийтийн эрх зүйн салбар мөн

b.   Олон улсын хувийн эрх зүйн салбар мөн

c.   Бие даасан эрх зүй мөн

d.   Үндэсний эрүүгийн эрх зүйн салбар мөн

 

31.       Монгол Улсын иргэн А хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлджээ. Монгол Улсын Эрүүгийн хуульд зохицуулалт байдаг. Ромын дүрмийн дагуу ямар шүүхээр хэргийг шийдвэрлэх вэ?

a.   Монгол Улс Ромын дүрмийг соёрхон баталсан учир зөвхөн олон улсын эрүүгийн шүүхээр шийдвэрлүүлнэ

b.   Үндэсний эрх зүйгээр шийдвэрлүүлнэ

c.   НҮБ-ын Олон улсын шүүхээр шийдвэрлүүлнэ

d.   Олон улсын тусгай(ad hoc) шүүх байгуулж шийдвэрлүүлнэ

 

32.       МУ-ын иргэн Ж, О нар МУ-ын төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа мөнгөн тэмдэгт, үнэт цаас төлбөрийн бусад хэрэгслийг хуурамчаар үйлдэн борлуулж байсан нь тогтоогдон Эрүүгийн хуулиар 9 жилийн хорих ялаар шийтгэгджээ. Хожим нь хуурамч мөнгөн тэмдэгт борлуулсан гэмт хэрэг нь олон улсын шинжтэй болох нь тогтоогдож хохирол учирсан газар болох ОХУ нь шилжүүлэн өгөхийг хүссэн байна. Хүсэлтийг хангах үндэслэлгүй учир ОХУ нь ял эдлэх хугацаа дуусмагц хэргийг дахин шүүхээр авч хэлэлцэх тухай хүсэлт тавьсан байна. Энэ хэргийг яаж шийдвэрлэх вэ?

a.   Олон улсын шинжтэй учир дахин хэлэлцэх хүсэлтийг хангана

b.   Хүсэлтийг хангах боломжгүй

c.   Шилжүүлэн өгнө

d.   Олон улсын шинжтэй гэмт хэрэг учир олон жлсын шүүхэд хүлээлгэн өгнө

 

33.       Олон улсын эрүүгийн шүүх НҮБ-ын Олон улсын шүүхээс ялгарах дараахь онцлогтой (хамааралгүйг ол):

a.   Улс гүрнүүдийн маргааныг шийдвэрлэнэ

b.   Ял оноодог

c.   Хувь хүнийг шүүдэг

d.   НҮБ-ын үндсэн байгууллагад багтдаггүй

 

34.       Олон улсын эрүүгийн шүүх Монгол Улсын шүүхээс ялгарах дараахь онцлогтой (хамааралгүйг ол):

a.   Цаазаар авах ял оноодоггүй

b.   Хил дамнасан гэмт хэргийг шүүн таслана

c.   Дархан эрхтэй этгээдийг шүүх чадвартай

d.   Байнгын бус үйл ажиллагаатай

 

35.       Ромын дүрмийг олон улсын эрүүгийн эрх зүйн гэмт хэргийг төрөлжүүлэн эмхтгэсэн баримт бичиг гэж үздэг. Та доорхи хариултаас зөвийг нь олно уу:

a.   Төрөлжүүлэн эмхтгэсэн анхны акт

b.   Олон улсын эрх зүйн гэмт хэргийн заримыг нь л төрөлжүүлэн эмхтгэсэн

c.   Өмнө нь төрөлжүүлэн эмхтгэсэн акт гарч байсан

d.   Олон улсын эрүүгийн эрх зүйн гэмт хэргийг төрөлжүүлэн эмхтгэсэн гэж үздэггүй

 

36.       Дэлхийн II дайны дараа түрэмгийллийг тодорхойлох оролдлого хийж байсан хэдий ч 30 гаруй жилийн дараа л 1974 онд “Түрэмгийллийн тодорхойлолт” хэмээх Ерөнхий Ассамблейн тогтоол гарсан билээ. Энэ хэгийн хувьд Ромын дүрэм нь ямар байр суурьтай вэ?

a.   Уг гэмт хэргийг харьяалан шийдвэрлэнэ гэж заасан хэдий ч тодорхойлолтыг нь өгөөгүй байдаг

b.   Харьяалагдах гэмт хэрэг гээд дэлгэрүүлж тодорхойлсон

c.   Уг гэмт хэрэг нь Олон улсын эрүүгийн шүүхэд харьяалагдахгүй

d.   Уг гэмт хэргийг олон улсын эрх зүйн дагуу гэмт хэрэг биш гэж үзсэн

 

37.       Олон улсын эрүүгийн эрх зүй болон үндэсний эрүүгийн эрх зүй ямар харилцан хамааралтай байдаг вэ?

a.   Харилцан хамааралгүй

b.   Нэг нэгнээ нөхөж байдаг

c.   Олон улсын эрүүгийн эрх зүй нь үндэсний эрүүгийн эрх зүйн системд багтана

d.   Олон улсын эрүүгийн эрх зүйд үндэсний эрүүгийн эрх зүйн систем багтана

 

38.       Эрүүгийн эрх зүйд хэм хэмжээг буцаан хэрэглэхгүй байх зарчим байдаг. Харин Олон улсын эрүүгийн эрх зүйд хэм хэмжээг буцаан хэрэглэж болох уу?

a.   Болно, түүний тод жишээ Нюрнберг болон Токиогийн дүрмүүд

b.   Ямар гэмт хэрэг гэдгээс шалтгаална

c.   Болохгүй

d.   Зарим тохиолдолд болно

 

39.       Европ тивийн интеграцчилал олон жилийн нүүр үзэж байгаа билээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа Европын ган нүүрсийн хамтын нийгэмлэг байгуулагдан интеграцчиллын үндэс тавигдаж улмаар Европын хамтын нийгэмлэгүүд 1992 оны Маастрихтын гэрээгээр Европын холбоо болон өөрчлөгдсөн. Олон улсын байгууллагын хувьд тус тогтолцоо нь анхнаасаа ямар зорилготой байгуулагсан бэ?

a.   Цэрэг, улс төрийн

b.   Цэрэг, улс төрийн, эдийн засгийн

c.   Эдийн засгийн

d.   Хамтын хамгаалалтын, “хүйтэн дайны” нөлөөнд

 

40.       Нутаг дэвсгэрийн далайн ус гэдэг нь:

a.   Эдийн засгийн онцгой бүс

b.   Аралын ус

c.   Залгаа бүс

d.   Эргийн улсын бүрэн эрх хэрэгждэг бүс

 

41.       Улсын хилийн шугамыг гэрээ, түүнд хамаарах газрын зургийн дагуу газар дээр нь тогтоох үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?

a.   Делимитац

b.   Демаркац

c.   Редемаркац

d.   Демократ

 

42.       Улсын хилийн шугамыг том масштабын газрын зургийг ашиглан гэрээгээр тогтоох үйл явц нь:

a.   Делимитац

b.   Демаркац

c.   Редемаркац

d.   Демократ

 

43.       МУ-ын хилийн шугамаас 30 км буюу хил орчмын дэглэм үйлчилдэг орон зай нь:

a.   хилийн зурвас

b.   хилийн зураас

c.   хилийн бүс

d.   хил орчим бүс

 

44.       Харьяа тэнгисийн өргөнийг хэмжих эхлэх шугамаас 200 милээр тогтоодог, далайн усны баялгийг ашиглах, хайх, боловсруулах, хамгаалах, эрэл хайгуул хийх зэрэг эрхийг улс гүрнүүдэд олгодог тусгай дэглэм бүхий район нь:

a.   Залгаа бүс

b.   Эдийн засгийн онцгой бүс

c.   Эх газрын хормой

d.   Нээлттэй далай

 

45.       Харьяа тэнгисийн эргийн дагуух хамгийн их татралын шугам буюу харьяа тэнгисийн өргөнийг хэмжих эхлэх шугамаас 24 милээр тогтоож, эргийн улс хяналтаа тогтоох эрхтэй бүс:

a.   Залгаа бүс

b.   Эдийн засгийн онцгой бүс

c.   Эх газрын хормой

d.   Нээлттэй далай

 

46.       Монгол Улсын далайн хөлөг онгоцны багт мэргэшлийн өндөр чадвар, бэлтгэлтэй, эрүүл мэндээр тэнцэх хүнийг гэрээгээр ажиллуулахаар зарлал гаргажээ. Энэ тохиолдолд дээрх шаардлагыг хангасан ямар хүмүүстэй гэрээ байгуулах вэ?

a.   зөвхөн Монгол Улсын иргэнтэй

b.   гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнтэй

c.   Монгол Улсын иргэн буюу гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнтэй

d.   аль нь ч биш

 

47.       Далайн эрх зүйн тухай 1982 оны Конвенцийн дагуу харьяа тэнгисийн эргийн дагуух хамгийн их татралын шугам буюу харьяа тэнгисийн өргөнийг хэмжих эхлэх шугамаас 350 милээс хэтрэхгүй зайд тогтоодог нь:

a.   Залгаа бүс

b.   Эдийн засгийн онцгой бүс

c.   Эх газрын хормой

d.   Нээлттэй далай

 

48.       ОУ-ын нээлттэй далайд зорчиж байгаа хөлөг нь ямар улсын хууль тогтоомжид захирагдах вэ?

a.   далайн эргийн улсын

b.   зөвхөн өөрийн улсын

c.   харьяалсан буюу бүртгүүлсэн улсын

d.   аливаа хүлээн зөвшөөрсөн улсын

 

49.       Олон улсын гэрээний нэрнээс шалтгаалан давуу хүчинтэй байх гэрээг тэмдэглэнэ үү

a.   Конвенци

b.   Олон улсын гэрээ

c.   Олон улсын хэлэлцээр

d.   Нэмэлт (факултатив) протокол

e.   хүчин чадлын хувьд бүгд ижил

 

50.       Олон улсын эрх зүйн бүх үндсэн зарчим  нь ius cogens

a.   бүгд мөн

b.   бүгд биш

c.   бүгд биш гэхдээ олонхи нь

d.   бүгд биш гэхдээ цөөнхи нь

 

51.       Олон улсын эрх зүйн үндсэн зарчмын үүрэгт дараахь багтана

a.   хийдэлийг нөхөх

b.   маргаан шийдвэрлэнэ

c.   олон улсын харилцааг зохицуулна

d.   аль нь ч биш

 

52.       Олон улсын эрх зүйн үндсэн зарчим дараахь олон улсын эрх зүйн баримт бичгээр томъёологдон тодорхойлогдсон (үл хамаарахыг ол)

a.   НҮБ-ийн дүрэм

b.   1975 оны ЕАБХАЗ-ийн тунхаглал

c.   1969 оны Олон улсын гэрээний эрх зүйн Вений конвенци

d.   Бүгд хамаарагдана

 

53.       Олон улсын эрх зүйн хэм хэмжээ яаж үүсэх вэ?

a.   хууль тогтоох байгууллага гаргана

b.   зөвшилцөлдээр үндэслэн үүсдэг

c.   үндэсний хэм хэмжээнээс трансформаци хийнэ

d.   практик бий болгоно

 

54.       Олон улсын эрх зүйн партикуляр хэм хэмжээ гэж

a.   газар зүйн байршилаас шалтгаалан үйлчилж буй хэм хэмжээ

b.   хязгаарлагдмал тооны улсын хоорондын ОУ харилцааг зохицуулна

c.   глобал үйлчилгээтэй хэм хэмжээ

d.   заавал даган мөрдөх албагүй хэм хэмжээ

 

55.       Олон улсын эрх зүйн хэм хэмжээг чиг үүргийн хувьд дараахь байдлаар ангилна (үл хамаарахыг ол)

a.   хориглосон

b.   үүрэг олгосон

c.   харилцааг зохицуулсан

d.   эрх хэмжээ олгосон

 

56.       Олон улсын эрх зүйн гэрээний болон заншлын хэм хэмжээ хооронд нь ялгах зүйл

a.   үүсэх процессоороо

b.   хэрэглэгдэх субъектоор

c.   дагаж мөрдөх шинжээрээ

d.   үйллчлэх хүрээгээрээ

 

57.       Олон улсын эрх зүйн заншлын хэм хэмжээг ямар тохиолдолд хэрэглэх вэ?

a.   Гэрээ  хүчин төгөлдөр болохоос өмнө

b.   ОУГ нь заншлыг тогтоосон

c.   ОУГ нь шинэ хэм хэмжээ үүсгэсэн бол хуучин эрх зүйн фактад

d.   Ямагт ОУГ-нээс давуу байдлаар 

 

58.       Хүний эрхийг дээдлэх зарчмыг дараахь ОУЭЗ-йн баримт бичгээр тодорхойлсон.

a.   НҮБ-ын дүрэм

b.   ОУ-ын Шүүхийн дүрэм

c.   1970 оны НҮБ-ын дүрмийн дагуу зарчмын тухай тунхаглал

d.   1975 оны Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны зөвлөлийн төгсгөлийн акт

 

59.       1970 оны НҮБ-ын дүрмийн дагуу батлагдсан Олон улсын эрх зүйн зарчмын тухай тунхаглал болон НҮБ-ын дүрмээр тодорхойлогдсон долоон зарчимд багтдаггүй нь

a.   нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх зарчим

b.   хамтын ажилгааны зарчим

c.   үүргээ шударгаар биелүүлэх зарчим

d.   маргааныг эв зүйгээр шийдвэрлэх зарчим

 

60.       Олон улсын шүүхийн дүрэмд зааснаар дараахи эх сурвалжийг олон улсын эрх зүйн үндсэн эх сурвалж хэмээн тогтоожээ.

a.   Олон улсын гэрээ, олон улсын байгууллагын тогтоол

b.   Олон улсын заншил

c.   Олон улсын гэрээ

d.   Олон улсын гэрээ, олон улсын заншил

 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2022-05-23 -
Бичсэн: Gularai
Баярлалаа
[Permanent Link]

2020-12-21 - Хариу авах
Бичсэн: Цэлмаа (зочин)
1а 2б
[Permanent Link]

2015-04-13 -
Бичсэн: Зочин
hariult n bwal zvgeer ym
[Permanent Link]

2014-10-25 -
Бичсэн: Зочин
хаана бөглөж асуултаа хэрхэн бөглөсөнийг шалгаж болох уу
[Permanent Link]

Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 11 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax