хууль бол шударга ёс

2012-06-05 - Бизнесийн эрх зүй лекц

Лекц 8

                                                Өрсөлдөөн түүний эрх зүйн зохицуулалт

·         Зах зээл ба өрсөлдөөн

·         Өрсөлдөөнд харш үйл ажиллагаа

·         Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах алба

·         Өрсөлдөөнд төрийн гүйцэтгэх үүрэг

1. Зах зээл ба өрсөлдөөн

Өрсөлдөөн бол нийгмийн ямар ч салбарт байдаг үзэгдэл юм. Аливаа өрсөлдөөн нь: тодорхой зорилго үр дүнд нэг нь нөгөөгөө устгаж хүрэх буюу бүтээхийн тулд тэмцэлдэж  буй субъектүүдийн үйлдэл байдаг.

            Өрсөлдөөн үгүй нийгэм гэж байдаггүй.  Харин өрсөлдөөн бий болсноор  илүү хожих боломжтой болдог.  Харин энэ өрсөлдөөнд төрийн оролцоо зохицуулалт шаардлагатай байна.  Иймд өрсөлдөөний  хамрах хүрээ хязгаарыг тодорхойлсон  хуулийг баталж өгсөн байна.  Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 1-р зүйлд АА-н үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцлийг  бүрдүүлэх, өрсөлдөөнд харш үйл ажиллагааг хориглон хязгаарлах, урьдчилан сэргийлэх  эрх зүйн болон зохион байгуулалтын үндсийг тодорхойлж хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж хуулийн зохицуулалтыг тодорхойлсон байна.  Энэ нь бүх өрсөлдөгчид  адил тэгш боломжоор хангагдах бөгөөд дараах хүрээ хязгаарын хүрээнд хэрэгжинэ.

            1. Зах зээлийн өрсөлдөөнд оролцогч хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллагад  нэгэн адил үйлчилнэ.

            2.  Хууль өөр өөр заагүй бол үнэт цаас, санхүүгийн зах зээл болон зар сурталчилгааны үйл ажиллагаа нь: өрсөлдөөнд харш үзэгдэл гаргахаар бол шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах тухай хууль үйлчилнэ.

            Өрсөлдөөн  нь: нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг  тодорхой зах зээлд нийлүүлж буй 2 буюу түүнээс дээш субъектүүдийн хооронд үүснэ.  Өрсөлдөгчид  зах зээлд бие биеэ сайтар судалсан байх ёстой бөгөөд үүнд:

1.    Өрсөлдөгчийнхөө  санхүүгийн чадвар, төлбөрийн байдал

2.    Өрсөлдөгчийн  мэргэжилтэн судлаачдын мэдлэг чадвар нэр

3.    Өрсөлдөгчийн удирдлага зохион байгуулалтын бүтэц

4.    Өрсөлдөгчийн зах зээлд олж авсан хүрээ нэр хүнд давуу болон сул талыг судлавал зохино.

Өрсөлдөөн нь  шударга байх бөгөөд төр ямар өрсөлдөөнийг шударга ба шударга бус болохыг зөвшөөрсөн, хориглосон хэм хэмжээг гаргасан байна.  ШБӨХТ хуулийн 5-р зүйлд зах зээлд ноёрхох байдлыг дараахь байдлаар тодорхойлсон байна.  Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнасан буюу бусад этгээдтэй хамтран гүйцэтгэж байвал давамгайлах байдалтай гэж үздэг.  Мөн давамгайлах байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийг ноёрхогч гэж нэрлэдэг.

Харин давамгайлах  байдлаа өрсөлдөгчөө зах зээлд ороход саад учруулах хэрэглэгчийг хянан боогдуулах хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг ноёрхох үйл ажиллагаанд тооцож, ийм төрлийн үйл ажиллагаа явуулсан этгээдийг ноёрхогч гэж үзнэ.

Давамгайлагч өөрийн давуу байдлаа дараахь замаар хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

1. Зохиомолоор барааны хомсдол бий болгож  үнийг өсгөх зорилгоор өөрийн барааны үйлдвэрлэл борлуулалтыг зогсоох хэмжээг хязгаарлах

2.  зах зээлд давамгай  байдлаа ашиглаж хэрэглэгчдээс борлуулалтын нэмэлт нөхцлийг шаардах, бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах

3. Бусад АА-г шахах зорилгоор, зах зээлийн үнээс доош ханшаар бараагаа борлуулах

4.  Бусад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийг шахах зорилгоор тэдгээртэй АА-н хамтын ажил

5. Бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа борлуулах

6. хэрэглэгчдэд тухайн барааг дахин борлуулах үнэ нутаг дэвсгэрийг тогтоож өгөх

7. Өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх болзол тулгах

8. Тодорхой бараа бүтээгдэхүүнийг бага үнээр худалдах

9. Өрсөлдөгчөө    хуваах тусгаарлах замаар өөрчлөн байгуулах татан буулгахыг хориглоно.

10. Гэрээний зүйл хамааралгүй нөхцөл байдлыг гэрээнд тусгахыг шаардах, зэргийг хориглодог ба эдгээр нөхцлийг өрсөлдөгчдөө тусгахыг шударга бус өрсөлдөх гэж нэрлэдэг.

2. Өрсөлдөөнд харш  үйл ажиллагаа

Зах зээлийн улс орнууд дараахь үйл ажиллагааг өрсөлдөөнд харш гэж үздэг .

1. өрсөлдөгчдийн эсрэг түүний барааны нэр хүндийг унагаах, өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй гуйвуулсан Message-ийг хүмүүст хүргэх

2.  Өөрийн болон өрсөлдөгчийн үйлдвэрийн газар түүнчлэн бараа үйлдвэрлэсэн арга хэрэглэгээний шинж чанарын  гол үзүүлэлт хэрэглэх аргын талаар буруу мэдээлэл өгөх бусдыг төөрөгдүүлэх

3. Өөрийн барааг бусдын бараатай ижилсүүлэн суртчлах

Ийнхүү  өрсөлдөгчийн  үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүний талаар хууль зөрүүтэй мэдээг санаатай буюу болгоомжгүйгээр тарааснаар өрсөлдөгчийн ажил хэргийн нэр хүнд болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд хохирол учруулсан эсвэл зайлшгүй учруулах нөхцөл бүрдсэн байна.

4. Бараа бүтээгдэхүүн  суртчлахаар өгсөн захиалгын хугацаа, дарааллыг зөрчих

5. бусдын барааны тэмдэг, шошго, үйлдвэрийн нэр барааны чанарын баталгааг  дур мэдэн хэрэглэх түүнчлэн  барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах зэргийг өрсөлдөөнд хариу үйл ажиллагаа гэдэг.

6. Ивээн тэтгэж байгаа этгээд ивээн тэтгүүлэгчээс өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулахыг шаардах

7. Барааны чанарын доголдол, аюултай шинж чанарыг нуун дарагдуулах

Өрсөлдөөнд дараахь байдлыг хориглодог

Давамгай байдалтай АА-н нэгжийн удирдлага өрсөлдөгч байгууллагын удирдлагын бүтэцэд орж ажиллах, давамгай байдлаа бэхжүүлэхийн тулд өрсөлдөгч байгууллагын хувьцааг худалдаж авахыг хориглодог. Төрийн шударга өрсөлдөөнийг бүх талаар дэмших, шударга бус өрсөлдөөнийг хориглох үүрэг гүйцэтгэнэ.  Төр нь шударга бүх өрсөлдөөнийг хориглохын сацуу төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнд хориглох шийдвэр гаргахыг хориглодог.

3. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах алба

Энэхүү алба нь шударга бус өрсөлдөөнтэй холбогдох бүх асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий засгийн газрын тохируулагч агентлаг юм. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд зохицуулах алба нь шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, шударга өрсөлдөөнд харш үйл ажиллагааг хориглох хязгаарлах, таслан зогсоох, өрсөөлдөнд оролцож аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагааг шалган дүгнэлт гаргах, аж ахуй нэгжийг давамгай байдал болон зүй ёсны монополь байдалтай түүнчлэн тэр байдлаа алдсаныг тогтоох болон шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх санал боловсруулан холбогдох байгууллагад оруулан шийдвэрлүүлэх үүрэгтэй гэж заажээ. Шударга бус өрсөлдөөнтэй холбоотой хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих давамгай байдалтай ба зүй ёсны ноёрхогч зохих журмын дагуу өрсөлдөөнд оролцож байгаа эсхүл тэр байдлаа алдсан шалтгааныг судалж тогтоох асуудлыг засгийн газарт оруулж батлуулах үүрэгтэй. Давамгай байдлаа хууль бусаар ашиглаж буй аж ахуй нэгжийг салгах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулахыг тухайн аж ахуй нэгжийн удирдлагаас шаардах шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргах эрхтэй байна.  

4.    Өрсөлдөөнд төрийн гүйцэтгэх үүрэг :

Төр шударга өрсөлдөөнийг бүх талаар дэмжих шударга бус өрсөлдөөнийг хориглох үүрэгтэй. Энэ нь төрийн эдийн засгийн бодлогын салшгүй нэг хэсэг байдагтай холбоотой юм. Төр аж ахуй нэгжүүд хоорондын шударга бус өрсөлдөөнийг хориглохын сацуу төр өөрөө, тухайлбал төрийн болон орон нутгийн захиргаанаас шударга өрсөлдөөнд харшлах шийдвэр гаргахыг хориглодог байна. Хууль ёсоор байгуулагдсан аж ахуй нэгж зөвшөөрсөн үйлдвэрлэл эрхлэх, бүтээгдэхүүнээ борлуулахыг борлуулах зах зээл тогтоохыг, зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан шийдвэр гаргахыг хуулиар хатуу хориглосон байдаг. Мөн төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага нь зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны, нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахд чиглэсэн болон нэг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг өөр аж ахуй нэгжид зээл олгохоор шийдвэрлэх эрхгүй байна.

 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 46 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax