хууль бол шударга ёс

2012-06-05 - Бизнесийн эрх зүй лекц

Лекц 4

Хоршоо, түүний эрх зүйн зохицуулалт

·         Хоршооны тухай ойлголт

·         Хоршоог байгуулах бүртгэх журам

·         Хоршооны эд хөрөнгийн ба удирдлагын эрх зүйн зохицуулалт

·         Хоршооны эрх зүйн байдал

 

1. Хоршооны тухай ойлголт

           Хүн төрөлхтөн  хамтран аж төрөх явцдаа хоршоо хоршоолол гэсэн ойлголтыг бий болгосон ба энэ нь угтаа үйлдвэрлэл үйлчилгээг хамтдаа хөтлөх гэсэн утга санааг илэрхийлж ирсэн байна.

           Хоршоолох хөдөлгөөн 17-р зууны үед Францад

           18-р зууны үед Англид

           20-р зууны үед Германд бий болсон байна.  Хүмүүсийн харилцан, хамтран үйлдвэрлэл үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах хэлбэр нилээд дээр үеэс байсан боловч сонгодог хэлбэр нь  дээрх үеүдэд үүссэн гэж үздэг байна.  Монголчууд янз бүрийн агуулга хэлбэртэй ахин үйлдвэрлэлийг тухайн хэлбэрт тохирсон арга замаар хамтран хоршиж хийснээр эдүгээг хүрсэн.  Жишээ нь: хамтран малаа маллах, хамтран хадлан тэжээлээ бэлтгэх, мал ноослох г.м  хэлбэрээр илэрч байв.

           Монгол Улсын иргэний  36.4-ийн хуульд хоршоог дараах байдлаар тусгаж өгсөн байна.

Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн  хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ. Хоршоо нь хувиараа эрхлэх натурал аж ахуйтай харьцуулбал илүү боловсронгуй хэлбэр юм.

           Учир  хүмүүс эдийн засаг, нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээ ашиг сонирхолоо хамтран илэрхийлэх нь : үр дүнтэй бөгөөд олуулаа нийлж нэг зүйлд хөдөлмөр хүчээ шингээх нь үр дүнтэй байдгаас урган гарсан байна. Монгол Улсад албан ёсоор 20-р зууны дунд үед хоршоолох хөдөлгөөн үүссэн бөгөөд гол онцлог нь хоршоологчид сайн дурын үндсэн дээр бус тухайн нийгмийн даралт шахалтын үндсэн дээр  малаа  зайлшгүй нийгэмчлэх улмаар хоршоолох хэлбэрээр хариулах маллах болсон байна.  1950-иад оны эхэн үеэс эхэлсэн нийгэмчлэл 1960-аад он гэхэд бараг дууссан бөгөөд төрийн өмч зонхилох болсон байна.  Хоршоологчдыг өөрийнх нь  бус албан шаардлагаар зайлшгүй хэлбэрээр хамтран ажиллах хэлбэрт түлхсэн нь хожим социалист тогтолцоон дахь хоршоолол татан буугдах үндсэн нөхцөл болсон байж болох юм.

           Өдгөө хоршооны талаархи зохицуулалтын талаар иргэний хуульд дараахь байдлаар тусгасан ба гол онцлог нь хоршоологчдыг заавал малыг нь нийгэмчилсэнээр хоршоолох ажилд татан оролцуулах бус өөрсдийн санаа зоригоор хамтран ажиллах боломжийг бүрдүүлснээр хоршоо сонгодог утгаараа хөгжих боломж бүрдсэн байна. Хоршоо нь аж ахуйг эрхлэх уламжлалт хэлбэр аж ахуйг мөн бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх субъект болж байна.

2. Хоршоог байгуулах бүртгүүлэх журам

           Хоршооны тухай хуулиар хоршоог байгуулах, бүртгүүлэх,  үйл ажиллагааг дуусгавар болгох, гишүүнчлэл, хоршооны эд хөрөнгийн удирдлага зохион байгуулалттай холбогдож үүсдэг харилцааг зохицуулна.

           Хоршоо нь: бизнесийн эрх зүйн харилцааны бие даасан субъект болохын хувьд өөртөө дараахь онцлог шинжүүдийг агуулдаг.

v  Үүсгэн байгуулагчид анхнаасаа өөрсдийн хүсэл зорилгоор нэгдсэн байдаг.

v  Өөрийн гэсэн зорилготой байх ба ямар хэлбэр зохион байгуулалтаар ажиллахаа тодорхойлсон байна.

v  Хоршоог ямар төрөл чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас хамаарч үйлдвэрлэл, үйлчилгээний материал, түүхий эд боловсруулах, борлуулалт, хангалт, бэлтгэн нийлүүлэх, хадгаламж зээлийн гэх мэт  олон төрөл хэлбэрээр байгуулж болно.

             Нөгөөтэйгүүр эдгээр олон төрөл гишүүд нь өөртөө тохирсон онцлог аргуудаар тухайн үйлдвэрлэл үйлчилгээг явуулдагийг үгүйсгэж болохгүй юм. Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн ам алин нь өөрийн хөрөнгө хүч мэдлэг боловсролдоо тулгуурлан хоршоо байгуулж болно.  Хоршооны тухай хуульд зааснаар сайн дурын үндсэн дээр 9-өөс доошгүй иргэн хоршоог үүсгэн байгуулж болох бөгөөд үүсгэн байгуулах баримт бичгийг бүх гишүүдийн хурлаар баталсан байна.

Хоршоог үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг нь  дүрэм байна.  Дүрэмд дараахь зүйлүүдийг тусгасан байна.

1. Хоршооны оноосон нэр, оршин байх газрын хаяг, хоршооны нэр нь түүний үйл ажиллагааны агуулгыг илэрхийлсэн оновчтой байх шаардлагатай

Жишээ нь: Эвсэг зам ХЗХ, Мөнгөн Ундарга ХЗХ гэх мэт

Өөр хоршооны нэрийг ашиглах хэт    нэр хэрэглэхийг ойлгодог.

2. Үүсгэн байгуулагч, гишүүдийн овог нэр хаяг байх ёстой

1.    Хоршооны зорилго үйл ажиллагааны төрөл хугацааг заах ёстой

2.    Үүсгэн байгуулагчдаас хоршоонд оруулах хувь хөрөнгийн хэмжээ, нэр төрөл, бүрдүүлэх хугацаа хэлбэрийг зааж өгнө.

3.    Хоршооны гишүүнчлэл хоршооны гишүүнээр элсэх, гаргах, хасах журам, гишүүний эрх үүргийг тодорхойлсон байна.

4.    Хоршооны удирдлагын бүрэлдэхүүн түүний бүрэн эрх шийдвэр гаргах журам, хүлээх хариуцлага зэргийг тусгах ба удирдлагын бүрэлдэхүүнд бүх гишүүдийн хурал, Тэргүүлэгчид, Хоршооны дарга, Хяналтын зөвлөл байна.

5.    Хоршооны өөрчлөн байгуулах, татан буулгах, үндэслэл журмыг заана.

Хоршоодын холбоонд, эвлэлдэн нэгдэх нөхцөл болон үүсгэн байгуулагчид шаардлагатай гэж үзсэн бусад асуудлуулыг тус тус дүрэмд заасан байна.

Хоршооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Харин гишүүдийн эрх ашиг, ахуй амьдралд болон хувь заяанд эерэг болон сөрөг байдлаар нөлөөлж болно.  Тухайлбал: хоршооны эрхлэх ажил үүргийг өөрчлөх, гишүүдийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн хэмжээг өөрчлөх хоршоог өөрчлөн байгуулах гэх мэт

Татан буулгах г м асуудлыг оролцсон гишүүдийн дөрөвний гуравын саналаар шийдвэрлэдэг.

           Хоршоог үүсгэн байгуулахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлж бүртгэх, байгууллагад өргөдөл гаргана.  Өргөдөлд дараахь бичиг баримтыг хавсаргасан байна. 1. Бүх гишүүдийн гарын үсэгтэй дүрэм

           2. Үүсгэн байгуулагч гишүүдийн нэрсийн жагсаалт эцгийн болон өөрийн нэр

3.Хоршоог байгуулсан протокол

1.    Тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийг сонгосон протокол

2.            хэрэв үйл ажиллагаа заавал зөвшөөрөл авах бол эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авна.  Эдгээр материалыг ХЗДХЯ-д гаргах ба энэ баримт бичгийг хүлээж аваад хуульд заасан нөхцөлийг хангасан бол гэрчилгээ олгоно.  Гэрчилгээ олгосноор эрх зүйн чадвар чадамж нь бий болно.

 

3.    Хоршооны эд хөрөнгийн ба удирдлагын эрх зүйн зохицуулалт

Хоршооны гишүүнээр элссэн гишүүн нь хоршооны эд хөрөнгийн зохих хувийн өмчлөгч болж хоршооны гишүүний эрх үүрэг үүсдэг. Нийлүүлсэн хувь хөрөнгийн нийт дүн нь хоршооны хөрөнгөнөөс түүнд оногдох хэмжээг тодорхойлно. Хоршооны гишүүний нийлүүлсэн нийт хувь хөрөнгийн хэмжээг үндэслэн хоршоо орлого хувиарлаж болно. Орлогын хувиарлалтыг Тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн хамтарсан саналыг үндэслэн бих гишүүдийн хурлаар хэлэлцэн, олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хоршооны гишүүнээс гарах тохиолдол

1.    Өөрөө хүсэлт гаргасан

2.    Гишүүн нь шилжиснээр хоршооны үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй болсон

3.    гишүүн өөрт оногдох эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн

4.    Гишүүн нас барсан зэрэг тохиолдлуудад гишүүнээс гарсанд тооцно.

Хоршоонд гишүүнээр орж байгаа этгээд дараахь байдлаар эд хөрөнгөө нийлүүлж хоршоонд нэгдэж болно.

А/ Мөнгөн хэлбэрээр хөрөнгө оруулах

Б/ Эд хөрөнгө хэлбэрээр хөрөнгө оруулах

В/ Оюуны үнэт зүйл хэлбэрээр хөрөнгө оруулах

Г/ Ажиллах хүчээрээ хөрөнгө оруулах зэргээр хоршоонд хөрөнгө оруулна.

Хоршооны удирдлага

Хоршоо нь Бүх гишүүдийн хурал, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлтэй байна. Хоршооны эрх барих дээд байгууллага бол бүх гишүүдийн хурал юм. Бүх гишүүдийн хурлыг жилд 1 ээс доошгүй удаа хийнэ. Дараахь асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ. Үүнд: Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахТэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох чөлөөлөхТэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхХоршооны эд хөрөнгийг захиран зарцуулах нөхцөл журмыг тогтохГишүүний оруулсан эд хөрөнгийг буцаан олгох, зээл олгох болон авах нөхцлийг хязгаарлахХоршооны гишүүний элсэлтийн татварын хэмжээг тогтоохтайлан тэнцлийг батлах жилийн орлогыг хувиарлахХоршоог өөрчлөн байгуулах татан буулгах журмыг тогтоох

Бүх гишүүдийн хурал гишүүдийн дийлэнхи олон оролцсоноор хүчин төгөлдөр болно. Бүх гишүүдийн хурлыг тайлангийн жилийн хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор хийнэ.

Хоршооны тэргүүлэгчид Бүх гишүүдийн хурлыг чөлөөт цагт хоршоог удирдана. Гишүүд нь дарга болон 2 оос доошгүй гишүүнээс бүрдэнэ. Тэргүүлэгчидийн дарга нь хоршооны дарга байна. Тэргүүлэгчид 2 сард 1ээс доошгүй удаа хуралдана.

 

Дүгнэлт

Энэ байдлуудаас дүгнэж үзвэл хоршоо гэдэг нийгэм соёлын нийтлэг хэрэгцээ ашиг сонирхолоо хангах зорилгоор хүмүүс нэгдэж ажиллахыг ойлгодог байна. Хоршоо нь хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах ба үйл ажиллагаа нь ашгийн бус чиглэлтэй байна. Гэхдээ орчин үед үйл ажиллагаа явуулж байгаа хоршоо нь ихэвчлэн хадгамж зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба ашиг олох чиглэлтэй гэж үзэж болохоор байна.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2014-03-28 -
Бичсэн: suvd
баярлалаа өөр хэрэгтэй мэдээлэл ихийг оруулж өгөөрэй.
[Permanent Link]

2014-03-14 - Баярллаа
Бичсэн: Түвшинзаяа (зочин)
маш их хэрэгтэй лекцүүд оруулж өгсөнд баярллаа.
[Permanent Link]

Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 50 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax