хууль бол шударга ёс

2012-06-06 - Хүний эрх хичээлийн хөтөлбөр

Хүний эрх

хичээлийн хөтөлбөр

Нэг.Хөтөлбөрийн үндэслэл

     Хүний эрхийн тухай  асуудал нь өнөөгийн соёл иргэншлийн салшгүй хэсэг, үндэсний төдийгүй дэлхий дахины нийтлэг үнэт зүйлсийн шалгуур болж байна. Монгол улсын Үндсэн хуульд Хүний эрхийг олон улсын жишигт нийцүүлэн анх удаа хуульчлан тогтоосон нь манай улсад хүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үйл хэргийн улс төр, эрх зүйн суурь гэж үзэх үндэстэй.

     Иймд Хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдах болов. Хүний эрх хичээл нь хууль эрх зүйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад мэргэжлийн болон мэргэшүүлэх, бусад хичээлийн судлах зүйл, судалгааны үндэслэлийг тавьж байгаагаараа хууль зүйн дээд боловсролын “Орчин үеийн хоёр дахь цагаан толгой” болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

    Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хүний эрхийг хөхүүлэн дэмжих асуудал нь сайн засаглалын чухал чанар хэмээн үзэж, тусгасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хууль зүйн шинжлэх ухааны нэг гол мэргэшүүлэх хичээл болох Хүний эрхийн талаар онолын мэдлэг олгох.

    Оюутнуудад нь энэхүү онолын мэдлэгтээ тулгуурлан, хүний эрх, түүний үүсэл /гарваль/ хөгжил, зүй тогтол, цаашдын чиг хандлага эзэмшүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилт

Дээрх зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна.Үүнд:

    Хүний эрх хичээлийн хууль зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг  тодорхойлох.

    Хүний эрх судлалын үүсэл, хөгжил, зүй тогтол, үндсэн шинж,  мөн чанарын талаар эртний болон орчин үеийн эрдэмтэн мэргэд, судлаачдын онол, үзэл баримтлалд дүгнэлт хийж, түүнд тулгуурлан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадварыг оюутанд эзэмшүүлнэ.

Дөрөв. Хичээлийн агуулга

Лекцийн хичээлийн төлөвлөгөө

Д/д

Сэдэв

Цаг

1.

Хүний эрхийн тухай ойлголт

2

 

2.

Хүний эрхийн үүслийн тухай онол, үзэл баримтлалууд, түүхэн хөгжил

2

 

3.

Хүний эрхийн үзэл санааны хөгжлийн өрнийн болон дорнын сэтгэлгээ, түүний үе шат

 

2

 

4.

Хүний эрхийн ангилал, зарчим, хязгаарлалт, үүргийн тухай

 

2

5.

Хүний эрхийн зөрчил, түүнийг тогтоох

2

 

6.

НҮБ-тэй холбогдох байгууллагууд, хүний эрхийг хангах, хамгаалах механизм

 

2

7.

Хүний эрхийг хамгаалах Үндэсний механизм

2

8.

Хүний эрхийн үндэсний МУ дахь байгууллага, Монгол улсын ХЭҮК

2

Нийт цаг

16

 

Семинарын хичээлийн төлөвлөгөө

Долоо

хоног

 

 Сэдэв

 

Цаг

 

Хэлбэр

I

Хүний эрх судлалын онолын шинжлэх ухааны судалгааны арга зүй.

2

Харилцан ярилцах

 

II

Хүний эрхийн үүслийн тухай онол, үзэл баримтлалууд, түүхэн хөгжил

2

Харьцуулалт хийж багаар ажиллах

III

Хүний эрхийн үзэл санааны хөгжлийн өрнийн болон дорнын сэтгэлгээ, түүний үе шат

2

Харилцан ярилцах

IV

Хүний эрхийн ангилал, зарчим, хязгаарлалт, үүргийн тухай

2

Дүрд тоглох

V

Хүний эрхийн зөрчил

2

Өртөөний арга

VI

НҮБ-тэй холбогдох байгууллагууд, хүний эрхийг хангах, хамгаалах механизм

2

Харилцан ярилцах

VII

Хүний эрхийг хамгаалах Үндэсний механизм

2

Багаар ажиллах

VIII

Хүний эрхийн үндэсний МУ дахь байгууллага, Монгол улсын ХЭҮК

2

Харилцан ярилцах

Нийт цаг

16

 

 

Тав. Сэдэв 1. Хүний эрх судлалын ойлголт

    Хүний эрх судлалын тухай ойлголт, судлах зүйл, судалгааны арга, Хүний эрх, эрх чөлөөний тухай чиг хандлага, эрхийг хангах, хамгаалах, гадаад, дотоод чиг үүрэг, эрх зүйн зохицуулалт.

    Хүний эрхийн өнөө үеийн жагсаалт, орчин үеийн ардчилсан нийгмийн хэм хэмжээ болсон жишиг, хэмжүүрийн төлөвшилт.

Олон улсын эрх зүйн баримт

Түлхүүр үг

Хүний эрх

Чиг үүрэг

Жам ёсны эрх

Хяналтын асуулт:

Хүний эрх судлалын тогтолцоо

Хүний эрхийн онолын судлах зүйл, судалгааны арга

Хүний эрхийн мөн чанар

Арга барилын сонголт

Үзэл бодлоо уралдуулах

Сэдэв 2. Хүний эрхийн үүслийн тухай онол, үзэл баримтлалууд түүхэн хөгжил.

    Хүний эрх түүний уг гарваль

    Эрдэмтэн судлаачдын үзэл баримтлалууд,

Афин, Ромын улс оронд хүний эрхийн үзэл санаа үүссэн үе, анги давхаргуудын хүний эрхийн тэгш бус хуваарилалт, боол эзэмшлийн үеийн бүлэглэлүүд, цэргийн, шашны, түшмэдийн гэх мэт жам ёсны эрх зүйн тухай сургаал, номлол, Томас Пейн болон Томас Джеффорсон нарын сургааль, үзэл санаа. 1776 оны Вирдженийн хүний эрхийн тунхаг

1789 оны / Францын/ Эрхийн тухай Билл, Биллийг бүрэлдүүлэгч, 10 нэмэлтүүдийн зорилго, ач холбогдол.

Түлхүүр үг

Хүний эрхийн үүсэл

Жам ёсны эрх

Позитив эрх

Хяналтын асуулт:

Хүний эрх түүний гарвал, үзэл санаа, үүссэн үе, анги давхаргуудын хүний эрхийн тэгш бус байдал

Жам ёсны эрх зүйн тухай сургаал номлох

Жам ёсны эрхийн позитивист хандлага      

Арга барилын сонголт

Асуудал дэвшүүлж, шийдвэрлэх

Сэдэв 3. Хүний эрхийн үзэл санааны хөгжлийн өрнийн болон дорнын сэтгэлгээ, түүний үе шат

- Хүний эрхийн түүхэн хөгжил

- Өрнө дорнын хүний эрхийн үзэл санааны ялгааг тодорхойлох

- Хүний эрхийн үзэл санааны хөгжлийн өрнийн сэтгэлгээ, түүний үе шат. Сэргэн мандалтын үеийн баримтлал./XVI-XVII/

- Соён гэгээрлийн үзэл санаа, гүн ухаан хөгжсөн үе /1650-1750 онд/

- Хүний эрхийн хөгжилд Жон-Локкийн оруулсан хувь нэмэр

- Соён гэгээрлийн үр дүнд Британид аж үйлдвэрийн хувьсгал, Францын аж үйлдвэрийн хувьсгал зэрэг хоёр хувьсгалын үзэл санаа, сэтгэлгээний хүрээ тэлж өргөжсөн нь,  Социалист үзэл санаа сэтгэлгээний үзэл шат

- Хувь хүний эрх чөлөө, тэгш эрхийн тухай ойлголтын сэтгэлгээний хөгжилт, чартизмын хөдөлгөөн, тэдний тавьсан шаардлага, ардчилалын үзэл санаа, өрнийн сэтгэлгээнд бүрэлдэж бий болсон баримтууд

- Хүний эрхийн талаарх дорнын сэтгэлгээ.

- Монголын эртний хуулиуд дахь хүний эрхийн үзэл санаа, эрхийн сэтгэлгээнээс дорнын сэтгэлгээний ялгаатай байдал,

- Монголын эртний хуулиудын үзэл санааны соёлын сэтгэлгээний туршлага, үе шат. Хүний эрхийн талаархи Дорнын сэтгэлгээ, Их засаг хууль, Монгол Ойрдын хууль, Халх журам хуулиудад хэрхэн тусгалаа олсон жам ёсны эрхийн позитив хандлага

- Олон улсын хүний эрхийн стандарт, тэдгээрийн хөгжилт. Дэлхийн 2-р дайны дараа НҮБ байгуулагдах болсон  шалтгаан.

- ХХ зууны дунд үе буюу 1948 онд Хүний Эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны ач холбогдол.

- Хүмүүнлэгийн болон олон улсын хүний эрхийн хууль тогтоомж.

- Олон улсын Хүний Эрхийн билл ба НҮБ-ийн бусад гол гэрээнүүд. Хүний эрхийн түгээмэл тунхаглал /1948/.

- Иргэний  болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт /1969 он/

- Хүний эрхийн тухай НҮБ-ийн бусад гол гэрээнүүд Геноцидийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай конвенц, арьс үндсээр ялгаварлан гадуурхах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц /1979/.

- Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон, харьцаж шийтгэхийн эсрэг конвенц /1984 он/.

- Хүүхдийн эрхийн тухай конвенц гэх мэт.

Түлхүүр үг:

Чартизм                   Пакт

Тэгш эрх                   Протокол

Иргэний эрх              Хороо

Конвенц                    Билл

Хяналтын асуулт:

Хүний эрхийн талаарх өрнийн сэтгэлгээ, түүнийг үе шатаар харьцуулан тодорхойлох,

Дорнын сэтгэлгээ, Монголын эртний хуулиудад хэрхэн тусгалаа олсон байдал

Олон Улсын Хүний эрхийн стандарт, түүний хөгжил

Олон Улсын Хүний эрхийн билл, НҮБ-ийн бусад гэрээнүүд

Арга барилын сонголт.

Үзэл бодоо уралдуулах

Сэдэв 4: Хүний эрхийн ангилал, зарчим, хязгаарлалт, үүргийн тухай

Хүний эрх нь шинжлэх ухааны судлагдахууны хувьд олон шалгуураар ангилан авч үзэхийн ач холбогдол, түүний уг гарваль, ангилал.

Хүний жам ёсны эрх ба зүй ёсны эрх

Хүний эрхийг түүхэн хөгжил талаас нь ангилах ангилал, түүхийн 3 үе шат.

А. XVIII  зууны сүүл үе XX зууны 50 он хүртэл

Б. XX зуун 50-иад оноос 90 он хүртэл

В. 1990 оноос эдүгээ хүртэлх үе

- Монгол Улсын Үндсэн хуульд 1992 онд заасан нийгэм, эдийн засаг, улс төрийн ба хувийн эрх, эрх чөлөөний шалгуурын ангилал

- Хүний эрхийн зарчим, түүний ойлголт, ангилал, тэгш байх зарчим түгээмэл байх зарчим, хүний эрхэм зэрэг, ялгаварлан гадуурхахгүй байх, хуваагдашгүй байх зарчим, харилцан хамаарал салшгүй байх зарчим, төрийн ба хувийн хариуцлага

- Хүний эрхийн хязгаарлалт ба үүргийн тухай ойлголт. Тодорхой эрхүүдийн төрөл.

- Монгол Улсад Хүний эрхийг хангах, хөтөлбөрт заагдсан амьд явах эрх, халдашгүй чөлөөтэй байх, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх, шашин шүтэх, эс шүтэх, эс шүтэх эрх, эвлэлдэн нэгдэх эрх, мэдээлэл хайх, хүлээн авах тодорхой эрхүүдийн ойлголт, тэдгээрийн олон улсын гэрээ, конвенц   болон үндэсний хууль тогтоомжийн зохицуулалт

- Хамтын ба бүлгийн эрхийн ойлголт, хувийн бүлгийн, хамтын харилцан хамаарал, эерэг, сөрөг  үзэгдлүүд, түүний шалтгаант хобоо

Түлхүүр үг:

Хүний эрхийн ангилал                   Иргэний болон улс төрийн эрх

Хүний эрхийн зарчим                    Эдийн засаг, нийгэм соёлын эрх,үүрэг

Хяналтын асуулт:

Хүний эрхийг олон талын шалгуураар ангилах үндэслэл, ангиллын үе шат

Нийгэм, эдийн засаг, улс төр, хувийн  эрх, эрх чөлөө. Эдгээр ангиллын тус бүрийн төрөл, эрх зүйн зохицуулалтыг тайлбарлуулах.

Хүний эрхийн  зарчмуудын үүсэл хөгжил, мөрдлөг болгох болсон нөхцөл байдлууд.

Хүний эрхийн хязгаарлалтыг эрх зүйн ямар үндэслэлээр тогтоох журмыг тайлбарлах.                                                                                         

Арга барилын сонголт

Зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх

Сэдэв 5. Хүний эрхийн зөрчил, түүнийг тогтоох,

Хүний эрхийн зөрчлийн ойлголт

Үндэсний хууль тогтоомжинд дүн шинжилгээ хийх.

Үндэсний хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэхэд төрийн гүйцэтгэх үүрэг.

Түлхүүр үг

Хүний эрхийн зөрчил                                      Хууль

Хүний эрхийн зөрчлийн холбогдогч              Хууль тогтоомж

Үндэсний эрх зүйн тогтолцоо

Хяналтын асуулт:

Хүний эрхийг зөрчих, зөрчлийн тухай ойлголт.

Хүний эрхийн зөрчлийн холбогдогч, тэдгээрийн томъёоллыг тогтоох

Хүний эрхийн зөрчлийг мөрдөн шалгах бэлтгэл алхмууд.

 Хувь хүний эрхийн зөрчлийг судлах уу? эсвэл олон нийтийг хамарсан буюу хүний эрхийн зөрчлийг судлах уу?

Арга барилын сонголт

Үзэл бодлоо уралдуулах

Сэдэв 6. НҮБ-тай холбогдох байгууллагууд, хүний эрхийг хангах, хамгаалах механизм

    Хүний эрхийг хамгаалах НҮБ-ын холбогдох дүрмэнд буюу гэрээнд үндэслэгдсэн байгууллагууд, тэдгээрийн чиг үүрэг, хүний эрхийг хамгаалах хэрэгслүүд ба хяналтын механизм, түүний салбар хороод гэрээнд болон дүрэмд үндэслэсэн Хүний эрхийн хороо, Хүний эрхийн комисс хоёрын  харьцуулалт.

    Хүний эрхийг хамгаалах талаарх олон улсын тогтолцоонуудын журам, гомдол гаргах ба хянан тайлагнах журмууд.

    Монгол Улсын иргэд, эрх чөлөө зөрчигдсэн тохиолдолд эрхээ хамгаалуулах талаар хандах олон улсын тогтолцоо.

    Дэлхий дээр хүний эрхийг хангах хамгаалах талаарх бүс нутгийн тогтолцоо..

Түлхүүр үг

Нэгдсэн үндэсний байгууллага

Хүний эрхийг хангах

Хүний эрхийг хамгаалах механизм

Хяналтын асуулт:

Хүний эрхийг хангах, хамгаалах олон улсын механизмын ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?

 Хүний эрхийн механизмыг боловсронгуй болгох талаар өөрийн санал бодлыг хэлнэ үү.

Хүний эрхийг хамгаалах олон улсын болон үндэсний механизмын ялгаатай болон төсөөтэй талыг харьцуулна уу?

Арга барилын сонголт

Зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх

Сэдэв 7. Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм..

    Хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний байгууллагын үүсэл  хөгжил, үе шат, чиг үүрэг, олон улсын чиг хандлага.

    Хүний эрхийг хамгаалах үндэсний механизмын давуутай ба сул тал, түүнийг боловсронгуй болгох.

    Хүний эрхийн төрийн бус байгууллагууд, хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагаа.

Түлхүүр үг

Хүний эрхийн байгууллага

Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм

Хяналтын асуулт:

Төрийн өөрийн механизмд хамаарах байгууллагууд, УИХ

Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд

Монгол Улсын яам, тусгай газар

Арга барилын сонголт

Үзэл бодлоо уралдуулах

Сэдэв 8. Хүний эрхийн үндэсний байгууллага, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс.

    Хүний эрхийн үндэсний байгууллагын үүсэл, хөгжил, олон улсын чиг хандлага, хөгжлийн үе шат.

 - 1-р үе шат 1945-1990 он. Энэ үе шатанд Хүний эрхийн үндэсний байгууллагуудын үүсэж хөгжсөн анхны алхмууд.

- 2-р үе шат 1991-1993 Хүний эрхийн үндэсний байгууллагыг байгуулсан Парисын зарчим, түүний гол үзэл баримтлал.

- 3-р үе шат 1993 оноос хойшхи үе,

- Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсан нь, хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааны үндсэн чиглэл. Комиссын бүрэн эрх ба үйл ажиллагаа.

- Иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын хүний эрхийг хангах, хамгаалах талаарх гүйцэтгэх үүрэг

Хяналтын асуулт:

Хүний эрхийн үндэсний байгууллагын тухай ойлголт, үүсэл хөгжлийн үе шатууд

Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс

Иргэний нийгэм

Арга барилын сонголт

Асуудал дэвшүүлж, шийдвэрлэх

Зургаа. Сургалтын нөөц хэрэглэгдэхүүн:

А. Ном, сурах бичиг

Г. Совд МУ-ын Үндсэн хууль ба хүний эрх  УБ,1999

Б. Чимид Үндсэн хуулийн үзэл баримтлал УБ, 2002

Ц. Сарантуяа Эрх зүй  сэтгүүл 2000  

Хүний эрх НҮБ-ын ажилтнуудад зориулсан гарын авлага УБ, 2003

Б. Чимид Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх , шүүх эрх мэдэл  УБ, 2004

Н. Лүндэндорж Төр эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага УБ, 2002

С. Нарангэрэл Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо УБ, 2002

Томас Буергентая Олон улсын хүний эрх  УБ, 2002

И. Нямсүрэн Эрх зүйн төрийн ерөнхий онолын зарим асуудал УБ,1995

Хүний эрхийн түгээмэл Тунхаглал/Хүний эрх, олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн эмхэтгэл УБ, 1998

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт  /Хүний эрх олон улсын гэрээхэлэлцээрүүдийн эмхэтгэл / УБ,1998

Эдийн засаг,нийгэм соёлынэрхийн олон улсын пакт / хүний эрх олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн эмхэтгэл УБ1998 /

Үндсэн хууль бусад холбогдох хуулиуд

Б.Чимэд Үндсэн хуулийн үзэл баримтлал УБ, 2002

Г. Совд МУ-ын Үндсэн хууль хүний эрх УБ, 1999

МУ дахь хүнийэрх,эрх чөлөөний байдлын тухай илтгэл  ХЭҮК, УБ 2002, 2003

Ж.Амарсанаа хүний эрх олон улсын ба үндэсний эрх зүйн асуудал УБ, 2000  

Хүний эрхийнтөлөв байдлын судалгааны онол арга зүй УБ, 2001

Право человека  учебник для вузов под- ред ЁА Лукашева М 2001

Г.Совд  Монгол улсын Үндсэн хууль, хүний эрх /харьцуулсан эрх зүй/УБ, 1999

Ж.Амарсанаа, бусад  Хүний эрхийн нэр томъёоны товч тайлбар толь УБ, 1996

Ж.Амарсанаа  Хүний эрх: олон улсын ба үндэсний эрх зүйн асуудал УБ,2000

Н.Дүгэрсүрэн, О.Хосбаяр  Олон улсын нийтийн эрх зүй УБ, 1995, 1999

Н.Гантулга, Б.Нармандах Олон улсын нийтийн эрх зүй УБ, 2003

Шүүх эрх мэдлийн салбар дахь хүний эрх. эмхэтгэл УБ, 1998

Монгол Улс дахь хүний эрхийн төлев байдал УБ, 2001

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын тухай илтгэл (Хүний эрхийн Үндэсний Комисс) УБ, 2002 , 2003

Д.Солонго. Төрийн эрх зүйн тайлбар толь УБ, 2003

Б. Сургалтын хэрэглэгдэхүүн

Кодоскол

Слайд

Вэб хаяг

Интернэт

Файл

Дотоод сүлжээн дэхь багшийн бүтээлийн сан

Проектор

Долоо: Сургалтын үйл ажиллагааны заах арга зүй

Мэтгэлцэх                                            Бод, хамтар, хуваалц

Үзэл бодлоор уралдах                        Хосоороо суралцах

Булангийн                                          Өртөөний

Эвлүүлгийн                                          Шооны

Бүлгийн                                                Зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх

Марафон бичлэгийн

Найм. Үнэлгээ:

Зорилго:

Хүний эрх хичээлийн явцад эзэмшсэн мэдлэг, түүнийг практикт ашиглах чадвар хийгээд оюуны үнэт зүйлийн баримжаалалтанд гарсан өөрчлөлтийг бодитойгоор үнэлэхэд гол зорилго оршино. Үнэлгээ нь бүхэлдээ тухайн хичээлийн агуулгыг стандартын түвшинд эзэмших зорилгодоо хүрч чадсан эсэхийг дүгнэхэд чиглэгдэнэ

Шалгуур:

Мэдлэг. Хүний эрх хичээлийн онолын шинжлэх ухаан, хууль зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг тодорхойлох, хүний эрх судлалын онолын тулгуур ойлголтуудыг тусгасан орчин үеийн сургалтын арга, технологийг ашиглан, оюутан нэг бүрт бүрэн ойлгуулах, хүний эрх судлалын үүсэл хөгжлийн зүй тогтол, үндсэн шинж, мөн чанарын талаар янз бүрийн цаг хугацааны үед амьдарч байсан эртний болон орчин үеийн эрдэмтэн судлаачдын онол, үзэл баримтлалд дүгнэлт хийж, түүнд тулгуурлан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, онолын суурь мэдлэг эзэмшсэн байх.

Чадвар. Оюутан энэхүү онолын мэдлэгтээ тулгуурлан хүний эрхийн ойлголтууд буюу бусад үзэгдлүүдтэй хэрхэн уялдаж холбогдохыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх чадвар эзэмшсэн байх.

Хандлага. Оюутан энэхүү хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвартаа тулгуурлан онол, практикийн аливаа асуудалд бүрэн, бодитой хандаж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх хандлага төлөвшсөн байх.

Стандарт үнэлгээ

“А”Хөтөлбөрийн зорилгоор тодорхойлсон мэдлэгийг дээд зэргээр эзэмшсэн, чадвар, дадал эзэмшсэн.

“В” Хичээлийн агуулгыг тодорхой түвшинд эзэмшсэн, чадвар дадал эзэмшсэн.

“С”Хичээлийн агуулгыг дунд эзэмшсэн, чадварыг дунд зэрэг эзэмшсэн.

 “D” Хичээлийн  агуулгын  ихэнхийг  муу эзэмшсэн, хичээлийн хөтөлбөрийн зорилгоор тавигдсан чадвар, дадлын зарим хэсгийг эзэмшсэн.

“F” Хичээлийн агуулга, хичээлийн зорилгоор тодорхойлогдсон чадвар, дадлыг эзэмшээгүй.



[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 5 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax