хууль бол шударга ёс

2012-06-06 - Төрийн онолын лекц

Батлав:  Тэнхимийн эрхлэгч, докторант                                       Ш.Дуламсүрэн

 

ЛЕКЦ №3

Хугацаа 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

 

ГАДААД ТӨРХӨӨР БОЛОН ИНСТИТУТЧИЛЭН

ТОДОРХОЙЛОХ ХАНДЛАГА

Сэдвийн зорилго: Төрийг тодорхойлох үндсэн хандлагуудтай танилцаж, төр, нийгмийн үзэгдэлд онолын мэдлэг олгох, онолуудыг судалж үзсэний үндсэн дээр практикт хэрэглэх чадвар эзэмшүүлэх, мөн дүн шинжилгээ хийх арга зүйд суралцах хандлагатай болгох.

Сэдвийн нэр томъёо:

Ш  Шашны онол

Ш  Эцгийн эрхэт ёсны онол

Ш  Нийгмийн гэрээний онол

Ш  Сэтгэл зүйн онол

Ш  Органик онол

Ш  Хүчирхийллийн онол

Ш  Арьсны онол

Ш  Усжуулалтын онол

Ш  Нийгэм эдийн засгийн онол

Ш  Марксист онол

Ш  Улс төрийн антропологийн үзэл баримтлал

 

Сэдвийн агуулга:

Ш  Төр гэсэн нэршлийн гарал, үүсэл, хөгжил хувьсал

Ш  Төрийг тодорхойлох түүхэн оролдлогууд, тэдгээрийн мөн чанар: Аристотелээс Боден хүртэл, гадаад дур төрхөөр тодорхойлох    хандлагаас    институтчилэн тодорхойлох хандлага хүртэл.    

Ш  Төрийг тодорхойлох хандлага.

Ш  төр бол нийгмийн үзэгдэл, төр бол оюун ухаан, ёс суртахууны организм, төр бол хамт олон-холбооны нэгдэл, төр бол эрх зүйн үзэгдэл г.м.

 

 

Сэдвийн агуулга:

Төр түүхийн хөгжлийн тодорхой үед үүссэн байна, гэхдээ хэдийд хаана хэрхэн үүссэн талаар харилцан адилгүй үзэл, үзэл баримтлалууд хөгжиж байна. Төр нь дэлхийн улс үндэстэнд харилцан адилгүй хугацаанд үүсэж хөгжсөн байна. Хүй нэгдлийн үед хүмүүс нэгдэн зохион байгуулалтанд орж, амьдрах арга ухаан гаргаж, амьдрах шаардлагагүй байсан. Үүний дараах үе буюу шинэ чулуун зэвсгийн үед байгалийн хэвийн уур амьсгал өөрчлөгдсөний улмаас хүмүүс байгалиас бэлэн бутээгдэхүүн авч хэрэглэдэг байснаа больж үйлдвэрлэл ажиллагаа явуулсны үр дүнд амьдрах тодорхой шаардлага гарчээ. Хэрэглэгч эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засагт шилжсэнээр хүний үйл ажиллагаа, амьдралын нөхцөл дээшилж, хүн ам өсөж, нийгэмд ялгарал, ашиг сонирхлын ялгаа, өмчийн ойлголт үүсэж эхэлжээ. Түүнчлэн хүний оюун санааны хөгжилд өөрчлөлт, ахиц гарч ирсэн нь төр улс үүсэх үндсэн нөхцөл бүрдсэн гэж үздэг.

Төр бүх улсуудад нэгэн зэрэг үүсээгүй бөгөөд тодорхой цаг үед, ялгаатай нөхцөл байдлын улмаас суурин дээр бий болсон тул төрийн үүслийн тухай үзэл баримтлал янз бүрийн онол, сургаалиар баялаг хөгжиж ирсэн. Гэхдээ төрийн үүслийн цогц байдлаар бүхэлд нь тайлбарлаж авч үзэхэд учир дутагдалтай тул тухайн тодорхой улс орны үүслийн хэмжээнд авч үзсэн онолууд ч байдаг.

 

Онолууд:

Шашны онол: Энэ онол нь эртний Египет, Вавилон, Иудэд анх дэлгэрч, улмаар дундад зуунд олон орныг хамран хөгжсөн. Энэ онолоор төр засаглалын эх сурвалжийг бурхны зарлиг, түүний элчийн үйл ажиллагааны бодит биелэл гэж үндэслэхийг зорьдог юм. Фома Аквинский, Ж. Моритен / 1882-1973 / зэрэг сэтгэгчид энэ онолын хөгжилд их хувь нэмэр оруулсан гэж үздэг юм. Төр нь ард түмний дотроос аяндаа үүссэн энгийн үзэгдэл бөгөөд төр улс бий болох үүсгэх ариун үйл хэргийг бурхны элч / гэгээн хүн / л гүйцэлдүүлэх ёстой. Ертөнцийн эзэн, дээд тэнгэрийн ивээл, хүсэл зоригоор хүний омог бардам зан, шударга энэрэнгүй бус явдлуудыг төрийн хууль цаазаар зохицуулж байх нь бурхны ариун үурэг бөгөөд бурхны элч болсон эзэн хаад нар энэ үүргийг гүйцэтгэх эрхтэй бас үүрэгтэй. Тэдний бүх үйл бурхан, дээд тэнгэрээс өгсөн ариун зарлиг учраас түүнийг биелүүлэх нь бурхны ивээлд орж буй явдал мөн гэж номлодог байна. Дорно дахины орнуудад нь эзэн хаанаа тэнгэрийн хүү элч гэж үзээд төрөө эзэн хаанаар төлөөлүүлэн төрийг хүнчилж үздэг байсан. ХҮII-ХҮIII зуунд Европд хоёр илдийн онол гэсэн онол шашны онолын нэг дэлгэрсэн урсгал чиглэл бол хөгжиж байжээ. Үүгээр бол сүм хийдийн эзэнд нэг нь шашин сүм хийдийн үйл хэргийг ном ёсоор явуулахад, нөгөөг нь бурхны элч болох төрийн тэргүүнд иргэний засгийг хэрэгжүүлэхэд ашигладаг гэх хоёр илд байна гэж үздэг. Шашин, сүм хийд ноёрхсон төр улсуудад энэ онол нь тодорхой байр суурийг эзэлж. үүрэг гүйцэтгэсээр байна гэж үздэг.

Эцгийн эрхт ёсны онол: Дорно дахины орнуудад үүссэн. Гол төлөөлөгчид нь Күнз буюу Конфузы / МЭӨ 551-479 /, Аристотель / МЭӨ 384-822 /, Р. Фильмер / XVII зуун /, Михайловский / XIX зуун /. Гэр бүлийн захирах захирагдах ёсоор төр үүссэн бөгөөд хэд хэдэн гэр бүл томрон өргөжсөний үр дүн бол төр юм гэж үздэг. Күнз үзэхдээ төр хэмээн том айлын эцэг нь төрийн тэргүүн бөгөөд энэ хүн хүүхдээ захирч хүмүүжүүлж, халамжилдагийн нэгэн адилаар төр албат нараа захирах ёстой гэж үзсэн байдаг.

Аристотель гэр бүл бол төрийн язгуур үндэс, хэд хэдэн гэр бүл нэгдэж гацаа сууринг бүрдүүлнэ, хэд хэдэн гацаа нийлж нийгмийг бүрэлдүүлнэ гэж үзсэн. Гэр бүл, гацаа суурингийн нэгдэл болсон нийгэмд мөн л өрхийн тэргүүн, гацааны ахлагч шиг хэргийг эрхэлсэн хүн байх бөгөөд энэ субъект нь төр юм. Р.Фильмер хаан бол нийгэм хэмээх том өрх гэрийн эцэг юм гэж үзсэн. Төрийн үүсэлд гэр бүлийн үүргийг тухай энэ онол ач холбогдол багатай боловч гэр бүлийн харилцаан дах захирагдах ёсны хэвшил төр үүсэх үлгэр загвар болсон нь эргэлзээгүй юм.

Нийгмийн гэрээний онол: / Жам ёсны эрх зүйн онол ч гэж нэрлэдэг /. Гол төлөөлөгчид Г. Гроций / 1583-1645 /, Т. Гоббс / 1588-1679 /, Б. Спиноза / 1632-1677 /, Д. Локк / 1632-1704 /, Ж.Ж. Руссо / 1702-1778 /  ХҮII-ХҮIII зуунд Өрнөдөд дэлгэрсэн бөгөөд эх үндсийг эртний Грекийн Софистууд тавьсан гэж үздэг. Энэ онолоор төрийн үүсэл гадны, дээд хүчтэй холбоотой гэдэг үзлийг няцааж, нийгмийн хэрэгцээ шаардлагаар хүмүүсийн ухамсартай үйл ажиллагааны үндсэн дээр, гэрээний үр дүнд үүссэн гэж үздэг. Төр хүмүүст тулгарсан асуудлыг шийдвэрлэж даван туулж, хамтын амьдралаа хэвийн байлгахын тулд хоорондоо сайн дурын үндсэн дээр гэрээ хийж, өөрсдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хязгаарлах эрх бүхий хүмүүсийн нэгдэл юм гэж үздэг. Энэ онол нь ардчилсан агуулгатай бөгөөд тухайлсан орны нийгмийн практикаар нотлогдсоор байгаа юм. Жишээлбэл: АНУ-ын төр тод жишээ болно.

Сэтгэл зүйн онол: XIX зууны сүүлч XX зууны эхээр үүсэж хөгжсөн. Гол төлөөлөгч нь Л. Петражецкий, X. Чембрлен нар юм. Төр засаглалын үүсэл илрэл нь хүний сэтгэцийн шинж чанартай шууд холбоотой гэж нотлохыг оролдож байсан. Хүнд нэр хүнд олох, бусдыг захирахыг хүсэж байдаг тул хүний сэтгэцийн хэрэгцээ шаардлага нь захирах хүсэл эрмэлзлэлийг төрүүлж улмаар захирагдах ёсыг төлөвшүүлдэг байна. Хүний сэтгэл зүйн энэ зүй тогтолт хөгжлийн үр дүн бол нийгэм ба төр юм гэж үздэг.

Хүчирхийллийн онол: Залгамжлалын онолоос / газрын өмчлөл тухайн нутаг дэвсгэр дээр ноёрхох гол үндэслэл бөгөөд газар хэний мэдэлд , өмчлөлд байна засаглал түүний гарт байна гэж үздэг / үүсэлтэй онол юм. Залгамжлалын онол XIX зуун гэхэд хүчирхийллийн онолын хэлбэрээр их дэлгэрсэн байна.

     Гол төлөөлөгч Е Дюринг, Л.Гумплович, К.Каутский нар юм. Энэ онолоор төрийн үүслийн үндсэн шалтгаан бол нийгэм-эдийн засгийн хөгжил биш, харин хүчтэй нь хүчгүйгээ эзлэн авч тогтоосон засаглал, дэглэм юм. Нэг нь нөгөөгөө эзлэн түрэмгийлдэгийн шалтгааныг боолчлол тогтоох явдал гэж үзээд хэн боолчлох, хэн боолчлогдох нь ялгарснаар дэг журам зохион байгуулалт, албадлагын хэрэгсэл бий болно.

Органик онол: Эртний Грекийн сэтгэгчид болох Аристотель, Платон нарын үзэлд тусгалаа олсон байна. Тэд төрийн бүтэц, үүргийг нэг хүний организм, эрхтний үүрэг, зохион байгуулалттай жишин үзэж байжээ. Органик онолоор бол төр, нийгэм нь организм юм. Энэ организмын жинхэнэ мөн чанарыг түүнийг бүрэлдүүлж байгаа тогтоц, үүргээр нь дамжуулж ойлгоно. Ингэхдээ анатоми, физиологийн зүй тогтолтой харьцуулах замаар тайлбарлаж болно гэж үздэг. Г.Спенсер нь энэ онолыг цэгцтэй боловсруулсан хүн бөгөөд түүнийхээр төр нь тусгаар хүмүүсээс бүрэлдсэн нийгмийн / өөрийн гэсэн эд эсээс тогтдог амьд / организм юм. Ард түмэн бол тэр оргаиизмын бүрэлдэхүүн хэсэг, организм эрүүл бол түүний эд эс хэвийн ажиллах ба өвчилбөл түүний эд эсэд аюул учиран организмын хэвийн ажиллагаа алдагдах юм.

Давуу тал нь:  хүн нийгмийн амьтан учраас учраас нийгмийн амьдрал хүний хөгжлийн байгалийн болон нийгмийн хуулиудын зайлшгүй хослол болдог. Нөгөө талаас энэ онолын төлөөлөгчид нийгэм төрийн зохион байгуулалт харилцан нөхцөлдөж, үйлчлэлцсэн элементүүдийн системээс бүрэлддэг гэдгийг товойлгосон байна.

Арьсны онол: ХIХ-ХХ зуунд өргөн дэлгэрсэн. Гол төлөөлөгч нь Францын төр судлаач Ж. Гобино юм. Боолчлох ёс, эзэн боолын харилцааны үед үүссэн. Цагаан, хар, шар гэсэн арьсны ялгаа нь бие махбодийн болон сэтгэлгээ, сэтгэл зүйн тэнцвэргүй байдлыг нөхцөлдүүлдэг бөгөөд дээд арьсныхан бол байгалиас заяасан сүр хүч, оюун ухаантай учир төр, хуулийг бүтээдэг юм. Тэд төр, соёл иргэншлийг гардан босгогчид төдийгүй доод арьсныхныг захирч байх естой. Доод арьсныхан нь соёл иргэншил, төр хууль засаглалыг бүтээн бий болгох чадваргүй, хэрэгжүүлэх үүрэгтэй захирагдах хүмүүс юм. Энэ онолоор төр үүсэх гол шалтгаан нь байгалиас заяасан энэхуү арьсны ялгаа юм. Ж.Гобино: Арийчууд /Эртний ромын нэгэн үндэстэн/  бол дээд арьстан учраас бусад арьстанг ноёрхох ёстой гэж үздэг байжээ. Энэ онолыг фашизм болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах апертад үзэлтнүүд өөрсдийн бодлогын онолын үндэс болгож байжээ.

Усжуулалтын онол: Гол төлөөлөгч үндэслэгч нь Германы эрдэмтэн К.А.Виттфогель юм. Энэ онолоор бол Дорно дахины газар тариалангийн мужуудад усжуулалтын томоохон зохион байгуулалт, захирагчдыг зүй ёсоор төрүүлж, анхны деспот хэлбэрийн төрүүд үүссэн гэж нотлохыг оролдож байсан. Дорно дахины эртний хот улс бүрэлдэх үйл явц, усжуулалтын байгууламжийг босгох ажил харилцан бие биедээ нөлөөлсөн холбоотой байсан учраас төр тухайн бүс нутгийг усжуулах үйл явцад л үүссэн гэж үздэг нь энэ онолын гол онцлог юм.

Нийгэм, эдийн засгийк онол: Дотроо олон чиглэлтэй бөгөөд нэг чиглэлийг нь Платон үндэслэсэн гэдэг. " Төр " зохиолдоо энэ сколыг үндсийг тусгасан байдаг. Түүнийхээр бол хүн ганцаар амьдарч чадахгүй байсан. Материаллаг хөдөлмөрөөс гадна материаллаг бус оюун санааны

Тухайлбал: Удирдлагын хөдөлмөр эрхлэгчид бий болж, засаглалыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Платоны энэ онолыг дэмжигчид олон байдаг бөгөөд энэ нь үнэнд илүү ойр гэж үздэг. Хэрэглэгч эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засагт шилжих гол шалтгаан нь экологийн хямрал юм.

Марксист онол: Нийгэм эдийн засгийн онолд тулгуурлан үүсч хөгжсөн. Нийгмийн хөдөлмөрийн хуваарь, нэмүү бүтээгдэхүүн, хувийн өмч нь төрийн үүслийн эдийн засгийн гол шалтгаан юм. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр нийгэм нь эсрэг тэсрэг ангиудад хуваагдана. Ашиг сонирхлын хувьд эвлэршгүй зөрчил ангиудад бий болж, эдийн засгийн хувьд ноёрхож буй анги нь нөгөө ангидаа ноёрхолоо тогтоох замаар төр үүссэн гэж үздэг. Ангиудын хуваагдал /ялгарал / нь төрийн үүслийн гол шалтгаан.

Улс төрийн антропологийн үзэл баримтлал: XX зууны дунд үеэс үүсэж хөгжсөн. Гол төлөөлөгчид нь Г. Классен, М. Фрид, М. Салинз нар юм. Төргүй үеэс төрт ёсонд шилжих анхны шат бол вождизм. Төрийн үүслийн гол шалтгаан нь нийгэм эдийн засгийн хүчин зүйлээс гадна энгийн бус хүчин зүйлүүд / экологийн, хүн ам зүйн, сэтгэл зүйн, гадаад хүчин зүйлээр нөхцөлдсөн явдал / юм.

Орчин үеийн төр судлалд дээрх онолуудын ололт байгаль нийгмийн бусад шинжлэх ухаануудын шинэхэн үнэлэлт дүгнэлтэнд тулгуурлан, төрийн үүслийг бүхэлд нь тайлбарлах нэгдсэн нэг ойлголт онол сургаал эцэслэн боловсруулах боломжгүй / онолын хувьд / юм гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

 

Харин төрийн үүсэл хөгжилд харьцангуй түгээмэл нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тодорхойлж болох юм. Үүнд:

1.    Нийгмийн хөдөлмөрийн хуваарийн хөгжил

2.    Хувийн өмч. нийгмийн доторхи ашиг сонирхлын ялгаа

3.    Хүн ам зүйн хүчин зүйл

4.    Экологийн хүчин зүйл / байгаль орчны таатай орчин, хямрал /

5.    Сэтгэл зүйн хүчин зүйл

6.    Антропологийн хүчин зүйл /захирах, захирагдах ёсны харилцаанд зайлшгүй орж, хамтран амьдрах төрөлх чанартай /

Эдгээр шалтгаан хийгээд  хүчин зүйлүүдийн нөлөөн дор МЭӨ IҮ-III мянганы тэртээ Дорно дахины, Месотам, Вавилон, уулын Перу орчим анхны төр улс хот улсын хэлбэрээр үүссэн байна.

 

 

 

 

 

 

 

БОЛОВСРУУЛСАН:

Хууль зүйн ухааны магистр                                                   С.Гантогтох

 

 

 

 

 

 

 

 

 

 

Батлав:  Тэнхимийн эрхлэгч, докторант                                       Ш.Дуламсүрэн

 

ЛЕКЦ №4

Хугацаа 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

 

ТӨРИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ҮНДСЭН АГУУЛГА

Төрийг XV зууны сүүлч, хүртэл " нийгэм " гэсэн ойлголттой салгаагүй байсан ба эртний грекчүүд төр улсаа бүрэн эрхэт иргэдийн нийтлэг гэж нэрлэж байсан бол бусад ихэнхи улс орнуудад " Вант улс ", " Хант улс ", " Бүгд найрамдах улс " гэх зэргээр нэрлэж байжээ. ХҮI-ХҮII зуунд европын зарим хэлэнд нэвтэрсэн байна.

Төр олон талт нийгмийн үзэгдэл мөн. Төрийг нийгэм, улс орон, ард түмэн гэж өргөн утгаар авч үздэг бол, улс төрийн нийтлэг засаглалын байгууллага гэж явцуу утгаар ойлгож байна. Олон үеийн сэтгэгчид төрийг янз бүрийн аспектаар олон янзаар тодорхойлж иржээ, Тэдгээрийн заримаас товч авч үзье.

 

 

 

Төрийг обьектив аргаар тодорхойлсон онолууд:

 

Төрийн жам ёсны ахуйн онол: XIX зууны европын орнуудад прагматик философи аргын хүрээнд төр нь хийсвэр сэтгэлгээний үр дүн биш, харин бэлхэн оршиж буй бодит баримт юм гэсэн сургаал хөгжиж байсан. Төрийг жам ёсны ахуйн онолд төрийг хууль зүйн болон хүн төрөлхтний дотоод ертөнцөөс ангид үзэхийг чухалчилж, төр бол гадаад обьектуудын жам ёсны хөгжлийн илрэл, бүрэлдэл гэж үздэг байжээ. Төр-төлөв байдал гэсэн онол. Энэ онолоор төр бол засаглалын харилцааны болон бие биедээ иргэний ёсоор харилцах болсон бодгалиудын төлөв байдал юм.

Төр-ард түмэн гэсэн онол. Энэ онолоор бол ард түмэнгүй төр улс гэж байхгүй тул тэдний бүрэн эрхт байдал, засаглалын дээд хэлбэрийг төр гэж үздэг. Өөрөөр төрийг туүний засаглал, засаглагчтай адилтгадаг ба тухайлбал төр-Засгийн газар мөн гэж тодорхойлж байсан. Үүний нэг илрэл нь XIV Людовиг хаан төр бол би гэж тунхаглаж байжээ. Энэ онолоор төрийг түүний аппарат буюу захирагчтай адилтгаад, нутаг дэвсгэр ард түмэн бол захирагчийн үйл ажиллагаа явуулах обьект юм, захирагдагч бол төр, түүний мөн чанарыг тодорхойлогч гэж үздэг байв.

Төр - оюун санаа, зан суртахууны организм. Энэ онолоор бол төр бол хувь хүмүүсийн сэтгэцийн элементүүдийг зүй ёсоор агуулсан асар том организм гэж үздэг Платоны сургаалиас эх үүсвэртэй. Дотроо шинэ хуучин гэсэн хоёр чиглэлтэй. Хуучин онолын чиглэлийнхэн төрийг хүний биеийн организмтай шууд харьцуулж тайлбарладаг бол шинэ үеийнхэн хүний организмтай онцгой шинжүүд болох оюун санаа, ёс суртахуун, хамтач чанар, дэг журмыг сахин хүндэтгэх чадварт илүү ач холбогдол өгөх болсон юм. Төр бол хүмүүсийн нэгдэл холбоо гэж тодорхойлсон төрийг хамт олон хийгээд холбоо нэгдэл гэж үздэг социологийн чиглэлийн сургаал байдаг.

Орчин үеийн төр судлал:

Ш  Сонгодог

Ш  Социологийн

Ш  Хуулъ зүй зүйн

Ш  Кибернетик гэсэн 4 ойлголт, хандлагууд давамгайлж байгаа.

1. Сонгодог хандлага: Төрийг тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд ард түмнээ эрх зүйн үндсэн дээр удирддаг улс төрийг нийтлэг засаглалын байгууллага. Өөрөөр хэлбэл төрийг нийгмийн бүх гишүүдийн нийтлэг засаглалын байгууллага гэж хэлж болно. Төрийн бодит ахуй нь 1-рт хүмүүсийн нэгдэл, 2-рт засаглал ба засаглалын харилцаа, 3-рт засаглалын бүтэц, зохион байгуулалтын хэлбэр

2.    Социологийн хандлага: Энд төрийн механизмыг бүрэлдүүлж буй нийгмийн дотоод холбоо хэлхээнүүдийг голлон судалж, / хүсэл зоригийн, оюун санааны, орон зай, цаг хугацааны нэгдэл, засаглалын харилцаа, түүний зохион байгуулалтын үндэс гэх мэт / нийтлэг эрх ашгийн үүднээс хүмүүсийн зохион байгуулалтын хэлбэр гэж тодорхойлж, судлах явдал зонхилж байна.

3.         Хууль зүйн хандпага: Төр-эрх зүйн ойлголт. Эрх зүй бол төрийн салшгүй элемент учраас эрхийг судлахгүйгээр төрийн хууль зүйн уг чанарыг сурах, судлах бололцоогүй юм. Төр-эрхийн обьект, төр- эрхийн харилцаа, төр- эрхийн субьект гэсэк 3 онолын загвар энэ баримтлалын хүрээнд хөгжжээ.

4. Кибернетикшш хандлага: Нийгэм бол том мэдээллийн урсгал бөгөөд төр нь энэхүү мэдээллийг түгээх болон буцаах холбооны онцгой тогтолцоо юм, Нийгэм дэх мэдээллийн урсгалын түгээх болон эргэх холбооны тусламжтайгаар жолоодож, мэдээллийн тэнцвэрийг бий болгох, хамгаапах замаар нийгмийн жолоодлогын нөхцлийг бүрдүүлэх үүргийг төр гүйцэтгэнэ гэж үздэг.

Социологийн хандлагын хүрээнд төрийг судлах марксист-ленинист чиглэл гарч ирсэн ба энэ чиглэлээр төр бол ангит дарангуйлах машин, зохион байгуулалттай хүчирхийлэл гэж үздэг. Төрийн ноёрхох, хүч хэрэглэх тал шинжийг илүү түлхүү тусгаснаараа марксист төр судлал илүү туйлширсан гэж үздэг.

Орчин үед хамгийн оновчтой хэмээн үзэж буй тодорхойлолтыг төр судлаач Г. Еллинек гаргасан бөгөөд төрийг тодорхой нэг нутаг дэвсгэр дээр оршин сууж, тодорхой нэг засагт захирагдаж буй хүмүүсийн нийтлэг гэж үздэг байна, Дээрхи тодорхойлолтоос харахад төрийн үндсэн гурван шинж гарч ирж байна. Үүнийг төрийн гурван элементийн тухай сургаал гэж нэрлэдэг юм. Төрийн үндсэн шинжид нутаг дэвсгэр, хүн ам, нийтлэг засаг буюу засаглалыг багтааж байдаг энэ үзлийг олонхи төр судлаачид дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа юм.

 

 

Батлав:  Тэнхимийн эрхлэгч, докторант                                       Ш.Дуламсүрэн

 

ЛЕКЦ №5

Хугацаа 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

 

 

ТӨРИЙН ШИНЖ,ЗОРИЛГО, ЭРХ МЭДЭЛ,ҮҮСЭХ ҮГҮЙ БОЛОХ ҮНДЭСЛЭЛ

 

Төрийн үндсэн шинж:

Нэгдүгээрт: Нутаг дэвсгэр. Нутаг дэвсгэр бол төр оршин тогтнох материаллаг үндэс юм. Төр улс оршино гэдэг нь тодорхой хэмжээгээр газар нутаг эзэмшинэ гэсэн үг. Нутаг дэвсгэр нь тухайн төр улсын бүрэн эрх мэдэлд орших хуурай газар, ус, агаарын орон зайгаас бүрдсэн хил хязгаар бүхий хэсэг юм. Нутаг дэвсгэр нь тодорхой нэг төрөөс бусад төрийн ашиг сонирхлыг хөндөхгүйгээр засаглалыг хэрэгжүүлэх орон зайн хязгаарыг тогтоож өгдгөөрөө үндсэн чухал шинжид багтана. Нутаг дэвслэрт газар, газрын хэвлий, агаарын орон зай буюу огторгуй тийшээ улсын хилээс дээш босоо өндөр, доошоо газрын цөм хүртэлх зайг баггаадаг.

Хоёрдугаарт: Хүн ам буюу ард түмэн. Энэ нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа хүмүүсийн нийлбэр цогц юм. Төр нь бүх иргэдийг хамааруулж байдаг тул төрийг бүх иргэдийн байгууллага гэж нэрлэдэг. Тодорхой хэмжээний хүн амтай байж тухайн нутаг дзвсгэрт төр засаглал тогтох нөхцөл бүрдэх юм.

Гуравдугаарт: Нийтлэг засаг буюу засаглал. Тодорхой нутаг дэвсгэрт тодорхой хэмжээний ард түмэнд засаглалыг хэрэгжүүлж байж төр бий болно. Нийтлэг засаглалын эрх зүйн үндэс нэ төрийн хөгжил, ардчиллын төлөвшлөөс хамааран нийтэд хамаарал бүхий хууль юм. Мэргэжсэн аппаратын тусламжтайгаар улс орон, ард түмнээ хамарч, тэдний нэрийн өмнеөс төлөөлөх эрх бүхий улс төрийн засаглалын нэг хэлбэр юм. Дээрх гурван үндсэн шинжээс гадна бүрэн эрхт байдал, татвар, бэлэг тэмдэг, туг далбаа зэрэг дагалдах шинжүүд бий.

Төр нь засаглал хэрэгжүүлэгч субъект бөгөөд илрэх хэлбэр. харин засаглал нь төрийн үйл ажиллагааны арга механизм юм. Төр оршин тогтож байгааг засаглалаар дамжуулан мэдэрч, хүртдэг. Засаглал бол хүсэл зоригоо хэрэгжүүлэх арга, чадвар, боломж юм. Төрийн засаглал нь нийгэмд эрх зүй хийгээд эрх зүйн харилцаа төлөвшүүлэх, хуулийн дагуу удирдлагыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг юм. Засаглалын хэлбэрийг хэрэгжүүлж байгаа аргаар нь авторитар, тоталитар, деспот, либериал, үндсэн хуульт, ардчилсан гэж ангилдаг. Субъектээр нь: Гэр бүлийн, цэргийн, намын, үйлдвэрчний, төрийн гэж ангилдаг. Тулгуурлаж байгаа зүйлээр нь: эдийн засгийн, мэдээллийн, албадлагын гэж ангилдаг. Үургээр нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэх зэргээр ангилж болно.

    Засаглалыг багтаамжаар нь бага зэргийн буюу эцгийн засаглал, дунд зэргийн буюу төрийн засаглал, хамгийн өргөн буюу улс төрийн засаглап гэж ангилна. Засаглалын дээд оргилд төрийн засаглал оршдог. Улс төрийн засаглал ямагт төрийн засаглалын үндэс болж байдаг.

Төрийн засаглалын үндсэн шинжүүд:

1. Бие даасан, хараат бус, бүрэн эрхт байдал

2. Төрийн засаг хамгийн дээд засаглал байдаг монополь шинжтэй

3.    Нийтлэг эрх ашиг сонирхлыг илэрхийлж, хамгаалж байдаг

4. Хүлээн зөвшөөрөгдсөн байх

5.    Төрийн засаглалыг ёс зүй., улс төрийн хувьд шалгарсан хүмүүс хэрэгжүүлдэг байх

     Бие даасан, хараат бус, бүрэн эрхт байдал: Тухайн улс орны нутаг дэвсгэр дээр түүнтэй зэрэгцэн эрх мэдлээр эн тэнцүү засаглал үл оршиж, улс орныхоо хэмжээнд үнэнхүү дээдлэгдэж, олон улсын харилцааны түвшинд бие даан, харьцангуй хараат бусаар оршино гэсэн үг. Орчин үед төрийн бүрэн эрхт байдал нь олон улсын эрх зүйн
үүднээс улам баяжиж байгаа. Дотоодын эрх зүйд төрийн засаглалын эрх гэдэг нь тогтсон зүйл биш бөгөөд аль болохоор тусгаар тогтнолоо хэрэгжүүлж байна гэж үздэг бол олон улсын эрх зүйнүүдээс засгийн эрхээр бусад улсын тусгаар гогтнолд хамааралтай ямар ч асуудлыг зохицуулах боломжгүй байх ёстой.

        Төрийн дотооддоо дээдлэгдэх, гадаад харилцаандаа хэнээс ч үл хамаарах байдал нь аль нэг улс орноор бус, харин олон улсын эрх зуйгэзр хязгаарлагдахгүй төрийн эрх мэдлийн үйл ажиллагааны нийлбэр цогцыг хамааруулдаг ба хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл үүнд хамаарна.

     Гэхдээ энэ нь олон улсын хууль эрхэд нийцсэн байх ёстой.  Монгол улсын хуулинд олон улсын хууль дүрэмд гэрээнээс өөрөөр заасан бол  түүнийг дагана гэсэн заалт байдаг нь олон улсын эрх зүйн зохицуулалтыг дагаж буйн илрэл юм. Төрийн
тусгаар тогтнолын гадаад талд энх тайвнаар орших эрх, улс төр, нийгэм, соёлын салбарт бусад улстай хамтран ажиллах эрх, харилцаа хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын бүрэн эрхт гишүүн болох, олон улсын гэрээ хэлэлцээрээр хурал зөвөлгөөнд оролцох, төвийг сахих зэрэг эрхүүд багтана.

Төрийн бүрэн эрхт байдал нь төрийн засаглалын мөн чанарыг агуулсан улс төр, хууль зүйн категори юм. Төр, түүний засаглалын бүрэн эрхт байдлын материаллаг үндэс нь өөрийн нутаг дэвсгэр, өмч, соёлын өв сан байдаг бол улс төрийн үндэс нь улс орны тоггвортой байдал, улс төрийн байгууллага, засаглалын бүтэц байдаг бол эрх зүйн үндэс нь тусгаар тогтнол, тэгш эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндсэн хууль, олон улсын эрх
зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд юм. Төрийн засаглалын бүрэн эрхт чанар нь төрийн засаглалын бусад онцлог шинжүүд онцгой статус бүхий тулгуур шинж нь болж байдаг.

       Төрийн засаглал нь хамгийн дээд засаглаг байдгаараа мөн онцлог. Төрийн засаг бол хамгийн дээд, монополь шинжтэй засаглал юм. Төрийн засаг нь улс орныхоо хүн ам, нийгэм, улс төр, олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх үүргийг тогтоож өгдөг, нийгмийн бусад засаглалын аливаа үйл ажиллагааг зөвшөөрөх, бүрэн эрхтэй байна. Шаардлагатай тохиолдолд төрийн албадлагын хэрэгслүүдийг ашиглах байдаг. Түүнчлэн төрийн засаглал зааваа биелэгдэх шинжтэй байна.

1. Бусад засаглал нийгмийн амьдралын тодорхой үзэгдэл, харилцаанд явагдаж, нийгмийн аль нэг бүлэг, хэсгийн ашиг сонирхлыг илэрхийлж, хамгаалж байдаг бол төрийн засаглал нь тухай улс орны нийт хүн амын нийтлэг, гол язгуур эрх ашгийг илэрхийлж хамгаалж байдаг. Улс орны тусгаар тогтнол, хил хязгаарын бүтэн байдал, хүн амын удмын санг хамгаалах зэрэг асуудлуудыг зөвхөн төр засаг л шийдвэрлэх бололцоотой.

2. Төрийн засаглал зөвшөөрөгдсөн байх шинж: Нэгэнт зөвшөөрөгдсөн засаглалын механизм ажиллаж эхэлдэг. Хүчээр болон хүсэл зоригоор зөвшөөрлийг авч ирсэн түүхтэй. Хүчээр авсан зөвшөөрөл нь аймшиг хүчирхийлэлд тулгуурладаг бол хүсэл зоригоор авсан нь ёс суртахуун, шударга ёс, ардчилалд тулгуурладаг.

3. Ёс зүй, улс төрийн хувьд шалгарсан мэргэжлээр хүмүүс төрийн засаглалыг хэрэгжүүлэх шинж: Өөрөөр хэлбэл төрийн засаглал нь мэргэшсэн төрийн албатай байна. Төрийн алба нь мэргэжлийн үйл ажиллагаа бөгөөд төрийн хэргийн мэдлэг мэргэшил бүхий, нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, ендөр нэр хүнд, ёс суртахуунтай албан хаагчаар дамжиж хэрэгжинэ.

      Төрийн зорилго бол ард түмэн, улс үндэстнээ эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдруулах энхийг сахисан гадаад бодлого явуулахад оршино. Төрийн эрх мэдлийг хууль тоггоох , гүйцэтгэх , шүүх гэж ангилна. Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их хурал эдэлнэ. Гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар түүний хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлаг хэрэгжүүлнэ. Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх эдэлнэ.

 

 

 

 

 

Батлав:  Тэнхимийн эрхлэгч, докторант                                       Ш.Дуламсүрэн

 

ЛЕКЦ №6

Хугацаа 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

ИРГЭНИЙ НИЙГЭМ ТӨРИЙГ ХЯНАХ ХАМГИЙН ХҮЧИРХЭГ МЕХАНИЗМ

Төрийн суурь нь эдийн засгийн харилцааны нийлбэр цогц биш, харин иргэний нийгэм юм. Иргэний нийгэм нь иргэд ашиг сонирхлоо чөлөөтэй хэрэгжүүлэх нийгмийн орчин бөгөөд иргэний нийгэм нь эрх эрх чөлөө, ашиг сонирхол, ардчилал хөгжих хөрс суурь мөн. Төр иргэний нийгэм хоёр салшгүй холбоотой, нэг зүйлийн хоёр тал юм. Иргэний нийгэм нь төрийн үндэс суурь бөгөөд төрийг түвшин байлгах, дур зоргыг нь хязгаарлах цорын ганц сөрөг хүч юм. Иргэний нийгэм нь хувийн ашиг сонирхлыг үндэс болгодог бол төр нийтлэг ашиг сонирхлыг уриа болгодог. Хувийн ашиг сонирхол нийтлэг ашиг сонирхол дан дангаараа оршиж чадахгүй бөгөөд хэрэгжихгүй. Төр иргэний нийгэм гэсэн хоёр ойлголтыг нэг утгаар хэрэглэж адилтгаж байсныг Гегель ялган тодорхойлсон. Иргэний нийгмийг төртэй харьцуулбал өргөн агуулгатай бөгөөд хүчний харьцааны хувьд ардчилсан нийгэмд харьцангуй тэнцвэртэй оршдог. Иргэний нийгэм төр хоёр харилцан бие биенээ нөхцөлдүүлж, хянаж, түүгээрээ харилцан тэнцвэржиж байдаг нийгмийн жам ёсны хоёр хүч юм. / Төрийг сөрөн зогсож байдаг хүч нь иргэний нийгэм юм /.

       Түүхэн үзлийн хувьд эртний Грек, Ромын сэтгэгчид нийгэмд төрийн зохион байгуулалтын зэрэгцээ иргэдийн идэвхитэй амьдралын хэлбэр зэрэгцэн оршиж байдаг тухай тэмдэглэсэн байдаг ч иргэний нийгэм гэдэг нэр томъёо хэрэглэж байгаагүй байна. XVI-XVII зууны үеэс өрнөдийн сэтгэгчид иргэний нийгэм гэсэн нэр томъёог хэрэглэх болсон. Тэгэхдээ янз бүрийн агуулгаар тайлбарлаж байсан. Тухайлбал: Г.Гоббс төр, иргэний нийгэм хоёрыг адилтгаж, иргэний нийгмийн төрд багтаан ойлгож байсан.Ж.Локк төр иргэний нийгмийг бус, харин иргэний нийгэм нь төрийг нөхцөлдүүлнэ гэж үзжээ. Иргэний нийгмийн үндэс нь өмч бөгөөд хүмүүс өмчөө хамгаалах эрхийн дагуу төр улсыг байгуулж, хуулийг бүтээдэг. Нийгэмд хэрэгцээ бий болсон тэр л үед иргэний нийгэм үүссэн гэж үзжээ.

Ш.Л.Монтескье: Иргэний нийгэм бол хүн төрөлхтөний жам ёсны төлөв байдал гэж тодорхойлжээ. Иргэний нийгэм бол дураар авирлах, дарангуйлах ёс тогтохоос нийгмийг хамгаалах баталгаа юм. Түүнийхээр бол иргэний нийгэм нь бие биедээ дайсагнасан хүмүүсийн нийтлэг бөгөөд түүнийг номхотгох, эвлэрүүлэх. зохицуулах шаардлагаар төр зохион байгуулагдсан юм. Төрийн хууль, иргэний нийгмийн хууль гэж хоёр янзын гэж ялгахыг оролдсон. Иргэний хууль нь төр. улс төрийн бус харилцааг тусгадаг бол төрийн хууль иргэдийн улс төрийн эрх эрх чөлөөг тогтооно.

И.Кант: Иргэний нийгэм нь хүний эрх эрх чөлөөг хязгаарласан бухний эсрэг зогсдог ертөнц юм. Ийм ертөнцийг төлөвшүүлэх гол арга зам бол хүн бүрийн хувийн хүсэл зориг, эрх чөлөөг бусдынхтай хослуулах явдал юм. Иргэний нийгмийг хөгжлийн үе шатаар нь тодорхойлж, 5 давхар байшинтай зүйрлэж илэрхийлсэн байдаг.

1 давхар - Түүхийн өмнөх үе буюу зэрлэгийн үеийн иргэний нийгэм - бүх эсрэг бүгдээр дайтаж тэмцэлдмуй.

2 давхар - засаглагчийн хүсэл эрмэлзлэл, дур зорго ноёрхоно, Хувь хүний ёс суртахуун, хууль эрх зүй эзний өршөөл, ивээлээс шууд хамаардаг деспот нийгэм юм.

3 давхар - хувь хүний зан чанар нийтийн хуульд, тэгэхдээ дэлхийн түвшинд бус, өөрийн улсын хэмжээнд захирагдана.

4 давхар - Хүн бүрийн иргэн бүрийн эрх чөлөөтэй байх боломжийг хангахын тулд хүн бүрийн эрх чөлөөг тэгш хязгаарласан эрх зүйн нийтийн хуулиар удирдагдсан бүх дэлхийн иргэний төлөв байдал бүрэлдсэн үе. Хувь хүн дэлхийн иргэний статустай байна.

5    давхар - Дэлхий дахинд ёс суртахуун, хүний нэр төр, нандин чанар, үнэмлэхүй ноёрхох үе бөгөөд нийтлэг эрх ашиг сайн дурын үндсэн дээр хүн бүрийн үүрэг мэт хэрэгжинэ.

Гегель: / иргэний нийгмийн сургаалийг хамгийн ул суурьтай боловсруулсан сэтгэгч /: Иргэний нийгмийн үндэс нь хувийн өмч, хувийн ашиг сонирхол. Ийм учраас тэнд хүн бүр өөрийн ашиг сонирхол, зорилгынхоо төлөө зүтгэнэ гэдэг зарчим үйлчилнэ. Хөршийнхөө тусламжтайгаар өөрийнхөө болон бусдын хэрэгцээгээ хангаж байдаг хувь хүмүүсийн нэгдэл бол иргэний нийгэм юм.

Орчин үед иргэний нийгэм нь эдийн засаг, улс төр, үзэл суртлын нэгдсэн зохион байгуулалтын хүрээ болж байна. Хүмүүс эвлэлдэн нэгдэж, нийгмийн янз сүрийн бүлэг, эвсэл холбоог байгуулж, төр засагт нөлөө үзүүлж байна. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, эвлэлдэн нэгдэх орчин болж байна. Иргэд нийгмийн төлөө биш, харин нийгэм иргэдийн төлөө байх ёстой.

Иргэний нийгмийн үүсэл, хөгжлийн талаарх 3 чиглэл буюу тайлбар байна.

1.    Иргэний нийгэм нь хүн төрөлхтөнтэй хамт үүсэж хөгжсөн, Хүмүүсийн нэгдэл, нийтлэгийн хөгжилтэй цуг үүсэж бүрэлдсэн.

2.    Иргэний нийгэм нь төр үүсэлтэй холбоотой. / Иргэний нийгэм төр хоёр нь нэг зоосны хоёр тал тул төр үүссэн үед иргэний нийгэм үүссэн

3.Иргэний нийгэм нь хөрөнгөтний нийгэмтэй хамт бүрэлдэж хөгжсөн. / иргэний нийгмийн үндэс нь хувийн өмч, ашиг сонирхол байдаг учраас хөрөнгөтний нийгмийн харилцаа тогтсоноор иргэний нийгэм жинхэнэ утгаар хөгжих болсон Дээрх талбаруудаас нэг дэх тайлбар нь илүү ач холбогдолтой, үнэнд дөхүү, нөгөө хоёр нь учир дутагдалтай.

Төр иргэний нийгэм хоёр нь салшгуй холбоотой, нэг зүйлийн хоёр тал учраас зэрэгцэн оршдог хоёр хүч юм. Энэ хоёр хүч тэнцвэртэй байгаа нөхцөлд л хоёр өөр ашиг сонирхол зөв хосолж, нийгэм хэвийн байдлаар хөгжих нөхцөл бүрдэх юм. Иймд төр иргэний нийгэм хоёр бие биеэ хууль эрх зүйн хүрээнд харилцан хянах нь хамгийн зохистой нөхцөл / зохист зам / юм.

Иргэний нийгмийн хүч давамгайлсан бол нийгэм анархизмд, төр хэт хүчтэй байж нийгэм тоталитаризмд хүргэнэ. Ардчилсан нийгэмд төр, иргэний нийгмийн шүтэн барилдлага, харьцаа нь тэнцвэртэй байж, хоорондын харилцааны эрх зүйн механизм нь төлөвшсөн байдаг бол ардчилсан бус улс оронд иргэний нийгэм идэвхигүй, аймшгийн сэтгэл зүйд автсан байх эсвэл төрийн эсрэг хэт сөрөг хүчин болж хувирдаг.  Төр,   иргэний нийгмийн хүчний харьцаа  ямар байх нь иргэний нийгмийн бүрэлдэл,

төлөвшлийн түвшингээс хамаардаг. Үнэндээ иргэний нийгмийг хүчтэй байлгахыг хэзээ ч хүсдэггүй. Иргэний нийгэм сул хөгжилтэй нөхцөлд тэнд төр хүчгэй байна, Цаашилбал төрийн дарангуйлал тогтох үндэс бүрддэг байна. Төр гагцхүү өөрийн оршин тогтнох үндэс болдгийнх нь хувьд иргэний нийгмийн хэвийн хөгжлийг хангахад чиглэсэн зохицуулалт хийдэг. Тухайн улс орныхоо хөгжлийн ерөнхий түвшин, иргэншил, соёлоос шалтгаалан хамааран төр, иргэний нийгэм хоорондын харилцаа янз бүр байна. Өндөр хөгжилтэй оронд уг харилцаа нэгэнт тогтсон, механизм нь эрх зүйн хувьд хөгжсөн, хяналтын динамик тогтолцоо бухий байдаг учраас хэн хэнийхээ хэрэгт өдөр тутам оролцох иь ховор, хөгжлөөр сул, буурай хөгжилтэй, ардчилал соёлын түвшин доогуур улс оронд уг харилцааны механизм бүрэн бүрэлдэн тогтоогүй тул бие биенийхээ хэрэгт байнга оролцдог, маргаантай асуудал үүсэх нь элбэг байдаг байна.

Төр иргэний нийгмийн харилцаа ямар байх нь зохистой талаарх онол, тайлбарууд байдаг. Үүнд:

1.    Либерал-ардчилсан үзэлд тулгуурласан онол: Өрнөдийн орнуудад нэлээн хүчтэй байдаг онолын хандлага бөгөөд  энэ   хандлагаар   иргэний   нийгмийн   амьдралд  төрийн  оролцоог  үгүйсгэж,   иргэний  ардчилсан
байгууллагууд нийгмийн амьдралын үндсэн асуудлуудыг өөрөө шийдвэрлэнэ гэж үздэг.

2.    Социал-демократ уламжлалд тулгуурласан онол: Энэ онолоор иргэдийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад төр оролцох ёстой. Төр иргэний нийгмийн хэвийн хөгжлийг баталгаажуулж зах
зээлийн хатуу хууль, монополиос иргэдийг хамгаалах үүрэгтэй байна гэж үздэг.

3.    Дуалист хандлага: Нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах зуучлалтын үүргийг төр гүйцэтгэх ёсгүй. Харин улс төрийг хөрөнгө, хүчээр авах гэсэн аливаа шударга бус оролдлого, хээл хахуул зэрэггэй тэмцэхийн тулд төрөөс иргэний нийгмийн амьдралд оролцох есгой гэж үздэг.

Дүгнэж үзэхэд төр иргэний нийгмийн харилцааны талаар нэгдсэн нэг ойлголт, тогтсон жор гэж байдаггүй.

/ Иргэний нийгэм гэж өөрийн эдийн засаг, соёл, шашин, угсаатан зэрэг сонирхлоо төрийн үйл ажиллагааны хүрээнээс гацуур хэрэгжүүлдэг, үүний зэрэгцээ хүний эрхийг хэрэгжүүлэх баталгаа болж, төрийн үйл ажиллагааг хяналтандаа байлгадаг нийгмийн бүлгуүдийн цогц юм /.

 

Батлав:  Тэнхимийн эрхлэгч, докторант                                       Ш.Дуламсүрэн

 

ЛЕКЦ №7

Хугацаа 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

 

ТӨРИЙН УДИРДЛАГА ,БАЙГУУЛАМЖ,ДЭГЛЭМИЙН ХЭЛБЭРДЭДГЭЭРИЙН МӨН ЧАНАР ОНЦЛОГ.АНГИЛАЛ

Тухайн улсын нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, төрийн засаглалын төвийг болон орон нутгийн байгууллагуудын хоорондын харилцааны эрх зүйн байдлыг илэрхийлсэн ойлголт юм. Төрийн байгууламжаар нь нэгдмэл хийгээд холбооны улс гэсэн хоёр хэлбэрт хуваана.

Нэгдмэл улс: Нэгдмэл улс нь муж улсуудад буюу олон улс би төр эрх зүй субъектуудэд хуваагдахгүй харин ердийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид хуваагддаг байна. Эдгээр нь улс төрийн бие даасан байдалтай байдаггүй. Нэгдмэл улсыг дотор нь энгийн нэгдмэл улс, нийлмэл нэгдмэл улс хэмээн ангилж болно. Энгийн нэгдмэл улс нь засаг захиргаа нь нутаг дэвсгэрийн нэгжээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, хүн амаа засаг захиргааны нэгжид зөвхөн оршин суугаа нутаг дэвсгэрээр нь хуваана.

Жишээ нь: Алжир, Колумби, Монгол, Польш, Тайланд зэрэг нэгдмэл улсууд. Нийлмэл нэг улс нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс бүрэлдэхийн зэрэгцээ өөртөө засан тогтнох бусад хэлбэрүүдийг агуулна. Зарим нийлмэл нэгдмэл улсуудын нутаг дэвсгэр нь өөртөө засан тогтнох эрх бүхий нэгжүүдээс бүрэлдэнэ. Тухайлбал, Итали улсын бүх нутаг дэвсгэр өөртөө засан тохинох эрх бүхий 20 нэгжээс, Итали улс 17 мужаас тус тус тогтдог.

 

Нэгдмэл улсын үндсэн шинж:

Ш  Улсын нутаг дэвсгэр нь төрийн эрх зүйн статус бүхий субьектүүдийнхээс бус засаг захиргаа нутаг дэвсгэрийн болон өөртөө засан тогтнох эрх бүхий нэгжээс бүрдэнэ.

Ш  Улс орны бүх нутагт нэг үндсэн хууль, эрх зүйн нэгдмэл тогтолцоо үйлчилнэ.

Ш  Иргэний нэг харьяалал оршино. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүд эрх зүйн байдлын хувьд харилцан адилгүй байх боловч өөрийн гэсэн иргэний харьяалалыг бий болгодогггүй.

Ш  Төрийн засаглалын байгууллагуудын нэгдмэл тогтолцоо үйлчилнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийн механизм улс орны бүх нутаг дэвсгэрт нэгдмэл ажиллана.

Ш  Төрийн засаглалын төв байгууллага удирдлага дор нэгдмэл арми, татвар, мөнгөний бодлого тогтолцоо оршиж байдаг.

Нэгдмэл улс нэгдмэл төвлөрсөн байдлаар нутаг дэвсгэр, засаг захиргаа, төрийн байгуулалт эрх зүйн байдлаа зохион байгуулах үндэсний хийтээд хууль зүйн таатай нөхцөлийн нэг чухал тал нь хэл соёл, шашин, амьдрах аргаараа ижил төсөөтэй үндэсний нэгдэл юм.

Холбооны улс - Эрх зүйн тодорхой статус бүхий бие даасан субьектуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдасан төрийн байгууламжийн хзлбэр юм. Холбооны улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж нь гишүүн улсуудаас бүрэлдэнэ.

Холбооны улсын онцлог шинжүүд нь:

Ш  Төрийн аппаратын хоёр төвшин оршиж буй, Үүнд: дээд түвшний буюу холбооны аппарат нийт субьектуудын нийтлэг ашиг сонирхлыг тусгаж байдаг бол гишуүн улс буюу субьектийн түвшинг аппарат тухайн улсынхаа эрх ашгийн холбооны ашиг сонирхолтой хослуулна.

Ш    Субъектууд өөрийн эрх зүйн тогтолцоотой байж болно. Гагцхүү гишүүн улсын үндсэн хууль болон бусад хууль, эрх зүйн актууд нь холбооны улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудтай уялдаж, түүнтэй зөрчилдөхгүй байх ёстой.

Ш   Гишүүн   улс   өөрийн   шүүхийн   тогтолцоотой   байж   болно.   Шүүх   болон   эрхийг хамгаалах байгууллагуудын   зохион    байгуулалт,   үйл   ажиллагааны    хүрээ, чиглэлийг   үндсэн   хуулиар тодорхойлно. Холбооны дээд шатны шүүх, гишүүн улсын шүүхийн шийдвэрийн талаархи гомдлыг авч үзэж барагдуулах ёсгүй. Гэвч зарим онцгой тохиолдолд маш хязгаарлагдмал байдлаар оролцдог.

Ш    Парламент нэг танхимтай байх бололцоогүй байдаг. Гишүүн улсын ашиг сонирхолын илэрхийлсэн холбооны танхимыг заавал байгуулна.

Ш    Холбооны улсын иргэд иргэний хоёрдмол харьяалалтай байж болно. Иргэн бүр холбооны улсын иргэн төдийгүй,  гишүүн орны  иргэн байна гэсэн үт.  Иргэний хоёрдмол харьяаллыг  ихэнхи холбооны улс үндсэн хуулиараа бататгасан байдаг.

Ш    Холбооны болон гишүүн орны гэсэн татварын хоёр систем оршино.

Холбооны улсыг түүхэн үүсэл, хууль зүйн статус, үндэстэн хийгээд нутаг дэвсгэрийн байдлаар нь:

Ш  нутаг дэвсгэрийн

Ш  үндэстний холбооны улс гэж ангилна.

Нутаг дэвсгэрийн холбооны улс - эдийн засгийн байдал, газарзүй, зам тээвэр, нутаг дэвсгэрийн хүчин зүйлийг үндэслэж, гэрээний байдлаар байгуулагдсан төр.

Ийм холбооны улсын гишүүн орнуудын төрийг бүрэн эрхт байдал нь харьцангуй хязгаарлагдмал байдаг. Тухайлбал: Олон улсын харилцаанд гишүүн улсыг өөрийгөө шууд төлөөлөх эрхийг үндсэн хуулиар хязгаарлагдсан байдаг. Гишүүн орон өөрийн хүсэлтээр холбооноос гарч тусгаар улс болох эрхийг үндсэн хуулиар хориглосон буюу тусгаагүй байдаг. Гишүүн улс бие даасан армитай байхыг хориглох бөгөөд батлан хамгаалах үүргийг холбооны хэмжээний зэвсэгт хүчин хэрэгжүүлнэ.

Холбооны улсыг нутаг дэвсгэрийн

Ш  холбооны улс

Ш   үндэсний холбооны улс гэж ангилж болно. Мөн гэрээт болон үндсэн хуульт гэж ангилдаг.

Үндэстнүүдийн Холбооны улс: Субъектуудын бүрэн эрхт байдал, үндэстнүүдийн өөрийгөө тодорхойлох эрхийг үндсэн хуульт ёсоор баталгаажуулсан төрүүдийн холбоо бөгөөд үндэстний төрт ёс юм.

     Төр нь улс төрийн тогтолцооны цөм бөгөөд гол хөдөлгөгч хүч бөгөөд энэ нь гүйцэтгэж буй үүрэг, статусаараа тодорхойлогдоно. Улс төрийн тогтолцоонд төрийн тэргүүлэх үүрэг нь дараах шинж, хүчин зүйлүүдээр илэрдэг. Үүнд:

1.    Төр нь ард иргэдээ болон улс төрийн тогтолцооны институтуудын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, улс орон ард түмнээ гадаад, дотоодод төлөөлнө.

2.    Төр нь бүрэн эрхт байдал. хүлээн зөвшөөрөгдөх чанараараа улс төрийн аль ч байгууллагаас давуу эрхтэй.

3.    Энэ нь түүний нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалдаг үүрэг, мөн чанараас урган гарна.

4.       Нийгмийн баялаг, үнэт зүйлийг хуваарилах, өмчлөх, хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэнэ.

5.    Нийгмийн хөгжлийн ерөнхий чиг шугамыг тодорхойлж, хэрэгжүүлэх үйл явцыг бүхэлд нь зохион байгуулж, удирдана.

6.    Мэргэшсэн тусгай аппаратын тусламжтайгаар нийгэмд нэгдмэл, бүрэн засаглал, удирдлагыг хэрэгжүүлж, албадлагыг шаардлагатай нөхцөлд ил хэрэглэнэ.

Төрийн удирдлагын тогтолцоонд гүйцэтгэдэг үүргээр нь мөн адил олон онол сургаалиуд бий. Түүний нэг социологийн онолыг баримтлагчид бөгөөд тэдний үзэж байгаагаар улс төрийн тогтолцоонд төр зуучлагч, хуваарилагчын үүрэг гүйцэтгэдэг гэж үзсэн. Тусгай эрх дарх бүхий хэсэг бүлэг хүмүүс нийгэм, эдийн засаг, оюуны амьдралын бүх үзэгдлийг хуваарилан зохион байгуулж, хянан шалгаж, төрийн нэрийн өмнөес үйл ажиллагаа явуулдаг. Ийм тогтолцоо бүхий нийгэмд төр ямагт тэргүүлж, бүхнийг шийдэгчийн үүрэг гүйцэтгэж байдаг. Ази, дорно дахины улсуудад улс төрийн ийм тогтолцоо бүхий төр оршиж байсан, байгаа.

Улс төрийн тогголцооны нэлээд дэлгэрч байгаа загвар бол либерал-ардчилсан хзв маяг юм. Ийм тогтолцоо бүхий нийгэмд төр хуваарилагч, зохицуулагчын үүрэг гүйцэтгэдэггүй, харин үндсэн хуулийн үзэл санааны дагуу тохируулагчын үүрэг гүйцэтгэнэ. Улс төрийн тогтолцоонд төр онцгой байр суурийг эзлэх төдийгүй, түүний мөн чанар, хөгжлийн түвшинг тусган илэрхийлэгч байдаг аж. Тер-улс төрийн тогтолцооны цөм.

Төрөөс улс төрийн тогтолцооны бусад институтуудтай харилцах арга. хэлбэр харилцан адилгүй байдаг. Төр-нам, төр-олон нийтийн байгууллага, төр-сүм хийдийн харилцаа. Эдгээрээс тор- сүм хийдийн харилцааны талаар товч авч үзье.

Ихэнхи улс оронд шашин нь төрөө дээдэлж, төр нь шашнаа хүндэтгэж байх зарчмыг баримталж байна. Шашин төр хоёр эрх мэдлийн төлөө үеийн үед тэмцэлдэж ирсэн. Төрийн бодлого. үзэл онол, олон түмний эрхийн ухамсарт шашин сүм хийдийн нөлөө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ирсэн. Хүний дотоод ертөнцөд гүн гүнзгий нэвтэрсэн үзэгдэл болохынх нь хувьд шашинд анхааралтай хандаж, тодорхой шашныг төрийн болгох явдал төрийн түүхэнд цөөнгүй байжээ. Тухайлбал: Орос оронд Үнэн алдартны сүм, Их Британид протестант сүм төрийн статустай байжээ. Төрийн статустай сум хийд нь өөрийн гэсэн өмчтэй, албан татвараас чөлөөлөгдсөя юмуу хөнтөлегдсөн, төреес материаллаг тусламж, тэтгэмж авдаг зэрэг бүрэн эрхтэй байдаг байжээ. Итали, Испани, Австри, Швед зэрэг улсуудад дунд, тусгай сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч бэлтгэх байгууллагад шашны хичээл заавал оруулахыг хуульчлан баталсан байдаг байна. Дэлхийд үндсэн гурван шашин зонхилж байгаа хэдий ч хүлээи зевшөврөгдөх байдлаараа янз бүр байна. Лалын шашинг төрийн шашин хэыээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн 30 улс байна. Үүнийг зарим улсууд Пакистан, Иордан. Марокко, Бахрейн зэрэгт үндсэн хучль, үндсэн хуулийн холбогдолтой актуудаар баталгаажуулсан байдаг. Энэ тохнолдолд улс ориы амьдралын бүх1 й л асуудлыг шашин нь зохицуулж, аливаа эрх зүйн үндэс нь Исламын комлолд үндэслэсэн мусульманы эрх зүй болдог.

Зарим улс оронд бүх шашинг эрх тэгш гэж тунхагласан байдаг. /Ирланд, Аргентин/ Зарим улс оронд тухайлбал, Франц, Герман, Орос. Португал зэрэг улсуудад төрөөс шашныг тусгаарлах бодлого барьдаг бөгөөд энэ бодлогоор төр сүм хийдийн дотоод үйл ажиллагаанд оролцохгүй, төреөс сүм хийдэд материаллаг тусламж үзүүлэхгүй, сүм хийд төрийн аливаа үйл ажиллагааг эрхлэхгүй байх зэрэг байдаг. Энэ бодлого нь үзэл сурталд шашны нөлөө ноёрхож, хүмүүсийн сэтгэл санаанд сүсэг бишрэл ба^тай байгааг багасгах үүднээс гарсан байна.

Улс төрийн дэглэмийн тухай ярьж ойлгохын тулд улс терийн дэглэмийн гол хэв маяг болох тоталитаризм, авторитаризм ардчилалын тухай мэдэж байх нь зүй ёсны  хэрэг.

Улс төрийн дэглэм гэдэг нь Улс төрийн системийн бүцүүдийн тодорхой дэг журам бүхий харилцан холбоо түүүнчлэн засаглалыг хэрэгжүүлэх улс төр,1Йн зорилгод хүрэх аргуудын цсгцыг хэлнэ. Улс төрийн системийн динамик функциональ шинж чанарыг улс төрийн дэглэмийн тухай ухагдзхуун илэрхийлж байдаг. Улс төрийн систем дэглэмийг тодорхсйгогч шинжүүд нь: хүний зрх, эрх чөлөөний хэр хэмжээ, төрөөс засаглалыг хэрэгжүүлэх арга, төр нийгмийн хар^лцааны шинж чанар, улс төрийн шийдэрт нийгмийн зүгээс нөлӨӨлӨх боломж улс төрийн инститүтийн төлэвших арга улс төрийн шийдиер боясесруулах арга хэлбэр зэргийг дурьдаж болох юм, Орчин үед тухайн улс орны терийн хэв маягийг улс те рийн дэглэмээр нь тодорхойлж судалдаг болсон.

Улс төрийн дэглэмийг бог улс терийн сютемийн үндсэн элементийн үр ашигтай оршин тогтнох өвөрмөц арга гэж үзэж болно.

Улс төрийн систем ашигтай байх хүчин зүйлд:

Ш  Хүрээлэн буй орчны талаархи мэдээ мэдээлэл хир чанартал байна улс төрийн шийдвэр мөн зүй зохистой гарна.

Ш  Нийгмийн эрэлт хэрэгц )энд улс тзрийн счстем хэр түргэн хариу өгөх вэ гэдгзэс ололт амжилт хамаарна.

Ш   Нийгмийн тэнцвэртэй тайван байдлыг хангаж тэвчээртэй байх улс төрийн системийн чадварыг илтгэнэ.

Ш   Тавьсан зорилгын хэрэгжилтээс улс төрийн системийн ач холбогдол тодорхойлогдоно.

Улс төрийн дэглэмийг улс төрийн системээс салгаж үзэх нь өрөөсгөл ойлголт бөгөөд бүтэшгүй зүйл юм.

Улс төрийн дэглэмийн ангилал

Улс төрийн дэглэмийг анх Грекийн сэтгэгч Аристотель хийсэн байдаг. Аристотелийн улс төрийн дэглэмийн ангилал:

 

Удирдлагын хэлбэр

Нэг хүний

Цөөнхийн

Олонхийн

Зөв

Монархи

Аристократ

Полити

буруу

Тирани

Олигархи

демократи

 

Уг ангилал нь онолын хувьц логик дараалал, уялдаа сайтай боловч бодит байдалд тэр бүр нийцдэггүй. Харин өнөөгийн судлаачдын гаргасан санал нийлдэг ангилал:

 

Хэв маяг дэглэм

Дэглэм

Ардчилсан демократи

Ардчилсан

Ардчилсан бус диктатур

Тоталитар авторитар

 

 

Улс төрийн дэглэмүүдийг ангилан авч үзэх олон үндэслэл бий.

Ш  Нийгам улс терийн амьдралд арми, цагдаа, тусгай аябгцын байр суурь, гүйцэтгэж буй үүрэг

Ш  Хууль тогтоох гуйцэтгэх шүүх засаглалын хугаазрилтын хэмжээ

Ш  Нийгэм дэх хувь хункй эрх, эрх чөлеөний бэйдал

Ш  Төр засгийн байгууллагын ажилын ил тод нзэглзй байдал, олон нийтийн санаа бодлын нөлөө хяналт тааих боломж

Ш  Төрийн байгууллагуудын төлөвшил улс төрийн лидер эрх баригч бүлгийг сонгох арга маяг гэх мэт олон зүйпийг дурдаж болно.

 

 

 

Мөн нийгмийн хэв маягаас хамаарч уламжлалт,. модернист, хүрээлэн байгаа орчинтой харьцаж байгаа байдлаасаа шалтгаалан

Ш  Хаалттай

Ш  нээлттэй гэж ангилан үзэж болно.  

Энэ бүх ангилалаас үзэхэд улс төрийн дэглэмийг:

Ш  Тоталитар дэглэм  

Ш  Авторитар дэглэм

Ш  Ардчилсан дэглэм гэж ангилсан хамгийн түгээмэл бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн хувилбар юм.

Тоталитар дэглэм:

Тоталитар дэглэм тотэлитзризм нийгмийн болон бие хүний хувийн амьдралд засгийн зүгээс чанд хатуу хяналт тавидаг. Тоталитаризм бол ХХ зууны улс төрийн өвөрмөц үзэгдэл. Ихэнх судлаачид тоталитаризм бол аж үйлдвэржилтийн үеийн хямралд нийгмийн зүгээс үзүүлж буй хариу үйлдэл гэж үздэг. Тоталитаризм нь уламжлалт социаль бүтэц унаж нийгэм ёс суртахууны хоосролд орсон үед үүсдэг. Нийгмийн өмч бие даасан байдалаа алдах тодорхой бүтэц нь нурах эвдрэлд орох нь тоталитар төр үүсэх нийгмийн урьдач нөхцөл болдог.

Тоталитар дэглэм тогтох нөгөө шалтгаан нь зах зээлийн эдийн засгийг устгаж төвлөрсөн төлөвлөгөөгөөр явдаг нийгмийн амьдралын зохион байгуулалтыг тунхаглах явдал юм.

Тоталитаризмын үзэл санааны эх үндэс нь "нийтлэг хүсэл зоригийн" үзэл баримтлал болдог бөгөөд үүний дагуу нэг анги, нэг үндэстэнт биелэх бөгөөд бусад үндэстэн, анги, еөрөөр сэтгэгчдийг үл тэвчих, хувь хүний эрх, эрх чөлөөг үл хүндэтгэх шинэ нийгмийг байгуулах түхай утопи санааг агуулдаг.

Тоталитаризмыг:

Ш  Баруун

Ш  Зүүн гэсэн хоёр төрөл болгон хуваан үзнэ.

"Зүүн" тоталитаризм нь марксизм-ленинизмийн үзэл суртлыг үндэсээ болгож ЗХУ Зүүн европын орнууд Хятад, Хойд Солонгос, Умард Вьетнам, Кубад үүсэн бөгөөд нийгмийн үндэс, бааз нь доод ангиуд, пролетари нар болж байв.

"Баруун" тоталитаризм нь фашист Герман Итали зэрэг оронд үүсэн бөгөөд нийгмийн үндэс нь экстремист үзэл санаа бүхий дундаж давхраа болдог.

Тоталитаризмийн үндсэн шинж:

1.               Нийгмийн амьдралын бүхий л хүрээнд нэвтэрсэн хэт төвлөрсөн
засаг ноёрхдог

2.       Засгийн албан байгууллага бюрократ арга замаар бүрддэг нийгэмд огт хянагддагүй

3.       Харизмат хошуучлагчтай эрх баригч цорын ганц намтай

4.       Ардчилсан эрх, эрх чөлөө тунхаг төдий цаасан дээр л байдаг

5.       "Чин үнэнийг" ярьдаг цорын ганц үзэл суртал ноёрхдог

6.       Үндэсний цөөнхийн эрх ашиг хязгаарлагдмал

7.       Төрийн байгууллага нь эдийн засгийг хатуу хяналтанд барьдаг

8.       Мэдээллийн эрхийг дангаар өмчилж нийгмийн ухамсараар тоглохдоо
ашигладаг

 

Тоталитар дэглэм бусад улс оронтой дайсагнах дүр эсгэж түүнийг ашиглан дотоод нийгэм улс төрийн нӨхцалийг өөрийн эрх ашигт тохируулах бодол агуулж байдаг.

Авторитар дэглэм Улс төрийн системийн хамгийн түгээмэл хзв маяг бол авторитар дэглэм буюу

авторитзризм юм. Нэг буюу нэг бүлгийн засаг гэдэг нь түүний үидсэн мөн чанар нь юм. Авторитаризм гэдэг:

Нэр томьёо нь нэг хүн, бүлэг, намын монополь засаглал ноёрхом байгаа дэглэмийг хэлдэг.

Авторитар дэглэмийн үндсэн шинж:

1. Засаг нэг хүний эсвэл бүлгийн гарт төвлөрнө. Элит дээрээс шууд томилогдоно.

2.   Иргэдийн улс төрийн эрх хязгаарлагдмал, хууль бие хүнд бус төрд үйлчилдэг

3.        Нийгэмд албан ёсны үзэл давамгайлдаг

4.        Сөрөг хүч/нд бурзн эсвэл хагас хорио тавигдсан байдаг

5.        Засаглал нь хучний бүтцэд тулгууралдаг

6.        Төрийн бус салбарт улс төрийн хяналт сул байдаг

Авторитар дэглэмүүд өнөөгийн ихэнхи оронд өргөн тархацтай тогтвортой хадгалагдаж байгаа нь түүний өөрийгөө хадгалах нөхөн төлжилтийн шалтгаан юм. Үүнд:

а.  Амьдарлын тогтвортой дасал болсоэ хэлбэр, нэр хүндэд чиглэсэн уламжлалт маягийн нийгмийг хадгалах

Ь.  Хөгжиж буй нийгмүүдийн нийгмийн бүтцэд клиентал харилцаа нөхөн төлжих

C.  Хүн амын улс төрийн идэвхтэй оролцоо бага байх

D. Улс терийн чиг баримжаанд шашны хэм хэмжээ хүчтэй нөлөөтөй байх

E.  Эдийн засгийн хоцрогдол

 

 

Авторитаризлл гадаад нөхцөл байдлыг явцуу сонирхолд нийцүүлэх гэсэн зодлого барьдаг учир урьдчилан тооцох аргагүй байдаг.

Ардчилсан дэглэм:

Ардчилсан дэглэм эртний !'рект оршиж байсан ч диктатураас хойно үүсчээ. Эртний ардчиллын цэцэглэлт V зууны үед Афинд Периклийн удирлзгын үед оргилдоо хүрсэн. Эртний ардчиллын үед хувь хүний эрх эрх чөлӨӨний тухай ярьдаггүй, түүнийг олонхийн деспстизм гэж нэрлэдэг. Орчин үеийн ардчилал нь эртний ардчиллаас ялгаатай.

 Ардчилсан улс төрийн дэглэм дараахь шинжтэй.

1.    Улс терийн засаг иь хулээн зевшөерөгдсен хуулийн дагуу уйл ажиллагаагаа явуулдаг.

2.    Засгийн эрх баригчийг нийгэм сонгон хяналт тавьдаг.

3.    Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаг нь биеэ даасан нэг нэгнийгээ тэнцвэржүүлсэн байдаг.

4.    Хүний эрх , эрх чегөе хуульчлагдан хэрэгжиж байдаг.

5.    Улс төрийн үйл явцын нэг салшгүй элемэнт болох сөрөг хүч хуулийн хүрээнд оршин эрх баригчтай нэгэн адил улс төрийн эрх эдэлнэ.

6.    Сонгуулийн үр дүнгээр засгийн эрхэнд ээлжлэн гарах чадвартай олон намын тогтолцоо төлөвшсөн байдаг

7.    Төрийн хяналтаас ангид чөлөөт олон нийгийн мэдээлэлийн хэрэгсэлтэй

8.    Албан ёсны үзэл сурталгүй

9.    Улс төрийн элит нээлттэй

10.  Арми болон тусгай алба төр нийгэмийн аюулгүй байдлыг ханган хэв журмыг сахиулдаг.

Орчин үеийн ардчилалын олон загваруупын суурь үзэл санааны үндэа э.1 ийг авч үзэхэд XVII XIX зууны үеийн улс төрийн сонгодог сэтгэлгээний хүрээнд боловсрогдсон бай даг бөгөөд 350 дэд хэв маяг байдаг гэсэн таамаглал бий. Жишээлбэл: Либирвль ардчилал, Радикал ардчилал, Телг зрдчилал Кибер ардчилал

Ардчилсан дэглэм хууль жуоамын цагуу, тзйван арга замаар зөрчилтэй асуудлаа ыийдвэрлэдэг шигээ гадаадулстай харьцахдаа тийм л зарчим баримталдаг.. Дайи мөргөлдөөнийгурьтал болголгүй, хамтын ажиллагаа, ашиг олох салбар гэж о/юн улсын тавцанг үздэг.

Улс төрийн дэглэмүүд нь нэн эрт үес эхтэй бөгөөд цаг хугацааны эргэлтэнд хувьсан Өөрчлегдөж шинчлэгдсээр ирсэн, Улс төрийн дэглэмүүд нь бүхий л улс оронд өөр өөрийн гэсэн үр нөлөө, ашиг хонжоо, алдаа дутагдлыг авчирсан байдаг. Энэ бүхнээс үзэхэд аливаа улс төрийн дэглэмийн ашиг болон дутагдалтай талыг нь олж түүнийгээ зөв зүйтэй хэрэглэж мөн нийгмийн шаардлагад тулгууралсан улс терийн бодлого болон дэглэмийг явуулж чадсан улс орон өнөөдөр дэлхийд тэргүүлэх байр суурьтай, өндөр  хөгжилтэй болсон байна. Ямар ч дэглэм хатуу чанга хаалттай байвал нийгмийн олонхийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч нийнмийн байр сууриа алдаж эхэлдэг. Харин уян хатан бодлого явуулдаг дэглэм нийгэмд тоггвортой орших боловч хэзээ нэгэн үед эмх замбараагүй байдал үүсэх нь тодорхой байдаг. Тиймээс уян хатан бодлоготой, нээлттэй, ардчилсан дэглэмтэй мөн үүнийг дагаад чанд хатуу хуультай байх нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж болох юм.

 

Батлав:  Тэнхимийн эрхлэгч, докторант                                       Ш.Дуламсүрэн

 

ЛЕКЦ №8

Хугацаа 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

ТӨРИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА,ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ

Төрийн төв байгууллагад засгийн газар багтах бөгөөд Ерөнхкй сайдьн эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг

Ш  Мэдээлэл, харилцаа холбоо, технологийи газар байгуулах тухай Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 207 тоот тогтоол, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг батлах тухай Ерөнхий сайдын 2004 оны 10 дугаар сарын 20-ны едрийн 95 тоот захирамж тус тус гарч Мздзэлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулагдсан.

Ш  Монгол Улсын Засгийн газрык 2008 оны 64 дүгээр гогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот захирамжаар Мэлээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг цаашид "Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (МШХХТГ)" болгон бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн батлагдсан.

Ш  "Засгийн газрын тухай засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" Монгол улсын хуулиар шуудангийн үйлчилгээ нь Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд хамаарах болсноор Мэдээлэл, шуудан, харилцаа холбо, технологийн газар нь шуудангийн салбарын бодлого, бодлогын хэрэгжилтийг ханган, зохицуулах чиг үүргийг хариуцуулан ажиллуулахаар тусгагдсан болно.

Ш  Засгийн газрын тохируулагч аентлаг – Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газарын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн зорилго нь Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн хөгжлийн асуудлаар хууль тогтоомж, хөгжлийн бодлого боловсруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх зэрэг асуудлыг хамарсан стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

 

Тус газар нь: Газрын дарга, даргын зөвлөх, орлогч дарга болон Төрийн зхиргааны удирдлага хамтын ажиллагааны Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс, Статистик, мэдээлэл, хяналт-шилжилгээний хэлтэс гэсэн 4 хэлтсээс бүрдэж ажиллаж байна.

Мөн түүнчлэн тус газрын дэргэд Бүртгэлийн иэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийн ажлын алба болох Системийн нэтгэлийн алба, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын алба тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгууллагын ерөнхий чиг үүрэг нь:

Ш  Төрөөс мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар баримтлах бодлого, хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулахад Ерөнхий сайдад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх

Ш  Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үндсэн үйл ажиллагааг салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулахад чиглүүлсэнээр төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах

Ш  Газрын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, ажлын байрны давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах

Ш  Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэн чадваржуулах замаар чадварлаг, цомхон алба болгох, Байгууллагын зүгээс үзүүлэх төрийн үйлчилгээг соёлтой, чанартай, ил тод, нээлттэй, шуурхай болгох

Үйл ажиллагааны цар хүрээ нь:

Тус газар нь төрийн болои терийн бус байгууллагууд, салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд, олон улсын

байгууллагууд, нутгийн захиргааны болон еөрөө удирдах ёсны байгууллагууд, хандивлагч хөрөнгө оруулагч

байгууллагууд, гадаад хамтын ажиллагаатай орнууд, иргэдтэй харилцах цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны хэлтэс

Бодлого теловлөлтийн хэлтэс

Бодлогын хэрэгжилтийн зохицуулах хэлтэс

Статистик, мэдээлэл, хяналт шинжилгээний хэлтэс Системийн нэгтгэлийн алба

Төрийн байгууллага нь:

А. Төрийн удирдлагын хүрээн дэх албан эрх

Б. Санхүүжилтийн эх үүсвэр, банкин дахь санхүүгийн тодорхой эх үүсвэр

В. Захирах захирагдах ёс, албаны сахилга баттай холбоотой зохион байгуулалтын

тодорхой бүтэц.

Г. Тодорхой үүрэг хүлээсэн хувь хүн, хамт олон үйл ажиллагаа явуулж байдаг

засаглалын бүрэн эрх бүхий байдаг.

 

Төрийн байгууллагыг ангилах нь:

Төрийн байгууллагууд олон янз

Засаглалын бүрэн эрхтэй төрийн байгууллагуудыг янз бүрийн үндэслэлээр ангилж байдаг.

Үйл ажиллагааны агуулгаар нь:

Ш  улс төрийн

Ш  аж ахуйн

Ш  нийгэм-соёлын гэх мэт Төрийг ангилах явдал нь онцгой ач холбогдолтой энэ нь засаглалын гурван хэлбэрээр илэрдэг

 

1.    Хууль тогтоох байгууллагууд :

Дээд Зөвлөл Газар, Холбооны хурал, Парламент гэдэг бол бүх нийтийн сонгуулийн үндсэн дээр бий болдог төлөөлөгчдийн байгууллага юм.

2. Гүйцэтгэх байгууллагууд: Засгийн газар, Төв Удирдлагын байгууллагууд түүний салаа, мөчир гэдэгт нэг талаас" хүчний байгууллагууд" багтаасан улс төрийн үүрэг гүйцэтгэгч байгууллага, нөгөө талаас , нийгэм - соёлыг удирдах байгууллагууд орно.

З. Шүүх байгууллагууд: Эрүүгийн хэргийг мөрдөх, шүүх прокурорын шийдвэрийг биелүүлдэг байгууллагууд юм.

 

Төрийн байгууллагын чиг үүрэг:

Төрийн чиг үүрэг нь түүний Үйл ажиллагааны үндсэн чиглэл юм. Чиг үүргээр дамжин төрийн хэрэгцээ, шаардлага илэрч байдаг.

Төрийн чиг үүргийг дотор нь гадаад,   дотоод гэж ангилдаг.

Төрийн гадаад чиг үүрэг гэж: Улс орон дан ганцаараа оршин тогтнохгүй учир олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, төрийн гадаад зорилго зорилтыг хэрэгжүүлдэг.

 

 

 

Төрийн гадаад чиг үүргийг дотор нь:

А. Нийгмийн салбар дахь төрийн чиг үүрэг

Б.  Аж ахуйн салбар дахь төрийн чиг үүрэг

В.  Хэв журмыг хамгаалах салбар дахь төрийн чиг үүрэг

Г.  Хүрээлэн байгаа орчныг хамгаалах / экологийн / салбар дахь чиг үүрэг

Мөн төрийн гадаад гадаад чиг үүргийг:

А.Бусад оронтой найрсаг харилцаа харилцан ашигтай хамтын ажиллагааг            хөгжүүлэх чиг үүрэг

Б. Улс орноо батлан хамгаалах чиг үүрэг.

 

Төрийн дотоод чиг үүрэг гэж: Улс нийгмийн дотоод дахь үйл ажилилагааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл юм

Төрийн гадаад ба дотоод чиг үүрэг нь дотроо:  - Түр

-  Байнгын гэж хуваагдаж болдог

 

Төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны

үндсэн чиглэл

 


Дотоод чиг үүрэг                                                             Гадаад чиг үүрэг


Аж ахуйн салбарт

Хэв журамын салбарт Хүрээлэн

байгаа орчин хамгаалах салбарт

 

 

Бусад орнуудтай найрсаг харилцаа

хамтын ашигтай ажиллагааг хөгжүүлэх

Улс орноо батлан хамгаалах

 


Батлав:  Тэнхимийн эрхлэгч, докторант                                       Ш.Дуламсүрэн

 

ЛЕКЦ №9

Хугацаа 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

 

 

Үндсэн хуульт   төр хүлээн зөвшөөрөгдөх үндэс

эрх зүйн гол эх сурвалж болох нь

Монгол Улс Ром-Германы эрх зүйн системтэй улсын хувьд 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлан гаргаж хуулиудын хууль эцэг хууль хэмээн тунхагласан.

Монгол Улсын Үндсэн хуулийг зарлан тунхаглахын учрыг хүний эрх, эрх чөлөөг
хамгаалж, эх орондоо хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоон байгуулна хэмээсэн.
Тиймээс энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хүн төрөлхтний ололт болсон эрх зүйт төрийн
тухай үзэл сургаал, хандлагыг нарийвчлан судалж, түүний үндсэн зарчмуудыг манай эрх
зүйн тогтолцоонд нэвтрүүлэн хөгжүүлэх нь тус орны хууль зүйн шинжлэх ухааны
томоохон        зорилт                                                                                                    болж байна.

Миний бие уг судалгаандаа эрх зүйт төрийн тухай цогц асуудлыг иж бүрэн байдлаар
хөндөх гэсэнгүй бөгөөд харин өнөөдөр манайд ердийн үзэгдэл мэт болсон хууль байнга
өөрчлөгдөх, хүчингүй болох хийгээд түүнээс үүдэж нийт хүмүүсийн дунд "монголын
хууль 3 хоног" гэсэн үг яриа гардаг хандлага бий болсонд эрх зүйт төрийн үүднээс үнэлэлт,

Дүгнэлт өгөхөд оршино.

Эрх зүйт төрийн тухайд

 

Эрх зүйт төр бол хүний эрх, эрх чөлөөг найдвартай хамгаалах үүднээс хуулийг дээдэлдэг төрт ёсны эрх зүйн мөн чанарыг илэрхийлдэг ойлголт юм. Хуулийг дээдэлдэг, иргэний нийгмийн хяналтад байдаг, хүний эрх, эрх чөлөөг бодитой хамгаалдаг нь эрх зүйт төр билээ. XIX зууны эхний хагаст, дураар авирлах ёс деспотигийн оронд төрд эрүүл саруул ухамсар ноёрхох ёстой гэдэг утгаар нь ярьж байсан бол, мөн зууны хоёр дахь хагаст дээрх санааг цааш нь хөгжүүлж, төр нь зөвхөн эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн хязгаарыг хуулиар тогтоодог байх нь зүйтэй гэж үзэх болжээ. Ингээд төр эрх эдлээд зогсохгүй бас үүрэг хүлээдэг эрх зүйн этгээд байх учиртай болсон байна.

Энэ үзэл санаа нь түүхэн явцад боловсронгуй болж улмаар хэмжээт эрхт хаант төр,
дараагаар нь бүгд найрамдах төрд эрх зүйт төрийн шинж байдлаар хөгжиж байгаа болно.
Эртний Грек, Ромын нийгэм "хүмүүст хууль хэрэгтэй шиг, төрд өөрт нь хууль хэрэгтэй" [3]
хэмээн үзэж байлаа. Хуулинд захирагддаг байх нь төрийн нэг салшгүй атрибут гэсэн
санааг илэрхийлж "төрийн мөхөл холгүй байгааг хууль засаглахгүй байгаа газар
ажиглахад төвөгтэй бус" (Платон) "хаана хууль засаглахгүй байна, тэнд төрийн
байгууллын хэлбэр орших орон зай байхгүй. Хууль бүгдийг засаглах ёстой (Аристотель)
гэх зэргээр бичсэн буй.                          

 

Эрх зүйт төрийн тухай ойлголтыг Т.Хоббс, Ж.Локк, И.Кант, Ш.Монтеське зэрэг сэтгэгчид орчин үед бидний ойлгож байгаа байдалд хүргэн боловсруулсан байна. Тэдний дундаас Ж.Локк, Ш.Монтеське нар "бүхнийг хууль засаглах ёстой", "засаглалын эрх мэдлийг хуваарилах ёстой" гэдэг санааг жинхэнэ утгаар нь дэвшүүлсэн билээ. Локкийнхоор хүмүүс эрх тэгш, эрх чөлөөтэй байхын баталгаа эрх зүйт төр буюу. Бүхэнд засаглах хууль чухам юунд тулгуурлах ёстой вэ гэдгийг задлан шинжилсэн нь "Хуулиудын амин сүнс" хэмээх Монтеськегийн бүтээл болно. Тэрбээр: "хуулийн амин сүнс засаглагчдын хүсэл зориг, дээрээс тогтоон хэвшүүлэх хэм хэмжээний цэцэн мэргэнд бус, харин хүн, байгаль хоёрын салшгүй холбоогоор нөхцөлддөг. Засаглалын эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилж тэнцвэржүүлэх нь хууль засаглах,  хүний эрх , эрх чөлөөг бодитой хангах болон хамгаалах гол нөхцөл хэмээн үзэж байжээ. Эрх зүйт төрийн онолын гүн ухааны үндэслэлийг хамгийн гүн гүнзгий боловсруулсан нь И.Кант билээ. Тэрээр: "Төрийн үндэс суурь бол эрх зүйт хууль бөгөөд хүмүүс ийм хуулийн дор нэгдэж төрийг тогтооно. Эрх зүйт хуулийг дээдлэх нь тийнхүү эрх зүйт төрийн гол шаардлага, оршихуй арга бөгөөд жинхэнэ хуулийн салшгүй шинж бол эрх чөлөөний нийтлэг хуулинд тулгуурласан ёс суртахуунт чанар мөн. Ёс суртахуунгүй хууль буюу эрх  зүй  нийгэм дэх  эвлэршгүй зөрчлийн  эх үндэс  болж байдаг".

Эрх зүйт төр өөрийн удирдлагын хөгжингүй түвшин, нийгэм бүхэлдээ өөрийгөө зохион
байгуулахуйц төлөв байдал гэж үзсэн өөр нэг сэтгэгч бол Р.Гнейст юм. Түүнийхээр, эрх
зүйт төр төрийн эцсийн зорилго биш, мөн эрх зүйг дээд зэргээр хянаж буй хэрэг ч бас
биш. Эрх зүйт төрийн гол чанар нь өөрийгөө хязгаарлах байнгын хүсэл зориг бөгөөд энэ
нь хувьдаа төрийн зохион байгуулалтын зөв хэлбэршил болох аж. Засгийн газрын засаг,
шүүх, хууль тогтоох засаг бодитой орших явдал бол эрх зүйт төр төлөвших урьдчилсан
нөхцөл,э хлэх цэг мөн.                               

Орчин үед эрх зүйт төр гэдэг нь германы эрх зүйн нэр томъёо болох нь дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд германаар <3ег КезсЫззгаа!:, англи хэлний хууль зүйн үгсийн санд Ки1е оГ 1а^у гэж томъёолсон байдаг. Уг нэр томъёоны ялгаатай шинж байдлаас үл хамааран, барууны либерал ардчилсан төр болгоны Үндсэн хуулиудад эрх зүйт төрийн утга санаа ямар нэг байдлаар агуулагдаж байдаг болно. Үүнй утга санаа нь:

Ш  хууль хэрэглэгчээс дур зоргоороо аашлах болон хуулийг завхруулах аливаа
үзэгдэл гаргахыг хориглоно;

Ш  хуулийн өмнө хүн бүр тэгш эртэй байна;

Ш  эрх зүйг хэрэгжүүлэх болон түүнийг зөрчих явдлыг тухай бүрт нь тооцож,
зөрчсөн тохиолдолд хариуцлага заавал хүлээлгэнэ гэдэгт оршино.

 

Эрх зүйт төр нь өөрөө хууль тогтоогч төр юм. Үүнтэй уялдаатайгаар эрх зүйт төрийн хэд хэдэн онцлогийг дурдвал:

Ш  Эрх зүйт төрд захиргааны байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа тус бүр
хууль   зүйн   үндэслэлтэй,   хуулиар   зөвшөөрөгдсөн   байхыг   шаарддаг.   Үүнийг
захиргаа хууль     зүйн дагуу байх, өөрөөр хэлбэл, удирдлага хууль зүйн дагуу байх
ёстой гэсэн богино утгаар томъёолдог байна

Ш  Эрх   зүйт   төрд   хуулийг   дээдэлнэ.   Энэ   нь   захиргааны   байгууллага  үйл
ажиллагаандаа эрх зүйн бусад акт дотроос гагцхүү хуулийг анхдагч гэж үзэн
мөрдлөгө   болгоно        гэсэн   утгатай   юм.   Үүгээр   хуулъ   тогтоогчийг   төрөөс
хамгаапохаас гадна,
ард түмэнд хуулийн талаар нэг мөр ойлголт өгөх, тэдний
эрхийг хамгаалах ач     холбогдолтой болно.

Ш  Эрх зүйт төрд хүний эрх, эрх чөлөө халдашгүй дархан байх ёстой боловч улс
нийгмийн онц чухал шаардлагаас тэдгээрийг хязгаарлаж болдог. Төрийн болон эрх
зүйн ерөнхий онолын шинжлэх ухаанд тийнхүү хязгаарласан заалтууд хүний
ямар   эрхийг   хөндөж   болох   эсэх   талаар   өгсөн   ангилал   байдаг.   Эрх   чөлөөг
хязгаарлах   тухай  асууд
лыг   гагцхүү   хууль   тогтоогчоос   хуулийн   хүрээнд
шийдвэрлэх боломжтой бөгөөд үүнийг өөр эрх зүйн акт эсвэл захиргааны шүүхээр
шийдвэрлэхийг хориглодог юм.     

Эрх зүйт төрийн элемнетүүдэд тухайн улсын Үндсэн хуулийн зохицуулалт, Үндсэн хуулиар бэхжүүлсэн тухайн нийгмийн чөлөөт ардчилсан хэв журмыг хамгаалахтай холбоотой хүчин зүйлүүд багтдаг гэдэг утгаараа энэ нь улс орон бүрд өвөрмөц ялгаатай байх бөгөөд Үндсэн хуулийг хамгаалдаг Үндсэн хуулийн шүүхүүд Үндсэн хуулийн онол дээр тулгуурлаж буй маргаан шийдвэрлэх практик үйл ажиллагааныхаа явцад уг элементүүдийг цогцлон бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой байдаг . Өөрөөр хэлбэл, эрх зүйт төрийн онолын үндэслэл төрт нийгэм болгонд адил төсөөтэй боловч эрх зүйт төр ямар элементтэй байх нь төр болгонд өөр байж болдог. Элементүүд нь гагцхүү онолынхоо үндэслэлд нийцэж байх ёстой, тэгж гэмээнэ төр эрх зүйт төр болно. Доктор Ц.Сарантуяа эрх зүйт төрийн шинжийг дараах байдлаар гаргаж тавьсан бөгөөд Үүнд:

эрх мэдлийг хуваарилах зарчим;

Ш  хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангах явдал;

Ш  төрийн байгууллагууд гагцхүү эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллах явдал;

Ш  эрх зүйн баталгаат байдлыг болон хуулийг дээдлэх зарчим хамаарах юм.

Харин доктор Н.Лүндэндорж "эрх зүйт төр-төр ёсны түүхэн бэрх цаг үеэр тавигдсан загвар юм. Харин үндсэн хуульт төр нь цаг хугацааны үзлээр энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хамгийн шилдэг хэрэгсэл. Чухам иймээс л эрх зүй яв цав баримталдаг байх ёстой байсан төрийн тухай шаардлага тавихдаа XIX зуунд Үндсэн хуульт ёсны хэлбэрийг л эрх зүйн дэг журмын баталгаа болсон хамгийн шилдэг хэрэгсэл гэж үзжээ. Харин эрх зүйт төр - хүний эрх, эрх чөлөөг аливаа дур зоргоос тууштай хамгаалах механизмтай, зөвхөн зүй тогтолт хууль, эрх зүйд үйлчилж байдаг төрийн ардчилсан загвар мөн" хэмээн үзсэн бөгөөд түүний шинжийг дараах байдлаар авч үзсэн.

Ш  Эрх зүйт хууль, ялангуяа Үндсэн хууль үнэнхүү дээдлэгдэх нь эрх зүйт төр
орших  гол  нөхцөл мөн. Үндсэн хуулийн үзэл  санаа эрх зүйн  тогтолцооны
хөдөлбөргүй чиг шугам болж, хуулиас дээгүүр буюу гадуур хэн нэгний ямар нэг
хүсэл зориг үл ноёрхоно. Төрөөс баталсан хууль дээд хүчин чадалтай бөгөөд
түүнийг эрх олгогдсоноос бусад ямар ч субъект өөрчлөх болон хүчингүй болгох
эрхгүй. Эрхийн бусад бүх акт тэдгээр хуулинд нийцэж байх ёстой.

Ш  Хүний эрх, эрх чөлөөний баталгааг найдвартай хангах нь эрх зүйт төрийн гол
зарчим    мөн. Төр хүний    төрөлх    эрхийг    хөндөхгүй,    гагцхүү    хүндэтгэн
хамгаалахаа  хуульчилна гэсэн үг. Хүний эрх, эрх чөлөөний аливаа хязгаарлалт,
хориглолт бусдын эрхийг хамгаалахад л захирагдана. Энэ тухайд Монгол Улсын
Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд: "Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний
аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг
гажуудуулж болохгүй" гэж заасан буй.

Ш  Төрийн эрх мэдлийн хуваарилалт - эрх зүйт төрийн нэг чухал зарчим. Төрийн
эрх мэдлийг хуваарилах нь хууль дээдлэгдэх, хүний эрх, эрх чөлөөний баталгааг
хангах, эрх зүй бүтэц-зохион байгуулалтын илэрхийлэл болох бөгөөд хүний эрх,
эрх чөлөөг хөндөх эрх бүхий төрийн байгууллагуудыг харилцан тэнцвэртэй орших,
бие биеийн хэрэгт үл оролцох, харилцан бие биенээ хянах бүтэц зохион
байгуулалтад оруулж, Үндсэн хуулиар хамгаална гэсэн үг.

Ш  Хараат бус шүүх төлөвшсөн байх явдал эрх зүйт төрийн нэг чухал зарчим мөн.
Эрх зүйт төрийн нэг зарчим - иргэн хүний аливаа дур зоргоос хамгаалах, гэм

Ш  буруугийн аливаа хэлбэрийг зөвхөн хуулинд зааснаар шүүх, шүүгч л шийдвэрлэж байх, шүүх эрх мэдлийг төрийн бусад үүргээс тусгаарлах, бүрэн эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх улс төр, хууль зүйн болон бусад орчныг бүрдүүлэх явдал мөн.

Ш  Төр хийгээд иргэн харилцан хариуцлага хүлээх нь эрх зүйт төрийн нэг баталгаа мөн. Төр, иргэний харилцааны үндэс нь тэгш эрх, шударга ёс бөгөөд төр нь иргэнийхээ, иргэн нь төрийнхөө өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, тэрхүү тэгш эрх, шударга ёсны хэмжүүр болж байдаг.

Хууль тогтвортой байх нь эрх зүйт төрийн

нэг үндсэн шинж болох тухайд

"Хуулийг нарийн лавшруулан үзэхгүйгээр сонирхож мэдье гэвэл хууль нь хэн, юуг хийх, ямар үйлдэл үйлдэж болох эрхтэй болохыг тодорхойлж байдаг юм бол жирийн иргэний зүгээс хуульд тавих нэн тэргүүний шаардлага бол хууль тодорхой хийгээд тогтвортой байх ёстой. Энэ үүднээс иргэн хийгээд хуулийн хооронд удаан хугацааны хэвшмэл холбоо үүсэж чаддаг бөгөөд чинагш нийт иргэдийн хувьд энэ нь эрх зүйн соёл болон төлөвших хамгийн сайн нөхцөл болох чадвартай байдаг. Эндээс ургаж түүний удаах шинж буюу хуулийн зохион байгуулалт, журамт хийгээд тодорхой, ойлгомжтой, логик системчлэл бүхий дараалалтай байх чадварын асуудал тавигддаг" [12] Үүнийг хамгийн түрүүнд онолын түвшинд боловсруулсан сэтгэгч бол Лон Фуллер юм. Тэрээр аливаа эрх зүйн тогтолцоо нь дараах найман зарчмыг зайлшгүй тусгасан байх ёстой хэмээн үзсэн. Үүнд:

 

 

 

 

 

 

 

 

1.

горим

журмууд

нь

нийтлэг

нөхцөлөөр

илрэх

ёстой;

2.

горим

журмууд

нь

нийтэд

зарлагдсан

байх

ёстой;

3.

горим

журмууд

нь

үйлчлэх

ирээдүйтэй

байх

ёстой;

4.  горим  журмууд  нь  маш  ойлгомжтой  нөхцөлөөр  илэрхийлэгдсэн  байх  ёстой; 5.     горим     журмууд     нь     бие     биенээ    малгайлан    захирсан     байх    ёстой;

горим журмууд нь хамрагдаж буй талуудын бүрэн эрхэд үл хамаарах зан үйлийг
шаардах                                                                                                                        эрхгүй;

горим журмууд нь субъект түүнд итгэл найдвараа алдтал байнга өөрчлөгдөх
ёсгүй;

горим  журмууд  нь  үндсэн  хэв  маяг  бүхий  тогтолцоондоо  захирагдах  ёстой.

"Эрх зүйн тогтолцоо нь эдгээр хууль ёсны угтвар зарчмуудыг бага боловч тусгаагүй
бол хүмүүсийн зан үйлийг горим журмаар хянаж, нийтийн дэг журам тогтоох хуулйн
бодит зорилгод хүрч чадахгүй" байна. Тухайлбал, "2" ба "4" зарчмыг үл ойшоосон горим
журмуудын тогтолцоонд хүмүүс горим журмууд өөрсдөөс нь юу хийхийг шаардаж буйг
мэдэхгүй учраас эрх зүйн тогтолцоо үр нөлөөгүй болж хувирна. Тиймээс эдгээр найман
зарчмууд  нь          хууль          ёс          орших         дотоод         нөхцөл"[13]          ажээ.

АНУ-ын эрдэмтэн К.Осакве Өрнийн үндсэн хуульт ёсны хөгжлийн үндсэн шинжид хууль тогтвортой байх шинжигй дурдсан. [14] Тэрээр 2002 онд гаргасан номондоо энэ тухай "Тогтворгүй байнга өөрчлөгддөг хууль нь түүнийг хэвлэхэд гарзадсан цаасны ч үнэд   хүрэхгүй"    хэмээн   уг   шинжийн   ач   холбогдлыг   өргөн   тавьсан   байдаг.

Дээрхээс үзэхэд удаан хугацаанд өөрчлөгддөггүй тогтвортой үйлчилдэг хууль нь хүн ба хууль хоёрын хооронд удаан хугацааны хэвшмэл, нөхөрсөг гэмээр холбоог үүсгэж, иргэдийн хуульд итгэх итгэлийг сэргээдэг. Ийм ч учраас Америкийн ардчиллыг 200 гаруй жилийн турш үйлчлэхдээ 27хон удаа өөрлчлөт орсон АНУ-ын Үндсэн хуультай холбон

Ийм холбооны улсын гишүүн орнуудын төрийг бүрэн эрхэт байдал нь харьцангуй хязгаарлагдмал байдаг. Тухайлбал, олон улсын харилцаанд гишүүн улсыг өөрийгөө шууд төлөөлөх эрхийг үндсэн хуулиар хязгаарлагдсан байдаг. Гишүүн орон өөрийн хүсэлтээр холбооноос гарч тусгаар улс болох эрхийг үндсэн хуулиар хориглосон буюу тусгаагүй бйадаг. Гишүүн улс бие даасан армитай байхыг хориглох бөгөөд батлан хамгаалах үүргийг холбооны хэмжээний зэвсэгт хүчин хэрэгжүүлнэ. Холбооны улсыг нутаг дэвсгэрийн холбооны улс, үндэсний холбооны улс гэж ангилж болно. Мөн гэрээт болон үндсэн хуульт гэж ангилдаг. Үндэстнүүдийн Холбооны улс: Субъектуудын бүрэн эрхэт байдал, үндэстнүүдийн өөрийгөө тодорхойлох эрхийг үндсэн хуульт ёсоор баталгаажуулсан төрүүдийн холбоо бөгөөд үндэстний төр ёс юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Батлав:  Тэнхимийн эрхлэгч, докторант                                       Ш.Дуламсүрэн

 

ЛЕКЦ №10

Хугацаа 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

 

ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ ХУВААРИЛАХ ОНОЛ

ЭРХ ЗҮЙТ БОЛОН СОЦИАЛЬ ТӨР

 

Төрийн эрх мэдэл хуваарилах онолын эх үүсвэр эртний Грек, Ромын их сэтгэгчдийн бүтээлд өөрийн байр суурийг олсон байдаг. Тэдгээрийн дотроос Аристотель (384-322), Эпикур (344-270, Полибий (201-120), нарыг онцлон дурьдаж болох юм.

Тийм боловч энэ онолынтөгс боловсролт нь өөр өөрийн эх орондоо хувьсгалт өөрчлөлтийн дуу хоолой болж байсан Английн Д.Локк, Францын Ш.Монтьеске нартай салшгүй холбоотой байдаг.

Нэн ялангуяа Ш.Монтьеске төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг онолын тевшинд бүрэн төгс боловсруулсан байна. Түүтээр үл барам Монтескьегийн төрийн эрх мэдэл хуваарилах онолын тайлбарлал яаг тэр байдлаараа өнөө үед ч хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа бөгөөд олон орны үндсэн хуульд тусгалаа олж, баталгаажсан байдаг.

Төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын баримт бичгүүдээс хойд Америкийн нэгдсэн улсуудын тусгаар тогтнолын тухай 1776 оны 7-р сарын 4-ний тунхаглал, Францын иргэний ба хүний эрхийн тухай 1789 оны тунхаглал чухал байр суурь эзэлдэг.

 Амеркийн тусгаар тогтнолын тунхаглалаар "Бүх хүмүүс байгалиас заяасан тэгш эрхтэй". Тэд бурханаас заяасан амьд явах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд тэмүүлэх салшгүй эрхтэй"Щ. Францын иргэн хүний эрхийн тунхаглалд төрийн эрх мэдэл хуваарилаагүй улс оронд үндсэн хууль хэрэг дээрэ оршдогтүй гэснээрээ түүхэн ач холбогдолтой юм.

Нийгмийн гэрээний онолыг баримтлагчид нийгмийн болон улс төрийн гэрээний эх сурвалж, агуулга, үр дагаврыг янз бүрээр хандаж байсан ч эдгээр олон янзын үзэл бодлыг нэг л зүйл зангидаж нэгтгэж чадна. Тэр нь эрх чөлөө бол хүний төрлхийн байдал сөн чанар гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм.

Томас Гоббс. (1581-1579) болон түүнийг залгамжлагчид болон хүмүүс түүнийг төрөлхийн байдалдаа "Хүн хүндээ чоно" гэсэн зарчмын дагуу бүгд бүхний эсрэг дайны байдалд оршино хэмээн үзэж байв.

Тийм учраас хүмүүс бие биенээ устгахгүйн тулд өөрийн эрх чөлөөг хязгаарлахад хүрсэн юм. Хүмүүсийн хоорондын зөвшилцдөлийн үр дүнд бий болсон хамгийн сайн төр буюу Т.Гоббсын өөрийн нэрлэснээр "Левиафан" нь бүрэн эрх мэдэл бүхий бөгөөд энэхүү эрх мэдлээ бүрэн дүүрэн ашиглахын тулд засаглалын эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх ёстой.

Ийм учраас тэр Т.Гоббсын туйлын хаант Засаглалыг талархан дэмжигч хамгаалагч нь байв. " Хэрвээ төрийн эрх мэдлийг хуваарилавал түүний үндсийг нурааж бие биенээ устгах болно" гэж үздэг байв. Т.Гоббсоос шууд эсрэг, өөр дүгнэлтийг нийгмийн гэрээний онолыг үүсгэгч хамгаалагчдын нэг Ж.Ж.Руссо(1712-1778) хийсэн юм.

Руссогийн үзэж байснаар хүн нь төрөлхийн байдалдаа аливаа нийгмийн холбооноос чөлөөтэй байна.Гэвч хөгжлийн тодорхой үе шатанд мөнхүү төрөлхийн байдлыг эсэргүүцэх хүч ноёрхож эхлэх бөгеөд үүнийг хүмүүс ухамсарлаж нийгмийн гэрээ байгуулан холбоонд  нэгдэнэ. 

Нийгмийн гэрээний гол  зорилго үүрэг бол Руссогийнхоор  хувийн эрх чөлөөний хамгаалалтыг ханган нэгдэхэд орших ажээ.

Ийнхүү нийгмийн гэрээ нь төр үүсэх, оршин тогтнох үндэслэл болно.Хүний төрөлхийн байдал болох эрх чөлөөний тухай үзэл болон түүнийг хамгаалах хангах зайлшгүй шаардлага нь эрх мэдэл хуваарилах үзэл санааг бүтэн боловсруулах үндэслэл болсон юм. Дж.Локк төрийн засаглалын эрх мэдэл хуваарилалт нь эрх зүйт төрийн нэг чухал элемент гэж үзэж байсан нь орчин үеийн төр, улс төр судлаачдын анхаарлыг их татаж байгаа юм. Дж.Локк "Засаглалын тухай 2 номлол" бүтээлдээ төрийн тухай сургаалаа туурвижээ. Хэрвээ Гоббс төрийг хүчтэй байлгах, бэхжүүлэхэд гол номлолоо зориулсан бол Локк төрөөс иргэний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах иргэний нийгмийн үүргийн талаар өгүүлснээрээ төрийн этатист бус онолыг хөгжүүлэгчдийн нэг болсон. Хүмүүсийн хоорондын хэм хэмжээний зарчмууд нь аяндаа аажмаар бүрэлддэн тогтсон. Төрийн үүсэл, хөгжил хувьсалын үйл явц, түүнээс өмнө бүрэлдсэн.

Тэрхүү харилцааны хэм хэмжээг өөрчлөөгүй, харин тэднийг төр хуульчилж баталгаажуулж өгсөн.

 Иймээс төр хүний эрх, эрх чөлөө, өмчийн хамгаалагч гэж үзсэн.

 

Төрийн эрх хуваарилах онолын хөгжлийн үе:

Онол бүрэлдэх обьектив нөхцөл: Төрийн эрх мэдэл хуваарилах онол хөгжсөн нь тухайн үеийн Англи, Франц дахь хөрөнгөлөг хэсгийнхний улс төр эрх, эдийн эдийн засгийн байр суурь бэхэжсэн, үйлдвэрлэх хүчин чадал дээшилсэн, нийгмийн харилцаанд зөвшилцлийн механизм хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг объектив хүчин зүйлтэй холбоотойгоос гадна уг онолын үндэслэгчдийн түүхэн нөхцөл, өөрчлөлтийг үнэлэн дүгнэх үзэл санаа, бодол эргэцүүлэлтэй холбоотой. Ялангуяа Англи, Франц зэрэг европын орнууд дахь үндсэн хуульт хаант засгийн тухай үзэл санаа, хөрөнгөтний шинэ арми бүрэлдэн бий болсон нь уг онол бүрэлдэх чухал үндэс болжээ.

Монтескье эрх мэдлүүд эрх тэгш. Европ дахины нийгмийн бүтцэд гарсан дээрх өөрчлөлт, хүний төрлх эрхийн тухай үзэл санаа тэр үеийн сэтгэгчид, түүний дотроос Ж.Локкын төрийн тухай сургаалын жинхэнэ уг чанарыг дахин эргэцүүлэхэд хүргэсэн. Ялангуяа хүмүүс өмчөө хамгаалуулах, амьдрах, эрх чөлөөтэй байх эрхээ баталгаажуулахын тулд төрд нэгддэг, энэ зорилгыг хангах гол механизм нь төрийн эрх мэдлийг хуваарилан тэнцвэржүүлэх юм. Харин Монтескьегээс бусад үүнийг төгс байдлаар томъёолоогүй юм

Ж.Локк хууль тогтоох эрх мэдэл давуу. Харин Ж.Локк Английн парламентын уламжлалд тулгуурлан төрийн эрх мэдэл хууль тогтоох нь давамгайлж байх ёстой хэмээн үзэж байсан юм. "Өөрийн жинхэнэ хөрс суурь, уг чанартайгаа тохирон оршиж байгаа үндсэн хуульт төрд нэг л дээд эрх мэдэл оршиж болох бөгөөд түүнд бусад эрх мэдэл захирагдаж байх ёстой. Тийм эрх мэдэл бол хууль тогтоох эрх мэдэл"  гэж бичснээс нь түүний санаа тод харагдаж байна.

Ш.Монтьеске "Хуулийн амин сүнс" бүтээлийнхээ арван нэгдүгээр номын "Английн төрийн байгууламжийн тухай" гэсэн 6-р бүлэгт эрх мэдэл хуваарилах замаар төрийн дур зоргыг хязгаарлаж болох тухай онолоо боловсруулсан байна. Тэрээр төрийн тогтолцоо зөв мэргэн зохион байгуулагдсан цагт л хүний эрх чөлөө жинхэнэ ёсоор оршино гэдгийг Английн улс төрийн амьдралаас олж харжээ.

Ш.Монтьеске "Аливаа төрд гурван төрлийн эрх мэдэл оршдог.

Эхнийх нь: Хууль тогтоох эрх мэдэл бөгөөд гол субъект нь төрийн тэргүүн эсвэл байгууллага байж болно. Энэ субъект (төрийн тэргүүн эсвэл байгууллага) цаг үеийн болон байнгын хуулийг тогтоохын зэрэгцээ оршин буй хуулиудыг засаж, өөрчилж, хүчингүй болгож байна.

Хоёр дахь: Эрх мэдэл бол дайн энхийн асуудлыг шийдвэрлэж, элчин харилцааг эрхэлж, элч төлөөлөгчдийг илгээж, хүлээн авч, улс орны аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагаандаа олон улсын болон иргэний эрх зүйг удирдлага болгож байна.

Гурав дахь нь: Эрх мэдэл нь гэмт хэрэгтнийг цээрлүүлдэг, хувь хүмүүсийн хоорондох зөрчилдөөнийг шийдвэрлэх эрх мэдэл мөн. Үүнийг шүүх эрх мэдэл гэнэ. Хоёр дахь эрх мэдлийг гүйцэтгэх гэж нэрлэнэ гэж бичсэн байдаг.

Мөн түүнчлэн тэрээр иргэд өөрийн аюулгүй байдал, итгэл үнэмшилдээ үндэслэн амар тайван амьдрах үндэс бол улс төрийн эрх чөлөөг хангахуйц засаг төр тогтосон байх явдал гэж үзээд, түүгээр төрийн эрх мэдлийг хуваарилахын ач холбогдлыг тодорхойлсон байдаг

Төрийн эрх мэдэл эс хуваарилсны үр дагавар:

Ш.Монтьеске "Хэрэв хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг этгээдэд буюу байгууллагад нэгтгэвэл, эрх чөлө хэрэгжихгүй бөгөөдэзэн хаан болон хууль тогтоогчид дарангуйлагч хуулийг тогтоож, хэрэгжүүлэх аюул тулгарна. Түүнчлэн шүүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлагдаагүй тохиолдолд мөн эрх чөлөө оршдоггүй.

Хэрэв шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэлтэй нэгдвэл, иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиоч болж, шүүгчид хууль тогтоогчид болно. Хэрэв шүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгтгэвэл шүүгчид дарангуйлагчид болох бололцоог бүрдүүлнэ" гэж төрийн эрх мэдлийг хуваарлихын үндсэн утга учир, үр дагварыг нь тодорхойлсон байдаг. Төрийн эрх мэдлийн аль нэг өндөрлөгт илүү эрх дарх төвлөрүүлэхийг хичээх, оролдох нь деспот засгийг тогтоох хөрс суурийг бүрэлдүүлж, бүтээж байгаа хэрэг бөгөөд үүнийг нууж хаан яаж ч тайлбарласан гарах үр дагавар нь адил гэдгийг Ш.Монтьеске бүх талаар үндэслэхийг оролдсон нь одоо ч ач холбогдлоо алдаагүй сургамж, санамж хэвээр байна.

Төрийн эрх мэдлийг хуваарилах, түүнийг практикт хэрэгжүүлэхэд олон түмний хөгжлийн төвшин чухал үүрэгтэй гэсэн үзэл санааг Ш.Монтьеске мөн илэрхийлж, ард түмний төлөөлөгчид төрийн хэргийг хэлэлцэхэд бэлэн биш байх, шийдвэр гаргах чадваргүй байх нь бодит бэрхшээл гэдгийг тэмдэглэж, "ард түмэн асуудлыг хэлэлцэхэд огт бэлэн биш байдаг нь ардчиллын сул талуудын нэг мөн" "Эртний улсуудад байсан нэг том дутагдал бол ард түмэн гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаатай холбогдсон идвэхтэй шийдвэрийг хүлээж авах (гарах) эрхээ хэрэгжүүлэх чадваргүй байсан явдал юм гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Батлав:  Тэнхимийн эрхлэгч, докторант                                       Ш.Дуламсүрэн

 

ЛЕКЦ №11

Хугацаа 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

 

Монголын төрийн хөгжил

 

Монголчууд тулгар төр байгуулаад 800 жилийг ардаа орхисон байна. Эл хугацаанд буулгасан хааны зарлиг, зарлигаар баталсан, ноёдын чуулганаар хэлэлцэн тогтоосон хууль цааз, төрийн эрх бүхий байгууллагаас баталсан хууль тогтоомжууд хэдэн мянгаар тоологдох хэдий ч нэн ялангуяа ХҮII зууны эхэн үеийг хүртэлх хаадын зарлиг, цааз тун цөөхөн олдоод байгаа бөгөөд олдсон хэд нь ч судалгааны эргэлтэнд бүрэн ороогүй, харин сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын судлаачид судлах эхлэлийг тавиад байна.

 

Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжил, цаашдын чиг хандлагыг нарийвчлан судлах, нэн ялангуяа эрх зүйн онол, сэтгэлгээний хувьсал, өөрчлөлтийг ажиглаж, нэгтгэн дүгнэж, харьцуулан судлах нь онолын төдийгүй практик ач холбогдолтой.

 

Үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараагаас эрх бүхий төрийн байгууллагуудын хурлын шийдвэрийг 1921-1924 оныг хүртэл "Уриа, Монголын үнэн" сонинд хэвлэж байсан бөгөөд, 1930-аад оноос хойш "Засгийн газрын албан сэтгүүл"-д он дараалан хэвлэж байжээ.

Манай судлаачид эрх зүйн эх сурвалжуудыг сүүлийн 90 гаруй жилийн хугацаанд нэгтгэн судалсан нь цөөхөн боловч хууль зүйн салбар шинжлэх ухааны хүрээнд, мөн түүхэн тодорхой үеийн эрх зүйн хөгжлийн асуудлыг судалж ирсэн байна. Харин 1972, 1974 онуудад эмхтгэсэн "БНМАУ-ын Үндсэн хууль түүнд холбогдох эрхийн актын эмхтгэл" 2 боть бүтээл нь цаг хугацааны хувьд 1921-1970 оны хооронд мөрдөж байсан Үндсэн хуультай холбоо бүхий хууль тогтоомж, эрх зүйн актуудыг бүрэн эхээр, заримыг хэсэгчлэн хэвлэсэн нь салбарын түүхийг судлахад дөхөм болгосон бөгөөд ийм төрлийн бүтээл дахин гараагүй байна.

Мөн 1982 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр МАХН, БНМАУ-ын АИХТ, Сайд Нарын Зөвлөлийн хамтарсан 02 дугаар "БНМАУ-ын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн системчилсэн бүрэн эмхтгэл бэлтгэн хэвлүүлэх тухай" тогтоол баталсан нь цаг хугацааны хувьд 1940 оноос хойш 1980-аад оны дунд үеийг, хамарч хууль тогтоомжуудыг улс төрийн байгуулалт, нийгэм, эдийн засаг, улс ардын аж ахуйн салбараар төрөлжүүлэн нэгтгэж 7 ботиор хэвлүүлсэн нь практикийн төдийгүй судалгааны үнэ цэнэтэй ажил болсон юм.

Ер нь 1950 оны сүүлчээс нийгэм эдийн засаг, төрийн байгуулалтын чиглэлээр төрийн эрх бүхий байгууллагаас баталсан хууль, зарлиг, захиргааны актуудыг, тухайн цаг үеийн улс төрийн зүтгэлтнүүдэд холбогдох баримт бичгийг системчлэн нэгтгэн эмхтгэх болсон байна.

2004 онд Академич Ж.Амарсанаа, доктор О.Батсайхан нар "Монгол Улсын Үндсэн хууль" баримт бичгийн эмхтгэл хэвлүүлсэн бөгөөд энэхүү эмхтгэлд 1924-1992 оны Үндсэн хуулиудыг үндсэн эхээр нь хэвлүүлснээс гадна Үндсэн хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд, уг хуулийг хэлэлцсэн УИХ, БХ-ын тэмдэглэл, Үндсэн хууль батлахад хэлэлцүүлсэн илтгэлүүдийг архивын материалд тулгуурлан бүрэн эхээр нь хэвлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн түүх судалгааны хэрэглэгдхүүнийг бэлтгэсэн юм. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төвөөс эрхлэн "Монголын төр, эрх зүйн түүх" дээд бичиг цувралыг хэвлүүлж байгаа бөгөед энэхүү эмхтгэлд монголын хууль цаазын эх сурвалжуудыг монгол бичгээс мөн манж, хятад, төвд хэл дээрх эх сурвалжийг бүрэн эхээр нь орчин цагийн монгол хэлээр хөрвүүлж, орчуулж нийтийн хүртээл болгож эхлээд байна. Мөн уг дээж бичигт монгол хэл, түүх судлаачдын монголын эрх зүйн түүхэнд холбогдох эх сурвалжийн судалгаанаас дээжлэн оруулсан болно.

1911-1941 оны дунд үеийг хүртэлх хууль тогтоомжууд монгол бичгийн бийрийн гар бичмэл, бараар хэвлэж, харин 1941 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн "Монголын шинэ үсэг тогтоох тухай" МАХН-ын ТХТ-чид ба БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн хамтарсан 22, 18 дугаар хурлын тогтоолоор монгол бичгийг шинэ орос үсэг дээр шилжүүлэн авах явдлыг чухал хэмээн үзсэн. Шинээр төлөвлөсөн монгол үсгийн төлөвлөгөөг зөвшөөрч нийтэд хэлэлцүүлэхээр зарласан байна. Үүний зэрэгцээгээр латин үсгийг судлах явдлыг зогсоож, нийт ард түмэн ба бүлгэм дугуйлангуудад энэхүү тоггоолоор зөвшөөрөгдсөн шинэ монгол үсгийн төлөвлөгөөгөөр судлуулжээ.

Ардын Сайд Нарын Зөвлөлийн хурлаас гаргасан 1940 оны 7 дугаар сарын 27-ны тогтоол, мөн МАХН-ын ТХТ-чдийн ба СнЗ-ийн хурлаас гаргасан 1941 оны 2 сарын 21-ний өдрийн "Монголын шинэ үсгийг латинчлан авах тухай" 17, 13 дугаар тогтоолыг тус тус өөрчилсөн. Үүний дараа "Бүх хэвлэл ба улсын албан хэргийг шинэ үсгээр (кирилл үсэг) явуулах тухай" БНМАУ-ын СнЗ, МАХН-ын ТХ-ны хамтарсан 31/27 тоот хурлын тогтоол гарснаар улсын албан хэргийг кирилл бичгээр хөтлөж эхэлсэн бөгөөд 1945 оноос 1960 оны хооронд шинэ монгол кирилл бичгийн хэл зүйн дүрэм нэг мөр болоогүй, мөн хэвлэлийн техник, технологийн хөгжлөөс хамаарч хууль зүйн техник, найруулгын хөгжил нэлээд дор түвшинд байсныг тэмдэглэхээс аргагүй.

Нэн ялангуяа эл үеийн эх сурвалжийг судлахад хууль тогтоомжийн огноог хэвлэхгүй байх, зарим тохиолдолд хэлэлцэж, батлахаас өмнө хэвлэлтэнд оруулж батлах эрх бүхий этгээдийн нэр огноог зай үлдээн хэвлэх, хэл зүйн дүрмийн алдаа олонтаа тохиолдож байлаа.

 

Нэн ялангуяа 1940-1960 оны хооронд хууль зүйн нэр томьёо жигдрээгүй, орос хэлнээс шууд авч хэрэглэсэн (гэхдээ одоо ч латин, гадаад нэр томьёог нэгэн адил), мөн хуучин цагийн буюу эртний хууль цаазын нэр томьёог ашиглаж байжээ. Тухайлбал, СССР, яргачин, баалах, өр шир, эсэргэн /дараа/, цааз ... гэх зэргээр. Эдгээрээс өнөөдрийн хууль зүйн хэллэгт цаазаар авах ялыг 1953 оныг хүртэл "алах ял" гэж хэрэглэж, түүнээс хойш "цаазаар авах" гэж нэршүүлэн хэрэглэх болжээ. Гэтэл үүнээс өмнө "цааз" хэмээх нь хориглох, хориотой байх гэсэн язгуур утгаа хадгалж хууль тогтоомжид хэрэглэж байсан.

Өнгөрсөн зууны эхэн үеэс хойшхи эрх зүйн тогтолцоог нарийвчлан судалж төрийн байгуулал, байгууламжийн онцдог, эрх зүйн эх сурвалжуудын судалж дүгнэлт өгсөн бүтээл ховорхон байна. Магадгүй социализмын байгуулалтын үеийн эрх зүйн хөгжлийн асуудлыг хүн төрөлхтний хөгжлийн гажуудал байсан гэдэг тодотголтойгоор л нэг хэсэг хугацаанд үгүйсгэж, эх сурвалж, судлаачдын бүтээлийг устгалд оруулан, үрэгдүүлжээ. Гэхдээ зарим нэгэн эх сурвалжийг

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2016-10-27 -
Бичсэн: Зочин
nom zvi haana bgn
[Permanent Link]

Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 9 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax