хууль бол шударга ёс

2012-6-6 - Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр

бизнесийн эрх зҮй

хичээлийн хөтөлбөр

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл:

Бизнес эрхлэгч аливаа байгууллага, хувь хүний амжилтын үндэс нь үйл ажиллагаагаа хууль зүйн дагуу  эрхлэн хөтлөх, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах баталгааг урьдчилан харахад оршино. Ийм учраас бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн сургалтын нэг чухал хэсэг нь энэ хичээлийн агуулгыг судлахад чиглэгдэнэ.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго:

        Энэхүү хичээлийг судалснаар бизнесийн харилцаанд  оролцогч болох иргэн, хуулийн этгээдээс аж ахуй эрхлэх явцад үүссэн ашгийн төлөө болон  ашгийн бус харилцаа, олон нийтийн ашиг сонирхлыг хангах зорилгоор төрөөс эдийн засагт нөлөөлөх явцад үүссэн харилцаа, түүний мөн чанар эрх зүйн зохицуулалтын талаар шинжлэх ухааны онолын мэдлэг олгох замаар бизнесийн эрх зүйн зохицуулалтыг танин мэдэж, учир холбогдлыг нь ойлгож, энгийн түвшинд амьдрал практикт хэрэглэх чадвар эзэмшихэд тусална.

Гурав. Хөтөлбөрийн зорилт:

Бизнесийн эрх зүйн тулгуур ойлголт, ухагдахууныг тайлбарлан дүгнэх,  чадвар эзэмшүүлнэ. Монгол Улсад бизнесийн эрх зүйн харилцааг зохицуулж буй хууль, хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, шинжлэх ухааны түвшинд тайлбарлаж чадах чадвар эзэмшүүлэх.

 

 

 

Дөрөв. Хичээлийн агуулга

Лекцийн хичээлийн төлөвлөгөө

Д/д

Долоо хоног

Сэдэв

Цаг

1

I

Бизнесийн эрх зүйн ойлголт

2

2

I-II

Бизнесийн эрх зүйн харилцааны субъект, ёс зүй, бизнес, бизнесийн удирдлага

2

3

III-IY

Нөхөрлөл, түүний эрх зүйн зохицуулалт

2

4

Y

Компанийн ойлголт, эрх зүйн зохицуулалт

2

5

YI-Y

Компанийн удирдлага, хяналт

4

6

YI

Хувь нийлүүлэгч ба Компанийг байгуулах хэлцлүүд

2

7

YII

Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх эрх зүйн үндэс, бизнесийн байгууллагын улсын бүртгэл

2

8

YIII

Шударга бус өрсөлдөөнийг  хориглох  эрх зүйн зохицуулалт, бизнесийн хэлцэл, төлөөлөх

2

9

IX

Хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт

2

10

X

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт

2

11

XI-XII

Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт

2

12

XIII-XIY

Өрсөлдөөн, түүний эрх зүйн зохицуулалт

2

13

XY

Дампуурлын эрх зүйн зохицуулалт

2

14

XYI

Бизнесийн эрх зүйн хамгаалалт

2

Нийт цаг

32

 

                               Семинарын хичээлийн төлөвлөгөө

Д/д

Долоо хоног

Сэдэв

Цаг

1

I-II

Бизнесийн эрх зүйн зохицуулалтын аргын ялгаатай тал, бусад эрх зүйн харилцааны хамаарал

2

2

III-IY

Компанийн тухай ойлголт, компани байгуулах хэлбэр, компанийн давуу тал

2

3

Y-YI

Компанийн удирдлага, хяналт

2

 

4

YII-YIII

Бизнесийн хэлцэл байгуулах журам

2

5

IX-X

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тогтвортой байдлын гэрээ

2

6

XI-XIII

Бизнесийн байгууллагын дампуурал

2

7

XIY-XY

Дампуурлын эрх зүйн зохицуулалт

2

8

XYi

Бизнесийн эрх зүйн хамгаалалт

2

Нийт цаг

16

 

Тав: Лекцийн агуулга:

Сэдэв1. Бизнесийн эрх зүйн ойлголт

Сэдвийн агуулга: Бизнесийн эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын арга, бизнес гэж юу вэ?, бизнесийн эрх зүй  бие даасан салбар эрх зүй болох нь, иргэний эрх зүйн зарчмыг удирдлага болгох нь, харилцааны элемент,

Түлхүүр үг:

Бизнес

Бизнесийн эрх зүй

Зарчим

Дэд салбар

Хяналтын асуулт:

- Бизнесийн эрх зүйн ойлголт, түүний зохицуулах зүйл, зохицуулалтын арга.

- Бизнесийн эрх зүйн харилцааны элемент.

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах

Харьцуулалт хийх арга

Сэдэв 2. Бизнесийн эрх зүйн харилцааны субьект, ёс зүй, бизнес, бизнесийн удирдлага

Сэдвийн агуулга: Бизнесийн эрх зүйн харилцааны субьект, түүний төрөл, бусад салбар эрх зүйн субьектээс ялгагдах онцлог, төр, иргэн, хуулийн этгээд нь бизнесийн эрх зүйн харилцааны субьект болох нь, түүний чадвар чадамж, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдийн эрх зүйн зохицуулалт, бизнесийн удирдлага, түүний эрх зүйн зохицуулалт, удирдлагын менежмент зэргээс шалтгаална.

Түлхүүр үг:

Субьект

Бизнесийн эрх зүйн субьектийн чадвар, чадамж

Бизнесийн удирдлага

Ашгийн ба ашгийн бус хуулийн этгээд

Хяналтын асуулт:

- Бизнесийн эрх зүйн харилцааны субьектэд ямар ямар субьект хамаарагдах вэ?

- Бизнесийн эрх зүйн харилцааны субьектэд ямар шалгуур тавигддаг вэ?

- Хуулийн этгээд гэж юуг хэлэх вэ?

 Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Харьцуулалт хийх арга

Бодлого бодох

Сэдэв 3. Нөхөрлөл, түүний эрх зүйн зохицуулалт

Сэдвийн агуулга: Нөхөрлөлийн тухай ойлголт, түүнийг байгуулах, бүртгэх, нөхөрлөлийн эд хөрөнгийн эрх үүсэх үндсэн хэлбэр, бусад аж ахуйн нэгжээс ялгагдах онцлог,  бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг, бүртгэх байгууллагын эрх, үүрэг, зохион байгуулалтын хэлбэр.

Түлхүүр үг:

Нөхөрлөл

Нөхөрлөлийн эд хөрөнгийн эрх

Нөхөрлөлийг бүртгэх байгууллага

Бүрдүүлэх бичиг баримт

Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл

Нөхөрлөлийн удирдлага

Хяналтын асуулт:

- Нөхөрлөлийн ойлголт, төрөл, онцлог, ач холбогдол

- Нөхөрлөлийн гишүүд эд хөрөнгө, удирдлагын эрх зүйн зохицуулалт

- Нөхөрлөлийг үүсгэн байгуулах, татан буулгах эрх зүйн зохицуулалт

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Харьцуулалт хийх арга

Бодлого бодох

Сэдэв 4.  Компанийн ойлголт, эрх зүйн зохицуулалт

Сэдвийн агуулга: компанийн тухай ойлголт, түүний төрөл, ангилал, ХК болон ХХК-ийн эрх зүйн зохицуулалт, ялгаатай тал, хараат болон охин компани, түүний салбар төлөөлөгчийн газар, компанийн удирдлагын эрх зүйн зохицуулалт,

Түлхүүр үг:

Компани

Хувьцаат компани

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Компанийн удирдлага

Хяналтын асуулт:

Компанийн тухай ойлголт, түүний төрөл, онцлог юу вэ?

Компани хуулийн этгээд болох нь

Компанийг байгуулах, бүртгэх журам

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Харьцуулалт хийх

Бодлого бодох

Сэдэв 5. Компанийн удирдлага, хяналт

Сэдвийн агуулга:  компанийн удирдлага, түүний эрх зүйн зохицуулалт, компанийг байгуулах, бүртгэх, татан буулгах

Түлхүүр үг:

Компанийн удирдлага

Компани байгуулах

Компанийг татан буулгах хууль зүйн үндэслэл

Хяналтын асуулт:

- Компанийн гишүүд удирдлага, эд хөрөнгийн үнэт цаасны эрх зүйн зохицуулалтыг тодорхойл ?

- Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх зүйн зохицуулалтыг тайлбарла.

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах

Харьцуулалт хийх арга

Бодлого бодох

Сэдэв 6. Хувь нийлүүлэгч ба Компанийг байгуулах хэлцлүүд

Сэдвийн агуулга: Компанийн хувь нийлүүлэгчдийн хурал, түүнд оролцох эрхтэй хувь нийлүүлэгчид, бүртгэлийн өдөр, ээлжит ба ээлжит бус хурал, санал хураалт явуулах, эрх зүйн зохицуулалт

Түлхүүр үг:

Хэлцэл

Хүчин төгөлдөр бус хэлцэл

Хувь нийлүүлэгч

Их хэмжээний хэлцэл

Хяналтын асуулт:

- Компанийн  хэлцэл гэж юу вэ?

- Их хэмжээний хэлцэл ба сонирхлын зөрчилтэй хэлцлийн ойлголт, тэдгээрийг хийх журмыг тодорхойл ?

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Харьцуулалт хийх арга

Бодлого бодох

Сэдэв 7. Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх эрх зүйн үндэс, бизнесийн байгууллагын улсын бүртгэл

Сэдвийн агуулга: Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх, түүний эрх зүйн зохицуулалт, бүртгэлийн байгууллагын тогтолцоо, эрх, үүрэг.

Түлхүүр үг:

Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх

Бүртгэлийн байгууллагын эрх зүйн зохицуулалт,эрх, үүрэг, тогтолцоо

Хяналтын асуулт:

Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх эрх зүйн үндэс, бизнесийн байгууллагын улсын бүртгэлийн эрх зүйн зохицуулалтын тайлбарла

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах

Харьцуулалт хийх арга

Бодлого бодох

Сэдэв 8. Шударга бус өрсөлдөөнийг  хориглох  эрх зүйн зохицуулалт, бизнесийн хэлцэл, төлөөлөх

Сэдвийн агуулга: шударга бус өрсөлдөөний тухай, өрсөлдөөнийг хориглох арга хэмжээ, ач холбогдол, монгол улсад гарч буй шударга бус өрсөлдөөнүүд, түүнийг зохицуулах байгууллага, эрх зүйн зохицуулалт, шударга бус өрсөлдөөнийг хориглох талаар төрөөс явуулж буй арга хэмжээнүүд, бизнесийн хэлцэл, төлөөлөл,

Түлхүүр үг:

Шударга бус өрсөлдөөн, түүнийг зохицуулах байгууллага

Байгууллагын эрх зүйн зохицуулалт

Бизнесийн хэлцэл

Төлөөлөл

Хяналтын асуулт:

- Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах тухай хуулиар зохицуулж буй нийгмийн харилцаа

- Давамгай байдал, зүй ёсны монополь, ноёрхох үйл ажиллагаа гэж юу вэ?

- Бизнесийн хэлцэл гэж юуг хэлэх вэ?

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Харьцуулалт хийх арга

Бодлого бодох

Сэдэв 9. Хөрөнгө  оруулалтыг  дэмжихэд  чиглэсэн  эрх зүйн  зохицуулалт

Сэдвийн агуулга: Гадаадын хөрөнгө оруулалт, түүний ач холбогдол, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн үйл ажиллагааны гол чиглэлүүд,  хөрөнгө оруулах хэлбэр, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг манай улсад байгуулахад бүрдүүлэх баримт бичиг, бүртгүүлэх журам,

Түлхүүр үг:

Хөрөнгө оруулалт

Гадаадын хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтыг дэмжих

Бүрдүүлэх баримт бичиг       

Хяналтын асуулт:

- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тухай хуулиар зохицуулж буй харилцаануудыг нэрлэ?

- Уг хуулийн ололттой ба дутагдалтай талыг дүгнэн ярилц.

- Гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг, хариуцлага.

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах

Харьцуулалт хийх арга

Бодлого бодох

Сэдэв 10. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт

Сэдвийн агуулга: Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, түүнийг зохицуулах Монгол Улмын эрх зүйн акт.

Түлхүүр үг:

Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтыг дэмжих

Хяналтын асуулт:

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмждэг вэ?

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах

Харьцуулалт хийх арга

Сэдэв 11. Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт

Сэдвийн агуулга: Үнэт цаасны тухай ойлголт, нэрийн болон мэдүүлгийн, зөвшөөрлийн үнэт цаас, хувьцааны ойлголт, энгийн, давуу эрхийн, алтан хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас, хувьцаанд хөрвөх үнэт цаас, опцион, бонд, өрийн бичиг.

Түлхүүр үг:

Үнэт цаас

Нэрийн үнэт цаас

Зөвшөөрлийн үнэт цаас

Хувьцаа

Давуу эрхийн хувьцаа

Алтан хувьцаа

Үнэт цаас

Опцион

Бонд

Өрийн бичиг

Хяналтын асуулт:

Үнэт цаасны төрлүүдийг нэрлэ ?

Компаниас ямар ямар үнэт цаас гаргадаг вэ?

Энгийн, давуу эрхийн, алтан хувьцааны ялгааг тодорхойл.

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах

Харьцуулалт хийх арга

Бодлого бодох

Сэдэв 12. Өрсөлдөөн,  түүний эрх зүйн зохицуулалт

Сэдвийн агуулга: Өрсөлдөөн, зах зээлийн тухай ойлголт, цэвэр монополь, монопольт өрсөлдөөний, олигопаль зах зээлийн ойлголт, давамгай байдал, ноёрхогч, ноёрхох үйл ажиллагаа,  өрсөлдөөнд төрийн гүйцэтгэх үүрэг, хууль бус өрсөлдөөнийг хориглох, хууль ёсны өрсөлдөөнийг дэмжих, УИХ, засгийн газар, шүүхийн гүйцэтгэх үүрэг.

Түлхүүр үг:

Өрсөлдөөн

Зах зээл

Монополь

Монопольт өрсөлдөөн

Олигопаль зах зээл

Хууль бус өрсөлдөөн

Хууль ёсны өрсөлдөөн

Хяналтын асуулт:

Шударга бус өрсөлдөөн гэж юуг хэлэх вэ?

Шударга бус өрсөлдөөнийг хориглох арга хэмжээний тухай?

Хууль бус өрсөлдөөнийг дэмжихэд УИХ, засгийн газар, шүүхийн гүйцэтгэх үүрэг

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах

Харьцуулалт хийх арга

Бодлого бодох

Сэдэв 13. Дампуурлын эрх зүйн зохицуулалт

Сэдвийн агуулга: Бизнесийн байгууллагын дампуурал, дампуурлын тухай ойлголт, ангилал, онцлог, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, төлбөрийн чадваргүй байдал, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө, татан буулгах.

Түлхүүр үг:

Дампуурал

Бизнесийн байгууллагын дампуурал

Төлбөрийн чадваргүй байдал

Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө

Татан буулгах

Хяналтын асуулт:

Дампуурал гэж юуг хэлэх вэ?

Дампуурлын эрх зүйн зохицуулалтын онцлогийг тодорхойл.

Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гэж юуг хэлэх вэ?

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийг гаргах

Харьцуулалт хийх арга

Бодлого бодох

Сэдэв 14. Бизнесийн эрх зүйн хамгаалалт

Сэдвийн агуулга: Бизнес эрхлэгчдийн  эрхийг хамгаалах, бизнесийн ёс зүй, бизнесийн эрх зүйн хамгаалалтын ойлголт, иргэний болон захиргааны хэргийн шүүхийн үүрэг.

Түлхүүр үг:

Бизнесийн ёс зүй

Хамгаалалт

Иргэний болон захиргааны хэргийн шүүх

Хяналтын асуулт:

- Бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах байгууллагын тогтолцоо, эрх, үүрэг

- Бизнесийн эрх зүйн хамгаалалтад иргэн, захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх үүрэг.

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Харьцуулалт хийх арга

Бодлого бодох

Зургаа. Хяналтын асуултууд:

- Бизнесийн эрх зүйн ойлголт

- Бизнесийн эрх зүйн харилцааны субьект, ёс зүй, бизнес, бизнесийн удирдлага

- Нөхөрлөл түүний эрх зүйн зохицуулалт

- Компанийн ойлголт, эрх зүйн зохицуулалт

- Компанийн удирдлага, хяналт

- Хувь нийлүүлэгч ба Компанийг байгуулах хэлцлүүд

- Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх эрх зүйн үндэс, бизнесийн байгууллагын улсын бүртгэл

- Шударга бус өрсөлдөөнийг  хориглох  эрх зүйн зохицуулалт, бизнесийн хэлцэл, төлөөлөх

- Хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт

- Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт

- Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт

- Өрсөлдөөн, түүний эрх зүйн зохицуулалт

- Дампуурлын эрх зүйн зохицуулалт

- Бизнесийн эрх зүйн хамгаалалт

Долоо. Арга барилын сонголт

KWL

INSERT

Хосоороо суралцах

RAFT

Булангийн

Зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх

Орчны судалгаа

Шооны арга зэрэг болно.

Найм. Сургалтын  хэрэглэгдэхүүн

Сургалтын нөөц хэрэглэгдэхүүн

Монгол хэлээр:

Т.Мөнхжаргал Иргэний эрх зүй УБ, 1997

Т.Мөнхжаргал Иргэний эрх зүй УБ, 2000

Т.Мөнхжаргал, Ц.Цолмон Бизнесийн эрх зүй УБ, 2000

Д.Наранчимэг, Иргэний эрх зүйн үндсэн асуудал УБ, 1999

Ж.Амарсанаа, И.Гебхард Монголын Иргэний эрх зүйн шинэтгэл УБ, 1998

О.Жамбалдорж Бизнесийн эрх зүй УБ, 2003

Д.Зундуй Монгол Улсын Иргэний эрх зүй УБ, 2001

Д.Бат-өлзий Иргэний эрх зүй УБ, 2003

Д.Дүгэржав, Д.Дашдорж, Компанийн эрх зүй УБ, 2003

З.Сүхбаатар, П. Оюундэлгэр Иргэний эрх зүй

Нэмэлт материал:

Монгол Улсын Үндсэн хууль. 1992

Монгол Улсын Татварын Ерөнхий хууль. 1992

Монгол Улсын Хүн амын орлогын албан таварын тухай хууль: 1992

Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хууль:

1992

Монгол Улсын Онцгой албан татварын тухай хууль: 1993

Монгол Улсын Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар. 1992

МУ-ын Тэмдэгтийн хураамжийн тухай хууль. 1992

МУ-ын Татварын ногдуулалт,  төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль.

1996

МУ-ын Татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хууль.

Хүн  амын орлогын албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлббарлах тухай УДШ-ийн 1996 оны 167 дугаар тогтоол

МУ-ын ТЕГ-ын даргын 1996 оны 102 тоот тушаал, журам батлах тухай.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль. 2003

Компанийн тухай хууль. 1999

Хоршооны тухай хууль. 1999

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль. 1997

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль. 1996

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль. 1993

МУ-ын барааны  тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль, 1996

Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хууль 1997

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль 2000

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2002

Төв банкны тухай хууль, 1996

Банкны тухай хууль, 1996

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 2001

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль. 2003

Аж ахуйн нэгжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, МУ-ын Дээд шүүхийн тогтоол, 1995 Дугаар ¹125

Аж ахуйн нэгжийн тухай хуулийн аж ахуйн нэгж байгуулах, бүртгэх талаарх зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 1991

www.legalinfo.mn

www.judgeinfo.mn

www.lawsonline.com

http://www.wwlia.org/

www.periaktos.com

www.patentbarreview.com

2.Сургалтын материаллаг хэрэглэгдэхүүн

Кодоскоп

Үзүүлэн,схем, диаграмм, слайд

Файл,CD

Дотоод сүлжээн дэх багшийн бүтээлийн сан

Ес.  Сургалтын үйл ажиллагаа ба арга зүй

Мэтгэлцэх

Үзэл бодлоо уралдуулах

Эвлүүлгийн

Бүлэг

KWL

Бод , хамтар , хуваалцах

Хосоороо суралцах

Булангийн арга

Шооны

Зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх

Марафон бичлэгийн

Маргаантай асуудлаар хэлэлцүүлэг явуулах  гэх мэт аргууд болно.

Арав: Үнэлгээний зорилго:

        Бизнесийн эрх зүй хичээлийн агуулгыг эзэмшсэн мэдлэгийн түвшин, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвар, бизнесийн эрх зүйн харилцаанаас үүсэх аливаа маргаанд эрх зүйн үүднээс хандах хандлагыг бодитойгоор үнэлэхэд оршино. Үнэлгээ нь хичээлийн агуулгыг стандартын түвшинд эзэмшиж, зорилготоо хэр зэрэг хүрснийг үнэлэхэд чиглэгдэнэ.

Багш үнэлгээний дүнг дараахь зорилгоор ашиглана.

- Давтан судлах шаардлагатай эсэх

- Сурч боловсрох эрмэлзлийг идэвхижүүлэх

- Сургалтын үр дүнд хүрэх явцад оюутны мэдлэг, чадвар, ямар түвшинд байгааг тодорхойлох

- Багш өөрийгөө үнэлэх гэх мэт

Үнэлгээний шалгуур:

Мэдлэгийг үнэлэх:

Тодорхой асуултанд онолын үндэстэй хариулж чадаж байгаа, мэдлэгээ бусдад, тайлбарлан, таниулж, тухайн ухагдахуун, нэр томьёоны тодорхойлолт гаргах, үндсэн ба үндсэн бус, гол ба гол бусыг ялган, харьцуулалт хийх, хамаарлын зүй тогтлыг тайлбарлах арга зүйг эзэмшсэн эсэх,

Чадварыг үнэлэх:

Онолын мэдлэгтээ тулгуурлан үндэслэл, нотолгоо гаргах, бодлого бодох, схем, диаграм хийх, баримт бичиг боловсруулах, амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх, шинэ нөхцөлд хэрхэн ашиглаж байгаа

Хандлагыг үнэлэх

Өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ дүгнэлтийг  хэрхэн илэрхийлж байгаа, бусдын үзэл бодол, байр сууринд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж харж чадаж байгаа зэргийг харгалзан  үнэлнэ.  

Стандарт үнэлгээ:

“А” Хөтөлбөрийн зорилго, зорилтоор тодорхойлсон хичээлийн агуулгыг дээд зэргээр эзэмшсэн байна.

Бизнесийн эрх зүйн аливаа бодлогыг хууль зүйн үүднээс үндэслэгээ, нотолгоон дээр тулгуурлан, холбогдох хуулийн заалтыг зөв сонгон бодох, шийдвэр гаргах чадвар сайн.

Эрх зүйн үүднээс зөв үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар сайн. Хичээлийн явцад багаар ажиллах, бусдыг төлөөлөх, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж авах чадвар сайн.

“В” Хөтөлбөрийн зорилго, зорилтоор тодорхойлсон хичээлийн агуулгыг тодорхой хуулийг түвшинд эзэмшсэн, санхүүгийн эрх зүйн онолын мэдлэгийг ашиглах чадвар, дадлыг эзэмших, хандлага төлөвшсөн байна.

“С” Хичээлийн ойлголтын талаарх мэдлэг дунд зэрэг эзэмшсэн, тохиолдол дээр ажиллаж, хуулийг зөв хэрэглэх, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, шийдвэр гаргах чадварыг дунд зэрэг эзэмшсэн. 

“D Хичээлийн агуулгын ихэнхийг муу эзэмшсэн ба мэдлэг ашиглах чадвар, дадал муу эзэмшсэн байна.

“F” Хичээлийн талаар мэдлэг эзэмшээгүй, хичээлийн зорилго, зорилтоор тодорхойлогдсон  чадвар, дадлыг  эзэмших хандлага төлөвшөөгүй.   

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2019-2-12 -
Бичсэн: Зочин
tand ene udriin mend hurgie blalaa
[Permanent Link]

Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant