Лекц 2 Нөхөрлөл түүний эрх зүйн зохицуулалт · Нөхөрлөлийн тухай ойлголт · Нөхөрлөлийг байгуулах бүртгүүлэх журам · Нөхөрлөлийн эд хөрөнгийн удирдлагын эрх зүйн зохицуулалт · Нөхөрлөлийн гишүүдийн эрх зүйн байдал 1. Нөхөрлөлийн тухай ойлголт Аж ахуй эрхлэх нэг төрөл бол иргэний эрх зүй дахь хуулийн этгээдийн чадвар, чадамж бүхий нөхөрлөл юм. Нөхөрлөлийн талаар иргэний хуулийн 35-р зүйлд дараахь байдлаар тодорхойлсон байна. Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөнөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ. Нөхөрлөл нь ашгийн төлөө үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг байгууллага учраас аж ахуйн нэг хэлбэр болно. Нөхөрлөлийн зохицуулалт социалист тогтолцооны үед төдийлөн яригддаггүй байсан ба Монгол Улсад зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр бизнесийн харилцаа үүсэж, түүний эрх зүйн зохицуулалт болох тулгуур хуулиудыг гаргаж эхэлсэн билээ. 1992 онд аж ахуйн тухай хууль гаргасан ба энэ хуульд ХЭАА, Хоршоо, Компани гэсэн 3 субъектийн эрх зүйн байдлыг тогтоосон нэгдмэл хууль үйлчилж эхэлсэн юм. 1994 онд шинэчлэн найруулсан Монгол Улсын иргэний хуульд нөхөрлөл бол аж ахуйг эрхлэх субъект гээд түүний эрх зүйн ерөнхий үндсийг заасан байна. 1995 онд Нөхөрлөл, Компани, Хоршооны хуулийг тус тусд нь батлан гаргасан. 1992 онд баталсан АА-н нэгжийн тухай хуулиар ХЭАА-г АА-н нэгж гэж үздэг байсан бол 1995 оноос ХЭАА-г нэг өрхтэй адилтган үзэх болсон байна. 1999 оноос Нөхөрлөл компанийн хуулийг Нөхөрлөлийн тухай хууль компанийн тухай хууль болгон салгаж баталсан байна. Нөхөрлөл нь зөвхөн сайн дурын үндсэн дээр байгуулагддаг. Үүсгэн байгуулагчид АА-н тодорхой зорилгод хүрч ашиг хуримтлал бий болгохын тулд хөрөнгө хөдөлмөрөө нэгтгэн нөхөрлөлийг байгуулдаг. Ашиг хуримтлал бий болгох зорилго чиглэлтэй байдаг нь: Нөхөрлөлийг Аж ахуйн эдийн засгийн субъект болох үндсийг бүрдүүлдэг байна. Нөхөрлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим нь: Бусад АА-тэй адил ба ялгаатай тал ажиглагдаж байна. үүнд: 1.Бүх гишүүд нь бүрэн хариуцлагат, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай гэсэн төрөлтэй байдаг бол бусад АА-д ийм шинж байдаггүй 2.Хэрэв компанийг үүсгэн байгуулахад дүрэм төсөл боловсруулдаг бол Нөхөрлөлийг байгуулахад гэрээ боловсруулдаг. 1. Компанийн үйл ажиллагааг төлөөлөн удирдах гүйцэтгэх захирал удирддаг бол нөхөрлөлийн удирдлагад зөвхөн бүрэн хариуцлагатай гишүүд оролцдог. 2. Нөхөрлөлийн эрх зүй нь: Нөхөрлөлийг үүсгэн байгуулах бүртгэх, татан буулгах, нөхөрлөлийн эд хөрөнгийн болон удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг зохицуулна. Нөхөрлөлийг гишүүдийн хүлээх хариуцлага, нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцох байдлыг нь шалгуур болгон 1. Бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөл 2. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэсэн 2 хэлбэртэй байна. Бүрэн хариуцлагатай нөхөрлөл Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн ашгийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэж Монгол Улсын иргэний хууль болон нөхөрлөлийн хуульд тусгасан байна. Энэ нь нөхөрлөлийн гишүүд бусад байгууллага, иргэдийн өмнө хүлээсэн эд хөрөнгийн үүргийг оруулсан хөдөлмөрөөрөө хэрэв хүрэлцэхгүй бол өөрийн хувийн эд хөрөнгөөр бүрэн хариуцуулна гэсэн зохицуулалт юм. Иймд нөхөрлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах, эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулахад бүрэн хариуцлагатай заавал өөрөө биечлэн хэрэгжүүлж нөхөрлөлийн хувь заяаг бүрэн хариуцах үүрэгтэй байна. Харин оруулсан өхөрнгөөрөө өөрөө хариуцлага хүлээдэг гишүүн нөхөрлөлд биечлэн ажиллахгүйгээр зөвхөн ашгаас өөрт ноогдох хувиа авах эрхтэй байж болно. 2. Нөхөрлөлийг байгуулах бүртгэх журам Нөхөрлөлийг байгуулах анхдагч баримт бичиг нь үүсгэн байгуулагчдын боловсруулсан гэрээ байна. Гэрээ нь үүсгэн байгуулагчдын үйлдэх гол баримт бөгөөд гэрээнд дараах зүйлийг тусгасан байна. v нөхөрлөлийн нэр v орших газар v хаяг v ямар төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг хэдий хугацаанд гүйцэтгэх v удирдах, төлөөлөх, этгээдийн овог нэр, үнэмлэхийн дугаар, гишүүдийн нөхөрлөлд оруулах хөрөнгийн хувь хэмжээ v нэр төрөл v үнэлгээ v эд хөрөнгийг буцаан олгох нөхцөл журам v ашиг алдагдлыг хувиарлах зэрэг асуудлыг тохиролцсон байх ёстой. Гэрээнд үүсгэн байгуулагчдын хэн нь бүрэн хариуцлагатай, хэн нь оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээх гишүүн болохыг ялгаж салгаж бичээд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлнэ. Өргөдөлд дараахь зүйлүүдийг тусгаж өгнө. v Нотариатаар гэрчлүүлэн үүсгэн байгуулах гэрээ v Тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөл v Байр түрээслэгч бол түрээсийн гэрээ буюу түрээслүүлэгчийн баталгаа v Гишүүдийн нөхөрлөлд оруулсан эд хөрөнгийн холбогдох байгууллагаас гаргасан баталгаа, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн баталгааг тус тус хавсаргасан байна. Нөхөрлөлийг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллага, тэдгээрийн өргөдлийг үндэслэн бүртгэнэ. 3. Нөхөрлөлийн эд хөрөнгийн ба удирдлагын эрх зүйн зохицуулалт Эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт нь эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, өмчлөх эрхийг хамгаалах зэрэг асуудал хамаарна. Нөхөрлөлийн эд хөрөнгө үүсгэх хэлбэр нь: А/ эд юмс Б/ бэлэн мөнгө В/ оюуны өмч Г/ ажиллах хүч байна. Удирдлагын эрх зүйн зохицуулалт Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд аль ч гишүүн ямар нэг болзол нөхцөлгүйгээр нөхөрлөлийг удирдах, нөлөөлөх эрхтэй. Харин зарим гишүүд нь: бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг зөвхөн бүрэн хариуцлагатай гишүүн удирдах эрхтэй байна. Нөхөрлөлийг 1 гишүүн удирдаж байвал гишүүдийн хамтын шийдвэрийг, тэднээс олгосон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ. Нөхөрлөлийг хэдэн гишүүн удирдаж байвал олонхийн саналаар шийдвэр гаргадаг. Нөхөрлөлийн удирдлагад бүх гишүүд хяналт тавих эрхтэй. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл түүний онцлог Нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр зарим гишүүд нь хариуцлага хүлээдэг нөхөрлөлийг зарим гишүүн нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Бүх гишүүд нь бүрэн бус хариуцлагатай байна гэж байдаггүй энэ шинжээрээ бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс ялгагдана. Нөхөрлөлийн бүх гишүүд бүрэн бус хариуцлагатай байж болохгүй. Иймд хуульд наад зах нь нэг гишүүн бүрэн хариуцлагатай байна гэж заасан утга учир үүнд оршино. Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлагахүлээдэг гишүүд нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно. Бүрэн хариуцлагатай гишүүн нөхөрлөлөөс гарвал нөхөрлөл татан буугддаг бөгөөд оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг гишүүн нөхөрлөлөөс гарвал нөхөрлөл татан буугдах үндэслэл болохгүй. 4. Нөхөрлөлийн гишүүдийн эрх зүйн байдал Нөхөрлөлийн гишүүдийн эзлэх эрх, үүргийг нөхөрлөлийн гэрээ, дотоод дүрэмд нарийвчлан тусгасан байдаг. Нөхөрлөлийн гишүүдийн эдлэх эрх, үүрэг нөхөрлөлийн хэлбэрээс шалтгаалан харилцан адилгүй байна. Бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүд дараахь эрх, үүргийг хүлээнэ. 1. Нөхөрлөлдөө заавал биечлэн ажиллах 2. Үйлдвэрлэл үйлчилгээг явуулахад биечлэн оролцох 3. Ажил сайжруулах санал, дүгнэлт гаргах 4. Ажил, алдагдлыг хувиарлахад биечлэн оролцох, шударга хандах 5. Төрийн хууль, гэрээ, дүрмийг гүйцэтгэн биелүүлэх, 6. нөхөрлөлөөс гарах зэрэг эрх үүрэгтэй байна. Бүрэн бус хариуцлагатай гишүүд Бүрэн бус хариуцлагатай нөхөрлөлийн гишүүд нь: нөхөрлөлд гэрээгээр тохиролцсон эд хөрөнгийг хугацаанд нь оруулах, нөхөрлөлийн хуралд оролцож ажил хэрэгч санал, дүгнэлт гаргах, нөхөрлөл татан буугдахад оруулсан эд хөрөнгө буцаан авах, эрх эдлэнэ. Гишүүнээс гаргах болон гэрээ, дүрэмд заасан бусад эрх, үүрэгтэй байна. Бүрэн бус хариуцлагатай нөхөрлөлийн бүрэн хариуцлагатай гишүүн л саналын эрхтэй байна. Саналын эрхийн тоог гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээг үндэслэн бүх гишүүдийн хурлаар тогтооно. нөхөрлөлд шинээр гишүүн элсүүлж болох бөгөөд элсэх гишүүн нь: нөхөрлөлийн дүрмийг хүлээн зөвшөөрөх, зохих хувиар эд хөрөнгө эрх зүйн чадамжтай байхыг шаардана. Гишүүн элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ. Бшрэн бус хариуцлагатай гишүүн нөхөрлөлөөс гарах нь чөлөөтэй. Харин бүрэн хариуцлагатай гишүүн нөхөрлөлөөс гарахад / удаан хугацаагаар аймаг,хот улсад амьдрах болсон, ял шийтгүүлсэн өвчний учир нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй болсон бол ийм байдлаар шийдвэрлэж болно. 1. Гишүүнээс гаргаж ногдох хувь хөрөнгийг нь буцааж олгох 2. нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, тухайлбал: бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болгон өөрчлөх зэрэг хэлбэрээр зохион байгуулж болно. Гишүүнийг нөхөрлөлөөс гаргах тохиолдолд уг гишүүн оруулсан эд хөрөнгөө буцаан авах эрхтэй. Эд хөрөнгийг биет байдлаар өгөх боломжгүй бол түүний үнийг нь олгодог. Нөхөрлөл татан буугдах, салах, тусгаарлах, тохиолдолд хөрөнгө хуваах асуудал гардаг. нөхөрлөлийн хөрөнгийг хуваахдаа гэрээгээр оруулсан эд хөрөнгөнөөс элэгдэл хорогдлыг нь хассан байдлаар олгоно. Элэгдэл хорогдлын хувь хэмжээг тогтоолгохдоо эрх бүхий мэргэжлийн байгууллагын туслалцааг авч болно. Нөхөрлөл дараахь тохиолдолд татан буугдана. 1. Бүрэн хариуцлагатай гишүүн нөхөрлөлөөс гарсан 2. Бүрэн хариуцлагатай гишүүн нас барсан,сураггүй алга болсон 3. Хөрөнгийн чадваргүй болж дампуурсан 4. нөхөрлөлийн гишүүд тохиролцож хугацаанаас нь өмнө нөхөрлөлийг татан буулгах болсон тохиолдлуудад нөхөрлөл татан буугдана. Энэ нь мэдээж бүрэн хариуцлагатай гишүүдэд л хамааралтай. Харин бүрэн бус хариуцлагатай гишүүн нөхөрлөлөөс гарвал нөхөрлөл татан буугдахгүй.
|