аюулгүй тэнцвэртэй байлгах нь бүх хүн төрөлхтөний амьдралын үндэс болдог.
Нийгэмд нийтлэг ашиг сонирхол, нийтлэг бэрхшээлтэй олон бүлэг байж болно. Жишээ нь, эмэгтэйчүүд, хүүхэд, тахир дутуу хүмүүс, үндэсний цөөнх г.м.
Эдгээр бүлэгт хамаарах хүн тус бүр хүний бүхий л эрх, эрх чөлөөг адил эдлэх эрхтэй. Харин тэдний онцлог байдлаас шалтгаалж тэдэнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай болдог.
Нийгмийн бүлгүүд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй олон байдаг. Өмнө өгүүлсэнчлэн хэдийгээр нийгмийн эдгээр бүлгуүдэд хамаарах хүн бүр хувь хүний хувьд хүний бүхий л эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэй боловч ...