Сэдвийн зорилго: Хувийн эрх эрх чөлөөний талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: · Хувийн эрх эрх чөлөө · Амьд явах эрх. · Халдашгүй чөлөөтэй байх эрх · Хүний халдашгүй эрх · Шүүхэд гомдол гаргах эрх. · Шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрх. · Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө. · Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх. · Мэдээлэл хайх хүлээн авах түгээх эрх. · Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, Хувийн эрх эрх чөлөө Амьд явах эрх. Энэ нь хүн бүрт олгогдож буй аж төрөх /амьдрах/ боломж юм. Амьд явах эрх нь хүний амь насыг аливаа хууль бус халдлага, аюул заналхийллээс бүх талаар хамгаалах, хүн хэвийн нэр төртэй амьд явах эрх зүйн хийгээд нийгэмшлийн, эдийн засаг, экологийн болон бусад нөхцлөөр хангах төрийн үүргийг буй болгоно. Өнөөдөр энэхүү эрхийг улс гүрнүүд дотоодын хууль тогтоомжоороо төдийгүй олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах механизмыг бүрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал: Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6-р зүйл, мөн түүний хоёрдугаар нэмэлт протоколд “Хүний амь насыг дур мэдэн бусниулж болохгүй бөгөөд гагцхүү цаазаар авах ялыг устгаагүй улсад шүүхийн таслах шийдвэрлэх хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэх замаар хэрэгжүүлж болно. Гэхдээ энэ нь насанд хүрээгүй хүмүүс болон эмэгтэйчүүдэд үл хамаарна, Цаазаар авах ял шийтгүүлэгсэд нь ямарваа ялгаваргүйгээр уучлал хүсэх эрхтэй” хэмээн заажээ. Дэлхийн зарим улс гүрнүүдэд цаазаар авах ялыг ямар нэг хягааргүйгээр хэрэглэх, зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэх, цаазаар авах ялыг практикт хэрэглэхээс татгалзах гэсэн янз янзын дэглэмтэйгээр цаазаар авах ялыг хэвээр хадгалж байхад зарим нь уул ялаас бүр мөсөн татгалзсан байна. Монгол улсын хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй. Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хориглоно” гэж заасан байна. Цаазаар авах ял нь хамгийн их эрсдэл дагуулсан ялын хувьд гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон тохиолдолд гагцхүү шүүх оногдуулж, ялыг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ. Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээд Монгол улсын Ерөнхийлөгчид хандаж уучлал хүсэх эрхтэй. Монгол улсын Эрүүгийн хуульд заасанаар Ерөнхийлөгч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд 30 жилийн хугацаагаар гянданд хорих ялаар солино. Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оногдуулж болохгүй. Монгол улс үе үеийн Эрүүгийн хуульдаа /1953 оны БНМАУ-ын АИХТ-ийн 93-р зарлигаар 10 сар орчим хугацаанд цаазаар авах ялыг хэрэглээгүйг тооцвол цаазаар авах ялыг хэрэглэхээр хуульчилж ирсэн бөгөөд 2006 онд Эмнести Интернэшнл олон улсын байгууллагаас явуулсан “Цаазаар авах ял ба хүний эрх” судалгааны дүнгээс үзэхэд Монгол улсад сүүлийн 40 гаруй жилд шүүхээс 806 хүнд цаазаар авах ял оноожээ. Сүүлийн 2 жилийн мэдээгээр 2006 оны 24 хүнд, 2007 онд 26 хүнд цаазаар авах ялыг шүүхээс оногдуулсан гэсэн баримтыг гарган тавьжээ. Өнөөдөр Монгол улсын Эрүүгийн хуульд цаазаар авах ял шийтгэх санкцтай 7 зүйлийн гэмт хэргийг хуульчилсан нь нэг талаас хүний амьд явах эрхийг хязгаарлаж байна гэж үздэг. Амьд явах эрхийг баталгаажуулах асуудал нь зөвхөн Эрүүгийн хуулиар хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй ойлголт бөгөөд Үндсэн хуульд заан тодорхойлсон бусад эрхүүдтэй нягт холбоотойгоор хэрэгжинэ. Тухайлбал: Монгол улсын Үндсэн хуульд заан бэхжүүлсэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлэгийн тусламж авах зэрэг эрх нь амьд явах эрхийг хэрэгжүүлэх нэг гол нөхцөл нь болно. Энэхүү эрхийг хэрэгжүүлэх механизмыг тогтоож зохицуулсан олон хууль үйлчилж байна. Үүнд: Байгаль орчныг хамгаалах тухай, Химийн хорт бодисын тухай, Агаарын тухай, Хүнсний тухай зэрэг хуулийг нэрлэж болно. Халдашгүй чөлөөтэй байх эрх. НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд зааснаар “Хүн бүр ... эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй бөгөөд уул эрхийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9, 17-р зүйлүүдэд дэлгэрэнгүйгээр тодорхойлсон байна. Хүний халдашгүй эрх гэж өөрийнх нь төрөлх жам ёсны хэрэгцээнээс үүдэлтэй, мөн чанарын хувьд төрөөс тогтоосон биш зөвшөөрсөн бөгөөд эрх зүйн хэм хэмжээгээр бэхжигдэж хамгаалагдсан ямар ч тохиолдолд хөндлөнгийн хэн ч дур мэдэн хөндөж хязгаарлаж болохгүй хэд хэдэн туйлын эрхийн тухай цогц ойлголт юм. Уг эрх нь: - Чөлөөтэй байх эрх - Бие эрхтэний халдашгүй эрх - Орон байр халдашгүй эрх - Нууцын халдашгүй эрх - Нэр төрийн халдашгүй эрх - Өмчийн халдашгүй эрх гэсэн элементүүдээс бүрдэнэ. Эдгээр эрхүүд нь ямар ч тохиолдолд нэг нь нөгөөгөө зайлшгүй байдлаар нөхцөлдүүлсэн хүний хувийн эрхийн цөм эрх мөн. Чөлөөтэй байх эрх нь хүн бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол болон нийгмийн дэг журмыг зөрчихгүй, ямар нэг дарамт, шахалт, хязгаарлалтгүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн эрхийг эдэлж орших боломж мөн. Иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийн хамгийн гол баталгаа нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны зүгээс хуулийн үндэслэл, нотолгоогүйгээр баривчлахгүй, хорихгүй, эрх, эрх чөлөөг нь хязгаарлахгүй байх явдал юм. Энэ талаар Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулиудад зааж өгсний зэрэгцээ зарим нэг төрөлжсөн хуульд тодорхой гэмт үйлдэл, захиргааны зөрчилд сэжиглэгдсэн, холбогдсон иргэнийг албадан ирүүлэх, албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, орон байр болон биед нь үзлэг, нэгжлэг хийх үндэслэл журмыг хуульчилж өгсөн байна. Шүүхэд гомдол гаргах эрх. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсын хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа сонирхогч этгээд уул эрхээ хамгаалуулахаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй. Уул эрхийг Эрүүгийн Байцаан Шийтгэх Хууль, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хууль болон Захиргааны Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулиар баталгаажуулжээ. 2002 онд Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсанаар иргэд хуулийн этгээдээс захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэж, түүний улмаас зөрчигдсэн эрхээ сэргээлгэхээр гаргасан гомдлыг захиргааны хэргийн дагнасан шүүх нэхэмжлэлийн дагуу хянан үзэж, түүнийг шийдвэрлэх ажиллагааг тусгай хуулиар зохицуулах болсон. Энэ нь иргэдийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг баталгаатай хангах, захиргааны байгууллагын болон тэдгээрийн албан тушаалтнаас иргэд, хуулийн этгээдийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ч холбогдолтой болжээ. Шүүхэд гомдол гаргах эрх хууль зүйн хувьд баталгаатай нээлттэй байгаа боловч бодит байдалд иргэдийн эрх зүйн мэдлэг сул дорой байдал, шүүхийн үйл ажиллагааны хүнд суртал зэргээс хамааралтайгаар иргэд уул эрхээ эдлэхгүй байх явдал байсаар байна. Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх. Энэхүү эрх нь байцаан шийтгэх ажиллагааны буюу процессын эрхийн нэг мөн бөгөөд энэ нь байцаан шийтгэх ажиллагааны хүнлэг, энэрэнгүй байх зарчмын бодит илэрхийлэл мөн. Уул эрхийн агуулга нь эцэг, эх, үр хүүхэд, эхнэр нөхрийн хоорондын ёс зүйн харилцааг бие биед нь сөргүүлэн тавихгүй байх, албан ёсоор нотлогдоогүй асуудалд хүлээцтэй хандах, нотлох баримтыг шалгуулах болон мэтгэлцэх үндсэн дээр тухайн ажиллагаанд оролцох байдлаар илэрдэг байна. Уг эрхийг МУ-ын ҮХ-ийн 2-аар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-т “....өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” хэмээн бэхжүүлж түүнийгээ ЭБШХ, болон ИХШХШ тухай хуулиар бататгажээ. Гэхдээ хүн өөрийн болон гэр бүлийн гишүүд, үр хүүхэд, эцэг эхийн эсрэг мэдүүлэг өгөх эрх ч нээлттэй гэдгийг үгүйсгэж үл болно. Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрх. Уул эрх нь байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг найдвартай хангахад чиглэгдсэн хүний эрхийн үндсэн баталгааны нэг мөн бөгөөд өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгчийн тусламжтайгаар эрхээ эдлэх, аливаа яллагаанаас? хамгаалуулах боломж мөн. Уг эрхийн эрх зүйн үндсийг МУ-ын ҮХ-ийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-т “Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах”-тэй хэмээн зааж, хэрэгжих баталгааг ЭБШХ, ИХШХШТХ, ЗХХШТХ, Шүүхийн тухай хууль, Өмгөөллийн тухай хууль зэрэг хуулиудаар баталгаажуулжээ. Монгол улсын иргэн эрүү, иргэн, захиргааны хэргийн улмаас өөрийн эрх ашгийг хамгаалуулах, үүний тулд хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах, өмгөөлөгчөө өөрөө сонгох, хэрэгт холбогдон үед чухам ямар үндэслэлээр шалгагдаж байгаагаа мэдэх, өөрийн гэм буруугүй эсэхийг нотлох, ял шийтгэл, хариуцлагыг хөнгөрүүлэх, цагаатгах нөхцөл байдлыг хангуулах, өөрийгөө өмгөөлөх замаар тухайн нотлох баримтыг шалгуулах зэрэг эрхтэй. ЭБШХ-ийн 18 дугаар зүйлд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй. Мөн хуулийн 40-р зүйлд зааснаар хэлгүй, дүлий, хараагүй зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй, насанд хүрээгүй, монгол хэл, бичиг мэддэггүй, цаазаар авах ялаар шийтгэгдэж болох, эсхүл хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулна. Төлбөрийн чадваргүй иргэдийн өмгөөлүүлэх эрхийг хангах зорилгоор тэдний өмгөөллийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг байна. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгох бөгөөд тэдний зөвшөөрснөөр буюу хүссэнээр түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгчийг сонгон авч болно. Нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болно. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй. Шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрх. Ардчилсан эрх зүйт төрийн оршин байх нэг баталгаа нь шударга шүүхтэй байх явдал мөн бөгөөд шүүх нь хараат бус бие даасан байдлаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлбээс хүний эрх, эрх чөлөө бүрэн хамгаалагдах, наад зах нь шударга шүүхээр шүүлгэсэндээ сэтгэл хангалуун байх боломж бүрдэнэ. “Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй. .....Хүн бүр эрх үүргээ тодорхойлуулах, эрүүгийн ял тулгавал тэр нь хэр зэрэг үндэслэлтэй болохыг тогтоолгохын тулд тухайн хэргийг бүрэн, тэгш эрхийн үндсэн дээр ил тод байдлаар, шударга ёсны бүх шаардлагын дагуу бусдын нөлөөнд автагдаагүй гагцхүү хуульд захиргадах шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтаар уул эрх нь баталгаажсан байна. Шүүхийн үйл ажиллагааг захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас бүрэн ангид байлгах, аль ч тохиолдолд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, шүүх нь гагцхүү хуулиас хараат байх, шүүх эрх мэдэл ил тод, нээлттэй байх, шударга байх зэрэг зарчмууд бодит байдалд биеллээ олсноор иргэдийн дээрх эрх бодитой хэрэгжих боломжтой болно. Эрүүгийн болон захиргааны хэрэгт холбогдсон бөгөөд түүний гэм бурууг шүүхээр шийдвэрлэх үед шүүх хурлын ажиллагаанд биечлэн оролцох, хэрэгт холбогдон шүүгдэх гэж буй этгээд хүндэтгэх шалтгаан бий болсон үед тухайн шүүгчээс татгалзах /өөр шүүгчээр шүүлгэх/ зэрэг эрхийг эдэлнэ. Монгол улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болосвролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө. Энэ нь хүн бүр өөрийн шашин шүтлэг, үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй сонгох, дангаар буюу бусадтай хамтран нийтийн болон хувийн журмаар мөргөл хийх, сургаал гүйцэтгэх шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх, номлон түгээх замаар илэрхийлэх эрх чөлөөг багтаана. Монгол улсын иргэн хэн боловч сүсэглэн бишрэх, шүтлэгтэй байх, аль нэг шашны сүм хийдийн гишүүн байх, шүтлэггүй байж болох, эс шүтэх, ямар нэгэн шашны нөлөөнөөс ангид байх зэрэг эрхтэй. Энэхүү эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-р зүйлийн 15-д хуульчлан заасан бөгөөд манай улсад шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний асуудлыг Төр сүм хийдийн харилцааны тухай хуулиар зохицуулж байна. Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтоон зохицуулж байгаа Монгол улсын хууль тогтоомж, Монгол улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ. Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгахыг хориглоно. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх. Итгэл үнэмшилтэй байх эрх нь аливаа үзэгдэл, үзэл санаа, онол, улс төрийн урсгалд итгэх, шүтэн бишрэх, илэрхийлэх эрх чөлөөг хэлнэ. Итгэл үнэмшил нь агуулгын хувьд үргэлж баяжиж, өөрчлөгддөг чанараараа хүнийг нийгмийн бүтээгдэхүүн болох талыг нь түлхүү харуулах хэдий ч итгэл үнэмшил нь үзэл бодлыг бодвол амархан өөрчлөгдөөд байдаггүй нэлээд суурь шинжтэй ойлголт юм. Харин хүний үзэл бодол бол улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө гэсэн нийгмийн олон хүрээг хамарч байдаг онцлогтой. Итгэл үнэмшил, үзэл бодол зэрэг нь ахуйн тусгал боловч хувь хүний ухамсар, боловсролоос хамааран өөр өөрийн онцлогтойгоор төлөвшиж илэрнэ. Хүн итгэл үнэмшил, үзэл бодлоо үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх замаар илэрхийлдэг бөгөөд ингэхдээ бүх нийтийн аюулгүй байдал, нийтийн дэг журам, иргэдийн эрүүл мэнд, ёс суртахуун болон бусдын эрх, эрх чөлөөнд хохирол учруулах ёсгүй. Итгэл үнэмшил, үзэл бодолтой байх эрх нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодолтой байх, чөлөөтэй бодож сэтгэх, үзэл бодлоо ямар ч хориг цээргүй баримтлах, үзэл бодлоо өөрчлөх зэрэг бүлэг эрхээс бүрдэнэ. Үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрх нь ардчилсан нийгэмд ил тод, нээлттэй, эрүүл саруул орчныг бүрдүүлэх, нийгмийн үзэл бодол, ухамсар, соёлыг хөгжүүлэх, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, үзэл бодол, оюун санааны нөлөө үзүүлэх, иргэдийн шүүмжлэлт идэвхийг өрнүүлж, ажил хэрэгч уур амьсгал үүсгэх зэрэг үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ иргэдээс зөрчигдсөн эрхийнхээ төлөө тэмцэх хэрэгсэл болж, төрийн үйл ажиллагааг үнэлж, цэгнэхэд чиглэдэг. Ингэснээрээ олон ургалч үзэл бий бүрэлдэх нөхцөл болж, ардчилал, иргэний нийгмийн гол баталгаа болдог. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг МУ-ын ҮХ, МУ-ын Олон улсын гэрээгээр баталгаажуулсан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 18 зүйлд “Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх эрхтэй, энэхүү эрх нь шашны буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашин хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашны буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана” ҮХ-ийн 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах, аливаа үзэл санаа мэдээллийг улсын хилийн заагаар ? хязгаарлан боломжтой арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах эрх багтана” хэмээн заасны дагуу МУ-ын ҮХ-ийн 16 дугаар зүйлийн 16,16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нь улсын хил хязгаарыг үл харгалзан амаар /үг хэлэх/, бичгээр буюу хэвлэлээр хэвлэн нийтлэх, уран сайхны хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх, түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх уран сайхны хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх,түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх, ажил хаях, өлсгөлөн зарлах хэлбэрээр хэрэгждэг байна. Мэдээлэл хайх хүлээн авах түгээх эрх. МУ-ын ҮХ-ийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх бол зөвхөн тодорхой хувь хүний эрхийн асуудал төдийгүй нийт хүн амын мэдээлэл хүлээн авах оюутны хэрэгцээг хангахад зориулагдсан нийтлэг ач холбогдолтой эрх, эрх чөлөө юм. Мэдээллийн эрх, эрх чөлөө нь мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх бүлэг эрхийн нэгдэл мөн. Иргэн бүр энэ мэдээллийн эрх, эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан байх ёстой бөгөөд энэ эрхийн баталгааг бүрдүүлэх нь ардчилсан төрийн үүрэг мөн. Нөгөө талаас төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх үүднээс мэдээлэл хайгч этгээдийн эрхийг хуулиар хязгаарлахаар хуульчилсан байна. Үүнтэй холбогдуулан Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиудыг батлан мөрдөж байна. Дээрх эрхийг хэрэгжүүлэх зорилгоор зарим хуульд иргэдийг холбогдох мэдээллээр хангахыг төрийн болоод төрийн бус байгууллагад үүрэг болгосон байдаг. Эдгээрийн дагуу нууцын асуудлыг эрхэлсэн тусгай албан тушаалтан байдгаас гадна нийтлэг албан тушаал эрхэлж байгаа хүн бүрийн албаны үүрэгтэй нь холбоо бүхий төр, байгууллагын нууцыг хадгалах, хамгаалах албаны үүрэг байдаг. Иймд төр байгууллагын хуулиар тогтоосон нууцыг нийтэд мэдээлж тараасан тохиолдолд уг зүйлийг нийтэд задруулах үйлдлийг хийсэн хоёрдогч гуравдагч этгээд биш уг нууцыг хадгалах хамгаалах үүрэг бүхий этгээд хуулийн хариуцлага хүлээх учиртай. Мэдээллийг тараах явдал нь орчин үеийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр улс орны болон дэлхий дахины хэмжээнд маш өргөн хүрээг түргэн зуур хамран тархдаг учраас мэдээлэл үнэн байх, түүний эх сурвалжийг баттай шалгасан байх, мэдээлэл тараагч нь төр нийгмийн хэв журмыг хамгаалах, бусад хүний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хохироохгүй байх, хүний нэр төр, алдар хүндийг гутаахгүй байх хариуцлагыг хүлээх ёс зүйн шаардлага урган гарна. НҮБ-аас баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19-р зүйлд “7. Хүн бүр өөрийн санал бодлыг чөлөөтэй баримтлах эрхтэй, 2. Хүн бүр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг ул харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр эсхүл уран сайхны хэлбэрээр, түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар чөлөөтөй эрж хайж, хүлээн авах, түгээх эрх чөлөөг багтаана. 3. Энэхүү зүйлийн 2-т дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг хариуцлагыг ногдуулна. Энэ нь гагцхүү хуулиар тогтоосон зарим хязгаарлалтгай холбоотой бөгөөд тэдгээр нь бусдын эрх, алдар хүндийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэнд ёс суртахууныг хамгаалахад зайлшгүй шаардлагатаи байна” гэж заажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт зарлан тунхагласан иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх бол зөвхөн тодорхой хувь хүний (мэдээлэл хайгчийн) эрхийн асуудал төдийгүй нийт хүн амын мэдээлэл хүлээн авах оюуны хэрэгцээг хангахад зориулагдсан нийтлэг ач холбогдолтой. Мэдээлэл хайх, хүлээн авах эрх бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг багц эрх, эрх чөлөөг хангахтай шууд холбоо бүхий өргөн цар хүрээтэй эрх юм. Монгол улсын Үндсэн хуулийн судлан байгаа зүйлийн заалтаас үзэхэд иргэдээс мэдээлэл хайх, хүлээн авахад хуулиар тусгайлан хамгаалсан нууцад холбогдохоос бусад ямар ч асуудлаар хязгаарлалт байхгүй. Хуулиар хамгаалсан нууц гэдэгт төр, байгууллага өөрийн нууцыг хамгаалахаар тогтоосон нууцыг хамааруулдаг. Төрийн нууцын тухай хуульд төрийн нууцыг тодорхойлохдоо: “Төрийн нууц” гэж Монгол улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөг тагнуул, гүйцэттэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал Монгол улсын аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс, зураг, дохио тэмдэг, техник-технологи шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ. Түүнчлэн “Монгол улсын аюулгүй байдлыг хангах үүднээс зарим барилга, байгууламж, төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж байгаа тодорхой үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулж болно” гэж заажээ. Байгууллагын нууцын тухай хуульд “Байгууллагын нууц” гэж хүний эрх, нэр, төр, алдар хүнд, тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ. Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл төсөл судалгаа шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно гэж заажээ. Хувь хүний нууцын түхай хуульд хувь хүний нууц нь дараах төрөлтэй байна гээд: 1. захидал харилцааны нууц 2. эрүүл мэндийн тухай нууц 3. хөрөнгийн нууц 4. гэр бүлийн нууц, хуулиар тогтоосон бусад нууц гэж тодорхойлжээ. Эдгээрээс үзэхэд дээрх нууцын тухай хууль тогтоомжоор тогтоосноос бусад мэдээллийг иргэн хүлээн авах эрхтэй. Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлд “Аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин сууж буй хүн бур тухайн улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчин явах, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй,.., энэ эрх нь хуульд заасан бөгөөд улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун буюу бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхлын үүднээс болон энэхүү пактаар хүлээн зөвшөөрсөн бусад эрхэд нийцсэнээс өөр ямар нэгэн шалтгаанаар хязгаарлагдахгуй ” хэмээн заажээ. Уг эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заажээ. Энэ нь хүний хувийн эрх чөлөөний нэг чухал хэлбэр бөгөөд хүн бүрт өөрийн аж амьдралаа аятай таатай зохион байгуулах, оюун санаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой эрх чөлөө юм. Монгол Улсын иргэд өөрийн улсынхаа нутаг дэвсгэрт оршин суух газраа чөлөөтэй сонгоход бусад хүмүүсийн эрх ашиг, хот суурин байгуулалтын шаардлага, бэлчээр нутгийн даацын зохицуулалтаас шалтгаалж хуулиар тогтоосон зарим нэг зохицуулалтаас өөрөөр ямар нэг хязгаарлалт байж болохгүй. Иргэний засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хооронд шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулах бүртгэх, мэдээлэх харилцааг Иргэний бүртгэлийн тухай Монгол улсын хуулиар зохицуулна. Монгол улсын иргэнийг гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах асуудлыг зохицуулах хууль 1993 онд батлагдсан. Монгол улсын иргэд гадаадад явах, тэнд оршин суухаар цагаачлахад тухайн иргэнийг хүлээн авах улсын дотоодын хуулиар тогтоосон журмаас өөр Монголын төр, засгийн зүгээс учруулах ямар нэг хязгаарлалт байдаггүй. Гагцхүү очих? орны хууль тогтоомжоор урьдчилан зөвшөрөл авах, амьдрах баталгаатай холбоотой болзол шаардах тохиолдол зарим орны хувьд нилээд хатуу, заримынх нь хувьд бага зэрэг хязгаарлалт байдаг бөгөөд тэр нь тухайн орны дотоодын асуудал учраас монголын иргэн уг журмыг хүссэнээр зөрчиж болохгүй. Монгол улсын иргэнийг гадаадад зорчих оршин суух эрхэд хуулиар хязгаарлалт тогтоож болох бөгөөд тэр нь: 1. Монгол улсын үндэсний аюулгүй байдал, нийгмийн болон хүн амын аюулгүй байдлыг хангах 2. тухайн иргэний эрх ашгийг хамгаалах 3. тодорхой тогтоосон түр хугацаатай байх учиртай. Жишээ нь: улсын онц чухал нууцыг эрхлэн хариуцаж байсан эсхүл очсон газрынхаа хэл заншлыг огт мэдэхгүйгээс буюу бага насны болон эрүүл мэндийн хувьд бие дааж гадаадад амьдрах чадваргүй хүмүүсийн тухайд тухайн саад бэрхшээлийг арилах хүртэл тодорхой хугацаа, болзолтой хязгаарлалт хуулиар тогтоохыг үгүйсгэхгүй. Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд Монгол улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах журам зөрчих гэсэн тусгай заалт оруулжээ. Үүнд: 1. Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журмыг зөрчиж эрхийг нь хууль бусаар хязгаарласан бол 50.000-150.000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулна. 2. Гадаадад хувийн хэргээр зорчих цагаачлахад зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн буюу хуурамч баримт бичиг бүрдүүлж зөвшөөрөл авсан бол 100.000-250.000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулна. 3. Гадаадад хувийн хэргээр зорчих цагаачлахад зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн бол 100.000-250.000 төгрөгөөр шийтгэл ноогдуулна Монгол улсын иргэн гадаадад зорчих цагаачлах эрхийг зөвхөн түр хугацаагаар түдгэлзүүлэхийг зөвшөөрдөг. Үүнд: 1. гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэх хүртэл 2. Эрүүгийн ял шийтгүүлсэн бол уг ялыг эдэлж дуусгах буюу ялаас чөлөөлөгдөх хүртэл 3. хуулиар тогтоосон төрийн нууцыг мэдэж байгаа болон түүнийг шууд хариуцаж байгаа албан тушаалтан цагаачлах хүсэлт гаргасан бол уг ажлаас халагдсан чөлөөлөгдсөн өдрөөс хойш 3 жилийн дотор 4. гадаадад зорчих цагаачлах нь бусад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тухай нөгөө этгээд буюу байгууллагын өргөдөл гомдол байгаа бөгөөд эрх бүхий байгууллага бөгөөд эрх бүхий байгууллага түүнийг үндэслэлтэй гэж үзсэн бол уг асуудлыг шийдвэрлэх хүртэл тус тус түдгэлзүүлэхээр заажээ. Сэдэв 2 . Хүний эрхийн зөрчилт явдал түүнээс сэргийлэх нь Сэдвийн зорилго: Хүний эрхийг зөрчих явдлын шалтгаан үр дагаварын талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: · Хүний эрхийг зөрчих явдлын шалтгаан үр дагавар · Хүний эрхийн зөрчилт явдал түүнээс сэргийлэх нь · Авлига ба хүний эрх · Эрүү шүүлт ба хүний эрх · Боолчлол ба хүний эрх Хүний эрхийн зөрчилт явдал түүнээс сэргийлэх нь Хүн төрлөхтний гэр бүлийн гүшүүнд угаас заяасан нэр төр болон тэгш салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шудрага ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөн гэж заажээ. Хүний эрх гэдэг бол бүх хүнд заяасан төрөлх эрх бөгөөд хүний эрхийг хамгаалах явдал нь төр засгийн байгууллагуудын анхдагч үүрэг хэмээн Венийн Тунхаглалыг 1993 оны Дэлхийн Хүний эрхийн бага хурлаар засгийн газрууд дахин баталгаажуулсан. Хүний эрх болон хүний эрхийн эрх зүйн тухай ойлголт нь хувьсан хөгжих давшингүй чанартай байдаг билээ. Иймээс л Түүхийн янз бүрийн шатанд эрх нь зөрчигдсөн бүлгүүд эрхээ хүлээн зөвшөөрөхийг шаардах , шинэ нөхцөл байдалд хүний эрхийг хамгаалах шинэ шаардлага төрөх бүр хүний эрх шинэ утга агуулгаар баяжиж өөр хэм хэмжээтэй болж байдаг. Хүний эрхийг зөрчих явдал улс орны хуулийн эрх мэдлээс гадуур их далай буюу сансар огторгуйд бус, улс орны дотоодод голчлон төр засаг иргэдийн хооронд үүсдэг. Хүний эрхийн зөрчил гэдэг нь өөрийн иргэдийн өмнө төдийгүй дэлхий нийтийн өмнө хүний эрхийг ямар нэгэн ялгаваргүйгээр тэгш эдлүүлэх үүрэг хүлээсэн улс орон буюу бусад этгээд үүргээ үл биелүүлэх явдлыг хэлнэ. Хүний эрхийн зөрчлийн холбогдогчыг дараах байдлаар томъёолж болох юм. · Зөрчилд үлдэж хохирсон хүмүүс хохирогч · Тэдний гэр бүлийнхэн, хууль ёсны төлөөлөх этгээд төлөөлөгч · Уг асуудлаар ажиллаж байгаа бусад идэвхтэн сонирхогчид · Уг зөрчилд сэрдэгдэж буй хүмүүс, байгууллагууд буруутан · Тухайн зөрчлийн талаар шууд мэдэх буюу тодорхой мэдээлэл, эрх мэдэлтэй онцолж авч үзэх хариуцлагатай хүмүүс эх сурвалж Дээрх байдлаар хүний эрхийн зөрчлийн холбогдогчдыг тогтоож болох боловч хүний эрхийг зөрчсөн зөрчигч нь төрийн байгууллага албан тушаалтан байдаг. Яагаад энэ талаар онцлон дурьдаж байна вэ гэвэл хүний эрхийг хангах , хамгаалах үүргийг иргэн биш төр засаг хүлээдэг. Тиймээс хүний эрхийн түгээмэл зөрчлүүд олноор гарч байгаа явдал бол төр үүргээ биелүүлэхгүй байгаатай шууд холбоотой асуудал юм. Авлига ба хүний эрх Хүний эрхийг бодитойгоор эдлүүлэхийн тулд авлигатай тэмцэх хэрэгтэй. Төр нийгэм хэдий чинээ эрүүл авлигагүй байна төдий чинээ хүний эрх бодитойгоор хэрэгжих баталгаа улам бүр нэмэгдэнэ. Авлига нь төр түүний байгууллага албан тушаалтан хуулиар олгогдсон эрхийг хувийн ашиг сонирхолд урвуулан ашиглах явдал юм. Авлигал өсөн нэмэгдэснээр нийгмийн үнэ цэнэтэй зүйлс ерөнхийдөө суларч, олон нийтийн сонирхол, нийгмийн үүрэг хариуцлага нь ёс зүй гэхээсээ илүү ашиг хонжоон хөтлөгдөх нөгөө төлөөр нийгмийн тогтолцоонд ил тод байдал болон хариуцлагын тогтолцоо устаж үгүй болно. Ингэснээр шийдвэр гарах түвшинд ард түмний итгэлийг авч гарсан төр түүний албан тушаалтнууд аливаа шийдвэрийг нийгмийн ашиг сонирхолын төлөө бус зөвхөн хувийн ашиг сонирхолын төлөө гаргана. Авлига үүсэхэд нөлөөлж буй учир шалтгааныг авч үзвэл: · Ядуурал · Төрийн алба хаагчдын цалин хөлс бага, нийгмийн баталгааны хангалтгүй байдал · Колончлол Авлигаас үүдэн гарах сөрөг үр дагаврыг нэгтгэн үзвэл: · Засгийн газар хүсэн хүлээсэн зорилгодоо хүрч чаддаггүй · Төрийн захиргааны үнэ өртгийг нэмэгдүүлдэг · Захилгат төслүүдээс авлига хэлбэрээр хувь хүртсэнээр, нийгэмд зарцуулагддаг мөнгөний хэмжээ буурдаг. · Төрийн албаны ёс зүйн уналтад ордог · Ард түмний төрд итгэх итгэл алдардаг · Ардчиллын үнэт зүйлс үндсэн зарчим алдуулахад хүргэдэг. · Төр ба бизнесийн салбарынхны хооронд гинжин урвал үүсдэг. · Төрийн албаны ил тод нээлттэй байдал алдагддаг. · Авлигын улмаас хөрөнгө мөнгийг буруу хуваарилснаас эдийн засгийн гажуудлыг бий болгож энэ нь ядуурал үүсдэг. Эрүү шүүлт ба хүний эрх Эрүү шүүлт нь хүний нэр төрийг гутаан доромжилж, цаашид амьдрах итгэл хүсэлгүй болгодог учраас хүний эрхийн хамгийн жигшүүрт зөрчил мөн. НҮБ нь хүнийг эрүүдэн шүүх болон нэр төрийг гутаан доромжилж харгис хэрцгийгээр шийтгэж харьцахын эсрэг олон гэрээ конвенц, стандартыг батлан гаргасан. НҮБ-ын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр харгис хэрцгий хандаж, шийтгэхийн эсрэг конвенц Хууль хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын зан үйлийн тухай хууль Хоригдсон буюу сатуулагдсан хүмүүсийг эрүүдэн шүүх болон харгис хэрцгийгээр хүнлэг бус харьцан нэр төрийг доромжлох шийтгэхээс хүмүүсийн эрхийн хамгаалахын ажилтнууд тухайлбал эмч нараас гүйцэтгэх үүргийн ёс зүйн зарчмууд Цаазаар авах ял шийтгүүлсэн хүмүүсийн эрхийн хамгааллыг баталгаажуулах арга хэмжээнүүд Хоригдлуудтай харьцах үндсэн зарчмууд эрүүдэн шүүх болон харгис хэрцгийгээр хүнлэг бусад нэр төрийг доромжлон харьцах ба шийтгэх конвенцийн нэмэлт протокол зэрэг баримт бичгүүдэд эрүү шүүлтийг хориглох талаар заажээ. МУ-ын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсэгт зааснаар “ Хэн боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй , өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх хүч хэрэглэхийг хориглоно гэж заасан. Эрүү шүүлт гэж: хэн нэгэн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, үйлдсэн буюу сэжиглэгдэж буй хэрэгт нь шийтгэх, айлган сүрдүүлж албадах, түүнчлэн ялгаварлан гадуурхах зорилгоор төрийн албан тушаалтан эсхүл албан үүрэг гүйцэтгэж буй хүн өөрөө буюу түүний өдөөн хатгаснаар эсхүл ил, далд зөвшөөрснөөр нэгэн этгээдийн бие махбодь, сэтгэл санааг санаатайгаар хүчтэй шаналган зовоохыг хэлнэ. Гагцхүү хуулийн дагуу буюу санаандгүйн улмаас шаналган зовоох нь энэхүү тодорхойлтод хамаарахгүй. Эрүүдэн шүүлт нь хууль зүйн хувьд хориотой боловч түүнийг зөрчин төрийн өндөр дээд албан тушаалтнууд тэр бүү хэл зарим тохиолдолд Засгийн газар, босогчид зэвсэгт хөдөлгөөнийхнөөс хүч хэрэглэн мэдээ баримт, өчиг мэдүүлэг авах, хүн амыг айлган сурдүүлэх зорилгоор хэрэглэгддэг байна. Хүнийг хэнтэй ч уулзуулахгүй өмгөөлөгч гэр бүл, төрөл садан болон иргэний нийгмийн байгууллагуудаас тусгаарлан хорьж буй нөхцөлд эрүү шүүлтийг хэрэглэх явдал голчлон гардаг байна. Эрүүгийн болон Эрүүгийн байшаан шийтгэх хууль нь эрүү шүүлтийг хориглосон конвенцитай уялдаагүй, хууль журмууд нь эрүү шүүлт болон хүнлэг бус хэрцгий харьцаснаас урьдчилан сэргийлэх найдвартай баталгаа болж чадахгүй байна. Нөгөө талаар хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчдыг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломж, техникийн хэрэгслээр хангаагүйн дээр гэмт хэрэг бүрийг илрүүл гэж шахаж шаардаж байгаа нь өөрөөр нь хэргийг хүлээлгэж мэдүүлэг авах арга барилд дулдуйдах, улмаар эрүү шүүлт хэрэглэхэд хүргэж байна гэж үзэж тодорхой арга хэмжээнүүдийг санал болгожээ. Эрүүдэн шүүлтийн эсрэг олон улсын баримт бичгүүдэд улс гүрнүүдийн хүлээх үүргийг заахын зэрэгцээ эрүү шүүлтийг мөрдөн шалгах байгууллагын механизмыг бүрдүүлэхээр заажээ. Үүнд эрүү шүүлтийн эсрэг хороо нотлох үүргийг хүлээх бөгөөд тэрээр улс гүрнүүдийн тайланг хэлэлцэх үүрэгтэй. Боолчлол ба хүний эрх Боолчлол нь хүний нэр төрийг уландаа гишгэж буй хүнлэг бус үйл ажиллагаа бөгөөд тухайн орон нутгийн эдийн засаг нийгмийн өрөөсгөл бүтэц , ядуурал алагчлал, харанхуй бүдүүлэг байдал, эрт үеийн уламжлал болон ховдог шунахай зан суртахуунаас үүдэлтэй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 4 дүгээр зүйлд: Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно гэж заасан. Эдгээрээс хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдал дэлхий нийтийг хамарсан зөрчлүүдийн нэг бөгөөд тэдний ажлын нөхцөл ихэвчлэн осол аюул ихтэй, хөдөлмөрийн нөхцөл маш бага хүнд хортой нөхцөлд ажиллаж байна. Энэ талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан мэдээгээр дэлхий дээр 180 сая хүүхэд хөдөлмөрийн хүнд дорой нөхцөлд ажил эрхэлж байгаагаас 160 сая нь осолтой нөхцөлд 8 сая гаруй нь боолчлол, хорио цээртэй худалдаа, наймаа, өрийн сүлжээ, зэвсэгт мөргөлдөөний үед цэрэгт садар самууны болон бусад хууль бус гэмт хэрэгт хамрагдсаар байна. Сэдэв 3 Хүний эрхийг хангах баталгаа төрийн үүрэг Сэдвийн зорилго: Хүний эрхийг хангах төрийн үүргийн талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: · Хүний эрхийг хангах баталгаа төрийн үүргийн тухай ойлголт · Эдийн засгийн баталгаа нь · Хууль зүйн баталгаа нь · Нийгмийн баталгаа нь · МУ-д хүний эрхийг хангах хөтөлбөр хүний эрхийн баталгаа болох нь Хүний эрх эрх чөлөөг үл зөвшөөрөх нь зөвхөн тодорхой нэг бие хүнийг эмгэнэлт байдалд оруулаад зогсохгүй нийгэм ард түмний дунд хүчирхийлэл, дарангуйлал бий болох үндэс болж улмаар улс орны амгалан тайван байдлыг алдагдуулахад хүрнэ. Тиймээс “ Хүний эрх эрх чөлөөний нандин чанарыг хүндэтгэн зөвшөөрөх нь дэлхий дахинд эрх чөлөө, шудрага ёс энх тайвныг тогтооно...” хэмээн заасан байдаг. Энэ талаар гавъяат хуульч доктор профессор Б. Чимэд өөрийн бүтэлдээ “ Хүний эрхийг хангах хамгаалах нь засаг төрийн зөвхөн халамж анхаарлын буюу сайн санааны үйлс төдий биш юм. Харин дотоод гадаад хоёр хүчин шалтгаанаар ард түмнийхээ өмнө Үндсэн хуулийн ёсоор хүлээсэн зайлшгүй үүрэг мөн. Ямар шалтгаан байна вэ? Гэвэл: Өөрсдөө өөрийн тусын тулд байгуулж эцэг эх нь болсон ард түмнийхээ эрх эрх чөлөөг хамгаалах, сайн сайхныг хангах нь засаг төрийн эрхэм зорилго мөн. Энэ бол дотоод гол шалтгаан МУ-ын дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхэт гишүүний хувьд хүний эрхийн олон улсын гэрээг шударгаар сахин биелүүлэх үүргийг дэлхийн улсуудын өмнө хүлээсэн байдаг. Энэ бол гадаад гол шалтгаан” хэмээн тэмдэглэжээ. Эрдэмтэд судлаачдын зохиол бүтээлээс үзвэл хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн , нутгийн захиргааны болон орон нутгийн өөрөө ёсны болон иргэний нийгмийн байгууллагуудыг хүний эрхийг хамгаалах үндэсний механизмд хамруулж авч үзэж байна. Энэ бүхэн нь хүний эрхийн баталгааг бүрдүүлж эрхийг бодитойгоор хэрэгжүүлэхэд оршино. Хүний эрхийг хангах баталгаа нь хуульчлан тодорхойлсон эрхийг үнэн бодитой хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хангахад чиглэгдсэн нийгэм, эдийн засаг улс төр үзэл суртал, хууль зүйн цогц асуудлыг хамтатгасан нийгмийн шинжтэй асуудал юм. Үүнийг эдийн засгийн, хууль зүйн нийгмийн гэж төрөлжүүлэн авч үзэх бөгөөд Эдийн засгийн баталгаа нь хүн эрх эрх чөлөөгөө хэрэгжүүлэхэд шаардагдах таатай нөхцөлийг бүрдүүлэх хөрөнгийг гаргах түүний эх үүсвэрийг бий болгох , өмчийн олон хэлбэрийн хөгжлийг хангахад шаардагдах нөхцөл мөнгөн хөрөнгө бүрдүүлсэн байхыг хэлнэ. Жнь Эд мөнгөний тусламж авах эрхийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн нэг хэсгийг нийгмийн даатгалын сангаас, нөгөө хэсгийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх жишээтэй. Хууль зүйн баталгаа нь: хүний эрх эрх чөлөөг хэрэгжүүлэх төрийн байгууллагын тогтолцоог бий болгож, түүний үйл ажиллагааны механизмыг зүй зохистой тодорхойлох, эрх эрх чөлөөг хуульчлан хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн тохиолдолд хөндөгдсөн эрх эрх чөлөөг сэргээн эдлүүлэх боломжийг хэлнэ. Жнь: Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг баталсан явдал юм. Нийгмийн баталгаа нь : гэдэг нь хүний эрх эрх чөлөөг хэрэгжүүлэх нийгмийн болон зохион байгуулалтын шинжтэй бусад нөхцөл боломжийг бүлдүүлэх явдал юм. Жнь: Амьд явах эрхийн нийгмийн баталгаа нь хүнсний бүтээгдэхүүний чанар шалгах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, агаар бохирдуулах явдлыг хязгаарлах энэ талаар оновчтой арга хэжээг төрийн бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх замаар хэрэгжих баталгааг хангана. Хүний эрх эрх чөлөөг дан ганц хуульчлан зарлахын зэрэгцээ хуулийн биелэлтийг зохион байгуулах гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх замаар хэрэгжүүлнэ. Төр уул үүргээ: · Хууль тогтоох байгууллага · Засгийн газар түүний байгууллагууд · Хүний эрхийн тусгай байгууллага Хүний Эрхийн Үндэсний Байгууллага · Орон нутгийн удирдлагын байгууллагууд · Төрийн бус байгууллагууд гэсэн тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлдэг байна. Хүний эрхийн баталгаа хангах нь аль нэг улс дангаараа өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх бололцоотой мэт боловч орчин үед дэлхийн нэг хоёр дугаар дайны дараах үеэс энэ төрт улсын хүрээнээс хальж олон улсын чанартай асуудал болсоор байна. Тиймээс улс гүрнүүд олон улсын гэрээ болон дотоодын хуулиараа тунхагласан хүний эрх эрх чөлөөг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хангахад зориулагдсан олон улсын механизмыг бүрдүүлэх нь чухал. МУ 1961 онд НҮБ-ын гишүүн болсноос хойшхи хугацаанд 30 гэрээнд нэгдэн орсон билээ. Гэрээнд нэгдэн орсон улс бүр гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх үүрэг давхар хүлээдэг. Ийнхүү үүрэг хүлээхдээ тухайн гэрээний заалтыг үндэсний хууль тогтоомждоо тусган мөрдөх хэрэгжүүлэх эсвэл олон улсын гэрээ конвенцийг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөх зарчим бий. Иймээс МУ-ын үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-т Му-ын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Хүний эрхийг хамгаалах төрийн бүтэц болох хүний эрхийн хэрэгжилтийг хянах бие даасан мехназмын зэрэгцээгээр манай улсад хүний эрхийг хангахын төлөө үйл ажиллагаа явуулдаг 170 гаруй төрийн тус байгууллагууд ажиллаж байна. Хүний эрх эрх чөлөөг зөрчихтөй тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх бие даасан хараат бус шүүхийн тогтолцоо бүрэлдэн төлөвшиж хүний эрхийн хэрэгжилтэнд нааштай нөлөө үзүүлж байгаа боловч Үндсэн хуулийн цэц МУ-ын Үндсэн хуульд тодорхойлсон хүний эрхийн үндсэн эрхийг хамгаалах механизм дутагдалтай байна. МУ-ын Үндсэн Хуулийн Цэцэд Хүний үндсэн эрхтэй холбогдсон олон өргөдөл гомдол ирдэг боловч ҮХ-ийн 66-р зүйлээр харъяалан шийдвэрлэх маргааныг нь хязгаарлан тогтоосноор хүний үндсэн эрхийг Үндсэн хуулийн хүрээнд хамгаалан бэхжүүлэх боломжийг хязгаарлаж байна. МУ-д хүний эрхийг хангах хөтөлбөр хүний эрхийн баталгаа болох нь “ Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр” –ийг баталсан явдал онцгой байр эзэлнэ. Тус хөтөлбөрийг УИХ-аас 2003 оны 10 дугаар сарын 24 ний 41 тоот тогтоолоор баталжээ. Хөтөлбөрийн бүтэц: оршил, 4 бүлэгтэй бөгөөд 1 дүгээр бүлэг: Хүний эрх эрх чөлөөг хангах үндэсний үндэсний чадавхийг дээшлүүлэх асуудлыг 2 дугаар бүлэгт: Хүний суурь эрхийг хангах асуудлыг 3 дугаар бүлэгт: хүний эрхийн талаарх олон улсын гэрээний биелэлт ба мониторингийн талаар 4 дүгээр бүлэгт: Үндэсний хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн талаар дусгажээ. Хөтөлбөр нь төрөөс хүний эрх эрх чөлөөг хангах баталгаа, механизмыг бүлдүүлэх, уул эрх эрх чөлөөг зөрчихтөй тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг тууштай , үр нөлөөтөй хэрэгжүүлэх үйлсэд засаг төрийн байгууллага, албан тушаалтны санаачлага, хариуцлагыг дээшлүүлэн, иргэний нийгэм юуны өмнө нутгийн өөрөө удирдах байгууллага төрийн бус байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшлийн оролцоог өргөтгөн үр нөлөөг нь сайжруулах, иргэдийн санаачлагыг өрнүүлж чиглэл, арга замыг тодорхойлсон баримт бичиг мөн. эдэв 4 Хүний эрхийг хангах олон улсын механизм Сэдвийн зорилго: Хүний эрхийг хангах олон улсын механизмын талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: · НҮБ ба хүний эрх · Хүний эрхийн билль ба бусад баримт бичиг · Эдийн засаг нийгэм соёлын пакт · Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм · Хүний эрхийг хамгаалах төрийн механизм · Хүний эрхийг хамгаалах орон нутгийн механизм · МУ-ын хүний эрхийн үндэсний комисс Хүний эрхийг хангах олон улсын механизм нь тэдгээрийг хангах хэрэгжүүлэхэд чиглэгдсэн олон улсын хамтын үйл ажиллагаа, түүний арга хэрэгслүүдийн цогцоор тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл хүмүүнлэгийн олон улсын эрх зүйн эх сурвалжууд болсон хүний эрхийн пактууд болон бусад гэрээнүүд тэдгээр акт болон үндэсний хууль тогтоомжид бэхжүүлсэн эрх эрх чөлөөг хангах, хамгаалах иж бүрдэл, системийг авч үзжээ. “ Хүний эрхийн түгээмэл тунхаглал” –аас олон улсын бусад пактууд түүн дээр үндэслэгдсэн баримт бичгүүдийн гол ялгаа нь тунхаглан бэхжүүлсэн эрхүүдийг боломжийн дээд түвшинд баталгаажуулахад чиглэгдэнэ. НҮБ ба хүний эрх НҮБ-ын үндсэн зорилт : 1. Даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах 2. Улс хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх 3. Эдийн засаг, нийгэм соёлын болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс хэлийг үл харгалзан хүний эрх ба хэн бүхний эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхүүлэн дэмжих хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх 4. Эдгээр нийтлэг зорилгыг биелүүлэхэд улс үндэстнүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төв болж байхад оршино. НҮБ-ын хүний эрхийг хамгаалах тогтолцоог ерөнхийд нь дүрэмд үндэслэсэн байгууллага, гэрээнд үндэслэсэн байгууллага, төрөлжсөн байгууллага гэж ангилдаг. Дүрэмд үндэслэсэн байгууллага нь НҮБ-ын үндсэн баримт бичиг болох НҮБ-ын дүрмээр шууд ба шууд бусаар хүний эрхийн хэм хэмжээ тогтоож, хэрэгжүүлэх үүрэг бүхий хэд хэдэн байгууллага байгуулсан. Дүрэмд үндэслэсэн голлох байгууллагууд Ерөнхий Ассамблей, Аюулгүй зөвлөл, Эдийн засаг нийгмийн зөвлөл, Хүний эрхийн комисс цөөнхийг ялгаварлан гадуурхах үзлээс сэргийлэх хамгаалах дэд комисс Гэрээнд үндэслэсэн байгууллагууд: Хүний эрхийн ихэнх гэрээ нь түүнд гарын үсэг зурсан орнууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ хир сайн биелүүлж буйг хянах чиг үүргийг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын байгууллагуудын тодорхой тогтолцоо бүрэлдэн тогтжээ. Энэ нь Хүний эрхийн хороо, Хүүхдийн эрхийн хороо, Хүний эрхийн төв, НҮБ-ын олон улсын шүүх, Эдийн засаг нийгэм соёлын эрхийн хороо, Эрүүдэн шүүх үйл ажиллагааны эсрэг хороо. гм Хүний эрхийн билль ба бусад баримт бичиг Хүний эрхийн билль гэдэг нь хүний эрх эрх чөлөөг хэрэгжүүлэгч механизмыг тогтоосон олон улсын хүний эрхийн 4 үндсэн бичиг юм. Үүнд: 1. Хүний эрхийн тунхаглал 2. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт 3. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 1 дэх нэмэлт протокол 4. Эдийн засаг нийгэм соёлын олон улсын пакт багтана. Хүний эрхийн түгээмэл тунхаглал гол ач холбогдол нь хүний эрхийг олон улсын хэмжээнд эрх зүйн түвшинд эмхтгэн найруулах үндсэн суурийг тавихад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн юм. Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Пакт. Энэ пакт нь 1966 оны 12 дугаар сарын 16 ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлагдаж, 1976 оны 3 дугаар сарын 23 ны өдөр хүчин төгөлдөр болсон олон улсын хамтын ажиллагааны зарчмыг тодорхойлсон гэрээний нэг хэлбэр юм. Энэхүү пактыг МУ 1968 оны 1 сарын 5 өдөр гарын үсэг зурж 1974 оны 11 дүгээр сарын 18 ны өдөр соёрхон баталсан. Пактад хүн бүрийн хувийн халдашгүй байх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрх, шашин шүтэх эс шүтэх эрх, чөлөөтөй зорчих эрх , төр нийгмийн үйл хэргийг удирдан оролцох, сонгуулийн эрх эвлэлдэн нэгдэх эрх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө ялгаврлан гадуурхалтаас ангид байх эрх чөлөө шудрага шүүхээр шүүлгэх, аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг хүний үндсэн эрх чөлөөний тухай тусгасан байна. Эдийн засаг нийгэм соёлын пакт: НҮБ-ын Ерөнхий ассамблей 1996 онд 12 сарын 16 ны өдөр баталж 1976 оны 1 сарын 3 ны өдөр хүчин төгөлдөр болсон олон улсын хамтын ажиллагаанд үндэс болгох зарчмыг тодорхойлсон гэрээ юм. Энэхүү пактад хүний эдийн засаг нийгэм соёлын амьдралд хүртээмжтэй тэгш эрхтэйгээр оролцохыг тодорхойлсон байдаг. Сурч боловсорх эрх эрүүл мэндээ хамгаалуулах эрх ба эмнэлгийн тусламж авах эрх, орон сууцтай байх эрх хувийн өмчийн эрх, өв залгамжлах эрх, хувийн аж ахуй эрхлэх эрх , ажил мэргэжлээ чөлөөтөй сонгох, хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангагдах эрх хүүхдийн онцгой эрх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, өвчтөний эрх зэрэг хүний эрхүүдийг тусгасан. МУ 1968 оны 1 сарын 5 өдөр гарын үзэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18 нд соёрхон баталсан билээ. Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм гэдэг нь хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өөрөө удирдах ёсны хийгээд иргэний нийгмийн байгууллагууд тэдгээрээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа арга хэрэгслүүдийн нийлбэр цогц юм. Хүний эрхийг хамгаалах үндэсний механизмыг бүрдүүлэгч байгууллагуудыг үйл ажиллагааных нь онцлог, байгуулагдах зарчмыг нь харгалзан дараах тогтолцоонд ангилан авч үзэж болно. · Хүний эрхийг хамгаалах төрийн механизм · Хүний эрхийг хамгаалах орон нутгийн механизм бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга · Хүний эрхийг хамгаалах тусгай чиг үүрэг бүхий үндэсний байгууллага · Иргэний нийгэм Хүний эрхийг хамгаалах төрийн механизм Хүний эрхийг хамгаалах төрийн механизмд төр өөрөө онцгой байр суурь эзлэнэ. Учир нь төр хүний эрх эрх чөлөөний стандартыг Үндсэн хууль болон салбар хуулиудаар хуульчлан бататгаж, түүний биелэлтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг нь хянах үүргийг хүлээнэ. Төр хүний эрхийг хамгаалах механизм болохын хувьд хүний үндсэн эрх эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм улс төрийн баталгааг хангах, нийгмийн зохион байгуулалтын бүх асуудлыг зохион байгуулдаг. Хүний эрхийг хамгаалах төрийн механизмд Хууль тогтоох эрх мэдлийн байгууллага буюу УИХ Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд · МУ-ын Ерөнхийлөгч · МУ-ын Засгийн газар · МУ-ын яам агентлаг · Аймаг нийслэл сум, дүүрэг, багийн засаг дарга, түүний тамгын газар · Шүүх эрх мэдлийн байгууллагууд: · МУ-ын үндсэн хуулийн цэц · Бүх шатны шүүх Улсын дээд шүүх, аймаг , нийслэл сум сум дундын болон дүүргийн шүүх, дагнасан буюу захиргааны хэргийн шүүх · Бүх шатны прокурорын байгууллага Улсын ерөнхий прокурорын Газар, Аймаг нийслэийн прокурорын газар, тээврийн прокурорын газар багтана. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгалагдана. УИХ бол ҮХ-ийн 25 зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хүний эрхийг хангах хамгаалах талаар дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд: · Олон улсын гэрээ конвенц, МУ-ын үндсэн хуульд заасан хүний эрх эрх чөлөөг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох зорилгоор шинээр хууль тогтоомж батлан гаргах · Хүний эрх эрх чөлөөтөй холбоотой хууль тогтоомжийг МУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээ болон МУ-ын үндсэн хуульд нийцүүлэх, илүү баталгаатай боловсронгуй болгох зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь хүний эрх эрх чөлөөг сахин хамгаалах үүргээ Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тэдгээрийн биелэлтэнд хяналт тавих , хүний эрх эрх чөлөөг зөрчсөн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа шийдвэрийг захиргааны болон шүүхийн журмаар хянан шийдвэрлэх замаар хэрэгжүүлдэг байна. Ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах, хууль санаачлагч бусад субьектээс УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлэх: одон медалиар шагнах, уучлал үзүүлэх, МУ-ын харъяат болох харъяатаас гарах асуудлын шийдвэрлэх: үзэл бодол, улс төрийн хийгээд шудрага ёсны бусад үйл ажиллагааны улмаас эх орондоо хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн харъяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргасан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу МУ-д орогнох эрх олгох зэргээр хүний эрх эрх чөлөөг хамгаална. МУ-ын Засгийн газар: Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хувьд олон улсын гэрээ Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан хүний эрх эрх чөлөөний хэрэгжилтийг хангахын тулд төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, зохион байгуулах, хянан шалгах чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулна. · Засгийн газар нь төрийн захиргааны болон орон нутгийн захиргааны байгууллагаас хүний эрхтэй холбоотой хуулийн биелэлтийг хангах арга замыг тодорхойлж уг ажлыг нэгтгэн удирдана. Жнь: Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газар комиссын байр орон сууц, цалин төсвийн асуудлыг шийдвэрлэж, ажлын албаны ажилтнуудын зэрэг дэвийг тогтоож, ажиллах нөхцөл боломжоор хангаж өгдөг. Засгийн газар нь хуулийн биелэлтийг хангахдаа эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол, захирамж гаргадаг. · Засгийн газар нь хуульд тусгайлан заасан тохиолдолд зарим хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс журам, дүрэм батлан, гаргана. Энэ чиг үүргийг ихэвчлэн салбар хариуцсан сайд нар эрхлэн гүйцэтгэдэг. Жнь: 2002 онд шинээр баталсан Өмгөөллийн тухай хуулийн “ төлбөрийн чадваргүй иргэдийн өмгөөллийн хөлсийг төрөөс санхүүжүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүднээс сангийн сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “ Төлбөрийн чадваргүй иргэдийн өмгөөллийн хөлсийг төрөөс санхүүжүүлэх журам” –ыг баталсан байна. Үндсэн хуулийн цэц : ҮХ-д “ МУ-ын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж онцлон заажээ. Жнь: ҮХ-ийн цэц 1996 оны 3 сарын 27 ны өдөр иргэн Лхамжавын өргөдлөөр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн “ цуглаан зохион байгуулагч бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ. Цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалт үндсэн хууль зөрчиж байна гэсэн маргааныг хянан хэлэлцэж ҮХ болон Хүүхдийн эрхийн конвенцид “ Хүүхэд тайван замаар хуран цуглах эрхтэй гэсэн эрхийг зөрчсөн хэмээн хуулийн уг заалтыг хүчингүй болгосон байна. Энэ мэтээр цэцэд ирж буй маргаан нь ихэвчлэн хүний эрхтэй холбоотой гардгийг судалгаанаас харж болно. Шүүх: Гэмт хэргийн учир гэсгээн цээрлүүлэх, хувь этгээдийн сөргөлдөөнийг таслан шийдвэрлэх эрх”- ийг хэрэгжүүлэгч төрийн механизмын нэг хэсэг мөн. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд: “ Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон эрх, эрх чөлөө нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэж заажээ. ҮХ-д “... хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” . 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-т “ МУ хууль олон улсын гэрээнд заасан эрх эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шудрага шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Шүүх нь хууль ёс, хүний эрх эрх чөлөө, шудрага ёсны баталгаа мөн хэмээн тодорхойлсноос харж болно. Захиргааны хэргийн шүүх: хуулиар нэрлэн заасан байгууллага албан тушаалтнаас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ. Захиргааны хэргийн шүүх нь нэг талаас төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүчтэй байгууллага, албан тушаалтан нөгөө талаас жирийн иргэн маргаж байгаа учраас хэргийг хянан хэлэлцэх үйл ажиллагаа нь энгийн шүүхээс зарчмын хувьд ялгаатай . Маргалдагч 2 талын тэнцвэрийг бий болгох иргэдийн ашиг сонирхолыг бодитойгоор хамгаалах үүднээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийг шүүх өөрөө хүлээдэг. Прокурор: прокурорын байгууллага нь МУ-ын нутаг дэвсгэрт Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн. Прокурорын байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль бусаар баривчлагдан хоригдсон , гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн олон хүний эрхийг хамгаалах ийнхүү хүний эрхийг хамгаалах ийнхүү хүний эрхийг зөрчсөн гэм буруутай албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлж ирсэн. Хүний эрхийг хамгаалах орон нутгийн механизм МУ-ын 1992 оны Үндсэн хуульд зааснаар МУ-ын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дэх удирдлагын тогтолцоог бүрдүүлэхдээ орон нутгийн төлөвлөн удирдах зарчмаас татгалзаж, нутгийн өөрөө удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжүүлэхээр тогтоожээ. МУ-ын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар бүх шатны хурал тус бүрийн бүрэн эрхийн хүрээнд хүний эрхийг хангах , хамгаалах, хөхүүлэн дэмжих чиглэлээр гарсан хууль, УИХ бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ, түүний байгууллага, дээд шатны болон тухайн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх, иргэдийн эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах ажлыг зохион байгуулж, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. · Аймаг нийслэлийн Засаг дараг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль ёс, дэг журмыг хангах, иргэдийн эрх эрх чөлөөг хамгаалах талаар · Хууль тогтоомж, ЗГ, Хурал Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хүрээнд зохион байгуулах · Тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагыг хууль тогтоомжийн хүрээнд удирдах · Иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх Хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллага нь төрийн өөрийн механизмд хамаардаггүй. Өөрөөр хэлбэл: төрийн ямар нэгэн үүрэг функцийг хэрэгжүүлдэггүй. Харин төрөөс байгуулагдаж, төрийн засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлж буй байгууллагуудаас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг, хүний эрх эрх чөлөөний хэрэгжилтэнд хяналт тавих, хамгаалах, хөхүүлэн дэмжих чиг үүрэгтэй байгууллага байдаг. МУ-ын хүний эрхийн үндэсний комисс. 2002 оны 12 дугаар сарын 17 нд УИХ-аас Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг батлан гаргасан бөгөөд хуулийн дагуу 2001 оны 2сарын 2 нд УИХ –аас томилогдсон Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд тангараг өргөснөөр Хүний эрхийн үндэсний комисс үйл ажиллагаагаа эхэлжээ. Комиссын гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэжилтэй, хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг туршлагатай , ял шийтгэлгүй МУ-ын 35 насанд хүрсэн иргэн байна. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглох бөгөөд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. МУ-ын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх эрх чөлөөний хэрэгжилтэнд хяналт тавих, хүний эрх эрх чөлөөг хамгаалах хүний эрх эрх чөлөөг хөхүүлэн дэмжих нь Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааны үндсэн чиглэл мөн. Иргэний нийгэм ба хүний эрхийн хамгаалал: иргэний нийгэм нь иргэдээс төрд өөрийн дуу хоолойг хүргэх суваг болж, асуудал дэвшүүлэх, шаардлага тавих зэргээр бодлого боловсруулагчдад нөлөөлөх замаар эрх ашгаа хамгаалуулах боломжийг олж авдаг. Нийгэмд шийдэгдээгүй асуудал хичнээн их байна, төрийн бус байгууллагууд төчнөөн олон байх магадлалтай, мөн улс орны хөгжлийн түвшинг тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын тоогоор тодорхойлдог гэж улс төр судлаачид үзсэн нь бий. Төрийн бус байгууллагууд нь өөрсдийн цаг зав, мэдлэг чадвар боломж бололцоогоо бусдын тусын тулд зориулж нийгмийн бүхий л салбарт иргэдийн эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр байгууллагуудын гол зорилго нь төр засгийн үйл ажиллагаа, үйлчилгээний ачааллыг хөнгөвчилж, нөөц зардлыг нь хэмнэж иргэдийн ашиг сонирхолыг илүү үр дүнтэй хамгаалж, тэдэнд үйлчилж, мэдээлэл түгээх, боловсрол олгох, дүн шинжилгээ судалгаа хийх, засаг төрийн хаалгыг тогших, хүчээ нэгтгэх, хүний эрхтэй холбогдсон тодорхой хэргийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх тэдгээрийг хамгаалах, иргэдийн дуу хоолой болох зэрэгт оршино. ТББ нь: 1. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг төрөөс шаардах шахалт үзүүлэх, хяналт тавих 2. Хүний эрхийн асуудлаар судалгаа явуулах, мэдээлэл хайх 3. Хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн боловсрол олгох 4. Хүний эрхийн зөрчлөөс сэргийлэхийн тулд зөвлөгөө өгөх, зөвлөмж гаргах 5. Эрх нь зөрчигдсөн хүмүүсийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх 6. НҮБ-ын харъяа байгууллагууд болон бусад улс орнуудын ижил төстөй байгууллагуудтай идэвхитэйгээр хамтран ажиллах зэргээр хүний эрхийг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг юм. Сэдэв 5 Нийгэм эдийн засаг соёлын эрх Сэдвийн зорилго: Нийгэм эдийн засаг соёлын эрхийн талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: · Нийгэм эдийн засаг соёлын эрхийн тухай ойлголт · Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх. · Хувийн аж ахуй эрхлэх эрх · Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрх. · Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх, · Сурч боловсрох эрх. · Соёл, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрх. Нийгэм- эдийн засаг соёлын эрх Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх. Энэ эрх нь хүн-байгаль-нийгмийн шүтэлцээнээс уламжилсан эрх. 1972 онд Стокгольм хотноо хуралдсан “Хүрээлэн буй орчин” бага хурлаас гаргасан зарчмын тунхаглалд анх удаа “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх”-ийг олон улсын хэмжээнд зарлан тунхагласан байна, Улмаар 1992 онд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон НҮБ-ын “Хүрээлэн буй орчин” бага хурлаас гаргасан тунхаглалд байгаль орчны тэнцвэрт байдал нь тогтвортой хөгжлийн тулгуур мөн болохыг дурдаад аливаа улс орны хөгжлийг дан ганц эдийн засгийн чадавхиар хэмждэг хандлагааас хүн байгаль орчин, нийгмийн хүчин зүйлсийн харилцан хамааралд нь авч үзэх тогтвортой хөгжлийн шинэ хандлага буюу экологийн баримжаат хөгжил рүү шилжихийг чухалчлан заажээ. Манай улсын хувьд 1992 оны Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 2-т “Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, 2-р бүлгийн 17-р зүйлд “Байгал орчноо хамгаалах нь иргэний журамт үүрэг мөн” хэмээн иргэний эрх үүрэг болгон тодорхойлсон нь шинэ тутам асуудал юм. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг гадна талаас нь өнгөц хандвал хүний амьд явах эрхтэй холбоотой хувийн эрх мэт боловч, дотоод агуулгын хувьд ганц нэг буюу хэд-арван хувь хүний эрхийг зөрчдөг төдийгүй нийт хүн амын эрүүл мэнд, аж амьдралд нийтлэг хохирол учруулдаг түгээмэл хор аюултайгаас гадна бүх хүн төрөлхтөн өөрсдийн хөгжил, сайн сайхан аж байдлын төлөө байгаль орчныг ашиглаж, байгалийн нөөц баялагаас амьсгалахаас эхлээд аж амьдралаа тэжээн тэтгэдэг учраас эдийн засгийн эрхийн ангилалд системчлэх нь онол, арга зүйн хувьд хүлээн зөвшөөрөх хамгийн зөв хувилбар гэж үзжээ. Үүнийг орчин үед байгалийг хүнээс хамгаалах биш хүний төлөө байгалийг хамгаалах болсон явдал нотлон уялдуулж байна. Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг онцлон хамгаалах шаардлага нь орчин үеийн байгаль, техникийн шинжлэх ухааны үсрэнгүй хөгжилтөд суурилсан үйлдвэржилт, суурин соёл иргэншил, нийгмийн нээлттэй харилцаа, ардчилах, үйл явцтай холбоотой гарч ирсэн бүх нийтийн эрүүл мэнд, энх амгалан аж төрөх хүсэл эрмэлзлэлийн илрэл болж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх тунхаглагджээ. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Монгол улс 1992 оноос хойш хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болон байгаль экологийн аюулгүй байдлыг хангах олон талт харилцааг зохицуулахад чиглэгдсэн олон улсын олон талт гэрээнд нэгдэн орохын зэрэгцээ байгаль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлийн 30 гаруй багц хууль үйлчилж байна. Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг төрөлжүүлэн авч үзвэл агаар, ус хөрсний бохирдолт, хүнсний болон эмийн зохисгүй хэрэглээ, нийгмийн аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байгаа бөгөөд эдгээрийг бууруулах, түүнээс сэргийлэх замаар дээрх аюулгүй байдлыг хангах, түүнийг эрсдлээс хамгаалах арга замыг боловсруулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор монгол улсад аюулгүй стандартын хэрэгжилтийг хангаж, хүнийг эрсдлээс хамгаалж хүний эрхийг хангах цогц механизм ажиллаж байна. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрх. Хүн хэрэгцээгээ хангахын тулд амьдрал үйл ажиллагаандаа шаардлагатай эд зүйлс байр сууц, машин техник, мөнгө, үнэт цаас гэх мэт өмчтэй байж тэдгээрийг зориулалтын дагуу хэрэглэх, ашиглах, өөрийн мэдэлд байлгах, захиран зарцуулах, нас барах буюу хүндэтгэх шалтгаан тохиолдсон үед үр хүүхэд, хууль ёсны төлөөлөгчдөд гэрээслэлээр өвлүүлэх, өмч хөрөнгөө үнэлэх, худалдах, хадгалах зэрэг эрхтэй. Өмчлөгчийн бүрэн эрх нь өмчийн харилцааны нэг чухал бүрдүүлбэр бөгөөд түүний агуулга нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээр илэрхийлэгдэнэ. МУ-ын ҮХ-ийн 5 дугаар зүйлд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээ хязгаарлаж болно”, мөн 6 дугаар зүйлд “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн МУ-ын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно”, 16 дугаар зүйлийн 3-т “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” хэмээн зааж өмчлөгчийн эрхийг хамгаалсан Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг олон хуулиудыг батлан гаргасан нь хүний өмчлөх эрхийн эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэнийг харуулж байна. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрх. Монгол улсын иргэн нь сонирхол, хүсэлтээрээ ямар ч мэргэжлийг чөлөөтэй сонгох, эзэмших, мэргэжлийнхээ дагуу улсынхаа аль ч нутаг дэвсгэр, байгууллага, албан газарт хуулийн хүрээнд ажил хөдөлмөр эрхлэх, мэргэжлийнхээ ажил, үүргийг ямар нэгэн хязгаарлалтад автахгүйгээр чөлөөтэй сонгон гүйцэтгэх эрхтэй. Хүн нэгэнт ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол хэвийн бөгөөд эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломжоор хангагдах, хангагдаагүй бол нөхцлөө сайжруулах шаардлага тавих, тухайн орчин нөхцөл нь ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн байх зэрэг хүсэлт гаргах эрхтэй, Монгол Улсын иргэн хэн боловч мэргэжлээрээ болон дадлага туршлагаараа тодорхой ажил эрхэлсэн, эсхүл гэрээгээр болон хувиараа ажил үүрэг гүйцэтгэсэн бол түүнийхээ үр шимийг хүртэх, хийсэн хөдөлмөрийнхөө хэмжээнд нийцсэн цалин хөлс, хангамж, шагнал урамшууллыг тогтоосон хугацаанд нь авах, өгөгдөөгүй нөхцөлд нөхөн авах боломжоор хангагдах эрхтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа ямар ч хүн хөдөлмөрийн чадвар бүтээмжийн чадавхиа ямагт дээшлүүлж байх, энэхүү шаардлагыг хангахын тулд 7 хоног, сар, жил тутамд тодорхой хугацаагаар амар ч байх, өдөрт ажиллах цагийн дээд хэмжээ, жилдээ амрах өдрийн тоогоор хангагдана. Хувийн аж ахуй эрхлэх эрх, Монгол улсын иргэн хэн боловч хувиараа чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх, түүнийхээ үр шимийг хүртэх, ажиллах нөхцөл, боломжтой байх эрхтэй. Хувийн аж ахуй эрхлэх эрх нь хувийн өмчтэй байх, түүнийгээ ашиглах, эзэмших, захиран зарцуулах төдийгүй өв залгамжлуулах, бусдад худалдах зэрэг эрхтэй салшгүй холбоотой. Энэ эрх нь Нөхөрлөл, компаний тухай хууль, Хоршооны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудаар баталгаажжээ. Монгол улсын иргэн аж ахуйн нэгж байгуулах буюу байгуулахгүйгээр иргэнийхээ хувьд хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрх. Монгол улсын иргэн хэн боловч хөдөлмөрийн чадвараа түр алдах, хүүхэд төрүүлэх, эрүүл мэндээрээ хохирох үед ажилладаг байгууллагаасаа тэтгэвэр, тэтгэмж авах, эд мөнгөний болон материаллаг туслалцаа хүсэх эрхтэй. Үндсэн хуулиар хуульчилсан эд мөнгөний тусламж авах эрхийг бүхэлд нь өндөр наслах үед авах тэтгэвэр бүрдүүлдэг. Тэтгэвэр авахын тулд хоёр үндсэн нөхцөл хангагдсан байх ёстой. Нэгдүгээрт, тодорхой насанд хүрсэн байх, хоёрдугаарт, нийт ажилласан жил шаардагдах хугацаанд хүрсэн байх ажээ. Ихэнх улс орон тэтгэвэрийн насны доод хязгаарыг эрэгтэй, эмэгтэй хүйсний ялгавартайгаар тогтоох ба гадаад орнуудын жишгээс харахад эрэгтэй 60-65, эмэгтэй 50-55 насанд хүрсэн байх болон ажилласан жил нь эрэгтэй 25-30 жил, эмэгтэй 20-25 жил байх нөхцлийг хангахыг шаарддаг юм байна. Манай улсын хувьд Тэтгэвэрийн хууль тогтоомжоор Үндсэн хуулийн энэхүү эрхийг хүмүүст эдлүүлэх асуудлыг нарийвчлан тодотгож хүульчилсан байгаа. Өндөр настны тэтгэвэрээс гадна эд мөнгөний тусламж авах эрхэд тодорхой тохиолдлоор тэтгэмж авах эрх хамаарна. Тухайлбал: хөдөлмөрийн чадвар алдах тохиолдол нилээд түгээмэл хэлбэр юм. Энд зөвхөн хөдөлмөр эрхэлж байгаад бүр мөсөн болон түр хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдагсдыг хамруулахын зэрэгцээ хүүхэд наснаасаа тахир дутуугийн улмаас хөдөлмөр эрхлэх чадваргүй хүмүүсийг ч хамруулж болдог. Мөн хүүхэд төрүүлэх болон асрахад зориулж төрөөс эхчүүдэд тэтгэмж олгодог. Эдгээр нь холбогдох хууль тогтоомжоор маш тодорхой хүульчлагдсан учир шаардагдах баримт бичгээ бүрдүүлээд зохих байгууллагад хандан иргэд эрхээ эдлэх боломжтой. Тэжээгчээ алдах, ажлын байраа алдах гэх мэт тэтгэмж авах бусад тохиолдлыг холбогдох хууль тогтоомжоор мөн нарийвчлан тогтоосон байдаг. “Эрүүл мэндээ хамгаалуулах” эрх мөн нийгэм эдийн засгийн чухал эрхийн нэг юм. Тухайн эрхийн хэрэгжилт бодитой байх эсэх нь мэдээж аливаа улсын эрүүлийг хамгаалах тогтолцооноос шууд хамаарах нь дамжиггүй. Хэдийгээр эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн баталгааг урьд өмнөх шиг төр дангаараа даахаа больж хувь хүн, түүнийг ажиллуулж буй байгууллага, аж ахуйн нэгж мөн зохих үүрэг хүлээдэг болсон ч нийгмийн эмзэг хэсгийнхэн гэгддэг өндөр настан, хүүхдүүд, хөдөлмөрийн чадваргүй иргэд гэх мэт хүмүүсийн даатгалын хураамжийг төр хариуцдаг байна. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх, Хүн ямар ч үед эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, түүнийгээ хамгаалуулах эрхтэй. Энэ нь иргэн бүрээс засаг төрд хандаж хэрэгжүүлдэг үндсэн эрхүүдийн нэг юм. Уул эрхийг Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 6-д “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол журмыг хуулиар тогтооно” хэмээн бэхжүүлж, эрхийг хангах арга замыг Монгол улсын Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хуулиар тогтоожээ. Эрүүл мэндээ хамгаалуулах нь эмнэлгийн тусламж авах, эмчлэн сувилуулах үйлчилгээгээр хангагдах бүрэн боломжтой байх явдал. Эрүүл мэндийн даатгалтай нөхцөлд түүний шаардалагад тохирсон эм, тариа, эмнэлгийн анхан шатны үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангагдана. Эмнэлгийн тусламж үйлчилгээ зарим нөхцөлд төлбөртэй байх боловч тэр нь хүний эрүүл мэндээ хамгаалуулах зүй ёсны шаардлагад нийцсэн байх учиртай. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжоор тухайн эрхийн хэрэгжих боломж, нөхцөл, журмыг тодорхой заасан байдаг. Үүний зэрэгцээ төрөөс хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, хамгаалах хөтөлбөрийг санхүүжүүлж, төрийн, орон нутгийн, хувийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх талаар нэгдсэн бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авах, хүний эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир спортыг хөгжүүлэх, хүрээлэн буй эрүүл орчин, ариун цэвэр, халдваргүйжилтийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг дэмжин урамшуулж байдаг нь хүний эрүүл мэндээ хамгаалах эрхийн баталгааг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Сурч боловсрох эрх. Аливаа иргэний сурч боловсрох эрх нь бүх шатны сургуульд суралцаж суурь болон мэргэжлийн боловсрол эзэмших, сургуулиа өөрөө сонгох, зохих шаардлага хангахуйц сургалтад хамрагдах, мэдлэг, мэргэжлийн түвшингээ дээшлүүлэхэд чиглэгдсэн дэмжлэг туслалцаа авах, сурч боловсорсны үр шимийг хүртэх зэрэг агуулгыг илэрхийлнэ. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д “Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” хэмээн заасныг Боловсролын тухай хууль, Дээд боловсролын түхай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай болон бусад холбогдох хууль эрхийн актаар баталгаажуулжээ. Иргэдээс сурч боловсрох эрхээ хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурч боловсрох орчныг сайжруулах, сургалтын төлбөрийг тогтмолжуулах, төрийн сан, зээлээр суралцах боломжийг хангах, сургууль завсардалтыг гаргуулахгүй байх, багшлах боловсон хүчнийг чадавхижуулах зэрэг юм. Соёл, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрх. Монгол улсын иргэн хэн боловч соёлын амьдралд чөлөөтэй оролцох, шинжлэх ухааны болон урлаг, соёл, утга зохиолын бутээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх, зохиогчийн эрхээ хамгаалуулах, соёл, урлагийн үйлчилгээ, ном, сонин сэтгүүлээр хангагдах, түүнийг олж авах өргөн боломж, нөхцөлтэй байх эрхтэй. Сэдэв 6 Бүлгийн эрх Сэдвийн зорилго: Бүлгийн эрхийн талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: · Бүлгийн эрхийн тухай ойлголт · Хүүхдийн эрхийн тухай ойлголт онцлог · Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин · Эмэгтэйчүүдийн эрхийн ойлголт · Эмэйгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин · Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх · Үндэсний эрхийн тухай ойлголт онцлог · Цөөнхийн эрхийн тухай ойлголт Бүлгийн эрх Олон улсын хүний эрхийн билльд заасан олон эрхүүд нь хувь хүнд чиглэгдсэн байдлаар томъёологдсон байдаг. Тухайлбал: хүн бүр өмчтэй байх , хүн бүр сурч боловсрох эрхтэй г.м. Хүний эрх нь ихэвчлэн хувь хүн бүрийн тухайд яригддаг боловч нийгмийн адил бүлэгт хамаардаг хүмүүсийн нийтлэг эрх, тэдэнд түлгардаг нийтлэг бэрхшээл, түүнчлэн нийгэмд бүхэлд нь хамаатай буюу хамтын ашиг сонирхлыг хөндсөн асуудлууд ч хүний эрхтэй холбоотой байдаг. Тухайлбал, нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш бололцоо олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийн хувьд тэгш боломжтой байх нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг юм. Үүнтэй нэгэн адилаар байгаль орчныг цэвэр,
|