хууль бол шударга ёс

2012-06-05 - Эрх зүйн философийн тест

c. ёс суртахуун

d. цаг агаар

e. нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал

180. Аль бодомж нь зөв бэ?

a. Эрх зүйн онол, эрх зүйн үзэл суртал хоёр шууд хамааралтай

b. Эрх зүйн онол, эрх зүйн үзэл суртал хоёр ямар ч хамааралгүй

c. Эрх зүйн онол, эрх зүйн үзэл суртал хоёр шууд бус хамааралтай

181. Эрх зүйг үгүйсгэх үзлийн мөн чанар

a. Эрх зүйн дэг журмыг хэтрүүлэн үнэлэх 

b. Эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон дэг журмыг туйлшруулан үнэлэх 

c. Эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон дэг журмыг үл хүндэтгэсэн

байдлаар буюу сөрөг байдлаар үгүйсгэн үзэх 

d. Зөв хариулт алга байна 

182. “Монголын хууль гурав хоног” гэсэн зүйрлэл аль үзэлтэй холбоотой вэ?

a. Эрх зүйг туйлшруулах үзэл

b. Эрх зүйг үгүйсгэх үзэл

c. Эрх зүйг дээдлэх үзэл

d. Эрх зүйг хэтрүүлэх үзэл

183. Эрх зүйг үгүйсгэх үзлийг даван туулах арга зам 

a. Нийгэмд ёс суртахууныг төлөвшүүлэх

b. Хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх

c. Хуулийн байгууллага, хууль зүйн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх

d. Зөв хариулт байхгүй байна

 

 

184. Эрх зүйг үгүйсгэх үзлийн эх сурвалж (үл хамаарах ) 

a. Хуулийг үл биелүүлэх 

b. Хуулийг үл тоомсорлох

c. Төрийн байгууллагад хайхрамжгүй хандах

d. Улс төрийн идэвхигүй байдал 

185. Эрх зүйн зөрчил нь:

a. хууль ёсны зан үйл

b. хууль ёсны бус зан үйл 

c. гэм буруутай үйлдэл, эс үйлдэл 

d. үйлдэл, эс үйлдэл 

186. Эрх зүйн зөрчлийн шинж (үл хамаарахыг ол)

a. хууль бус үйл ажиллагаа

b. гэм буруутай үйл ажиллагаа

c. хуулийг үл тоомсорлосон байх -

d. нийгэмд хор аюултай байх

e. хууль тогтоомжинд заагдсан шийтгэлтэй байх

187. Хүний хүсэл зоригоос үл шалтгаалах үйл явдал (казус) болон бодол санаа, хүсэл мөрөөдөл эрх зүйн зөрчил болох уу?

a. болно

b. болохгүй 

c. зарим тохиолдолд болно

188. Зөрчлийн шинжийн онол нь

a. объект, субъект, объектив тал, субъектив тал 

b. гэм буруу, хор уршиг, нийгэмд аюултай, хуульд заагдсан гэсэн

ангиллыг үүсгэнэ

c. эдгээрийн аль нь ч биш

189. Эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн

a. хууль ёсны бус зан үйлийн дотоод шинж тэмдгийг илэрхийлсэн ойлголт

b. хууль ёсны бус зан үйлийн гадаад шинж тэмдгийг илэрхийлсэн ойлголт

c. хууль ёсны бус зан үйлийн дотоод хийгээд гадаад шинж тэмдгийг

илэрхийлсэн ойлголт 

d. Зөв хариулт алга байна

190. Аль нь эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүнд үл хамаарах вэ? 

a. субъект

b. субъектив эрх 

c. объект

d. субъектив тал

e. объектив тал

191. Эрх зүйн зөрчлийн субъектэд хамаарагдах шинж (үл хамаарахыг ол)

a. эрх зүйн чадамжтай байх 

b. эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн байх 

c. эрх зүйн чадамжаа хязгаарлуулсан байх 

d. гэм буруутай байх

e. хариуцлага заавал хүлээх 

192. Эрх зүйн зөрчлийн субъектийн ангилал

a. нийтлэг субъект 

b. онцгой субъект

c. тусгай субъек 

d. ерөнхий субъект

 

 

193. Эрх зүйн зөрчлийн объект

a. гэмт халдлагаас хамгаалагдаж байгааэрх зүйн харилцаа 

b. гэмт зан үйлийн хандлага чиглэсэн нийгмийн харилцаа 

c. гэмт зан үйлийн хандлага чиглэсэн тодорхой нэг төрлийн харилцаа 

d. зөв хариулт байхгүй байна

194. Эрх зүйн зөрчлийн объектын ангилал (үл хамаарахыг ол)

a. ерөнхий объект

b. нийтлэг объект 

c. төрлийн объект

d. нэг бүрчилсэн объект 

e. шууд объект

195. Эрх зүйн зөрчлийн объектын нэмэгдэл шинж

a. эдийн баялаг

b. халдлагын зүйл 

c. эдийн бус баялаг

d. нийгмийн хор аюул

e. хууль бус үйлдэл

196. Эрх зүйн зөрчлийн субъектээс өөрийн гэмт зан үйл, түүний үр дагаварт хандах хандлага нь 

a. субъектив талыг илэрхийлсэн ойлголт 

b. объектив талыг илэрхийлсэн ойлголт 

c. субъектив талын нэмэгдэл шинжийг илэрхийлсэн ойлголт

d. объектив талын нэмэгдэл шинжийг илэрхийлсэн ойлголт 

 

 

197. Эрх зүйн зөрчлийн субъектив талд хамаарах шинжийг тодорхойл (үл хамаарахыг ол)

а. цаг хугацаа 

b. нөхцөл байдал 

c. гэм буруу 

d. зорилго

e. хууль бус үйлдэл

198. Эрх зүйн зөрчлийн субъектив талын нэмэгдэл шинж

a. сэдэлт 

b. халдлагын зүйл 

c. зорилго 

d. нийгмийн хор аюул

e. гэм буруу

199. Эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн, нийгэмд хор аюултай зан үйлийг илэрхийлсэн ойлголт

a. субъектив талыг илэрхийлсэн ойлголт 

b. объектив талыг илэрхийлсэн ойлголт 

c. субъектив талын нэмэгдэл шинжийг илэрхийлсэн ойлголт

d. объектив талын нэмэгдэл шинжийг илэрхийлсэн ойлголт 

200. Аль нь объектив талын элементэд хамаарах вэ? (үл хамаарахыг ол)

a. үйлдэл, эс үйлдэл

b. гэм хор, хор уршиг

c. шалтгаант холбоо

d. гэм буруу

 

 

201. Эрх зүйн зөрчлийн объектив талын бүрэлдэхүүний шинж

a. орон зай 

b. сэдэлт

c. цаг хугацаа

d. санаа

e. зорилго

202. Эрх зүйн зөрчлийг нийгэмд учруулсан хор хохирлын шинжээр хэрхэн ангилдаг вэ?

a. гэмт хэрэг 

b. иргэний хэрэг 

c. сахилгын зөрчил 

d. захиргааны зөрчил

e. гэмт хэргийн бус эрх зүйн зөрчил 

203. Хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл (үл хамаарахыг ол)

a. эрх зүйн хэм хэмжээ 

b. эрх зүйн зөрчлийн факт

c. эрх зүйн ухамсар 

d. эрх зүйг хэрэглэх акт

204. Хууль зүйн хариуцлага нь дараах шинжийг өөртөө агуулна

a. эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн байх 

b. төрийн албадлага хэрэглэх 

c. хууль зүйн факт дуусгавар болсон байх

d. зөрчигдсөн эрхийг сэргээн хангах 

e. эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох 

 

 

205. Хууль зүйн хариуцлагын чиг үүрэг (үл хамаарахыг ол)

a. урьдчилан сэргийлэх 

b. хүмүүжлийн нөлөөлөл үзүүлэх 

c. зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх

d. учруулсан хохирлыг арилгах 

e. нийгэмд дэг журам тогтоох 

206. Хууль зүйн хариуцлагын харилцааны үндсэн субъект

a. эрх зүйн зөрчил үйлдсэн этгээд ба төр

b. гэмт хэрэгтэн ба төрийн нэрийн өмнөөс санкци хэрэглэх эрх мэдэл

бүхий байгууллага

c. хөдөлмөрийн сахилга алдсан этгээд ба шүүх

d. эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн этгээд ба төрийн нэрийн өмнөөс санкци

хэрэглэх эрх мэдэл бүхий байгууллага 

207. Хууль зүйн хариуцлага хүлээж буй этгээдийн субъектив эрх:

a. өөрийн үйлдсэн үйлдэл, эс үйлдэлд оногдуулж буй шийтгэл гаргасан

зөрчилд тохирсон эсэхийг шаардах 

b. хууль зүйн туслалцаа авах 

c. ялыг ялгамжтай оногдуулахыг хүсэх 

d. хуульд нийцсэн байхыг шаардах 

e. хариуцлагыг хөнгөрүүлж үзэхийг хүсэх

208. Хууль зүйн хариуцлага хүлээлгэх журмыг:

a. эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээгээр тогтооно 

b. хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээгээр тогтооно

c. иргэний эрх зүйн хэм хэмжээгээр тогтооно

d. иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээгээр тогтооно 

e. захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр тогтооно

209. Хууль зүйн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчим (үл хамаарахыг ол)

a. шударга ёсны 

b. гэм буруугүйд тооцох 

c. хууль дээдлэх 

d. үндэсний эв нэгдлийг хангах 

e. ялгамжтай хандах

210. “Хуульд заагаагүй бол гэмт хэрэг гэж үзэхгүй” (nullum crimen sine lege) гэсэн үндэслэл аль зарчимд хамаарах вэ?

a. шударга ёсны зарчим

b. гэм буруугүйд тооцох зарчим

c. эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд нь хариуцлага

хүлээлгэх 

d. хууль дээдлэх

e. ялыг ялгамжтай оногдуулах

211. Хууль зүйн хариуцлагын төрөл (үл хамаарахыг ол)

a. иргэний эрх зүйн хариуцлага

b. эрүүгийн хариуцлага 

c. захиргааны хариуцлага

d. хөдөлмөрийн хариуцлага 

e. сахилгын хариуцлага

212. “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн үндэслэл аль зарчимд хамаарах вэ?

a. шударга ёны зарчим

b. гэм буруугүйд тооцох зарчим 

c. гэм буруутай үйлдэл, эс үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх

d. хууль дээдлэх

e. ялыг ялгамжтай оногдуулах

213. “Хуульгүйгээр ямар ч шийтгэл байх ёсгүй” (nulla poena sine lege) гэсэн үндэслэл аль зарчимд хамаарах вэ?

a. эрүүгийн хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглох

b. гэм буруугүйд тооцох зарчим

c. гэм буруутай үйлдэл, эс үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх

d. ялыг ялгамжтай оногдуулах

214. Хуулийн агуулгыг нээн илэрхийлэхтэй холбогдон гарах ойлголт:

a. Хууль зүйн системчлэл

b. Хууль тогтоох

c. Хуулийн бичвэр

d. Хуулийн кодификаци

215. Хуулийг боловсруулах, хэлбэршүүлэх, болон системчлэх арга, хэрэгслийн нийлбэр цогц гэсэн агуулга:

a. Хууль зүйн техник

b. Хуулийн бүрдүүлэлт

c. Хуулийн кодификаци

d. Хууль батлах

216. Хууль зүйн техникийн агуулга:

a. Эрх зүйн хэм хэмжээг бүтээх зарчим

b. Хууль зүйн техникийн журам

c. Хуулийг хэрэгжүүлэх арга, хэрэгсэл

d. Аль нь ч биш

 

 

217. Хуулийн нэгж илэрхийлэл:

a. Зарчим

b. Зүйл

c. Заалт

d. Горим журам

218. Иш татсан зүйл гэдэг нь:

a. Хуулийн заалтыг шууд заах

b. Өөр эх сурвалжид хандах

c. Олон улсын гэрээг хэрэглэхээр заах

d. Аль нь ч биш

219. Хуулийн техникийн шаардлага: (Үл хамаарахыг ол)

a. Хэм хэмжээ нь нийтлэг нөхцлөөр илрэх

b. Хэм хэмжээ нь агуулгатай байх

c. Үндсэн хэм хэмжээндээ захирагдсан байх

d. Нэр томъёо ойлгомжтой байх

220. Аль нь зөв бодомж вэ?

a. Хууль зүйн техник нь эрх зүйг боловсронгуй олгодог

b. Хууль зүйн техникээр “амьд” эрх зүйг танддаг

c. Эрх зүйн системчлэл нь хууль зүйн техникийг нөхцөлдүүлдэг

d. Бүгд зөв

221. Аль нь өргөн агуулгатай вэ?

a. Хууль зүйн бүтэц

b. Хууль зүйн нэр томъёо

c. Хууль зүйн техник

d. Хуулийн агуулгыг нээх арга

222. Эрх зүйн кодификацийн агуулга:

a. Хуулийг төрөлжүүлэн нэгтгэх

b. Хуулийг төрөлжүүлэн хуульчлах

c. Эрх зүйг задлан хөгжүүлэх

d. Хуулийг системчлэх

223. Хууль зүйн нэр томъёо нь:

a. Нийтэд ойлгомжтой байна

b. Хууль зүйн агуулгаа бүрэн илэрхийлж чадахуйц байна

c. Бие биендээ хамааралгүй байна

d. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байна.

224. Хууль зүйн нэр томъёонд тавигдах шаардлага:

a. Уран зохиолын агуулгатай байж болно

b. Хоёрдмол санааг агуулахгүй байх

c. Энгийн, ойлгомжтой байх

d. Сонирхолтой байх ёстой

225. Аль нь зөв бодомж вэ?

a. Хууль зүйн хэл нь нийтлэг хэл зүйд захирагдана

b. Хууль зүйн хэл тусгай нэр томъёогоор онцлогтой

c. Хууль зүйн техник хууль зүйн хэлийг нөхцөлдүүлнэ

d. Хууль зүйн хэл нь энгийн хүмүүст зориулагдана

226. Эрх зүйн хэм хэмжээний актыг зохих түвшинд нэгтгэж эмхтгэл болгон гаргах замаар нэгтгэн төрөлжүүлэх ажиллагаа:

a. Хууль зүйн кодификаци

b. Хууль зүйн инкорпораци

c. Хууль тогтоомжийн консолидаци

d. Хууль тогтоомжийн бүртгэл

227. Хууль зүйн инкорпорацийн гол агуулга: (Үл хамаарахыг ол)

a. Эрх зүйн зохицуулалтын агуулгад өөрчлөлт оруулахгүй

b. Эрх зүйн зохицуулалтын агуулгад өөрчлөлт оруулдаг

c. Эмтхгэлд орж буй актын агуулгыг хөнддөггүй 

d. Аль нь ч биш

228. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээний олон тооны актуудыг хууль тогтоомжийн нэг томоохон акт болгон хянан төрөлжүүлэх ажиллагаа:

a. Хууль тогтоомжийн бүртгэл

b. Хууль тогтоомжийн кодификаци

c. Хууль тогтоомжийн инкорпораци

d. Хууль тогтоомжийн консолидаци

229. Нэг төрлийн буюу ойролцоо шинжтэй нийгмийн харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээнүүдийг нэгтгэн системчилсэн хуульчилсан акт:

a. Кодификаци

b. Кодекс

c. Органик хууль

d. Онцгой хууль

230. Кодексийн үндсэн шинж:

a. Хэм хэмжээтэй байх

b. Системчлэгдсэн байх

c. Тоо бүртгэлд хамрагдсан байх

d. Хэм хэмжээ нь энгийн, ойлгомжтой байх

231. Эрх зүйн төрөлжүүлэлт:

a. Хуулийн оюутанд судлахад төвөгтэй

b. Хуулийг логик, системлэг чанартай болгодог

c. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлдэг

d. Иргэний эрх зүйн соёлыг дээшлүүлдэг

232. Зөв бодомжийг ол

a. Хууль зүйн кодификаци нь хуулийн бүтцийг алдагдуулдаг

b. Хууль зүйн кодификаци нь хуулийг тодорхой болгодог

c. Кодекс нь парламентын үүргийг нэмэгдүүлдэг

d. Дээрхи бүгд зөв

233. Үндсэн хуулиас шууд эх авсан хууль:

a. Кодекс

b. Органик хууль

c. Хууль

d. УИХ-ын тогтоол

234. Иргэний хууль нь:

a. Органик хууль

b. Кодекс

c. Хууль

d. Хувийн эрх зүйд давуу чанартай хууль 

235. Техник талаас сайн хууль гэдэг нь:

a. Агуулга нь эрх зүйн шинэтгэлийн бодлогод нийцсэн

b. Үг, үсгийн алдаа байхгүй

c. Бүтцийн хувьд зөв системчлэгдсэн

d. Хуулийн үйлчлэлийн хүрээг тодорхойлсон

236. Аль нь өргөн агуулгатай вэ?

a. Хуулийн бүлэг

b. Хуулийн хэсэг

c. Хуулийн зүйл

d. Нийтлэг үндэслэл

237. Бланкет зүйлийн агуулга:

a. Хэрэглэх зүйлийг нөхөн бичсэн байна

b. Хэрэглэх зүйлийг орхиж, шүүгчид өргөн боломж олгоно

c. Хандах өөр эх сурвалжийг заасан байна

d. Хуулийн зохицуулалтгүй бол өөр хууль хэрэглэх

238. Эрх зүйн хийдэл гэх ойлголтыг байх ёсгүй гэж үздэг эрх зүйн бүл

a. нийтлэг эрх зүйн бүл

b. иргэнлэг эрх зүйн бүл

c. шашинт эрх зүйн бүл

d. социалист эрх зүйн бүл

239. Эрх зүйн хийдэл гэх ойлголт нь дараах онолд хамаатай /үл хамаарахыг ол/

a. хууль тогтоох онол

b. процедурын онол

c. хууль дээдлэх онол

d. социалист эрх зүйн онол

240. "Хууль тогтоомж" гэсэн ойлголт нь багтаамжаараа

a. парламентаас баталсан эрх зүйн баримт бичгийн хүрээнд

b. шүүхэд хэрэглэгддэг эх сурвалжийн хүрээнд

c. хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлээс гаргаж буй бүх

баримт бичгийн хувьд

d. хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн баримт бичгүүдийн хувьд

ойлгогдоно

 

 

241. Эрх зүйн хэм хэмжээг уг хэм хэмжээг тогтоогчийн зүгээс тайлбарладаг тайлбарыг

a. аутентик тайлбар

b. казуаль тайлбар

c. үгчилсэн тайлбар

d. телеологийн тайлбар

242. Хууль зүйн баримт бичгийн реквизитүүд гэдэг нь 

a. баримт бичигт тавигдах шаардлагын бүрдүүлбэр

b. баримт бичгийн хэлбэрийн шаардлага

c. баримт бичгийн дотоод бүтцийг илэрхийлсэн ойлголт

243. Эрх зүйн актын агуулгыг тайлбарлах багтаамж

a. хэм хэмжээ тогтоосон баримт бичиг төдий явцуу агуулгатай

b. хэм хэмжээ тогтоосон болон, тогтоогоогүй барим бичиг зэргийг багтаах

өргөн агуулгатай

c. эрх зүйн баримт бичгээс гадна өргөн агуулгатай

d. эдгээрийн аль нь ч биш

244. Хууль тайлбарлахад баримтлах үндсэн аксиомууд

a. хүний эрхийг баталгаажуулсан ба дээшлүүлсэн тайлбар давуу эрхтэй

байхыг чухалчилах

b. адил хүчинтэй эрх зүйн баримт бичигт зөрчилдөөн үүсвэл тэдгээрээс

давуу хүчин чадалтай баримт бичигт үндэслэх

c. эрх зүйн баримт бичиг гарах үеийн түүхэн нөхцөл байдал, баталсан

үндэслэлийг чухалчилах 

245. Эрх зүйн либерал тайлбар гэдэг нь

a. хэм хэмжээг хөгжлийн түвшинд нь үнэлэн тайлбарлах явдал 

b. хэм хэмжээг баталсан цаг үеийн үндэслэлд нь үнэлэн тайлбарлах явдал

c. эдгээрийн аль нь ч биш 

246. Хууль хэрэглэх гэдэг нь

a. хууль тайлбарлахтай холбоотой 

b. шүүхээс эх сурвалж хэрэглэх болон түүний процедуртай холбоотой 

c. иргэд байгууллага хууль сахин биелүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой

ойлголт 

247. Албан ёсны тайлбарт үл хамаархыг ол

a. аутентик 

b. номлолын

c. казуаль 

248. Тайлбарын аргачлалд үл хамаархыг ол

a. хэл зүйн 

b. логикийн

c. системчилсэн 

d. аутентик

249. Эрх зүйн тайлбар нь

a. хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн соёл, шүүхийн практик зэргийг

нэгтгэх боломжийг 

b. хуулийг нэг мөр ойлгож, эрх зүйн хийдлийг даван туулах боломжийг

c. эрх зүй өөрөө хөгжиж, эрүүлжих боломжийг илүүтэй олгодог

250. Хууль хэрэглэх тайлбар нь

a. хууль тогтоох эрх бүхий байгууллага бусад байгууллагаас гаргасан эрх

зүйн хэм хэмжээг тайлбарлаж буй тайлбар 

b. тухайн тайлбарлаж буй хэм хэмжээг батлан гаргасан байгууллага

өөрөө хийж буй тайлбар

c. шүүх эрх мэдлийн байгууллага хэм хэмжээний зохих хэсгийг

тайлбарлаж байгаа тайлбар

d. зөвхөн тодорхой тохиолдолд тухайн хэсэгт хамаатай нэг удаагын

шинжтэй тайлбар мөн

Эрх зүйн онолын тест – 2009

/НЭМЭГДСЭН – 2009.04.09/

1. Хуулийн төслийн төрөл

a. Анхдагч хуулийн төсөл

b. Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл

c. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл

d. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

e. Хууль хүчингүй болгох хуулийн төсөл

2. Хуулийн төсөлд тавих нийтлэг шаардлага

a. Хуулийг чанд сахих

b. Үндсэн хуульд нийцсэн байх

c. Зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдөхгүй байх

d. Үндсэн хуульт ёсыг баталгаажуулах

e. Хэм хэмжээ тогтоогоогүй буюу тунхагласан шинжтэй заалтыг

тусгахгүй байх

3. Тогтоолын төсөлд тавих шаардлага

a. Үндсэн хуульд нийцсэн байх

b. Хууль, олон улсын гэрээнд нийцсэн байх

c. Хуулийн заалтыг давтахгүй байх

d. Хариуцлагын хэм хэмжээг заахгүй байх

e. Зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдөхгүй байх

4. Хуулийн төслийн бүтцийг тодорхойл

a. Гарчиг-зүйл-заалт-дэд заалт-хэсэг

b. Гарчиг-хэсэг-зүйл- заалт-дэд заалт

c. Хэсэг-гарчиг-заалт-дэд заалт-хэсэг

d. Гарчиг-зүйл-хэсэг-заалт-дэд заалт

5. Хуулийн төсөлд тавих нэр томъёо, хэл зүйн шаардлага (үл хамаарахыг ол)

a. Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог хэрэглэх

b. Нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар

хэрэглэх

c. Хүч оруулсан нэр томъёог хэрэглэхгүй байх

d. Жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх

e. Үг хэллэгийг хоёрдмол утгагүй, товч тодорхой хэрэглэх

6. Тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбоотойгоор хууль тайлбарлах нь:

a. Аутентик тайлбар

b. Норматив тайлбар

c. Эрх зүйн тайлбар

d. Казуаль тайлбар

7. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг судалдаг нь:

a. Нормативизм

b. Эрх зүйн онол

c. Эрх зүйн догматик

d. Эрх зүйн социологи

8. Эрх зүйн үндсэн зорилго

a. Хүний эрх чөлөөг хамгаалах

b. Төрийн дур зоргыг хязгаарлах

c. Шударга ёсыг тогтоох

d. А, Б хариулт зав

e. А,В хариулт зөв

9. Эрх зүйд тавигдах формаль шаардлага

a. Энгийн байх

b. Тодорхой байх

c. Үйлчлэх ирээдүйтэй байх

d. А, Б хариулт зав

e. А,В хариулт зөв

10.Аль нь агуулгын хувьд хамгийн өргөн хүрээтэй ойлголт вэ?

a. Эрх зүйн зарчим

b. Эрх зүйн хэм хэмжээ

c. Эрх зүйн институт

d. Эрх зүйн зорилго

11.Эрх зүйн эрх чөлөө нь:

a. Тодорхой үйлдэл хийх эрх

b. Хүссэнээ хийх эрх

c. Эрхийн боломж

12.Бодит эрх чөлөө нь:

a. Эрхийн боломж

b. Тодорхой үйлдэл хийх эрх

c. Сонгох эрх чөлөө

 

 

 

13.Эрх зүйн либертар концепцийг баримтлагчид эрх зүй, төрийн хамаарлыг хэрхэн үздэг вэ?

a. Эрх зүй төрийн эсрэг байдаг

b. Эрх зүй эрх мэдлийн эсрэг байдаг

c. Эрх зүй төрд захирагдмал байдаг

14.Эрх зүйн үнэт зүйл нь:

a. Эрх зүйн санаа

b. Хүний хүсэл зориг

c. Хууль тогтоогчийн хүсэл зориг

15.Норматив арга нь:

a. Эрх зүйн үзэгдлүүдийг харьцуулан судалдаг арга

b. Эрх зүйн бясалгал, сэтгэлгээг судалдаг арга

c. Эрх зүйг байх ёстой хэм хэмжээтэй жишиж үнэлэлт өгөх арга

16.Эрх зүйн бодит байдлын талаар аналитик арга зүй нь эрх зүйг:

a. Төрийн захирамжлах үзэгдэл

b. Нийгмийн харилцааны хэлбэр

c. Эрх зүйн аксеологи ойлголт

17.Эрх зүйн бодит байдлын талаар социологийн арга зүй нь эрх зүйг:

a. Төрийн захирамжлах үзэгдэл

b. Нийгмийн харилцааны хэлбэр

c. Эрх зүйн аксеологи ойлголт

18.Эрх зүйн бодит байдлын талаар норматив арга зүй нь эрх зүйг: 

a. Төрийн захирамжлах үзэгдэл

b. Нийгмийн харилцааны хэлбэр

c. Эрх зүйн аксеологи ойлголт

 

19.Эрх зүйн хэм хэмжээний үйлчлэх 3 үндсэн орчин

a. Хилийн доторх нутаг дэвсгэр

b. Цаг хугацааны орчин

c. Хамааралт этгээдийн орчин

d. Нутаг дэвсгэрийн орчин

20.Эрх зүйн чиг үүргийг нийгмийн амьдралын хүрээ хязгаарт нөлөөлж буй шинж байдлаар нь яаж ангилах вэ?

a. Эдийн засгийн хүрээн дэх чиг үүрэг

b. Олон улсын эрх зүйн чиг үүрэг

c. Улс төрийн хүрээн дэх чиг үүрэг

d. Ёс суртахуун оюун санааны хүрээн дэх чиг үүрэг

e. Экологийн хүрээн дэх чиг үүрэг

21. Эрх зүйн эх сурвалжид аль нь хамаарах вэ?

a. Эрх зүйн тогтолцоо

b. Эрх зүйн хэм хэмжээний акт

c. Зан заншил

d. Эрх зүйн шинжтэй гэрээ

e. Шүүхийн прецедент

22.Эрх зүйн эх сурвалжийн бүрдлийг ол

a. Эрх зүйн сургалт

b. Материаллаг эх сурвалж

c. Түүх, танин мэдэхүйн эх сурвалж

d. Хууль зүйн эх сурвалж

e. Эрх зүйн фетишизм

 

 

23.Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах “казуаль” тайлбар

a. Албан ёсны

b. Албан ёсны бус

c. Номлолын

d. Аль нь ч биш

24.Ром-Германы эрх зүйн үүсэл хөгжилд шууд нөлөөлсөн эрх зүйн эх сурвалж /үл хамаарахыг ол/

a. Орон нутгийн заншил

b. Худалдааны заншил

c. Католик сүм хийдийн эрх зүй

d. Жам ёсны эрх зүй

25.Төрийн байгууллагыг байгуулагдах аргаар нь:

a. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх

b. Сонгогдсон, томилогдсон

c. Ганцаарчилсан, хамтын

d. Төв ба орон нутгийн

26.Иргэний эрх зүйн зохицуулалтын арга нь

a. Императив

b. Диспозитив

c. Урамшуулалт

d. Зөвлөмжилсөн

27.Эрх зүй ба ёс суртахууны ялгагдах гол шинж нь

a. Агуулга

b. Хэлбэр

c. Биелүүлэх арга

d. Зорилго

28.Эрх зүйн тогтолцооны анхны бүрдүүлбэр нь

a. Үндсэн хууль

b. Хууль

c. Хэм хэмжээ

d. Засгийн газрын тогтоол

29.Европын эрх зүй нь:

a. Германы эрх зүй

b. Бүс нутгийн эрх зүй

c. Английн эрх зүй

d. Францын эрх зүй

30.Социалист эрх зүйн тогтолцооны гол онцлог

a. Хувийн ба нийтийн эрх зүйн зааг ялгаа байгаагүй

b. Субъектүүд эрх тэгш

c. Үндэсний эв нэгдлийг хангасан

d. Хөдөлмөрийн хүний сайн сайхны төлөө анхаарал тавьсан

31.Эрх зүйг туйлшруулах үзэл нь

a. Хуульд захирагдахгүй байх

b. Хуулийг газар сайгүй мөрдөхгүй байх

c. Хуулийг хэтрүүлэн үнэлэх

d. Хүний эрх, эрх чөлөөг зөрчих

32.Эрх зүйн харьцуулсан шинжилгээ хийх макро түвшин нь

a. Эрх зүйн ухагдахуун

b. Эрх зүйн институт

c. Эрх зүйн хэм хэмжээ

d. Эрх зүйн бүл

33.Хувийн эрх зүй:

a. Худалдааны эрх зүй

b. Санхүүгийн эрх зүй

c. Газрын эрх зүй

d. Хот байгуулалтын эрх зүй

34.Хууль, эрх зүйг төсөөтэй хэрэглэж болох хүрээ

a. Эрүүгийн хариуцлага

b. Захиргааны хариуцлага

c. Сахилгын хариуцлага

d. Иргэний эрх зүйн хариуцлага

35.Мусульманы эрх зүй нь аль ангилалд багтах вэ?

a. Өрнийн эрх зүйд

b. Шашны эрх зүйд

c. Азийн эрх зүйд

d. Дорно дахины эрх зүйд

e. Еврейн эрх зүйд

36.Үндсэн хуулийг онолын хувьд тайлбарлах субъект

a. Парламент

b. Дээд шүүх

c. Үндсэн хуулийн шүүх

d. Захиргааны шүүх

37.БНХАУ-ын эрх зүйн тогтолцоо нь:

a. Эх газрын

b. Англо-Саксоны

c. Социалист

d. Мусульманы

38. Civil Law системд заавал биелэгдэх эрх зүйн эх сурвалж

a. Үндсэн хууль

b. Худалдааны заншил

c. Шударга ёсны зарчим

d. Оюун ухаан

e. Каноны эрх зүй

39.Аутентик тайлбар нь

a. Хууль зүйн хүчин чадлын

b. Цар хүрээний

c. Аргачлалын

d. Номлолын

40.Эрүүгийн хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглох нь:

a. Nullam crimen sine lege

b. Nulla poena sine lege

c. Презумци

d. Зөв хариулт алга байна.

41.Эрх зүйн аль тогтолцоонд шүүгч мөрдөн шүүх үүрэг гүйцэтгэдэг вэ?

a. Англо-америкийн

b. Эх газрын

c. Мусульманы

d. Зөв хариулт алга байна

42.Орчин үеийн төр судлал дахь хандлага

a. Төрийн оролцоог багасгах

b. Төрийг бэхжүүлэх

c. Төр ёсны уламжлалыг хадгалах

43. “Common Law” тогтолцооны “Civil Law” тогтолцооноос ялгарах гол ялгаа

a. Эрх зүйн заншил

b. Шүүхийн жишиг

c. Хууль тогтоогчдын тогтоосон хууль давуу

d. Нийтлэг эрх зүйг хүлээн зөвшөөрөх

44. Rule of law бол

a. Төрд хамаатай зарчим

b. Иргэнд хамаатай ойлголт

c. Шүүхэд хамаатай

d. Зөв хариулт алга байна.

 

45.“Төр, эрх зүйн онол” гэсэн судлагдахуун үүсэх болсон үндэслэл

a. “Эрх зүй”, “Эрх зүйн хэм хэмжээ” гэсэн ойлголтууд адилхан

b. Эрх зүй-төрийн бүтээгдэхүүн

c. Жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрөх

d. Эрх зүйн уг чанарыг судлах

46.Эрх зүйн шинжлэх ухаанд төрийн онолын гол үүрэг

a. Арга зүйн

b. Хэм хэмжээний

c. Эрх зүйн хэм хэмжээний шинж чанарыг таних

d. Харьцуулалтын

47.Хууль зүйн техник нь:

a. Эрх зүйн агуулгын тал

b. Хэлбэрийн тал

c. Эдгээрийн нэгдэл

d. Аль нь ч биш

48.Дараах бодомжooс аль нь зөв бэ?

a. Эрх зүй нь төрөөс өмнө байдаг.

b. Эрх зүй нь гагцхүү төртэй холбоотой үүсдэг

c. Төр нь эрх зүйг үүсгэдэг

d. Төр, эрх зүй хоёр зэрэг үүссэн

49.Эрх чөлөөг эрх зүйн тухай ойлголтын цөмд тавьдаг онол

a. Социологи онол

b. Жам ёсны эрхийн онол

c. Ёс зүйн онол

d. Позитив онол

e. Либертари онол

50.Эрх зүйн либертари онолын үүднээс Үндсэн хуульд хүний үндсэн эрхийг тоочиж байгаа нь:

a. Зөвшөөрч байгаа хэрэг

b. Баталгаажуулж байгаа хэрэг

c. Эрхийг нь тогтоож өгч байгаа хэрэг

d. Хамгаалж байгаа хэрэг

 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2014-04-27 -
Бичсэн: Зочин
гаалийн зөрчилийн талаар тест хийхгүй юм уу? ерийн гаалийн талаар тест хийгээрэй баё бүх хичээлээр хийвэл маш шх баярлана шүү амжилт
[Permanent Link]

Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 42 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax