аюулгүй тэнцвэртэй байлгах нь бүх хүн төрөлхтөний амьдралын үндэс болдог. Нийгэмд нийтлэг ашиг сонирхол, нийтлэг бэрхшээлтэй олон бүлэг байж болно. Жишээ нь, эмэгтэйчүүд, хүүхэд, тахир дутуу хүмүүс, үндэсний цөөнх г.м. Эдгээр бүлэгт хамаарах хүн тус бүр хүний бүхий л эрх, эрх чөлөөг адил эдлэх эрхтэй. Харин тэдний онцлог байдлаас шалтгаалж тэдэнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай болдог. Нийгмийн бүлгүүд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй олон байдаг. Өмнө өгүүлсэнчлэн хэдийгээр нийгмийн эдгээр бүлгуүдэд хамаарах хүн бүр хувь хүний хувьд хүний бүхий л эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэй боловч тэдэнд эдгээр эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлэхэд нь шаардагдах тэгш боломж, тэгш байдлыг бий болгох үүргийг төр хүлээж байдаг. Нийгмийн хязгаарлагдмал бололцоотой бүлгүүдийн эрхийг хамгаалах, энэ талаар төрийн хүлээх үүргийг тодотгох зорилгоор НҮБ-аас хүний эрхийн түгээмэл конвенциудаас гадна Арьс үндсээр ялагварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенци /1965/, Хүүхдийн эрхийн түхай конвенц /1989/ Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг хүүхдийн эрхийн түхай конвенцид оруулах нэмэлт протокол /2000/, Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол /2000/, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц /1999/ зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээрийг батлан хэрэгжүүлж байна. Хүүхдийн эрх Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдгийг харгалзан түүнд төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж хамгаалал, түүний дотор эрх зүйн зохих хамгаалал шаарддаг. Тиймээс ч НҮБ болон түүний гишүүн улсуудын нэгдмэл хүсэл зориг, санаачлагын дагуу 1989 онд “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийг батлан гаргажээ. Уг конвенцийн 1 дүгээр зүйлд “Хэрэв тухайн хүүхдэд үйлчлэх хуулийн дагуу түүнээс эрт насанд хүрсэн гэж үзэхгүй бол энэхүү конвенцийн зорилгын үүднээс 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” хэмээн заажээ. Хүүхдийн эрх нь агуулгын хувьд; Эсэн мэнд амьдрах эрх /Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрмөгцөө нэр авах, иргэний харьяалалтай байх, эмнэлгийн тусламж авах, эцэг эхийн халамжид байх г.м/ Хамгаалуулах эрх /Аливаа мөлжлөг, харгис хэрцгий харьцаа, сэтгэл санааны болон бие махбодийн доромжлолоос хамгаалагдсан байх, өөрийн хүслээр гэр орноо орхих, мөрдөн байцаах, шүүх ажиллагааны явцад эрхээ хамгаалуулах зэрэг эрхүүд баггана. Хөгжих эрх /Сурч боловсрох, амрах, тоглон наадах, мэдээлэл авах, соёл урлаг, шинжлэх ухааны бүтээл, туурвих, түүний үр шимээс хүртэх, чөлөөтэй сэтгэх, өөрөө сонголтоо хийх, шашин шүтэх, эс шүтэх эрхүүд багтана,/ Нийгмийн амьдралд оролцох эрх /Хүүхэд бур өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн хөгжлийн явцад идэвхитэй оролцох, ашиг сонирхолоо хамгаалах байгууллага байгуулах, түүнд нэгдэх зэрэг эрх багтана. Хүүхдийн ашиг сонирхол, хэрэгцээг хамгаалах нь хүүхдийн эрхийн үндсэн асуудал мөн. Хүүхдийн ашиг сонирхол, хэрэгцээ нь: Бие бялдарын хэрэгцээ /цэвэр ус, хоол хунс, хувцас хунар, орон байр, эмнэглийн тусламж авах , тоглож наадах, эрүүл орчинд амьдрах, доромжлол, хүчирхийллээс хамгаалуулах/ /хайрлан халамжлуулах, аюулгүй орчинд амьдрах, санал бодлоо илэрхийлэх, өөртөө итгэлтэй байх, эрх чөлөөтэй байх/ Нийгэм, соёлын хэрэгцээ /хэл соёл, уламжлалаа эзэмших, болосрол эзэмших, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хувийн байдлаа хамгаалуулах, ялгаварлан гадуурхлаас ангид байх/-гээр тодорхойлогдоно. Хүүхдийн эрхийн тухай конвенцид “ Нийгэм-хангамжийн асуудал зрхэлсэн улсын буюу хувийн байгууллага, шүүх„ засаг захиргааны болон хууль тогтоох байгүуллагын аль нь ч хуухдийн талаар аливаа үйл ажиллагаа явуулахдаа эн тэргүүнд хүүхдиин зрх ашгииг дээд зэргээр хангахад анхаарлаа хандуулна. ' гэж заасан нь хүүхдийн эрхийг тухайлан хамгаалах нь зайлшгүй гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсний илэрхийлэл мөн. Тиймээс ч хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад чиглэгдсэн дараах олон улсын гэрээ, конвенцүүдийг батлан, улс гүрнүүдээс тэдгээрийг дагаж мөрдөх үүргийг хүлээж байна. Үүнд: • Хүүхдийн эрхийн түхэй конвенц, түүний нэмэлт протокол /1989, 1995/ Хүүхдийн хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагын 33 дугаар конвенц /1993/ • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг нэн даруй устгах, хориглох тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц /1999/ Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенц /1984/ • Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай олон улсын тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенц /1973/ зэргийг батлан гаргажээ. Манай улсын тухайд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын хүрээнд 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах түхай хуулийг батлан гаргаж, Нийгмийн халамжийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хууль зэрэг хуулиудад хүүхдийн эрхийн хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэж, тусгай хэм хэмжээнүүдийг тогтоож өгчээ. Үүний зэрэгцээ төрийн бодлогын түвшинд хүүхдийн хамгаалалын асуудлыг онцгойлон анхаарч хүүхдийн жил, хүүхдийн хөгжлийг дэмжих жилийг удаа дараа зарлан, удаа дараагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүүхдийн нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлээр тодорхой асуудлуудыг тусган бодлогын түвшинд хэрэгжүүлж, үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хүрээнд хүүхдийн эрх нийгмийн хамгаалалын асуудлыг тусган шийдвэрлэхийг эрмэлзэж ирсэний зэрэгцээ хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний механизмыг бүрдүүлж бий болгохын түлд төрийн бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн эрх Хүний эрх нь хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл болохынхоо хувьд үндэс угсаа, нийгмийн гарал байдал, нас хүйс, хөрөнгө чинээ, шашин шүтлэгээс үл хамааран нийтлэг байдлаар хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Харамсалтай нь хүний эрхийн талаарх үнэлэмж нь өнгөрсөн болон өнөөгийн нийгэмд улс үндэстнүүдийн уламжлалт зан заншил, соёл иргэншил, төрийн байгуулалын онцлог зэргээс шалтгаалан харилцан адилгүй түвшинд байж, дарангуйлал, ялгаварлан гадуурхал байсаар байгаа нь гарцаагүй үнэн билээ. Тухайлбал дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүд зөвхөн “эмэгтэй” болж төрснийхөө төлөө зарим эрхээ эдэлж чадахгүй байх явдал өнөөдрийг хүртэл байсаар байна. Тиймээс ч нэг талаар хүнлэг энэрэнгүй байх зарчмын шаардлагыг хангах үүднээс, нөгөө талаар эмэгтэйчүүдийн биологийн онцлог болон улс үндэстний соёлын онцлогтой уялдуулан эмэгтэйчүүдийн эрхийг тусгайлан хамгаалах шаардлага бий болдог байна. Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь эмэгтэйчүудэд шууд болон шууд бусаар хамаарах хүний бүх эрхийг томъёолсон ухагдахуун мөн. Уг эрхийн эрх зүйн үндэс нь бидний Хүний эрхийн Билль хэмээн нэрлэж заншсан Хүнии эрхийн түгээмэл тунхаглал , Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактүудын холбогдох зүйл заалтуудад үндэслэсэн олон улсын бусад гэрээ, конвенцуудад бэхжигджээ. Үүнд: · Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц /1979/ · Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай коневнцийн нэмэлт Протокол /1995/ · Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенц /1954/ · Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх түхай конвенц /1962/ · Тэгш шан хөлс олгох тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100-р конвенц /1969/ · Эхчүүдийг хамгаалах тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 103-р конвенц · Шөнийн цагаар ажиллуулах тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 171-р конвенц · Хүүхэд эмэгтэйчүүдийг онцгой нөхцөл ба зэвсэгт мөргөлдөөний үеэр хамгаалах тухай Тунхаглал зэрэг баримт бичгүүдийг батлан гаргажээ. Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1979 оны 12 сарын 8-нд баталж, 11ТЛ оны 9 сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болжээ. Монгол улс тус конвенцид мөн онд элсэн орсон бөгөөд конвенц нь 5 бүлэг 30 зүйлтэй, өнөөдрийн байдлаар 165 гаруй улс түүнд нэгдэн оржээ. Уг конвенц нь эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг тунхаглахын зэрэгцээ тэднийг алагчлахгүй байх явдлыг хуульчлан баталгаажуулахыг улс гүрнүүдэд үүрэг болгосон байна. Үүний дагуу Монгол улс Үндсэн хуулийнхаа 16-р зүйлийн 11-д “Улс төр, эдийн зсаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмгтэй тэгш эрхтэй” болохыг баталгаажуулсан. Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус конвенцийн 17-22-р зүйлд Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн Хороог байгуулахаар заасан байна. Хороо нь 4 жилийн хугацаагаар гишүүн улсуудаас сонгогдож, гишүүн улсуудаас ирүүлсэн тайлангийн хэлэлцүүлэгт үндэслэн конвенцийн хэрэгжилтийг хянах үндсэн чиг үүрэгтэй. Хороо нь жилд 2 удаа 3 долоо хоногийн хугацаагаар Нью-Йорк хотноо чуулдаг байна. 2000 оны 12 сарын 10-ны өдөр конвенцийн талаар хувь хүн болон бүлэг хүмүус, байгуллагын санал гомдлыг хүлээн авах конвенцийн зөрчлийг үр ашигтай хянах боломжийг бий болгох журмыг тогтоосон. Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн нэмэлт Протоколыг батлан гаргасан байна. Монгол улс тус протоколыг 2001 оны 12 сарын 14-ний өдөр соёрхон баталснаар дагаж мөрдөх болжээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенцийг 1954 оны 7 сарын 7-нд батлан гаргасан бөгөөд Монгол улс түүнд 1965 онд нэгдэн оржээ. Тус конвенцийн 2 дугаар зүйлд *Эмэгтэйчүүд аливаа алагчлалгүйгээр эрэгтэйчүүдийн нэгэн адил үндэсний хууль тогтоомжийн дагуу тогтоосон бөгөөд нийтээр сонгогдвол зохих бүх байгууллагад сонгогдох зрхтэй” гэж заасан нь Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 9 дахь хэсэгт заасан “Монгол улсын иргэн ямар нэг ялгаваргүйгээр төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гзсэн заалтаар бэхжигджээ. Гэхдээ энэхүү эрх нь салбарын шинжтэй зарим хууль тогтоомжийн уян хатан биш зохицуулалтын улмаас бодит байдал дээр тунхагийн шинжтэй болоход хүржээ. Хэдийгээр эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулсан олон төрлийн баримт бичгүүд байгаа хэдий ч бодит байдал дээр эмэгтэйчүүдийг алагчлах үзэл, хэлбэр дэлхийн өнцөг булан бүрт байсаар байна. Эмэгтэйчуүдийн эсрэг хүчирхийлэл нь зодох, занчих, нийгмээс тусгаарлах зэргээр сэтгэл санааны болон бие махбодын, бэлгийн хүчирхийлэл үзүүлэх, эмэгтэйчүүд охидыг хил дамнуулан худалдах, тэдний биеийг үнэлүүлэх, эд эрхтэнг зэрэмдэглэх, ялгаварлан гадуурхах зэрэг хэлбэрүүдээр илэрдэг байна. Монгол улсын тухайд дээр дурдсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан олон улсын баримт бичгүүдэд нэгдэн орж түүний биелэлтийг хангах хүрээнд эрх зүйн болон нийгэм, эдийн засгийн шинжтэй олон олон арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Эрх зүйн зохицуулалтын хувьд эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулсан тусгайлсан хууль байхгүй ч нийгмийн гол гол харилцааг зохицуулсан органик хуулиудад эмэгтэйчүүдийн эрхийн асуудлын тусгайлан авч эрх зүйн өвөрмөц зохицуулалтыг бий болгосон байна. Тухайлбал, Эрүүгийн хууль, Хөдөлмөрийн хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх т/хай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зэргийг нэрлэж болно. 2007 онд Хүний эрхийн үндэсний Комиссоос “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа”-г явуулсан бөгөөд судалгааны тайланд дурдсанаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эцгийн эрхт ёс, бусад захирах, захирагдах харилцаа, уламжлалт соёл, зан заншил, эдийн засгийн тэгш бус байдал зэрэг шалтгааны улмаас эмэгтэй нялхасын амийг бүрэлгэх, хүүхдийг төрөхөөс өмнө хүйсээр нь сонголт хийх, эрт гэрлүүлэх, инжтэй холбоотой хүчирхийлэл, бэлэг эрхтнийг зэрэмдэглэх, амиа хорлохыг тулгах,ажлын байранд бэлгийн дарамт үзүүлэх, хил дамнуулан худалдаалах, албадан үргүй болгох зэрэг хэлбэрээр хүчирхийлж, тэдний амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, нийгэмд эзлэх байр суурь зэрэгт нь их хэмжээний хохирол учруулж байна гэж үзжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдардаг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор 2 тэрбум хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байна гэж үзэж болно. Хүн бүр яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, язгуур угсаа, бусад ялгааг эс харгалзан хүний эрх, эрх чөлөөг алагчлалгүйгээр эдлэх нь хүний эрхийн үндсэн зарчим мөн. Эл зарчим нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт болон НҮБ-ын хүний эрхийн талаарх бусад гэрээ, конвенцоор баталгаажсан байна. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 25 дугаар зүйлийн 25,1 дэх хэсэгт “Хүн бүр хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй, өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг тохиолдолд төрөөс эд мөнгөний тусламж авах эрхтэй” хэмээн заажээ. Аливаа хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр бусдын нэгэн адил хүний эрх, эрх чөлөөг ямар ч ялгаваргүй эдлэх явдлыг баталгаажуулах зорилгоор НҮБ-аас Оюуны хомсдолтой хүний эрхийн тухай /1971/, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай /1975/, Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүний эрхийн тухай /1979/ зэрэг тунхаглалуудыг батлан гаргасан байна. Монгол Улс 1969 онд Хөдөлмөр эрхлэлтэд алагчлахгүй байх тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 111 дүгээр конвенцийг соёрхон баталсан бөгөөд конвенцид заасны дагуу ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон аливаа алагчлалыг бүр мөсөн устгах үүднээс хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж олгохыг дэмжсэн үндэсний бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн байна. Түүнчлэн, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэргэжлийн нөхөн сэргээлт ба тэдний хөдөлмөр эрхлэлтийн тухай 159 дүгээр конвенцид “улс орнуудын төр, засгийн байгууллагүуд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт ба хөдөлмөр эрхлэлтийн талаар үндэсний бодлого боловсруулан хэрэгжүүлж, түүнийгээ тухай бүр эргэн харж, засан сайжруулах үүрэгтэй” болохыг тусгажээ. 2006 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дэх удаагийн Чуулганы хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай олон улсын конвенцийг баталсан. Конвенци хүчин төгөлдөр болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, хамгаалах улс орнуудын дотоодын механизм боловсронгуй болж, олон улсын эрх зүйд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах шинэ хамгаалалт, тогтолцоо бий болох юм. Ерөнхий Ассамблейн А/61/611 дугаар тогтоолын дагуу тус конвенцид улс орнууд гарын үсэг зурах хугацаа 2007 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нээгдсэнээс хойш 4 дүгээр сарын 2-ны байдлаар 81 улс гарын үсэг зурж, 1 улс соёрхон батлахаа мэдэгдсэн байна. 2006 оны 12 сарын 13-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61/106 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг батлаж, конвенцид гарын үсэг зурах хугацаа 2007 оны 3 сарын 30-ны өдрөөс нээгдсэн. 2008 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар конвенцийг дэмжиж 138 орон гарын үсэг зурж, 45 орон соёрхон баталсан бол нэмэлт протоколыг дэмжиж 81 орон гарын үсэг зурж, 27 орон соёрхон батлаад байна, Конвенц хүчин төгөлдөр үйлчилж болсноор Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны үйл ажиллагаа эхэлсэн. Одоогоор уг хорооны гишүүнээр Катар, Иордан, Бангладеш, Чили, Испани, Хятад улсын төлөөлөгч нар 2012 оныг дуусгал, Тунис, Унгар, Кени, Австрали, Эквадор, Словани улсын төлөөлөгч нар 2010 оныг дуустал бүрэн эрхтэйгээр ажиллаж байна. Монгол Улс конвенцийг соёрхон батлахыг дэмжиж Хүний Эрхийн Үндэсний Комисс, хөгжлийн бэрхшээлтзй хүмүүсийн байгууллагууд, мөн Италийн засгийн газрын бус А1РО байгууллага нэлээдгүй олон сургалт сурталчилгааны үйл ажиллагааг хамтран болон дангаараа зохион байгуулсаар ирсэн билээ. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар конвенцийг, түүний нэмэлт протоколын хамт соёрхон батлах асуудал дэмжигдэж, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар орж, гишүүд санал нэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн түхай конвенц”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протокол”- ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталсан байна. Монгол Улсын нэгдэн орсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах талаарх олон улсын гэрээ, конвенци, Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор манай улсад одоогийн байдлаар 35 орчим хууль тогтоомж, 20 гаруй үндэсний болон салбарын хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн эрх, эрх чөлөөгөө эдлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох ажилд тодорхой ахиц гарч байгааг илтгэн харуулж байна. Тухайлбал, 2006 оны 12 дугаар сард Боловсролын тухай хуульд иргэнийг сурч боловсроход хөгжлийн онцлог, эрүүл мэндээр нь ялгаварлан гадуурхахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургах нөхцөл бололцоог бүрдүүлэх талаар төр тодорхой үүрэг хүлээх тухай нэмэлт өөрчлөлт оруулсан нь чухал арга хэмжээ болжээ, Засгийн газрын 2006 оны 283 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөрүүдийг тус тус баталжээ. 2006 оноос 2012 оныг хүртэл 2 үе шатгайгаар хэрэгжих эдгээр хөтөлбөрүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх, эрх чөлөөгөө эдлэхэд нь тулгамдаад байгаа нэн чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилтуудыг дэвшүүлэн тавьснаараа ач холбогдолтой байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэхэд чиглэгдсэн эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн гэж үзэж болох хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл бэрхшээл учруулахуйц, тэднийг ялгаварлан гадуурхсан шинжтэй хуулийн зүйл, заалт байгааг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна. Хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад чиглэгдсэн олон тооны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүд байгаа боловч тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг тодорхой шийдвэрлэхгүй орхигдуулсан, хэрэгжүүлэх байгууллага, механизмыг оновчтой тогтоож чадаагүйн улмаас хууль тогтоомж, хөтөлбөрүүд зөвхөн “цаасан дээр” үлдэж, зориулагдсан хүндээ хүрч үр дүнгээ өгөхгүй байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай байна.Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдахтай холбогдсон харилцааг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай /2005/,Эрүүл мэндийн тухай /1998/, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль /2002/ болон Эрүүл Мэндийн сайдын тушаалаар батлагдсан журмуудаар зохицуулж байна. Эрүүл мэндээ хамгаалуулах эрх хуулийн хүрээнд баталгаажсан хэдий ч зарим нэг дүрэм журмыг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна. Тухайлбал, Эрүүл Мэнд, Санхүү, Эдийн Засгийн сайдын хамтарсан 2003 оны 21/30 дугаар түшаалаар “Амбулатори, поликлиникээр үнэ төлбөргүй эмчлэх өвчин, түүнд хэрэглэх эмийн жагсаалт”-ыг баталжээ. Энэ нь хэдийгээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ боловч, үнэ төлбөргүй авч болох эмийн жагсаалтад орсон эм бэлдмэлүүдийн нэр төрөл цөөн, зориулалт нь хязгаарлагдмал байгаад холбогдох судалгааны байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, уг жагсаалтад үнэ төлбөргүй авч хэрэглэж болох 54 нэр төрлийн эмийг багтаасан ба эдгээрээс 11 нь зөвхөн сэтгэцийн өвчин, эмгэгийг эмчлэх зориулалттай байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст элбэг тохиолддог тархины саажилт зэрэг хавсарсан өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэгддэг эм бэлдмэл тэр бүр багтаагүй байна. Түүнчлэн,Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2002 оны 03 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаар, үнийн хөнгөлөлтийн хэмжээ, тэдгээр эмийн үйлчлэх журам”-ыг баталжээ, Гэвч, энэ журамд хүүхдийн, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эм хэрэглээний талаар тусгай заалт алга байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон харилцааг Хөдөлмөрийн тухай /1999/, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай /2005/, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих түхай /2001/ зэрэг хууль тогтоомжоор зохицуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “50, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил албан тушаалынхаа гурав, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна”, 111.2-т “аж ахуйн нэгж байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө” гэж заасан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн чухал хөшүүрэг боловч хуулийн заалт хэт ерөнхий, улс орны нөхцөл байдалд төдийлөн нийцэж чадаагүй байна, Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, эрх чөлөөг хангах асуудал хангалттай хэмжээнд шийдвэрлэгдэж чадаагүй байгаа нь Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд төдийлэн анхаарахгүй байгааг харуулж байна. Цөөнхийн эрх Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын оршил хэсэгт “Хүн төрөлхтөний гэр бүлийн бүх гишүүнд угаас заяасан нэр төр болон тэдний тэгш, салшгуй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөн” хэмээн зааснаас үзвэл хүн бүр ямарваа ялгаваргүйгээр эрх, эрх чөлөөгөө эдлэх, үүний тулд олонх цөөнх өөр хоорондоо зохицон амьдрах шаардлага бий болно. Цөөнх гэдэг нь хүн амын дийлэнхтэй харьцуулахад тооны хувьд цөөнх болох хэл, арьсны өнгө, яс үндэс, шашин, бэлгийн чиг баримжаа болон соёл иргэншлийнхээ хувьд ялгарах өөрсдийн өвөрмөц байдлыг хадгалах хүсэл эрмэлзэл бүхий тодорхой бүлэг хүмүүсийг хэлнэ. Цөөнх гэдэгт үндэсний цөөнх, үзэл бодлын цөөнх, шашны болон хэлний цөөнх, бэлгийн чиг баримжаагаар ялгарах цөөнх зэрэг олон төрлийн томъёолол байж болох бөгөөд эдгээрийн дундаас үндэсний цөөнхийн асуудал хүний эрхийн салбарт чухал байр суурь эзлэх болсон. Үндэсний цөөнх /тухайн улсын хүн амын дийлэнхтэй харьцуулахад тооны хувьд цөөнх болох амьдралын хэв маяг, хэл, арьсны өнгө, соёл иргэншлийнхээ хувьд ялгарах өөрсдийн өвөрмөц байдлыг хадгалах хүсэл эрмэлзлэл бүхий тодорхой бүлэг хүмүүсийг хэлнэ. Үндэстний цөөнхийн эрхийн тухай асуудлыг тусгасан олон улсын баримт бичгүүд цөөнгүй батлагдан гарсан бөгөөд Монгол улс эдгээрт нэгдэн орсон байна. Тухайлбал: Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Боловсролын талаар алагчлахтай тэмцэх тухай конвенц, Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэн цээрлүүлэх түхай Конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц зэргийг нэрлэж болно. Дээрх олон улсын гэрээ конвенцуудад үндэстний цөөнхийн эрхийг хангаж хамгаалах, хөхүүлэн дэмжихэд ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш байх зарчмыг мөрдлөг болгохыг чухалчлахын зэрэгцээ түүнийг хангах механизмыг бүрдүүлэхийг улс орнуудад үүрэг болгосон байна. .Монгол улс Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах Хороонд 1969 оноос хойш өнөөг хүртэл Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн биелэлтийн талаар 12 удаа тайлан тавьсан байх бөгөөд тус тайлангуудад Монгол улсад 25 хүртэлх үндэстний цөөнх, угсаатны цөөнх амьдарч байгаа гэж дурдсан ч зөвхөн казак иргэдиин эрхийн асуудлын онцлон үзэж иржээ. Харин 2004 онд хэвлэгдсэн Монгол улсын түүх, соёл иргэншлийн атласт Монгол улсын нутаг дэвсгэр дээр түрэг угсааны казак, тува, хотон, чантуу хэмээх үндэстний цөөнх болох бүлэг хүмүүс оршдог хэмээн үзжээ. Энэ мэт тодорхойгүй байдал нь зарим үндэстнии цөөнхиин эрхийн асуудлыг орхигдуулах, эрхииг зөрчихөд хүргэж болох сөрөг талтай. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс 2003 онд НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын газрын санхүүжилтээр цаатан иргэдийн эрхийн хэрэгжилтийн талаар судалгаа хийж, түүний дүнг нэгтгэн тодорхой санал зөвлөмжийг холбогдох байгууллага албан түшаалтанд хүргүүлж багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь нэн сайшаалтай арга хэмжээ болсон. Судалгааны дүнгээс харахад өөрсдийн соёл иргэншлээ хадгалан үлдэх, өөрийн шашин шүтэх эрх, төрөлх хэлээрээ ярих зэрэг эрх нь үндэстний цөөнхийн онцлогийг илэрхийлсэн эрхүүд бөгөөд эдгээр эрх нь эдийн засаг, ниймийн нийтлэг хэрэгцээг дагаад зөрчигдөх явдал түгээмэл байгааг харуулжээ. Тйимээс ч судалгааны багийнхан үндэстний цөөнхийн амьдралын өвөрмөц хэв маяг, уламжлалт заншлыг хадгалж үлдээхийн тулд цаатан иргэдийн хэрэгцээг тодорхойлж, тусламж үзүүлэх,, энэ талаар хөтөлбөр, бодлого боловсруулж хэрэгжүүлэх, амжиргааны үндэс болосон цаа бугыг хамгаалах эрүүлжүүлэх, тоо толгойг өсгөх тал дээр зориуд анхаарч дорвитой арга хэмжээг авах, цаатан иргэдийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх тал дээр төрөөс дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар дүгнэлт хийжээ. Сэдэв 7 Улс төрийн эрх эрх чөлөө Сэдвийн зорилго: Улс төрийн эрх, эрх чөлөөний талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: · Улс төрийн эрх эрх чөлөө · Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах үйл хэрэгт оролцох эрх. · Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх. · Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэггэй эмэгтэйчуүд эрх тэгш байх, · Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрх. · Тайван жагсаал цуглаан хийхэрх чөлөө Улс төрийн эрх эрх чөлөө Иргэн хүний нийгэм-улс төрийн эрх, эрх чөлөө бол тухайн хүний нийгмийн идэвхи байр суурь, мөн чанарыг илтгэн харуулдаг. Улс төрийн эрх, эрх чөлөөг хувь хүн дангаараа эдлэхээс гадна, бусадтай нэгдэн хамтын хэлбэрээр хэрэгжүүлдэг онцлогтой. Тухайлбал, мэдээлэл хайх, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах зэрэг улс төрийн эрх зөвхөн хувь хүнд хамааралтайгаар хэрэгждэг бол, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх зэрэг эрх, эрх чөлөөг хэсэг бүлэг этгээд хамтаараа эдэлдэг байна. Мөн зарим нэг улс төрийн эрх, эрх чөлөө нь зөвхөн тухайн улсын иргэнд хамааралтай байдаг онцлогтой. Тухайлбал, Монгол улсын тухайд төрийг удирдах хэрэгт шууд буюу төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох, төрийн эрх барих байгууллагад сонгох, сонгогдох эрх нь зөвхөн Монгол улсын иргэнд хамааралтай эрх, эрх чөлөө мөн. Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах үйл хэрэгт оролцох эрх. Уг эрх нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, нутгийн өөрөө удирдах байгууллагын гишүүдийг сонгох, тэдгээрт сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох, төр засгийн шийдвэрт санал өгөх, хууль, хуульчилсан баримт бичгийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх үед санал өгөх зэргээр улс орныг удирдах хэрэгт оролцох, төрийн алба хаах гэсэн хэлбэрүүдээр хэрэгжинэ. Энэ талаар Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 21 дүгээр зуйлд Хүн бүр улс орноо удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчөөрөө уламжлан оролцох эрхтэй. “Хүн бүр улс орондоо төрийн алба хаших тэгш эрхтэй” гэж заажээ. Иргэдийн дээрх эрх, эрх чөлөө баталгаатай хэрэгжсэнээр ардчилал, тэгш эрхийн зарчим бодит биелэл болж, төр, ард түмний эв нэгдлийг бататган тогтоох нөхцөл бүрддэг. “Иргэдээс төрийг удирдах хэрэгт оролцох хамгийн тодорхой хэлбэр нь сонгууль юм. Сонгууль нь ард түмний хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэх нийтлэг агаад бодитой арга төдийгүй, сонгуулийг олон улсын жишигт нийцүүлэн жинхэнэ чөлөөт, шударгаар явуулсан цагт хүний улс төрийн үндсэн эрх хангагдах нь эргэлзээгүй болно. Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд хүлээн зөвшөөрсний дагуу дэлхий нийтийн жишгээр ардчилсан сонгууль гэдэг нь юуны өмнө чөлөөт байх учиртай. Үүнд хүрэхийн тулд иргэдийн сонгуульд оролцоход саад болж мэдэх ямарваа бэрхшээл арилсан байхын хамт улс орноо удирдаж ийм үйл ажиллагаанд идэвхийлснээрээ мөнхүү иргэнд ямар нэг хэлбэрийн хор хохирол учрахгүй, тухайн хүний хувьд төдийгүй нийгэмд ашиг тусгай гэдэг нь сонгуульд оролцогч хэнд ч болов бүрэн итгэл үнэмшил болсон байх шаардлагатай ажээ. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх. Сонгох эрх нь төрийн байгууллагад олон түмнийг төлөөлөн, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах хүнийг сонгох эсэх талаарх саналаа чөлөөтэй илэрхийлэх бодит боломж юм. Үүнийг зарим судлаачид сонгуулийн идэвхтэй эрх гэж нэрлэх нь бий. Сонгогдох эрх нь зохих байгууллага, албан тушаалд олон түмний итгэл найдварыг хүлээх замаар сонгогдож, уг албан тушаалын үүргийг хуулиар заасан хугацаанд гүйцэтгэн биелүүлэх боломжоор илэрдэг. /сонгуулийн идэвхгүй эрх/ Энэ талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21-р зүйлд “Ард түмний хүсэл зориг бол засаг, засаглалын үндэс мөн, Энэ хүсэл зориг нь бүх нийтэд сонгуулийн тэгш эрх эдлүүлэх үндсэн дээр саналыг нууцаар хураах, эсхүл саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр бусад хэлбэрийг ашиглах замаар тогтмол, хуурамч бус сонгууль явуулахад илэрлээ олно” хэмээн заасан бол Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Монгол улсын иргэн нь төрийг удирдах үйл ажиллагаанд шууд буюу төлөөллийн замаар оролцох, төрийн дээд байгууллага, албан тушаалтныг сонгох болон тэдгээрт сонгогдох эрхтэй” гэж хуулъчлан баталгаажуулжээ. Монгол Улсын иргэдийн сонгох эрх нь 18 наснаас, сонгогдох эрх нь тодорхой албан тушаал бүрд харилцан адилгүй наснаас эхлэх бөгөөд энэ нь хуульд заасан субъектив шалгуур буюу тусгай болзол шаардлагыг хангасан тохиолдолд эхэлнэ. Тухайлбал: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг сонгоно. Дээрх эрхүүдийн хэрэгжих хэлбэр, үйл явц, нөхцөл баталгааг Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудад нарийвчлан заасан байдаг, Ард нийтийн санал асуулгад оролцох нь сонгох эрхийн нэгэн адил төрийн хэрэгт шийвэрлэх эрхтэй оролцох үндсэн эрхийн нэг мөн. Ард нийтийн санал асуулгыг улс орны ашиг сонирхлыг хөндсөн зарчмын чухал асуудлаар УИХ-ын шийдвэрээр явуулна. Ард нийтийн санал асуулгыг Ард нийтийн санал асуулгын тухай Монгол улсын хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, нийт сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ. Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол ” Монгол улсын Үндсэн хүулийн арван эургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” гэж заасан. Монгол улсын иргэд өөрсдийн улс төрийн болон нийгмийн ашиг сонирхол, эрх ашгаа харилцан ойлголцох, түүнийгээ нэгтгэн илэрхийлж хамгаалах зорилгоор улс төрийн болон төрийн бус олон нийтийн бусад нэгдлийг байгуулах бөгөөд энэ нь нэр томъёоны хувьд нам, эвсэл, холбоо, сан, хөдөлгөөн, хоршоо, эвлэл, зөвлөл, нийгэмлэг зэргээр нэршдэг байна. Эдгээр нэгдлийн гол онцлог нь нэгдүгээрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болохгүй, хоёрдугаарт хуулийн хүрээнд ажиллах ёстой. Иргэдийн эвлэлдсэн нэгдлийг үйл ажиллагааны зорилго, чиг үүргийн онцлогийг харгалзан 1/ улс төрийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, 2/ нийгэм, эдийн засаг, соёлын нэгдлүүд, 3/ шашны үйл ажиллгаа эрхэлдэг нэгдүүлд хэмээн багцалж болно. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хорин хоёрдугаар зүйлд “Хүн бүр үйлдвэрчний эвлэлийн байгууллага байгуулах болон өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд тийм байгууллагад элсэх эрхийг оролцуулан бусадтай чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй” хэмээн заажээ. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэйчуүд эрх тэгш байх, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон эмэгтэйчүүдийн эрхийн талаарх конвенцуудад “Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй тэгш эрхтэй” болохыг тунхагласны дагуу Монгол улсын Үндсэн хуульд “эрэгтэй эмэгтэй тэгш эрхтэй” хэмээн хуульчилж нийгмийн бүхий л салбарт энэхүү эрхийг хангах баталгааг бүрдүүлж өгчээ. Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэггэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тоггоосон насанд хүрсэн эрэггэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заажээ. Манай Үндсэн Хуульд улс төрийн эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй хэмээснийг хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш гэсэн харьцангуй ерөнхий заалтын тодотгол мэтээр үзэж болохгүй. Ер нь эмэгтэйчүүдийг эрчүүдийн нэгэн адил байх тэгш эрхээр хангах асуудал нь хүний түгээмэл эрхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Эмэгтэйчүүдийг гэр бүлийн харилцаа улс төр нийгмийн амьдрал, ажлын байрны салбарт ялгаварлан гадуурхах явдал хууль зүй ёс суртахууны хувьд ч, практик амьдрал дээр цөөнгүй тохиолддог. Хүйсийн хувьд ялгаварлан гадуурхах шалтгаан улс бүрт өвөрмөц төрөл, хэлбэртэй байх боловч, ихэвчлэн уламжлагдан ирсэн үндэстэн ястны соёл, шашин, зан заншлын хоцрогдлоос үүдэлтэй нь ажиглагддаг, Эмэгтэйчүүдээс улс төрийн амьдрал дахь тэгш эрх нь төрийн хэргийг удирдахад шууд, шууд бусаар оролцож, сонгох, сонгогдох төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох, төрийн алба хааж, төрийн захиргааны бүх түвшинд ажиллах, улс төрийн талаар итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нам эвсэл, мэргэжлийн болон олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал цуглаанд оролцох зэрэг олон талт улс төрийн арга хэмжээг зохион байгуулах, удирдах, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлснээр биелэлээ олно. Эд хөрөнгийг шударгаар олж авах өмчлөх эрхийг олж авах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх”, удирдах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, дүйцсэн хөдөлмөрт эрчүүдтэй адил цалин хөлс авах, тэтгэвэр тэтгэмж, амралт хөнгөлөлт эдлэх, өрхийн аж ахуй, өмч хөрөнгийн зарцуулалт зэрэгт эрчүүдийн нэгэн адил эрх эдлэх боломжоор хангагдах нь эмэгтэйчүүдээс эдийн засгийн амьдралд эрэгтэйчүүдийн адил эрхтэй байгаагийн гол шалгуур болно. Сурч боловсрох, сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухааны үйл ажиллагаа эрхлэх, нээлт бүтээл туурвих, соёл урлагийн салбарт уран бүтээл эрхлэх, эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх эдэлснээр нийгэм соёлын хүрээнд эмэгтэйчүүдийн тэгш эрх хангагдана. Гэр бүлийн харилцааны хүрээнд эмэггэйчүүдийг эрчүүдтэй тэгш эрхтэй байх боломжийг бүрэн хэмжээнд бүрдүүлэх явдал Үндсэн хүулийн 16 дугаар зүйлийн 11-д хуульчлан заасан тулгуур хэлбэрийн нэг мөн. Манай оронд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэр бүл болох, аж ахуйгаа эрхлэн хөтөлж, аж амьдралаа зохиох, үр хүүхдээ тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зэрэг асуудалд эн чацуу эрх эдлэх, үүрэг хүлээхийг гэр бүлийн төрөлжсөн хуулиар зохицуулахаас гадна иргэн, хөдөлмөр, эрүүгийн зэрэг салбар хуульд ч мөн ялгаагүй үйлчлэх тохиолдол олон. Гэхдээ гэр бүл бологсдын хоорондын харилцаанд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг газар сайгүй бодитой хангахад тэдгээрийн биологийн онцлогоос гадна үндэстэн ястны болон тухайн орон нутгийн хоцрогдсон уламжлалт зан заншлаас үүдэлтэй саад бэрхшээл тохиолдохыг үгүйсгэх аргагүй учраас төр засаг, олон нийтийн зүгээс эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил эрх эдлэх асуудалд байнгын анхаарал тавьж байх шаардлагатай. Улс төр, эдийн засаг, оюун санааны шинэ харилцаанд шилжиж байгаа өнөө уед тохиолдож буй бэрхшээлийг гэтлэн давахдаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн энэрэнгүй зорилтыг ямагт эрхэмлэхийн зэрэгцээ эх нялхас, хүүхэд багачуудын эрх ашгийг хамгаалах салбар дахь зүүний чиглэлтэй, урьдын ололт амжилтыг улам бататгаж, эрх зүйн зохицуулалтыг цаашид төгөлдөржүүлж хэрэгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал, Тиймээс ч монгол улс эмэгтэйчүүдийн эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцүүдэд нэгдэн орж, түүний биелэлтийг хангах үүргийг хүлээн ажиллаж байна. Тухайлбал, 1. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1952 оны 10 дугаар сарын 20-нд баталсан Эмэгтэйчүүдийн улс төр, эрхийн конвенцид 1965 онд, 2. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1979 оны 10 дугаар сарын 18-нд баталсан Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвецид 1981 онд, 3. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 1952 оны 6 дугаар сарын 04-нд 37 дугаар чуулганаараа баталсан Эхчүүдийг хамгаалах тухай конвенцид 1969 онд тус тус нэгджээ. Монгол улсын хүлээн зөвшөөрсөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 3 дугаар зүйлд “Энэхүү пактад оролцогч улсууд, түүнд заасан иргэний болон улс төрийн бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх үүрэгтэй”. Мөн пактын 23 дугаар зүйлд Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд, нийгэм төрөөр хамгаалуулах эрхтэй... гэрлэх, гэр бүл байх болон гэрлэлтээ цуцлуулах үед эхнэр, нөхрийн эрх үүргийн тэгш эрхийг хангах талаар зохистой арга хэмжээ авна. Гэрлэлтийг цуцлах тохиолдолд бүх хүүхдийн эрх ашгийг шаардлагатай хамгаалалтаар хангавал зохино” гэсэн байдаг. Олон улсын эдгээр баримт бичгүүд нь Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол улсын олон улсын гэрээ болон батламжлагдсан тул Монгол улсын дотоодын хуулийн нэгэн адил хүчинтэй үйлчилж байгаагаар барахгүй, эрх зүйт төрийн үйл ажиллагааны нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг удирдлага болгох үүднээс, хэрэв Монгол улсын хуулийн заалт дээрх олон улсын гэрээнүүд дээрх аль нэг заалттай харшилбал олон улсын гэрээний заалт давуу хүчин чадалтай үйлчлэх ёстой. Энэ нь манай Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн холбогдох заалтын нэмэлт баталгаа болж өгнө. Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрх. Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 12-т “Төрийн байгүуллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан байна. Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх арга замыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан тодорхойлсон. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний эрхийи харилцааны явцад үүссэн материаллаг хохирол болон нэр төрийг сэргээн эдлүүлэхтэй холбоотой гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж зөрчигдөэн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагүу хүлээн авч, тухайн харилцааг зохицуулж байна. Төрийн ихэнх байгууллагууд иргэдийг хүлээн авч уулзах тусгай байр, хүлээн авах цагийн хуваарийг гаргаж иргэдийн өргөдөл гомдлыг чирэгдэлгүйгээр шийдвэрлэх боломж нөхцлийг бурдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн захиргааны байгууллагууд нээлттэй хаалганы өдрийг тогтмол зохион байгуулж, иргэдэд нээлттэй самбарыг ажиллуулах болсон нь иргэдийн эрхийг хангахад дэвшилтэт алхам болжээ. Ардчилсан нийгэмд иргэн нь зөвхөн төрийн хүсэл зоригийг хэрэгжүүлэгч төдийгүй, идэвхи санаачилгатай эн чацуу эрх зүйн этгээд байх учиртай. Нийгмийн амьдралд идэвхитэй оролцож, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж, алдаа дутагдал, зөрчил гажуудлыг нь арилгах хэлбэрээр иргэдийн өргөдөл гомдлоо гаргаж, шийдвэрлуүлэх эрх хэрэгждэг. Нөгөө хэлбэр нь иргэд өерсдийнхөө зөрчигдсөн эрхийг сэргээж, төрөөр хамгаалуулах хэлбэрээр илрэлээ олно. Иргэдийн өргөдөл гомдлоо гаргадаг тарийн байгууллага гэдэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, тогтолцоонд хамрагддаг дээд, төв болон орон нутгийн анхан дунд шатны бүх байгууллага хамаарах бөгөөд, албан тушаалтан гэдэгт тэнд сонгууль буюу томилолтоор байнга буюу түр хугацаагаар албан тушаал эрхлэж байгаа бүх хүмүүс хамаарна. Иргэдээс улс нийгмийн ач холбогдолтой аливаа асуудлаар төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хандаж байгааг өргөдөл гэж нэрлэдэг бөгөөд, тэр нь санал, хүсэлт, мэдээлэл, мэдэгдэл, шаардлага зэрэг аль ч хэлбэртэй байж болно. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа, иргэний хууль ёсны эрх, эрх чөлөө, бусад ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлэхээр гомдол гаргадаг. Иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан өргөдөл, гомдлоо бичгээр буюу амаар гаргах эрхтэй. Хэрэв амаар мэдүүлж байгаа нөхцөлд уг иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч байгаа албан түшаалтан буюу эрх бүхий төлөөний этгээд түүнийг тодорхой тайлбартай протокол хөтлөх буюу дүрс дуу бичлэгээр бэхжүүлэн авах үүрэгтэй. Үндсэн хуулиар баталгаажсан энэхүү эрхээ хэрэгжүүлсэний төлөө хэнийг ч болов хавчин гадуурхаж болохгүй. Өөрөөр хэлбэл иргэд бусдыг гүтгэсэн худал мэдээлэл өгснөөс бусад тохиолдолд төрийн байгууллага албан тушаалтанд өргөдал, гомдол гаргасаныхаа төлөө ямар нэгхэлбэрийн хариуцлага хүлээх учиргүй. Өргөдөл, гомдлыг дангаараа, хэсэг бүлэг хамт олноороо гаргаж болох бөгөөд, аль ч тохиолдолд өөрийнхөө нэрийн өмнөөс хандаж гарын үсгээ зурсан байна. Насанд хүрээгүй хүмүүс, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээрээ уламжлуулах буюу шууд биечлэн өргөдөл гомдлоо төрийн байгууллага, албан тушаалтанд гаргаж болно. Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах, шалгаж шийдвэрлэх нийтлэг журам, Улын Их Хурлаар 1995 оны 04 сарын 17-нд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шиидвэрлэх тухай хуулиин дагуу явагдана. Харин шүүх засаглалын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх асуудлууд процессын онцгой ажиллагаануудаар явагдана. Өөрөөр хэлбэл арбитрын, эрүүгийн иргэний болон Үндсэн хуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульчлан тогтоосон нарийн журмын дагуу шийдвэрлэгдэнэ. Иргэдийн өргөдөл гомдлыг шударга, чанд бүрэн гүйцэд, бүх талыг хамарч шалгалт хийсний эцэст эргэлзээ төрүүлэхгүйгээр тов тодорхой хариу өгсөн байх учиртай. Хугацаа нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд 30 хоногоор тогтоогджээ. Гагцхүү шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагын удирдах албан тушаалтан тэрхүү хугацааг 30 хүртэлх хоногоор нэмж сунгах эрхтэй. Санал агуулсан өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгөхөөр заажээ. Тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө. Монгол улсын иргэн улс төрийн эрх эрх чөлөөгөө эдлэх хүрээнд улс төрийн жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг эрх чөлөөг эдлэнэ. Энэ эрх нь улс төрийн үндсэн эрхийн нэг юм. “Жагсаал” нь иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлэх, харин “цуглаан” нь иргэд хамтаараа гудамж, талбай орон байранд өөрсдийн хүсэл зоригийн дагуу цугларч үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлэх, солилцох зэргээр үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа нэг хэлбэр юм. “Тайван” гэдэг нь нийгмийн хэв журам хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахгүй, эмх замбараагүй байдал үүсгэхгүй, хүчирхийлэл, халдлага, үймээ самуун дэгдээхгүйгээр жагсаал, цуглаан хийнэ гэсэн үг. Иргэд жагсаал цуглаан хийхдээ хуульд заасан журмыг хатуу баримтлах /зөвшөөрөл, хугацаа/, аль болох тайван замаар уг жагсаал цуглааныг хийх зэрэг үүрэг хүлээсэн байна. Сэдэв 8 Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт Сэдвийн зорилго: Хүний эрх эрх чөлөөний талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: · Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт · Хүний эрх ба эрх чөлөө · Шударга ёс ба тэгш байдал · Хүнлэг энэрэнгүй ёс Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт Хүний эрх, эрх чөлөө тэдгээрийг хангах баталгааны тухай ойлголт нь түүхэн цаг үед эрдэмтдийн үзэл сургаалиар бий болон боловсорч, хөгжиж ирсэн хүн төрөлхтний томоохон үнэт зүйлсийн нэг юм. Энэ нь асар өргөн хүрээтэй, басхүү ээдрээ төвөгтэй, нарийн учир шалтгаантай асуудал байдаг. Хүний эрх, эрх чөлөө гэсэн ойлголтуудыг эрдэмтэн сэтгэгчид янз бүрийн хүрээнд авч үзсэн байдаг. Тиймээс ч хүний эрх, эрх чөлөөг маш олон янзаар тодорхойлсон байдаг. Тухайлбал: Ромын Дигестэд “Эрх зүй, хүчирхийлэл хоёрын аль нэг нь саад болоогүй үед хүссэн зүйлээ хийж болох жам ёсны тэрхүү боломжийг эрх чөлөө гэнэ ”, Ш.Монтескье “Юу хүссэнээ хийхэд эрх чөлөө байдаг юм биш. Хууль бүхий улс оронд хүссэнээ хийх боломжтой байх, хүсэх ёсгүй зүйлийг хийх шаардлага гаргахгүй байх гэдэг дээр л эрх чөлөө хязгаарлагддаг, 1789 оны Францын тунхаглалд “эрх чөлөө гэдэг бол бусдад хор хохирол учруулахгүйгээр бүгдийг хийх боломж” мөн Ханс- петер Ренпек “ Эрх чөлөө нь нэг талаар бие даан шийдвэр гаргах боломж нөгөө талаар бие даан үйл ажиллагаа явуулах болон гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх үүргийг агуулна” гэхчлэнгээр эрх, эрх чөлөө гэдэг ойлголтыг олон янзаар тодорхойлжээ. Энэ бүгдээс үзвэл эрх гэдэг нь тодорхой нөхцөл дэх боломж, харин эрх чөлөө нь түүнийгээ хэрэгжүүлэх орон зайн ухагдахуун гэж энгийнээр тодорхойлж болох юм. Хүн төрснөөсөө эхлээд эрх чөлөөтэй, тэгш эрхтэй байх, мөн хэд хэдэн салгаж үл болох /төрөлхийн/ эрхтэй байх тухай үзэл санаа 17-18-р зууны Англи, Америк, Францын хувьсгалын явцад батлагдсан анхны Үндсэн хуулиудын үндэс болсон” Үүнээс хойш өөрийн улсаа ардчилсан улс мөн гэж нотлохын тулд аль ч улс орон Үндсэн хуулиндаа хүний эрхийн тодорхой жагсаалтыг оруулсаар иржээ. Ёс суртахуун, улс төрийн ойлголт болж байсан хүний эрхийн тухай асуудал нь хууль зүйн хэлбэрт орж, төрийн эрх зүйн чухал институт болсон юм. Эрх чөлөө гэдэг нь бусдад хор хохирол учруулахгүйгээр бүгдийг хийх боломж юм. Тодруулбал, хүн бүрийн төрөлх эрхээ хэрэгжүүлэх боломж нь зөвхөн нийгмийн бусад гишүүд эдгээр эрхээ ашиглах явдлыг хангах хязгаарт тулдаг. Энэхүү хязгаарыг зөвхөн хуулиар тодорхойлж болно. Үүнээс хойш дэлхийн улсуудын Үндсэн хууль, бусад эрхийн актуудад хүний эрх, эрх чөлөөний талаархи заалтууд тусгалаа олж, үндэсний хэмжээнд түүнийг хангах, хамгаалах эх үндэс тавигдаж ирсэн. Дэлхийн 1, 2-р дайны дараагаас хүний эрхийн асуудал зөвхөн үндэсний хэмжээнд бус олон улсын хэмжээний асуудал болон яригдаж, 1945 онд байгуулагдсан НҮБ үүнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Хүний эрхийн талаарх олон улсын болон үндэсний хэмжээний гэрээ, конвенци, эрх зүйн актуудаас дурьдвал: · 1215 оны Английн хуулийн тунхаг бичиг · Францын 1789 оны Хүний ба иргэний эрхийн Тунхаглал; · Хүний эрхийн түгээмэл тунхаглал /1948 он/; · Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /1966 он/; · Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /1966 он/; · Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенци /1984 он/; · Хүүхдийн эрхийн тухай конвенци /1989 он/; · Монгол улсын Үндсэн хууль /1992 он/; · Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хууль /2001он/ гэх мэт. Хүний эрх ба эрх чөлөө Хүний эрх нь эрх чөлөөтэй нягт холбогдож байж өөрийн мөн чанараа илэрхийлэх бөгөөд хүний эрх нь бие хүний нийгэм дэх эрх зүйн байдалтай зохицон эрх чөлөөний хэмжээ хязгаарыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл хүний эрх “эрх чөлөө”-гүйгээр, “эрх чөлөө” эрхгүйгээр байх боломжгүй юм. Эрх чөлөө хэмээх ухагдахууныг үг зүйн хувьд авч үзвэл “Улс нийгмээрээ буюу улсын хүн ард тус бүр хийгээд мөн ямар нэгэн улс төр, олон нийт, ажил төрөлдөө хавчлага, хязгаарлал, үзэхгүй, өөрийн сэтгэл зоригийг илэрхийлэх боломж”, “Хүн өөрийн хүссэн зүйлээ хэн нэг этгээдийн хяналтгүйгээр хийх эрх”-г тодорхойлсон ухагдахуун юм. Үүнээс үзвэл эрх чөлөө хэмээх ухагдахуун нь эрх хэмээх ойлголттой нэлээд ойролцоо боловч эрх нь тодорхой үйлдэл хийх төрийн буюу бусад субъектийн үүргийг тогтоосон байхын зэрэгцээ хэрэгжүүлэх нарийн механизмыг тогтоосон объектив агуулгатай байхад эрх чөлөө нь хууль зүйн хувьд хэрэгжүүлэх нарийн механизмгүй байх бөгөөд бусад субъектүүд тухайн эрх чөлөөг зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийхээс түдгэлзэх үүрэг хүлээсэн байдаг онцлогтой, субъектив шинжтэй ойлголт байна. Тухайлбал: бүтээл туурвих эрх чөлеө, жагсаал хийх эрх чөлөө, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, чөлөөтэй зорчих эрх чөлөө, цуглаан хийх эрх чөлөө, шүтэн бишрэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэх зэрэг. Хүний эрх, эрх чөлөөний хоорондын холбоонд хүний эрхийн мөн чанар болох, эрх чөлөөний шинж, эрх чөлөөний агуулга ба хэмжүүр болох хүний эрхийн түгээмэл шинжүүд илэрч байдаг. Эрх чөлөөний эрх зүйн байдал нь хууль зүйн хувьд хүний эрхийг зөвшөөрнө гэсэн үг юм. Германы философич Гегелийн үзлээр эрх чөлөөнд ямарваа хил хязгаар үгүй бол түүнд үнэ цэнэ гэж үгүй. Учир нь эрх чөлөөнийхөө хэмжээ хязгаарыг мэддэггүй, түүнийг үнэлж ойлгож чаддаггүй хэн боловч эрх чөлөөтэй байж чаддаггүй. Тиймээс нийгэмд нэг нэгнээсээ үл хамааралтай ч нэг нь нөгөөгөөрөө хязгаарлагдсан тусгаар-хувь эрх чөлөөнүүд байж эрх чөлөө өөрөө хүн бүрт тодорхой бас үнэ цэнэтэй болдог ажээ. Шудрага ёс ба тэгш байдал Хүний эрхийн үзэл санаа нь шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө гэсэн ухагдахуунуудтай зэрэгцэн хэрэглэгдэх болсон үеэс улс төрийн үнэт зүйл болсон гэж үздэг. Шударга ёсны мөн чанар нь нийгмийн харилцаанд оролцогчид хуулийн өмнө эрх тэгш байх явдлаар илэрнэ. Шударга ёс нь хүмүүсийн зан үйл ба түүний нийгмийн үр дагаврын хоорондох тохироог шаарддаг. Шударга ёсны үзэл санаа ямар нэг хэмжээгээр бие даасан бөгөөд бүх нийтийн болсон үед эрх зүйн үзэл санаа болно. Зарим хүмүүс зан суртахууныг цаг хугацааны тодорхой агшин буюу тухайн үедээ л шударга ёс байж болох мэтээр ойлгодог. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс зан суртахуун болон шударга ёсыг нэг зүйлээр төсөөлж ойлгодог. Соёл болон шударга ёсны талаар өөр өөр ойлголт төсөөлөлтэй байдаг бөгөөд шударга ёсны нэг стандартыг ертөнцийн бүх хүмүүст хамаатай байлгах боломж хязгаарлагдмал юм. Шударга ёс нь хуваарилах буюу засварлах шударга ёс гэсэн үндсэн хоер төрөлтэй байх ба шүүхийн шударга байдал нь засварлах шударга ёсонд багтана. Өөрөөр хэлбэл нийгэм дэх шударга бус хуваарилалтын алдааг засах, түүнд хариулт олох, алдаа үүсэхээс сэргийлэх, шударга хуваарилалтыг сэргээхэд засварлах шударга ёсны зорилго оршино. Шударга ёсны үндэс нь зүй ёсны төлөө цэх зогсох байр суурь юм. Шударга ёсны энэхүү шаардлага нь эрх зүйгээр дамжин илэрч хэрэгжинэ. Орчин үеийн нийтлэг зарчим, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн төрөлхтөний дэвшилтэт үзэл санааны дагуу хүн бүр ямар нэг ялгаваргүйгээр эрх зүйн этгээд байна. Нэгэнт хүн бүр эрх зүйн этгээд байх нь зүйн хэрэг учир хүн бүр эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан түшаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан нь шударга ёсыг эрх зүйн хувьд баталгаажуулж байгаагийн илэрхийлэл юм. Хүнлэг энэрэнгүй ёс Хүнлэг, энэрэнгүй ёсны зарчим нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, уян хатан байх нөхцөлтэй. Нэг талаас хүний жам ёсны эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хүнтэй хүнлэг ёсоор хандах, аюулгүй орчинд амьдрах, аж төрөх хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Энэ шаардлагын хүрээнд хүний амь насыг хууль бусаар бусниулахыг хатуу хориглох, Монгол Улсын иргэнийг харъяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах зэрэг зохицуулалтыг шаардана. Нөгөө талаас хүний халдашгүй чөлөөтөй байх эрхийг хүндэтгэх, гэмт халдлагаас хамгаалах, эрх зүйн зөрчилтөй эвлэршгүй тэмцэх түний хор уршиг үр дагаврыг арилгах хөндөгдсөн эрхийг нөхөн сэргээхэд оршино. Энэрэнгүй ёс нь хэнд боловч эрүү шүүлт түлгаж хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөндөгдсөн эрхээ сэргээн эдлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхгүй байх, өршөөл, уучлал хүсэх зэрэг үндсэн хуулийн шаардлагууд хэрэгжсэнээр илэрнэ. Тухайлбал: Монгол улсын Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлд Энэрэнгүй ёсны зарчмын агуулгыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төр, алдар хүндийг нь гутаах зорилго, хэлбэр агуулж болохгүй” гэж заагаад энэ хуулийн 53 дугаар зүйлд “Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж уучлал хүсэх эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд гучин жилийн хугацаагаар гянданд хорих ялаар солино. Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оногдуулж болохгүй” хэмээн заасан нь хүний эрхийг хангах асуудлын хүрээнд төрөөс энэрэнгүй ёсны үзэл санааг баримталж байгаагийн илэрхийлэл юм. Сэдэв 9 Хүний эрхийн ангилал Сэдвийн зорилго: Хүний эрхийн ангилалын талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: Хүний эрхийн ангилал · Хүний эрхийн мөн чанар буюу уг гарвалаар нь: · Субъектийн эрх зүйн байдлаар нь: · Агуулгаар нь буюу хүний үйл ажиллагааны хүрээгээр нь · Хүний эрхийг субъектийн бүрэлдэхүүнээр нь: · Хүний эрхийг үндсэн хүчин чадлаас нь хамаарч Хүний эрхийн ангилал Хүмүүс нийгмийн амьдралын бүх хүрээнд тодорхой эрх эдэлж оролцдог нь тэдний эдлэх эрхийн цар хүрээг өдрөөс өдөрт нэмэгдэхэд хүргэж байна. Хүний эрхийн талаарх эрт эдүгээгийн баримт бичгүүдийг агуүлгын хувьд харьцуулан үзэхэд хүний эрхийн талаарх үзэл санаа анх үүсч бүрэлдэхдээ сонгох, сонгогдох, үг хэлэх, хэвлэн нийтлэх болон амьдрах, эрх чөлөөтэй аюулгүй байх зэрэг улс төрийн болон иргэний эрхийн хүрээгээр хязгаарлагдаж байсан бол 19-р зууны сүүлчээс нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн төрөл зүйлийг өргөнөөр хамрах болж, энэ чиглэлийн олон үлсын гэрээ, баримт бичиг их хэмжээгээр батлагдах болжээ. Нийгэм хөгжиж дэвшихийн хэрээр хүний хөгжил улам бүр өсөн нэмэгдэж, хүний эрхийн агүулга цар хүрээ нь улам бүр хүрээгээ тэлж байгааг нотлон харуулж байна. Аливаа ойлголтыг хэт ерөнхийлөх буюу бүдүүвчлэх нь ойлголтыг бүрхэгдүүлэн самууруулах талтайг харгалзан хүний эрх судлаачдаас хүний олон төрөлт эрхүүдийг тодорхой системчлэлд оруулж, харилцан адилгүй шалгүуруудаар төрөл зүйл болгон ангилах оролдлогыг хийсээр ирсэн бөгөөд энэ нь хүний эрхийн агуулга, мөн чанар, зорилгыг гүнзгий ойлгож, танин мэдэх, үнэлж цэгнэх улмаар түүнийг зөв хэрэглэх, хангах хамгаалах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл энэ бүхэн нь хүний эрх, эрх чөлөөг ангилахын ач холбогдол мөн. Хүний эрхийн хамгийн түгээмэл ангиллыг авч үзвэл: 1. Хүний эрхийн мөн чанар буюу уг гарвалаар нь: - жам ёсны эрх - позитив эрх гэж ангилна. Жам ёсны эрхзд хүн бүрт төрсөн цагаас нь эхлэн тэгш хамаарах, хэзээ ч хагацаж үл болох эрхүүдийг хамааруулж ойлгоно. Жам ёсны эрхийг эдэлж хэрэгжүүлэх боломж улс бүрт харилцан адилгүй байх бөгөөд энэ нь тухайн улсын түүхэн хөгжил, өвөрмөц онцлог, ард түмний зан заншилтай холбоотой. Жам ёсны эрхийн талаар Хүний эрхийн түгээмэл түнхаглалд “Эрх чөлөөтэй, тэгш эрхтэй байх нь хүний салшгүй эрх бөгөөд түүнээс хагацах ёсгүй”, “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тодорхойлсон нь бусад бүх эрхийг эдлэх гол тулгуур нь болдог. Өнөөдөр онолын хувьд хүний жам ёсны эрхэд; Амьд явах, Халдашгүй дархан эрх чөлөөтэй байх, Итгэл үнэмшилтэй байх, Шашин шүтэх, эс шүтэх эрхүүдийг хамааруулж байна. Позитив эрх нь нийгмийн хэрэгцээнээс үүсэлтэй бөгөөд зайлшгүй хуульчлан зохицуулах шаардлагатай эрх юм. Өөрөөр хэлбэл түүний хүрээ, хязгаарыг төрөөс тогтоож, баталсан байдаг. Ийм эрхэд сурч боловсрох, сонгох, сонгогдох, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, эвлэлдэн нэгдэх, бүтээл туурвих, эд мөнгөний тусламж авах зэрэг эрх хамаарна. 2. Субъектийн эрх зүйн байдлаар нь: - хүний эрх - иргэний эрх гэж ангилна Хүний эрх хэмээх ухагдахуун нь агуулгын хувьд өргөн цар хүрээтэй ухагдахуун бөгөөд хүний төрөлхийн шинжээс урган гарах зан үйлийн боломж мөн. Энэ нь хүний төртэй харьцах, эдийн засаг, нийгэмшил, улс төр, соёлын хүрээн дэх зан үйлийн боломж ба эрх зүйн байдлыг тодорхойлсон ухагдахуун. Хүний эрх нь хүн өөрийгөө хөгжүүлэх, бие даасан байх, аливаа хууль бус халдлагаас чөлөөтэй байх зэргээр өөрийн хувийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бий болгодог. Энэ нь тухайн улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийг нийтэд нь багтаана. Иргэний эрх гэдэг нь аливаа улс гүрнээс өөрийн харьяат иргэддээ хууль тогтоомжобр зөвшөөрсөн зан үйлийн боломж, түүнийг эдлэх эрх чөлөөг хамарсан ухагдахуун мөн. Өөрөөр хэлбэл иргэний эрх нь хүний иргэншилтэй холбогдон тодорхойлогдох эрх бөгөөд хувь хүнээс төртэй харьцах хүрээнд иргэн өөрийн эрхийг хууль бус халдлагаас хамгаалах, өөрийн эрхийг хэрэгжүүлэхийн тулд төрд идэвхитэй нөлөөлөх боломжийг тодорхойлдог байна. 3. Агуулгаар нь буюу хүний үйл ажиллагааны хүрээгээр нь: - Хувийн эрх, эрх чөлөө - Нийгэм, эдийн засаг, соёлын эрх - Улс төрийн эрх, эрх чөлөө гэж 3 хэсэгт ангилдаг Хувийн эрх, эрх чөлөө гэдэгт ерөнхийдөө хувь хүний аюудгүй байдал буюу амь бие, эрүүл мэнд, нэр хүнд, халдашгүй байдалтай холбоотой эрхүүд хамаарна. Энэ нь зарим талаар хүний жам ёсны эрхтэй салшгүй холбоотой боловч энд ихэнхдээ үйл явцын шинжтэй /процессын/ эрх нэлээд тусгагдсан байдгаараа онцлогтой. Үүнд дараах эрхүүдийг хамааруулдаг. - Амьд явах - Халдашгүй чөлөөтэй байх - Шүүхэд гомдол гаргах - Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх - Өөрийгөө өмгөөлөх, хууль туслалцаа авах - Хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шударга шүүхээр шүүлгэх - Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө - Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох болон бусад эрх Нийгэм эдийн засаг, соёлын эрх. Улс үндэстний нийгэмшлийн хүрээнд хүний эдлэх эрх, эрх чөлөөг нийгэм, эдийн засаг, соёлын эрх гэнэ. Үүнд дараах эрхүүд багана - Эрүүл аюулгүй орчинд амьдрах - Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах - Сурч боловсрох - Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөделмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах - Хувийн аж ахуй эрхлэх - Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах - Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах - Соёл шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх болон бусад эрх Улс төрийн эрх, эрх чөлөө. Нийгмийн улс төрийн харилцааны хүрээнд иргэдийн эдлэх эрх, эрх чөлөөг улс төрийн эрх, эрх чөлөө гэнэ. Үүнд дараах эрхүүд багтана. - Итгэл үнэимшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх, хэвлэн нийлэх, тайван жагсаал цуглаан хийх - Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх - Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах үйл хэрэгт оролцох - Сонгох, сонгогдох - Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрх - Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх - Мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх болон бусад эрх 4. Хүний эрхийг субъектийн бүрэлдэхүүнээр нь: - Хувь хүний эрх - Бүлгийн буюу хамтын эрх гэж ангилна. Хувь хүний буюу бодгалийн эрх гэдэг нь хэн нэг хүн ганцаараа бусадтай хуваалцахгүйгээр хэрэгжүүлж болох зан үйлийн боломж юм. Харин бүлгийн буюу хамтын эрх гэдэг нь иргэд хамтаараа буюу ашиг сонирхлын хувьд нэгдэн хэрэгжүүлэх зан үйлийн боломж байна. Тухайлбал эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, цөөнхийн эрх гэх мэт. 5. Хүний эрхийг үндсэн хүчин чадлаас нь хамаарч - туйлын эрх - харьцангуй эрх гэж ангилж болох бөгөөд туйлын эрх гэдэгт бие хүн буюу хувь хүнийх нь хувд хамаарах эрхийг, харьцангуй эрх гэдэгт нийгмийн гишүүний хувьд хамаарах, өөр хоорондоо хаилцан хамаарал бүхий эрхийг тус тус ойлгодог байна. Сүүлийн үед олон улсын хэмжээнд хүний эрх, эрх чөлөөг агуулгынх нь хувьд багцлан 3 хэсэгт хуваан үзэх хандлага гарах болжээ. Энэ нь 1. Хувь хүний шууд эдлэх угаас заяагдсан салшгуй эрх. Үүнд иргэний болон улс төрийн зарим эрхийг хамааруулж үзсэн байна. 2. Төрөөс тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг шаарддаг эрх буюу эдийн засаг, нийгэм, соёлын эрх. Үүнд улсынхаа эдийн засгийн нөөц чадавхийн хүрээнд арга хэмжээ авахыг шаарддаг эрхүүд багтана. 3. Хамтын эрх. Энэ эрх нь аль нэг улсаас хальсан, өөрөөр хэлбэл олон улсын хүчин чармайлтын хүрээнд хэрэгжих эрх байна. Тухайлбал, экологийн эрх, мэдээллийн эрх г.м. Хүний эрхийн ангилалын талаар “Хүний эрхийг үндсэн эрх, бусад эрх хэмээн ангилж тэдгээрийн хооронд ялгаа зааг тогтоох нь хүний эрхийн орчин үеийн үзэл баримтлалд давамгайлж байгаа хүний эрх, үндсэн эрх чөлөө нь салшгүй байх үзэл санаанд харшилж байгаагийн зэрэгцээ хүний багц эрхийг дотор нь ялгаж, салгаж нэг хэсэг эрхийг нөгөөгийнх нь дээр тавьж шатлал үүсгэх нь зохимжгүй” гэж үзжээ. Хүн төрөлхтний ёс зүйн зарим үнэт зүйлс нь дэлхийн аль ч бүс нутагт адилхан үнэлэгдэх бөгөөд Засгийн газрууд түүнийг хүлээн зөвшөөрч хөхиүлэн дэмждэг байна. Үүний нэг нь хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт мөн бөгөөд орчин үед дэлхий нийтээрээ адил хэмжээнд үнэлэгдэх явдал нь хүний эрхийн түгээмэл байх зарчмын агүулгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл улс үндэстнүүдийн газар зүйн байршил, хөгжлийн түвшин, хэл, соёл иргэншлийн онцлогоос үл хамааран хүний эрхийг дээдлэх үзэл санааг ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөх явдлаар илэрхийлэгдэнэ. Иймд хүний эрх, түүний агуулга, ач холбогдол, ангилалтын талаар онолын хийгээд үзэл баримтлалын нэгдмэл нэг байр суурийг баримтлах нь зүйтэй. Салшгүй байх зарчмын үүднээс хүний эрх, эрх чөлөө нь хүний өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хэрэгжих учир хүсэл зоригийг илэрхийлэгч эзэн биегүйгээр эрх, эрх чөлөө нь орших боломжгүй. Иймд хүний эрх нь аль ч тохиолдолд хүнээс өөрөөс нь салгаж үл болох түүний өөрийн мөн чанараар тодорхойлогдох шинжийг харгалзан үзэх нь зүйн хэрэг. 1968 онд Тегеранд хуралдсан Хүний эрхийн асуудлаарх Бага хурлаас гаргасан тунхаглалд анх илрэлээ олсон хуваагдашгүй байдлын зарчмын шаардлагын дагуу хүний эрх ба үндсэн эрх чөлөө нь хуваагдашгүй, өөр хоорондоо харилцан хамааралтай гэдгийг нотолжээ. Энэ зарчим ёсоор хүний зан чанар, сайн сайхан байдлыг төгс төлөвшүүлэхэд хүний бүхий л эрх харилцан уялдаатай бөгөөд адил ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл эдийн засзг, нийгэм, соёлын эрхийг хүндэтгэн сахихгүйгээр иргэиий болон улс төрийн эрхийг бодитой хамгаалах боломжгүй бөгөөд аль нэг эрхийн хэрэгжилтээр нөгөө эрхийг хязгаарлаж үл болно. Сэдэв 10 Хүний эрхийн зарчим Сэдвийн зорилго: Хүний эрхийн зарчим түүний талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: · Хүний эрхийн зарчмын тухай ойлголт · Эрхэм зэргийн зарчим · Түгээмэл байх зарчим. · Салшгүй байх зарчим. · Хуваагдашгүй байдлын зарчим. · Харилцан хамааралтай байх · Тэгш байх буюу ялгаварлан гадуурхлаас ангид байх · Хариуцлага зайлшгүй байх зарчим Хүний эрхийн зарчим Хүний эрхийн мөн чанар, нийгмийн ач холбогдол, гол шинж чиглэлийг илэрхийлэн харуулсан үзэл санааны нийлбэрийг хүний эрхийн зарчим гэнэ. Энэ нь тухайн орны түүхэн уламжлал, эдийн засаг, нийгэм, улс төрийн байгууламж, мөн нийгэм, улс төрийн тогтолцооны бүтэц, тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, тухайн улс оронд ноёрхож байгаа улс төрийн дэглэм, эрх зүй, төрийн мөн чанартай холбоотой объектив шинжтэй. Тиймээс ч хүний эрхийн зарчмын агуулга, мөн чанар хүний нийгмийн хөгжлийн үе шатаас хамаарч харилцан адилгүй байдлаар тодорхойлогдож иржээ. Хүний эрхийн зарчим нь хүний эрхийн мөн чанарыг нээж харуулаад зогсохгүй эрхийн аливаа асуудалд хандах хандлагыг тодорхойлж шийдвэр гаргах үндэс болно. Хүний эрхийн зарчимд: 1. Эрхэм зэргийн 2. Түгээмэл байх 3. Салшгүй байх 4. Хуваагдашгүй байх 5. Харилцан хамааралтай байх 6. Тэгш байх буюу-ялгаварлан гадуурхлаас ангид байх 7. Хариуцлагатай байх гэсэн зарчмууд багтана. 1.Эрхэм зэргийн зарчим. Энэхүү зарчмын үзэл санаа нь хүн бүр нас, хүйс, соёл, итгэл үнэмшил, арьс үндэс, хэл, тахир дутуугийн байдал, нийгмийн анги давхарга зэргээс үл хамааран бусдын хүндлэл хүлээх ёстой гэсэн агуулгаар илэрхийлэгдэнэ. 2.Түгээмэл байх зарчим. Хүн төрөлхтний ёс зүйн зарим үнэт зүйлс нь дэлхийн аль ч бүс нутагт адилхан үнэлэгдэх бөгөөд Засгийн газрууд түүнийг хүлээн зөвшөөрч хөхүүлэн дэмждэг байна. Үүний нэг нь хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт мөн бөгөөд орчин үед дэлхий нийтээрээ адил хэмжээнд үнэлэгдэх явдал нь уг зарчмын агуулгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл улс үндэстнүүдийн газар зүйн байршил, хөгжлийн түвшин, хэл, соёл иргэншлийн онцлогоос үл хамааран хүний эрхийг дээдлэх үзэл санааг хүлээн зөвшөөрөх явдлаар илэрхийлэгдэнэ. 3.Салшгүй байх зарчим. Энэ зарчмын агуулга нь хүний эрх хүний өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хэрэгжих зан үйл учир хүсэл зоригийг илэрхийлэгч эзэн биегүйгээр эрх, эрх чөлөө нь орших боломжгүй гэсэн шаардлагаар илэрнэ. Хүний эрх нь түүний өөрийн мөн чанараар тодорхойлогдох учир аль ч тохиолдолд хүнээс өөрөөс нь салгаж үл болно. 4.Хуваагдашгүй байдлын зарчим. Энэхүү зарчмын үзэл санаа нь 1968 онд Тегеранд хуралдсан Хүний эрхийн асуудлаарх Бага хурлаас гаргасан тунхаглалд анх илрэлээ олсон бөгөөд хүний эрх ба үндсэн эрх чөлөө нь хуваагдашгүй, өөр хоорондоо харилцан хамааралтай гэдгийг нотолжээ. Энэ зарчим ёсоор хүний зан чанар, сайн сайхан байдлыг төгс төлөвшүүлэхэд хүний бүхий л эрх харилцан уялдаатай бөгөөд адил ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хүндэтгэн сахихгүйгээр иргэний болон улс төрийн эрхийг бодитой хамгаалах боломжгүй бөгөөд аль нэг эрхийн хэрэгжилтээр нөгөө эрхийг хязгаарлаж үл болно. 5.Харилцан хамааралтай байх. Хүний эрхийн асуудал нийгмийн бүхий л салбарын хүрээнд оршин байх бөгөөд нэг нь нөгөөгөөсөө шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл нэг эрх зөрчигдөхөд нөгөө эрх хөндөгдөнө, нэг эрхийг хөхиүлэн дэмжихэд нөгөө эрх хамгаалагдана гэсэн агуулгыг илэрхийлнэ. 6.Тэгш байх буюу ялгаварлан гадуурхлаас ангид байх. Энэ зарчмын агуулга нь хүн бүрийн төрөлхийн эрхэм зэргийг хүндэтгэн үзэхэд орших бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1-р зүйлд зааснаар “тэгш байх” нь хүний эрхийн үндэс мөн. Дээрх тунхаглал болон олон улсын бусад баримт бичгүүдэд зааснаар хүн бүр адил эрх үүрэгтэй бөгөөд нийгэмд гүйцэтгэх үүрэг, харилцаанаас үл хамааран ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхтэй. 7. Хариуцлага зайлшгүй байх зарчим. Хүний эрх зөрчсөн тохиолдолд зөрчил гаргагч төр, хувь хүн, бусад этгээд хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой гэсэн агуулгыг илэрхийлнэ. Эдгээр зарчмуудыг бодит утгаар нь хэрэгжүүлэх, амьдралд мөрдлөг болгох нь хүний эрх, эрх чөлөөгөө сэтгэл хангалуун эдлэх баталгаа болно, Нөгөө талаар хүний эрх, эрх чөлөө нь ямагт өөртөө үүргийг дагуулах бөгөөд өөрөөр хэлбэл эрх нь хязгааргүй боломж биш, түүнийг хүнлэг ёс, шударга ёс, ёс суртахуунд нийцүүлэн хязгаарлаж болох тухай асуудал гарч ирдэг. Дэлхий нийтийн түгээмэл хандлагыг авч үзвэл аливаа этгээдийн аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол зэргээс улбаатайгаар хүний эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоож болох ба энэ талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 29-р зүйлд “Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг зүйн дагуу зөвшөөрөн хүндэтгэх, ёс суртахууны шударга шаардлагыг биелүүлэх, ардчилсан нийгэмд байдаг хэв журам, бүх нийтийн сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосон зохих хязгаарлалтанд захирагдана” гэж заажээ. Сэдэв 11 Хүний эрхийн талаархи үзэл санааны үүсэл хөгжил Сэдвийн зорилго: Хүний эрхийн талаархи үзэл санааны үүсэл хөгжлийн талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: o Хүний эрх, түүний мөнч чанар, түүхэн хөгжил o Хүний ба иргэний эрхийн үзэл санааны үүсэл хөгжлийн үечлэл o Орчин үеийн эрх зүйн позитивист бус чиг хандлагыг баримтлагчдын үзэл санааг авч үзвэл: o Хүний эрхийн онолын сэтгэлгээний хөгжлийг судлаачдын үзэл баримтлал, онол сургаалд үндэслэн 1. Хүний эрхийн талаархи үзэл санааны үүсэл хөгжил Орчин үеийн нийгмийг эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсны зарчимд үндэслэсэн хүний эрхгүйгээр төсөөлөх боломжгүй бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэн урт хугацааны төлөвшлийн явцад харилцан адилгүй хэмжээнд үнэлэгдэж иржээ. Хүний эрх, түүний уг гарвал, нийгмийн язгуур зориулалт нь олон зуун жилийг туулсан хүн төрөлхтний нийгэм-соёлын хөгжлийн “мөнхийн асуудал” байсаар ирсэн бөгөөд энэ нь нийгмийн хөгжлийн янз бурийн үе шатуудад нийгэм дэх хүчний байршил, шашин, ёс суртахуун, иргэншил, соёл уламжлал зэргээс хамааран зарим үед түүний шашны агуулга нь түлхүү тодорч, зарим үед ёс зүй, гүн ухааны тал нь илүү анхаарал татсаар ирсэн бол орчин үед түүний улс төр, эрх зүйн гол утга чанар давамгайлах болжээ. 2. Хүний ба иргэний эрхийн үзэл санааны үүсэл хөгжлийн үечлэл Хүний эрхийн ойлголтыг танин мэдэхүйн үүднээс судлан үзвэл МЭӨ V-VI зууны үед эртний Грекийн софистуудын боловсруулсан “байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал эрх”-ийн сургаалаас эхлэлтэй гэж үздэг. Энэ сургаал нь МЭӨ III зууны үеийн Ромын хуульчдын жам ёсны эрх зүйн номлолоор баяжин, улмаар 1215 оны Английн magna charta буюу “Эрх чөлөөний харти” баримт бичигт анхлан эрх зүйн инсгитут болж тусгагджээ. Уг баримт бичгийг Английн эрх чөлөөний тулгын чулуу гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүхийн шийдвэргүйгээр улсын хуулиас гадуур хүнийг гэм буруутайд тооцож үл болох зарчмыг анхлан тунхаглаж өгсөн, хаант улсын бүх чөлөөт иргэдийн эрхийн статусыг тогтоосон нь хүний эрхийн сэтгэлгээний хөгжилд анхны үр хөврөл болсон түүхэн ач холбогдолтойд тооцдог. Түүнчлэн хүний эрхийи баталгааг хангах засгийн дур зоргоороо эрх мэдлийг хязгаарлахад 1679 онд Англид батлагдсан “Харъяат албатын эрх чөлөөг улам сайнаар хангах тухай болон далайн цаана цөлж хорих явдлаас сэргийлэх тухай акт” буюу habeas corpus amendment act онцгой үүрэг гүйцэтгэжээ. Энэ баримт бичигт анх удаа байцаан шийтгэх ажиллагааны чухал зарчим болох бие хүний халдашгүй байдлын баталгааг бэхжүүлсэн бөгөөд энэ нь Англид төдийгүй хожим нь бусад олон орны шүүхийн практикт биеллээ олсон байна. Мөн 1530 оны Боолчлолоос чөлөөлсөн баримт, 1701 оны Англид батлагдсан “Хааны эрх мэдлийн цаашид хязгаарлах тухай ба харъяат албатын эрх, эрх чөлөөг сайнаар хангах тухай” акт, 1776 оны “АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал”, 1789 оны Францын “Хүний болон иргэний эрхийн тунхаг”, 1791 оны АНУ-ын “Хүний эрхийн Билль”, 1898 оны Францын “Хүний эрхийн Лига” болон 18 зууны сүүлчээс үйлчилж эхэлсэн шинэ Үндсэн хуулиуд зэрэг баримт бичгүүд батлагдан гарсан байна. Тухайлбал: XVII зууны эцэс XVIII зууны эхэн үед хүний төрөлхийн эрхийн тухай ойлголтод тулгуурласан жам ёсны эрх зүйн модернист үзэл баримтлал хэрэглэгдэх болсон бөгөөд үүний гол төлөөлөгч нь Джон Локк юм. Джон Локк 1688 оны хувьсгалтай холбогдуулан хүн бүр хүн болж төрснийхөө хувъд тодорхой эрхүүдийг өвлөн эдэлдэг, учир нь хүн төрөлхтfн “иргэний нийгэм”-д орохоосоо өмнө “байгалийн ердийн орчин”-д аж төрөн тодорхой эрхийг эдэлж байсан бөгөөд тэдгээрээс хамгийн чухал нь амьд явах, чөлөөтэй байх буюу засаглалын дарангуйллаас ангид байх, өмч хөрөнгө эзэмших зэрэг эрхийг эдлэх бөгөөд “нийгмийн гэрээний” дагуу иргэний нийгмийн гишүүн болсноор бусад эрхийг эдлэх боломжтой болно гэж үзжээ. Харин Ш.Л.Монтескье үзэхдээ жам ёсны онолыг зарим талаар үгүйсгэж байсан хэдий ч түүний үйлчлэх хүрээг “Нийгэм үүсэхээс өмнө жам ёсны байдал хязгаарлагдсан байдаг. Хүн төрөлхтөн нийгэмд төрийг бий болгосноор төрийн гурван хэлбэрийн эрх үйлчлэх болсон” гэж үзэж, энэ нь улс хоорондын харилцааг зохицуулах үндэсний буюу олон улсын зрх, төр эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх улс төрийн эрх, иргэд хоорондын харилцаанд хэрэглэгдэх иргэнийэрхзэргээс бурдэнэ гэж үзжээ. Тэрээр төр, иргэдийн хоорондын харилцааг илэрхийлэх улс төрийн эрх нь: 1. Төрийн байгууллын хувьд хандах харилцаа, улс төрийн эрх чөлөө, инститүтчлэгдсэн байгууллага, эрх чөлөөтэй холбоотой хуулиуд 2. Иргэний харилцаанд хандах хувь хүний эрх чөлөөний асуудал зэргээс бүрдэнэ гэж үзээд “Эрх чөлөө гэдэг бол хуулиар зөвшеөрөгдсөн бүх зүйлийг хийж болно гэсэн үг юм” гэж,.үзжээ. Энэ үеийн төлөөлөгчдийн нэг болох Ж.Ж.Руссо Эрх зүйн философидоо эрх, эрх чөлөөг “байгалийн жам ёсны эрх чөлөө”, “хязгаарлагдсан эрх чөлөө буюу иргэний эрх чөлөө” гэж ангилан үзэж иргэний эрх нь хүмүүс хамтаар амьдрах хэлбэрт орсноос хойш үүсэх ба иргэн хүний эрх, эрх чөлөө нөгөө хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн логикийг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр иргэний эрх, эрх чөлөө нь нийгмийн гэрээний үндсэн дээр бий болж, төрөөс хууль тогтоох замаар баталгаажина гэж үзжээ. Энэ бүхнээс нэгтгэн үзвэл хүний эрхийн талаарх судлаачдын боловсруулсан эрх зүйн болон философийн үндсэн урсгал, үзэл баримтлалуудыг агуулгаар нь; • Жам ёсны болон Натуралист онол • Зүй ёсны эрхийн буюу позитивист онол • Заншлын буюу уламжлалт ёсны онол • Институцийн онол • Консенсусын /зөвшилцлийн/ онол • Фикцийн буюу субъектын онол • Ёс зүйн онол гэсэи урсгалуудад ангилан үздэг байна. Жам ёсны болон натуралист онолын чиглэл нь олон урсгалуудад хуваагддаг ч тэдгээр нь нийтлэг нэг сэжмээр холбогддог. Натуралист онолынхон хүний эрхийн позитив агуулгыг үгүйсгэн, байгал ертөнцийн жам ёсны зүй тогтолоос эх сурвалжтай хүний заяамал эрх нь төрийн зохицуулалтаас гадна орших ба хуулиар хязгаарлагдаж үл болох, халдашгүй зүйл хэмээн номлодог байна. Зүй ёсны эрхийн буюу позитивисг онол нь “Хүний эрх нь төр ёсны салшгүй бүтээгдэхүүн” хэмээн тодорхойлдог байна. Өөрөөр хэлбэл хүн нийгмийн мөн чанарын илэрхийлэл учраас түүний эдлэх эрхийн хүрээ, хэмжээ хязгаарыг төр өөрийн хүсэл зоригийн хүрээнд тогтоон-зохицуулах нь түүний баталгааг хангах үндэс болно хэмээн номлодог. Заншлын буюу уламжлалт ёсны онолыг баригчид нь хүний эрх, эрх чөлөөг нэг стандартаар хөндлөнгөөс хатуу тогтоох нь бололцоогүй зүйл бөгөөд энэ нь аль нэг үндэстний онцлог, зан заншлын хэвшмэл байдлаар нөхцөлдөж жам ёсны ба зүй ёсны хэм хэмжээний аль аль нь ёс заншил болж төлөвшсөн үеэс өөрийн хүрээ төрөл зүйлийг бүрэн илэрхийлэх боломжтой. Хүний эрхийн ямар ч асуудал нь зан заншлын шаардлага, ёс суртахууны зарчмыг заавал тусгах ёстой. Учир нь зан заншил аль нэгэн улс гүрэн төдийгүй олон улсын харилцаанд ч өөрийн агуулгаа илэрхийлж байдаг хэмээн үзжээ. Институцийн онол нь хүмүүс өөрсдийн эрх ашиг, сонирхолоо хамтран ойлголцож, нийгмийн тодорхой бүлэг, хэсэг, институцэд нэгдэн, харилцах замаар энэхүү эрхийн хүрээг тогтоож, түүний баталгааг өөрсдөө хамтран бүрдүүлж, зохицуулах ёстой хэмээн тайлбарладаг байна. Дуалисг онол нь сүүлийн жилүүдэд нилээн нэр хүндтэй номлолд тооцогдож, түүний хүлээн зөвшөөрөгдөх чанар ихээхэн өргөжих болжээ. Дуализмын энэ чиглэл нь хоорондоо зөрчилтэй мөн харилцан нэгдэлтэй асуудлын шалтгаант холбоо, хамаарлын зүй тогтлыг хүний эрхэд хандах гол баримтлал болгодог. Субъектын онол нь хүн бол төрөлхөөсөө эрх зүйн этгээд байдаг. Нэгэнт л эрх зүйн этгээд байх боломж нь жам ёсны шаардлагаар нөхцөлдсөн байх тул хүн бол эрх, эрх чөлөөг эдлэх анхдагч статустай байна. Хүний эрх зүйн этгээд байх статусаас төрийн хувь заяа шууд хамаарна. Төр нь эрх зүйн этгээд бүхий хүмүүсийн нийтлэгээс бүрдэх тул хүний эрх, эрх чөлөөг хүний зөвшөөрөлгүйгээр тогтоох буюу хязгаарлаж болохгүй хэмээн үздэг. Ёс зүйн онол нь хүний эрх бол хүний хүсэл зоригийн илэрхийлэл хэмээн үзэж хүмүүсийн өөрсдийн сэтгэл зүйн боломжид үндэслэн эрэлт хэрэгцээгээ ухамсарлан, зан үйлийн тогтвортой нөхцлийг бий болгон төлөвшүүлэхийн хирээр, түүнийгээ хамгаалах гэж төрөөс хүч дэмжлэг авна. Хүмүүс эрх, эрх чөлөөг хэрхэн ойлгож, хүлээн авч буй ёс зүйн хүрээг төрөөс хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн сургадаг. Хүмүүс нэг нь нөгөөгөө захирах, нэг хэсэг нь бусдаасаа давуу эрхтэй байх зэрэг нь тэдний ухамсарт тогтсон зүйл тул хүний эрхийн агуулга яг адил түвшинд хангагдахгүй гэж үздэг. Дээр дурьдсан онолын зарим урсгалууд нь хүний эрхийн үзэл санааг бүхэлд нь тусгаж буй хэрэг биш бөгөөд орчин үед голлох чиглэл болж буй баримтлал төдий зүйл юм. Сүүлийн жилүүдэд эрх зүйн зохицуулалтад либераль хандлага нилээд нэвтэрч байгаагаас үүдэн эрх чөлөө, тэгш эрхийг хослуулан зохистойгоор илэрхийлэх замаар хүний эрхийн асуудалд хандах болсон ба хүний эрхийг төрийн бодлогоор зохицуулах, түүний шаардлага, агуулгыг шүүхийн болон эрх зүйн практик жишгээр тогтоох гэсэн оролдлого ч илрэх болжээ. Орчин үеийн эрх зүйн позитивист бус чиг хандлагыг баримтлагчдын үзэл санааг авч үзвэл: 1. Эрх зүй нь нийгэм дэх хүмүүсийн удирдлага болгох эрх чөлөөний шаардлага дээд хэмжүүр мөн. 2. Эрх зүйн хэм хэмжээ нь объектив эрхийн илрэл байна. 3. Орчин үеийн эрх зүйн үндэс нь хүний эрх, эрх чөлөө байна. 4. Төр нь хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч хамгаалагч онцгой байгууллага юм гэж үздэг. Хүний эрхийн онолын сэтгэлгээний хөгжлийг судлаачдын үзэл баримтлал, онол сургаалд үндэслэн 1. хүний эрхийн талаарх узэл санаа үүсэж бүрэлдэн тогтсон үе буюу XII зууны дунд үеэс XIX зууны эхэн үе; 2. хүний эрхийн талаарх ойлголт шинжлэх ухааны үзэл баримтлал болон хөгжсөн үе /XIX зууны эхэн үеэс XX зууны эхэн үе/; 3. Хүний эрхийн үзэл санааны хөгжлийн зогсонги байдлын үе буюу улс төржсөн байдлын үе /ХХ зууны эхэн үеэс 1990-ээд оны уе/; 4. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог хөгжлийн үе /1990 оноос өнөөг хүртэл/ гэсэн үеүдэд ангилан үздэг. Хүний эрх, эрх чөлөөний агуулга ийнхүү өргөжин тэлэхэд эрт цагаас эхлэн хүн төрөлхтний өрнүүлсэн түүхэн тэмцэл, эсэргүүцэл нь онцгой үүрэг гүйцэтгэж байсан талаар зарим судлаачид цохон тэмдэглэсэн байна. Аливаа тэмцлийи үр дүн болон соёл дэвшлийн шалгуур нь хүний эрх, эрх чөлөөг хэр нэмэгдүүлснээр тодорхойлогдох бөгөөд жишээ нь хүй нэгдлийн үеийн зэрлэгээс эртний үеийн боол илүү эрх чөлөөтэй, боолоос дундад зуүны хамжлагат хүн илүү эрх чөлөөтэй байх жишээтэй.” Хөгжилтэй орнуудад феодализмын хөгжил эцэстээ тулж хамжлагын харилцааны гүнд чөлөөт үйлдвэрлэгчид хөрөнгөлөг давхраа бий болохын хирээр боолчууд болон хамжлагат албатууд эзний эрхшээлээс гарч бие даан үйлдвэрлэл эрхэлж чөлөөтэй амьдрах хөдөлгөөн алхам алхмаар үүсч өрнөсөн нь бүхэлдээ хаант засаг, хамжлагын эздийн эсрэг чиглэсэн хөрөнгөтний ардчилсан хувьсгалд хүргэсэн бөгөөд энэхүү хувьсгалын гол зорилго нь “Хүн ба иргэний эрх, эрх чөлөө”, “Эрх чөлөө, тэгш байдал”, “Шударга ёс”-ыг тогтооход чиглэгдэж байжээ. Энэ бүхний үр дүнд “Хүний эрхийн тухай Билль”, “Хүний ба иргэний эрхийн тухай тунхаглал” зэрэг алдарт баримт бичгүүд Англи, Франц, АНУ зэрэг орнуудад батлагдан гарснаас хүний эрхийн салбарт онцгой үүрэг гүйцэтгэсэн нь 1789 оны Францын Хүний ба иргэний эрхийн тухай тунхаглал, 1791 оны АНУ-ын “Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн нэмэлтүүд” болно. Сэдэв 12 Үндсэн хууль хүний эрхийн баримт бичиг болох нь Сэдвийн зорилго: Үндсэн хууль хүний эрхийн бичиг болох талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: · Үндсэн хууль хүний эрхийн баримт бичиг болох нь · 1924 оны Үндсэн хуульд /1-р бүлгийн 3-р зүйлийн 6-11-р хэсэг/ · БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуульд /10-р бүлэг 89-100-р зүйл/ · 1960 оны Үндсэн хуульд /7-р бүлэг 76-88-р зүйл/ Үндсэн хууль хүний эрхийн баримт бичиг болох нь Үндсэн хууль нь аливаа орны улс төр, ниигмийн хэв маягийг тодорхойлдог утгаараа харьцангуй шинэ үзэгдэл бөгөөд энэ нь тухайн улсын үндэсний болон нийгэм, эдийн засаг, улс төр, шашны зэрэг бусад онцлогуудыг хадгалсан байдгаараа улс бүрд харьцангуй өөр өөрөөр томъёологддог ч, аль ч улсад ард түмний бүрэн эрхийг тунхаглаж, түүний баталгааг хангах нийтлэг шинжийг агуулсан түгээмэл шинжтэй байна. Үндсэн хуулийн мөн чанар нь чухам хэний эрх, ашгийг илэрхийлж байна вэ гэдгээр тодорхойлогдох бөгөөд орчин үед Үндсэн хуулийн мөн чанарыг “Нийгмийн гэрээ”-ний онолыг арга зүйн үндэс болгож тодорхойлох хандлага нэлээд дэлгэрчээ. Үндсэн хууль бол төрийн гол хууль, Үндсэн хуулиар төр, иргэний харилцааг зохицуулдаг гэж сурталдахаасаа өмнө бид “Үндсэн хууль нь хувь хүнийг дээдэлж, иргэний эрхээр засгийн эрхийг бодитой хязгаарлах механизм мөн” хэмээн ойлгох нь чухал. Үүнийг Францын агуу их сэтгэгч Ш.Л. Монтеське онцолжээ. Үндсэн хууль нь улс төрийн хийгээд эрх зүйн баримт бичиг болох хоёр шинжийг агуулах бөгөөд улс төрийн баримт бичиг болохын хувьд зарим талаар Үндсэн хууль нь эрхийн гэхээсээ улс төрийн хүчнүүдийн харилцааны асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэвч эрх зүйт төрийн үзэл санаа хууль зүйн шинжлэх ухаанд постулат болж, дэмжигдэж буй өнөөгийн нөхцөлд эрх зүй гэдэг байгаагаасаа байх ёстойн, практикаасаа онол нь чухал байдаг шинжлэх ухааны салбар болон хувирч, энэ үүднээс Үндсэн хууль өөрөө шинжлэх ухааныхаа тайлбар, хууль зүйн логик, арга ажиллагаа, шүүхийн шийдвэрүүдээр баталгаажин нийгмийн хүчний харьцаанаас үл хамааран хүний эрхийн тал дээр хүчтэй байхыг чухалчилдаг болжээ. Өнөөдөр энэ үндэслэлээр аливаа Үндсэн хууль нь төрийн эрх мэдлийг хязгаарлахад чиглэгддэг гэдгийг нийтээр хулээн зэвшөөрч байгаа ба Үндсэн хууль, төрийн удирдлагын хэлбэр, үйл ажиллагааны зарчмыг тогтоосноороо түүнийг зохион байгуулалттай төдийгүй, хязгаартай болгодог байна. Төрийн эрх мэдлийг ийнхүү хязгаарлах нь аливаа Үндсэн хуулийн мөн чанарын илэрхийлэл болж байгаа бөгөөд тэрхүү хязгаарлалтад төрөөс иргэний өмнө хүлээх үүрэг, эрх мэдэл хуваарилах зарчим, Үндсэн хуулийн дээд хүчин чадал, түүнии хяналт зэргииг хамааруулж ойлгодог. Үндсэн хуулийн суурь бүтцийг тодорхойлогч нийгмийн суурь харилцааны нэг нь хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааны асуудал мөн бөгөөд үндсэн хууль хүний жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан, улс төрийн үнэт зүйлсийг баримжаалж, төрийн эрх мэдлийг хуваарилсан байх нь өөрөө өөрийнхөө дархлааг бүрдүүж буй хэрэг юм. Үндсэн хууль нь хүний эрх гээд уншихад хүн бүрт таалагдах эрхийн сайхан цэсийг агуулахаас илүүтэйгээр тэгш эрхэд үндэслэж, өөрийгөө төрд үүрэг болгож чаддаг тэр институтыг чухалчилдаг байх нь Үндсэн хуулийн мөн чанарын дархлааг илэрхийлдэг байна. Тиймээс ч дэлхийн улс гүрнүүд хүний эрх эрх чөлөө, түүний эрх зүйн үндсийг үндсэн хуулийнхаа салшгүй нэг хэсэг болгон тодорхойлж, түүгээр ч зогсохгүй тэргүүн зэргийн хэзээ ч өөрчилж үл болох суурь буюу үндсэн бүтцийн хэм хэмжээ хэмээн тунхагладаг жишиг нэгэнт тогтож байна. Жишээлбэл: БНЗУ-ын Үндсэн хүүлийн 3-р хэсэг, БНХАУ-ын Үндсэн хуулийн 2-р бүлэг, Италийн Үндсэн хуулийн 1-р бүлэгт туг түс хүний эрх, эрх чөлөө, эрхийн статусын талаар заасан байна. Төрт ёсыг дээдлэн хүндэлдэг манай орны хувьд Үндсэн хуульт байгуулалд шилжээд 85 жил өнгөрсөн бөгөөд 1924 оны хуулиас өдгөөг хүртэл 1940, 1960 онуудад Үндсэн хуулийг дараалан шинэчлэн баталж хожим 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн түхай хуулиар дамжин өнөөдрийн шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөж байна. Гэвч эдгээр хуулиудын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, бүтэц, агүулга мөн чанар нь өөр өөр хэв маягт хамаарна. Гавьяат хуульч, доктор, профессор, Б. Чимидийн тодорхойлсноор 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь социалист маягийн Үндсэн хууль, 1992 оны Үндсэн хуулийг ардчилсан маягийн Үндсэн хууль юм. БНМАУ-ын анхны Үндсэн хуулийг улсын анхдугаар их хурлаас 1924 оны 11 сарын 26-нд баталсан бөгөөд энэ нь иргэдийн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулийн хэмжээнд түнхагласан явдал гэж үздэг хэдий ч уг хуулийн 1-р бүлгийг “Монголын жинхэнэ ардын эрх, эрх чөлөөг илтгэн тунхаглах нь”, 4-р бүлгийг “Сонгох сонгогдох эрхийн тухай” хэмээн нэрлэснээс үзвэл хүн амаа дотор нь зааглан хувааж тэгш бус байдлыг нийтийн хүрээнд хүлээн зөвшөөрсөнийг харж болно. Тодруулбал Үндсэн хуулийн 35-р зүйлд “Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүст 1. Ямагт ашгийг эрмэлзэх 2. Бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч, жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид 3. Урьдын ван, гүн, хувилгаан, лам нар 4. Солиорсон ба ухаан эвдэрсэн бөгөед зохих газраас шинэчилэн батлагсад 5. Эд хичээх зэргээр нэрийг гутаах явдлыг үйлдэж зарга шүүх газраас ял шийтгэгсэд багтана” хэмээн хуульчилжээ. БНМАУ-ын 2 дахь Үндсэн хууль нь 1940 оны 6 сарын 30-нд батлагдсан социализмыг байгуулах зорилготой социалист хэв маяг бүхий хууль юм. Энэ хүулийн 10-р бүлэгт /89-100-р зүйл/ хүний эрхийн асуудлыг “Ард иргэний үндсэн эрх үүргүүд” нэртэйгээр хуульчилсан ба хуульд зөвхөн малчин, ажилчин, оюутан, /сэхээтэн/ гэсэн анги давхрааны эрхийг бататган бусдынх нь эрхийг хассан өмнөх хуулийн заалтыг өргөтгөн хувьсгалын эсэргүү хэрэгт оролцогчдыг нэмсэн байна. Хуулийн гол үзэл санаа нь түүний 1-р зүйл дэх “БНМАУ бол эзэрхэг түрэмгий ба феодалын дарамтыг устгасан малчин, ажилчин, сэхээтэн хөдөлмөрчдийн тусгаар тогтносон улс мөн” гэсэн заалтаас илэрхий байна. БНМАУ-ын 3 дахь Үндсэн хууль нь 1960 оны 7 сарын 6-нд батлагджээ. Энэ хуулийн оршил хэсэгт БНМАУ-ын зорилго бол социализмыг төгөлдөр байгуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн гэж тодорхойлжээ. Энэ хуулийн 7 дугаар бүлэг “Иргэдийн үндсэн эрх ба түүнийг хангах баталгаа”, 8-р 6үлэг “Иргэдийн үндсэн үүрэг” нэртэйгээр хуульчлагджээ. 1960 оны Үндсэн хуулийг шинжлэн үзвэл хүний эрхийн асуудалд дэвшил гарсан боловч мөн л ангич байр сууринаас хандсан нь харагддаг. Жишээ нь уг хуулийн 82 дугаар зүйлд зааснаар улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бусад бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч МАХН-д ажилчид хоршоолсон хөдөлмөрчид, хөдөлмөрч сэхээтний эгнээнээс шалгарсан хамгийн идэвхитэй ухамсартай иргэд эвлэлдэн нэгдэнэ гэжээ. Энэхүү зүйлийг 1990-онд оруулсан БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засварласан байна. Дээрхээс дүгнэн үзвэл БНМАУ-ын 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудад хүний эрхийн асуудлыг хуульчилсан нь тэдгээрээс өмнөх үеийн хууль тогтоомжийн заалтуудтай харьцуулахад ихээхэн дэвшилттэй байсан нь эргэлзээтэй. Гэхдээ хүний жам ёсны эрх, олон улсын өмнө хүлээсэн үүргээ хүндэтгэн үзээгүй, хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйл болсон ардчилалын гол гол зарчмуудыг хязгаарласан эсвэл тусгаагүй байсан илэрхий байна. 1940, 1960 оны Үндсэн хуулиудаар иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг анхны Үндсэн хуулиас өргөн цар хүрээ, агуулгатайгаар түнхагласан боловч ялангуяа хүний хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөө хэрэгжих улс төр, хууль зүйн зохион байгуулалтын бодит баталгааг бий болгоогүй. 1924 оны Үндсэн хуулиар нэр заан тодорхой этгээдүүдийг феодали анги хэмээн эрхийг нь хасч ард түмэн хэмээх бүлэглэлд оруулаагүй. 1940, 1960 оны Үндсэн хуулиудад шүүхийн тогтоолгүй буюу прокуроорын зөвшөөрөлгүй хэнийг ч баривчилж гэж заасан атлаа “онц бүрэн эрхт комисс”, “тусгай комисс” гэх мэт Үндсэн хуулиас дээгүүр эрх мэдэлтэй байгуулгыг шүүхийн бус замаар бий болгон их хэлмэгдүүлэлтийг гүйцэтгэжээ. Мөн 1960-70 оны үед “сэхээтний төөрөгдөл”, “намын эсрэг бүлэг” гэх мэт нэр хаяг бүхий тэрс үзэлтнүүдийг хууль бусаар цөлөх хорих эд хөрөнгийг нь хураах зэргээр хэлмэгдүүлж иржээ. 1960 оны Үндсэн хуулиар хүний угаас заяасан эрхийн нэг болох эд хөрөнгө хувьдаа өмчлөх эрхийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байна. Дээрхи Үндсэн хуулиудад хуульчилсан иргэдийн эрх эрх чөлөөг жагсаан бичвэл: 1. 1924 оны Үндсэн хуульд /1-р бүлгийн 3-р зүйлийн б-11-р хэсэг/ 1. шүтэх итгэх 2. элдэв хэргийг шүүмжлэн хэлэлцэх 3. хуралдах 4. цэнгэлдэх 5. баяр үйлдэх 6. эвлэл хоршоо байгуулах 7. эрдэм соёлд боловсрох 8. угсаа, шашин, эр эм ялгаваргүй адил эрхийг эдлэх гэсэн дараалалтай хуульчилжээ. 2. БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуульд /10-р бүлэг 89-100-р зүйл/ 1. амрах 2. үнэ төлбөргүй боловсрох 3. хөдөлмөрийн чадвараа алдахад эдийн тусламж авах 4. үндэстэн ялгаварлалгүй тэгш эрх эдлэх 5. эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрх эдлэх 6. шашин шүтэх эс шүтэх 7. эвлэлдэн нэгдэх 8. төрийн дээд байгууллага хүртэл өргөдөл гомдол гаргах 9. чөлөөтэй шилжин явах, оршин суух газраа сонгох 10. үг хэлэх, хэвлэн нийтлэх, хурал цуглаан жагсаал ёслол хийх 11. шүүхийн тогтоолгүй буюу прокурорын зөвшөөрөлгүйгээр үл халдах эрх эдлэх 12. орон сууцны болон захидал харилцааны халдашгүй эрхтэй байх гэх мэтээр хуульчилжээ. 3. 1960 оны Үндсэн хуульд /7-р бүлэг 76-88-р зүйл/ 1. БНМАУ-ын иргэд эр эм, арьс үндэс, шашин шүтлэг, нийгмийн гарал байдлаар ялгаваргүй тэгш эрхтэй байх 2. Хөдөлмөрлөх, хөдөлмөрийн хэмжээ чанарт тохирсон цалин хөлс авах 3. Амрах 4. Нас хөгшрөх, өвдөх, хөдөлмөрийн чадвар алдах, тэжээгчээ алдахад эдийн тус авах 5. үнэ төлбөргүй сурч боловсрох 6. улс ба нийгэм аж ахуйг удирдах хэрэгт чөлөөтэй оролцох 7. эвлэлдэн нэгдэх 8. төр, аж ахуй, соёл нийгэм улс төрийн бүх ажилд тэгш эрхтэй оролцох 9. эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил эрх эдлэх 10. өргөдөл гомдолоо чөлөбтэй гаргах 11. шашин шүтэхэс шүтэх 12. үг хэлэх, хэвлэн нийтлэх, хурал цуглаан хийх, жагсаал ёслол үйлдэх 13. амь бие орон сууц захидал харилцааны нууц нь халдашгүй эрхээр хангагдана гэх мэт дараалалтайгаар хуульчилжээ. Сэдэв 13 Монгол улсын шинэ үндсэн хууль дахь хүний эрхийн үзэл санаа Сэдвийн зорилго: Монгол улсын шинэ үндсэн хууль дахь хүний эрхийн үзэл санааны талаар онолын суурь мэдлэгтэй болох, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд оршино. Агуулга: Монгол улсын шинэ үндсэн хууль дахь хүний эрхийн үзэл санаа Монгол оронд 1980-аад оны сүүлчээр өрнөсөн өөрчлөлт шинэчлэлт, улмаар ардчилсан хувьсгалын үрээр ардчилсан нийгэм байгуулах, хувь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах зорилтод хүрэхийн тулд улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн уялдаа холбоо бүхий зарчим, үзэл баримтлалд суурилсан шинэ Үндсэн хуулийг батлахад хүргэжээ. Шинэ Үндсэн хууль боловсруулах түүхэн цаг үед шинэ тутам үүссэн улс төрийн нам, хүчнүүдээс олон олон уриалга, шаардлага, мэдэгдэл, өргөх бичгийг ард түнэндээ болон АИХ-д хандан гаргаж ирсний зэрэгцээ өөрсдийн улс төрийн үзэл баримтлалыг боловсруулжээ. Хуулийн төслийг 2 сар гаруй хугацаанд хэлэлцэж энэ бүхний эцэсг АИХ-ын II хуралдаанаар Монгол улсын шинэ Үндсэн хуулийг 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталжээ. Энэ Үндсэн хуулиар Монгол улс хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан хөпжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласан нь хүний эрхийг хамгаалах асуудалд дэвшилтэт нэгэн алхам болж, улмаар ардчилал хөгжих зам мөрийг гаргажээ. Учир нь Монгол улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын үрээр нийгэм, эдийн засаг, улс төрийн олон талт харилцаа бүхэлдээ өөрчлөлт шинэчлэлтэнд шилжиж байсны дотор, хүний эрх, эрх чөлөө, түүний талаарх үзэл баримтлал ч мөн шинэчлэгдэхэд хүржээ, Шинэ тутам үүссэн намуудын үзэл санаа, үйл ажиллааны үр дүнд хүний эрхийн талаарх үзэл санаа нь өмнөх Үндсэн хуулиуд дахь шиг хүн амын тодорхой хэсгийг ангич үзэл, нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхахын эсрэг, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг эрхэмлэж, хүний ба иргэний эрх, эрх чөлөөг хангах, ардчилсан төрийн байгуулал тогтоохын төлөө чиглэж байв. Шинэ Үндсэн хуулиар хүний эрхийг хангах өргөн баталгааг тунхагласан ба ингэхдээ аль нэг улсын хуулийг шууд хуулбарлах бус харин олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрнээ ухамсарлаж дэлхийн хөгжингүй орнуудын жишгийг харгалзан үзэхийн зэрэгцээ туурга тусгаар бүрэн эрхт улс гэдгээ иш үндэс болгон агуулга, үзэл баримтлалын хувьд цоо шинэ байдлаар ханджээ. Шинэ Үндсэн хууль нь хүнийг дээдэлж, түүний чөлөөт байдлыг зөвшөөрч эрхэмлэсэн нь уг хуулийн язгуур үзэл баримтлалын нэг бөгөөд өмнөх Үндсэн хуулиуд шиг хүн амын нэг хэсгийг анги, бүлэг, үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхалгүй тэгш эрхийг бэхжүүлж, хүний ба иргэний эрх, эрх чөлөөг ардчилсан нийгэм эрх зүйт төрийн мөн чанарт нийцүүлэн тодорхойлж өргөн дэлгэр баталгааг тогтоосноороо чанарын ялгаатай юм. Нэгдүгээрт, Энэхүү асуудлыг зөвхөн Монгол улсын иргэдийн нэг хэсгийн эрх, эрх чөлөөгөөр хязгаарлаагүй, харин бүх иргэнээ хамааруулж бас тэднээс гадна тус улсад байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг оролцуулан нийт “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн өргөн хүрээнд анх удаа дэвшүүлэн /II бүлэгт/ тодорхойлсон. Тэгвэл 1924 оны Үндсэн хууль энэ асуудлыг “жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь” гэсэн I бүлэгтээ тодорхойлж, “сонгох сонгогдох эрх” гэсэн Ү бүлэгт хүн амын нэг хэсгийн /феодал язгүуртан, хувийн үйлдвэр, худалдаа эрхлэгчид, лам нар зэргийн/ эрхийг хассан юм. 1940 онд “БНМАУ-ын иргэдийн эрх үүрэг” гэсэн X бүлэгт зөвхөн “малчин, ажилчин, оюутан” /сэхээтэн/ гэсэн анги давхрааны эрхийг бататган бусдынх нь эрхийг хассан өмнөх хуулийн заалтыг өргөтгөж “хувьсгалын эсэргүү хэрэгт оролцогчид”-ыг нэмсэн байна. 1960 оны Үндсэн хуулийн VII, VIII дахь бүлэгт мөн иргэдийн эрх, эрх чөлөө үндсэн үүргийг бэхжүүлсэн нь “ажилчин анги, хоршоолсон ард, хөдөлмөрийн сэхээтэн” гэсэн хүрээнд хамаарч байсан нь тодорхой юм. Тэгвэл шинэ Үндсэн хуульд Монгол улсын иргэнийг анги давхраа ялгаварлаагүй адил тэгш, эрх үүрэгтэй байхаар заасан төдийгүй Монгол нутагт байнга түр байгаа гадаад улсын иргэн, мөн харъяалалгүй хүнийг оролцуулан тодорхойлсон учир”Хүний эрх, эрх чөлөө” хэмээсэн ажгуу- Хоёрдугаарт, Монгол нь бүрэн эрхт улс учир тус оронд буй гадаад улсын иргэний статeсыг Монгол улсын хууль ба харъяалах улстай нь байгуулсан 2 талын гэрээгээр тодорхойлох, тэгэхдээ түoнд олон улсын харилцааны чухал эхлэл болсон “харилцан адил байх” зарчмыг хэрэглэж болохыг заажээ. Мfн харъяалалгүй хүмүүсийн эрхийн статeсыг хуулиараа тогтоож байх эрхийг төр өөртөө үлдээн хадгалсан юм /Үндсэн хуулийн 18-р зүйл/. Энэ бол улсынхаа бүрэн эрхт тусгаар тогтносон байдал, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах язгуур ашиг сонирхолыг харгалзсан хууль ёсны үзэл хандлага гэдгийг ойлгох учиртай. Гуравдугаарт, Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэг адил үйлчилнэ гэж заасан тул Үндсэн хуульд томъёологдоогүй боловч Монгол улсын олон улсын гэрээнд тодорхойлсон хүний эрх, эрх чөлөөг /хэрэв Үндсэн хуульд зааснаар хязгаарлаагүй бол/ манай оронд байгаа бүх хүн нэгэн адил эдлэх, хамгаалуулах боломжтой, Иймд хүний эрх, эрх чөлөөг зөвхөн Үндсэн хуульд тодорхойлсон томьёоллоор хязгаарлан ойлгож, судалж, үнэлж, хамгаалж болохгүй. Монгол улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ хэлэлцээрийн түвшинд авч үзнэ гэсэн үг. Дөвөрдүгээрт, Хүний эрх, эрх чөлөө нь дээр дурдсанчлан хууль зүйн олон эх сурвалжтай учир хүний салшгүй /төрөлх/ болон бусад эрх, эрх чөлөөг Үндсэн хуульд жагсааж бичээгүй харин тэр бүхний үндсийг нь бэхжүүлсэн онцлог бий. Тухайлбал “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, “Хүн бүр эрх зүйн этгээд байх”, хүмүүнийг үндэс угсаа, хэл, соёл, арьс өнгө, нас хүйс, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол зэрэг уг гарал төрөлхийн болон нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санааны баримжаат шалтгаанаар ялгаварлан гадуурхахыг хориглох зарчмыг тогтоон заасан /Үндсэн хуулийн 14-р зүйл/. Бас ямар ч нөхцөлд түүний дотор дайн байлдаан, онц байдлын нөхцөлд ч амьд явах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн эрүү шүүлт, хүнлэг бус хэрцгий хандахаас хамгаалагдсан байх зэрэг хүний жам ёсны буюу төрөлх эрхийг хязгаарлахыг хориглосон нь манай орны хувьд цоо шинэ томоохон ололт байсан билээ. Хүний эрхийг эх сурвалж, уг чанараар нь жам ёсны буюу төрөлх эрх, олдмол буюу позитив эрх гэж ангилах нь бий. Монголын Үндсэн хуульд энэ хоёр зүйлийг нэгэн адил харгалзан үзсэн юм. Үүний дээр “Бурхнаас заяасан /заяамал/ эрх” гэсэн гуравдахь ойлголтыг эх газрын эрх зүйн онол сургаалд онцлон тэмдэглэсээр ирсэн байна. Тавдугаарт, Монгол улсын иргэдийн хувийн ардчилсан эрх чөлөө, улс төр, нийгэм, эдийн засгийн эрхийг Үндсэн хуулийн 16-р зүйлд /18 дэд зүйлээр/ бататгасан нь “Төр” гэдэг хүчнээс “хүн” гэдэг “ядмаг амьтан”-д эрх олгож байгаа утгаар бус ерөөс хүнд өөрт нь хийгээд ардчилсан нийгэмд байдаг эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Иймээс түүнийг хангах баталгааг бүрдүүлэх үүргийг өөрөөр хэлбэл төр нь хүний эрхийг хангах “Эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэдгийг /Үндсэн хуулийн 19-р зүйлд/ тухайлан заасан байдаг. Зургадугаарт, Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг тунхаглахдаа чөлөөт байдлын хязгаарыг орхигдуулаагүй юм. Иргэн бүр эх орныхоо эзэн, энэ төрийн эх үүсвэр болохын хувьд төрийнхөө өмнө хуулийн болон журамт үндсэн үүрэг хүлээх, аливаа эрх, эрх чөлөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх зарчмыг тогтоосон нь чөлөөт байдлын хязгаар, ардчиллын утга агуулгыг илэрхийлж байгаа болно. Нөгөө талаар иргэн бүр Үндсэн хуулийн дагуу шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн үндсэн ба журамт үүрэг хүлээхээр хуульчилсан нь эрх, эрх чөлөө нь хязгааргүй боломж биш гэдгийн илэрхийлэл болжээ.
|