хууль бол шударга ёс

2012-06-06 - төрийн онол хичээлийн хөтөлбөр

ТӨРИЙН  ОНОЛ

хичээлийн хөтөлбөр

Нэг: Хөтөлбөрийн үндэслэл

        Төрийн онол хичээл нь хууль зүйн суурь шинжлэх ухааны нэг, бусад салбар эрх зүйг судлах үндэс болдог. Төрийн онолын үндсэн асуудлуудыг цэгцтэй, уялдаа холбоотой судлан үзэхэд уг хөтөлбөр үндэслэгдэнэ.

Хоёр: Хичээлийн зорилго

Эрх зүйн шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцоонд төрийн тухай ойлголтын үүрэг, ач холбогдлыг тодорхойлох, төрийн мөн чанар, хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх, эрх зүй, төрийн харилцааг зөв ойлгох хандлага төлөвших, үндсэн хуулийн эрх зүйг судлах урьдач нөхцөлийг бүрдүүлнэ.

Гурав: Зорилт

Төрийн ерөнхий болон тусгай онолын суурь мэдлэг эзэмших, хууль зүйн шинжлэх ухаан дахь төрийн онолын үндсэн нэр томъёонуудтай танилцах, төр, эрх зүйн ойлголтууд, улс төр, нийгмийн асуудалд Үндсэн хуульт төрийн суурь зарчмууд, ардчилал, эрх зүйт төрийн үүднээс дүн шинжилгээ хийх чадвартай болох, төрийн талаар өөрийн итгэл үнэмшлийг бүтээж, түүнд бодитой хандах хандлага төлөвшүүлэх, ардчилсан, нээлттэй зах зээлийн нийгмийн амьдралд төрийн гүйцэтгэх үүргийг танин мэдэх, төрийн чиг үүргийн иргэний эрхийн үүднээс тайлбарлах арга зүйд суралцах.

Дөрөв: Олгох мэдлэг

Төрийн онолын үүсэл, хөгжил, арга зүйн асуудлууд, төрийн мөн чанар, төрийн түүхэн хэв маяг, чиг үүрэг, хөгжлийн ерөнхий зүй тогтол, төрийн хэлбэр, өнөөгийн байдал, дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл чиг хандлага, Монгол улсын төрийн үүсэл, хөгжил, чиг хандлагын тухай мэдлэг олгоно.

Тав: Чадвар

Оюутан энэ хичээлээр олж авсан онолын суурь мэдлэгээ ашиглан бусад салбар эрх зүй, түүний дотор Үндсэн хуулийн эрх зүйг судлах арга зүйг эзэмших, төрийн зорилго, зорилтыг биелүүлэх, чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн аливаа байгууллагад ажиллах ерөнхий чадвар эзэмшүүлнэ.

Зургаа:  Хандлага

Эзэмшсэн  мэдлэг, чадвараа ашиглан  төрийн онолын болон салбар эрх зүйн зарим ойлголтын онолын үндэслэлийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, улмаар судалгаа, шинжилгээний ажил хийх, төрийн үйл ажиллагаанд онолын үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх хандлага төлөвшүүлнэ.

Долоо: Хичээлийн агуулга

Лекцийн хичээлийн төлөвлөгөө

Долоо хоног

Сэдэв

Лекц

Семинар

1

I

Төрийн байгаа болон байх ёстой зүйлийн үүднээс судлах арга зүй

2

2

2

II

Төрийн тухай төсөөллийн хувьсал, хөгжил

2

 

3

III

Гадаад төрхөөр болон институтчилэн тодорхойлох хандлага

2

 

4

IV

Төрийн тухай ойлголтын үндсэн агуулга, түүний социологи болон хууль зүйн утга

2

2

5

V

Төрийн шинж, зорилго, эрх мэдэл, Төр үүсэх, үгүй болох үндэслэл

2

2

6

VI

Иргэний нийгэм төрийг хянах хамгийн хүчирхэг  механизм болох нь

2

2

7

VII

Төрийн удирдлага, байгууламж, дэглэмийн хэлбэр, тэдгээрийн мөн чанар, онцлог, ангилал

2

2

8

VIII

Төрийн төв байгууллага, түүний чиг үүрэг

2

 

9

IX

Үндсэн хуульт төр хүлээн зөвшөөрөгдөх үндэс, эрх зүйн гол эх сурвалж болох нь

2

2

10

X

Төрийн эрх мэдэл хуваарилах онол, эрх зүйт болон социал төрийн онол

2

2

11

XI

Монголын төрийн хөгжил

2

2

12

XII

Төрийн хөгжил, хувьсалын хандлага

2

 

 

 

Нийт цаг

24

16

 

Семинарын хичээлийн төлөвлөгөө

Д/д

Сэдэв

Хэлбэр

Цаг

1

Байгаа болон байх ёстой төрийн тухай, төрийн тухай түгээмэл тодорхойлолт бий болоогүйн учир шалтгаан

Ярилцлага

2

2

Төрийн тухай ойлголтын үндсэн агуулга, түүний социологи болон хууль зүйн утга, төр эрх зүйн хэм хэмжээг тогтоогч болох нь, төр нийгмийг удирдагч гол хүч болох нь

Багаар ажиллан асуулт хариулт боловсруулах

2

3

Төрийн үндсэн шинжүүд, тэдгээрийн мөн чанар. Хүн ам, нутаг дэвсгэр, нийтлэг эрх мэдэл. Төрийн эрх мэдлийн тухай ойлголт, нийгмийн бусад субъектүүдийн эрх мэдлээс ялгагдах онцлог, төр эрх мэдэлтэй байхын үндсэн шалтгаан нөхцөл. Төрийн үндсэн зорилго болон зорилтууд

Дүрд тоглох

2

4

Иргэний нийгмийн тухай үндсэн ойлголт. Иргэний нийгэм төрийг хянах нь. Иргэний нийгэм ба төрийн харилцаа. Иргэний нийгэм бүтцээрээ дарангуйллын тогтолцоог хаах нь

Материал цуглуулж,  түүний агуулгаар мэтгэлцээн өрнүүлэх

2

5

Төрийн удирдлагын тухай ойлголт, нийгэм дэх удирдлагын тогтолцоонд эзлэх байр суурь, удирдлагын зайлшгүй чанар. Төрийн байгууламжын тухай ойлголт, холбооны болон нэгдмэл улсын нийтлэг болон ялгаатай тал. Төрийн дэглэмийн тухай ойлголт, төрийн дэглэмийн хэлбэр.

Багаар хуваагдан, нийгмийн нийтлэгүүд, тэдгээрийн удирдлагын үйл ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийлэх, солилцох

2

6

Үндсэн хуульт төр хүлээн зөвшөөрөгдөх үндэс, Үндсэн хууль эрх зүйн гол эх сурвалж болох нь, Үндсэн хууль ба төрийн хоорондын харилцан хамаарал, төр Үндсэн хуулийг тогтоогч ба дагаж мөрдөгч болох нь

Илтгэл, дүгнэлт ярилцлага

2

7

Төрийн эрх мэдэл хуваарилах онолын үүсэл хөгжил, эрх зүйт төрийн тухай ойлголт, үндсэн шинжүүд, социал төрийн тухай ойлголт, үндсэн шинжүүд

Мэтгэлцээн өрнүүлэх

2

8

Монголын төрийн үүсэл, хөгжил, онцлог, Монгол улсын төрийн хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдал

Ярилцлага

2

 

Нийт цаг

 

16

 

Найм. Лекцийн агуулга

Сэдэв – 1. Төрийн байгаа болон байх ёстой зүйлийн үүднээс судлах арга зүй

Түлхүүр үг

Төр

Факт

Онол

Ач холбогдол

Хүмүүнлэгийн шинжлэх ухаан

Агуулга

Төрийг байгаа буюу бодит факт гэж үзэн судлах

Төрийг байх ёстой зүйл гэж үзэн судлах арга зүй

Төрийн онолыг судлах шаардлага, ач холбогдол

Төрийг судлах нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны арга зүй

Төрийн онолын тогтолцоо, судлагдахуун, ерөнхий болон тусгай онолын нэгдэл

Хяналтын асуулт

Төрийн онолыг судлахын ач холбогдол юу вэ?

Төрийн онол хууль зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурь юу вэ?

Сэдэв–2. Төрийн тухай төсөөллийн хувьсал, хөгжил

Түлхүүр үг

Хувьсал

Хөгжил

Элемент

Тодорхойлолт

Агуулга

Төрийн тухай төсөөллийн хувьсал, хөгжил

Төрийг тодорхойлох түүхэн оролдлогууд, тэдгээрийн мөн чанар

Төрийн тухай түгээмэл тодорхойлолт бий болоогүйн шалтгаан

Төр гэсэн нэршлийн гарал, үүсэл, хөгжил, хувьсал

Төрийн үндсэн элементүүд

Хяналтын асуулт

- Төрийн тухай түгээмэл тодорхойлолт яагаад бий болоогүй вэ?

- Улс, төр гэсэн ойлголтуудын ялгаатай, төсөөтэй шинжүүдийг нэрлэнэ үү?

Сэдэв–3. Гадаад төрхөөр болон институтчилэн тодорхойлох хандлага

Түлхүүр үг

Гадаад төрх

Институт

Эрх зүй

Эрх зүйт төр

Социал төр

Агуулга

- Гадаад төрхөөр тодорхойлох хандлагын тухай ойлголт, мөн чанар, үзэл санаа

- Институтчилэн тодорхойлох хандлагын тухай ойлголт, мөн чанар, үзэл санаа

- Эрх зүйт төрийн онол, үндсэн шинжүүд

- Социал төрийн онол, үндсэн шинжүүд, халамжит ба социал төрийн үндсэн ялгаа, давуу болон сул талууд

Хяналтын асуулт

Эрх зүйт төрийн үндсэн шинж юу вэ?

Төрийн ямар хэлбэрүүд байдаг вэ?

Сэдэв–4. Төрийн тухай ойлголтын үндсэн агуулга, түүний социологи болон хууль зүйн утга

Түлхүүр үг

Төрийн социологийн утга

Төрийн хууль зүйн утга

Итгэл үнэмшил

Агуулга

- Төрийн тухай ойлголтын үндсэн агуулга, түүний социологи болон хууль зүйн утга

- Төрийн шинж, эрх мэдэл, зорилго

- Төрийн зорилгын тухай онолууд

- Аз жаргал элбэг баян амьдралыг цогцлуулах онол

- Ёс суртахууны хэм хэмжээг хэрэгжүүлэх

- Засаглагчын зан суртахууны итгэл үнэмшил

Хяналтын асуулт

- Аз жаргал элбэг баян амьдралыг цогцлуулах онолын үндсэн санаа юу вэ?

- Татвар хураадаггүй төр байж болох уу?

Сэдэв–5. Төрийн шинж, зорилго, эрх мэдэл, Төр үүсэх, үгүй болох үндэслэл

Түлхүүр үг

Төрийн шинж

Төрийн зорилго

Төр үүсэх

Төр үгүй болох

Агуулга

Төр үүсэх тухай ойлголт, үндэслэл

Төр үгүй болох тухай ойлголт үндэслэл

Байгалийн захиргааны тухай ойлголт

Төрийн үүслийн талаарх үзэл, онол баримтлал, хүчирхийллийн онол, шашны онол, эцгийн эрхт ёсны онол, нийгмийн гэрээний онол, усжуулалтын онол, нийгэм - эдийн засгийн онол

Хяналтын асуулт

Төр хэзээ үүссэн бэ?

Төр үгүй болох боломжтой юу?

Сэдэв–6. Иргэний нийгэм төрийг хянах хамгийн хүчирхэг  механизм болох нь

Түлхүүр үг

Иргэн

Иргэний нийгэм

Механизм

жам ёсны төлөв

Агуулга

- Иргэний нийгмийн тухай ойлголт, иргэний нийгэм ба төрийн харилцаа

- Иргэний нийгмийн үндсэн зарчмууд

- Иргэний нийгмийн үүслийн тухай үзэл баримтлал, жам ёсны төлөв, төртэй хамт үүссэн тухай, хөрөнгөтний нийгэмтэй зэрэгцэн үүссэн тухай

- Иргэний нийгэм төрийг хянах хамгийн хүчирхэг  механизм болох нь

- Орчин үеийн иргэний нийгэм, эрх чөлөөний орчин, эрх зүйт ардчилсан ёсны орчин, нээлттэй орчин, олон ургальч үзлийн орчин, өөрөө хөгжих механизм бүхий орчин

Хяналтын асуулт

- Иргэний нийгэм гэсэн ойлголт хэзээ бий болсон бэ?

- Монгол улсад иргэний нийгмийн хяналт хэрхэн хэрэгжиж байна вэ?

 

Сэдэв–7. Төрийн удирдлага, байгууламж, дэглэмийн хэлбэр, тэдгээрийн мөн чанар, онцлог, ангилал

Түлхүүр үг

Удирдлага

Төрийн удирдлага

Төрийн байгууламж

Төрийн дэглэм

Төрийн хэлбэр

Агуулга

- Төрийн удирдлагын тухай ойлголт, хэлбэр хаант болон бүгд найрамдах улсын төр, хэмжээгүй эрхт хаант төр, хэмжээт эрхт төр, дуалист хаант засаг, парламентын хаант засаг, бүгд найрамдах төрийн хэлбэрүүд

- Төрийн байгууламжын тухай ойлголт, холбооны болон нэгдмэл улсын үндсэн шинж, зарчим, хандлага

- Төрийн дэглэмийн хэлбэр, тэдгээрийн мөн чанар, онцлог, ангилал

Хяналтын асуулт

- Төрийн удирдлага нийгэмд орших бусад удирдлагаас хэрхэн ялгарах вэ?

- Монгол улс төрийн ямар хэлбэртэй вэ?

- АНУ төрийн ямар дэглэмтэй вэ?

Сэдэв – 8. Төрийн төв байгууллага, түүний чиг үүрэг

Түлхүүр үг

Төрийн төв байгууллага

Төрийн чиг үүрэг

Агуулга

- Төрийн төв байгууллагын тухай ойлголт, үндсэн шинж, нийгэмд орших бусад байгууллагаас болон төрийн бусад байгууллагаас ялгагдах онцлог шинж

- Төрийн чиг үүргийн тухай ойлголт, мөн чанар, төрийн үндсэн үүрэг, түүний ангилал

- Төрийн зохицуулах болон хамгаалах чиг үүргийн мөн чанар, зорилго

Хяналтын асуулт

Төрийн төв байгууллагын үндсэн шинж юу вэ?

Төрийн үндсэн зорилго юу вэ?

Сэдэв–9. Үндсэн хуульт төр хүлээн зөвшөөрөгдөх үндэс, эрх зүйн гол эх сурвалж болох нь

Түлхүүр үг

Үндсэн хуульт төр

Хүлээн зөвшөөрөгдөх

Эх сурвалж

Эрх зүйн эх сурвалж

Агуулга

- Үндсэн хуульт төрийн тухай ойлголт, онцлог шинж, чиг үүрэг, зорилго, мөн чанар

- Үндсэн хуульт төр хүлээн зөвшөөрөгдөх үндэс

- Эдийн засгийн үндэс

- Нийгмийн үндэс

- Соёл, оюун санааны үндэс

Хяналтын асуулт

- Үндсэн хуульт төр, хэмжээгүй эрхт хаант төрийг харьцуулан тайлбарлана уу?

- Үндсэн хуульт төр хүлээн зөвшөөрөгдөх нийгмийн үндэс юу вэ?

Сэдэв–10. Төрийн эрх мэдэл хуваарилах онол, эрх зүйт болон социал төрийн онол

Түлхүүр үг

Эрх мэдэл

Төрийн эрх мэдэл

Агуулга

- рийн эрх мэдэл хуваарилах онолын тухай ойлголт, үүсэл, хөгжил, зорилго

- Төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй, хяналттай байх

- Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдлийн тухай ойлголт, тэдгээрийн үндсэн чиг үүрэг, зорилго, үйл ажиллагааны зарчим

Хяналтын асуулт

- Төрийн эрх мэдэл хуваарилах онолын үндсэн санаа юу вэ?

- Төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байхын давуу, сул талыг тодорхойлно уу?

Сэдэв–11. Монголын төрийн хөгжил

Түлхүүр үг

Деспотизм

Төр ёс

Хос ёс

Төр дээдлэх үзэл

Агуулга

- Дорно дахины төр ёсны сэтгэлгээ, соёл ба азийн үйлдвэрлэлийн арга

- Монголын төрийн хөгжил

- Монголын төр ёсны сэтгэлгээний эх сурвалж, уламжлал

- Монгол төрийн үүсэл, хөгжлийн түүхэн үе шатууд, тэдгээрийн онцлог

- Хаант засгаас Бүгд найрамдах улсын хэлбэрт шилжсэн нь

- Монголын социалист төрийн үе

- Монгол улсад ардчилсан төрийг төлөвшүүлэх үйл явц

- Хос ёсны тухай ойлголт

- Төр дээдлэх үзэл

- Азийн үйлдвэрлэлийн арга

Хяналтын асуулт

- Монгол улсын хаант төр Европын улсуудын хаант төрөөс ямар ялгаатай байсан бэ?

- Социалист төрийн онцлог юу вэ?

Сэдэв–12. Төрийн хөгжил, хувьсалын хандлага

Түлхүүр үг

Даяаршил

Дангааршил

Хэтийн төлөв

Агуулга

- Төрийн хөгжил, хувьсалын хандлагын тухай ойлголт

- Даяаршил ба дангааршил, Монгол улсад үзүүлэх нөлөө

- Төрийн хөгжлийн түгээмэл хандлагын тухай ойлголт, дотоод, гадаад тал

- Үндсэн хуульт ёсонд шилжих хандлага

- Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард түмний оролцоо өсөн нэмэгдэх хандлага

- Төрийн чиг үүргийн хөгжил, хувьсал

- Төрийн хөгжлийн хэтийн төлөв

Хяналтын асуулт

- Даяаршил төрийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ?

- Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард түмний оролцоог нэмэгдүүлэх ёстой юу?

Ес. Ашиглах материал:

Ном, сурах бичиг

Монгол хэлээр

Алексеев  С.С., Төр ба эрх зүй. Орч. Батчулуун Б., Бахдал Г., УБ. 2004

Аристотель., Улс төр. УБ., 2004

Ардчиллын чанар /судалгааны өгүүллийн эмхтгэл/. УБ., 2005

Баярсайхан Д.,  Эрх зүйн онол.  УБ 1998

Баясгалан Г., Удвал  В., Төр эрх зүй.  УБ.  2004

Боаз Д., Либертаниазм. УБ., 2005

Вебер М., Улс төр бол мэргэжил мөн. Шинжлэх ухаан бол мэргэшил мөн. УБ., 2000

Вольф Ж., Улс төрийн философийн удиртгал. УБ., 2002

Даль Р., Ардчилалын тухай. УБ., 2004

Кристофер Осакве., Харьцуулсан эрх зүй: ерөнхий тусгай онол. УБ., 2005

Лүндэндорж  Н., Төрийн онол  УБ. 1997

Лүндэндорж  Н., Төрийн онол  УБ. 2006 Лүндэндорж  Н., Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага.  УБ. 2002

Нямсүрэн Ч.,  Эрх зүй, төрийн ерөнхий онол.  УБ 2002

Руссо Ж., Нийгмийн гэрээ ба улс төрийн зарчмууд. УБ., 2002

Сарантуяа Ц., Төрийн ерөнхий онол.  УБ 1998

Орос хэлээр:

Боботов С.В., Жигачев Л.Ю.,  Введение в правовую систему США

Гегель В., Философия права. М., 1990.

Грожмыно А.Л., Политическое режим. М., 1994.

Дюги Л., Конституционное право. М., 1908.

Еллинек Г., Общее учение о государстве. Снб., 1903

Кашанина Т.В., Кашанина А.В.,  Основы государства и права.  М.., 1998 г

Матузов Н.И., Малько А.В.,  Теория государства и права. М.., 1997 г

Монтескье Ш., О духе законов. М., 1955.

Право: Законы правосудия, юриспруденция в жизни людей: Начальные сведения М . 1998г

Первалова В.Д., Пед.ред Теория государства и права. М., 2000 г

Пронкин С. В., Петрухина  О, Е., Государственное управление зарубежных стран. /Классический университетский учебник/ М., 2004.

Чиркин В. Е., Государствоведение. М., 1999 г.

Хёфер Ф., Государственное и административное устройство Германии. Мюнхен., 1994 г.

Штамнфл Г., Шоллер Х., Местное самоуправление. Мюнхен., 1995 г.

Англи хэлээр:

The Rule of law. Edited by Joseph Thesing. 1997 .

The Morality of Law, New Heaven. Revised edition. Yale University press. 1964.

Service E., Origins of the State and Civilization. N.Y., Norton, 1925.

Smith S. C., David N., The western idea of law. Wiesstub. Buttermorths., 1983.

Civil Society and Political Theory., The mit Press. Cambridge. Massachusetts and London. England. 1992. 

Хууль тогтоомж

Монгол улсын Үндсэн хууль 1924 он

Монгол улсын Үндсэн хууль 1940 он

Монгол улсын Үндсэн хууль 1960 он

Монгол улсын Үндсэн хууль 1992 он

Монгол улсын Их хурлын тухай хууль 2001

Монгол улсын Засгийн газрын тухай хууль 1993 он

Вэб сайт

www.legalinfo.mn

www.judgeinfo.mn

www.erkhzui.mn

www.kodeks.ru

www.kodeks.net

www.google.com

www.yahoo.com/government

www.wikipedia.com

www.jurist.com

www.consultant.ru

Бусад

Дотоод сүлжээн дэх сан

Багшийн хичээлийн файл

Сургалтын материаллаг хэрэглэгдэхүүн

Кодоскоп

Проектор

CD тоглуулагч

Зурагт

Слайд

Powerpoint болон бусад программ ашиглан бэлдсэн хичээлийн файл

Схем, диаграмм

 Арав. Сургалтын үйл ажиллагааны заах арга зүй

        Сургалтыг идэвхижүүлэхийн тулд доорхи аргуудыг хэрэглэнэ. Үүнд:

Бод, хамтар, хуваалц, бүлэг арга, RAFT, эвлүүлэг, INSERT, KWL, булангийн арга, тогтолцооны, судалгаа шинжилгээний, зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх, түншдээ хандах, төсөөлөх, хосоор суралцах, DRTA, шооны, орчны судалгааны, марафон бичлэг, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх зэрэг аргууд байна.

Арван нэг: Үнэлгээ Зорилго: Уг хичээлийн зорилго, зорилтуудад тусгагдсан агуулга, мэдлэг, чадвар, хандлагыг хэрхэн эзэмшсэнийг бүрэн, бодитой, ил тод байдлаар үнэлгээний журам, стандартын дагуу тогтооход оршино.

Шалгуурууд: Мэдлэг. Хөтөлбөрт тусгагдсан онолын мэдлэгийг бүрэн эзэмшиж, бие даалтын ажлыг чанартай хийж, семинарын хичээл, улирлын явцын ба улирлын шалгалтанд оролцсон байдлаар тодорхойлогдоно. Мэдлэгийг дараах шалгуураар үнэлнэ. Үүнд:

- Асуултын агуулгыг ойлгож, хариулт болохуйц нөхцлийг тодорхойлж чадаж байгаа эсэх

- Асуудалд онолын үүднээс хариулж чадаж байгаа эсэх

- Мэдлэгээ бусдад дамжуулж, тайлбарлаж чадаж байгаа эсэх

- Тодорхойлолт хэлэх, харьцуулалт хийх, гол ба гол бусыг ялгах, харилцан хамаарал, зүй тогтлыг тодорхойлох арга зүйг эзэмшсэн эсэх

- Хариултын үндэслэл нотолгоог оновчтой гаргаж байгаа эсэх

Чадвар. Дараах шалгуураар үнэлнэ. Үүнд:

- Онолын мэдлэгийг ашиглан өгөгдсөн нөхцөлд задаргаа хийж, тайлбарлаж, нэгтгэн дүгнэж, шийдвэр гаргаж байгаа эсэх

- Бодлого бодох, тохиолдол шийдвэрлэхдээ сургалтын явцад эзэмшсэн мэдлэгтээ тулгуурлаж байгаа байдал

- Баримт бичгийг шаардлагын дагуу боловсруулж чадаж байгаа эсэх

- Мэдлэгтээ тулгуурлан схем, диаграмм зохиох, системчлэл, бүдүүвчийг хэрхэн гүйцэтгэж байгаа

Хандлага. Дараах шалгуураар үнэлнэ. Үүнд:

- Өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлэлт дүгнэлтийг илэрхийлж, бусдын үзэл бодол байр сууринд хүндэтгэлтэй хандаж түүнээс үнэ цэнэтэй зүйлийг тусган авч чадаж буй эсэх

- Ялгаатай үзэл хандлага, байр сууринд хандах байдал, түүнийг хүлээн зөвшөөрч байгаа байдал

- Тухайн асуудлын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, өөрчлөлт, шинэчлэлт хийх оновчтой арга замыг нээн илрүүлж чадаж байгаа эсэх

Өөрийн үнэлгээ: Лекцийн оролцоо, тэмдэглэл хөтөлсөн байдал, ном, бүтээл уншиж, мэдлэгээ өргөжүүлж, тэмдэглэлээ баяжуулдаг эсэх, семинарын хичээлийн оролцоо, явцын болон улирлын шалгалтуудын үнэлгээг харгалзан өөрийгөө дүгнэж болно.

Хөндлөнгийн үнэлгээ: Тэнхим, сургалтын бодлогын алба, эрдмийн зөвлөл, захиргаа, бусад байгууллагаас шалгаж, үнэлнэ.

Стандарт үнэлгээ:

Рейтингийн оноо /хувиар/

Үсгэн үнэлгээ

Үнэлгээний оноо /чанарын/

Үнэлгээний болзол

1

2

  96-100

91-95

    A

A-

4.0

3.7

Онц үнэлгээ нь тухайн хичээлийг бүрэн ойлгосон өргөн мэдлэг эзэмшсэн, хичээлийг агуулгыг чадварлаг ашиглаж чадахыг харуулна.

3

4

5

88-90

84-87

81-83

 B+

    B

B-

3.4

3.0

2.7

Сайн  - аас дээш үнэлгээ нь тухайн хичээлийг агуулгыг сайн ойлгосон, хичээлтэй холбогдолтой материалыг ашиглах, даалгавар хийж гүйцэтгэх чадвартай, эзэмшсэн мэдлэгийг үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болохыг илтгэнэ.

6

7

8

78-80

74-77

71-73

 

 C+

    C

C-

2.4

2.0

1.7

Сайн үнэлгээ нь тухайн хичээлийн хувьд хангалттай хэмжээний ойлголт авсан холбогдох энгийн даалгаврыг хийж гүйцэтгэх чадвартай бөгөөд цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй болохыг илэрхийлнэ.

9

10

11

68-70

64-67

61-63

 D+

    D

D-

1.3

1.0

0.7

Дунд үнэлгээ нь хичээлийн зарим хэсэгтэй танилцсан, харьцангуй хялбар бодлогыг бодох чадвартай болохыг тэмдэглэнэ.

Тухайн тохиолдолд уг хичээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэн судлахын тулд нэмэлт даалгавар хийж гүйцэтгэх шаардлагатай.

12

0-60

F

0.0

Муу үнэлгээ нь мэдлэг чадварын хувьд хангалтгүйг үзүүлнэ.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax