хууль бол шударга ёс

2012-06-06 - Оюутанд зориулсан зөвлөмж

оюутны үйлчилгээнд зориулав

Хуульчийн сонгон шалгаруулалт явуулах журам 

2011-04-04 04:40
# Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 3.1.1-д заасан сонгон шалгаруулалт явуулахад энэхүү журмыг баримтална.
1.2.Сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар хүлээнэ.
1.3.Тухайн жилд явуулах сонгон шалгаруулалтын товыг Зөвлөл тогтооно.

Хоёр. Сонгон шалгаруулалт явуулах тухай нийтэд зарлах,
оролцогчдыг бүртгэх
2.1.Зөвлөл сонгон шалгаруулалтын товыг шалгалт эхлэхээс хуанлийн 75-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
2.2.Зарлалд шалгалт явуулах газар, хугацаа, шалгалтын хуваарь, дараалал, сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын талаар тусгана.
2.3. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгч дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
2.3.1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл /маягт ¹1/;
2.3.2. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет /маягт ¹2/;
2.3.3. Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичиг эх хувиараа болон түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.3.4. Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн диплом эх хувиараа болон түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.3.5.эрх зүйч мэргэжлээр ажилласан тухай ажил олгогчийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.3.6. Ял шийтгэлгүй болохыг нотолсон Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
2.3.7. Сонгон шалгаруулалтын нэг оролцогчид ногдох зардлыг тушаасан баримт.

2.4. Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчийг Улаанбаатар хотод Шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төв /оролцох эрхийн бүртгэл маягт ¹3/, орон нутагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс бүртгэнэ. Өргөдлийг сонгон шалгаруулалтын товыг зарласан өдрөөс эхлэн хүлээн авч, шалгалт авах өдрөөс 30 хоногийн өмнө дуусгавар болгоно.

2.5.Шалгалт явуулахтай холбогдон гарах зардлыг сонгон шалгаруулалтад оролцогч өөрөө хариуцна. Энэхүү зардлыг санхүүгийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан хэмжээгээр шалгалтад оролцогч төлнө.
2.51.Хуульчдын сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртг‎эх зааврыг Орон тооны бус зөвлөлийн ажлын албанаас бэлтгэж, бүртгэ‎л явуулж буй газруудад хүргүүлнэ.

Гурав. Сонгон шалгаруулалтын шалгалт
3.1.Сонгон шалгаруулалтын шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийн сорьсон сорилгын шалгалт болон эрх зүйн салбарын тодорхой өгөгдлийг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалт гэсэн 2 хэлбэртэй байна.
3.2.Шалгуулагчийн шалгалт тус бүрээр авбал зохих дээд оноо нь сорилгын шалгалтад 100, бодлогын шалгалтад 100 байх ба эдгээр хоёр шалгалатад авбал зохих нийт оноо нь 200 байна.
3.3.Шалгалт дараахь дарааллаар явагдана.
а/ Сорилго;
б/ Бодлого.

3.4. Сорилгын шалгалт
3.4.1.Сорилгын даалгавар нь эрх зүйн салбар бүрийн онолын ерөнхий болон хуулийн тодорхой зохицуулалт, ойлголтыг тайлбарлан хэрэглэхэд шаардагдах мэдлэгийг сорьсон байна.
3.4.2.Шалгуулагч шалгалт өгөх хугацаандаа ямар нэг туслах материал, ном, хууль тогтоомж ашиглахгүйгээр хариуг сонгож болохоор даалгаврын агуулгыг тогтооно.
3.4.3.Даалгавар нь эрх зүйн салбарын тодорхой сэдвийг хамарсан асуулт-хариултын хэлбэртэй байна. Сорилго нь 2 хэсгээс бүрдэх ба нэг дэх хэсэгт өгөгдөл, асуултыг тодорхойлох ба хоёр дахь хэсэгт боломжит хариуны 4 өөр хувилбарыг заана. Хариуны зөвхөн нэг хувилбар нь илт зөв байх ёстой бөгөөд шалгуулагч энэ хувилбарыг сонгосон тохиолдолд зохих оноог авна.
3.4.4.Сорилгын даалгавар бүгд 100 асуулттай байна. Зөв хариулсан асуулт бүрт 1 оноо өгнө. Бүх асуултыг зөв хариулсан тохиолдолд 100 оноо өгнө. Шалгалтын үед шалгуулагч бүрд шалгалтын даалгаврын хуудас, гүйцэтгэлийн хуудас өгөх ба шалгуулагч даалгаврын хуудсаа уншиж, гүйцэтгэлийн хуудсаа бөглөнө.
3.4.5.Даалгаврын хамрах сэдвийн бүтцийг дараахь байдлаар тогтооно:
1) Үндсэн хуулийн эрх зүй, олон улсын нийтийн эрх зүй – 10 асуулт;
2) Захиргааны эрх зүй (санхүү, татвар, нийгэм хангамжийн эрх зүйн хамт) - 14 асуулт;
3) Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй - 6 асуулт;
4) Иргэний эрх зүй (хөдөлмөр, гэр бүл, оюуны өмчийн эрх зүй ба олон улсын хувийн эрх зүйн хамт) - 28 асуулт;
5) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй - 6 асуулт;
6) Эрүүгийн эрх зүй - 18 асуулт;
7) Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй - 8 асуулт;
Cool Бизнесийн эрх зүй - 5 асуулт;
9) Хуульчийн ёс зүй - 5 асуулт.
Бүгд - 100 асуулт.

3.4.6. Сорилгын үеэр аливаа туслах материал, ном, хууль тогтоомж ашиглахыг хориглоно. Сорилгод хариулах хугацаа 100 минут байна.
3.4.7. Шалгуулагч нь сорилгын шалгалтын нийт 100 онооноос 60 ба түүнээс дээш оноо авсан бол бодлогын шалгалтад орох эрхтэй болно.

3.5.Бодлого

3.5.1.Бодлого нь эрх зүйн дараахь салбарын хүрээнд боловсруулагдсан 3 даалгавартай байна:
1) Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй;
2) Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй;
3) Иргэний эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй.

3.5.2.Бодлогын даалгавар нь эрх зүйн салбарын хүрээнд тодорхой өгөгдлийг хууль хэрэглэж шийдвэрлэх, хуульч хүний өдөр тутмын ажилд тохиолддог эрх зүйн баримт бичиг боловсруулах практик чадварыг шалгуулагчаар биечлэн хийлгэх замаар сориход чиглэсэн агуулгатай байна.
3.5.3.Орон тооны бус зөвлөл болон Шалгалтын хороо нь бодлого бодуулах үед тодорхой нэр бүхий хууль хэрэглэхийг зөвшөөрч болно. Энэ тохиолдолд шалгалт эхлэхээс 21 хоногийн өмнө нийтэд мэдэгдэх бөгөөд хэрэглэхийг зөвшөөрсөн хуулийн албан ёсны хэвлэлт, товхимолын нэрийг зааж өгнө.
3.5.4.Бодлогын даалгаврын дагуу тавигдсан асуултад шалгуулагчийн бичсэн хариултын хууль зүйн үндэслэл, логик дэс дараалал, бүрэн зөв байдал, хэл зүйн найруулгыг харгалзан 3 даалгаврын хувьд (Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй-30, Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй-35, Иргэний эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй-35) нийт 100 оноо өгнө. Бодлого бодох хугацаа 180 минут байна.

3.6. Шалгалтын гүйцэтгэлийг дүгнэх, шалгалтын нэгдсэн дүн гаргах
3.6.1.Сонгон шалгаруулалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийн хуудсыг нууцалсан тоогоор дугаарлах бөгөөд дугаартай холбогдох нэрсийн жагсаалт нь байгууллагын нууцад хамаарна.
3.6.2.Шалгалтын хорооны гишүүд нь сонгон шалгаруулалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийг дараахь байдлаар хянаж дүгнэнэ:
1) Сорилгыг дүгнэхдээ зөвхөн гүйцэтгэлийн хуудсыг тусгай машинаар уншуулж оноог тодорхойлно. Шалгуулагч сорилгын асуулттай танилцаж хариултын зөв хувилбарыг сонгох зорилгоор даалгаврын хуудсыг ашиглана. Сорилгын дүнг дүн гарсан даруйд оролцогчдод нууцалсан дугаараар мэдээлж болно. Сорилготой холбогдсон маргааныг зөвхөн гүйцэтгэлийн хуудсыг үндэслэн шалгалтын хороо шуурхай шийдвэрлэнэ.
2) Бодлогын даалгаврын гүйцэтгэлийг даалгавар тус бүрээр гурваас доошгүй шалгагчийн бүрэлдэхүүнтэйгээр сонгон шалгаруулалтын шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор дүгнэж, тэдгээрээс өгсөн үнэлгээний дунджаар дүнг гаргана.
3.6.3. Шалгуулагч нь энэхүү журмын 3.2-т дурдсан сонгон шалгаруулах шалгалтын авбал зохих нийт 200 онооны 140 ба түүнээс дээш оноог авсан тохиолдолд түүнийг сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж үзнэ.
3.6.4. Сонгон шалгаруулах шалгалтын дүнг гаргах, дүнг нэгтгэх маягтыг Шалгалтын хорооноос батална.
3.6.5. Шалгалтын хороо нь шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шалгалтын дүнг тусгай маягтын дагуу нэгтгэн гаргаж, шалгалтыг зохион байгуулсан ажлын тайлангийн хамт Зөвлөлд хүргүүлнэ.
3.6.6. Зөвлөл шалгалт явагдаж дууссан өдрөс хойш ажлын 14 хоногийн дотор шалгалтын нэгдсэн дүнг нууцалсан дугаараар гаргаж, сонгон шалгаруулалтад оролцогчдод мэдээлнэ.

Дөрөв. Шалгалтын хорооны эрх, үүрэг
4.1.Шалгалтын хорооны бүрэлдэхүүнийг Зөвлөл сонгон шалгаруулалт явуулах бүрт томилох бөгөөд шалгагчдын нэрсийн жагсаалт нь сонгон шалгаруулалт /шалгалт/ явуулах өдөр, цаг хүртэл байгууллагын нууцад хамаарна.
4.2.Шалгалтын хорооны гишүүдэд эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу урамшуулал олгоно.
4.3.Шалгалтын хороо нь:
4.3.1.сонгон шалгаруулалтын шалгалтыг зохион байгуулна;
4.3.2.сонгон шалгаруулалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийг хянаж, дүгнэнэ;
4.3.3.сорилгын шалгалтын дүнг шалгуулагчдын нууц дугаараар мэдээлэх;
4.3.4.шалгалтын дүнг үнэн зөв нэгтгэн Зөвлөлд хүргүүлнэ;
4.3.5.шалгалтын зохион байгуулалт болон даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэнэ;
4.3.6.тухайн шалгалтын даалгавар (сорилго, бодлого)-ын боловсруулалт, даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх аргачлалыг боловсронгуй болгох талаар санал боловсруулан Орон тооны бус зөвлөлд танилцуулна;
4.3.7. шаардлагатай гэж үзвэл хуульчийн сонгон шалгаруулалтад оролцогчдын биеийн байцаалтыг нягтлан шалгаж үнэн зөв мэдүүлсэн эсэхийг тогтоох, хэрэв санаатай буруу мэдээлсэн, нуун дарагдуулсан зүйл илэрвэл сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах эсхүл шалгалтын дүнг хүчингүйд тооцох саналыг Орон тооны бус зөвлөлд оруулна.
4.4. Сонгон шалгаруулалтын нууцыг задруулсан этгээдийг сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагаанд оролцуулахгүй бөгөөд түүнд хуульд заасан хариуцлага ногдуулна.





------------о0о------------

Маягт ¹1

ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫГ
ЭРХЛЭХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛД
ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ

Сонгон шалгаруулалтад
оролцох тухай


.................................. овогтой ...................................... ............................. би Хуульч сонгон шалгаруулах тухай Монгол Улсын хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны учир уг сонгон шалгаруулалтад оролцох эрх олгохыг хүсье.

Өргөдөлд дараахь материалыг хавсаргав. Үүнд:

1/ Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет;

2/ Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харъалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3/ Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

4/ Эрх зүйч мэргэжжлээр баклаврын боловсрол эзэмшсэнээс хойш 2-оос доошгүй жил ажилласан тухай ажил олгогчийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5/ Ял шийтгэлгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

6/ Шалгалтын хураамж 12000 /арван хоёр мянга/ төгрөгийг ХААН банкны Бага тойруу салбар дахь Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 5027030529 тоот дансанд тушаасан баримт.

Энэхүү өргөдөлд болон хавсаргасан материал, анкетыг үнэн зөв мэдүүлсэн бөгөөд хэрэв худлаа мэдүүлэг өгсөн байвал сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, шалгаруулалтад тэнцсэн оноог болон надад олгосон гэрчилгээг хүчингүй болгоход иргэн ............………………..…… -ийн ..........................………. миний зүгээс татгалзах зүйлгүй болно.

Шалгалтын үед мөрдөх дүр‎эмтэй биечлэн танилцсан болно.

Өргөдөл гаргасан: ........................................../гарын үсэг/

200 ... оны ... дугаар сарын ... –ны өдөр

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Сүүлийн бичлэгүүд
. төрийн онол хичээлийн хөтөлбөр
. Бизнесийн эрх зүй хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн философи хичээлийн хөтөлбөр
. Эрх зүйн социологи хичээлийн хөтөлбөр
. Хүний эрх хичээлийн хөтөлбөр
. Төрийн онолын тест
. Эрх зүйн онол хичээлийн шалгалтын асуулт
. Төрийн онолын лекц
. Төрийн онолын лекц
. Зар мэдээ
. хүний эрх хичээлийн тест
. Эрх зүйн социологи тест
. ОУХЭЗ-н тест
. Эрх зүйн философийн шалгалтын асуулт
. Хүний эрх хичээлийн шалгалтын асуулт
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 30 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax