хууль бол шударга ёс

2012-06-06 - Багшийн эрдэм шинжилгээний бүтээл

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН АГУУЛГА

 

95.   Олон Улсын эрүүгийн эрх зүйн ойлголт

 

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ 

 

Олон улсын эрх зүйн үүсэл хөгжлийн хувьд боолын нийгмийн үед улс гүрнүүд гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллаж байжээ. МЭӨ 1296 онд Египетийн Фараон Рамсес II  болон Хеттудын хаан Хаттушил II-ын хооронд байгуулсан гэрээнд зааснаар хэрэв Рамсес II боолууддаа уурласан бөгөөд тэднийг номхоруулахыг хүсвэл түүнд Хаттушил тусална гэсэн байна. Харин ном зохиолуудад олон улсын эрүүгийн эрх зүйн тухай үзэл санаа нь XIX-XX дугаар зууны зааг дээр анх ярилцаж эхэлсэн байна. Дэлхийн II дугаар дайны дараа олон улсын эрүүгийн цэргийн шүүхийн дүрмүүд (Нюрнбергийн ба Токиогийн) батлагдсанаар олон улсын эрүүгийн эрх зүйн үүсэл хөгжлийн эхлэл тавигджээ. Түүний дараа гэмт хэрэгтэй тэмцэх талаар олон улсын хэд хэдэн гэрээ батлагдсан. Тухайлбал: Нэгдсэн Үндэстний Байгууллага 1945 онд байгуулагдаж улмаар олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх

 

 

асуудлыг гишүүн улс орнуудад дүрмийнхээ дагуу үүрэг болгосон байна. 1998 онд Ром хотноо олон улсын эрүүгийн шүүхийн дүрэм батлагдсан явдал нь гэмт хэрэгтэй тэмцэх талаар улс гүрнүүд идэвхтэй бөгөөд үр дүнтэй хамтран ажиллах боломжийг эрх зүйн хувьд баталгаажуулсан байна.

 

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ,

 ЗОХИЦУУЛАХ ЗҮЙЛ

 

Олон улсын эрүүгийн эрх зүй нь гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар улс гүрнүүдийн болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулж буй зарчим хэм хэмжээнээс бүрддэг олон улсын нийтийн эрх зүйн нэг салбар эрх зүй юм. Олон улсын эрүүгийн эрх зүй нь гэмт явдлаас урьдчилан сэргийлэх, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар улс гүрнүүдийн хамтын ажиллагааг зохицуулагч зарчим хэм хэмжээний систем юм.

Олон улсын эрүүгийн эрх зүй нь ОУЭЗ-н хэм хэмжээг зөрчсөн эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх талаарх олон улсын хамтын ажиллагааг зохицуулах хэм хэмжээ, зарчмын тогтолцоо юм. Тэгэхээр олон улсын гэмт явдал нь тодорхой  хугацаанд улс гүрний болон бусад нутаг дэвсгэрт үйлдсэн бүх гэмт хэргийн нийлбэр цогц юм.

Олон улсын гэмт явдалтай тэмцэх улс гүрнүүдийн хамтын ажиллагаа нь үйл ажиллагааны тодорхой чиглэлээр Олон улсын гэрээ байгуулах, гэмт явдалтай тэмцэх тусгай чиг үүрэг бүхий Олон улсын байгууллага дахь улс гүрний үйл ажиллагаа гэсэн үндсэн хоёр төрөлд хуваагддаг.

Нийгмийн хөгжил дэвшлийн гол нөхцөл нь гэмт явдалтай хийх үр дүнтэй тэмцэл юм. Хэдийгээр энэ үйл ажиллагаа улс гүрний дотоодын чиг үүрэгт хамаардаг боловч, гэмт хэрэг нь улс үндэстний төдийгүй олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл хэлбэрийг шаарддаг.

Олон улсын эрүүгийн эрх зүйн онцлог:

1.     Түүний зохицуулах зүйл нь олон улсын гэмт явдалтай тэмцэх улс гүрнүүдийн хамтын ажиллагаа байдаг.

2.     Олон улсын эрүүгийн эрх зүй иж бүрдэл шинжтэй байна.

3.     Олон улсын гэмт явдал, шийтгэлийг тодорхойлсон хэм хэмжээ нь эх сурвалжид тусгайлан заасан үед буцаан хэрэглэнэ.

 

 

4.     Түүний субъект нь улс гүрний зэрэгцээ хувь хүн, хуулийн этгээд байна.

5.     Түүний эх сурвалжид зохицуулах зүйлийн онцлогоос уялдан бүрэн системчлэгдэж чадаагүй.

Олон улсын эрүүгийн эрх зүйн зохицуулах зүйл:

Олон улсын эрүүгийн эрх зүйн зохицуулах зүйл нь улс гүрнүүдийн хоорондох гэмт хэрэгтэй тэмцэх харилцааг зохицуулдаг бөгөөд шүүн таслах ажиллагааг үндэсний шүүхэд хэрэгжүүлэх эрхтэй байдаг. Харин зарим хүнд гэмт хэргүүдийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнөөс Олон улсын эрүүгийн шүүх шүүн шийдвэрлэх эрхтэй.

Олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо:

Олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо нь дотоодын эрүүгийн эрх зүйгээс нөлөөлөн бүрэлдэн тогтсон. Өөрөөр хэлбэл дотоодын эрүүгийн эрх зүйн нэгэн адил ерөнхий анги, тусгай ангиас бүрддэг. Гэхдээ олон улсын эрүүгийн эрх зүй нь хөгжлийн шатанд явж байгаа бөгөөд зөвхөн эрүүгийн эрх зүйд хамаарах хэм хэмжээнээс бус эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй болон шүүхийн тогтолцоонд хамаарах бусад хэм хэмжээнээс бүрддэг.

 

Rounded Rectangle: Олон улсын эрүүгийн эрх зүйн
 тогтолцоо
Схем 1

 

 

 

 

 

 

 

 


                                                                                                                 

Rounded Rectangle: Гэмт хэргийн бүрэлдэхүүн
 

 

 

 

 


                                                                                                                                

 

 

Олон улсын эрүүгийн эрх зүйн зарчим:

Аливаа эрх зүйн өөрийн гэсэн зарчим хэм хэмжээг өөртөө агуулж байдаг. Эрх зүйн харилцааны Субъектүүдийн үйл ажиллагаандаа удирдлага болгон баримталдаг дүрэм журмыг хэлнэ. Өөрөөр хэлбэл зарчим гэдэг нь өөрийн үйл ажиллагаандаа удирдлага болгон баримталж байгаа үзэл санааны нийлбэрийг хэлдэг. Олон улсын эрүүгийн эрх зүйн зарчимд олон улсын нийтийн эрх зүйн үндсэн зарчмууд үйлчилдэг. Эдгээр зарчим нь үндэсний эрүүгийн эрх зүйд ч үйлчилдэг. Өөрөөр хэлбэл үндэсний эрх зүйн зарчим нь олон улсын эрүүгийн эрх зүйн зарчимд тусгалаа олсон байдаг.

Гэхдээ олон улсын эрүүгийн эрх зүйн өөрийн гэсэн онцлог зарчимтай. Үүнд:

1.     Гэмт явдалтай тэмцэх улс гүрнүүдийн хамтын ажиллагааны зарчим

2.     Олон улсын хууль ёсны зарчим

3.     Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим

4.     Шүүн таслах ажиллагааны ил тод байдлын зарчим

5.     Шүүхийн хараат бус, алагчлалгүй байх зарчим

6.     Гэм буруугүйн презумцийн зарчим

7.     Хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглох зарчим

8.     Цаазаар авах ялыг хязгаарлахыг хориглох зарчим

9.     Олон улсын гэмт хэрэг үйлдэгсдээс хүлээлгэх хариуцлага гарцаагүй байдлын зарчим

10.   Олон улсын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх зарчим. Олон улсын хэм хэмжээг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн хүний албан тушаал нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсвэл ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх нөхцөл болохгүй. Олон улсын эрүүгийн эрх зүйн дээрх зарчмуудын олон улсын гэрээ конвенцид тусгалаа олсон байдаг. Жишээлбэл: 1945 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Женевийн 1949 оны конвенцийн 1 дүгээр нэмэлт протокол, Нюрнбергийн Эрүүгийн цэргийн шүүхийн дүрэм, 1907 оны Гаагийн IV конвенци гэх мэт олон улсын гэрээ конвенцид тусгалаа олсон байдаг.

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ЭХ СУРВАЛЖ

 

Эх сурвалж гэдэг нь тухайн эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэр бөгөөд өөрөөр хэлбэл үндэсний болон олон улсын гэрээ конвенци, хууль, дүрэм журмыг ойлгоно.

 

Олон улсын эрүүгийн эрх зүйн эх сурвалж нь олон улсын нийтийн эрх зүйн эх сурвалж болох олон улсын гэрээ ба олон улсын заншил юм. Мөн түүнчлэн олон улсын байгууллагын шийдвэрүүд ч эх сурвалж нь болно. Түүнчлэн олон улсын цэргийн шүүхийн дүрмүүд олон улсын эрүүгийн эрх зүйд гол эх сурвалж болдог. НҮБ-ын Олон улсын шүүхийн дүрмийн 38 дугаар зүйлд эрх зүйн ерөнхий зарчмыг олон улсын эрх зүйн эх сурвалж гэж заасан байдаг. Энэхүү заалт нь ч гэсэн олон улсын эрүүгийн эрх зүйд эх сурвалж болохыг эрдэмтэд санал нэгтэй байдаг. Улс гүрнүүдийн хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд нь мөн олон улсын эрүүгийн эрх зүйн эх сурвалж болдог.

 

Олон улсын эрүүгийн эрх зүйн эх сурвалжийг дотор нь:

 

Схем №2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


*        Олон улсын /Түгээмэл/ эрх зүйн эх сурвалж:

Ш  НҮБ-ын  дүрэм, 1945 он

Ш  Нюрнбергийн цэргийн шүүхийн дүрэм, 1945 он

Ш  Токиогийн Олон улсын цэргийн шүүхийн дүрэм, 1946 он

Ш  Олон улсын цэргийн дүрэм /Югославын/, 1993 он

Ш  Руандагийн олон улсын шүүхийн дүрэм, 1994 он

Ш  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба эрүүгийн шүүхийн талаарх НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, зарчмын тухай мэдэгдэл, 1991 он

 

 

Ш  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба хууль зөрчигсөдтэй харьцах асуудлаарх НҮБ-ын их хурлын шийдвэрүүд /1955 оноос хойш 5 жил тутамд/

Ш  Эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллагын дүрэм, 1956 он

Ш  Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм, 1998 он

*        Тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулагдсан түгээмэл эх сурвалж:

Ш  Хар тамхийг хууль бусаар үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийн эсрэг тэмцэх тухай Гаагийн конвенци, 1912 он

Ш  Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэрлэх явдалтай тэмцэх тухай Женевийн конвенци, 1925 он

Ш  Боолчлолыг устгах тухай Женевийн конвенци,1926 он

Ш  Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэн цээрлүүлэх тухай Нью-Йоркийн конвенци, 1948 он

Ш  Хүн худалдах, янханчлалыг гуравдагч этгээд ашиглах явдалтай тэмцэх тухай конвенци, 1950 он

Ш  Мансууруулах бодисын тухай нэгдсэн конвенци, 1961 он

Ш  Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн эрх зүйн зөрчил ба бусад хууль бус үйлдлийн тухай Токиогийн конвенци, 1963 он

Ш  Цэргийн гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэнд үл тооцох тухай Нью-Йоркийн конвенци, 1968 он

Ш  Агаарын хөлгийг хууль бусаар булааж авах явдалтай тэмцэх тухай Гаагийн конвенци, 1970 он

Ш  Ухаан санаанд хүчтэй нөлөөлөх бодисын тухай конвенци, 1971 он

Ш  Иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монреалын конвенци, 1971 он

Ш  Апартейдийн гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэн цээрлүүлэх тухай Нью-Йоркийн конвенци, 1973 он

Ш  Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүсийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шийтгэн цээрлүүлэх тухай олон улсын конвенци, 1973 он

Ш  Хүн барьцаалах тухай гэмт хэрэгтэй тэмцэх тухай олон улсын конвенци, 1979 он

Ш  Нисэх буудлуудад үйлдэгдэх хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх тухай протокол, 1988 он

 

Ш  Тэсрэх бөмбөг ашигласан терроризмтой тэмцэх тухай конвенци, 1997 он

Ш  Терроризмтой тэмцэх тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, 1998 он

Ш  Терроризмтой олон улсын хэмжээнд тэмцэх тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, 2001 он

Ш  бусад

*        Үндэсний эрх зүйн эх сурвалж:

Ш  Монгол улсын Үндсэн хууль, 1992 он

Ш  Монгол улсын эрүүгийн хууль, 2002 он

Ш  Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он

Ш  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хууль, 1998 он.

*        Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ

Ш  Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ, 1989 он

Ш  Монгол Улсын Засгийн газар, БҮгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд иргэний хэргийн талаарх шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай гэрээ 1992 он

Ш  Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан улсын хоорондын хэлэлцээр, 1993 он

Ш  Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улсын хоорондын хэлэлцээр, 1993 он

Ш  Монгол Улс, Украйн Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, 1995 он

Ш  Гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ, 1997 он

Ш  Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний болон эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээ 1999 он

Ш  Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын гэрээ 1999 он

Ш  Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ 1999 он

 

Ш  Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ 2000 он

Ш  Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүлийн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ 2000 он

Ш  Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ 2001 он

Ш  Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ 2001 он

 

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ

Олон улсын эрүүгийн эрх зүйг олон улсын гэмт хэрэг олон улсын шинжтэй гэмт хэрэг гэж дотор ангилан авч үздэг. Энэ хоёр гэмт хэрэг дотроо өөр өөрийн гэсэн шинжийг агуулсан гэмт хэргүүдийг ангилан авч үзсэн байдаг. Олон улсын гэмт хэрэг гэдэг нь Олон улсын эрх зүйн зарчим хэм хэмжээг зөрсөн онц ноцтой олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлэл учруулсан, улс орон болон үндэсний оршин тогтнох үндсийг  нь хөндсөн хамгийн хүнд, ноцтой, олон улсын эрх зүйн хууль бус үйлдлийг хэлнэ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын эрх зүйн комиссын боловсруулсан улс гүрний хариуцлагын тухай төрөлжсөн хуулийн төслийн дагуу хүн төрөлхтний эсрэг олон улсын гэмт хэргийг дараах байдлаар тодорхойлсон.

“Олон улсын хамтын нийгэмлэгийн эсрэг гэмт хэрэг бөгөөд энэхүү ашиг сонирхлыг хангахтай холбогдуулан хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гарах олон улсын эрх зүйд харшилсан хууль бус үйлдлийг олон улсын гэмт хэрэг гэнэ.  хэмээн тодорхойлсон.

Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэргийн хувьд ямар ч хөөн хэлэлцэх хугацаа тогтоохгүй байхаар Ромын дүрмийн 29 дүгээр зүйлд тусгасан байдаг.

Олон улсын эрүүгийн эрх зүйн хэм хэмжээгээр хориглогдсон байдаг нийтлэг шинжээр нь Олон улсын эрүүгийн гэмт хэргийг дотор нь гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэргийн объект, онцлог шинжээр нь:

 

 

Ш  Олон улсын гэмт хэрэг

Ш  Олон улсын шинжтэй гэмт хэрэг гэж ангилна.

Олон улсын гэмт хэрэг нь - Энх тайвныг хангах, хувь хүнийг болон Олон улсын хамтын нийгэмлэгийн амин чухал ашиг сонирхолыг хамгаалахад үндэс суурь болох Олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнүүдийг хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой аюултайгаар зөрчсөнийг хэлнэ.

  1945 оны Олон улсын тусгай шүүх, Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэм болон бусад олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд дараах төрлийн үйлдлийг олон улсын гэмт хэрэгт хамааруулахаар заасан байдаг. Үүнд:

1.     Энх тайвны эсрэг гэмт хэрэг

2.     Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг 

3.     Цэргийн гэмт хэрэг

4.     Хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг эдгээр гэмт үйлдэлүүдийг хамруулахаар заасан байна.

Эдээр гэмт хэрэг 2002 оны 7 дугаар сарын 08-нд байгуулагдсан Олон улсын эрүүгийн шүүх шийдвэрлэдэг. Энэ шүүх нь Ромын дүрмийн үндсэн дээр байгуулагдсан.

Энэхүү Ромын шүүхийн дүрэм нь 1998 оны 7дугаар сарын 18-ны өдөр баталж 2002 оны 7 дугаар сарын 1-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Ромын дүрмийн дагуу шүүх нь Нидерланд улсын Гааг хотод байрладаг.

 

Ш  Энх тайвны эсрэг гэмт хэрэг:

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1947 оны 11 дүгээр сарын 3 ны тогтоолоор дайныг сурталчлах нь энх тайвны эсрэг гэмт хэрэгт  тооцогдоно гэж заасан. Мөн уг гэмт хэрэгт үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэх, зэвсэг хураах хэлэлцээрийг зөрчих, агаар мандал ба тэнгисийг их хэмжээгээр бохирдуулах нь энэ төрлийн гэмт хэрэгт багтаахаар заасан байна.

Олон улсын гэрээ хэлэлцээр, амлалтыг зөрчин түрэмгий дайн буюу дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, явуулах эсхүл эдгээр үйлдлийн аль нэгийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ерөнхий төлөвлөгөө буюу хувилдаанд оролцохыг энх тайвны эсрэг гэмт хэрэг гэнэ. 

 

 

 

Ш  Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг:

Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж төр болон үндэстэн оршин тогтнох үндэс болон хөгжих явцад ба олон улсын энхийн хамтын ажиллагаанд заналхийлсэн онц хүнд олон улсын гэмт хэргийг хэлнэ. Өөрөөр хэлбэл энгийн аливаа хүмүүст өргөн хүрээтэй буюу байнга халдах байдлаар санаатай үйлдэж байгаа дараах үйлдлийг хэлнэ.

1.     Алах

2.      устгах

3.     Боолчлох

4.     Хүн амыг албадан харьяаллаас гаргах буюу хүчээр нүүлгэн шилжүүлэх

5.     Эрүүдэн шүүх

6.     Шоронд хорих хүний эрх, эрх чөлөөг харгис хэрцгийгээр хасах

7.     Бэлгийн боолчлолд хүчээр оруулах

8.     Арьс өнгө үндэс угсаа харьяалал шашны бүлэг, үндэс угсаа, соёл хүйсийн болон Олон улсын эрх зүйн дагуу  тэвчиж үл болно гэж хүлээн зөвшөөрсөн арга хэлбэрээр мөрдөн мөшгөх

9.     Хүмүүсийг хүчээр сураггүй алга болгох

10.   Арьсны өнгөөр алагчлах гэмт хэрэг

11.    Хүчтэй зовиур шаналгаа учруулах буюу бие махбодид нь ноцтой гэмтэл учруулах, эсхүл санаа сэтгэлийн буюу бие махбодийн эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол санаатай учруулсан шинж чанартай хүмүүнлэг бус бусад үйлдлийг хамааруулна.

Эдгээр 11 төрлийн гэмт үйлдлийг Ромын дүрмийн 7 дугаар зүйлд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн тодорхойлжээ.

Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг нь ердийн гэмт хэргээс өөрийн шүүн таслах эрхийн хувьд 3 шинжээр ялгагдана гэж мөн Ромын дүрэмд заасан байна.

Ш  Үйлдэл: Энэ нь аллага өргөнөөр хийх эсвэл байнгын дайралт нь үндсэн хэсэг байна. Дайралт гэдэгт дайн төдийгүй мөн хүн амыг хүчээр нүүлгэн шилжүүлэх ба хууль ёсоор оршин сууж байгаа газар нутгаас нь үндэслэлгүйгээр хөөн зайлуулах зэрэг арга хэмжээ хамаарна.

 

 

Ш  Энгийн хүн амын эсрэг чиглэсэн байна: Үргэлжилсэн биш тохиолдлын шинжтэй, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн түвшинд хүрээгүй, шүүхээр мөрдөн мөшгөгдөөгүй үйлдэл байна. Энгийн хүн амын дунд цөөн тооны цэргүүд байх нь энгийн хүн амын эрх зүйн байдлыг нь үгүйсгэхгүй юм.

Ш  Аливаа үйлдэл нь улс болон байгууллагын бодлоготой зохицон үйлдэгдсэн байх ёстой: Тиймээс түүний төлөөлөгч болон тэдний өдөөн хатгасан этгээдүүд энэ үйлдлийг үйлддэг. Тухайлбал “золиосны баг”.

Ш  Цэргийн гэмт хэрэг:

 

Шүүх нь дайны гэмт хэргийн хувьд тухайлбал тэдгээрийг төлөвлөгөө буюу бодлогын хүрээнд, эсхүл тийм гэмт хэргийг өргөн хэмжээгээр үйлдсэн тохиолдолд шүүн шийдвэрлэх харьяалалд хамааруулна. Цэргийн гэмт хэрэг гэдэг нь дайны эрх зүйн болон заншлыг онцгой хүндээр буюу хүндээр зөрчсөн үйлдлийг хэлнэ.

Мөн түүнчлэн Ромын дүрмийн зорилгоор “Цэргийн гэмт хэрэг” гэж Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн ноцтой зөрчил, ялангуяа Женевийн холбогдох конвенцийн заалтын дагуу хамгаалагдвал зохих хүмүүс буюу эд хөрөнгийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг болон олон улсын эрх зүйгээр тогтсон зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэгдэх хэм хэмжээ заншлын хэм хэмжээг зөрчсөн дараах үйлдлийн аль нэгийг ойлгоно. Үүнд:

1.     Бусдыг санаатай алах

2.     Эрүү шүүлт тулга буюу биологийн туршилт хийх зэргээр хүнлэг бус харьцах

3.     Санаатайгаар хүчтэй зовоон шаналгах, бие махбодид нь буюу эрүүл мэндэд нь ноцтой гэмтэл учруулах

4.     Цэрэг дайны зайлшгүй шаардлага байхгүй байхад эд хөрөнгийг хууль бусаар, утга учиргүй буюу их хэмжээгээр устгах болон завших

5.     Цэргийн олзлогдогч буюу хамгаалалтад байгаа бусад хүнийг дайсагнагч гүрний зэвсэгт хүчинд хүчээр алба хаалгах

6.     Цэргийн олзлогдогч буюу хамгаалалтад байгаа бусад хүний шударга болон хэвийн шүүн таслах ажиллагаагаар хэргээ шийдвэрлүүлэх эрхийг нь санаатай хасах

7.     Хууль бусаар албадан гарах буюу шилжүүлэх, эсхүл эрх чөлөөг нь хууль бусаар хасах

8.     Хүнийг барьцаанд авах

 

Цэргийн гэмт хэргүүдийг тусгасан олон улсын гэрээ, конвенцууд:

Цэргийн гэмт хэргүүд анх олон улсын цэргийн шүүхийн дүрмүүдэд тусгагдаж байсан бөгөөд дараа нь уг асуудлаар Женевийн хэд хэдэн конвенци байгуулагдсан.

Ш  1949 оны “Дайнд олзлогсодтой харьцах тухай” олон улсын конвенци. Монгол улс 1958 онд нэгдэн орсон.

Ш  1949 оны “Дайны үед энгийн хүмүүсийг хамгаалах тухай” олон улсын конвенци. Монгол улс 1958 онд нэгдэн орсон.

Ш  1949 оны “Дайнд хэлмэгсдийг хамгаалах тухай” олон улсын конвенци (1977 оны Нэмэлт протоколуудын хамт) Монгол улс 1958 онд нэгдэн орсон.

 

Ш  Хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг:

 

Хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэрэг бөгөөд олон улсын цэргийн шүүхийн дүрэмд зааснаар дараах үйлдлүүд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Үүнд:

Ш  Алан хядах,

Ш  Хүйс тэмтрэх,

Ш  Боолчлох,

Ш  Цөллөгөнд явуулах, болон дайнаас өмнө буюу дайны явцад энгийн иргэдийн эсрэг үйлдсэн бусад харгислал,

Ш  Улс төрийн,

Ш  Арьс өнгөний болон шашин шүтлэгийн улмаас хүнийг мөрдөн мөшгих үйлдэл бөгөөд эдгээр гэмт үйлдэл нь үйлдэгдсэн улс гүрний дотоодын эрх зүйг зөрчсөн эсэхээс үл хамааран хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцно.

        Дараах олон улсын баримт бичиг хүмүүнлэгийн эсрэг гэмт хэргийг хориглосон байдаг. Үүнд:

Ш  1926 оны “Боолчлолыг устгах тухай” олон улсын конвенци (Женев). Монгол улс 1968 онд нэгдэж орсон

Ш  1956 оны “Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адил ёс тогтоох хэв заншлыг устгах тухай” олон улсын конвенци (Женев). Монгол улс 1968 онд нэгдэж орсон

Ш  1949 оны “Дайны үед энгийн хүмүүсийг хамгаалах тухай” олон улсын конвенци. Монгол улс 1958 онд нэгдэн орсон.

 

Ш  1949 оны “Дайнд хэлмэгсдийг хамгаалах тухай” олон улсын конвенци (1977 оны Нэмэлт протоколуудын хамт) Монгол улс 1958 онд нэгдэн орсон.

Олон улсын шинжтэй гэмт хэрэг нь: Үндэсний хууль дүрэмд харшлахаас гадна улс гүрний хоорондын хэв ёсны харилцааг хөндөн, хамтын ажиллагаанд нь ямар нэгэн хэмжээгээр хор хохирол учруулдаг гэмт үйлдлийг Олон улсын шинж чанар бүхий гэмт хэрэг гэнэ.

Олон улсын шинжтэй гэмт хэрэгт дараах гэмт үйлдэл хамаарна. Үүнд:

1.     Далайн дээрэм

2.     Боолын худалдаа, боолчлол

3.     Эмэгтэйчүүд хүүхдийн худалдаа

4.     Терроризм

5.     Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх

6.     Мансууруулах бодис хууль бусаар худалдах

7.     Хүмүүсийг барьцаанд авах

8.     Агаарын хөлөг онгоц булааж авах

9.     Садар самууны ном хэвлэл тараах зэрэг гэмт хэрэг хамаарна.

Олон улсын шинжтэй гэмт хэргийн төлөө хариуцлагыг улс гүрэн  биш хувь хүн хүүлнэ. Үүгээрээ олон улсын гэмт хэргээс ялгагдана.

Мөн хөлсний цэргийг Олон улсын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

1989 оны Хөлсний цэрэг элсүүлэх, ашиглах, санхүүжүүлэх, сургахын эсрэг тэмцэх тухай конвенци баталсан байдаг.

Олон улсын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн этгээдийг үндэсний шүүхээр цээрлүүлэн шийтгэдэг. Үүнээс гадна олон улсын зарим конвенци Тухайлбал: Барьцаанд авах явдалтай тэмцэх тухай (1979), Агаарын онгоцыг хууль бусаар булаан авахтай тэмцэх тухай Гаагийн конвенци (1970), Иргэний агаарын онгоцны аюулгүй байдлын эсрэг хууль бус ажиллагаатай тэмцэх тухай Монтреалын конвенци (1971), Мансууруулах, ухаан санаанд хүчтэй  нөлөөлөх бодисыг хууль бусаар хэрэглэхийн эсрэг (1988) зэрэг конвенцуудад дурдсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Олон улсын эрүүгийн байнгын шүүхэд шилжүүлж болохоор заасан байна.

Мөн түүнчлэн Монгол улсын Эрүүгийн хуульд зарим төрлийн гэмт хэрэг нь олон улсын шинжтэй гэмт хэргийг хуульчлан заасан тул эдгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг үндэсний хууль дүрэм болон үндэсний шүүхээр шийдвэрлэх боломжтой юм.  

 

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ГЭМТ ХЭРГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Олон улсын гэмт хэрэг нь хохирогчдын ашиг сонирхлыг төдийгүй бүхэл бүтэн олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхол хөнддөг.

 

Ш  Олон улсын гэмт хэргийн объект:

 

Бүх нийтийн энх тайван, хүн төрөлхтний аюулгүй байдал, улс гүрэн, үндэстэн ард түмний хоорондын найрсаг харилцаа, ард түмний өөртөө засан тогтнох эрх, дайны эрх зүй ба заншлын хэм хэмжээ, хүний болон олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан хүн төрөлхтний бусад үнэт зүйлс.

 

Ш  Олон улсын гэмт хэргийн объектив тал:

 

Олон улсын энх тайван, хүн төрөлхтний аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагаа, хүний эрх болон Олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан хүн төрөлхтний бусад үнэт зүйлст халдсан үйлдэл эс үйлдхүй байна.

Энэ талаараа нийтлэг эрүүгийн хэргээс ялгагдах зүйл тун бага бол энх тайвны эсрэг, цэргийн болон Олон улсын бусад гэмт хэрэг нь нэн олон хүн, хуулийн этгээд, улс орныг салбарласан нарийн төвөгтэй үйл ажиллагаа бөгөөд хэд хэдэн орны нутаг дэвсгэр дээр удаан хугацааны турш явагддаг онцлогтой.

Олонх гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хор уршиг учирсан эсэхээс үл хамааран гүйцэд үйлдсэн байхаар томьёологдсон бөгөөд энх тайвны эсрэг хуйвалдаан хийх, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, боолчлол зэрэг.

Нөгөө талаар дийлэнх гэмт хэргийн хор уршиг нь үлэмж цэр хүрээтэй, хүмүүст хэмжээлшгүй их эд материалын ба зан суртахууны хор хохирол учруулдгаараа өвөрмөц байдаг.  

 

Ш  Олон улсын гэмт хэргийн субъект:

 

 Олон улсын гэмт хэрэг үйлдсэнээс хариуцлага хүлээх субъект нь олон улсын эрх зүйн субъект болох улс гүрэн, олон улсын байгууллага, хувь хүн, байна. Улс хэлбэрийн тогтолцоо, өөрийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа үндэстэн ард түмэн, олон улсын байгууллага зэрэг субъектүүд материаллаг бус улс төрийн

 

хариуцлага хүлээдэг харин хувь хүн олон улсын эрүүгийн хариуцлага хүлээдэг. Хариуцлагын харилцаа нэг талаас гэмт хэрэг үйлдсэн улс ба нөгөө талаас бүх улс гүрний хооронд үүсдэг.  

 

Ш  Олон улсын гэмт хэргийн субъектив тал:

 

Олон улсын гэмт хэргийн Субъектив тал нь хэрэв өөрөөр заагаагүй бол аливаа этгээд зөвхөн санаатайгаар болон зориуд үйлдсэнийг тодорхойлох объектив талын шинжийг агуулсан нөхцөлд шүүхээс шүүн шийдвэрлэх гэмт хэрэг үйлдсэний төлөө эрүүгийн хүлээлгэх хариуцлага болон ял оногдуулна. Энэ зүйлийн зорилгоор тухайн этгээдийг дараах тохиолдолд зориуд буюу санаатай үйлдсэн гэж үзнэ. Үүнд:

Ш  Хэргийн хувьд тухайн этгээд тийм хэрэг үйлдсэн

Ш  Хор уршгийн хувьд тухайн этгээд тийм хор уршиг учруулсан буюу үйл явдлын хэвийн явцад тэр нь учирна гэдгийг мэдэж байсан.

Энэ зүйлийн зорилгоор “зориуд” гэдэг нь нөхцөл байдал буй болж буюу хор уршиг үйл явдлын хэвийн явцад буй болно гэдгийг ойлгож байхыг хэлнэ.

Мөн олон улсын эрүүгийн хэргүүдийг нарийн тодорхой зорилгоор шууд сэдэлтээр үйлдэнэ. Тухайн субъект хийсэн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлаж байсан эсэх, уг гэмт хэргийн зорилго, сэдэлтийн тухай асуудлыг зөвхөн үйлдэл эс үйлдхүйн шинж чанараар төдийгүй мөн бичиг баримтаар нотолно.

Төрийн гэм бурууг тодорхойлох асуудал илүү нарийн төвөгтэй. Энэ нь сэтгэл зүйн бус, харин нийгэм улс төрийн ба хууль зүйн ойлголт учраас бие хүний бурууг тодорхойлох шалгуурыг хэрэглэж болдоггүй.

 

Ш  Гэмт хэрэг хамтран үйлдэх хэлбэр:

Олон улсын эрүүгийн гэмт хэрэгт хамтран оролцох асуудал дотоодын эрүүгийн эрх зүйтэй ижил төстэй институтээс урган гарах бөгөөд энэ нь хоёр ба түүнээс олон гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар хамтран оролцохыг хэлнэ. Гэмт хэрэгт хамтран оролцох өвөрмөц хэлбэр нь олон улсын Цэргийн шүүхүүдээс зэмлэн буруушаасан хуйвалдаан бөгөөд хамтран оролцох энэ хэлбэр нь түрэмгий дайнд бэлтгэх, явуулахад нийтлэг юм.

 

 

Өвөрмөц онцлогуудын дотроос:

Ш  Улс орнуудын хамтын оролцоо гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирах, хамжих

Ш  Цэргийн шүүхүүдээс зэмлэн буруушаасан хувилдаан

Ш  Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан бусад байдал.

Гэмт хэргийн хамтран үйлдэх хэлбэр нь:

1.     Энгийн хамтын оролцоо

2.     Зохион байгуулалттай оролцоо

3.     Гэмт байгууллагын хэлбэрээр хамтран оролцох гэсэн хэлбэртэй.

Энгийн хамтын оролцоо:  Субъектүүд нь гэмт хэргийн объектив талыг бүрдүүлэх шууд идэвхтэй гүйцэтгэнэ. Ийм оролцоо нь мансууруулах бодист холбогдох гэмт хэрэг, контрбанд (улсын хилээр хууль бусаар зүйл гаргах), мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдвэрлэх, далайн дээрэм хийх зэрэг гэмт хэрэг хамаарна. 

Зохион байгуулалттай оролцоо: Олон улсын алан хядах ажиллагаа, мансууруулах бодист холбогдох гэмт хэрэг, хөлсний цэрэг элсүүлэх болон олон улсын шинжтэй бусад гэмт хэрэг түгээмэл байна.

Гэмт байгууллагын хэлбэрээр хамтран оролцох: Олон улсын шинжтэй гэмт хэрэг түгээмэл. Гэмт байгууллагууд нь нарийн бүтэцтэй, тив дамжсан цар хүрээтэй, асар олон этгээдийн хүч чармайлтыг зохицуулдаг, урт хугацаанд тогтвортой ажилладаг зэрэг онцлогтой.

 

ОЛОН УЛСЫН ШҮҮХ

 

НҮБ-ын үндсэн нэг байгууллага юм. Үйл ажиллагаандаа НҮБ-ын дүрэм, түүний салшгүй хэсэг болсон олон улсын шүүхийн дүрмийг удирдлага болгодог. Олон улсын шүүх нь ямар уулсын харьяат байхаас үл хамааран сонгогдсон, зөвхөн өөрийгөө төлөөлдөг 15 шүүгчээс бүрддэг. Шүүгчдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл олонхын саналаар 9 жилийн хугацаатайгаар сонгодог. Шүүхийн бүрэлдэхүүний гуравны нэгийг гурван жил тутам шинэчилдэг. Шүүгчид улиран сонгогдож болно. 

Шүүгчийн дарга болон орлогч даргыг 3 жилийн хугацаагаар сонгоно. Гол үүрэг нь улс хоорондын маргааныг олон улсын хууль зүйн дагуу шийдвэрлэхэд оршино.

 

Гэхдээ шүүх маргалдагч талуудын зөвшөөрлөөр хэрэг хэлэлцдэг зарчимтай. Олон улсын шүүх хуралдаанд  оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь эцсийнх байж талууд заавал биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг дахин авч хэлэлцэх асуудал нь зөвхөн урьд нь үл мэдээлж байсан онцгой чухал нөлөө үзүүлж болохуйц  нөхцөл байдал гарсан үед л авч хэлэлцэнэ. Олон улсын шүүх түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл болон дүрмээр эрх олгогдсон бусад байгууллагын захиалгаар хуулийн асуудлуудаар зөвлөмж гаргах үүрэгтэй. Зөвлөмж нь заавал биелүүлэх хүчингүй ч чухал ач холбогдолтой байдаг. Олон улсын шүүхийн албан ёсны хэл нь франц, англи хэл болно. Төв нь Нидерланд улсын Гааг хотод байрладаг.

 

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХ

Олон улсын хамтын нийгэмлэгийн санаачилгаар байгуулагдсан байнгын үйл ажиллагаатай эрх зүйн институт бөгөөд олон улсын эрх зүйн хамгийн хүнд, ноцтой гэмт хэрэгт тооцогддог төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, цэргийн гэмт хэрэг, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдийг шүүхийн журмаар мөрдөн мөшгих, шүүн шийдвэрлэх үүрэг, зорилго бүхий бие даасан байгууллага.

Шүүх нь Нидерландын Гааг хотноо байрладаг. Олон улсын эрүүгийн шүүхийн “ромын” дүрмийн эх бичвэрийг 1998 оны 7 дугаар сард Дипломат бага хуралд оролцогч улсуудын дийлэнх олонхын саналаар хүлээн зөвшөөрч баталсан. 120 улс дэмжиж санал өгсөн бол 7 улс эсрэг санал өгч 21 улс түдгэлзсэн байна. Эсрэг санал өгсөн улсын тоонд АНУ, Хятад, Япон, Энэтхэг зэрэг улс орсон байна.

Уг олон улсын шүүх үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зурах эрх 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нээлттэй байх хугацаанд 139 улс гарын үсэг зурснаас Монгол улс 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурсан байна. Тус “Ромын” дүрэм нь 60 улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр болохоор гэрээнд заасан. Өөрөөр хэлбэл Дүрмийн 126 дугаар зүйлд зааснаар 60 улс батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн баталсан буюу нэгдэн орсон баримт бичгийг Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгснөөс хойш 60 хоногийн дараах эхний сарын эхний өдөр хүчин төгөлдөр болно гэж заажээ. 2002 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улс дээрх 60 улсын тоонд багтан соёрхон баталсан тухай жуух бичгээ Дипозиторид хадгалуулахаар өгсөн билээ.

 

2002 оны 6 дугаар сарын 10-ны байдлаар уг дүрмийг 67 улс соёрхон батлаад байна. Ази тивийн бүсээс зөвхөн Монгол, Таджикстан л үүсгэн байгуулагдсан 60 улсын тоонд багтжээ. Олон улсын шүүх нь тэргүүлэгчид болох Ерөнхийлөгч, I дэд ерөнхийлөгч, II дэд ерөнхийлөгч (тус бүр “ жилээр сонгогдоно), давж заалдах (5-с дээш тооны шүүгчээс), шүүхийн хэлтэс (6-с доошгүй шүүгч), урьдчилсан ажиллагааны хэлтэс (6-с доошгүй шүүгч) тус тусын танхимтай, Прокурорын  алба, нарийн бичгийн дарга нарын газар болон 5 жилээр сонгогдсон нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргын орлогч гэсэн бүтэцтэй байгуулагдсан байна.

Монгол улсын Их Хурлаас Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн дүрмийг 2002 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр соёрхон баталж, улмаар олон улсын хамтын нийгэмлэгийн санаа сэтгэлийг түгшээсэн олон улсын хамгийн хүнд бөгөөд ноцтой гэмт хэрэг үйлдэгч этгээд болон хамсаатан, оролцогчдын хэргийг шүүн хэлэлцэж ял оноох эрх мэдэл бүхий, бие даасан, байнгын үйл ажиллагаатай Шүүхийг байгуулагч улс орон болсон билээ. Шүүхийн гишүүн улс болсноор манай улс энхийг эрхэмлэгч бусад улс оронтой эрхийн туслалцааны чиглэлээр харилцаагаа өргөжүүлэх, энэ чиглэлээр олон талт хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцох, мөн түүнчлэн олон улсын эрх зүйн чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэх, дадлагажуулахад дөхөм үзүүлэх өргөн боломж нээгдэж байгаа билээ.  

Ромын дүрмийн дагуу уг шүүхэд дараах гэмт хэрэг харьяалагдана

Ш  Төрлөөр устгах гэмт хэрэг

Ш  Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг

Ш  Цэргийн гэмт хэрэг

Ш  Түрэмгийллийн гэмт хэрэг хэргийг харьяалан шийдвэрлэнэ.

Шүүхийн албан ёсны хэл  англи, араб, орос, хятад франц, хэл бөгөөд ажлын хэл нь англи ба франц хэлээр явагддаг.

Тус шүүх нь нийт 18 шүүгчээс бүрдэх бөгөөд шүүгч, прокурор, прокурорын орлогч, нарийн бичгийн дарга, орлогчийн хамт албан тушаалдаа орохын өмнө үүргээ шударга бөгөөд үнэнчээр биелүүлэх талаар тангараг өргөсөн байна.

Гишүүн улсууд шүүгчдийн бүрэлдэхүүн бүрдүүлэхдээ дараах байдлыг анхааран үздэг:

Ш  Дэлхийн эрх зүйн үндсэн системийн төлөөлөл

Ш  Газар зүйн шударга төлөөлөл

Ш  Нэг улсаас хоёр иргэн байх ёсгүй

 

Ш  Эрэгтэй эмэгтэй болон эмэгтэй шүүгчдийн төлөөлөл шударга байх.

Шүүгчээр ажиллах шүүгчид дараах шаардлага тавьдаг:

Ш  Шүүгч өөрийн улсын шүүхийн өндөр албан тушаалд томилогдоход тавигдах шаардлагыг хангасан шударга, хараат бус, өндөр ёс суртахуунтай хүн байна:

Ш  Эрүүгийн болон байцаан шийтгэх эрх зүйн салбарт нэр хүндтэй бөгөөд шүүгч, прокурор, өмгөөлөгч хийх буюу эрүүгийн шүүн таслах ажиллагааны өөр төсөөтэй шинж чанартай ажлын шаардлагад нийцсэн хэмжээнд туршлага эзэмшсэн байх:

Ш  Олон улсын эрх зүйн холбогдох салбарт тэр тусмаа олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн болон Хүний эрхийн салбарт нэр хүнд бүхий хүлээн зөвшөөрөгдсөн байх мөн түүнчлэн Шүүхийн ажиллагаатай холбоотой хууль зүйн үйл ажиллагааны мэргэжлийн өргөн туршлагатай байх:

Ш  Ажлын нэг хэлийг төгс мэддэг бөгөөд чөлөөтэй ярьдаг байх зэрэг шаардлагыг хангасан хүнийг шүүгчээр томилон ажилуулдаг.

Олон улсын шүүх НҮБ-ын олон улсын шүүхээс ялгагдах гол онцлог нь НҮБ-ын олон улсын шүүх нь зөвхөн улс гүрэн хоорондын маргааныг шийдвэрлэн заавал биелэгдэх эрх зүйн хүчин чадалтай шийдвэр гаргахаас гадна зөвлөмжийн шинж чанартай дүгнэлт гаргадаг НҮБ-ын үндсэн байгууллагын нэг юм. Харин олон улсын эрүүгийн хэргийн шүүх нь хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн буруутан хувь хүнийг мөрдөн байцаах, ял оноон шийтгэх эрх бүхий байгууллага юм.

Олон улсын  шүүх нь байнгын ажиллагаатай, үйл ажиллагаа явуулдгаараа Токио, Нюрнбергийн цэргийн тусгай шүүх, Югослав болон Руандагийн эрүүгийн шүүхээс ялгаатай мөн цаазаар авах ял оногдуулдаггүйгээрээ цэргийн Ad hoc олон улсын эрх зүйн субъектийг хүлээн зөвшөөрөх нэг хэлбэр юм бөгөөд улс буюу засгийн газрууд нь харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх сонирхолгүй боловч тодорхой, ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхийн тулд түр зуурын албан ёсны харилцаанд орох тохиолдолд “эд хок” хүлээн зөвшөөрөх асуудал гардаг бөгөөд тухайн харилцааны хүрээнээс хэтэрсэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй тусгай шүүхээс ялгаатай.

 

 

 

Үндэсний шүүхээс олон улсын эрүүгийн шүүх нь хил дамнасан гэмт хэрэг, өөрийн улсаас зугтан гарсан гэмт үйлдэл хийсэн этгээдийг мөн дархан эрхтэй этгээдийг шүүн таслах чадвартайгаараа тус тус ялгаатай.

 

Схем №3

Rounded Rectangle: Олон улсын эрүүгийн шүүхий бүтэц
 

 

 


                                                                                                                       

 

 

 

 

 

 


Rounded Rectangle: II дэд ерөнхийлөгчRounded Rectangle: I дэд ерөнхийлөгч       

 

Rounded Rectangle: Урьдчилсан ажиллагааны хэлтэс
Rounded Rectangle: Нарийн бичгийн дарга
 

 

 

 


                                                                                                                                        

Rounded Rectangle: Нарийн бичгийн даргын орлогч
 

 

 

 


Rounded Rectangle: Нарийн бичгийн даргын орлогч

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН

ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах үйл ажиллагааны явцад сэжигтэн яллагдагч, хохирогч, гэрч болон хэргийн нотлох баримт  бусад баримт бичиг өөр улсын нутаг дэвсгэр дээр байх явдал сүүлийн үед нэлээдгүй гарч байна. Үүнтэй уялдан олон улсын эрүүгийн эрх зүйд эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцаа бий болж байна.

 

Үүнтэй уялдуулан улс гүрнүүдийн хооронд гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх асуудал өөрийн эрхгүй тулгардаг улс гүрний төр нь өөрийн иргэдийн эрхийг хамгаалах нь төрийн үүрэгтэй шууд холбоотой байдгаар илэрдэг. Нөгөө талаар тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг улс гүрэнд шилжүүлж өгөх нь улс гүрний үүрэг биш эрхийн асуудал байдаг. Ийм учраас улс гүрнүүд өөр хоорондоо эрх зүйн туслалцаа үзүүлэх буюу гэмт хэрэгтэнг шилжүүлэх талаар хоёр улсын хооронд гэрээ байгуулах явдал сүүлийн үед нэлээдгүй гарч байна. Эрх зүйн ийм туслалцаа үзүүлэх дүрмүүдийг нэгтгэн жигдрүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1990 онд Эрүүгийн хэргийн талаар үзүүлэх эрх зүйн туслалцааны  тухай үлгэрчилсэн гэрээг боловсруулсан.  Үүнд:

1.     Хүсэлтийн агуулга, түүнийг биелүүлэх

2.     Баримт бичиг хүлэн авах журам

3.     Баривчлагдсан этгээдээс нотлох баримтыг авах

4.     Түүнийг нэгжих, саатуулах болон бусад асуудлуудыг тусгасан.

  Хэрвээ эрх зүйн туслалцаа үзүүлэх явдал нь тухайн улсын бүрэн эрхт байдал, нийгмийн ашиг сонирхолд нь хор хохирол учруулж байвал, мөн үйлдэгдсэн хэрэг нь цэргийн гэмт хэрэг бол хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж болох талаар заасан. Дээрх баримт бичгийн зэрэгцээ гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай үлгэрчилсэн дүрэм мөн батлагдсан. Эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн туслалцаа нь дээрх үйл ажиллагаануудын зэрэгцээ

-       Нэгжлэг явуулах

-       Эд мөрийн нотлох баримтыг бэхжүүлэх, шилжүүлэх

-       Баримт бичгийг олгох

-       Шинжилгээ, байцаалт, шүүхийн үзлэг явуулах

-       Ял шийтгэлийн талаарх мэдээллийг олгох

-       Гарын хээг илгээх гэх мэт асуудлуудыг хамаарч болно.

ГЭМТ ЭТГЭЭДИЙГ ШИЛЖҮҮЛЭН ӨГӨХ ЭКСТРАДИЦ

 

Гэмт этгээдийг шилжүүлэх асуудлыг улс гүрний үндэсний хууль тогтоомж болон холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулдаг журамтай. Гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх нь өөрийн улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа хувь хүнийг нутаг

 

 

дэвсгэр дээр нь гэмт хэрэг үйлдсэн эсвэл түүнийг харьяалах улсынх нь хүсэлтээр эрүүгийн хариуцлагад татах болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор шилжүүлэх явдал юм.

Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн үзэл баримтлал ёсоор гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх нь улс гүрний үүрэг биш эрх юм.

Гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх талаар олон улсын эрх зүйн актад тусгайлан заасан нөхцөлүүд:

1.     Зөвхөн гэрээнд заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэгтнийг шилжүүлэн өгөх. Ихэнх гэрээнд ийм гэмт хэргийн жагсаалт эсвэл шалгуурыг заасан байдаг. /шилжүүлэх гэмт хэргийн төлөө хэрэгтэнд 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулах/

2.     Шилжүүлэн өгөх этгээдийн үйлдсэн зөрчил нь хүсэлт гаргагч болон хүсэлт хүлээн авагч улсуудын хуулиар гэмт хэрэгт тооцох

3.     Тухайн этгээдийг зөвхөн шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага татах, ял оногдуулах. Дээрх үүргийг хүсэлт гаргасан улс өөртөө хүлээх учиртай. Үүнтэй уялдан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, шүүхийн шийдвэрийг биелүүлж үл болох хугацаа, шүүхийн шийдвэрийг биелүүлж үл болох хугацаа, өршөөл, уучлал, цагаатгах шийдвэр нь шилжүүлэн өгөх үйл ажиллагаанд нөлөөлж болно. Гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай 1957 оны Европын конвенцид үйлдсэн гэмт хэргийн төлөө хүсэлт гаргагч улсад цаазаар авах ялаар шийтгэх бололцоотой бол тухайн улсаас уг этгээдэд дээрх ялыг хэрэглэхгүй байх тухай баталгаа авсны үндсэн дээр шилжүүлэх ажиллагааг зөвшөөрч болохоор заажээ.

Гэмт этгээдийг шилжүүлж өгөхөөс татгалзах үндэслэл:

1.     Өөрийн иргэдийг

2.     Улс төрийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг

3.     Улс төрийн орогнох эрх авсан этгээдийг

4.     Үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө ялаа эдэлсэн бол

5.     Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол

6.     Шилжүүлэн өгсөн этгээдэд тухай улс нь эрүү шүүлт тулгах, баттай үндэслэл байгаа бол гэсэн үндэслэлүүд байвал тухайн гэмт этгээдийг шилжүүлж өгөхөөс татгалзана.

 

 

 

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ЯЛ

       

Олон улсын эрүүгийн эрх ба дотоодын эрх зүйн санкцийг ялган ойлгох шаардлагатай. Учир нь олон улсын эрүүгийн эрх зүй нь олон улсын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж байгаа хариуцлага юм. Олон улсын эрүүгийн эрх зүйд  санкцийг голчлон гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцон ял шийтгэвэл зохихыг тогтоосон олон улсын гэрээ, конвенцид шууд заасан байдаг.

Тухайлбал: Олон улсын эрүүгийн шүүхийн ромын дүрэмд зааснаар “Хэрэв яллагдагчийн гэм бурууг тогтоосон нөхцөлд Шүүхийн танхим холбогдох ял оногдуулах тухай асуудлыг хянан шийдвэрлэх бөгөөд шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн нотлох баримт болон ял оногдуулахад холбогдол бүхий материалыг анхааралдаа авч ялыг нийтэд болон боломжтой үед яллагдагчийг байлцуулан сонсгохоор заасан байна”.

Мөн Олон улсын цэргийн шүүхийн 1945 оны дүрмийн 27, 28-р зүйлүүдийг дурдаж болох бөгөөд мөн энд нэмэлт ял болгон “яллагдагчийн дээрэмдсэн эд хөрөнгийг хураахаар” заасан байна.

Энх тайван хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг төрөлжүүлэн дүрэмд Санкцийн тухай ер дурдаагүй, энэ асуудлыг дотоодын эрүүгийн эрх зүйгээр шийдвэрлэнэ.

Олон улсын шинжтэй гэмт хэргийг дотоодын шүүхээр шийдвэрлэх учраас үндэсний эрх зүйн санкц нь Олон улсын эрүүгийн эрх зүйд тэргүүлэх байр эзэлнэ.

Олон улсын эрүүгийн шүүхээс гэмт хэргийн нийгмийн хор, аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан дараах ял шийтгэнэ.

Ш  30 жил хүртэл хорих ял

Ш  Хүнд ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон үед гэм буруутай этгээдийн хувийн байдал болон хэргийн хүнд ноцтой чанарыг харгалзан насаар нь хорих ял

Ш  Торгох ял

Ш  Гэмт хэргээс олж авсан орлого, эд хөрөнгийг хураах гэсэн ялын төрлийг хэрэглэдэг харин цаазаар авах ялыг хэрэглэдэггүй.

Учир нь цаазаар авах ял нь хүний амьд авах эрхэнд халддаг бөгөөд энэхүү конвенци нь 1948 оны “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” болон

1966 оны “Иргэний ба Улс төрийн эрхийн тухай пакт” түүний 1989 оны 2-р протоколд харшлах цаазаар авах ялыг дээрх дүрэмд огт тусгаагүй байна.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 23 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax