хууль бол шударга ёс

2012-06-05 - Бизнесийн эрх зүйн тест

Бизнесийн эрх зүй

 

1.

А, Б нар тус бүр 5 сая төгрөгийн хөрөнгө нийлүүлж “АБ” ХК-ийг байгуулсан байна. Тэдгээр нь компанийн дүрмэндээ 50-иас дээшгүй хувьцаа эзэмшигчтэй байх талаар тусгажээ. Ийнхүү зохицуулах боломжтой юу?

А. Боломжтой

Б. Боломжгүй

 

 

2.

“АБ” ХК-ийн гишүүд харилцан тохиролцож хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан 10 жилийн хугацаатай гэрээ байгуулахыг хүссэн байна. Компанийн хуулийн зөвлөх үүнийг боломжгүй гэж зөвлөсөн. Учир нь хуулийн зөвлөхийн үзэж байгаагаар дээрх гэрээ нь хувьцаа эзэмшигчдийн өмчлөх эрхийг хязгаарлах тул ийм гэрээ байгуулахгүй байхыг зөвлөжээ. Зөвлөгөө  үндэслэлтэй юу?

А. Үндэслэлтэй

Б. Үндэслэлгүй

 

 

3.

А компани иргэн Б-ээс 15 сая төгрөгийн барилгын материал худалдаж авсан боловч төлбөрийн чадваргүй гэдэг шалтгаанаар үнийг төлөөгүй байна. А компани нь С компанийн охин компани болно. Б нь А компанийн толгой компани болох С компанийн нэр дээр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар материалынхаа үнийг олж авах боломжтой эсэх талаар хуулийн зөвлөх Д-ээс лавласан байна. Боломжтой юу?

А. Боломжгүй

Б. Боломжтой

В. Толгой болон охин компанийн хооронд байгуулсан гэрээгээр толгой компани нь охин компанитай холбогдох төлбөрийг хариуцах талаар зохицуулсан тохиолдолд боломжтой. 

 

 

4.

Шийдвэр гүйцэтгэгч А төлбөр төлөгч болох Б компанийн ажлын байранд төлбөрт гаргуулах боломжтой ямар ч хөрөнгө байхгүйг тогтоосон бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч Д-ийн гэрт шаардлагын дийлэнх хэсгийг хангахад хүрэлцэхүйц хэмжээний үнэт эдлэл байгаа талаар төлбөр авагчаас олж мэдээд Д-ийн гэрт ажиллагаа явуулахаар болсон байна. Энэ нь боломжтой юу?

А. Боломжгүй

Б. Боломжтой

В. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын үндсэн дээр боломжтой.

 

 

5.

А-н зүгээс  компанид оруулсан хөрөнгө нь түүний хувийн хөрөнгөөс зааглагдаагүй байна гэдэг үндэслэлээр А-г өөрийн бүх эд хөрөнгөөр компанийн хариуцах төлбөрийг давхар хариуцах талаар шүүхээс шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй юу?

А. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй

Б. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй

 

 

6.

А компани өөрийн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр бүртгэх байгууллагад хандсан байна. Бүртгэх байгууллага компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ дутуу байна гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Татгалзсан шийдвэр үндэслэлтэй юу?

А. Үндэслэлгүй

Б. Үндэслэлтэй

 

 

7.

Компанийг татан буулгах мэдэгдлийг нийтэд мэдээлэхгүйгээр татан буулгаж болох уу?

А. Болно.

Б. Болохгүй.

В. Зөвхөн татан буулгах шийдвэр гарах үед компани өргүй бол болно.

 

 

8.

А компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 150 сая төгрөгийн өрийг компанийн хувьцаагаар солихоор шийдвэрлэсэн байна. Компанийн хувь нийлүүлэгчид болох Б, Д нар энэхүү шийдвэрийг хууль бус шийдвэр гэж мэдэгджээ. Б, Д нарын мэдэгдэл үндэслэлтэй юу?

А.Үндэслэлтэй

Б. Үндэслэлгүй

 

 

9.

“А” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Б “Монаудит” компаниар санхүүгийн хяналт шалгалт хийлгүүлэхээр сонгож гэрээ байгуулсан байна. А компани төлөөлөн удирдах зөвлөлгүй болно. Гүйцэтгэх захирал гэрээ байгуулах эрхтэй юу?

А. Эрхтэй

Б. Эрхгүй

В. Компанийн дүрэмд заасан тохиолдолд гэрээ байгуулах эрхтэй

 

 

10.

2007 онд А компаниас дунджаар 5 000 ширхэг энгийн хувьцааг гүйлгээнд гаргасан байна. Компани өөрийн 3 000 ширхэг хувьцааг худалдан авахыг хүссэн. Энэ нь боломжтой юу? 

А. Боломжгүй

Б. Зөвхөн ТУЗ-ийн шийдвэрийн үндсэн дээр боломжтой

В. Ямар ч тохиолдолд боломжтой

 

11.

“А” компани 2007 оны ногдол ашгаа хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт заасан хугацаандаа ногдол ашгаа хуваарилаагүй. Хувьцаа эзэмшигчид хугацаа хэтрүүлсэний алданги төлөхийг шаардах эрхтэй юу?

А. Шаардах эрхгүй

Б. Шаардах эрхтэй

В. Зөвхөн компанийн дүрэмд алдангийн хэмжээг заасан тохиолдолд шаардах эрхтэй.

 

 

12.

“А” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлаас Б-г төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгохоор санал болгоход зарим хувьцаа эзэмшигчид Б-г компанийн хувьцаа эзэмшигч биш тул сонгох боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна. Б төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож болох уу?

А. Сонгогдох боломжгүй

Б. Сонгогдох боломжтой

В. Компанийн дүрмээр зөвшөөрсөн бол сонгогдох боломжтой

 

 

13.

Засгийн газраас өөрийн эзэмшиж буй алтан хувьцааг компанийн хувьцаа эзэмшигч А-д шилжүүлэхийг хүссэн. Шилжүүлэх боломжтой юу?

А. Ямар ч тохиолдолд шилжүүлэх боломжтой

Б. Ямар ч тохиолдолд шилжүүлэх боломжгүй

В. Хугацаа дуусмагц шилжүүлэх боломжтой

 

 

14.

“А” ХК нийт 5 000 ширхэг энгийн хувьцааг гаргахаар болсон байна. Б үүнээс 2 650 ширхэгийг нь худалдан авахыг хүссэн. Тэрээр ...

А. нийтэд мэдээлэх замаар худалдан авах саналаа гаргах ёстой

Б. Хувь нийлүүлэгчдийн хуралд мэдэгдэх замаар худалдан авах саналаа гаргах ёстой

В. Үнэт цаасны хороонд мэдэгдэх замаар худалдан авах саналаа гаргах ёстой

Г. Хөрөнгийн биржид мэдэгдэх замаар худалдан авах саналаа гаргах ёсто

15.

Компанийг тодорхойлно уу.

 

А. гишүүдийн оруулсан хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг, тодорхой зорилго бүхий хуулийн этгээд

Б. хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээд

В. хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хүлээсэн үүргээ гишүүдээс оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хариуцдаг, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээд

Г. аль нь ч биш

 

 

16.

“А” ХК өөрийн дүрмээрээ хувьцаа эзэмшигчдийн тоогоо хязгаарласан байна. Энэ нь зөв үү?

 

А. Зөв

Б. Буруу

В. Тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг компанийн хувьд хязгаарлах боломжтой.

Г. аль нь ч биш

 

 

17.

Хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг...

 

А. нэгдэх

Б. нийлэх

В. өөрчлөх

Г. тусгаарлах гэнэ.

 

 

18.

Компанийг татан буулгах үндэслэлүүдийг нэрлэнэ үү.

 

А. дампуурсан болон хуульд заасан бусад үндэслэл

Б. компани төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон, нэг ч гишүүн үлдээгүй болон хууль заасан бусад үндэслэл

В. дампуурсан, нэг ч гишүүн үлдээгүй болон хуульд заасан бусад үндэслэл

Г. аль нь ч биш

 

19.

Компанийн өөрийн хөрөнгийг тодорхойлно уу.

 

А. компанийн балансанд тусгагдсан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ

Б.  компанийн балансанд тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн нийт дүнгээс компанийн өр төлбөрийг хасаж үлдсэн хэсгийг хэлнэ.

В.  компанийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг хэлнэ

Г. аль нь ч биш 

 

 

20.

Хувьцаанд хамаарах үнэт цаасыг нэрлэнэ үү.

 

А.  вексель, опцион, энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг

Б. өрийн бичиг, энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг

В.  хувьцаанд хөрвөх үнэт цаас, опцион, энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг

Г. аль нь ч биш

 

 

21.

Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол

 

А. заавал төлөөлөн удирдах зөвлөлтэй байна

Б. төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно.

В. энэ талаар хуулиар зохицуулаагүй

 

 

22.

Ашгийн төлөө хуулийн этгээдийг нэрлэнэ үү.

 

А. нөхөрлөл, сан, хоршоо

Б. компани, нөхөрлөл, холбоо

В. нөхөрлөл, компани

Г. компани, сан, холбоо

 

 

23.

Хараат болон охин компани нь толгой компанийн хувьцааг эзэмшиж

 

А. болохгүй

Б. болно

В. 51-ээс доошгүй хувийг болно

Г. аль нь ч биш

 

 

24.

Хамтран ажиллах гэрээг...

 

А.  Амаар болон бичгээр байгуулж болно.

Б. Зөвхөн бичгээр байгуулна.

В. Хамтран ажиллах хугацааг талууд тогтоосон тохиолдолд л бичгээр байгуулна.

Г. Аль аль нь биш

 

 

25.

Хамтран ажиллах гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:

 

А.  Хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон, гэрээний хугацаа дууссан

Б. Талууд шийдвэрлэсэн, гэрээний хугацаа дууссан

В. Гэрээг цуцалсан, талууд шийдвэрлэсэн, гэрээний хугацаа дууссан, талуудын дундын өмчлөлийн хөрөнгийг дампуурлын ажиллагааны дагуу төлбөрт гаргуулах хөрөнгөд оруулсан

Г. Талуудын дундын өмчлөлийн хөрөнгийг дампуурлын ажиллагааны дагуу төлбөрт гаргуулах хөрөнгөд оруулсан, талууд шийдвэрлэсэн, гэрээний хугацаа дууссан, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон

 

26.

Нөхөрлөл нь...

 

А.  зөвхөн гишүүдийн хурлын шийдвэрээр татан буугдана

Б. зөвхөн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр татан буугдана

В. нөхөрлөл нь гишүүдийн хурлын шийдвэр болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр татан буугдана

Г. аль нь ч биш

 

 

27.

Нөхөрлөлийн гишүүд үйл ажиллагаа явуулахад шаардагдах ...

 

А.  мөнгө, эд хөрөнгөө үнэлж нэгтгэн нөхөрлөлд оруулна

Б. эд хөрөнгө, ажиллах чадвараа үнэлж нэгтгэн нөхөрлөлд оруулна

В. мөнгө, эд хөрөнгө, ажиллах чадвараа үнэлж нэгтгэн нөхөрлөлд оруулна

Г. аль нь ч биш

 

 

28.

Нэхэмжлэгчдийн анхны хурлыг ямар этгээд зохион байгуулах вэ?

 

А.  хэрэг гүйцэтгэгч

Б. шүүх

В. нэхэмжлэгч этгээдүүд

Г. аль нь ч биш

 

29.

А компаний эсрэг дампуурлын хэрэг үүсгэсэн. Нийт 5 нэхэмжлэгч  нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Энэхүү хүсэлтийн үндсэн дээр дахин хөрөнгөжүүлэх тухай шийдвэрийг гаргах боломжтой юу?

А. Боломжтой

Б. Боломжгүй

В. Тодорхой тохиолдолд боломжтой

 

Зөв хариулт: Б

30.

Давамгай байдалтай аж ахуйн нэгжийн удирдлага өрсөлдөгч бусад аж ахуйн нэгжийн удирдлагын албан тушаалд хавсарч ажиллахыг ...

 

А. хориглоно

Б. хориглохгүй

В. тухайн аж ахуйн нэгжийн дүрмээр зохицуулна

Г.  аль нь ч биш

 

 

31.

А компанийн эсрэг үүсгэсэн дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх явцад хэрэг гүйцэтгэгчийн санал болгосноор шүүхээс хариуцагчийн биелэгдээгүй байгаа болон ихэнх хувь нь биелэгдээгүй гэрээг өөрчлөх, цуцлах талаар шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэр зөв үү?

А. Шүүхийн шийдвэр зөв

Б. Шүүхийн шийдвэр буруу

 

 

32.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд заасны дагуу санхүүгийн байгууллага гэдэгт ...

А. Хадгаламж, зээл, төлбөр тооцооны байгууллагыг ойлгоно.

Б. Хадгаламж, зээл, төлбөр тооцоо, даатгалын байгууллагыг ойлгоно.

В. Зээлийн, даатгалын байгууллага болон үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн зуучлагчийг ойлгоно.

Г. Аль аль нь биш

 

 

 

33.

“А” ХХК тухайн салбарын зах зээлд давамгай байдалтай компани болно. А компани өөрийн бүтээгдэхүүнээ борлуулахдаа иж бүрдэлд ороогүй өөр барааг дагалдуулан худалдаалсан болох нь тогтоогдсон байна. Үүнийг ...

А. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулиар хориглосон.

Б. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулиар хориглоогүй.

В. Хуульчлан зохицуулаагүй.

 

 

34.

“А” болон “Б” компани аль аль нь давамгай байдалтай аж ахуйн нэгж. Тэдгээр нь өөсрдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцож тогтоодог нь болох нь мэдэгдсэн байна. Үүнийг ...

А. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулиар хориглоно.

Б. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулиар зохицуулаагүй.

В. Хуулиар зөвхөн тодорхой салбаруудын хүрээнд хориглосон.

 

 

35.

Гэнэтийн аюулын улмаас учирсан хохирлыг нь нөхөхөд зориулж “А” компанид Засгийн газраас зээл олгосон байна. Үүнийг “А” компанитай өрсөлдөгч компани өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл гэж үзэж гомдол гаргасан байна. Үүнийг ...

А. Өрсөлдөөнийг хязгаарласанд тооцно

Б. Өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй

В. Зээлийг тодорхой хэмжээний хүүтэй олгодог тул өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.

 

 

 


Бизнесийн эрх зүйн тест - 2009

 

1. Дархан хотод бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг А ба Б нөхөрлөл үйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор нэгдэхийг хүсжээ. Ийнхүү нэгдэх боломжтой юу?

Нөхөрлөлүүд хоорондоо нэгдэхийг хуулиар хориглосон тул боломжгүй. Хуулиар хориглоогүй тул нэгдэх боломжтой. Нөхөрлөлийн тухай хуулиар нэгдэх болох талаар зохицуулсан.

 

2. “А” нөхөрлөл бизнесийн үйл ажиллагаагаа 2006 оны 7-р сарын 1-ээс эрхэлж эхэлсэн байна. Үүнээс хойш 3 сарын хугацаанд тогтмол үйл ажиллагаа эрхэлж байсан боловч тодорхой шалтгааны улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нөхөрлөл үйл ажиллагаагаа дахин явуулж эхлээгүй байна. Бүртгэлийн байгууллагаас “А” нөхөрлөлийг бүртгэлээс хасах тухай шийдвэр гаргажээ. Үндэслэлтэй юу?

Үндэслэлтэй, учир нь “А” нөхөрлөл 12 сараас дээш хугацаанд тасалдсан тул бүртгэлийн байгууллага бүртгэлээс хасах эрхтэй. Үндэслэлгүй, нөхөрлөлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх эрхэнд бүртгэлийн байгууллагын зүгээс халдах эрхгүй. Бүртгэгдсэн өдрөөсөө хойш нэг жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй тохиолдолд л бүртгэлийн байгууллага бүртгэлээс хасах эрхтэй.

 

3. А ба Б нар өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг нөхөрлөл байгуулан эрхлэхийг хүсэж байгаа боловч улсын бүртгэлд бүртгүүлэх ажлаас зайлсхийхийг хүссэн байна. А ба Б нар хуулийн этгээдийн эрхгүй нөхөрлөл байгуулах боломжтой юу?

Нөхөрлөлийг заавал улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой буюу нөхөрлөл нь хуулийн этгээдийн эрхтэй байгууллага болно.  Нөхөрлөлийг хуулийн этгээдийн эрхгүйгээр байгуулж болно.

 

4. Нөхөрлөлийн гишүүн А нас барсан байна. А-ийн өв залгамжлагч болох түүний хүү Б нөхөрлөлд ороогүй байна. Харин нөхөрлөлийн бусад гишүүд нөхөрлөлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэхээр болжээ. Энэ тохиолдолд

Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд саад болох зүйл огт байхгүй. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд гэрээгээ шинэчилсэн байхад хангалттай. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд гэрээгээ шинэчилж бүртгэх байгууллагад дахин бүртгүүлэх ёстой.

 

5. А нь “Х” ЗБН-ийн хязгаарлагдмал хариуцлага бүхий гишүүн. Нөхөрлөлийн удирдлагын зүгээс түүнийг нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохыг шаардсан байна.

А нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.Удирдлагаас шаардсаны дагуу А нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцох үүрэгтэй.

 

6. “А” компани нь “Б” компанийн охин компани болно. “А” компани нь санхүүгийн тайлангаа цаг хугацаанд нь гаргаж өгөхөд түүнийг толгой компанитайгаа нэгдсэн тайлан гаргахыг шаардсан байна. Үндэслэлтэй юу?

Охин компани нь бие даасан хуулийн этгээд тул тусдаа тайлан л гаргах үүрэгтэй. Хэдийгээр охин компани нь бие даасан хуулийн этгээд боловч толгой компанитайгаа нэгдсэн тайлан гаргах ёстой.

 

7. “А” охин компани нь “Б” толгой компанийн хувьцааг эзэмшдэг байна. Охин компанийг хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүй оролцох ёстой гэж “Б” компанийн удирдлага мэдэгдсэн байна.

“А” компани нь “Б” компанийн хувьцаа эзэмшигч тул хувь нийлүүлэгчдийн хуралд заавал саналын эрхтэй оролцох ёстой. “А” компани нь “Б” компанийн охин компани тул хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхгүй оролцооно.

 

8. “А” компани иргэн Б-тэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Тус компани барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй. Тэрээр энэхүү үндэслэлээр Б-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөх боломжтой.

Чөлөөлөгдөх боломжтой, учир нь тус компани нь барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байна. Чөлөөлөгдөх боломжгүй, учир нь иргэн Б компанийг тусгай зөвшөөрөлгүй гэдгийг мэдээгүй болно.

 

9. Нэг гишүүн бүхий “А” ХХК-ийн хөрөнгө нь “Б” банкны зээлийн шаардлага хангахад хүрэлцэхгүй байсан тул банкны хуулийн зөвлөх Д “А” компанийн хувьцаа эзэмшигч С-ийн хувийн орон сууцыг худалдах борлуулах замаар зээлийг буцаан төлүүлэхийг хүссэн байна. Боломжтой юу?

Боломжтой, учир нь компани нь нэг гишүүн бүхий компани болно. Боломжтой, учир нь компанийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр шаардлага хангуулах талаар хуульчлан зохицуулсан. Боломжгүй, учир нь компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй.

 

10. А нь “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч. Бүртгэлийн байгууллагаас А-г компанийн үүсгэн байгуулагч тул компанийн хувьцааг эзэмшигч этгээд байх ёстой гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Энэхүү татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй юу?

Үндэслэлгүй, учир нь компанийн үүсгэн байгуулагч нь хувьцаа эзэмшихгүй байж болно. Үндэслэлтэй, учир нь компанийн үүсгэн байгуулагч байхын тулд хувьцаа эзэмшигч байх ёстой талаар хуульчлан зохицуулсан.

 

11. “А” ХК-ийн гүйцэтгэх захирал Б 2008 онд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй талаар шийдвэр гаргажээ.

Б-ийн гаргасан шийдвэр хүчин төгөлдөр, учир нь шаардлагатай тохиолдолд ногдол ашиг хуваарилахгүй талаар шийдвэрлэж болно. Б-ийн гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус, учир нь ногдол ашиг хуваарилахгүй талаарх шийдвэрийг зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргана.

 

12. “А” компанийн үүсгэн байгуулах гэрээнд хурал хүчин төгөлдөр болох талаар зохицуулаагүй байна. Үүсгэн байгуулах хуралд компанийн үүсгэн байгуулагч Б оролцоогүй бол хурал хүчин төгөлдөр үү?

Гэрээгээр тусгайлан зохицуулаагүй тул хүчин төгөлдөр байна. Энэ талаар хуульчлан зохицуулаагүй тул хүчин төгөлдөр байна. Гэрээгээр тусгайлан зохицуулаагүй бол бүх үүсгэн байгуулагчид хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. Үүсгэн байгуулагчдын дийлэнх олонх хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.

 

13. Компанийн үүсгэн байгуулагч А компанийн хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгө нийлүүлэхээр тохиролцсон байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар

Хуралд оролцогчид санал нэгтэйгээр шийдвэрлэнэ.Хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 

14. “А” компанийн санхүүгийн байдал хүнд байсан байна. Хэрвээ тухайн жил хувьцаанд ногдол ашиг хуваарилвал төлбөргүй чадваргүй байдал бий болох нь тодорхой байжээ. Энэ тохиолдолд ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр нь

Хүчин төгөлдөр байна. Учир нь ногдол ашиг хуваарилах эсэх нь хувьцаа эзэмшигчдийн хүсэл зоригийн дагуу шийдвэрлэгдэх асуудал болно. Хүчин төгөлдөр бус байна. Учир нь ногдол ашиг төлсний дараа компанийн төлбөрийн чадвартай байх тохиолдолд хувьцаанд ногдол ашиг хуваарилж болно.

       

15. “А” ХК-ийн энгийн хувьцааны 2/3-ийг Б худалдан авсан байна. Хувьцаа худалдан авсан талаараа 

Нийтэд мэдээлэх үүрэгтэйХөрөнгийн биржид мэдээлэх үүрэгтэй. Санхүүгийн зохицуулах хороонд мэдээлэх үүрэгтэй.Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид мэдээлэх үүрэгтэй.   

 

16. “А” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас Б-г компанийн гүйцэтгэх захирлаар цаашид ажиллуулахгүй талаарх шийдвэрийг гаргасан байна. Б нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн тул гүйцэтгэх захирлаар ажиллах боломжгүй гэж шийдвэрийн үндэслэлээ тайлбарласан байна. Шийдвэр хүчин төгөлдөр үү?

Шийдвэр хүчин төгөлдөр, учир нь гүйцэтгэх захирлын ажлын хэрэгжилтийг хянах эрх бүхий байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл тул түүний бүрэлдэхүүнд гүйцэтгэх захирал байхыг хориглоно. Шийдвэр хүчин төгөлдөр бус, учир нь гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болно.

 

17. “А” компани давамгай байдалтай аж ахуйн нэгж ба өөрийн өрсөлдөгч “Б” компанитай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэгдэх тухай шийдвэрийг гаргажээ. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах албанаас дээрх компаниудаа гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн байна. Үндэслэлтэй юу?

Шийдвэр хууль зөрчөөгүй. Учир нь нэгдэх, нийлэх тухай асуудал нь талуудын хүсэл зоригийн дагуу шийдвэрлэх асуудал юм. Шийдвэр хууль зөрчөөгүй. Учир нь давамгай байдалтай хоёр аж ахуйн нэгж хоорондоо нэгдэх, нийлэхийг л хориглосон. Шийдвэр хууль зөрчсөн. Учир нь давамгай байдалтай аж ахуйн нэгж өрсөлдөгч аж ахуйн нэгжтэй нэгдэх, нийлэхийг хориглоно.

 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2023-04-27 -
Бичсэн: soko (зочин)
a
[Permanent Link]

Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 44 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax