Лекц 7 Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний эрх зүйн зохицуулалт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ойлголтГадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүнийг байгуулах бүртгүүлэх, татан буулгах журам 1. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ойлголт а. Хөрөнгө оруулалтын тухай товч мэдэгдэхүүн . Аливаа улс орны нийгэм, эдийн засгийн өсөлт дэвшилтэд гадаадын хөрөнгө оруулалт онцгой ач тустай болох нь дэлхийн улс гүрнүүдийн хөгжлийн замнал, дүр төрөх бэлхнээ харуулж байна. Монгол улс ч энэ жишгийг харгалзан төрөөс гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дунд гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, олон хамтарсан аж ахуйн нэгж байгуулагдах болов. Аж ахуй эрхлэгчид шинээр аж ахуйн нэгж байгуулах, байгуулснаа өргөтгөхөд хөрөнгийн эх үүсвэрийг урьдчилан шийдвэрлэх ёстой. Хөрөнгө оруулалт нь гадаадын болон дотоодын байгууллага, иргэдийн урт, богино хугацаатай зээл, тусламж, хандив, улсын төвлөрсөн төсөв, гадаадын хөрөнгө оруулалттай дагнасан буюу хамтарсан аж ахуйн нэгж байгуулах гэсэн хэлбэртэй байж болдог. Гадаадын хөрөнгө оруулах, түүнийг ашиглах, захиран зарцуулах явцад эрх зүйн тодорхой хаилцаа үүсдэг. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүй нь: хөрөнгө оруулагч ба хамтрагч / монголын талын иргэн, аж ахуйн нэгж / талуудын эрх, үүрэг, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, урамшуулах, аж ахуйн нэгж байгуулах, бүртгүүлэх, татан буулгах явцад үүссэн харилцааг зохицуулна. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн үндсэн зорилго нь: Монгол улсын эдийн засаг аж ахуйн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийн амьдралыг сайжруулах, оруулсан хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгддэг. б . хөрөнгө оруулагч ба хамтрагч талуудын эрх зүйн байдал: Монгол улсын тусгаар тогтнол, байгаль орчны тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл ахуй, эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ хөрөнгө оруулж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ашиг олох сонирхол бүхий этгээдийг хөрөнгө оруулагч гэнэ. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалж, хөрөнгийг өөрт болон хөрөнгө оруулагчид үр өгөөжтэй ажиллах тааламжтай нөхцөл бүрдүүлж хамтран ажиллагчийнг хамтрагч гэнэ. Хөрөнгө оруулагчийг гадаадын ба дотоодын гэж хувааж болох юм. 1. Монгол улсад хөрөнгө оруулж буй гадаадын хуулийн этгээд, харьяалалгүй иргэн, гадаад улсад байнга оршин суугаа монгол улсын иргэн, гадаадын хөрөнгө оруулагч байна. 2. Монгол улсын хуулийн этгээд, монгол улсад байнга оршин суугаа гадаадын ба харьяалалгүй иргэн дотоодын хөрөнгө оруулагч байна. Хөрөнгө оруулагч нь: Эрхийн чадвар, чадамжтайБайнга оршин суух нутаг, оронтой, тэндээ албан ёсны бүртгэлтэй Өөрөө эд хөрөнгөтэй, түүнийгээ өөрөө мэдэж захиран зарцуулах эрхтэй байхыг шаардах бөгөөд эдгээр шинж байхгүй бол хөрөнгө оруулагч гэсэн ойлголтыг бүрдүүлж чадахгүй в . Хөрөнгө оруулалтын төрөл. Хөрөнгө оруулагч, хамтрагч хоёр тал монголын газар нутаг, нийгэм эдийн засаг, амьдралын нөхцөл байдал, зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан хөрөнгө оруулалтаар өмчийн ямар зүйл байхыг тохиролцох учиртай. Өмчийн төрөл нь: 1. Хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, 2. Манай нутагт чөлөөтэй хөрвөх валют, 3. Үйлдвэрлэл, үйлчилгээний эцэст олсон ашиг / Монгол төгрөгөөр / 4. Оюуны болон аж үйлдвэрийн өмч байна. г . Хөрөнгө оруулагчийн сонирхол. Хөрөнгө оруулагчид өөрийн эд хөрөнгөө гадаад, харийн тутагт байрлуулж, ашгийн төлөө ажиллах учраас манай орны тааламжтай зайлшгүй харгалзан үзэх болдог. Энэ ч зүй ёсны хэрэг мөн. Бусад улс оронд хөрөнгөө цацаж үрэн таран болгохыг хэн ч хүлцэхгүй нь мэдээж. Хөрөнгө оруулагчид юуг тааламжтай нөхцөл гэж үзэх вэ. тэрвэл хөрөнгө оруулах гэж буй орны улс төрийн тогтвортой байдлыг сонирхдог. Хэрэв засаг төр хямралтай, засгийн газар ахархан хугацаанд олон огцорч, солигдох, үүнтэй холбогдож төрийн байр суурь, бодлого өөрчлөгдөх нь хөрөнгө оруулагчдад ашиггүй байдаг. Монгол улсын хуулиуд, тэр дундаас иргэний, гаалийн, татварын, газрын гэх мэт хуулийг анхаарна. Тухайлбал манай хуулиуд хөрөнгө оруулж, үйдвэрлэл, борлуулалтад ямар саад хориг байгаа, гааль, орлогын татварын хөнгөлөлт байгаа эсэхийг сонирхдог, Монголчуудын аж амьдрал, соёл, сэтгэл зүйн чадавхи, ялангуяа манай бизнесменүүдийн мэдлэг, чадвар, ур ухааныг анхаардаг. Хүнлэг чанар, мэдлэгтэй бизнесменүүдтэй түншлэхийг хичээх нь хэнд ч ойлгомжтой. Д . Хамтрагч талын сонирхол. Хамтрагч тал өөрийн эрх ашгийг гол зорилго болгохын зэрэгцээ хөрөнгө оруулагчийн ашиг сонирхолыг онцгой анхаарч боломжтой бүх арга хэмжээг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Юуны өмнө хөрөнгө оруулагч чухам хэн бэ гэдгийг судлах, үүний тулд хир хэмжээний хөрөнгө, төлбөрийн чадвартай, зах зээлд нэр хүнд ямар зэргийг анхаарах нь чухал байдаг. Хөрөнгө оруулагчийн мэргэжилтэн, инженер, менежир болон бусад ажиллагсдын ажиллаж, амьдрах нөхцөл орчинг бүрдүүлэх, болон үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах хэрэгтэй байна. Энэ нь хөрөнгө оруулагчид таатай нөхцлийг хир хангаж чадна, тэр хэмжээгээр өөрийн орлого нэмэгдэнэ гэсэн эцсийн сонирхолтой байна гэсэн ойлголт болно. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн Нэгжийг байгуулах, бүртгэх, татаж буулгах үндэслэл журам А. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулах журам. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуульд : Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан дүрмийн сангийн 20-с доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж / ГХОААН/ гэнэ гэж тодорхойлжээ. 20 хувиас доош бол ГХОААН-ийн статусыг илэрхийлж чадахгүй юм. ГХОААН –ийг 1. Гадаадын хөрөнгө оруулагч дангаараа 100 хувь хөрөнгө гаргаж байгуулах, 2. Гадаадын хөрөнгө оруулагч өөрийн салбар нэгжээ шинээр нээж байгуулах, 3. Манай хөрөнгө оруулагчтай хамтран хөрөнгө оруулж аж ахуйн нэгж байгуулах гэсэн гурван хэлбэрээр байгуулна. ГХО-тай аж ахуйн нэгж байгуулахад 1. Өргөдөл 2. Гэрээ 3. Дүрэм 4. Технек эдийн засгийн тооцоо / төсөл гэсэн баримт бичгийг монгол хэл болон хөрөнгө оруулж буй талын албан ёсны хэл дээр боловсруулна. Өргөдлийг хоёр тал хамтран эсхүл гадаадын хөрөнгө оруулагч 100 хувийн хөрөнгө оруулагч бол дангаараа гаргадаг. Өргөдөлд : гэрээ, дүрэм, төсөл болон хөрөнгө оруулагчийн танилцуулга, хөрөнгө оруулалттай холбоотой маркетинг менежмент технологийн хэлэлцээр, хөрөнгө оруулагчийн төлбөрийн чадварын тухай үйлчлэгч банкны нотолгоо зэргийг хавсаргах үрэгтэй байна. Хөрөнгө оруулагч иргэн буюу байгууллага хэн болохыг бүх талаас нь үнэн зөв тодорхойлсон баримт бичиг бол танилцуулга юм. Танилцуулгад байгууллага бол түүний нэр, улсын харьяалал, хаяг, утас, телекс, факсын дугаар, байгуулагдсан он бусад оронд самбар нэгжтэй эсэх, үйлчлэгч банкны нэр, хаяг бичигдсэн байна. Хэрэв иргэн бол овог, нэр, иргэний харьяалал, паспортын төрөл, дугаар, боловсрол мэргэжил, эрхэлж буй ажил зэргийг тодорхойлдог. Танилцуулга нь тухайн улсын эрх бүхий байгууллагаар баталгаажсан байх ёстой. Хөрөнгө оруулагч ба хамтрагч талууд аж ахуйн нэгж байгуулах, ямар төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ гүйцэтгэх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулах үүрэгтэй. Гэрээнд : эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацаа, дүрмийн сан, ногдол хувь, хувьцааны тоо нэг бүрийн ба нийт үнэ, хөрөнгө оруулагчдын оруулах эд хөрөнгийн хэлбэр, хэрэв хугацаандаа оруулаагүй бол хүлээлгэх хариуцлага, аж ахуйн нэгжийн удирдлага, хяналтын зөвлөлийг сонгох журам, эрх, үүрэг болон бусад зүйлийг тусгана. Дүрэмд: үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах техник технологийн, журам, эд хөрөнгө ашиглах, захиран зарцуулах, ашиг, алдагдал хувиарлах, ня-бо бүртгэл, тайлан тэнцэл гаргах журам, ажиллагсдын ахуйн хангамж, маргааныг шийдвэрлэх болон шаардлагатай гэж үзсэн бусад зүйлийг дүрмээр тогтоож болно б . Техник эдийн засгийн тооцоо. Шинээр байгуулах аж ахуйн нэгжийн үйлдэрлэл үйлчилгээний чадавхийг эдийн засгийн бүх боломжит үзүүллэлтээр гарах ёстой. Энэ нь үйлдвэрлэлийн зорилго, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон төлөвлөгөө болно . Төлөвлөгөө нь үйлдвэрлэл, борлуулалт, санхүү худалдаа гэсэн гол чиглэлүүдтэй байх бөгөөд эдгээр нь хоорондоо нягт уялдсан байдаг. Тухайлбал үйлдвэлэл үйлчилгээний зорилго хөрөнгийн нарийвчилсан судалгаа материалийн зарцуулалт техникийн процесс ажиллах хүчний хэрэгцээ түүнийг хэрхэн хангах гэх мэт олон үзүүлэлтүүдийг хангах болдог. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгж техник эдийн засгийн ямар төвшинд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж хэрэглэгчийн эрх ашигт тохирсон байгаль орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй бүтээгдхүүн ажил үйлчилгээ хийж эцсийн бүлэгт үр ашигтай байх ирээдүйн шинж төлөвийг илэрхийлсэн баримт бичиг мөн. в . ГХОААН-ийг бүртгэх журам. ГХОААН-ыг бүртгэх хянах үйл явц нь бусад манай үндэсний аж ахуйн нэгжийг бүртгэхдээ ерөнхийдөө төсөөтэй боловч зарим нэг онцлого байдаг. Тэрхүү онцлого нь хууль ёсоор бүрдүүлсэн баримт материалаа өргөдөлд хавсаргаж ГХОГХА-т өгнө. ГХОГХА нь өргөдлийг хүлээн авч бүрдүүлсэн материалыг бүрдэл болсон гэж үзвэл, хүлээн авсанд тооцох бөгөөд энэ өдрөөс эхлэн хуульд заасан хугацаанд үйлдвэрлэл үйлчилгээний төрөл, онцлогийг харгалзан мэрэгжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахын зэрэгцээ бусад нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох үүрэгтэй. Үүнд : 1. Бүрдүүлсэн бичиг баримт манай үндсэний болон олон улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, 2. Хүрээлэн буй байгаль орчины унаган төрхийг хамгаалах нөхөн сэргээх талаар авахаар төлөвлөж буй арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалах хуульд тохирох эсэх, 3. Эрхлэх үйлдвэлэл, үйлчилгээ нь эрүүл ахуйн стандартад тохирч буй эсэх, 4. Техник технологи нь техникийн түвшинд тавих шаардлага хангасан эсэхийг тогтооно. Дурьдсан нөхцөл байдлыг хангаагүй бол Худалдаа лдвэрлэлийн сайдын зөвлөл хуралдаж аж ахуйн нэгж байгуулах өвшөөрөл өгөхөөс татгалзах эрхтэй. Хэрэв зөвшөөрсөн бол сайд тушаал гаргаж, үндэслэн гэрчилгээ олгодог. Гэрчилгээ олгосны дараа Үндэсний татварын ерөнхий газар бүртгэн нийтэд мэдэгдсээр аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлнэ. Аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэм, дүрмийн санд өөрчлөлт орсон тохиолдолд аж ахуйн нэгж анхлан байгуулдаг журмын дагуу бичиг баримтыг шинээр боловсруулж урьд дурьдсан эрэмбэ дарааллын ёсоор гүйцэтгэх журамтай. г. ГХОААН-ийн үйл ажиллагааг зогсоох. Монгол улсын аж ахуйн хууль тогтоомжид аж ахуйн нэгжийг татан буулгах талаар заасан заалт ГХОААН-д нэгэн адил хамаарах бөгөөд тэгэхдээ зарим нэг онцлог байдаг. ГХОААН татан буулгах эцсийн шийдвэрийг ГХОГХА гаргана. Агентлаг нь аж ахуйн нэгж гэрээ дүрэмд заасан үүргээ зөрчсөн бол өөрийн санаачлагаар, харин аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн бол түүний хүсэлтээр шийдвэрлэдэг. Худалдаа үйлдвэрлэлийн яам нь татан буугдаж байгаа аж ахуйн нэгж төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ манай хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэсэн тухай байгаль орчны яамны баталгаа болон бусад шаардлагатай материалыг хүлээж авна. Яам материалыг хянан үзээд урьд эрх олгосон зөвшөөрлөө хүчингүй болгох, уг шийдвэрийг үндэслэн улсын татварын ерөнхий газар бүртэлээс хасаж, энэ тухай нийтэд мэдээлэх журамтай. Худалдаа үйлдвэрийн яам нь ГХОААН ийг зөвхөн бүртгэх зөвшөөрөх, үйл ажиллагааг нь зогсоох эрх, үүрэгтэй биш юм. Яам нь хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид хяналт тавих, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл зарлах, шалгаруулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн нэгдсэн бодлого боловсруулах зэрлэг үүрэгтэй байна. Дүгнэлт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг хооронд нь судлан үзэхэд бүгд нэгэн адил айдастай байдаг. Энэ нь тухайн хөрөнгө оруулагч этгээдийн нөлөөллөөс шалтгаалж байгаа хэрэг юм. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуульд : Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан дүрмийн сангийн 20-с доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж / ГХОААН/ гэнэ гэж хуулинд тодорхойлжээ.
|